Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 11 сарын 12 өдөр

Дугаар 183/ШШ2021/02573

 

 

 

 

 

 

 

 

 

2021 оны 11 сарын 12 өдөр

Дугаар 183/ШШ2021/02****3

Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

 

  Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг **** хороо ***** байр, **** тоот хаягт оршин суугч Е овогт Л.Б /*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, ***** хороо, ******* гудамж-3, өөрийн байранд байрлах Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох

 

Үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Л.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.У, нарийн бичгийн дарга Ж.Тэгшжаргал нар оролцов.

 

Нэхэмжлэлийг 2020 оны 8 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авав.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Л.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Л.Б миний Сонгинохайрхан дүүрэг ***** хороо ХД **** байрны **** хаягт байрлах 69.4 м.кв гурван өрөө байрыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 80.386.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүлээн зөвшөөрөөгүй тул Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын гүйцэтгэх ажиллагаагаар хийгдсэн Үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү. Remax гээд зуучлалын газраас очоод асуусан чинь метр квадрат нь 1 500 000 байх ёстой байхад 1 150 000 төгрөгөөр үнэлчихээд байгаа учир хүчингүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.У шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 183/ШШ2018/00309 дугаар шийдвэрээр Л.Бөөс 110.975.526 төгрөгийг гаргуулж ***** ББСБ ХХК-д олгох, хариуцагч нь үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Сонгинохайрхан дүүргийн ***** хороо, 21 дүгээр хороолол, ХД-**** байрны **** хаягт байршилтай, 69.4 м.кв талбай бүхий, улсын бүртгэлийн Ү-2201024463 дугаартай, орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн. Дээрх шийдвэрийн дагуу 2017 оны 8 дугаар сарын 27-ны өдөр ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 18290949 тоот тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн. Төлбөр төлөгч Л.Бөд шүүхийн шийдвэр биелүүлэх хугацаатай мэдэгдэл удаа дараа гардуулсан боловч төлбөр төлөгдөөгүй. Төлбөр төлөгч Л.Бийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн ***** хороо, 21 дүгээр хороолол, ХД-**** байрны **** хаягт байршилтай, 69.4 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууц үл хөдлөх эд хөрөнгийг 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 18290949/01 дугаар тогтоолоор битүүмжилж, 2020 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 18290949/03 дугаар тогтоолоор хураан Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т заасны дагуу үнийн санал авахад талууд тохиролцоогүй тул 2020 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн 7/362 дугаар тогтоолоор хөндлөнгийн шинжээч томилоход ***** ХХК нь 80.386.000 төгрөгөөр үнэлсэн болохыг 2020 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 4-179/29833 дугаар албан бичгээр төлбөр төлөгч Л.Бөд мэдэгдсэн. Иймд хөрөнгийн үнэлгээ тогтоох шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь хуульд заасны дагуу явагдсан байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлав.

            ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Л.Б хариуцагч Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан Сонгинохайрхан дүүрэг ***** хороо ХД **** байрны **** хаягт байрлах 69.4 м.кв гурван өрөө орон сууцыг үнэлсэн ***** ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгуулахаар шаарджээ.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 5***** зүйлийн 55.7 дахь хэсэгт заасан талууд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо мөн хуулийн 55.3 дахь хэсэгт заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргахаар хуульчилсан бөгөөд нэхэмжлэгч нь гомдлоо 2020 оны 8 сарын 26-ны өдөр буюу хуулийн хугацаанд гаргасан байна.

Тус дүүргийн шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 309 дүгээр шийдвэрээр Л.Бөөс 110 975 526 төгрөг гаргуулж, **** ББСБ ХХК-д олгож, үлдэх 19 500 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна./хх-ийн 31-34/

Тус газар 2018 оны 6 сарын 25-ны өдрийн гүйцэтгэх бичиг баримтад үндэслэн 2019 оны 8 дугаар сарын 27-ны өдрөөс шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, улмаар 2019 оны 12 сарын 20-ны өдрийн 18290949/01 тогтоолоор Сонгинохайрхан дүүрэг ***** хороо ХД **** байрны **** хаягт байрлах 69.4 м.кв гурван өрөө орон сууцыг битүүмжилж, захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлж, 2020 оны 7 сарын 21-ний өдрийн 18290949/03 тогтоолоор уг үл хөдлөх эд хөрөнгийг хурааж, 2020 оны 8 сарын 06-ны өдрийн 7/362 тоот тогтоолоор шинжээч томилжээ. /хх-ийн 40-52/

Дээрх шинжээч томилсон 7/362 дугаар тогтоол хуульд заасан шаардлага хангаагүй байх ба тус тогтоолоор **** ХХК-ийг томилсон хэдий уг дүгнэлт гаргах ажиллагаанд оролцсон шинжээчид хуульд заасан эрх, үүрэг тайлбарласан гэж үзэхээргүй байх ба **** ХХК-д эрх, үүрэг тайлбарласан нь ойлгомжгүй хуульд нийцээгүй байна./хх-ийн 52/

Түүнчлэн шинжээчээр ажилласан С.Ц нь уг компанид ажилладаг эсэх, түүнийг шинжээчээр ажиллаж дүгнэлт гаргуулахаар тухайн компаниас томилсон эсэх талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.

Нөгөөтэйгүүр, нэхэмжлэгч тал хөрөнгийн үнэлгээ тогтоосон **** ХХК нь зах зээлийн ханшаас хэт доогуур үнэлсэн бөгөөд Ремаксын үнэлгээ 1 мкв нь 1 500 000 төгрөг байхад **** ХХК нь мкв-ийг 1 150 000 төгрөгөөр үнэлсэн нь үндэслэлгүй гэх тайлбарыг гаргаж, холбогдох баримтуудыг /unegui.mn тавигдсан ижил төрлийн зар/ирүүлжээ.

Хэрэгт авагдсан баримтаар ***** ХХК нь үнэлгээний тайланг 2020.8.13-ны өдөр гаргаж, хөрөнгийн үнэлгээний тайланд барьцаа хөрөнгийг үнэлэхдээ зах зээлийн хандлагын арга болон орлогын хандлагын аргаар ойролцоо хөрөнгийг харьцуулж, дээрх үл хөдлөх эд хөрөнгийг нийтэд нь 80 386 000 төгрөгөөр үнэлсэн хэдий ч дээрх үнэлгээ тогтоосон ***** ХХК-ийн Хөрөнгийн үнэлгээний тайлан болон тайлангийн хавсралт зэргээр шүүх дээрх үнэлгээг Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.1, 9.2.3-т заасан шаардлагад нийцсэн гэж үзэх боломжгүй байна.

Эдгээрээс шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь хуульд заасан журмын дагуу явагдаагүй, түүнчлэн үнэлгээ тогтоох ажиллагааг хуульд нийцсэн гэж үзэхээргүй байх тул нэхэмжлэгч Л.Бийн ***** ХХК-ийн үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгох нэхэмжлэлийг хангаж, улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1**** зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 5***** зүйлийн 55.7, 122 дугаар зүйлийн 122.4 дахь хэсэгт заасныг баримтлан **** ХХК-ийн Сонгинохайрхан дүүрэг ***** хороо ХД **** байрны **** хаягт байрлах 69.4 м.кв, гурван өрөө орон сууцыг үнэлсэн Хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн **** дугаар зүйлийн ****.1, 60 дугаар зүйлийн 60.1,56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-д заасныг баримтлан нэхэмжлэгч Л.Бийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас улсын тэмдэгтийн хураамжинд 70 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Л.Бөд олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг болон зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай. 

                                  

ДАРГАЛАГЧ Б.МӨНХЖАРГАЛ