Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 139/ШШ2021/00029

 

 

 

 

 

21 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 139/ШШ21/00029

******* сум

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч ******* даргалж, тус шүүхийн ‘’А’’ танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар;

Нэхэмжлэгч: Дундговь аймгийн ******* сумын ******* дугаар баг, ******* гудамж ******* дугаар байранд байрлах “******* ******* ” /РД:/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дундговь аймгийн ******* сумын ******* дугаар багт байрлах “” /РД:/-д холбогдох

Зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 16.680.2*******0 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, тэгш байдлыг хангаагүй гэрээгээр сүүлийн 3 жилд борлуулсан барааны урамшуулал болох 6.454.4*******0 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч , нэхэмжлэгчийн өмгөөлөгч , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нар оролцов.

                                                                        ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “******* ******* ” нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...” ” -ийн гэрээт борлуулагч “******* ******* ” нь “” -тай “Аймгийн төвийн харилцагчийн бүтээгдэхүүн зээлээр авах гэрээний дагуу “” ХК-ийн нэрийн бүтээгдэхүүнийг зээлээр худалдаж хамтран ажиллаж ирсэн. “” нь 18 оны ******* дугаар сарын 03-ны өдөр зээлээр 11.1.180 төгрөгийн барааг үнийг нь 18 оны ******* дугаар сарын 26-ны өдөр төлөхөөр зээлээр худалдаж авсан боловч өнөөдрийг хүртэл хугацаанд барааны үнийг төлөхийг нэхсэн бөгөөд төлөхгүй өдийг хүрсэн. Иймээс барааны үнэ 11.1.180 төгрөг, гэрээний 5.2-т заасны дагуу алданги 5.560.090 төгрөг, нийт 16.680.2*******0 төгрөгийг “” -аас гаргуулж өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа:  “******* ******* ” , “” нарын хооронд 15.05.111-ний өдөр байгуулагдсан “Аймгийн төвийн харилцагчийн бүтээгдэхүүн зээлээр авах гэрээ”-ний дагуу “ ” -ийн нэрийн бүтээгдэхүүнийг зээлээр худалдан авч, борлуулахаар хамтран ажиллаж ирсэн. “” нь 18 оны ******* дугаар сарын 03-ны өдөр зээлээр 11.1.180 төгрөгийн үнэ бүхий барааг аваад барааны үнийг 18 оны ******* сарын 26-ны дотор төлөхөөр худалдаж авсан боловч өнөөдрийг хүртэл хугацаанд барааны үнийг манай компанид төлөөгүй. Иймээс барааны үнэ 11.1.180 төгрөг, Аймгийн төвийн харилцагчийн бүтээгдэхүүн зээлээр авах гэрээний 5.2-т заасны дагуу алданги 5.560.090 төгрөг, нийт 16.680.2*******0 төгрөгийг “” -аас гаргуулж өгнө үү. Бид 19 оны 2 дугаар сард эвлэрүүлэн зуучлагчид хандсан боловч “” нь гэрээний алданги төлж чадахгүй гэсэн учраас тохиролцоонд хүрэлгүй шүүхэд хандаж нэхэмжлэл гаргасан. “******* ******* ” , “” нарын хооронд байгуулсан гэрээнд борлуулалтын урамшуулал олгох талаар огт тусгагдаагүй. “ ” , “******* ******* ” нарын хооронд байгуулсан зээлээр худалдах, худалдан авах гэрээ”-ний дагуу манайх “ ” -аас авсан барааны НӨАТ-ын баримт “ ” шивдэг. Уг зээлээр худалдах, худалдан авах гэрээнд зааснаар сар болгон төлөлт хийх хугацаатай байдаг. Уг төлөлтийг хийгээгүй бол төлөлт хийх ёстой этгээдийн өмнөөс нь “******* ******* ” барааны үнийг төлөх үүрэгтэйгээр байгуулагдсан гэрээ юм. “” нь манай компани хоёрын хооронд байгуулсан гэрээнд зааснаар зээлээр авсан барааны үнийг худалдан авагч тал 18 оны ******* дугаар сарын -ны дотор төлөх ёстой байсан боловч төлөлтөө хийгээгүй учраас “******* ******* ” нь “ ” -д төлөх ёстой мөнгийг “” -ийн өмнөөс нь төлсөн. Бараа хүлээлгэж өгсөн падаан “ ” -ийн падаан учраас НӨАТ-ыг “ ” -аас авдаг. “******* ******* ” -ийг хариуцагч тал гэрээнд заасны дагуу “ ” -ийг төлөөлөх эрхгүй гэж тайлбарлаж байна. Манай компани барааны үнийг “ ” -тай байгуулсан гэрээнийхээ үндсэн дээр “” -ийн төлөх ёстой барааны үнийн тооцоог нь төлсөн учраас манай компани барааныхаа үнийг “” -аас нэхэмжилж байгаа юм. “ ” -ийн барааг манай компани бусдад дамжуулан борлуулдаг. Манай компанийн худалдааны төлөөлөгч авсан барааг нь шивэхээр тэр нь шууд НӨАТ-ын баримт руу явдаг. Тэр нь төлбөр хийгдсэн, хийгдээгүй эсэх асуудалтай хамааралгүй. Аж ахуйн нэгж байгууллагын хувьд тухайн сардаа бараа хэдэн удаа хүлээж авсан нь хамаагүй, дандаа сарын сүүлээр баримт шивэгддэг. Тэр талаар л яриад байх шиг байна. Хариуцагч тал борлуулалт хийсэн тиймээс нэмэгдсэн өртгийн албан татварын баримт шивэгдсэн, атлаа төлсөн баримтаа гаргаж төлсөн гэдгээ нотолж чаддаггүй гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Хэргийг өмнө нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг шүүгчийн захирамжаар шийдвэрлэсний дараа шүүх хуралдаанаар хэлэлцүүлж шийдвэрт тусгасан нь буруу гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэсэн. Бусад зүйлийг буруу гэж дүгнээгүй. “ ” , “******* ******* ” хоёрын хооронд байгуулсан албан ёсны гэрээнд “ ” -ийг “******* ******* ” төлөөлөхөөр заагдаагүй, албан ёсоор итгэмжлэл олгоогүй. “******* ******* ” -аас падаан ирүүлээгүй. 18 оны ******* дугаар сарын 03-ны өдрийн падаан нь “ ” -аас ирүүлсэн падаан байдаг. “ ” -ийн падаанаар уг барааг өгсөн байдаг. Энэ ажиллагаанд “******* ******* ” нь зуучлагч маягаар оролцсон байдаг. 10 гаруй сая төгрөгийн бараа аваад 9.3*******4.180 төгрөгийн НӨАТ төлөгдсөн падааныг албан ёсоор шивж өгсөн байдаг. 18 оны ******* дугаар сарын 31-ний өдөр татварын албанаас боломжгүй байна гэсэн бичиг өгсөн байхаар нь өөрсдөө НӨАТ-ын падааныг тайланд албан ёсоор баталгаажуулж, Татварын албаар гарын үсэг зуруулж авсан. Ингэхэд татварын албанаас бичгээ өөрчлөөд “ ” нь 9.3*******4.180 төгрөгийн НӨАТ-ын падаан шивэгдсэн байна гээд албан ёсны баримтыг шүүхэд өгсөн байдаг. Шүүхэд ирүүлсэн бичиг, татварын албанаас ирүүлсэн бичиг нь хоёр өөр байгаа. НӨАТ-ын баримтыг манай талаас албан ёсоор баталгаажуулсан дараа тухайн бичгийг хийж ирүүлсэн. Манай талаас НӨАТ-ын баримтыг албан ёсоор баталгаажуулж ирүүлээгүй байсан бол уг баримт шүүхэд ирэхгүй байсан. Манай хүүхэд 02 оноос хойш “******* ******* ” -тай харилцаж архи, ундаа худалддаг байснаа болиод “” -аас “ ” -ийн барааг худалдаж авдаг болсон. Одоо уг компани 3%-ийн урамшуулал олгодог. “******* ******* ” -тэй 02 оноос хойш хамтарч ажиллаад нэг ч төгрөгийн урамшуулал авч үзээгүй. Энэ талаар танай компани  манайхаас худалдаж авсан бараа, бүтээгдэхүүний үнийг нэмж дахин худалддаг гэж тайлбарладаг. Их мөнгө нэмсэн мэт ойлгуулж байгаа. “******* ******* ” 15.000 гэвэл 600 төгрөгийн урамшуулал авахаар “ ”, “******* ******* ” нарын гэрээнд дурдсан байгаа. Тооцоогоор 9 сая төгрөгийн барааны мөнгийг “Ялуумбилэгт” -ийг төлөөлөөд төлсөн гэж ярьдаг. Тэгвэл тэр төлсөн баримтаараа төлбөрөө нэхээд шүүхэд хандах хэрэгтэй. “” -ийн өмнөөс мөнгийг нь төлчихдөг юм бол 11 сая төгрөгийн барааны мөнгийг яагаад төлдөггүй юм бэ, заавал 9.3*******4.000 төгрөг төлдөг нь ямар учиртай юм бэ, НӨАТ-ын баримтыг барааны төлбөрийг төлөгдсөн тохиолдолд шивдэг. “” нь мөнгө өгөөгүй, “******* ******* ” нь “ ” -аас бараа авсан юм бол авсан барааныхаа НӨАТ-ыг “” дээр биш өөр дээрээ гаргаад тооцоо хийчихсэн бол ийм асуудал өнөөдөр гарахгүй байсан. “ ” -ийн барааг олон удаа буюу 18 оны ******* дугаар сарын 02-ны өдөр, 1*******-ны өдөр, -ны өдөр, 23-ны өдөр, 31-ний өдөр тус тус авсан бөгөөд дандаа E-Barimt нь шивэгдээд ирсэн. Эдгээр нь санхүүгийн тайланд тусгагдаад явсан. Шүүхэд хүсэлт гаргаад уг хүсэлтийн дагуу татварын албанаас 2 зөрүүтэй бичиг ирсэн. “” -ийг НӨАТ-ын тайлангаа баталгаажуулахаар бичгээ өөрчлөөд бид нар андуурсан байна гээд ирүүлдэг. Нөгөө нь манай татварын харьяаны газар биш учраас бид мэдэхгүй гэдэг. “******* ******* ” нь Дундговь аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг бөгөөд уг үйл ажиллагааны дагуу “ ” -аас бараа аваад Дундговь аймагт борлуулалт хийдэг байхад уг борлуулалтыг мэдээгүй байх боломжгүй гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “******* ******* ” , “” нарын хооронд байгуулсан гэрээ нь гэрээний хоёр талын тэгш байдлыг хангаагүй, тухайлбал, борлуулалтын урамшуулал огт өгдөггүй гэрээгээр бараа нийлүүлж байсан юм. Нийлүүлсэн барааны чанар нь зарим талаар доголдолтой байсан, энэ талаар тухайн байгууллагад өөрт нь хэлэхэд барааг буцааж хүлээн авахгүй өөрсдөө борлуул гэсэн утгагүй шаардлага удаа дараа тавьж байсан. Манай компани одоо “” -аас бараа бүтээгдэхүүнээ 3%-ийн борлуулалтын ашигтайгаар татан авч байгаа билээ. Иймд “******* ******* ” нь борлуулсан бараандаа ямар ч нэмэгдэл урамшуулал өгдөггүй, ажилчдын цалин, халаалт, цахилгааны зардлыг нөхөх нэмэгдэл өгдөггүй болно. Иймд зах зээл дээрх борлуулалтын үйл ажиллагаа явуулдаг бусад аж ахуйн нэгжийн нэгэн адилаар урамшуулалыг тооцоход “******* ******* ” -тай харилцаж байсан сүүлийн 3 жилд 215.149.195 төгрөгийн борлуулалт хийсэн бөгөөд уг борлуулалтын 3 хувийн урамшуулал нь тооцоход 6.454.4*******0 төгрөг болох тул үүнийг нэхэмжилж байна. “******* ******* ” -аас авсан нэг бараа тутамд 100-150 төгрөгийн нэмэгдэл нэмж худалддаг, “******* ******* ” нь өөрсдөө “” -д борлуулсан үнээрээ жижиглэн худалдаа хийдэг тул бидэнд борлуулалтын ашиг гэж байдаггүй. Иймд бидний хооронд байгуулсан гэрээ тэгш байдлыг хангаагүй ямар ч ашиггүй мөлжлөгийн чанартай гэрээгээр сүүлийн 3 жилд борлуулсан барааны урамшуулал болох 6.454.4*******0 төгрөгийг нэхэмжилж байна. 15 оны 5 дугаар сарын 11-ний өдөр Аймгийн төвийн харилцагчийн бүтээгдэхүүн зээлээр авах гэрээ 1 жилийн хугацаатай байгуулагдсан. Уг гэрээний хугацаа 16 оны 5 дугаар сарын 11-ний өдөр дууссан. Дахин сунгасан гэрээ байдаггүй. Уг гэрээний 4.9-д “зарлагдсан урамшууллын болзлыг хангасан тохиолдолд урамшууллыг цаг хугацаанд нь олгохыг шаардах эрхтэй” гэж заагдсан. Зарлагдсан урамшууллын болзол гэдэг нь ямар болзол байх талаар тодорхой зүйл байхгүй. Борлуулсан бараандаа зохих ёсоор, “******* ******* ” -аас гэрээгээр тохиролцсон учраас урамшуулал авах эрхтэй гэж ойлгож байгаа. 14, 15, 16, 1*******, 18 онуудын “ ” -аас татан авч борлуулсан барааны жагсаалтыг сөрөг нэхэмжлэлд хавсаргаж өгсөн. 16 онд “******* ******* ” нь нийт 13******* сая төгрөгийн борлуулалт хийсэн байдаг. Гэтэл “” нь 9******* сая төгрөгийн борлуулалт хийсэн байдаг. “ ” -аас авч борлуулж байгаа бараа “******* ******* ” -ийн борлуулалтад орж тооцогддоггүй нь ямар учиртай юм бэ, энэ талаар ойлгомжгүй байна. Дундговь аймгийн татварын албанаас гаргасан шинжээчийн дүгнэлт, “” -ийн авч худалдсан барааны дүн хоорондын зөрүү маш бага байдаг. “ ” -ийн барааг 100 гаруй аж ахуй нэгж борлуулдаг гэсэн статистикийн мэдээлэл байдаг. Ингэхээр худал дүгнэлт гарсан гэж үзэж болохоор байна. 5 жилийн хугацааны дунджийг гаргаад борлуулалтын 3%-аар тооцож сөрөг нэхэмжлэл гаргасан. Улаанбаатар хотоос шууд, тээврийн зардлаа төлөөд бараагаа авсан нь илүү ашигтай байхаар байгаа. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байгаа гэв.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүх хуралдаанд сөрөг нэхэмжлэлийн талаар тайлбарлахдаа: Хариуцагч тал сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг ярихаараа бидний хооронд байгуулсан гэрээгээ хүчин төгөлдөр гэрээ гэж яриад байна. Гэрээг манай талаас хүчин төгөлдөр гэж үзэж байгаа. Гэрээ жил бүр автоматаар сунгагдана. Гэрээ хүчин төгөлдөр байгаа учраас зээлээр худалдах, худалдан авах ажиллагаа явагдсан. Хариуцагч тал гэрээний алдангийн талаар ярихаар гэрээг хүчингүй, хугацаа нь дууссан гэрээ болгож яриад, урамшуулал тооцох тал дээр болохоор хүчинтэй гэрээ болгож, өөрт ашигтай байдлаар тайлбарлаад байх юм. “ ” -аас хийсэн борлуулалт “******* ******* ” -ийн нэр дээр ордоггүй. Бөөний төвөөс хийсэн борлуулалтын НӨАТ нь “******* ******* ” -аар дамждаггүй. Энэ талаар Дундговь аймгийн татварын албанаас тайлан ирсэн байхад “******* ******* ” -ийн борлуулалт 100 гаруй сая төгрөг байна, “” -ийнх 90 гаруй сая төгрөг байна гэж байж боломгүй зүйл гэж яриад байна. Гэрээг тэгш байдлыг хангаагүй гэж тайлбарлаад байх юм. Гэрээг хоёр талаас харилцан хүсэл зоригоо илэрхийлээд харилцан тохиролцоод байгуулсан. Гэрээнд ямар тэгш байдал байхгүй байгаа юм бэ, гэрээний 4.9 дэх заалтын тухайд гэрээ үйлчилж байх тухайн цаг хугацаанд нь урамшуулал зарлагдаж болзол хангасан бол урамшуулал олгогдоно гэсэн заалт, гэтэл гэрээний хугацаанд урамшуулал зарлагдаагүй. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэв.

 

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад                                                                                                                                       

                                                                                                        ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “******* ******* ” нь 15.05.11-ний өдрийн аймгийн төвийн харилцагчийн бүтээгдэхүүн зээлээр авах гэрээний дагуу 18.0*******.03-ны өдөр худалдан авсан барааны төлбөр 11.1.180 төгрөг, гэрээнд заасны дагуу алданги 5.560.090 төгрөг, нийт 16.680.2*******0 төгрөгийг хариуцагч “” -аас гаргуулахыг хүссэн байна.

Хариуцагч “” нь “...15.05.11-ний өдрийн аймгийн төвийн харилцагчийн бүтээгдэхүүн зээлээр авах гэрээний дагуу “******* есэн ” нь шүүхэд төлөөлж нэхэмжлэл гаргах эрхгүй, бараа хүлээлгэн өгсөн падаан нь “ ” -ийн падаан байсан, “ ” нь гэрээг баталсан байдаг. Мөн “ ” нь нэмэгдсэн өртгийн албан татварын тайландаа барааны үнэ 9.3*******4.180 төгрөгийг төлсөн учраас баримт шивсэн байгаа, “******* ******* ” , “” нарын хооронд байгуулсан 15.05.11-ний өдрийн аймгийн төвийн харилцагчийн бүтээгдэхүүн зээлээр авах гэрээний хугацаа дууссан учраас гэрээний дагуу алданги нэхэмжлэх эрхгүй учраас нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй” гэж,

Хариуцагч “” нь сөрөг нэхэмжлэлдээ 15.05.11-ний өдрийн аймгийн төвийн харилцагчийн бүтээгдэхүүн зээлээр авах гэрээ нь талуудын тэгш байдлыг хангаагүй гэрээ учраас сүүлийн 3 жилд “******* ******* ” -аас худалдан авсан барааны үнийн дүнгийн 3 хувиар тооцож урамшуулалд нийт 6.454.4*******0 төгрөгийг гаргуулахыг хүссэн.

Нэхэмжлэгч “******* есэн ” нь “...манай компани болон “” нарын хооронд байгуулсан гэрээ нь хоёр талын харилцан сайн дурын үндсэн дээр, хоёр талын хүсэл зоригоор байгуулагдсан, тиймээс гэрээ нь тэгш байдлыг хангаагүй гэж үзэх үндэслэлгүй, гэрээнд борлуулалтын ашиг өгөх талаар огт заалт байхгүй учраас сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй” гэж тус тус маргасан байна.

1.    Үндсэн нэхэмжлэлийн тухайд:

Хэрэгт авагдсан “******* ******* ” , “” нарын хооронд байгуулсан / -ийн худалдааны төлөөлөгч баталсан/ 15.05.11-ний өдрийн “Аймгийн төвийн харилцагчийн бүтээгдэхүүн зээлээр авах гэрээ”-нээс үзэхэд худалдагч тал болох “******* ******* ” нь “ ” -ийн барааг нийлүүлэгч бөгөөд уг гэрээгээр худалдан авагч тал болох “” -д хүнсний бараа бүтээгдэхүүнийг нийлүүлэх, худалдан авагч тал нь барааны үнийг гэрээнд заасан хугацааны дотор хэсэгчлэн төлөх, худалдан авагч тал гэрээнд заасан барааны төлбөр төлөх хугацаа хэтрүүлсэн хоног тутамд төлөгдөөгүй үнийн дүнгийн 0.5 хувийн алданги тооцох, гэрээг гэрээ байгуулснаас хойш 1 жилийн хугацаатай, гэрээнд ямар нэгэн өөрчлөлт орохгүй бол автоматаар сунгагдахаар тохирсон байна. /хх-4 дүгээр хуудас/

Зохигчдын тайлбараас үзэхэд дээрх гэрээний дагуу талууд 15 оноос хойш хамтран ажилласан бөгөөд 18.0*******.03-ны өдөр “” нь 11.1.180 төгрөгийн үнэ бүхий барааг “******* ******* ” -аас хүлээн авсан тухайд хариуцагч маргаагүй, талууд барааны үнийг шууд төлөх бус тодорхой хугацааны дараа төлж, зээлээр худалдан авахаар тохиролцсон ч гэрээний үнэ нэмэгдээгүй байх тул шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан байна гэж шүүх үзлээ.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт “...Худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж заажээ.

Хариуцагч тал “” нь 18.0*******.03-ны өдрийн худалдан авсан барааны үнэ 9.3*******4.180 төгрөгийг төлсөн учраас “ ” нь нэмэгдсэн өртгийн албан татварын тайландаа баримт шивсэн гэж тайлбарладаг ч гэрч П.ын мэдүүлэгт “...төлбөрөө төлсөн, төлөөгүй хамаагүй, борлуулалт хийсэн бол зарлагын падаан бичиж и-баримт олгох ёстой” гэх мэдүүлгээр хариуцагчийн тайлбар, татгалзал няцаагдаж байх бөгөөд хариуцагч тал барааны үнийг төлснөө шүүхэд баримтаар нотлоогүй байна.

Иймд “******* ******* ” нь “” -тай байгуулсан гэрээний үүргийг шаардах эрхтэй байна.

Хариуцагч нь барааг хүлээн авсан зарлагын баримт нь “ ” -ийн зарлагын падаан байсан, тиймээс “******* ******* ” төлөөлөх эрхгүй этгээд гэж маргах боловч хэрэгт авагдсан 18.04.01-ний өдрийн 18/004 тоот “ ” , “******* ******* ” нарын хооронд байгуулсан “зээлээр худалдах, худалдан авах гэрээ”-гээр “ ХК-ийн нэрийн бүтээгдэхүүн нийлүүлэх, худалдан авагч нь зөвшөөрлийн дагуу үйл ажиллагаа явуулан нийлүүлсэн бүтээгдэхүүний үнийг гэрээнд заасны дагуу төлөх, гэрээний 5.1*******.5-д худалдагч талын зөвшөөрлөөр зарцуулсан бүтээгдэхүүний падаан, борлуулсан бүтээгдэхүүний зарлагын падаан...зэргийг “ ” -ийн санхүүд ирүүлсэн байна.,5.24-т “...худалдан авагч тал  нь харилцагчид зээл олгох тохиолдолд харилцагч тус бүртэй зээлийн гэрээ байгуулах ба худалдааны төлөөлөгчөөр гарын үсэг зурж баталгаажуулсан байна., 5.21-т “...иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад бараа зээлээр олгож борлуулалт хийсэн тохиолдолд үүсэх хариуцлагыг дангаар бүрэн хүлээнэ” гэж зааснаас үзвэл “******* ******* ” нь “ ” -ийг төлөөлөх эрхгүй гэх хариуцагчийн тайлбар, татгалзал үндэслэлгүй байна. /хх-3, 29-33 дугаар тал/

Нэхэмжлэгч тал 15.05.11-ний өдрийн гэрээний дагуу нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарлах боловч талуудын хооронд анх байгуулагдсан гэрээний хугацаа 16.05.11-ний өдөр дууссан, уг гэрээний хугацааг автоматаар сунгана гэсэн нөхцөл байх хэдий ч талууд гэрээг бичгээр үйлдэж сунгаагүй байх тул нэхэмжлэгч Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-т заасны дагуу гэрээний үүргийн гүйцэтгэлд алданги тооцсон нь үндэслэлгүй гэж үзээд барааны үнэ 11.1.180 төгрөгийг “” -аас гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас алданги 5.560.090 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

2.Сөрөг нэхэмжлэлийн тухайд:

Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ 15.05.11-ний өдрийн аймгийн төвийн харилцагчийн бүтээгдэхүүн зээлээр авах гэрээний 4.9-д заасан “...зарлагдсан урамшууллын болзлыг хангасан тохиолдолд урамшууллыг цаг хугацаандаа олгохыг шаардах эрхтэй” гэснээр тодорхойлж байх боловч уг заалт нь сөрөг нэхэмжлэлийн шаардлага болох тэгш байдлыг хангаагүй, гэрээгээр сүүлийн 3 жилд борлуулсан барааны урамшууллын 3 хувиар тооцсон шаардлагыг хэрхэн тодорхойлж буй нь үндэслэлгүй байна. 

Мөн хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай хамт тооцогдох харилцан шаардлага бүхий үүрэг биш байх тул шүүх хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа тусдаа бие даасан нэхэмжлэл гаргаж шийдвэрлүүлэх нь зүйтэйг дурдаж байна.

Иймд шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, хариуцагч “” -ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “” -аас худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 11.1.180 /арван нэгэн сая нэг зуун хорин мянга нэг зуун наян/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “******* ******* ” -д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 5.560.090 /таван сая таван зуун жаран мянга ерэн/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож, “******* ******* ” -аас 6.454.4*******0 /зургаан сая дөрвөн зуун тавин дөрвөн мянга дөрвөн зуун далан/ төгрөг гаргуулах тухай “” -ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 5******* дугаар зүйлийн 5*******.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “******* ******* ” -аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 241.351 /хоёр зуун дөчин нэгэн мянга гурван зуун тавин нэгэн/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “” -аас 192.8*******3 /нэг зуун ерэн хоёр мянга найман зуун далан гурван/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “******* ******* ” -д олгож, хариуцагч “” -ийн сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 118.221 /нэг зуун арван найман мянга хоёр зуун хорин нэгэн/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.  

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 1 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        **************