Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 135/ШШ2021/00713

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 135/2019/00470/и

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтантуяа лж, шүүгч Т.Жавхлантөгс, шүүгч Д.Оюундарь нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* баг, ******* хороолол, ******* байрны *******од оршин суух, утас *******, ******* регистрийн дугаартай, ******* овогт ******* ******* нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, , өөрийн байранд оршин байгаа, ,

 

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, баг, -ийн байранд оршин байгаа, товчоонд холбогдох,

 

Төрийн байгууллагын орон сууц хувьчлалын хууль бус ажиллагааны улмаас учирсан хохирол 25 000 000 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч, хариуцагч Дархан-Уул аймгийн товчооны итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагч даргын итгэмжлэгдсэн шүүх хуралдааны нарийн бичгийн Э.Ундрам нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие нь иргэн  2013 онд Дархан сумын байрны 12 м2 талбай бүхий 1 өрөө /цахилгааны иттэй орон сууцыг 18 000 000 төгрөгөөр худалдан авч оффисын зориулалттай үйл ажиллагаа явуулж байсан юм.

2018 онд 16 дугаар байрны оршин суугч нар болох нарын нэр бүхий хүмүүс Дархан - Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд

Дархан сумын 8 дугаар багийн орцонд байрлах цахилгааны ерөнхий шитийн /техникийн/ өрөөг хувьчилсан нь хууль бус байсан болохыг тогтоож, Дархан-Уул аймгийн эрхийн улсын бүртгэлийн дугаар бүртгэл Д.******* үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн  дугаар гэрчилгээг тус тус хүчингүй болгож. Орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгөд хамаарах цахилгааны ерөнхий шитийн өрөөг дундын өмчлөлд буцаан шилжүүлэхийг даалгуулах тухай нэхэмжлэл гомдол гаргасан тул шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэн Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 32 тоот шийдвэр одоо хүчин төгөлдөр үйлчилж байна.

Захиргааны шүүхийн 32 тоот шийдвэрийн үндэслэх хэсэгт Иргэн Дархан сумын 8 дугаар багийн байрны орцны орон сууцыг 2005 оны 08 сарын 23-ны өдрөөс эзэмшүүлэхээр 33500 дугаарын орон сууц эзэмших эрхийн гэрчилгээг бичиж өгснөөр Дархан сумын  асуудлыг шийдвэрлэх комиссын 2005 оны 08 сарын 23-ны өдрийн хуралдааны тэмдэглэлд / өргөдлийн дагуу/ орон сууц хувьчлах асуудлыг хэлэлцсэн материал бүрэн байна гэж тэмдэглэгдсэн ба шийдвэрлэсэн хэсэгт  өргөдлийг хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхойгүй. Тухайн хуралдаан болох үед материалгүйгээр тэмдэглэлд тусгуулж дараа нь бүрдүүлбэл зохих материалыг бүрдүүлж өгсөн болох нь нотлогдож байна .

Түүнчлэн хариуцагч Аймгийн товчооноос маргаан бүхий цахилгааны щитний өрөөг  хувьчилж Орон сууц өмчлөх эрхийн  ДА гэрчилгээг олгохдоо аймгийн орон сууц хувьчлах товчооны 2004 оны 08 сарын 26-ны өдрийн 3 тогтоолоор гэж бичсэн нь ойлгомжгүй нь хувьчлах тухай өргөдөл холбогдох материалаа 2005 оны 8 дугаар сард гаргаж өгсөн байхад 2004 оны тогтоолын дугаарыг бичиж олгосон нь огноо хугацааны хувьд зөрүүтэй. Мөн 2004 оны 3 тогтоолын хавсралтад нэр бичигдээгүй2004 оноос хойших аймгийн орон сууц хувьчлах товчооны тогтоолд нэр байхгүй зэргээс дүгнэхэд орон сууцыг хувьчлах эрх үүсээгүй байх тул хууль ёсны өмчлөгч гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй. тухай хуулийн 1 зүйлд заасан эзэмшиж байгаа сууцаа хувьчлан авах тухай өргөдлийг орон сууц хувьчлах товчоонд гаргах мөн хуулийн 17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт орон сууц хувьчлах товчоо өргөдлийг хүлээн авснаас хойш 1 сарын дотор хувьчлах тухай шийдвэр гаргах гэсэн заалттай нийцээгүйн гадна тухайн байрны оршин суугчдын эрх хууль ёсны ашиг сонирхлыг ч хөнджээ. Иймд маргаан бүхий Дархан сумын 8 дугаар багийн 17 дугаар хороолол байрны орцны сууцны бус зориулалттай техникийн үйлчилгээний 12м2 талбай бүхий 1 өрөө сууцыг /цахилгаан ерөнхий щитнийөрөөг хууль бусаар хувьчилсан нь тогтоогдож байх тул улсын бүртгэлийн дугаар бүртгэл. Тухайн орон сууцны одоогийн өмчлөгч Д.******* үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн  дугаарын гэрчилгээг тус тус хүчингүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

нь өөрт учирсан хохирлоо Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.7-д бүрэн эрхээ хэрэгжүүлэх явцад гаргасан алдааны улмаас төрийн албан хаагчийн учруулсан хохирлыг төр хариуцна гэж зааснаар холбогдох эрх бүхий байгууллагуудаар шийдвэрлүүлэхийг дурдвал зохино гэж шийдвэрлэсэн байна.

Иймд 1. Дархан- Уул аймгийн даргын орон сууц хянан шийдвэрлэх комисс Иргэн орон сууц хувьчлах тухай материал нь бүрдээгүй хуулийн шаардлага хангаагүй байхад 2005 оны 8 сарын 23-ны өдөр эзэмшүүлэхээр 33500 тоот орон сууц эзэмших гэрчилгээ олгож хууль зөрчсөн болох нь 2005 оны 8 сарын 23-ны өдрийн 9 дүгээр хуралдааны тэмдэглэл болон Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрээр Дархан-Уул аймгийн Засаг даргын товчоо Иргэн нь хувьчлах тухай өргөдөл материалаа 2005 оны 8 сард гаргаж өгсөн байхад 2004 оны 8 сарын 26-ны өдрийн 3 тогтоолоор гэж  тоот ДА тоот орон сууцны гэрчилгээг бичиж өгсөн болон 2004 оноос хойш хувьчилсан орон сууцнуудыг тогтоол хавсралтад  нэр нэг ч удаа тусгагдаагүй байхад орон сууцыг хууль бусаар хувьчилж өгсөн болох нь товчооны 2004 оны 32 дугаар тогтоолоор болон Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрээр төрийн байгууллагуудын гэм буруутай орон сууц хувьчлахдаа хууль зөрчиж алдаа гаргасан нь тогтоогдсон байна. Төрийн байгууллагуудын болон албан тушаалтнуудын буруутай үйлдлээс болж иргэн надад орон сууцгүй, орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээгүй, үл хөдлөх эд хөрөнгө улсын бүртгэлээс хасагдсан /иргэн нь орон сууцыг 5-6 хүнд дамжуулан худалдаж ашиг олсон тул гэм хор учраагүй/ зэрэг шууд хохирол учирсан тул гэм хор учирсан хохирлоо арилгуулах хүсэлтэй байх тул Дархан-Уул аймгийн  ас 12.500.000 төгрөг, Дархан-Уул аймгийн товчооноос 12.500.000 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч  надад олгож өгнө үү гэв.

 

Хариуцагч Дархан-Уул аймгийн Орон сууц хувьчлалын товчооны итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

... төрийн байгууллагуудын учруулсан хохирлын хэмжээ 12 500 000 төгрөг гэсэн байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

1. Дархан сумын 8 дугаар , 16-р байр, 12 мталбай бүхий 1 өрөө буюу үйлчилгээний зориулалттай /цахилгааны техникийн өрөө/ өрөөг 2004, 2005 онд иргэн овогтой хувьчлаагүй бөгөөд аймгийн орон сууц хувьчлах товчооны архивын баримтад /1-49 тогтоолын 363, 364, 365 хуудас/ байгаа 3 хуудас материалыг хүчин төгөлдөр аймгийн товчоонд хамаарах баримт гэж үзэх үндэслэлгүй байна.

Баримтын хуудсанд байгаа иргэн олгосон гэрчилгээг 2005 онд Дархан сумын -ын ар ажиллаж байсан О. /Дархан сумын сууц өмчлөлийн комиссын / олгож, гэрчилгээнд гэсний ард өөрийнхөө гарын үсэг зурсан байна.

Төрсөн охин гэрчилгээг хуурамчаар бичиж өгсөн гэж дүгнэхэд хүргэж байна.

2. товчооны 1-49 баримтын 365 дахь хуудсанд байгаа иргэн өргөдөл нь Дархан сумын сууц өмчлөлийн комисст хандаж гаргасан байна.

Дархан-Уул аймгийн товчооны өргөдлийн маягтыг гүйцэд бөглөөгүй хүлээж авсан ажилтны нэр байхгүй, өргөдөл гаргасан хүний нэр гарын үсэх байхгүй, огноо дугааргүй өргөдлийг албажуулж өгөөгүй байна.

3. Дархан-Уул аймгийн товчооны 2004-2006 оны орон сууц өмчлүүлэхтэй холбоотой гарсан тогтоолуудад иргэн нэр огт байхгүй.

4. Монгол улсын Засаг газрын 2004 оны 140 дүгээр тогтоолд заасны дагуу Орон сууцны зориулалтаар эзэмших эрхийн бичигтэй иргэдэд үйлчилгээний өрөөг шилжүүлж аймгийн товчооны гэрчилгээг олгож байсан ба иргэн дугаартай гэрчилгээг ямар албан тушаалтан өгснийг тодорхойлох боломжгүй.

5. Дархан-Уул аймгийн орон сууц хувьчлах товчооны 2004 оны 3 тогтоол болон тогтоолын хавсралтад иргэн нэр байхгүй учраас албан ёсоор байрыг хувьчилсан гэж үзэх үндэслэлгүй байна.

6. Иргэн цахилгааны өрөөг хувьчилж авснаас хойш 2-3 хүн дамжин зарагдсан тэр бүрт үлд хөдлөх хөрөнгийн гэрчилгээтэй байжээ. Нэхэмжлэгч нь иргэн ос шууд худалдаж аваагүй, гэм хор хохирлын асуудал 12 жилийн дараа үүссэн байгаа учраас аймгийн ОСХТ хариуцлага хүлээх боломжгүй юм.

7. Тухайн үед буюу 2005 онд аймгийн ОСХТ нь Улсын Их хурлын 2003 оны 27 дугаар тогтоол, Засгийн газрын 2004 оны 140 дүгээр тогтоолын дагуу Дархан сумаас бичиж ирүүлсэн эзэмших эрхийн бичгийн үндэслэн өмчлөх эрхийн гэрчилгээг олгож байсан бөгөөд хууль зөрчиж хариуцлага хүлээх үндэслэлгүй болно. Иймд иргэн Д.******* Дархан-Уул аймгийн товчоонд холбогдуулж гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагч даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

.. хариуцагчаар татсан нэхэмжлэлийн шаардлагад төр байгууллагын учруулсан хохирлын хэмжээ 12 500 000 төгрөг гэсэн байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

1. Дархан сумын ******* баг ******* хороолол, 16-р байр, орцны 12 мкв талбай бүхий 1 өрөө буюу үйлчилгээний зориулалттай /цахилгааны техникийн өрөө/ 2004, 2005 онд иргэн овогтой өмчлөлд шилжүүлээгүй бөгөөд 2005 оны 08 дугаар сарын 23-ны өдрөөс эзэмшүүлэхээр 33500 дугаарын орон сууц эзэмших эрхийн гэрчилгээг бичиж өгсөн байна. Энэ нь Монгол улсын иргэний хуульд заасны дагуу захиран зарцуулах эрх үүсэхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авах үндэслэлгүй гэж үзэж байна.

2. Дархан-Уул аймгийн Дархан сумын сууц өмчлөлийн комисст хандан гаргасан өргөдлийн маягтыг гүйцэд бөглөөгүй хүлээн авсан ажилтны нэр байхгүй, өргөдөл гаргасан хүний нэр гарын үсэг байхгүй, огноо дугааргүй өргөдлийн албажуулж өгөөгүй байна.

3. Хариуцагчаар татагдсан нь 2020 оны 11 сарын 22-ны өдөр даргын ажлыг хүлээн авсан бөгөөд энэ нь нэхэмжлэгчийн гаргаж буй шаардлагад үл хамаарах этгээд хэмжээн үзэж байна.

4. Дархан сумын орон сууц хувьчлах асуудлыг хянан шийдвэрлэх комисс нь 2016 оны 1 сарын 28-ны өдрөөс А/407 тоот захирамжаар татан буугдсан байх тул нэхэмжлэгчийн гаргасан шаардлагад нь хариуцлага хүлээх үндэслэлгүй болно гэв.

 

Шүүхийн иргэдийн шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Нэхэмжлэгч Д.******* хохирлыг төр хариуцах нь зөв гэж үзэж байна гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч нь хариуцагч Дархан-Уул аймгийн , Дархан-Уул аймгийн товчоонд холбогдуулан төрийн байгууллагын орон сууцны хувьчлалын хууль бус ажиллагааны улмаас учирсан хохирол 12 500 000 төгрөгийг хариуцагч тус бүрээс гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

 

Хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч маргаж байна.

 

Нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийг сольж , Дархан-Уул аймгийн товчоог хариуцагчаар татсан байх бөгөөд шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагынхаа үндэслэлийг тодруулж ...Дархан-Уул аймгийн даргын Орон сууц хянан шийдвэрлэх комисс иргэн орон сууц хувьчлах тухай материал нь бүрдээгүй, хуулийн шаардлага хангаагүй байхад 2005 оны 8 дугаар сарын 23-ны өдөр эзэмшүүлэхээр 33 5 орон сууц эзэмших гэрчилгээ олгож хууль зөрчсөн, Дархан-Уул аймгийн товчоо нь иргэн нь хувьчлах тухай өргөдөл материалаа 2005 оны 8 сард гаргаж өгсөн байхад 2004 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 3 тогтоолоор гэж тоот ДА тоот орон сууцны гэрчилгээг бичиж өгсөн болон 2004 оноос хойш хувьчилсан орон сууцнуудын тогтоол хавсралтад нэр нэг ч удаа тусгагдаагүй байхад орон сууцыг хууль бусаар хувьчилж өгсөн болох нь товчооны 2004 оны 3 тогтоолоор болон Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрээр төрийн байгууллагуудын гэм буруутай орон сууц хувьчлахдаа хууль зөрчиж алдаа гаргасан нь Захиргааны шүүхийн 32 тоот шийдвэрээр тогтоогдсон, төрийн байгууллагуудын болон албан тушаалтнуудын буруутай үйлдлээс болж иргэн надад орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээгүй, үл хөдлөх эд хөрөнгө улсын бүртгэлээс хасагдсан зэрэг шууд хохирол учирсан гэсэн үндэслэлээр гэм хорын хохирол гаргасан гэж тайлбар гаргасан.

 

Хариуцагч даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь татгалзлын үндэслэлийг ... маргаан бүхий орон сууцыг 2004, 2005 онд иргэн овогтой Солонгын өмчлөлд шилжүүлээгүй бөгөөд эзэмшүүлэхээр орон сууц эзэмших эрхийн гэрчилгээг бичиж өгсөн тул иргэний хуульд заасны дагуу захиран зарцуулах эрх үүсэхгүй бөгөөд Дархан-Уул аймгийн Дархан сумын сууц өмчлөлийн комисст хандан гаргасан өргөдлийн маягтыг гүйцэд бөглөөгүй хүлээн авсан ажилтны нэр байхгүй, өргөдөл гаргасан хүний нэр гарын үсэг байхгүй, огноо дугааргүй өргөдлийн албажуулж өгөөгүй, хариуцагчаар татагдсан нь 2020 оны 11 сарын 22-ны өдөр даргын ажлыг хүлээн авсан бөгөөд энэ нь нэхэмжлэгчийн гаргаж буй шаардлагад үл хамаарах этгээд гэж тайлбарласан.

 

Хариуцагч Дархан-Уул аймгийн товчооны итгэмжлэгдсэн төлөөлөгч нь татгалзлын үндэслэлийг ... өрөөг 2004, 2005 онд иргэн овогтой хувьчлаагүй, иргэн олгосон гэрчилгээг 2005 онд Дархан сумын -ын ар ажиллаж байсан О. /Дархан сумын сууц өмчлөлийн комиссын / олгож, гэрчилгээнд гэсний ард өөрийнхөө гарын үсэг зурсан нь төрсөн охин гэрчилгээг хуурамчаар бичиж өгсөн гэж дүгнэхэд хүргэж байна. Дархан-Уул аймгийн товчооны 2004-2006 оны орон сууц өмчлүүлэхтэй холбоотой гарсан тогтоолуудад иргэн нэр огт байхгүй, иргэн дугаартай гэрчилгээг ямар албан тушаалтан өгснийг тодорхойлох боломжгүй, нэхэмжлэгч нь иргэн ос шууд худалдаж аваагүй, гэм хор хохирлын асуудал 12 жилийн дараа үүссэн байгаа учраас аймгийн товчоо хариуцлага хүлээх боломжгүй гэж тайлбарлаж байна.

 

Нэхэмжлэгч нь нотлох баримтаар Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 сарын 01-ний өдрийн 3 шийдвэрийн хуулбар, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 сарын 10-ны өдрийн дугаар магадлалыг, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн талаарх лавлагааг түүний хүсэлтээр Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн байна. / хх-ийн 6-20, 181-185 дугаар тал/

 

Дээр дурдсан шүүхийн шийдвэрээр Дархан сумын 8 дугаар багийн байрны орцонд байрлах цахилгааны ерөнхий шитний /техникийн/ өрөөг хувьчилсан нь хууль бус байсныг тогтоож, Дархан-Уул аймгийн эрхийн улсын бүртгэлийн дугаар бүртгэл, Д.******* үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн дугаар гэрчилгээг тус тус хүчингүй болгож, Дархан сумын 8 дугаар багийн байрны орцонд байрлах цахилгааны ерөнхий шитний өрөөг дундын өмчлөлд буцаан шилжүүлэхийг Дархан-Уул аймгийн орон сууц хувьчлах товчоонд даалган шийдвэрлэсэн байх ба шүүхийн магадлалаар шийдвэрийн удирдлага болгосон хуулийн зүйл, заалтад өөрчлөлт оруулж, шийдлийг хэвээр үлдээсэн байна.

 

Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 3тай шүүхийн шийдвэрээр ...хариуцагч Дархан-Уул аймгийн товчоо нь маргаан бүхий 00-ын өрөөг тухайн орон сууцанд хүн амьдрах шаардлага хангасан эсэх талаар дүгнэлт гаргаагүй, хувьчлах нөхцөл хангагдсан эсэхийг шалгаж тогтоогоогүй, орон сууц хувьчлах товчоо, магадлан шинжлэх хэсгийн хамтарсан хуралдаанаар хэлэлцэгдээгүй байхад иргэн өмчлөх эрхийн гэрчилгээг бичиж олгосон нь тухай хуулийн 17 дугаар зүйлийн 1, 14 дүгээр зүйлийн 1-г зөрчсөн гэж,

мөн иргэн Дархан сумын 8 дугаар багийн байрны орцны 2 тоот орон сууцыг 2005 оны 8 дугаар сарын 23-ны өдрөөс эзэмшүүлэхээр 33500 дугаарын орон сууц эзэмших эрхийн гэрчилгээг бичиж өгснөөр нь Дархан сумын сууц өмчлөгчдийн комисст 2005 оны 8 дугаар сарын 20-ны өдөр тухайн байрыг хувьчлах тухай өргөдлөө гаргасан. ...Аймгийн орон сууц хувьчлах товчоо нь маргаан бүхий орон сууцны бус зориулалттай, техникийн үйлчилгээний 12 м2 талбай бүхий 1 өрөө сууцыг хууль бусаар хувьчлагдсан нь тогтоогдсон гэж дүгнэн улсын бүртгэлийн дугаар бүртгэл, тухайн орон сууцны одоогийн өмчлөгч Д.******* үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн дугаарын гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

 

Дээрх баримтуудаар нь 2005 оны 8 дугаар сарын 23-ны өдөр Дархан сумын ******* баг 16-р байшин 2-р орц нь нийт оршин суугчдын цахилгаан шугам сүлжээний тоног төхөөрөмжид зориулагдсан техникийн өрөөний зориулалтай байхад ас ийн эзэмших эрхийн гэрчилгээ олгосон улмаар дээрх баримт болон аймгийн товчоонд гаргасан өргөдөл зэргийг үндэслэн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ олгогдсон зэрэг нь холбогдох хууль тогтоомж зөрчсөн үндэслэлээр Дархан-Уул аймгийн товчоо болон Улсын бүртгэлийн хэлтэст гаргасан ийн нэхэмжлэлийг хангаж, Д.******* нэр дээр бичигдсэн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон үйл баримт нь дээрх хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон байна.

 

Иймд цахилгааны ерөнхий шитний /техникийн/ өрөөг хувьчилсан төрийн байгууллагын үйл ажиллагаа хууль бус болох нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон гэж үзэх бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т зааснаар энэхүү үйл баримтыг дахин нотлохгүй юм.

 

Хариуцагч нар ... нь гэрээний улмаас маргаан бүхий ыг гэгчээс худалдан авсан иргэн ос худалдаж аваагүй, тухайн байр нь 2-3 хүн дамжсан бид шууд хохирол учруулаагүй гэж тайлбар гаргаж маргаж байгаа боловч даргын олгосон орон сууц эзэмших эрхийн гэрчилгээг үндэслэн Дархан-Уул аймгийн товчооны шийдвэрээр орон сууцны бус зориулалттай үл хөдлөх хөрөнгө хувьчлагдаж улмаар бусдад шилжиж өмчлөгдөх болсон нь нэгэнт тогтоогдсон тул дээрх шийдвэрийн улмаас учирсан хохирлыг төр хариуцах үндэслэлтэй байна.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй, 498 дугаар зүйлийн 498.2-т Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ийн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгахаар зохицуулсан тул хариуцагч Дархан-Уул аймгийн , Дархан-Уул аймгийн товчоо нь уг хохирлыг шууд хариуцах үндэслэлтэй гэж үзэв.

 

Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1-д гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээд нөгөө талын зөрчигдсөн эрхийг гэм хор учруулахаас өмнөх байдалд нь сэргээх үүрэгтэй. Зөрчигдсөн эрхийг сэргээх боломжгүй, эсхүл харьцангуй их зардал гарахаар бол гэм хорыг мөнгөөр нөхөн төлж болно гэжээ.

 

Нэхэмжлэгч нь гэм хорын хохирол гаргуулах нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан Дархан сумын ******* багийн 16-р байрны байрыг 25 000 000 төгрөг хөрөнгийн үнэлгээчнээр үнэлүүлсэн тайлан ирүүлсэн бөгөөд хариуцагчийн зах зээлийн үнээс хэт өндөр, үнэлгээ нь бодит байдалд нийцээгүй гэсэн үндэслэлээр шинжээч томилуулах хүсэлтийг хангаж, шинжээчээр ХХК-ийг томилсны дагуу байрыг 20 000 000 төгрөгөөр үнэлсэн 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн Үнэлгээний тайлан ирүүлсэн байна.

Зохигчид нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоосон үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээний тайлантай танилцсан боловч санал, хүсэлт гаргаагүй бөгөөд дээрх үнэлгээний тайлангаар тогтоогдсон үнийн дүнгээр нэхэмжлэгчид учирсан гэм хорын хохирлыг тооцож, хохирлыг хариуцагч нараас тэнцүү хэмжээгээр буюу хариуцагч даргын нөөц хөрөнгөөс 10 000 000 төгрөг, хариуцагч даргын нөөц хөрөнгөөс 10 000 000 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгчт олгох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

 

Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д Засгийн газрын нөөц сан нь тухайн жилийн төсөвт урьдчилан тооцож, төлөвлөн тусгах боломжгүй, хойшлуулшгүй цаг үеийн шинжтэй арга хэмжээ болон Гамшгаас хамгаалах тухай хуулийн 4.1.8-д заасан гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагаа, 4.1.15-д заасан гамшгийн хор уршгийг арилгах үйл ажиллагааг шат дараатай зохион байгуулах зорилгоор улс, орон нутгийн төсвийн гамшгаас хамгаалах арга хэмжээний зардлын хүрэлцэхгүй хэсгийг санхүүжүүлэх зориулалттай гэж зохицуулжээ.

 

Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгчийн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.2.4-т зааснаар гэм буруугийн талаар бичгээр дүгнэлт гаргах үүрэгтэй бөгөөд түүний дагуу гаргасан ... хохирлыг төр хариуцах нь зөв гэсэн дүгнэлт нь хэргийн нөхцөлд байдалд тохирсон үндэслэлтэй байна гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1-д Шүүхээс гаргасан дараах зардлыг зохигчоор нөхөн төлүүлнэ, 53.1.1-д шинжээчийн ажлын хөлс орно, 56 дугаар зүйлийн 56.2-т Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан бол шүүхийн зардлыг тэр хэмжээгээр хариуцагч буюу нэхэмжлэгчид хуваарилан хариуцуулахаар зохицуулжээ.

 

Иймд шинжээчийн зардал 150 000 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлагын хангагдсан дүнтэй дүйцүүлэхэд 80 хувь тул 150 000 х 80% = 120 000 төгрөгийг хариуцагч даргын нөөц хөрөнгөөс 60 000 төгрөг, хариуцагч даргын нөөц хөрөнгөөс 60 000 төгрөг үлдэх 20 хувьд ногдох 30 000 төгрөгийг нэхэмжлэгчээс тус тус гаргуулж Дархан-Уул аймгийн Дархан сумын ******* баг, ******* хороолол, 16-р байрны №2 тоотод байрлах  ХХК /Төрийн банк тоот дансанд/-д олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.2, 510 дугаар зүйлийн 510.1-т тус тус зааснаар хариуцагч даргын нөөц хөрөнгөөс 10 000 000 төгрөг, хариуцагч даргын нөөц хөрөнгөөс 10 000 000 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгчт олгож, үлдэх 5 000 000 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч даргын нөөц хөрөнгөөс 60 000 төгрөг, хариуцагч даргын нөөц хөрөнгөөс 60 000 төгрөг, нэхэмжлэгчээс 30 000 төгрөгийг тус тус гаргуулж ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 283 000 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас тус бүр 128 975 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

4 .Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

5. Энэхүү шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЛТАНТУЯА

 

 

ШҮҮГЧ Т.ЖАВХЛАНТӨГС

 

 

ШҮҮГЧ Д.ОЮУНДАРЬ