Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 11 сарын 08 өдөр

Дугаар 209/МА2021/00067

 

*******ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2019/00470/и

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч О.Нарангэрэл даргалж, шүүгч Г.Давааренчин, Л.Амарсанаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 713 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч *******,

******* нарт холбогдох

Төрийн байгууллагын орон сууц хувьчлалын хууль бус ажиллагааны улмаас учирсан хохирол 25.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг

Хариуцагч *******ны итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч ын итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нарын давж заалдсан гомдлыг үндэслэн

2021 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Л.Амарсанаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч *******, хариуцагч *******ны итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

Нэхэмжлэгч ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Би иргэн *******аас 2013 онд Дархан сумын 8 баг 17 хороолол 16 дугаар байрны 02 тоот 12 м2 талбай бүхий 1 өрөө /цахилгааны иттэй орон сууцыг 18.000.000 төгрөгөөр худалдан авч оффисын зориулалттай үйл ажиллагаа явуулж байсан юм.

2018 онд 16 дугаар байрны оршин суугч нар болох ******* нарын нэр бүхий хүмүүс Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд Дархан сумын 8 дугаар багийн 2 дугаар орцонд байрлах 02 тоот цахилгааны ерөнхий шитийн /техникийн/ өрөөг хувьчилсан нь хууль бус байсан болохыг тогтоож, Дархан-Уул аймгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-20030011361 дугаар бүртгэл *******ийн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000214050 дугаар гэрчилгээг тус тус хүчингүй болгож, Орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгөд хамаарах цахилгааны ерөнхий шитийн өрөөг дундын өмчлөлд буцаан шилжүүлэхийг даалгуулах тухай нэхэмжлэлд гомдол гаргасан тул шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэн Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 32 тоот шийдвэр одоо хүчин төгөлдөр үйлчилж байна.

Захиргааны шүүхийн 32 тоот шийдвэрийн үндэслэх хэсэгт Иргэн *******д Дархан сумын 8 дугаар багийн ******* орон сууцыг 2005 оны 08 сарын 23-ны өдрөөс эзэмшүүлэхээр 33500 дугаарын орон сууц эзэмших эрхийн гэрчилгээг бичиж өгснөөр Дархан сумын Орон сууц хувьчлах асуудлыг шийдвэрлэх комиссын 2005 оны 08 сарын 23-ны өдрийн 09 дүгээр хуралдааны тэмдэглэлд /ын өргөдлийн дагуу/ орон сууц хувьчлах асуудлыг хэлэлцсэн материал бүрэн байна гэж тэмдэглэгдсэн ба шийдвэрлэсэн хэсэгт ын өргөдлийг хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхойгүй. Тухайн хуралдаан болох үед материалгүйгээр тэмдэглэлд тусгуулж дараа нь бүрдүүлбэл зохих материалыг бүрдүүлж өгсөн болох нь нотлогдож байна .

Түүнчлэн хариуцагч Аймгийн *******ноос маргаан бүхий цахилгааны шитний өрөөг *******д хувьчилж Орон сууц өмчлөх эрхийн 0107209 ДА гэрчилгээг олгохдоо аймгийн орон сууц хувьчлах товчооны 2004 оны 08 сарын 26-ны өдрийн 32 дугаар тогтоолоор гэж бичсэн нь ойлгомжгүй ******* нь хувьчлах тухай өргөдөл холбогдох материалаа 2005 оны 8 дугаар сард гаргаж өгсөн байхад 2004 оны тогтоолын дугаарыг бичиж олгосон нь огноо хугацааны хувьд зөрүүтэй.

Мөн 2004 оны 32 дугаар тогтоолын хавсралтад ын нэр бичигдээгүй. 2004 оноос хойших аймгийн орон сууц хувьчлах товчооны тогтоолд ын нэр байхгүй зэргээс дүгнэхэд *******д орон сууцыг хувьчлах эрх үүсээгүй байх тул ыг хууль ёсны өмчлөгч гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй. Орон сууц хувьчлах тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан эзэмшиж байгаа сууцаа хувьчлан авах тухай өргөдлийг орон сууц хувьчлах товчоонд гаргах мөн хуулийн 17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт орон сууц хувьчлах товчоо өргөдлийг хүлээн авснаас хойш 1 сарын дотор хувьчлах тухай шийдвэр гаргах гэсэн заалттай нийцээгүйн гадна тухайн байрны оршин суугчдын эрх хууль ёсны ашиг сонирхлыг ч хөнджээ.

Иймд маргаан бүхий Дархан сумын 8 дугаар багийн 17 дугаар хороолол ******* сууцны бус зориулалттай техникийн үйлчилгээний 12м2 талбай бүхий 1 өрөө сууцыг /цахилгаан ерөнхий шитний/ өрөөг хууль бусаар хувьчилсан нь тогтоогдож байх тул улсын бүртгэлийн Ү-2003011361 дугаар бүртгэл. Тухайн орон сууцны одоогийн өмчлөгч *******ийн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000214050 дугаарын гэрчилгээг тус тус хүчингүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

******* нь өөрт учирсан хохирлоо Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.7-д бүрэн эрхээ хэрэгжүүлэх явцад гаргасан алдааны улмаас төрийн албан хаагчийн учруулсан хохирлыг төр хариуцна гэж зааснаар холбогдох эрх бүхий байгууллагуудаар шийдвэрлүүлэхийг дурдвал зохино гэж шийдвэрлэсэн байна.

Иймд 1. Дархан- Уул аймгийн ын орон сууц хянан шийдвэрлэх комисс Иргэн ын орон сууц хувьчлах тухай материал нь бүрдээгүй хуулийн шаардлага хангаагүй байхад 2005 оны 8 сарын 23-ны өдөр эзэмшүүлэхээр 33500 тоот орон сууц эзэмших гэрчилгээ олгож хууль зөрчсөн болох нь 2005 оны 8 сарын 23-ны өдрийн 9 дүгээр хуралдааны тэмдэглэл болон Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрээр:

Дархан-Уул аймгийн Засаг даргын ******* Иргэн ******* нь хувьчлах тухай өргөдөл материалаа 2005 оны 8 сард гаргаж өгсөн байхад 2004 оны 8 сарын 26-ны өдрийн 32 дугаар тогтоолоор гэж 0107209 тоот ДА тоот орон сууцны гэрчилгээг бичиж өгсөн болон 2004 оноос хойш хувьчилсан орон сууцуудыг тогтоол хавсралтад ын нэр нэг ч удаа тусгагдаагүй байхад орон сууцыг хууль бусаар хувьчилж өгсөн болох нь *******ны 2004 оны 32 дугаар тогтоолоор болон Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрээр төрийн байгууллагуудын гэм буруутай орон сууц хувьчлахдаа хууль зөрчиж алдаа гаргасан нь тогтоогдсон байна. Төрийн байгууллагуудын болон албан тушаалтнуудын буруутай үйлдлээс болж иргэн надад орон сууцгүй, орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээгүй, үл хөдлөх эд хөрөнгө улсын бүртгэлээс хасагдсан /иргэн ******* нь орон сууцыг 5-6 хүнд дамжуулан худалдаж ашиг олсон тул гэм хор учраагүй/ зэрэг шууд хохирол учирсан тул гэм хор учирсан хохирлоо арилгуулах хүсэлтэй байх тул Дархан-Уул аймгийн *******ас 12.500.000 төгрөг, Дархан-Уул аймгийн *******ноос 12.500.000 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ******* надад олгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Дархан-Уул аймгийн Орон сууц хувьчлалын товчооны итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

... төрийн байгууллагуудын учруулсан хохирлын хэмжээ 12.500.000 төгрөг гэсэн байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

1. Дархан сумын 8 дугаар 17 хороолол, 16-р байр, 02 тоот 12 м2 талбай бүхий 1 өрөө буюу үйлчилгээний зориулалттай /цахилгааны техникийн өрөө/ өрөөг 2004, 2005 онд иргэн Сандагдорж овогтой Солонгод хувьчлаагүй бөгөөд аймгийн орон сууц хувьчлах товчооны архивын баримтад /1-49 тогтоолын 363, 364, 365 хуудас/ байгаа 3 хуудас материалыг хүчин төгөлдөр аймгийн *******нд хамаарах баримт гэж үзэх үндэслэлгүй байна.

Баримтын 363 дугаар хуудсанд байгаа иргэн *******д олгосон гэрчилгээг 2005 онд Дархан сумын ЗДТГ-ын даргаар ажиллаж байсан /Дархан сумын сууц өмчлөлийн комиссын дарга/ олгож, гэрчилгээнд ******* гэсний ард өөрийнхөө гарын үсэг зурсан байна.

Төрсөн охин *******д гэрчилгээг хуурамчаар бичиж өгсөн гэж дүгнэхэд хүргэж байна.

2. *******ны 1-49 баримтын 365 дахь хуудсанд байгаа иргэн ын өргөдөл нь Дархан сумын сууц өмчлөлийн комисст хандаж гаргасан байна.

Дархан-Уул аймгийн *******ны өргөдлийн маягтыг гүйцэд бөглөөгүй хүлээж авсан ажилтны нэр байхгүй, өргөдөл гаргасан хүний нэр гарын үсэх байхгүй, огноо дугааргүй өргөдлийг албажуулж өгөөгүй байна.

3. Дархан-Уул аймгийн *******ны 2004-2006 оны орон сууц өмчлүүлэхтэй холбоотой гарсан тогтоолуудад иргэн ын нэр огт байхгүй.

4. Монгол улсын Засаг газрын 2004 оны 140 дүгээр тогтоолд заасны дагуу Орон сууцны зориулалтаар эзэмших эрхийн бичигтэй иргэдэд үйлчилгээний өрөөг шилжүүлж аймгийн *******ны гэрчилгээг олгож байсан ба иргэн *******д 0107209 дугаартай гэрчилгээг ямар албан тушаалтан өгснийг тодорхойлох боломжгүй.

5. Дархан-Уул аймгийн орон сууц хувьчлах товчооны 2004 оны 32 дугаар тогтоол болон тогтоолын хавсралтад иргэн ын нэр байхгүй учраас албан ёсоор байрыг хувьчилсан гэж үзэх үндэслэлгүй байна.

6. Иргэн ******* цахилгааны өрөөг хувьчилж авснаас хойш 2-3 хүн дамжин зарагдсан тэр бүрд үлд хөдлөх хөрөнгийн гэрчилгээтэй байжээ. Нэхэмжлэгч ******* нь иргэн *******ос шууд худалдаж аваагүй, гэм хор хохирлын асуудал 12 жилийн дараа үүссэн байгаа учраас аймгийн *******ноос хариуцлага хүлээх боломжгүй юм.

7. Тухайн үед буюу 2005 онд аймгийн ******* нь Улсын Их хурлын 2003 оны 27 дугаар тогтоол, Засгийн газрын 2004 оны 140 дүгээр тогтоолын дагуу Дархан сумаас бичиж ирүүлсэн эзэмших эрхийн бичгийн үндэслэн өмчлөх эрхийн гэрчилгээг олгож байсан бөгөөд хууль зөрчиж хариуцлага хүлээх үндэслэлгүй болно. Иймд иргэн *******ийн Дархан-Уул аймгийн *******нд холбогдуулж гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч ын итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Засаг дарга хариуцагчаар татсан нэхэмжлэлийн шаардлагад төр байгууллагын учруулсан хохирлын хэмжээ 12.500.000 төгрөг гэсэн байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

1. Дархан сумын 8-р баг 17-р хороолол, 16-р байр, 2 дугаар орцны 02 тоот 12 мкв талбай бүхий 1 өрөө буюу үйлчилгээний зориулалттай /цахилгааны техникийн өрөө/ 2004, 2005 онд иргэн Сандагдорж овогтой Солонгод өмчлөлд шилжүүлээгүй бөгөөд 2005 оны 08 дугаар сарын 23-ны өдрөөс эзэмшүүлэхээр 33500 дугаарын орон сууц эзэмших эрхийн гэрчилгээг бичиж өгсөн байна. Энэ нь Монгол улсын иргэний хуульд заасны дагуу захиран зарцуулах эрх үүсэхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авах үндэслэлгүй гэж үзэж байна.

2. Дархан-Уул аймгийн Дархан сумын сууц өмчлөлийн комисст хандан гаргасан өргөдлийн маягтыг гүйцэд бөглөөгүй хүлээн авсан ажилтны нэр байхгүй, өргөдөл гаргасан хүний нэр гарын үсэг байхгүй, огноо дугааргүй өргөдлийн албажуулж өгөөгүй байна.

3. Хариуцагчаар татагдсан нь 2020 оны 11 сарын 22-ны өдөр ын ажлыг хүлээн авсан бөгөөд энэ нь нэхэмжлэгчийн гаргаж буй шаардлагад үл хамаарах этгээд хэмжээн үзэж байна.

4. Дархан сумын орон сууц хувьчлах асуудлыг хянан шийдвэрлэх комисс нь 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс А/407 тоот захирамжаар татан буугдсан байх тул нэхэмжлэгчийн гаргасан шаардлагад ******* нь хариуцлага хүлээх үндэслэлгүй болно гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 713 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.2, 510 дугаар зүйлийн 510.1-т тус тус зааснаар хариуцагч ын нөөц хөрөнгөөс 10.000.000 төгрөг, хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг даргын нөөц хөрөнгөөс 10.000.000 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч *******т олгож, үлдэх 5.000.000 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч ын нөөц хөрөнгөөс 60.000 төгрөг, хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг даргын нөөц хөрөнгөөс 60 000 төгрөг, нэхэмжлэгч *******ээс 30.000 төгрөгийг тус тус гаргуулж -д олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 283.000 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас тус бүр 128.975 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч *******ны итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* давж заалдах гомдолдоо:

******* нь аймгийн *******ноос нэхэмжилсэн 12.500.000 төгрөгийн үндэслэлээ шүүхэд нотлох баримтаар бүрдүүлж өгөөгүй. Дархан сумын 8-р баг 16-р байрны 02 тоот шитний өрөөг 2013 онд *******аас 5.000.000 төгрөгөөр худалдан авсан тухайгаа шүүх танхимд тайлбарласан.

*******ийн нэхэмжлэлдээ дурдсан Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.7 дахь заалтыг шүүх үндэслэж хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй бөгөөд уг хууль нь хүчингүй болсон хуулийн заалт юм. Нэхэмжлэлийн шаардлагад дурдсан төрийн байгууллагуудын учруулсан хохирол *******ноос 12.500.000 төгрөг гэснийг хуульд нийцэж байгаа эсэхийг шүүх тогтоогоогүй. Нэхэмжлэгч нь 02 тоот шитний өрөөг өмчлөх эрхийг аймгийн *******ны шийдвэрээр бус иргэн *******тай байгуулсан худалдах, худалдан авах гэрээний үндсэн дээр олж авсан юм. Анхан шатны шүүх үүнийг анхаарч үзээгүй.

Хавтаст хэрэгт авагдсан -ийн гаргасан шинжээчийн дүгнэлтийг 2020 оны байдлаар буюу тухайн шитний өрөөний 2013 онд байсан үнэлгээнээс хэт өндөр үнэлгээгээр үнэлж дүгнэлт гаргасныг шүүх үндэслэл болгосон.

Нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй гэсэн үндэслэлээр анхан шатны шүүх рүү буцаан шийдвэрлэсэн байдлыг анхан шатны шүүх огт хэлэлцээгүй.

Анхан шатны шүүх хуралдаанаар шийдвэрийг уншиж сонсгохдоо ...аймгийн *******ноос 10.000.000 төгрөг гаргуулж... гэж танилцуулсан атлаа шийдвэрийг гардан авч танилцахад ...аймгийн Засаг даргын нөөц хөрөнгөөс 10.000.000 төгрөг... гэж өөрчилж засаж шийдвэрийг гаргасан байна. Аймгийн ******* нь аймгийн Засаг даргын нөөц сан хоорондоо ямар ч холбоо хамааралгүй юм.

Иймд анхан шатны шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч ын итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* давж заалдах гомдолдоо:

******* нь ******* гаас нэхэмжилсэн 12.500.000 төгрөгийн үндэслэлээ шүүхэд нотлох баримтаар бүрдүүлж өгөөгүй. Шитний өрөөг иргэн *******аас 5.000.000 төгрөгөөр худалдан авсан тухайгаа шүүх хуралдааны явцад тайлбарласан байдаг. Нэхэмжлэлийн шаардлагад дурдсан төрийн байгууллагуудын учруулсан хохирол ******* гаас 12.500.000 төгрөг гэснийг хуульд нийцэж байгаа эсэхийг шүүх тогтоогоогүй.

Маргаан бүхий шитний өрөө нь бэлэглэлийн замаар дамжин явсаар *******ы өмчлөлд шилжсэн. ******* нь *******аас худалдаж авсан. Өөрөөр хэлбэл ******* нь шитний өрөөний өмчлөх эрхийг Дархан сумын Орон сууц хувьчлах шийдвэрээр бус иргэн *******тай байгуулсан худалдах, худалдан авах гэрээний үндсэн дээр олж авсан. *******аас өгсөн мөнгөө буцаан шаардах үндэслэлтэй байхад шүүх үүнийг анхаарч үзэлгүй хэргийг шийдвэрлэсэн.

Хавтаст хэрэгт авагдсан -ийн гаргасан шинжэжэчийн дүгнэлтийг 2020 оны байдлаар буюу тухайн шитний өрөөний 2013 онд байсан үнэлгээнээс хэт өндөр үнэлгээгээр үнэлж дүгнэлт гаргасныг шүүх үндэслэл болгосон.

Дархан сумын орон сууц хувьчлах асуудлыг хянан шийдвэрлэх комисс нь 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/407 тоот захирамжаар татан буугдсан болно. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч ******* Дархан-Уул аймгийн *******, Дархан-Уул аймгийн *******нд холбогдуулж, Төрийн байгууллагын хууль бус ажиллагааны улмаас учирсан хохирол 25.000.000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. Хариуцагч нар, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

Хэрэгт авагдсан баримтаар

Дархан сумын 8 дугаар баг, 16 дугаар байр 02 тоот цахилгааны ерөнхий шитний өрөөг хууль бусаар хувьчилсан болох нь Захиргааны хэргийн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалаар тогтоогдсон байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж зааснаар төрийн байгууллагын хууль бус шийдвэрээр буруу явагдсан хувьчлалын талаар шүүх дахин дүгнэлт хийх шаардлагагүй болно.

Нэхэмжлэгч ******* төрийн байгууллагын хууль бус шийдвэрийн улмаас өөртөө зохих хэмжээгээр хохирол учирсан гэж нэхэмжлэлээ тайлбарлаж байгааг буруутгах үндэслэлгүй.

Учир нь нэхэмжлэгч нь 2013 онд бусдын өмчлөлд байсан үл хөдлөх эд хөрөнгийг 18.000.000 төгрөгөөр худалдаж авсан бөгөөд өөрт учирсан хохирлоо тухайн үл хөдлөх эд хөрөнгийг эрх бүхий үнэлгээчнээр үнэлүүлсэн үнээр нэхэмжилжээ.

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэгчийн шаардсан үнийн дүнг эс зөвшөөрч дахин үнэлгээ хийлгэх хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч, мэргэжлийн үнэлгээчнээр дахин үнэлүүлсэн байх бөгөөд энэхүү үнэ дээр талууд ямар нэгэн тайлбар гаргаж, маргаагүй байна.

ын тамгын газар маргаж буй үл хөдлөх эд хөрөнгөд хууль бусаар эзэмшигчийн гэрчилгээ олгосон буруутай байх боловч, өмчлөх эрхийн гэрчилгээ олгосон этгээд нь Дархан-Уул аймгийн *******ны дарга буюу аймгийн Засаг дарга байх тул учирсан гэм хорын хариуцлагыг ******* биш, аймгийн Засаг дарга дангаар хариуцах үндэслэлтэй байна.

Иймд энэ талаар шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д Засгийн газрын нөөц сан нь тухайн жилийн төсөвт урьдчилан тооцож, төлөвлөн тусгах боломжгүй, хойшлуулшгүй цаг үеийн шинжтэй арга хэмжээ..., ...санхүүжүүлэх зориулалттай байна. гэж зааснаар аймгийн Засаг даргын нөөц хөрөнгөөс нэхэмжлэгчид учирсан хохирлыг гаргуулж шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй байна.

Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-д Энэ хуулийн 498.1, 498.2, 498.4-т заасан этгээд өөрийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан бол гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй гэж зааснаар хариуцагч Дархан-Уул аймгийн ******* буюу аймгийн Засаг дарга өөрт учирсан хохирлоо гэм буруутай этгээдээс шаардах эрхтэй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 713 дугаар шийдвэрийн ТОГТООХ хэсгийн 1 дүгээр заалтын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.2, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар хариуцагч ын нөөц хөрөнгөөс 10.000.000 төгрөг, хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг даргын нөөц хөрөнгөөс 10.000.000 төгрөг тус тус гаргуулж, нэхэмжлэгч *******т олгож, үлдэх 5.000.000 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай гэснийг

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.2, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар хариуцагч Дархан-Уул аймгийн засаг даргын нөөц хөрөнгөөс 20.000.000 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч *******т олгож, үлдэх 5.000.000 төгрөг гаргуулах шаардлага болон *******д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагч байгууллагуудын итгэмжлэгдсэн төлөөлөгчдөөс давж заалдсан гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 174.950, 128.975 төгрөгийг тус тус Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                                                       ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               О.НАРАНГЭРЭЛ

                                                                                          ШҮҮГЧИД                                Г.ДАВААРЕНЧИН

                                                                                                                                          Л.АМАРСАНАА