Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 713

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 135/2019/00470/и

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтантуяа даргалж, шүүгч Т.Жавхлантөгс, шүүгч Д.Оюундарь нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: ........ аймаг, ........ сум, .....баг, ..... хороолол, ..... байрны  ..... тоотод оршин суух, утас ...., .... регистрийн дугаартай, .. овогт Д.О-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ........ аймаг, ........ сум, Өргөө баг, өөрийн байранд оршин байгаа, ........ сумын Засаг дарга,

 

Хариуцагч: ........ аймаг, ........ сум, .....баг, .....-ийн байранд оршин байгаа, ОСХТ-нд холбогдох,

 

Төрийн байгууллагын орон сууц хувьчлалын хууль бус ажиллагааны улмаас учирсан хохирол 25 000 000 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.О, хариуцагч ........ аймгийн ОСХТ-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, хариуцагч ........ сумын Засаг даргын итгэмжлэгдсэн Ж.Б шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ундрам нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.О- нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие нь иргэн Б-аас 2013 онд ........ сумын .... баг .... хороолол .... дугаар байрны .... тоот ...м2 талбай бүхий 1 өрөө /цахилгааны иттэй орон сууцыг ..... 000 000 төгрөгөөр худалдан авч оффисын зориулалттай үйл ажиллагаа явуулж байсан юм.

20..... онд .... дугаар байрны оршин суугч нар болох Ч.Ч нарын нэр бүхий хүмүүс ........ - Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд

........ сумын .... дугаар багийн 2 дугаар орцонд байрлах .... тоот цахилгааны ерөнхий шитийн /техникийн/ өрөөг хувьчилсан нь хууль бус байсан болохыг тогтоож, ........ аймгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-........ дугаар бүртгэл Д.О-ийн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн ... дугаар гэрчилгээг тус тус хүчингүй болгож. Орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгөд хамаарах цахилгааны ерөнхий шитийн өрөөг дундын өмчлөлд буцаан шилжүүлэхийг даалгуулах тухай нэхэмжлэл гомдол гаргасан тул шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэн ........ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 20..... оны 32 тоот шийдвэр одоо хүчин төгөлдөр үйлчилж байна.

Захиргааны шүүхийн 32 тоот шийдвэрийн үндэслэх хэсэгт Иргэн С.С-д ........ сумын .... дугаар багийн .... дугаар байрны 2 дугаар орцны .... тоот орон сууцыг 2005 оны 0.... сарын 23-ны өдрөөс эзэмшүүлэхээр ... дугаарын орон сууц эзэмших эрхийн гэрчилгээг бичиж өгснөөр ........ сумын Орон сууц хувьчлах асуудлыг шийдвэрлэх комиссын 2005 оны 0.... сарын 23-ны өдрийн 09 дүгээр хуралдааны тэмдэглэлд /С.С-ын өргөдлийн дагуу/ орон сууц хувьчлах асуудлыг хэлэлцсэн “материал бүрэн байна” гэж тэмдэглэгдсэн ба шийдвэрлэсэн хэсэгт С.С-ын өргөдлийг хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхойгүй. Тухайн хуралдаан болох үед материалгүйгээр тэмдэглэлд тусгуулж дараа нь бүрдүүлбэл зохих материалыг бүрдүүлж өгсөн болох нь нотлогдож байна .

Түүнчлэн хариуцагч Аймгийн ОСХТ-ноос маргаан бүхий цахилгааны щитний өрөөг С.С-д хувьчилж Орон сууц өмчлөх эрхийн ... ДА гэрчилгээг олгохдоо аймгийн ОСХТ-ны 2004 оны ... сарын 26-ны өдрийн 32 дугаар тогтоолоор гэж бичсэн нь ойлгомжгүй С.С- нь хувьчлах тухай өргөдөл холбогдох материалаа 2005 оны .... дугаар сард гаргаж өгсөн байхад 2004 оны тогтоолын дугаарыг бичиж олгосон нь огноо хугацааны хувьд зөрүүтэй. Мөн 2004 оны 32 дугаар тогтоолын хавсралтад С.С-ын нэр бичигдээгүй. 2004 оноос хойших аймгийн ОСХТ-ны тогтоолд С.С-ын нэр байхгүй зэргээс дүгнэхэд С.С-д орон сууцыг хувьчлах эрх үүсээгүй байх тул С.С-ыг хууль ёсны өмчлөгч гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй. Орон сууц хувьчлах тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан “эзэмшиж байгаа сууцаа хувьчлан авах тухай өргөдлийг ОСХТ-нд гаргах” мөн хуулийн .... дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “ОСХТ- өргөдлийг хүлээн авснаас хойш 1 сарын дотор хувьчлах тухай шийдвэр гаргах” гэсэн заалттай нийцээгүйн гадна тухайн байрны оршин суугчдын эрх хууль ёсны ашиг сонирхлыг ч хөнджээ. Иймд маргаан бүхий ........ сумын .... дугаар багийн .... дугаар хороолол .... дугаар байрны 2 дугаар орцны .... тоот сууцны бус зориулалттай техникийн үйлчилгээний ...м2 талбай бүхий 1 өрөө сууцыг /цахилгаан ерөнхий щитний/ өрөөг хууль бусаар хувьчилсан нь тогтоогдож байх тул улсын бүртгэлийн ... дугаар бүртгэл. Тухайн орон сууцны одоогийн өмчлөгч Д.О-ийн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн ... дугаарын гэрчилгээг тус тус хүчингүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Д.О- нь өөрт учирсан хохирлоо Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.7-дбүрэн эрхээ хэрэгжүүлэх явцад гаргасан алдааны улмаас төрийн албан хаагчийн учруулсан хохирлыг төр хариуцна” гэж зааснаар холбогдох эрх бүхий байгууллагуудаар шийдвэрлүүлэхийг дурдвал зохино гэж шийдвэрлэсэн байна.

Иймд 1. ........- Уул аймгийн ........ сумын Засаг даргын орон сууц хянан шийдвэрлэх комисс Иргэн С.С-ын орон сууц хувьчлах тухай материал нь бүрдээгүй хуулийн шаардлага хангаагүй байхад 2005 оны .... сарын 23-ны өдөр эзэмшүүлэхээр ... тоот орон сууц эзэмших гэрчилгээ олгож хууль зөрчсөн болох нь 2005 оны .... сарын 23-ны өдрийн 9 дүгээр хуралдааны

 

 
 


тэмдэглэл болон Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрээр

 

........ аймгийн Засаг даргын ОСХТ- Иргэн С.С- нь хувьчлах тухай өргөдөл материалаа 2005 оны .... сард гаргаж өгсөн байхад 2004 оны .... сарын 26-ны өдрийн 32 дугаар тогтоолоор гэж ... тоот ДА тоот орон сууцны гэрчилгээг бичиж өгсөн болон 2004 оноос хойш хувьчилсан орон сууцнуудыг тогтоол хавсралтад С.С-ын нэр нэг ч удаа тусгагдаагүй байхад орон сууцыг хууль бусаар хувьчилж өгсөн болох нь ОСХТ-ны 2004 оны 32 дугаар тогтоолоор болон Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрээр төрийн байгууллагуудын гэм буруутай орон сууц хувьчлахдаа хууль зөрчиж алдаа гаргасан нь тогтоогдсон байна. Төрийн байгууллагуудын болон албан тушаалтнуудын буруутай үйлдлээс болж иргэн надад орон сууцгүй, орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээгүй, үл хөдлөх эд хөрөнгө улсын бүртгэлээс хасагдсан /иргэн С.С- нь орон сууцыг 5-6 хүнд дамжуулан худалдаж ашиг олсон тул гэм хор учраагүй/ зэрэг шууд хохирол учирсан тул гэм хор учирсан хохирлоо арилгуулах хүсэлтэй байх тул ........ аймгийн ........ сумын Засаг даргаас 12.500.000 төгрөг, ........ аймгийн ОСХТ-ноос 12.500.000 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Д.О- надад олгож өгнө үү гэв.

 

Хариуцагч ........ аймгийн Орон сууц хувьчлалын товчооны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б- шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

... төрийн байгууллагуудын учруулсан хохирлын хэмжээ 12 500 000 төгрөг гэсэн байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

1. ........ сумын .... дугаар .... хороолол, ....-р байр, .... тоот ... м2 талбай бүхий 1 өрөө буюу үйлчилгээний зориулалттай /цахилгааны техникийн өрөө/ өрөөг 2004, 2005 онд иргэн С.С-д хувьчлаагүй бөгөөд аймгийн ОСХТ-ны архивын баримтад /1-49 тогтоолын 363, 364, 365 хуудас/ байгаа 3 хуудас материалыг хүчин төгөлдөр аймгийн ОСХТ-нд хамаарах баримт гэж үзэх үндэслэлгүй байна.

Баримтын 363 дугаар хуудсанд байгаа иргэн С.С-д олгосон гэрчилгээг 2005 онд ........ сумын .....-ын даргаар ажиллаж байсан О.С- /........ сумын сууц өмчлөлийн комиссын дарга/ олгож, гэрчилгээнд ........ сумын Засаг дарга гэсний ард өөрийнхөө гарын үсэг зурсан байна.

Төрсөн охин С.С-д гэрчилгээг хуурамчаар бичиж өгсөн гэж дүгнэхэд хүргэж байна.

  2. ОСХТ-ны 1-49 баримтын 365 дахь хуудсанд байгаа иргэн С.С-ын өргөдөл нь ........ сумын сууц өмчлөлийн комисст хандаж гаргасан байна.

........ аймгийн ОСХТ-ны өргөдлийн маягтыг гүйцэд бөглөөгүй хүлээж авсан ажилтны нэр байхгүй, өргөдөл гаргасан хүний нэр гарын үсэх байхгүй, огноо дугааргүй өргөдлийг албажуулж өгөөгүй байна.

 3. ........ аймгийн ОСХТ-ны 2004-2006 оны орон сууц өмчлүүлэхтэй холбоотой гарсан тогтоолуудад иргэн С.С-ын нэр огт байхгүй.

4. Монгол улсын Засаг газрын 2004 оны 140 дүгээр тогтоолд заасны дагуу Орон сууцны зориулалтаар эзэмших эрхийн бичигтэй иргэдэд үйлчилгээний өрөөг шилжүүлж аймгийн ОСХТ-ны гэрчилгээг олгож байсан ба иргэн С.С-д 0107209 дугаартай гэрчилгээг ямар албан тушаалтан өгснийг тодорхойлох боломжгүй.

5. ........ аймгийн ОСХТ-ны 2004 оны 32 дугаар тогтоол болон тогтоолын хавсралтад иргэн С.С-ын нэр байхгүй учраас албан ёсоор байрыг  хувьчилсан гэж үзэх үндэслэлгүй байна.

6. Иргэн С.С- цахилгааны өрөөг хувьчилж авснаас хойш 2-3 хүн дамжин зарагдсан тэр бүрт үлд хөдлөх хөрөнгийн гэрчилгээтэй байжээ. Нэхэмжлэгч Д.О- нь иргэн С.С-ос шууд худалдаж аваагүй, гэм хор хохирлын асуудал 12 жилийн дараа үүссэн байгаа учраас аймгийн ОСХТ хариуцлага хүлээх боломжгүй юм.

7. Тухайн үед буюу 2005 онд аймгийн ОСХТ нь Улсын Их хурлын 2003 оны 27 дугаар тогтоол, Засгийн газрын 2004 оны 140 дүгээр тогтоолын дагуу ........ сумаас бичиж ирүүлсэн эзэмших эрхийн бичгийн үндэслэн өмчлөх эрхийн гэрчилгээг олгож байсан бөгөөд хууль зөрчиж хариуцлага хүлээх үндэслэлгүй болно. Иймд иргэн Д.О-ийн ........ аймгийн ОСХТ-нд холбогдуулж гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагч ........ сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Засаг дарга Т.Т- хариуцагчаар татсан нэхэмжлэлийн шаардлагад төр байгууллагын учруулсан хохирлын хэмжээ 12 500 000 төгрөг гэсэн байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

1. ........ сумын .....баг ..... хороолол, ....-р байр, 2 дугаар орцны .... тоот 12 мкв талбай бүхий 1 өрөө буюу үйлчилгээний зориулалттай /цахилгааны техникийн өрөө/ 2004, 2005 онд иргэн С.С-д өмчлөлд шилжүүлээгүй бөгөөд 2005 оны 0.... дугаар сарын 23-ны өдрөөс эзэмшүүлэхээр 33500 дугаарын орон сууц эзэмших эрхийн гэрчилгээг бичиж өгсөн байна. Энэ нь Монгол улсын иргэний хуульд заасны дагуу захиран зарцуулах эрх үүсэхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авах үндэслэлгүй гэж үзэж байна.

2. ........ аймгийн ........ сумын сууц өмчлөлийн комисст хандан гаргасан өргөдлийн  маягтыг гүйцэд бөглөөгүй хүлээн авсан ажилтны нэр байхгүй, өргөдөл гаргасан хүний нэр гарын үсэг байхгүй, огноо дугааргүй өргөдлийн албажуулж өгөөгүй байна.

3. Хариуцагчаар татагдсан Т.Т- нь 2....0 оны 11 сарын 22-ны өдөр ........ сумын Засаг даргын ажлыг хүлээн авсан бөгөөд энэ нь нэхэмжлэгчийн гаргаж буй шаардлагад үл хамаарах этгээд хэмжээн үзэж байна.

4. ........ сумын орон сууц хувьчлах асуудлыг хянан шийдвэрлэх комисс нь 20.... оны 12 дугаар сарын 2....-ны өдрөөс ... тоот захирамжаар татан буугдсан байх тул нэхэмжлэгчийн гаргасан шаардлагад ........ сумын Засаг дарга Т.Т- нь хариуцлага хүлээх үндэслэлгүй болно гэв.

 

Шүүхийн иргэдийн Х.Я шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Нэхэмжлэгч Д.О-ийн хохирлыг төр хариуцах нь зөв гэж үзэж байна гэв.

 

   Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                                      ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.О.- нь хариуцагч ........ аймгийн ........ сумын Засаг дарга, ........ аймгийн ОСХТ-нд холбогдуулан төрийн байгууллагын орон сууцны хувьчлалын хууль бус ажиллагааны улмаас учирсан хохирол 12 500 000 төгрөгийг хариуцагч тус бүрээс гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

 

   Хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч маргаж байна.

 

   Нэхэмжлэгч Д.О нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийг сольж ........ сумын Засаг дарга, ........ аймгийн ОСХТ-г хариуцагчаар татсан байх бөгөөд шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагынхаа үндэслэлийг тодруулж ........... аймгийн ........ сумын Засаг даргын Орон сууц хянан шийдвэрлэх комисс иргэн С.С-ын орон сууц хувьчлах тухай материал нь бүрдээгүй, хуулийн шаардлага хангаагүй байхад 2005 оны .... дугаар сарын 23-ны өдөр эзэмшүүлэхээр 33 500 тоот орон сууц эзэмших гэрчилгээ олгож хууль зөрчсөн, ........ аймгийн ОСХТ нь иргэн С.С нь хувьчлах тухай өргөдөл материалаа 2005 оны .... сард гаргаж өгсөн байхад 2004 оны .... дугаар сарын 26-ны өдрийн 32 дугаар тогтоолоор гэж ... тоот ДА тоот орон сууцны гэрчилгээг бичиж өгсөн болон 2004 оноос хойш хувьчилсан орон сууц нуудын тогтоол хавсралтад С.С-ын нэр нэг ч удаа тусгагдаагүй байхад орон сууцыг хууль бусаар хувьчилж өгсөн болох нь ОСХТ-ны 2004 оны 32 дугаар тогтоолоор болон Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрээр төрийн байгууллагуудын гэм буруутай орон сууц хувьчлахдаа хууль зөрчиж алдаа гаргасан нь Захиргааны шүүхийн 32 тоот шийдвэрээр тогтоогдсон, төрийн байгууллагуудын болон албан тушаалтнуудын буруутай үйлдлээс болж иргэн надад орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээгүй, үл хөдлөх эд хөрөнгө улсын бүртгэлээс хасагдсан зэрэг шууд хохирол учирсан гэсэн үндэслэлээр гэм хорын хохирол гаргасан гэж тайлбар гаргасан.

 

Хариуцагч ........ сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь татгалзлын үндэслэлийг ... маргаан бүхий орон сууцыг 2004, 2005 онд иргэн С- овогтой С-ын өмчлөлд шилжүүлээгүй бөгөөд эзэмшүүлэхээр орон сууц эзэмших эрхийн гэрчилгээг бичиж өгсөн тул иргэний хуульд заасны дагуу захиран зарцуулах эрх үүсэхгүй бөгөөд ........ аймгийн ........ сумын сууц өмчлөлийн комисст хандан гаргасан өргөдлийн маягтыг гүйцэд бөглөөгүй хүлээн авсан ажилтны нэр байхгүй, өргөдөл гаргасан хүний нэр гарын үсэг байхгүй, огноо дугааргүй өргөдлийн албажуулж өгөөгүй, хариуцагчаар татагдсан Т.Т- нь 2....0 оны 11 сарын 22-ны өдөр ........ сумын Засаг даргын ажлыг хүлээн авсан бөгөөд энэ нь нэхэмжлэгчийн гаргаж буй шаардлагад үл хамаарах этгээд гэж тайлбарласан.

 

Хариуцагч ........ аймгийн ОСХТ-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч нь татгалзлын үндэслэлийг ... өрөөг 2004, 2005 онд иргэн С.С-д хувьчлаагүй, иргэн С.С-д олгосон гэрчилгээг 2005 онд ........ сумын .....-ын даргаар ажиллаж байсан О.С /........ сумын сууц өмчлөлийн комиссын дарга/ олгож, гэрчилгээнд ........ сумын Засаг дарга гэсний ард өөрийнхөө гарын үсэг зурсан нь төрсөн охин С.С-д гэрчилгээг хуурамчаар бичиж өгсөн гэж дүгнэхэд хүргэж байна. ........ аймгийн ОСХТ-ны 2004-2006 оны орон сууц өмчлүүлэхтэй холбоотой гарсан тогтоолуудад иргэн С.С-ын нэр огт байхгүй, иргэн С.С-д ... дугаартай гэрчилгээг ямар албан тушаалтан өгснийг тодорхойлох боломжгүй, нэхэмжлэгч Д.О нь иргэн С.С-ос шууд худалдаж аваагүй, гэм хор хохирлын асуудал 12 жилийн дараа үүссэн байгаа учраас аймгийн ОСХТ хариуцлага хүлээх боломжгүй гэж тайлбарлаж байна.

 

Нэхэмжлэгч нь нотлох баримтаар ........ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 20..... оны 11 сарын 01-ний өдрийн 32 дугаар шийдвэрийн хуулбар, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 сарын 10-ны өдрийн 221/МА2019/0....5 дугаар магадлалыг, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн талаарх лавлагааг түүний хүсэлтээр ........ аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн байна. / хх-ийн 6-20, .....1-.....5 дугаар тал/

 

   Дээр дурдсан шүүхийн шийдвэрээр ........ сумын .... дугаар багийн .... дугаар байрны 2 дугаар орцонд байрлах .... тоот цахилгааны ерөнхий шитний /техникийн/ өрөөг хувьчилсан нь хууль бус байсныг тогтоож, ........ аймгийн эрхийн улсын бүртгэлийн ... дугаар бүртгэл, Д.О-ийн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн ... дугаар гэрчилгээг тус тус хүчингүй болгож, ........ сумын .... дугаар багийн .... дугаар байрны 2 дугаар орцонд байрлах .... тоот цахилгааны ерөнхий шитний өрөөг дундын өмчлөлд буцаан шилжүүлэхийг ........ аймгийн ОСХТ-нд даалган шийдвэрлэсэн байх ба шүүхийн магадлалаар шийдвэрийн удирдлага болгосон хуулийн зүйл, заалтад өөрчлөлт оруулж, шийдлийг хэвээр үлдээсэн байна.

 

........ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 20..... оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 32 дугаартай шүүхийн шийдвэрээр ...хариуцагч ........ аймгийн ОСХТ- нь маргаан бүхий 00-ын өрөөг тухайн орон сууцанд хүн амьдрах шаардлага хангасан эсэх талаар дүгнэлт гаргаагүй, хувьчлах нөхцөл хангагдсан эсэхийг шалгаж тогтоогоогүй, ОСХТ-, магадлан шинжлэх хэсгийн хамтарсан хуралдаанаар хэлэлцэгдээгүй байхад иргэн С.С-д өмчлөх эрхийн гэрчилгээг бичиж олгосон нь Орон сууц хувьчлах тухай хуулийн .... дугаар зүйлийн 1, 14 дүгээр зүйлийн 1-г зөрчсөн гэж,

мөн иргэн С.С-д ........ сумын .... дугаар багийн .... дугаар байрны 2 дугаар орцны 2 тоот орон сууцыг 2005 оны .... дугаар сарын 23-ны өдрөөс эзэмшүүлэхээр 33500 дугаарын орон сууц эзэмших эрхийн гэрчилгээг бичиж өгснөөр С.С- нь ........ сумын сууц өмчлөгчдийн комисст 2005 оны .... дугаар сарын 20-ны өдөр тухайн байрыг хувьчлах тухай өргөдлөө гаргасан. ...Аймгийн ОСХТ- нь маргаан бүхий орон сууцны бус зориулалттай, техникийн үйлчилгээний ... м2 талбай бүхий 1 өрөө сууцыг хууль бусаар хувьчлагдсан нь тогтоогдсон гэж дүгнэн улсын бүртгэлийн ... дугаар бүртгэл, тухайн орон сууцны одоогийн өмчлөгч Д.О-ийн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 00....14050 дугаарын гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

 

Дээрх баримтуудаар ........ сумын Засаг дарга нь 2005 оны .... дугаар сарын 23-ны өдөр ........ сумын .....баг ....-р байшин 2-р орц 00 тоот нь нийт оршин суугчдын цахилгаан шугам сүлжээний тоног төхөөрөмжид зориулагдсан техникийн өрөөний зориулалтай байхад ........ сумын Засаг даргаас С-ийн С-од эзэмших эрхийн гэрчилгээ олгосон улмаар дээрх баримт болон С.С-ын аймгийн ОСХТ-нд гаргасан өргөдөл зэргийг үндэслэн С.С-д үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ олгогдсон зэрэг нь холбогдох хууль тогтоомж зөрчсөн үндэслэлээр ........ аймгийн ОСХТ болон Улсын бүртгэлийн хэлтэст гаргасан Ч.Ч-ийн нэхэмжлэлийг хангаж, Д.О-ийн нэр дээр бичигдсэн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон үйл баримт нь дээрх хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон байна.

 

Иймд цахилгааны ерөнхий шитний /техникийн/ өрөөг хувьчилсан төрийн байгууллагын үйл ажиллагаа хууль бус болох нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон гэж үзэх бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т зааснаар энэхүү үйл баримтыг дахин нотлохгүй юм.

 

Хариуцагч нар ...Д.О нь гэрээний улмаас маргаан бүхий ... тоотыг Б гэгчээс худалдан авсан иргэн С.С-ос худалдаж аваагүй, тухайн байр нь 2-3 хүн дамжсан бид шууд хохирол учруулаагүй гэж тайлбар гаргаж маргаж байгаа боловч ........ сумын Засаг даргын олгосон орон сууц эзэмших эрхийн гэрчилгээг үндэслэн ........ аймгийн ОСХТ-ны шийдвэрээр орон сууцны бус зориулалттай үл хөдлөх хөрөнгө хувьчлагдаж улмаар бусдад шилжиж өмчлөгдөх болсон нь нэгэнт тогтоогдсон тул дээрх шийдвэрийн улмаас учирсан хохирлыг төр хариуцах үндэслэлтэй байна.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй, 49.... дугаар зүйлийн 49.....2-т Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ийн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгахаар зохицуулсан тул хариуцагч ........ аймгийн ........ сумын Засаг дарга, ........ аймгийн ОСХТ нь уг хохирлыг шууд хариуцах үндэслэлтэй гэж үзэв.

 

Иргэний хуулийн ... дугаар зүйлийн ...-д гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээд нөгөө талын зөрчигдсөн эрхийг гэм хор учруулахаас өмнөх байдалд нь сэргээх үүрэгтэй. Зөрчигдсөн эрхийг сэргээх боломжгүй, эсхүл харьцангуй их зардал гарахаар бол гэм хорыг мөнгөөр нөхөн төлж болно гэжээ.

 

Нэхэмжлэгч Д.О- нь гэм хорын хохирол гаргуулах нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан ... сумын ... багийн ...-р байрны ... тоот байрыг 25 000 000 төгрөг хөрөнгийн үнэлгээчнээр үнэлүүлсэн тайлан ирүүлсэн бөгөөд хариуцагчийн зах зээлийн үнээс хэт өндөр, үнэлгээ нь бодит байдалд нийцээгүй гэсэн үндэслэлээр шинжээч томилуулах хүсэлтийг хангаж, шинжээчээр КЗ-ХХК-ийг томилсны дагуу байрыг 20 000 000 төгрөгөөр үнэлсэн 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн Үнэлгээний тайлан ирүүлсэн байна.

Зохигчид нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоосон үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээний тайлантай танилцсан боловч санал, хүсэлт гаргаагүй бөгөөд дээрх үнэлгээний тайлангаар тогтоогдсон үнийн дүнгээр нэхэмжлэгчид учирсан гэм хорын хохирлыг тооцож, хохирлыг хариуцагч нараас тэнцүү хэмжээгээр буюу хариуцагч ... сумын Засаг даргын нөөц хөрөнгөөс 10 000 000 төгрөг, хариуцагч ... аймгийн Засаг даргын нөөц хөрөнгөөс 10 000 000 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч Д.О-т олгох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

 

Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д Засгийн газрын нөөц сан нь тухайн жилийн төсөвт урьдчилан тооцож, төлөвлөн тусгах боломжгүй, хойшлуулшгүй цаг үеийн шинжтэй арга хэмжээ болон Гамшгаас хамгаалах тухай хуулийн 4.1.....-д заасан гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагаа, 4.1.15-д заасан гамшгийн хор уршгийг арилгах үйл ажиллагааг шат дараатай зохион байгуулах зорилгоор улс, орон нутгийн төсвийн гамшгаас хамгаалах арга хэмжээний зардлын хүрэлцэхгүй хэсгийг санхүүжүүлэх зориулалттай гэж зохицуулжээ.

 

Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгчийн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ....6 дугаар зүйлийн ....6.2.4-т зааснаар гэм буруугийн талаар бичгээр дүгнэлт гаргах үүрэгтэй бөгөөд түүний дагуу гаргасан ... хохирлыг төр хариуцах нь зөв гэсэн дүгнэлт нь хэргийн нөхцөлд байдалд тохирсон үндэслэлтэй байна гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1-д Шүүхээс гаргасан дараах зардлыг зохигчоор нөхөн төлүүлнэ, 53.1.1-д шинжээчийн ажлын хөлс орно, 56 дугаар зүйлийн 56.2-т Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан бол шүүхийн зардлыг тэр хэмжээгээр хариуцагч буюу нэхэмжлэгчид хуваарилан хариуцуулахаар зохицуулжээ.

 

Иймд шинжээчийн зардал 150 000 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлагын хангагдсан дүнтэй дүйцүүлэхэд ... хувь тул 150 000 х ....0% = 120 000 төгрөгийг хариуцагч ........ сумын Засаг даргын нөөц хөрөнгөөс 60 000 төгрөг, хариуцагч ........ аймгийн Засаг даргын нөөц хөрөнгөөс 60 000 төгрөг үлдэх 20 хувьд ногдох 30 000 төгрөгийг нэхэмжлэгч Д.О-ээс тус тус гаргуулж ........ аймгийн ........ сумын .....баг, ..... хороолол, ....-р байрны №2 тоотод байрлах КЗ- ХХК /Төрийн банк .......... тоот дансанд/-д олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.2 дахь хэсэг, ..., ... дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.2, 510 дугаар зүйлийн 510.1-т тус тус зааснаар хариуцагч ........ сумын Засаг даргын нөөц хөрөнгөөс 10 000 000 төгрөг, хариуцагч ........ аймгийн Засаг даргын нөөц хөрөнгөөс 10 000 000 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч Д.О-т олгож, үлдэх 5 000 000 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч ........ сумын Засаг даргын нөөц хөрөнгөөс 60 000 төгрөг, хариуцагч ........ аймгийн Засаг даргын нөөц хөрөнгөөс 60 000 төгрөг, нэхэмжлэгч Д.О-ээс 30 000 төгрөгийг тус тус гаргуулж КЗ-ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 2....3 000 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас тус бүр 12.... 975 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

4 .Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

5. Энэхүү шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.    

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Д.АЛТАНТУЯА

 

 

                             ШҮҮГЧ                                       Т.ЖАВХЛАНТӨГС

 

 

                        ШҮҮГЧ                                       Д.ОЮУНДАРЬ