Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 11 сарын 03 өдөр

Дугаар 1009

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 135/2019/00368/И

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтантуяа даргалж, тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: ... аймаг, ..... сум, .... баг, ..... давхар, . байр, .. тоотод оршин суух, .... регистрийн дугаартай, утас .....,  ....  овогт Л.Х-,

 

Нэхэмжлэгч: ...... аймаг, ...... сум, ..... баг, ....... байр, ...... тоотод оршин суух, ....... регистрийн дугаартай, утас ..........., .......... овогт Д.П- нарын нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: ......... аймаг, .... сум, ....... байрны .... тоотод оршин суух, утас ....., .......  регистрийн дугаартай, .......  овогт Э.Б-д холбогдох

 

Өвлөгдсөн эд хөрөнгөөс хууль ёсны өвлөгчид ногдох хэсэг ........0 666 666 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг хүлээн авч иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Г-, түүний өмгөөлөгч Ө.Өлзиймаа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ундрам нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч Л.Х-, Д.П- нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Тус шүүхэд нэхэмжлэл гаргасан Л.Х-, Д.П- бид хүү Х.Б-ы төрсөн эцэг, эх юм. Бидний төрсөн хүү Х.Б- нь 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдөр хорт хавдар гэх хүнд өвчний улмаас 42 насандаа нас барсан. Талийгаач хүүг нас барах эцсийн мөч хүртэл бид хамт байсан. Талийгаачийн эхнэр Э.Б- нь 23 настай Ц-, 14 настай Э-, 4 настай Э- гурван хүүхдийн хамт амьдарч байсан. Миний хүү эрүүл саруул ажил төрлөө хийгээд явж байхдаа аав, ээж, хэдэн төрсөн дүүгээ байнга харж хандаж явсан. Талийгаач хүү маань залуу хүн байсан учир сэтгэлийн тэнхээ ихтэй байсан, цаашид хэдэн жил насална, амьдарна гэж их өөдрөгөөр өвчинтэйгээ тэмцэж байсан боловч гэнэт хүндэрч өөд болсон харамсалтай үйл явдал болсон юм. Миний хүүгийн 49 хоногийг өнгөрөөгөөд бэр Э.Б- нь эцэг, эх, ах, дүү бид нараас шууд хөндийрч ирж уулзахаа больж, бид хоёрын дугаарыг блоклон харьцахаа больж, хөндийрсөнд гомдолтой байна. Миний хүү амьд байхдаа уул уурхайн тоног төхөөрөмж ихтэй түүгээрээ уул уурхайн лицензтэй хүмүүстэй хамтран ажиллаж тоног төхөөрөмжүүдээ түрээслүүлж, орлого олдог байсан юм. Талийгаач хүүгийн өмчлөлд нас барахаас өмнө байсан эд хөрөнгүүдийг нас барсны дараа 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Дархан-Уул аймгийн тойргийн нотариатч дараах хөрөнгүүдэд өв хүлээн авах хүсэлтийг гаргасан.

Үүнд: Дархан-Уул аймаг, Дархан сум, ........ баг, ........ хороолол, ........ байрны ........ тоот 29,0 м.кв талбайтай, хоёр өрөө орон сууц одоогийн зах зээлийн үнийг 60 000 000 төгрөгөөр тооцож оногдох хувь 12 000 000 төгрөгийг, Дархан-Уул аймаг,  ........сум, ........баг, ........ давхар, ........, ........27,0 м.кв талбайтай, хоёр өрөө орон сууц, зах зээлийн одоогийн үнийг 12 000 000 төгрөгөөр үнэлж байна, Уул, уурхайн тоног төхөөрөмж болох хөдлөх хөрөнгө Эксковатор LC-7-520 hyundai маркийн шар өнгөтэй газар ухах зориулалт бүхий техник, зах зээлийн үнийн шинэвтэр учраас 500 000 000 төгрөгөөр, Уул, уурхайн тоног төхөөрөмж болох хөдлөх хөрөнгө Эксковатор 3000 LC-7 hyundai маркийн шар өнгөтэй газар ухах зориулалт бүхий техник, зах зээлийн одоогийн үнийг он хуучин учраас 80 000 000 төгрөгөөр үнэлж байна, Уул, уурхайн тоног төхөөрөмж Эксгрүпер 80 маркийн техник /алт угаах зориулалттай усан буу/ зах зээлийн одоогийн үнийг 30 000 000 төгрөгөөр үнэлж байна, Дархан-Уул аймаг, Дархан сум, ........баг, ........хэсэг, ... гудамж, ....... тоотод байх гэр бүлийн хэрэгцээний газар /одоогийн үнийг 12 000 000 төгрөгөөр үнэлж байна, Toyota pickup маркийн ...... Д... улсын дугаартай автомашин /одоогийн зах зээлийн үнийг 40 000 000 төгрөгөөр үнэлж байна/,Уул, уурхайн тоног төхөөрөмж Ковш-ZL 50  маркийн 2011 онд худалдаж авч байсан шар өнгийн техник /зах зээлийн одоогийн үнийг 50 000 000 төгрөгөөр үнэлж байна.

Дээрх эд хөрөнгүүдийн нийт үнэ 784 000 000 төгрөгт үнэлэгдэж байгаа бөгөөд үүнээс талийгаачийн эхнэр Э.Б-, хүү Б.Ц-, охин Б.Э-, охин Б.Э-, төрсөн эцэг Л.Х-, төрсөн эх Д.П- бид 6 хүнд адил хувааж тооцоход нэг хүнд ногдох нь 130 666 666 төгрөг болно.

Иймд нэхэмжлэгч Л.Х-, Д.П- бид талийгаач хүү Х.Б-ы төрсөн эцэг, эх хууль ёсны өвлөгч мөн тул талийгаач хүүгийн өмчлөл, эзэмшилд байсан эд хөрөнгөөс ногдох хувь ........1 133 332 төгрөгийг гаргуулна гэжээ.

 

            Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Г-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Өлзиймаа нар нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Л.Х-, Б.П- нарын төрсөн хүү Х-гийн Б- нь 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдөр өвчний улмаас нас барсан байдаг. Тэгээд түүний эцэг, эх Л.Х-, Б.П- нар нь Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-т заасан өвлөгчид гэж үзээд тухайн үед ажиллуулж байсан уурхайд ажиллуулж байсан 8 эд хөрөнгө бий. Бид нар ........0,666,666 төгрөгийг өөрсдөө үнэлж нэхэмжлэл гаргасан. Тэгэхдээ Дархан-Уул аймаг, Дархан сум, ........ баг, 0........ хороолол, ........ байр, ........ тоотод байдаг 2 өрөө орон сууцыг 60,000,000 төгрөгөөр үнэлээд түүнээс оногдох хувийг 12,000,000 төгрөг, Дархан-Уул аймгийн ........сумын гэхэд,

Даргалагчаас: Яг одоо хэдийг шаардаад байгаа юм бэ?, шинжээчийн дүгнэлтээр хэд гэж тогтоосон юм бэ?

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч: Шинжээчийн дүгнэлтээр 483,500,000 төгрөг болж буурсан. Дархан-Уул аймаг, Дархан сум, ........ баг, ........ хороолол, ........ байрны ........ тоот 2 өрөө байр 60,000,000 төгрөг гэснийг үнэлгээний газраас 45,000,000 төгрөгөөр үнэлсэн, Дархан-Уул аймгийн ........сумын ....багийн ..... ........2 өрөө байрыг анх 15,000,000 төгрөг гэснийг шинжээч 10,000,000 төгрөгөөр үнэлж буурсан. Мөн “hyundai 520 LC-7-S9” маркийн 78-89 УН улсын дугаартай шар өнгийн эксковаторыг 400,000,000 төгрөг гэж үнэлснийг 280,000,000 төгрөг гэж тогтоосон, “hyundai 3000 LC-7” маркийн шар өнгийн эксковаторыг 80,000,000 төгрөг гэснийг шинжээчийн дүгнэлтээр 80,000,000 төгрөг гэж хэвээр үнэлсэн, “Toyota pickup”  маркийн  ..... Д... дугаартай хагас ачааны суудлын автомашин 25,000,000 төгрөг болж буурсан. Мөн “ZL 50” маркийн шар өнгийн ковш 25,000,000 төгрөг болон буурч ирсэн. Дархан-Уул аймгийн ... сумын ... баг, ... гудамж, ..тоотод байрлалтай 1208 м2 гэр бүлийн хэрэгцээний зориулалт бүхий газрыг 3,500,000 төгрөг болж үнэлэгдсэн, Эксгрүпер 80 маркийн алт угаах зориулалттай усан бууг 30,000,000 төгрөг гэснийг 15,000,000 төгрөг болж буурч ирсэн. Нийт бүх эд хөрөнгө 483,500,000 төгрөг болон буурч ирсэнтэй холбогдуулан нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан. Тэгээд Хууль ёсны өвлөгч 6 хүн буюу 3 хүүхэд, эхнэр, төрсөн аав, ээж гэх хүмүүс байдаг. Эхнэр Э.Б-, хүүхдүүд болох Б.Ц-, Б.Э-, Б.Э-, Аав Л.Х-, Б.П- нарт адил тэнцүү хуваагаад 80,583,333 төгрөг болсон. Нэхэмжлэгч нарт 161,166,333 төгрөг гаргуулж өгнө үү.

Би бол ИХ-ийн 520, 1........-г бол дэмжиж байна. Ер нь бол хариуцагч Э.Б- шүүх хуралдаанд ирж байгаагүй. Гэхдээ хавтаст хэргийн 30 дугаар талд ганц удаа өөрийн талаас тайлбар өгсөн. Энэ тайлбарын доод хэсэгт байгаа нэхэмжлэлд дурдсан эд хөрөнгө бүгд байгаа, Э.Б- миний нэр дээр байдаг, бүгд миний нэр дээр гэсэн байсан. Өнөөдөр хуульд заасан үндэслэл журмын дагуу өөрийнхөө итгэмжлэгдсэн төлөөлөгчийг шүүх хуралдаанд оруулаад байгаа л даа. Гэхдээ Улсын Дээд Шүүх ч гэсэн гайхсан, өөрөө оролцдоггүй юм уу? гэж асуулт тавьсан байдаг. Гэхдээ энэ хүн хуулийн шаардлага, үүргээ биелүүлээд, нэлээн дэлгэрэнгүйгээр оргүйгээс ортой болсон, юмтай  болсон, нэхэмжлэлд дурдсан бүх юмнууд байгаа гэдгээ илэрхийлсэн. Энэ илэрхийлсэн хөрөнгө дотроос цаашид иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэр дээр нь бүртгэлтэй эд хөрөнгүүд, зарим эд хөрөнгүүд бүртгэлтэй гарч ирээгүй, ийм байгаа, сая бас гэрч асуулгахад ахтайгаа 2017 онд авсан гэсэн. Гэтэл сая бас хариуцагч амьд байсан, уут савтай байдаг боловч үзүүлж харуулахдаа тухайн үед байсан гэж ярьж байна. Тэгээд ер нь бол би өмгөөлөгчийн хувьд ганц өөрийнх нь, хариуцагчийн тайлбар дээр бол хөрөнгө байсан гэж илэрхийлсэн, энийг нэхэмжлэлийн нотлох баримтаас хасуулах хүсэлт хэн ч гаргаагүй, энэ тайлбар үндэстэй, нотлох баримтаар үнэлэгдэнэ гэж үзэж байна.

Хангалттай ярьсан 8 эд хөрөнгө, өв хэзээ нээгдэх үү?, өвлөгдөх эрх байна уу? гэдэг дээр 3 шатны шүүх дээр яригдсан, өнөөдөр ч ингээд яригдаж байна. Нэмж давхцуулахгүй хэлэхэд тайлбарыг бол анхаарч үзээсэй гэж үзэж байна гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г- нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Э.Б-ын эзэмшилд, Дархан-Уул аймгийн ...сумын .. баг, . гудамж, .... тоотод байрлалтай 1208 м2 гэр бүлийн хэрэгцээний зориулалт бүхий газар Э.Б-ын өмчлөлд 2016 оны 0........ сарын 06-ны өдөр улсын бүртгэлийн газарт худалдах, худалдан авах гэрээгээр бүртгэгдсэн хөрөнгө байгаа юм. Бусад эд хөрөнгө Э.Б- дээр өнөөдрийн байдлаар бүртгэгдээгүй. Нэхэмжлэгч Иргэний хуулийн 12........ зүйлийн 1.........1-т заасан гэр бүлийн дундын эд хөрөнгө гэж үзээд 520.1.1-т зааснаар бид өвлөх ёстой, яагаад гэхээр тэр хоёрын хамтран амьдарч байх хугацаанд бий болсон эд хөрөнгө гэж үзээд байдаг. Өнөөдөр Иргэний хуулийн 12........ зүйлийг үндэслэх боломжгүй. Яагаад гэхээр хэрвээ талийгаач, Э.Б- нар хууль ёсны гэр бүл байгаад, амьд сэрүүн байхдаа гэр бүлийн дундын эд хөрөнгийн маргаан үүссэн бол Иргэний хуулийн 12........ зүйлд зааснаар зохицуулагдах боломжтой гэж үзэж байна. 520.1.1 дэх өвлөгч яах вэ? гэхээр 515.1-т зааснаар талийгаачийн хөрөнгө дээр нас барсан өдрөөс хойш бүртгэлтэй эд хөрөнгө хуваах хууль зүйн зохицуулалт бий. Тэгэхээр бид нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэж байна. Яагаад гэхээр 520.1.1-т заасан өвлөгч мөн боловч Иргэний хуулийн 515 зүйлийн 515.1-т зааснаар талийгаачийн нэр дээр нас барснаас йш хөрөнгө болон эрх ямар нэг байдлаар байхгүй учраас талийгаачийн хуулийн ёсны эхнэр Э.Б-ын нэр дээрх хөрөнгийг 520.1.1 дэх зохицуулалтаар хуваах үндэслэл байхгүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэж байна.

Тэгэхдээ эд нар маргаан эд нар өөрсдөө гаргасан. Ер нь бол Э.Б- өөрийн бүртгэлтэй хөрөнгийг зарж үрээд ээж аавд нь мөнгө төгрөг өгье, ээж аавтайгаа уулзаж учиръя гэдэг юмыг ярьж байсан, мэдээж эцэг, эх нь, бидний хамтын амьдралд бий болсон хөрөнгө юм чинь гэж ярьдаг гэтэл эд нар өөрсдөө маргаад эцсийн байдлаар шүүх дээр ирсэн учраас хуулийн дагуу, хуулийн байгууллага ер нь ийм тохиолдолд яаж хөрөнгө хуваадаг, яаж өвийн асуудлыг шийддэг юм гэдгийг эцсийн байдлаар хуулийн байгууллагын шийдвэрийг харъя гэж үзсэн. Өнөөдөр энэ хүн нийт ам бүл 6, насанд хүрээгүй 2 хүүхэд, 1 зээ охин, хүргэнтэйгээ, одоо эрхэлсэн тодорхой ажилгүй, О-ны төвд 1 жижигхэн лангуутай, амь амьдарлаа залгуулаад явж байгаа ийм л ядарсан хүн. Өнөөдөр эд нар өв хөрөнгө булаацалдаа ингэж байхын оронд ядаж насанд хүрээгүй, хүүхдүүдийг нь асууж сураглаад, бие хааг нь асуугаад, том охиныг нь төрсөн байхад ач зээг нь асуугаад ийм бас нэг хүн сэтгэлээр хандсан бол миний бие хадам ээж, аавтайгаа муудалцаад явахгүй, ямар нэг байдлаар, хүн сэтгэлээр худ ургийн байтугай ач зээгийн холбоотой байх байсан гэж өчигдөр хүртэл надтай утсаар ярьж уйлж байсан. Ийм байдалд хүрнэ гэж би бодоогүй, энэ өв хөрөнгө яагаад над руу шилжсэн бэ?, гэхээр бид улсын бүртгэлийн дэлгэрэнгүй лавлагааг гаргаж өгсөн. Талийгаач нас барахаасаа өмнө өөрийнхөө хуваарь эд хөрөнгийг хасах хэлцэл хийгээд шилжигдсэн байдаг. Яагаад шилжигдсэн бэ? гэхээр энэ хоёр 2013 оноос хойш хүнд өвчтэй, өтгөн шингэнээ гаргаж чадахгүй, тусгай юманд гаргаад явж байсан учраас энэ эмчилгээндээ зарцуулаад байр саваа зарж үрэхэд хүрэх юм байна, банк санхүүгийн зээл, хүү гээд өчнөөн асуудал ирлээ, за хөгшин нь ямар нэг байдлаар ингээд эрх зүйн харилцаанд ороод, зээл авах тийм чадалгүй боллоо, тийм учраас энэ юмыг барьцаанд тавиад, хоёулаа Солонгос руу, Улаанбаатар руу  өчнөөн химийн эмчилгээ, туяаны эмчилгээ гээд өчнөөн явж байсан учраас байгаа юм байдаг юм бол, босгох юм байдаг л юм бол босгоод явъя гэдэг байдлаар нас барахаасаа 2-3 жилийн өмнө энэ хөрөнгүүдээ шилжүүлсэн асуудал байдаг. Түүнээс биш үхэхээсээ өмнө хөрөнгөө шилжүүлье гэдэг байдлаар, ямар нэг шуналын байдлаар шилжүүлээгүй юм шүү гэдгийг хэлж байсан. Тийм учраас шүүхийн байгууллага, хуулийн байгууллага яаж шийддэг юм түүгээр нь шийдүүлье гэхдээ эцсийн шийдвэр гарсны дараа хадам аав, ээж дээрээ би ямар нэг байдлаар эргээд уулзах нүүртэй очно гэж тайлбар хэлж байгаа учраас энэ нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Хууль зүйн хувьд 520.1.1 дэх хөрөнгийг хуваах зохицуулалт байхгүй.

Иргэний хуулийн 5........ зүйлийн 515.1-т заагдсан хөрөнгийг та нар өвлөх эрхтэй гэж бид нар маргадаг. 515.1-т юу вэ гэхээр бүртгэлтэй хөрөнгө буюу эрх өвлөгдөнө, Иргэний хуулийн 84 дээр эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгө гэж юуг хэлэх вэ?, аливаа этгээдийн эзэмшилд байгаа эд юмыг эд хөрөнгө гэнэ, Иргэний хуулийн 91 дүгээр зүйлд эд хөрөнгийн эзэмшигчийг, өмчлөгч гэж хэнийг тооцох вэ? гэдэг зохицуулалт байгаа, 91.2.1-т эд хөрөнгийн өмчлөгч нь өмчлөх эрх нь улсын бүртгэлд бүртгэсэн нь үндэслэлтэй байна гэж ийм хуулийн зохицуулалт байна. Улсын бүртгэлд бүртгүүлэх эрх Иргэний хуулийн 182.1-т улсын бүртгэлд үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрх болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийг бүртгүүлнэ гэж байна. Тэгэхээр гэр бүлийн гишүүн байгаагүй гэж байна, хамтран амьдраагүй өвлөгч гэдэг, хамтран амьдарч байгаа өвчлөгч гэдэгт хэнийг тооцох вэ? гэхээр талийгаачийн тухай гэр бүлд иргэний бүртгэл болон багийн даргын ам бүлийн тодорхойлолтоор тодорхойлогдсон этгээдийг хамтран амьдарч байсан өвлөгч гэж тооцдог, хамтран амьдраагүй өвлөгч гэж хэнийг тооцох вэ? гэхээр тухайн гэр бүлийн ам бүлд амьдраагүй этгээдийг хэлнэ. Тэгэхээр Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-т заасан өвлөгч ээж буюу аав бол тухайн хүний буюу талийгаачийн хамтран амьдраагүй өвлөгч учраас Иргэний хуулийн 182 дугаар зүйлийн 182.1-т гэр бүлийн гишүүнд байгаагүй, хамтран амьдраагүй өвлөгч нар иргэний хуулийн 182 дугаар зүйлийн зүйлд заасан хөдлөх болон үл хөдлөх хөрөнгөнөөс ногдох хэсгээ шаардах эрх үүсэхгүй. Тийм учраас талийгаачийн нэр дээр хөдлөх буюу үл хөдлөх хөрөнгө бүртгэлгүй учраас 520.1.1 дэх өвлөгч нар энэ өв хөрөнгийг өвлөх хууль зүйн зохицуулалт байхгүй.

Өмгөөлөгч бол дундын хөрөнгө байсан учраас, гэр бүлийн дундын эд хөрөнгө гэж үзэж ногдох хувийг шаардах эрхтэй гэж байгаа боловч талийгаач 2015 оноос хойш өөрийн бүртгэлтэй эд хөрөнгөө Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-т зааснаар гэрээ хэлцлийн үндсэн дээр өөрийн өмчлөлөөсөө эхнэр Э.Б-ын өмчлөлд шилжүүлсэн учраас талийгаач Х.Б-ы өмчлөл дуусгавар болоод шинэ өмчлөгч Э.Б-ын өмчлөлд шилжсэн. Ийм учраас Иргэний хуулийн 520.1.1-т заасан өв хөрөнгө бол байхгүй учраас, нэхэмжлээд байгаа нэхэмжлэлийн шаардлагын эд хөрөнгийн өвлөх эрхгүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг хуульд заасан журмаар өвлөх эрх байхгүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү, хүлээн зөвшөөрөхгүй гэсэн тайлбар гаргаж байна. Хууль зүйн зохицуулалт нь бол миний сая хэлсэн Иргэний хуулийн энэ зохицуулалтаар өвлөх боломжгүй гэж үзэж байна гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Л.Х-, Д.П- нар нь хариуцагч Э.Б-д холбогдуулан өвлөгдсөн эд хөрөнгөөс хууль ёсны өвлөгчид оногдох хэсэг ........0 666 666 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийнхээ шаардлагыг шинжээчийн дүгнэлтийн дагуу бууруулж 161 166 666 төгрөг гаргуулахаар шаарджээ.

Хариуцагч Э.Б- нь маргааны зүйл болох зарим эд хөрөнгүүд нь миний нэр дээр бүртгэлтэй миний хөрөнгө, заримыг нь би мэдэхгүй, миний эзэмшил, ашиглалтад байдаггүй тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргаж байгаа болно.

 

Нэхэмжлэгч Л.Х-, Д.П- нар нь нэхэмжлэлийнхээ шаардлагын үндэслэлийг бидний төрсөн хүү Х.Б- хорт хавдрын улмаас 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдөр 42 насандаа нас барсан. Миний хүү амьд байхдаа уул уурхайн тоног төхөөрөмж ихтэй түүгээрээ уул уурхайн лицензтэй хүмүүстэй хамтран ажиллаж тоног төхөөрөмжүүдээ түрээслүүлж, орлого олдог байсан юм. Талийгаач хүүгийн өмчлөлд нас барахаас өмнө байсан эд хөрөнгүүдийг нас барсны дараа 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Дархан-Уул аймгийн тойргийн нотариатч дараах хөрөнгүүдэд өв хүлээн авах хүсэлтийг гаргасан. Үнэлгээний тайланд хөрөнгийн үнэлгээгээр 483 500 000 төгрөгийн эд хөрөнгийг хууль ёсны өвлөгч 6 хүнд адил тэнцүү хувааж нэг хүнд ногдох хувийг 80 583 333 төгрөгт тооцож, нэхэмжлэгч Л.Х-, Д.П- бидэнд 161 166  666 төгрөгийг гаргуулж өгнө үү хэмээн тодруулсан болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 2........ зүйлийн .........2-т зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээс татгалзах эрхтэй учир шүүх нэхэмжлэлийн татгалзсан шаардлагаас бусад шаардлагын хүрээнд эрх зүйн дүгнэлт өгч, хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн хүсэлтээр нэр бүхий 8 эд хөрөнгийг өвлөгдөх эд хөрөнгө гэж тодорхойлж, зах зээлийн үнэ цэнийг тогтоолгохоор шинжээчээр К- ХХК-ийг томилсон байх бөгөөд 2019 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн Үнэлгээний тайлангаар нийт үнэлгээг 483 500 000 төгрөг болохыг тогтоож ирүүлсэнтэй зохигчид танилцаж, хэн аль нь санал хүсэлт гаргаагүй болно.

 

Хариуцагч Э.Б- нь талийгаач Х.Б-тай 1996 оны ........ сарын 20-ны өдөр гэрлэлтээ батлуулан хамтран амьдарч байхдаа 1995 оны 8 дугаар сарын 08-ны өдөр Б.Ц-г, 2005 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Б.Э-, 2014 оны 2 дугаар сарын 28-ны өдөр Б.Э- нарыг төрүүлсэн болох нь хэрэгт авагдсан гэрлэлтийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Дархан сумын ........ багийн Засаг даргын тодорхойлолт, талуудын тайлбараар тогтоогдож байна.

 

Х.Б- нь 2018 оны 2 дугаар сарын 28-ны өдөр нас барсан байх бөгөөд Иргэний хуулийн 518 дугаар зүйлд заасны дагуу өвлүүлэгч нас барсан өдрөөс өв нээгджээ.

 

Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.1-д Өвлүүлэгчийг нас барах хүртэл түүнтэй хамт амьдарч байсан өвлөгч нь өв нээгдсэнээс хойш гурван сарын дотор өв хүлээн авахаас татгалзсан тухайгаа нотариат буюу нотариат байхгүй газар баг, сумын Засаг даргад мэдэгдээгүй бол өвийг хүлээн авсан гэж үзнэ, 528.2-т Энэ хуулийн 528.1-д зааснаас бусад өвлөгчид нь өв нээгдсэнээс хойш нэг жилийн дотор хуульд заасны дагуу өвлөгдсөн эд хөрөнгийг эзэмдэн авсан буюу эрхлэн удирдсан, эсхүл нотариат буюу баг, сумын Засаг даргад өв хүлээн авах буюу өвлөх эрхийн гэрчилгээ олгохыг хүсч, өргөдөл гаргасан байвал уг өвийг хүлээн авсан гэж үзнэ гэжээ.

 

Нэхэмжлэгч Л.Х-, Д.П- нар нь 2019 оны 2 дугаар сарын 01-ний өдөр Дархан-Уул аймгийн тойргийн нотариатчид хандан өв хүлээн авах хүсэлт гаргасан нь байна.

Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д нас барагчийн нөхөр, эхнэр, төрүүлсэн болон үрчилж авсан, түүнийг нас барсан хойно төрсөн хүүхэд, нас барагчийн төрүүлсэн болон үрчилсэн эцэг, эх хууль ёсны өвлөгч байх бөгөөд тэдгээр нь адил хэмжээгээр өвлөх эрхтэй гэж зааснаар талийгаач Х.Б-ы эхнэр Э.Б-, түүний хүүхдүүд болох Б.Ц-, Б.Э-, Б.Э-, төрсөн эцэг Л.Х-, эх Д.П- нарыг хууль ёсны өвлөгч гэж үзэх үндэслэлтэй байх бөгөөд тэдэнд Иргэний хуулийн 5........ зүйлийн 515.1-д зааснаар өвлүүлэгчийн эд хөрөнгө, эрх өвлөгдөнө.

 

Хариуцагч нь шүүх хуралдаанд ...нэхэмжлэлийн шаардлагад дурдагдсан Дархан-Уул аймгийн ... сумын ........баг, ..... тоот, эрхийн улсын бүртгэлийн Г-200........ дугаарт бүртгэлтэй, газар өмчлөх эрхийн гэрчилгээтэй, 1208,2 мкв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, Дархан-Уул аймгийн ... сумын .. баг, ... хороолол, ........байрны ........ тоот, 29 мкв талбайтай 2 өрөө орон сууц, эрхийн улсын бүртгэлийн Ү-200..... дугаарт бүртгэгдсэн, Дархан-Уул аймгийн ........сумын ........баг, ........ давхар 45-р байр, ..... тоот, 27 мкв талбайтай, 2 өрөө орон сууц, эрхийн улсын бүртгэлийн Ү-200.... дугаарт бүртгэгдсэн, Нyundai R520LC-9s маркийн ..... УН улсын дугаартай шар өнгийн эксковатор зэрэг үл хөдлөх эд хөрөнгүүдийг талийгаач Х.Б- өвчтэй байх хугацаандаа миний нэр дээр шилжүүлсэн тул гэр бүлийн дундын эд хөрөнгө гэж үзэхгүй. Үлдэх Hyundai 3000 LC 7 маркийн шар өнгийн эксковатор, Ковш-ZL 50 маркийн шар өнгийн техник, Тоёото ланд крузер 70 маркийн .... Д... улсын дугаартай хагас ачааны суудлын автомашин, Эксгрүпер 80 алт угаах зориулалт бүхий усан буу зэрэг нь талийгаач бид 2-ын хэн нэгний нэр дээр бүртгэлгүй бөгөөд одоо эзэмшилд байдаггүй. Уурхай ажиллуулж байхдаа ашиглаж байсан байх одоо байдаггүй гэж тайлбар гаргасан.

 

Хариуцагч нь нотлох баримтаар Э.Б-ын нэр дээр бүртгэлтэй, .. УН улсын дугаартай, Hyundai R5201 C-9Sмаркийн, шар өнгийн, 2010 онд үйлдвэрлэгдсэн эксковарторын техникийн тодорхойлолт, ... овогт Э.Б-ын нэр дээр өмчлөх эрхийн гэрчилгээ бичигдсэн Дархан-Уул аймгийн ... сумын ........баг, ... гудамж, ... Б тоотод байрлалтай, 080.... нэгж талбарын дугаартай, 1208,2 мкв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын Г-200.... дугаартай эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Э.Б-ын нэр дээр өмчлөх эрхийн гэрчилгээтэй, Дархан-Уул аймгийн Дархан сумын 12-р баг, ........ хороолол ........байрны ........ тоот, 29,0 мкв талбайтай, 2 өрөө, орон сууцны зориулалтай үл хөдлөх эд хөрөнгө, эрхийн улсын бүртгэлийн Ү200... дугаарт бүртгэгдсэн, Э.Б-ын нэр дээр өмчлөх эрхийн гэрчилгээтэй, Дархан-Уул аймаг, ........сумын ........баг, ........ давхар .. байрны .. тоот, 27.0 мкв талбайтай, хоёр өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, эрхийн улсын бүртгэлийн Ү200... дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгүүдийн өмчлөх эрхийн болон эзэмших эрхийн гэрчилгээг тус тус нотлох баримтын шаардлага ханган ирүүлсэн байна.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нарын өмгөөлөгчийн хүсэлтээр Дархан-Уул аймгийн Автотээврийн Үндэсний төвөөс уул уурхайн хүнд механизм 2900 LC27 Hyundai маркийн шар өнгөтэй газар ухах зориулалттай тээврийн хэрэгсэл, 7889УН улсын дугаартай, Hyundai R5201 C-9Sмаркийн, шар өнгийн, 2010 онд үйлдвэрлэгдсэн эксковартор, Toyota pick up маркийн ... Д..... улсын дугаартай тээврийн хэрэгсэл, уул уурхайн зориулалттай Ковш ZL-50 маркийн шар өнгөтэй тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөн болон эзэмшигчийн талаарх лавлагааг ирүүлэхэд  7....УН улсын дугаартай R520LC-9S маркийн шар өнгийн эксковаторын эзэмшигчээр Э.Б- бүртгэлтэй талаар, .. ДА... улсын дугаартай Соната маркийн автомашины жолоочоор Б.Б- бүртгэлтэй талаар тус тус ирүүлсэн байна.

 

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагад дурдсан 8 төрлийн эд хөрөнгүүд нь гэр бүлийн гишүүдийн дундын хөрөнгө тул ногдох хэсэг гаргуулах гэж нэхэмжлэлийнхээ шаардлагын үндэслэлийг тодруулж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дээр дурдсан эд хөрөнгүүдийн өнөөгийн зах зээлийн үнэ цэнийг тогтоолгохоор шинжээч томилуулах хүсэлт гаргасныг хангаж шийдвэрлэсний дагуу К- ХХК-ны 2019 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн Үнэлгээний тайлангаар 8 төрлийн эд хөрөнгийн үнэ цэнийг 483 500 000 төгрөг гэж ирүүлсэн байна.

 

Иргэний хуулийн 5........ зүйлийн 515.1-д Өвлүүлэгчийн эд хөрөнгө, эрх өвлөгдөнө гэжээ.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагад дурдсан 8 төрлийн эд хөрөнгийг гэр бүлийн гишүүдийн дундаа хамтран өмчлөх эд хөрөнгө гэж маргаж байгаа боловч талийгаач Х.Б- нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар өөрийн нэр дээрх бүртгэлтэй эд хөрөнгийг эхнэр Э.Б-ын нэр дээр хэлцлийн үндсэн дээр шилжүүлснээр түүний өмчлөх эрх Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-д зааснаар дуусгавар болсон байна.

Иймд маргааны зүйл болох ...УН улсын дугаартай, Hyundai R5201 C-9Sмаркийн, шар өнгийн, 2010 онд үйлдвэрлэгдсэн эксковарторын техникийн тодорхойлолт, ....овогт Э.Б-ын нэр дээр өмчлөх эрхийн гэрчилгээ бичигдсэн Дархан-Уул аймгийн ..... сумын ........баг, ... хэсэг ... тоотод байрлалтай, 0... нэгж талбарын дугаартай, 1208,2 мкв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын Г-200.... дугаартай эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Э.Б-ын нэр дээр өмчлөх эрхийн гэрчилгээтэй, Дархан-Уул аймгийн Дархан сумын ...р баг, ........ хороолол ........байрны ........ тоот, 29,0 мкв талбайтай, 2 өрөө, ор....дугаарт бүртгэгдсэн, Э.Б-ын нэр дээр өмчлөх эрхийн гэрчилгээтэй, Дархан-Уул аймаг, ........сумын ........баг, ........ давхар ... байрны .... тоот, 27.0 мкв талбайтай, хоёр өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, эрхийн улсын бүртгэлийн Ү200... дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгүүдийг өвлөгдвөл зохих өвлүүлэгчийн эд хөрөнгө  гэж үзэх үндэслэлгүй байна.

 

Мөн хэрэгт авагдсан Авто тээврийн Үндэсний төвөөс ирүүлсэн лавлагаагаар Hyundai R5201 C-9Sмаркийн, шар өнгийн, 2010 онд үйлдвэрлэгдсэн эксковартор, Toyota pick up маркийн .... ДАР улсын дугаартай тээврийн хэрэгсэл, уул уурхайн зориулалттай Ковш ZL-50 маркийн шар өнгөтэй тээврийн хэрэгслүүд нь талийгаачийн өмчлөлд бүртгэлтэй байдал тогтоогдохгүй байх ба хариуцагч Э.Б-ын эзэмшил, ашиглалтад байгаа эсэх нь тогтоогдохгүй байна.

Нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд гэрчээр Х.О-ыг оролцуулсан бөгөөд гэрч нь ...талийгаач бие нь муу эмнэлэгт байхдаа Toyota pick up маркийн ... ДАР улсын дугаартай тээврийн хэрэгслийг Улаанбаатар хот руу засварт оруулахаар явуулж байсан, хэн авч явсныг мэдэхгүй, уг машиныг би унадаг байсан, эзэмшигчийн гэрчилгээ яг хэний нэр дээр байсныг хараагүй гэж мэдүүлсэн байна.

 

Иргэний хуулийн 12........ зүйлийн 1.........1-д заасан гэрлэснээс хойш хамтран амьдарсан хугацаанд бий болсон хөрөнгийг гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч гэж хуульчилсан.

Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т “гэр бүл” гэж гэрлэлтийн үр дүнд буй болсон, эд хөрөнгийн бус амины болон эд хөрөнгийн эрх, үүргээр холбогдсон хамтын амьдрал бүхий гэр бүлийн гишүүдийг; 3.1.4-т “гэр бүлийн гишүүн” гэж гэрлэгчид, тэдэнтэй хамт амьдарч байгаа төрсөн, дагавар, үрчлэн авсан хүүхэд болон төрөл, садангийн хүнийг хэлнэ гэжээ.

Иймд маргааны зүйл болох дээрх эд хөрөнгүүдийг гэр бүлийн дундын эд хөрөнгө гэж тооцуулах, ногдох хэсэг гаргуулах асуудал нь зөвхөн гэр бүлийн гишүүдэд л хамааралтай юм.

 

Нэхэмжлэгч Л.Х-, Д.П- нарын нэхэмжлэлтэй хариуцагч Э.Б-д холбогдох өвлөгдвөл зохих эд хөрөнгөөс ногдох хэсэг 161 166  666 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.

 

Хариуцагч Э.Б- нь талийгаач Х.Б-ыг Солонгос улсад эмчлүүлсэн талаар нотлох баримтууд, Улаанбаатар Сонгдо эмнэлгээр үйлчлүүлсэн талаар нотлох баримтууд ирүүлсэн боловч энэ талаар шаардлага гаргаагүй бөгөөд өвлөгдөх эд хөрөнгөөс ногдох хэсэг гаргуулах шаардлагад хамааралгүй байх тул нотлох баримтаар үнэлээгүй болно. /хх-ийн 5-24 хуудас/

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 зүйлийн 115.2.3 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д зааснаар Нэхэмжлэгч Л.Х-, Д.П- нарын нэхэмжлэлтэй хариуцагч Э.Б-д холбогдох өвлөгдвөл зохих эд хөрөнгөөс ногдох хэсэг 161 166 666 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 966 784 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр, улсын тэмдэгтийн хураамжид дутуу төлсөн 294 495 төгрөгийг нэхэмжлэгч нараас гаргуулж Төрийн сангийн орлогод оруулсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн                119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

Энэхүү шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.    

 

 

 

 

    

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Д.АЛТАНТУЯА