Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 12 сарын 09 өдөр

Дугаар 181/ШШ2021/02436

 

 

 

 

 

 

 

 

2021 оны 12 сры н   09 өдөр

                            181/ШШ2021/02436

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС  

 

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч С.Энхбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Ө М Б Ш Э ХХК-ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Ю С  ХХК -д холбогдох

 

Худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 1,105,412,369 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Анударь, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Отгонбаяр, түүний өмгөөлөгч Л.Энхбаясгалан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Отгончимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ю С  ХХК (цаашид “Худалдагч тал” гэх) болон Ө М Б Ш Э ХХК ганц мод салбар компани (цаашид “Худалдан авагч тал” гэх) нарын хооронд 2016 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Монгол улсын иргэний хуулийн 243 дугаар зүйлийн дагуу 2016/11-02 дугаар бүхий “Гурван талт нүүрс нийлүүлэх-худалдах- худалдана авах тухай гэрээ” (цаашид “Гэрээ” гэх) байгуулсан. Уг гэрээний дагуу Худалдан авагч тал нь 2016 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр Гэрээний үүргийн дагуу 20,000 тонн лүүрсний төлбөр болох нийт 640,000 ам доллар (гэрээний дагуу нэг тонн бур 32 ам доллар)-ын урьдчилгаа төлбрийг Худалдагч талд шилжүүлсэн. Худалдагч тал нь гэрээний дагуу 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн дотор 20,000 тонн нүүрсийг нийлүүлэх үүрэг хүлээсэн. Гэвч Худалдагч тал гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь биелүүлээгүй тул Худалдан авагч тал нь Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд энэхүү нэхэмжлэл гаргаж байна.

Худалдагч тал болон Худалдан авагч тал нарын хооронд байгуулсан Гэрээний 12.1 дэх заалтад заасны дагуу Худалдан авагч нь 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр гэрээний дагуу хүлээн авах 20,000 тонн нүүрсний төлбөр болох нийт 640,000 ам долларыг Худалдагчийн Хаан банкны 5131068215 дансанд шилжүүлсэн. Худалдагч нь Гэрээний 12.1 дүгээр зүйлд заасны дагуу 20,000 тонн нүүрсийг гэрээний хугацаанд Худалдан авагч талд нийлүүлэх үрэг хүлээсэн боловч тус үүргээ бүрэн биелүүлээгүй. Худалдагч тал нь 2016 оны 12 сарын 10-ны өдрөөс 2017 оны 4 дүгээр сарын 30-ны хооронд зөвхөн 5555.15 тонн нүүрс буюу нийт 77.764.80 ам долларын үнэ бүхий нүүрсийг Худалдан авагч талд нийлүүлсэн бөгөөд одoo 14,444.85 тонн нүүрс нийлүүлэх буюу нийт 462.235.20 ам долларын үлдэгдэл өртэй байгаа учир Гэрээний 8.2.5 дугаар заалт, Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх заалт болон 222 дугаар зүйлийн 222.4 дэх заалтын дагуу Худалдагч талын Гэрээний үүрэг гүйцэтгэх хугацаа хэтрүүлсэнээс учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр шаардаж байна.

2017 оноос хойш Худалдан авагч тал нь Худалдагч талын эрх бүхий хүмүүстэй удаа дараалан уулзалт хийж, үлдэгдэл нүүрсийг нэн яаралтай нийлүүлэхийг шаардаж байсан бөгөөд уулзалт болох бүрд гэрээний үүргээ биелүүлэх болно” гэж Худалдагч тал амлалт өгч байсан тул хамтын ажиллагаа, Худалдагч талын үйл ажиллагааг хүндэтгэн итгэн хүлээсээр байсан.

Мөн дээрх асуудлуудыг нэн даруй шийдвэрлэхийн тулд Худалдан авагч тал нь 2017 оны 8 дугаар сарын 1-ний өдөр Худалдагч талд албан захидал хүргүүлэн 2017 оны 8 дугаар сарын 15-ны дотор үлдэгдэл нүүрс болох 14,444.85 тонн нүүрсийг нийлүүлэхийг шаардаж, хэрэв эс биелүүлвэл 2017 оны 8 дугаар сарын 20-ны дотор урьдчилгаа төлбөрийн үлдэгдэл болох нийт 462.235.20 ам долларыг буцаан шилжүүлэх тухай албан бичгийг хүргүүлсэн боловч Худалдагч тал дээрх шаардлагыг биелүүлээгүй тул Худалдан авагч тал нь 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гарган Гэрээний урьдчилгаад төлсөн 640,000 ам долларын үлдэгдэл 462.235.20 ам долларыг буцаан авахыг нэхэмжлэн хэрэг үүсгэсэн боловч Худалдагч тал нь удаа дараалан шүүх хуралдааныг хойшлуулан шүүх ажиллагаанд саад учруулж байсан.

Эдгээр нөхцөл байдлуудаас үүдэн Худалдан авагч талын эрх зүйн байдал дараах байдлаар дордсон. Үүнд:

- Худалдагч тал уг гэрээний үүргийг биелүүлээгүйн улмаас Ө М Б Ш Э ХХК нь Хятадын гадаад валютын менежментийн анхаарлыг татаад зогсохгүй гадаад валютын зарлагын их хэмжээний тэнцвэргүй байдал үүссэн.

- Хятадын гадаад валютын менежментийн газраас Ө М Б Ш Э ХХК-ийн хил дамнасан бизнесийг хязгаарлах болоод байна.

- Нүүрсийг нийлүүлэх байсан аж ахуйн нэгжүүд гэрээний үүргээ биелүүлээгүйн хариуцлагыг Ө М Б Ш Э ХХК-иас нэхэмжилж, хүү алданги торгуульд оруулсан ба тэр чинээгээрээ тухайн компанийн нэр хүнд сэвтээд байна.

Ө М Б Ш Э ХХК ганцмод салбар компанийн нэр худалдах худалдан авах гэрээн дээр INNER MONGOLIA BERUN SHIDI ENERGY RESOURCES Co.,LTD GANTSMOD BRANCH гэж нэрлэгдэж байгаа бөгөөд энэ нь Хятад ханзнаас Англи руу буюу латин галигаар ингэж уншигддаг боловч Монгол орчуулгаар Ө М Б Ш Э ХХК ганцмод салбар компани гэж орчуулагддаг юм.

Дээрх хоёр нэрээр орчуулагдаж буй компани нь нэг компани гэдэг нь хятад ханзаар бичигдэж байгаа албан бичгүүд болон компанийн регистрийн дугаараар батлагдаж байгаа болно.

Худалдан авагч өөрт учраад байгаа нөхцөл байдлын талаар хариуцагчид удаа дараалан анхааруулж Гэрээний үүргээ биелүүлэхийг шаардаж байсан бөгөөд одоо Монгол улсын Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх заалт “Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо  арилгуулахаар шаардах эрхтэй”, мөн Иргэний хуулийн 222.4-т заасны дагуу “Хугацаа

хэтрүүлсэн үүрэг гүйцэтгэгч нь түүнд ямар нэг тохиолдол нөлөөлсөн эсэхийг харгалзахгүйгээр хохирлыг хариуцна” мөн гэсний дагуу хохирол төлбөрөө нэхэмжилж

байна.

Иймд Ю С  ХХК       болон Ө М Б Ш Э ХХК ганц мод салбар компани хооронд хийгдсэн “Гурван талт нүүрс нийлүүлэх худалдах худалдан авах гэрээ”-ний дагуу нийлүүлэх үүрэгтэй байсан 20,000 тонн нүүрсний үлдэгдэл 14,444.85 тонн нүүрсний үнэ болох 462.235.20 ам доллар буюу 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн Монгол Банкнаас зарласан албан ёсны долларын ханш болох 2,391.45 тооцон 1,105,412.369 “Ю С ” ХХК-иас гаргуулахыг шаардаж байна.” гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ө М Б Ш Э ХХК-ийн нэхэмжлэлтэй Ю С  ХХК-д холбогдох 2021 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн нэхэмжлэл, түүний шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч энэхүү тайлбарыг гаргаж байна, Үүнд: Зохигчдын хоорондын 2016 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр байгуулагдсан 2016/11-02 тоот гэрээний дагуу шилжүүлсэн 640,000 ам.долларыг нэхэмжилжээ. Энэ төлбөрийг хариуцагч нь гэрээний оролцогч эзэмшигч, худалдан авагч талуудын хүсэл зориг, тухайн үед байгуулагдсан 2016/1104 тоот гэрээний дагуу захиран зарцуулалтыг хийсэн тул төлбөрийн үлдэгдэлгүй тухайн гэрээнүүдийн харилцаа дуусгавар болсон. Тодруулбал, 177,764,80 ам.долларын үнэ бүхий 5555,15 тонн нүүрсийг нийлүүлсэн бөгөөд тухайн үед Таван толгой ХК-ийн дансанд тухайн үеийн Монгол банкнаас зарласан ханшаар 410,000,00 ам.долларыг шилжүүлсэн. Энэ үнэд тооцогдох нүүрсийг Таван толгой ХК-аас авах, ачих ажлыг нэхэмжлэгч байгууллага зохион байгуулаагүй тус компанийн дансанд төлбөр байгаа болно.  Дээрх 3-н талт гэрээнүүдийн зорилго нь 2 хятад компани нүүрс худалдах, худалдан авах гэрээг байгуулж, Монгол Улсын хил гаалиар нэвтрүүлэх эрхгүй байсан тул Монгол компани буюу Ю С  ХХК-тай зуучлалын гэрээ байгуулсны үндсэн дээр тухайн нүүрс худалдах,худалдан авах үйл ажиллагаанд оролцсон.

Ийнхүү зуучлалын гэрээний төлбөр болох 230,000 ам.долларыг зуучлалын хөлсөнд авч, тухайн үед гэрээний талуудын хүсэл зоригын дагуу зарцуулалтыг хийсэн тул шүүхэд холбогдох нотлох баримтыг гаргаж өгнө. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

 

Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Итгэмжлэл дээр процессын маш том алдаа явж байгаа. Б Ш Э ХХК-аас итгэмжлэгдсэн төлөөлөгчид итгэмжлэл олгосон. Гэтэл гэрээг Ганц мод салбар компани байгуулсан бөгөөд тус компаниас өнөөдрийг хүртэл итгэмжлэл ирээгүй. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5-д зааснаар нэхэмжлэлийг төлөөлөх бүрэн эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан байгаа тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Ганц мод салбар компани өөрийн тамга тэмдэг, гэрчилгээтэй гэдэг нь хавтаст хэргийн 70 дугаар хуудаст авагдсан баримтаар нотлогдож байна. Хавтас хэргийн 81 дүгээр талд авагдсан Б Ш Э  ХХК-ийн албан бичиг дээр Ганц мод салбар компани гэж бичсэн байгаа. Юнайтед Белаз Машинери Сервис гэдэг компани байхгүй. Өөр компанид олгосон бичиг харагдаж байна. Нэрийн хувьд зөрүүтэй байгаа байдлыг харгалзаж үзэхийг хүсэж байна. Мөнгө шилжсэн компанийн дансанд Ганц мод салбар компани байгаа. Дараа нь дахиж маргаан гарах магадлал маш өндөр гэж үзэж байна” гэв.

 

Шүүх зохигчдоос шаардлага болон татгалзлаа нотлох зорилгоор шүүхэд гаргасан, шүүхийн журмаар бүрдүүлсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч Ө М Б Ш Э ХХК нь хариуцагч Ю С  ХХК-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 1,105,412,369 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч нь нэхэмжлэгчийг төлөөлөх эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж маргасан.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

 

Талуудын хооронд 2016 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 2016/11-02 дугаартай “Гурван талт нүүрс нийлүүлэх-худалдах-худалдан авах тухай гэрээ” байгуулагдаж, уг гэрээний дагуу 20,000 тонн нүүрсний төлбөр болох 640,000 ам долларыг шилжүүлжээ.

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуусан байх бөгөөд хариуцагч нь зуучлалын гэрээ байгуулсан гэх боловч уг гэрээний шинж агуулагдахгүй байгаа болохыг дурдах нь зүйтэй.

 

Хариуцагчид 640,000 ам доллар шилжүүлсэн болох нь баримтаар тогтоогдох бөгөөд уг үйл баримтад талууд маргаагүй болно.

 

Хариуцагч нь Ө М Б Ш Э ХХК-тай иргэний эрх зүйн харилцаанд оролцож гэрээ байгуулаагүй, харин Ө М Б Ш Э ХХК ганц мод салбар компанитай гэрээ байгуулсан тул нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гэж маргасан.

 

Нэхэмжлэгч Ө М Б Ш Э ХХК-ийн 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн албан бичгээр Ө М Б Ш Э ХХК ганц мод салбар компанид Ю С  ХХК болон Таван толгой ХК-тай коксжих нүүрс тээврийн гэрээ байгуулах эрхийг олгосон болох нь баримтаар нотлогдож байна. /хх-ийн 81 дэх тал/

 

            Ө М Б Ш Э ХХК-аас олгосон бүрэн эрхийн дагуу Ө М Б Ш Э ХХК ганц мод салбар компани нь гэрээ байгуулсан байх тул Ө М Б Ш Э ХХК нь гэрээний үүрэг шаардах эрхтэй гэж үзэв.

 

            Талууд 177,764.80 ам долларын нүүрсийг хүлээлгэн өгсөн, мөн 640,000 ам доллар хариуцагчийн дансанд шилжүүлсэн болох нь баримтаар тогтоогдож байгаа бөгөөд уг үйл баримтад талууд маргаагүй. /хх-ийн 22-25 дахь тал/

 

Нэхэмжлэгч нь үлдэгдэл төлбөр буюу 462,235,20 ам долларыг 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн ам долларын ханш 2,391.45 төгрөгөөр тооцож, нийт 1,105,412,369 төгрөг гаргуулахаар шаардаж байгаа нь үндэслэлтэй байх тул хариуцагчаас 1,105,412,369 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна.

 

Хариуцагч нь Таван толгой ХК-д мөнгийг нь шилжүүлсэн гэж тайлбарлах боловч уг үйл баримт тогтоогдохгүй бөгөөд хэрэв шилжүүлсэн гэх мөнгийг хариуцагч нь Таван толгой ХК-аас шаардахад энэхүү шийдвэр саад болохгүйг дурдах нь зүйтэй.

 

Тус шүүхийн шүүгчийн 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн захирамжаар Элит орчуулгын товчоог шинжээчээр томилж, шинжээчийн ажлын хөлс нь 30,000 төгрөг болсон байх бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т “Шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ” гэж зааснаар хариуцагчаас гаргуулж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч Ю С  ХХК-аас 1,105,412,369 төгрөг гаргуулан, нэхэмжлэгч Ө М Б Ш Э ХХК-д олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 5,685,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 5,685,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар хариуцагч Ю С  ХХК-аас шинжээчийн зардалд 30,000 төгрөгийг гаргуулж, шинжээч Элит орчуулгын товчоо /ПДДБ ХХК/-д олгосугай.    

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд шийдвэрийг 14 хоногийн дараа гарснаас хойш 14 хоногийн дотор гардаж авах үүрэгтэй ба хэрэв эс зөвшөөрвөл заасан хугацаанд гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            С.ЭНХБАЯР