Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 181/ШШ2021/02348

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: А.Т/РД: /-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: “М” ХК/РД: /-д холбогдох

 

86 133 116 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч А.Т, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Болдбаяр, өмгөөлөгч Т.Батдорж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Дэлгэрсайхан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Даваадорж нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч А.Т шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “А.Т нь 2012 оноос хойш “М” ХК-д андеррайтер, ахлах андеррайтерын албан тушаалд ажиллаж байсан бөгөөд 2020 оны 06 дугаар сарын 18-ны өдөр хариуцагч байгууллагатай харилцан тохиролцсны үндсэн дээр өөрийн хүсэлтээр ажлаасаа гарсан.

“М” ХК болон А.Тийн хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.1, “Ажилтны сарын үндсэн цалин болон нэмэгдэл хангамжийг Хавсралт-2-т заасны дагуу олгоно.” гэж заасан бөгөөд уг хавсралтын 5-д “Урамшууллыг жилийн эцэст ажилтны борлуулалтын төлөвлөгөө биелэсэн тохиолдолд жилийн цэвэр борлуулалтын орлогын нийт дүнгийн 1.2 хувиар тооцож олгоно.” гэж, түүнчлэн “М” ХК-ийн 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 04/89 тоот тушаалаар батлагдсан “Даатгалын борлуулалтын ажилтны гүйцэтгэлийг үнэлэх, урамшуулал олгох журам”-ын 3 дугаар зүйлийн 3.2.1-д “Жилийн эцэст борлуулалтын ажилтан борлуулалтын ажилтан борлуулалтын төлөвлөгөөгөө бүрэн биелүүлсэн бол тухайн ажилтны гүйцэтгэлийн үнэлгээний дундаж хувьд харгалзах хэмжээгээр олгоно.”, 3.2.2-т “Борлуулалтын ажилтан жилийн орлогын төлөвлөгөөгөө давуулан биелүүлсэн бол давсан дүнд эзлэх цэвэр хураамжийн орлогын дүнгээс 5.0 хувиар тооцож ажилтны гүйцэтгэлийн үнэлгээний дундаж хувьд харгалзах хэмжээгээр олгоно.” гэж тус тус заасан.

“М” ХК-ийн 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 04/86 дугаар “Орлогын төлөвлөгөө батлах” тухай тушаалаар А.Тийн жилийн орлогын төлөвлөгөөг 1.000.000.000 төгрөг байхаар тогтоосон бөгөөд А.Т нь тус компанид ажиллаж байхдаа буюу 2018 онд батлагдсан жилийн орлогын төлөвлөгөө буюу 1.000.000.000 төгрөгийн төлөвлөгөөг 1.651.048.232 төгрөгөөр давуулан биелүүлж, нийт 2.651.048.232 төгрөгийн орлого оруулсан, 2019 онд батлагдсан жилийн орлогын төлөвлөгөө буюу 1.000.000.000 төгрөгийг төлөвлөгөөг 73.335.959 төгрөгөөр давуулан биелүүлж, нийт 1.073.335.959 төгрөгийн орлогыг тус тус оруулсан.

Гэтэл хариуцагч “М” ХК нь хөдөлмөрийн гэрээ болон “М” ХК-ийн 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 04/89 тоот тушаалаар батлагдсан Даатгалын борлуулалтын ажилтны гүйцэтгэлийг үнэлэх, урамшуулал олгох журамд заасны дагуу борлуулалтын ажилтны гүйцэтгэлийг үнэлэх, урамшуулал олгох журамд заасны дагуу борлуулалтын ажилтны гүйцэтгэлийг үнэлэх, урамшуулал олгох журамд заасны дагуу борлуулалтын ажилтны жилийн борлуулалтын мөнгөн урамшууллаа өнөөдрийг хүртэл өгөхгүй байгаа болно.

Иймд “М” ХК-иас 2018 оны жилийн эцсийн урамшуулалд байгууллагаас батлагдсан 1.000.000.000 төгрөгийн төлөвлөгөөг бүрэн биелүүлсний 1.2 хувьтай тэнцэх урамшуулал болох 12.000.000 төгрөг, байгууллагаас батлагдсан төлөвлөгөөг 1.651.048.232 төгрөгөөр давуулан биелүүлсний 5 хувьтай тэнцэх урамшуулал болох 82.552.441 төгрөг, нийт 94.552.411 төгрөгийг,

2019 онд жилийн эцсийн урамшуулалд байгууллагаас батлагдсан 1.000.000.000 төгрөгийн төлөвлөгөөг бүрэн биелүүлсний 1.2 хувьтай тэнцэх урамшуулал болох 12.000.000 төгрөг, байгууллагаас батлагдсан төлөвлөгөөг 73.335.959 төгрөгөөр давуулан биелүүлсний 5 хувьтай тэнцэх урамшуулал болох 3.666.797 төгрөг, нийт 15.666.797 төгрөг буюу 2018, 2019 оны жилийн эцсийн урамшуулалд нийт 110.219.208 төгрөгийг гаргуулан А.Тд олгож өгнө үү.

Нэхэмжлэлийн багасгасан шаардлагадаа: А.Т нь 2012 оноос хойш “М” ХК-д андеррайтер, ахлах андеррайтерийн албан тушаалд ажиллаж байсан бөгөөд 2020 оны 06 дугаар сарын 18-ны өдөр хариуцагч байгууллагатай харилцан тохиролцсны үндсэн дээр өөрийн хүсэлтээр ажлаасаа гарсан.

“М” ХК болон А.Тийн хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.1, “Ажилтны сарын үндсэн цалин болон нэмэгдэл хангамжийг Хавсралт-2-т заасны дагуу олгоно.” гэж заасан бөгөөд уг хавсралтын 5-д “Урамшууллыг жилийн эцэст ажилтны борлуулалтын төлөвлөгөө биелэсэн тохиолдолд жилийн цэвэр борлуулалтын орлогын нийт дүнгийн 1.2 хувиар тооцож олгоно” гэж, түүнчлэн “М” ХК-ийн 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 04/89 тоот тушаалаар батлагдсан “Даатгалын борлуулалтын ажилтны гүйцэтгэлийг үнэлэх, урамшуулал олгох журам”-ын 3 дугаар зүйлийн 3.2.1-д “Жилийн эцэст борлуулалтын ажилтан борлуулалтын төлөвлөгөөгөө бүрэн биелүүлсэн бол тухайн ажилтны жилийн даатгалын цэвэр хураамжийн орлогын 1.2 хувьтай тэнцэх урамшууллыг ажилтны гүйцэтгэлийн үнэлгээний дундаж хувьд харгалзах хэмжээгээр олгоно”, 3.2.2-т “Борлуулалтын ажилтан жилийн орлогын төлөвлөгөөгөө давуулан биелүүлсэн бол давсан дүнд эзлэх цэвэр хураамжийн орлогын дүнгээс 5.0 хувиар тооцож ажилтны гүйцэтгэлийн үнэлгээний дундаж хувьд харгалзах хэмжээгээр олгоно” гэж тус тус заасан.

“М” ХК-ийн 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 04/86 дугаар “Орлогын төлөвлөгөө батлах” тухай тушаалаар А.Тийн жилийн орлогын төлөвлөгөөг 1.000.000.000 төгрөг байхаар тогтоосон бөгөөд А.Т нь тус компанид ажиллаж байхдаа буюу 2018 онд батлагдсан жилийн орлогын төлөвлөгөө буюу 1.000.000.000 төгрөг байхаар тогтоосон бөгөөд А.Т нь тус компанид ажиллаж байхдаа буюу 2018 онд батлагдсан жилийн орлогын төлөвлөгөө буюу 1.000.000.000 төгрөгийн төлөвлөгөөг 1.651.048.232 төгрөгөөр давуулан биелүүлж, нийт 2.651.048.232 төгрөгийн орлого оруулсан, 2019 онд батлагдсан жилийн орлогын төлөвлөгөө буюу 1.000.000.000 төгрөгийн төлөвлөгөөг 73.335.959 төгрөгөөр давуулан биелүүлж, нийт 1.073.335.959 төгрөгийн орлогын тус тус оруулсан.

Гэтэл хариуцагч “М” ХК нь хөдөлмөрийн гэрээ болон “М” ХК-ийн 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 04/89 тоот тушаалаар батлагдсан Даатгалын борлуулалтын ажилтны гүйцэтгэлийг үнэлэх, урамшуулал олгох журамд заасны дагуу борлуулалтын ажилтны жилийн борлуулалтын мөнгөн урамшууллаа өндөөрийг хүртэл өгөхгүй байгаа болно.

Иймд “М” ХК-иас 2018 оны жилийн эцсийн урамшуулалд байгууллагаас батлагдсан төлөвлөгөөг бүрэн биелүүлсний цэвэр хураамж болох 2,090,243,232 төгрөгийн 1.2 хувьтай тэнцэх урамшуулал болох/2,090,243,232*1.2%=25,082,918/ 25.082.918төгрөг, байгууллагаас батлагдсан төлөвлөгөөг 1,090,243,223 төгрөгөөр давуулан биелүүлсний 5 хувьтай тэнцэх урамшуулал болох /1,090,243,233*5%=54,512,161/ 54.512.161 төгрөг, нийт 79.595.079 төгрөгийг, 2019 онд жилийн эцсийн урамшуулалд байгууллагаас батлагдсан төлөвлөгөөг бүрэн биелүүлсний цэвэр хураамж болох 544,836,425 төгрөгийн 1.2 хувьтай тэнцэх урамшуулал/544.836.425*1.2%=6.538.037/ 6.538.037 төгрөг, нийт 2018, 2019 оны жилийн эцсийн урамшуулалд 86.133.116 төгрөгийг хариуцагч “М” ХК-иас гаргуулан А.Тд олгож өгнө үү.” гэв.

 

Нэхэмжлэгч А.Тийн өмгөөлөгч Г.Болдбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж оролцож байна. Нэхэмжлэгчээс гаргасан тайлбартай давхцуулахгүйгээр тайлбар хэлье. Иргэний эрх зүйн харилцаа 1 талаас ажил олгогч буюу нөгөө талаас ажилтан захирах, захирагдах харилцаа үүсдэгээрээ бусад эрх зүйн харилцаанаас онцлог байдаг. Энэ талаар Хөдөлмөрийн дотоод журмын 7.1-т тодорхой заасан байдаг. Ажилтан, ажил олгогч нарын хооронд захирах, захирагдах ёсны харилцаа үүснэ. Нэхэмжлэгч А.Т тухайн байгууллагад ажиллаж байхдаа 2018, 2019 онуудад урамшууллаа авъя гэх талаар хандаж байсан. Энэ талаар баримт байхгүй. Тухайн үед “М” ХК-иас гаргуулъя гэсэн боловч энэ талаарх баримт байхгүй үзлэг хийж болно гэсэн тайлбарыг хэлсэн байдаг. Хариуцагч байгууллагад маргаан таслах комисс болон үйлдвэрчний эвлэл байдаггүй. Энэ ч утгаараа А.Т нь энэ асуудлаа шийдвэрлэхийн тулд ажлаасаа гарахаас өөр аргагүй юм байна гээд өөрийн хүсэлтээр ажлаас гарсан байдаг. Ажлаас гарснаас хойш 3 сарын дотор шүүхэд хандаж 2018, 2019 оны урамшууллаа гаргуулъя гэж нэхэмжлэл гаргасан байдаг. Нэхэмжлэлийн шаардлагын тухайд хариуцагчийг 2018 он болон 2019 оны даатгалын цэвэр хураамжийн орлоготой маргахгүй гэж ойлгож байна. Маргахгүй гэдэг нь хэрэгт авагдсан баримтаар нотлогддог. Сая бас хариуцагчийн төлөөлөгч хурал дээр хэлж байх шиг байна. Өмнө нь н.Ичинхорлоо шүүгч дээр хэрэг байх үед хурал бүтэн ороод шүүх хуралдааны мэтгэлцээний явцад хариуцагчийн төлөөлөгчөөс бас ярьж байсан. Тэмдэглэлд тусгагдсан байгаа. 2018, 2019 онуудад М компанийн зүгээс огт урамшуулал олгож байгаагүй. Зөвхөн сар болгон урамшуулал олгож байсан тэр талаарх баримтуудаа өгсөн байгаа гэсэн. Мөн жилийн эцсийн цэвэр хураамж дээр маргадаггүй. 2018 оны жилийн эцсийн цэвэр хураамж 2,090,243,223 төгрөг байна. 2019 онд 554,836,425 төгрөг байна.” гэв.

 

Нэхэмжлэгч А.Тийн өмгөөлөгч Т.Батдорж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Өмгөөлөгчийн миний зүгээс давхцуулахгүйгээр тайлбар гаргая. Даатгалын борлуулалтын ажилтанд урамшуулал олгох журмын 3.1, 3.2.2-т зааснаар урамшууллыг олгох нь хариуцагчийн үүрэг мөн. Яагаад гэвэл хавтаст хэрэгт шинээр гаргаж өгөөд байгаа баримт, 4,000,000 төгрөгийн орлогын асуудал нь журмын 3.1-т заасан сар бүр олгох урамшуулал гэж үзэж байна. Үүнийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч жилийн эцсийн урамшуулал гэж байна. Энэ талаар хууль зүйн үндэслэл гаргасангүй гэж үзэж байна. Хариуцагч талаас хөөн хэлэлцэх хугацааны талаар тайлбар гаргаад байна. Өнөөдөр шинээр гаргаж өгч буй нотлох баримтуудтай нэхэмжлэгч А.Т танилцаж байгаагүй. Танилцсан талаарх баримтыг хэрэгт гаргаж өгсөнгүй. Энэ баримтыг хураамчаар үйлдсэн ч юм уу, нөхөж гаргасан байх магадлал харагдаж байна. Урамшуулал олгох журмын 3.1, 3.2.1, 3.2.2-т заасны дагуу нэхэмжлэгчийн 86,133,116 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 5.2-т ажил олгогчийн үүргийг зааж өгсөн байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 5.2-т ажил олгогч нь ажилтны хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагад тохирсон нөхцөлөөр ханган, хөдөлмөрийн үр дүнд нь тохирсон цалин хөлсийг олгох үүрэгтэй. Энэ үүргээ хариуцагч тал биелүүлээгүй нь хэрэгт авагдсан баримтаар хангалттай нотлогдож байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэж хүсч байна.” гэв.

 

Хариуцагч “М” ХК шүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Дэлгэрсайхан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “А.Тийн нэхэмжлэлтэй, “М” ХК-д холбогдох, “2018, 2019 оны урамшуулалд 110,219,208 төгрөгийг гаргуулах” шаардлага бүхий иргэний хэрэгт хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул дараах хариу тайлбарыг гаргаж байна.

Нэхэмжлэгч А.Т нь “М” ХК-д Байгууллагын даатгалын хэлтсийн Ахлах андеррайтерээр ажиллаж байгаад 2020 оны 06 дугаар сарын 18-ны өдөр Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1, 39 дүгээр зүйлийн 39.2 дахь заалтуудыг үндэслэн үүрэгт ажлаасаа өөрийн санаачилгаар чөлөөлөгдөж, тойрох хуудас зурагдаж дууссан.

Хөдөлмөрийн тухай хуулийн 125-р зүйлд хөдөлмөрийн ганцаарчилсан маргааныг хэрхэн шийдвэрлэх тухай заасан бөгөөд хөдөлмөрийн гэрээтэй холбоотой үүссэн ганцаарчилсан маргааныг хөдөлмөрийн маргаан таслах комисс болон шүүх тус тусын харьяаллын дагуу шийдвэрлэхээр заасан байдаг.

Хөдөлмөрийн тухай хуулийн 126 дугаар зүйлийн 126.1-д “Шүүх хянан шийдвэрлэхээр зааснаас бусад маргааныг хөдөлмөрийн маргаан таслах комисс анх дутам хянан шийдвэрлэнэ” хэмээн заасны дагуу нэхэмжлэгчийн шаардаж буй урамшууллын асуудал нь тус хуулийн 128 дугаар зүйлд заасан шүүх хянан шийдвэрлэх маргаан бус хөдөлмөрийн маргаан таслах комиссын шийдвэрлэх маргаан юм.

Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-т заасны дагуу “Хөдөлмөрийн гэрээний талууд...эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй” хэмээн заасны дагуу энэхүү хугацаа нь нэхэмжлэгч жилийн эцсийн урамшууллыг олгохгүй гэдгийг мэдсэн, мэдэх ёстой байснаас хойш тоологдож эхэлнэ. Гэтэл 2018 болон 2019 оны жилийн эцэст олгох урамшууллын талаар тухайн үедээ аливаа гомдол гаргаагүй атлаа ийнхүү 2 жилийн дараа нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй бөгөөд энэхүү маргааныг хөдөлмөрийн маргаан таслах байгууллагаар шийдвэрлүүлэх хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна.

Ажилтныг 2012 оноос ажиллуулчихаад хөдөлмөрийн мөлжөөд, цалингийн огт олгохгүй байсан зүйл байхгүй. Цаг тухай бүрт нь сарын үндсэн цалингийн олгоод, сар болон жилийн урамшууллын олгоод явж байсан. Энэ нь өөрөө хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдоно. Өнөөдөр гаргаж өгсөн 2018 оны урамшуулал олгосон баримт дээр 1.8 хувиар тооцогдох сар болгон олгох урамшуулал гэж яриад байх шиг байна. Тухайн баримтаас 2018 оны гүйцэтгэлийн тайлангаас бодогдсон гэдэг нь тодорхой харагдаж байгаа. Мөн 1.2 хувиас тооцогдсон баримт нь байгаа. 1.8 хувиар тооцох сар болгоны урамшуулал гэж тайлбарлаад байгаа нь өөрөө үндэслэлгүй. Хавтаст хэрэгт бичгээр гаргасан хүсэлт болон ямар ч баримт байдаггүй. Тэгэхээр урамшууллыг буруу тооцчихлоо гэдэг аливаа нэгэн маргааныг 2018 оноос хойш 1/нэг/ ч удаа гаргаж байгаагүй. 2018 оны урамшууллыг 2019 оны 3 сард баталсан захирлын тушаалаар олгосон. Хөөн хэлэлцэх хугацааны асуудал дээр өөрсдөө үндэслэл бүхий тайлбар гаргаж чадсангүй гэж ойлголоо. М компани жилийн эцсийн урамшууллыг эхний улиралд багтаагаад ямар нэгэн байдлаар олгоод явдаг. 2018 оны урамшууллыг 1/нэг/ ч хүнд олгоогүй гэсэн зүйлийг ярьж байх шиг байна. 2018 оны урамшууллыг өөрийн худалдаа хөгжлийн банкны дансаар хүлээгээд авсан байгаа. 2019 онд тухайн жилийн төлөвлөгөөг батлуулаагүй. Өөрсдөө 1,000,000,000 төгрөгөөс тооцоод захирал дээр гүйцэтгэлийн төлөвлөгөөгөө бариад орсон зүйл байхгүй. Эхний улиралд авах ёстой байсан шүү гэж үзсэнээс хойш 3 сарын хугацаанд тухайн байгууллагад хандсан ямар нэгэн үйл ажиллагаа байхгүй. Урамшуулал авахгүй байсан гэдгээ өөрөө мэдэж байсан гэсэн зүйлийг яриад байгаа. Мэдсэн юм бол яагаад эрхээ хамгаалах талаар өргөдөл гомдлоо гаргаад яваагүй юм бэ гэдэг асуудал яригдана. Гаргаагүй хүндэтгэн үзэх шалтгаанаа нотолсон ямар нэгэн баримт байхгүй байгаа. Тэгэхээр энэ бүх үндэслэлүүдийг харахаар 129.1-т заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байгаа учраас мөн 2018 оны урамшууллыг олгосон тухайн урамшуулалтай холбоотой ямар нэгэн санал хүсэлт гаргаж байгаагүй учраас хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Иймд А.Тийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

          Нэхэмжлэгч А.Т нь хариуцагч “М” ХКхолбогдуулан 2018 оны төлөвлөгөөг биелүүлсэн урамшуулалд 25 082 918/хорин таван сая наян хоёр мянга есөн зуун арван найм/ төгрөгийг, төлөвлөгөөг давуулан биелүүлсэн урамшуулалд 54 512 161/тавин дөрвөн сая таван зуун арван хоёр мянга нэг зуун жаран нэг/ төгрөгийг, нийт 79 595 079/далан есөн сая таван зуун ерэн таван мянга далан ес/ төгрөгийг, 2019 оны төлөвлөгөөг биелүүлсэн урамшуулалд 6 538 037/зургаан сая таван зуун гучин найман мянга гучин долоо/ төгрөгийг, бүгд 86 133 116/наян зургаан сая нэг зуун гучин гурван мянга нэг зуун арван зургаа/ төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

          Хариуцагч “М” ХК 2018 оны урамшууллаа зохих ёсоор авсан атлаа аваагүй мэтээр нэхэмжлэл гаргаж байгааг огт хүлээн зөвшөөрөх боломжгүй, 2019 оны ажлын төлөвлөгөөгөө тогтоосон хугацаагаар гаргаж батлуулах үүргээ өөрөө биелүүлээгүй, Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацаа нэгэнт өнгөрсөн гэж маргасан.

 

          Шүүх дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

          Нэхэмжлэгч нь 2018, 2019 оны урамшуулалд хариуцагчаас бүгд 110 219 208/нэг зуун арван сая хоёр зуун арван есөн мянга хоёр зуун найм/ төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн байх боловч нэхэмжлэлийн шаардлагаа 24 086 092/хорин дөрвөн сая наян зургаан мянга ерэн хоёр/ төгрөгөөр багасгаж, урамшуулалд бүгд 86 133 116/наян зургаан сая нэг зуун гучин гурван мянга нэг зуун арван зургаа/ төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна.

 

          Нэхэмжлэгч нь 2020 оны 6 дугаар сарын 19-ний өдөр хүртэл хариуцагчид ахлах андеррайтерын албан тушаалд ажиллаж байсан болох нь 2018 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 18/90173 Хөдөлмөрийн гэрээ, 2020 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 04/135 дугаар Хөдөлмөрийн гэрээг ажилтны санаачилгаар цуцлах тухай тушаалаар тогтоогдож байна.

 

          Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-т “Цалин хөлс нь үндсэн цалин ... шагнал урамшууллаас бүрдэнэ.” гэж заасан.

 

          Зохигчдын 2018 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр байгуулсан 18/90173 Хөдөлмөрийн гэрээний 5-ын 5.1-т “Ажилтны сарын үндсэн цалин болон нэмэгдэл хангамжийг Хавсралт 2-д заасны дагуу олгоно.” гэжээ.

 

          18/90173 Хөдөлмөрийн гэрээний хавсралт № 2-ын 5-д “Урамшуулал: ... жилд: Жилийн эцэст ажилтны борлуулалтын төлөвлөгөө биелэсэн тохиолдолд жилийн цэвэр борлуулалтын орлогын нийт дүнгийн 1.2 хувиар тооцон тус тус урамшуулал олгоно.” гэжээ.

 

          Хариуцагчийн гүйцэтгэх захирлын 2018 оны 6-р сарын 26-ны өдрийн 04/134 дугаар тушаалын Хавсралт №1-р Даатгалын борлуулалтын ажилтны гүйцэтгэлийг үнэлэх, урамшуулал тооцох, олгох журмыг баталжээ.

 

          Даатгалын борлуулалтын ажилтны гүйцэтгэлийг үнэлэх, урамшуулал тооцох, олгох журмын 3-ын 3.2.1-т “... ажилтан борлуулалтын төлөвлөгөөгөө бүрэн биелүүлсэн бол ... жилийн даатгалын цэвэр хураамжийн орлогын 1.2 хувьтай тэнцэх урамшууллыг ... харгалзах хэмжээгээр олгоно.”, 3.2.2-т “... цэвэр хураамжийн орлогын дүнгээс 5.0 хувиар тооцож ... харгалзах хэмжээгээр олгоно.” гэжээ.

 

          Хариуцагч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар 18/90173 Хөдөлмөрийн гэрээг байгуулж, Даатгалын борлуулалтын ажилтны гүйцэтгэлийг үнэлэх, урамшуулал тооцох, олгох журмыг баталсан байна.

 

          Хариуцагчийн гүйцэтгэх захирлын 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 04/112 тоот тушаалын Хавсралт №1-р Хөдөлмөрийн дотоод журмыг баталжээ.

 

          2018 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн Хөдөлмөрийн дотоод журмын 6-ийн 6.1-т “Компанийн стратеги төлөвлөгөөг ... Гүйцэтгэх захирал батлах бөгөөд уг төлөвлөгөөнд үндэслэн компанийн ажилтан, албан хаагч нь тухайн жилийн ажлын төсөв, төлөвлөгөөг боловсруулан ... өөрийн харьяалах газар нэгжийн удирдлагад хүргүүлнэ.”, 6.2-т “... төсөв, төлөвлөгөөг компанийн захиргаа, удирдлагын асуудал хариуцсан нэгж нэгтгэн боловсруулж ... Гүйцэтгэх захиралд танилцуулна.” гэжээ.

 

          2018 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн Хөдөлмөрийн дотоод журмын 6-ийн 6.1, 6.2-т зааснаар хариуцагчийн гүйцэтгэх захирлын 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 04/86 дугаар Орлогын төлөвлөгөө батлах тухай тушаалын Хавсралт №2-р нэхэмжлэгчийн 2018 оны орлогын төлөвлөгөөг 1 000 000 000/нэг тэрбум/ төгрөгөөр баталсан болох нь 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 04/86 дугаар Орлогын төлөвлөгөө батлах тухай тушаал болон Хавсралт №2-р тогтоогдож байна.

 

          Нэхэмжлэгч нь 2018 оны борлуулалтын төлөвлөгөө болох 1 000 000 000/нэг тэрбум/ төгрөгийг бүрэн биелүүлж, уг төлөвлөгөөг 1 090 243 233/нэг тэрбум ерэн сая хоёр зуун дөчин гурван мянга хоёр зуун гучин гурав/ төгрөгөөр давуулан биелүүлж, нийт 2 090 243 223/хоёр тэрбум ерэн сая хоёр зуун дөчин гурван мянга хоёр зуун хорин гурав/ төгрөгийн цэвэр хураамжийн орлоготой ажилласан болох нь А.Тийн 2018, 2019, 2020 оны хураамжийн тооцоолол, 2019 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 04/71 дугаар Урамшуулал олгох тухай тушаалын болон урамшуулал олгох хүснэгтийн хуулбараар тогтоогдож байна.

 

          Хариуцагч нь нэхэмжлэгчийн 2018 оны урамшуулалд нийт 3 935 709.30/гурван сая есөн зуун гучин таван мянга долоон зуун есөн төгрөг гучин мөнгө/ төгрөгийг олгосон болох нь 2019 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 04/71 дугаар Урамшуулал олгох тухай тушаалын болон урамшуулал олгох хүснэгтийн хуулбараар тогтоогдож байна.

 

          Хөдөлмөрийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-т “Ажилтны цалин хөлсийг хийснээр ... хөдөлмөрийн үр дүнд нь тохируулан олгоно.” гэж заасан.

 

          Хөдөлмөрийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсэг, Даатгалын борлуулалтын ажилтны гүйцэтгэлийг үнэлэх, урамшуулал тооцох, олгох журмын 3-ын 3.2.1, 3.2.2 дахь заалтад зааснаар хариуцагчаас 2018 оны төлөвлөгөөг биелүүлсэн урамшуулалд 25 082 918/2090243223х1.2%=25082918/ /хорин таван сая наян хоёр мянга есөн зуун арван найм/ төгрөгийг, төлөвлөгөөг давуулан биелүүлсэн урамшуулалд 54 512 161/1090243233х5%=54512161/ /тавин дөрвөн сая таван зуун арван хоёр мянга нэг зуун жаран нэг/ төгрөгийг, нийт 75 659 369.7/25082918+54512161=79595079, 79595079-3935709.30=75659369.7/далан таван сая зургаан зуун тавин есөн мянга гурван зуун жаран есөн төгрөг долоон мөнгө/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна.

 

          Хариуцагч нь 2021 оны 3 дугаар сарын 18-ны өдөр тус шүүхэд 2019 онд орлогын төлөвлөгөө батлаагүй гэх № 01/253 албан бичиг иүүлжээ.

 

          Хариуцагчийн Хөдөлмөрийн дотоод журмын 6-ийн 6.1, 6.2-т зааснаар компанийн стратеги төлөвлөгөөг Гүйцэтгэх захирал, төсөв, төлөвлөгөөг компанийн захиргаа, удирдлагын асуудал хариуцсан нэгж нэгтгэн боловсруулж Гүйцэтгэх захиралд танилцуулахаар заажээ.

 

          Хөдөлмөрийн дотоод журмын 6-ийн 6.1, 6.2-т зааснаар компанийн тухайн оны төлөвлөгөөг гүйцэтгэх захирал баталж, ажилтан, албан хаагчийн төсөв, төлөвлөгөөг компанийн захиргаа, удирдлагын асуудал хариуцсан нэгж нэгтгэн боловсруулж, гүйцэтгэх захиралд танилцуулах үүрэг хүлээжээ.

 

          Хариуцагч нь 2019 оны орлогын төлөвлөгөөг батлаагүй гэх тайлбар гаргаж байх боловч Хөдөлмөрийн дотоод журмын 6-ийн 6.1, 6.2-т зааснаар хариуцагчийн уг үйлдэл, эс үйлдэлд нэхэмжлэгчийг буруутгах үндэслэлгүй байна.

 

          Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсэг, Даатгалын борлуулалтын ажилтны гүйцэтгэлийг үнэлэх, урамшуулал тооцох, олгох журмын 3-ын 3.2.1 дэх заалтад зааснаар хариуцагчаас 2019 оны төлөвлөгөөг биелүүлсэн урамшууллыг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна.

 

          Нэхэмжлэгч нь 2019 онд 1 000 000 000/нэг тэрбум/ төгрөгийн төлөвлөгөөтэй ажилласан гэж үзэх үндэслэлтэй болох нь А.Тийн 2018, 2019, 2020 оны хураамжийн тооцооллоор тогтоогдож байна.

 

          Нэхэмжлэгч нь 2019 онд 1 073 382 205/нэг тэрбум далан гурван сая гурван зуун наян хоёр мянга хоёр зуун тав/ төгрөгийн орлого төвлөрүүлснээс цэвэр хураамж нь 544 836 425/таван зуун дөчин дөрвөн сая найман зуун гучин зургаан мянга дөрвөн зуун хорин тав/ төгрөг болох нь А.Тийн 2018, 2019, 2020 оны хураамжийн тооцооллоор тогтоогдож байна.

 

          Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсэг, Даатгалын борлуулалтын ажилтны гүйцэтгэлийг үнэлэх, урамшуулал тооцох, олгох журмын 3-ын 3.2.1 дэх заалтад зааснаар хариуцагчаас 2019 оны төлөвлөгөөг биелүүлсэн урамшуулалд 6 538 037/544836425х1.2%=6538037/ /зургаан сая таван зуун гучин найман мянга гучин долоо/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна.

 

          Хариуцагч нь нэхэмжлэгч Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж маргаж байх боловч хариуцагч нь Хөдөлмөрийн маргаан таслах комиссыг байгуулаагүй болох нь зохигчийн тайлбараар тогтоогдож байна.

 

          Хариуцагч нь Хөдөлмөрийн маргаан таслах комисс байгуулаагүй байх тул нэхэмжлэгч нь уг комисст хандах боломжгүй байсан байна.

 

          Хөдөлмөрийн тухай хуулийн 125 дугаар зүйлийн 125.1-т “Ажил олгогч, ажилтны хооронд гарсан хөдөлмөрийн ганцаарчилсан маргааныг ... шүүх тус тусын харьяаллын дагуу шийдвэрлэнэ.” гэж заасан.

 

          Хариуцагч нь урамшуулалтай холбоотой асуудлыг шийдвэрлээгүй байх тул нэхэмжлэгч нь эрхээ зөрчигдсөнийг мэдсэн үеэс буюу 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр тус шүүхэд хандсаныг Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлгүй байна.

 

          Хөдөлмөрийн тухай хуулийн 125 дугаар зүйлийн 125.1 дэх хэсэгт зааснаар зохигчдын хооронд үүссэн урамшуулалтай холбоотой маргааныг шүүх харьяалан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

         

          Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 49 дүгээр зүйлийн 49.1, 125 дугаар зүйлийн 125.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас нийт 82 197 406/наян хоёр сая нэг зуун ерэн долоон мянга дөрвөн зуун зургаа/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, үлдсэн 3 935 710/86133116-82197406=3935710/ /гурван сая есөн зуун гучин таван мянга долоон зуун арав/ төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

          Шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 49 дүгээр зүйлийн 49.1, 125 дугаар зүйлийн 125.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “М” ХК-иас нийт 82 197 406/наян хоёр сая нэг зуун ерэн долоон мянга дөрвөн зуун зургаа/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А.Тд олгож, үлдсэн 3 935 710/гурван сая есөн зуун гучин таван мянга долоон зуун арав/ төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон  

 

Òîãòîîõ íü:

 

  1. Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 49 дүгээр зүйлийн 49.1, 125 дугаар зүйлийн 125.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “М” ХК-иас нийт 82 197 406/наян хоёр сая нэг зуун ерэн долоон мянга дөрвөн зуун зургаа/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А.Тд олгож, үлдсэн 3 935 710/гурван сая есөн зуун гучин таван мянга долоон зуун арав/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч А.Тийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 709 047 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “М” ХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 568 937 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А.Тд олгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    С.ХИШИГБАТ