Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 183/шш2021/03016

 

 

 

 

 

 

 

 

 

 

2021 оны 12 сарын 15 өдөр

        Дугаар 183/ШШ2021/03016

                       Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Сэмжид даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Б,Ба, Б,-н нэхэмжлэлтэй,

/Сонгинохайрхан дүүрэг,  дугаар хороо, Орчлон хороолол, хд  дугаар байр,  тоотод оршин суух, регистрийн дугаар /

 

            Хариуцагч: Я овогтой, Б. Чт холбогдох,

/Хан-Уул дүүрэг,  дүгээр хороо, Хүннү Шинэ өргөө хотхон  дугаар байр,  тоотод оршин суух, регистрийн дугаар

 

            Хариуцагч: Я овогтой, О, Бд холбогдох,

/Хан-Уул дүүрэг,  дүгээр хороо,  дугаар байр,  тоотод оршин суух, регистрийн дугаар /

 

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл, гэрээнээс учирсан хохиролд 90.109.853 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Б , хариуцагчийн өмгөөлөгч Ц.О, нарийн бичгийн дарга Тнар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.Ч нь Эрдэнэт хотод байрлалтай орон сууцны барилга, байгууламжид хөрөнгө оруулалт хийх шаардлагатай байх тул мөнгө зээлдүүлэх хүсэлтийг Б.Б од гаргаж, Б.Б нь 2014 оны 5 дугаар сарын 14-ний өдөр 50.000.000 төгрөгийг нэг жилийн хугацаатай, зээлийн хүүгүйгээр Б.Чт зээлдүүлсэн. Б.Б нь тухайн үед Б.Чт мөнгө зээлдүүлэхийн тулд банкнаас зээл авсан бөгөөд уг зээлийн эргэн төлөлтийг Б.Ч хийхээр тохиролцсон боловч өнөөдрийг хүртэл ямар нэгэн эргэн төлөлт хийгээгүй. Иймд Б.Б оос зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 50.000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Мөн Б.Ч нь банкнаас авсан зээлийг төлнө гэсэн боловч төлөлгүй намайг хохироосон тул 2014 оны 7 дугаар сарын 10-ны өдрөөс 2018 оны 7 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл зээл төлсөн 40.109.853 төгрөг, нийт 90.109.853 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Б.Ч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Б.Ч нь Б.Б оос 50.000.000 төгрөгийн зээл огт авч байгаагүй. Т.Э гэж хүн Эрдэнэт хотод байрлалтай таун хаус бариулах төсөл хэрэгжүүлэхэд санхүүжилт хэрэгтэй байна гэсний дагуу Б.Б бид хоёр ярилцаад түүнд хөрөнгө оруулахаар болсон. Б.Б нь Т.Эт мөнгө өгсөн, би ч гэсэн эхнэрийн нэр дээрх зуслангийн газраа зарж 10.000.000 төгрөг, өөрийн ахын байрыг барьцаанд тавьж зээл аваад 60.000.000 төгрөг Т.Эт өгсөн. Гэтэл Т.Э нь төсөл нь амжилттай хэрэгжиж чадаагүй, барилга барьсан гүйцэтгэгч залилсан гэх үндэслэлээр Б.Б , Б.Ч бидний мөнгийг буцааж өгөөгүй. Иймд уг 50.000.000 төгрөгийг Б.Б оос Б.Ч зээлээгүй бөгөөд Б.Б нь уг мөнгөө Т.Эоос шаардах ёстой гэжээ.  

 

ХариуцагчО.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Б.Б , Б.Ч бидний хэн аль нь Т.Эын Эрдэнэт хотод хэрэгжүүлж байсан Оранж лакшири виллаж хувийн орон сууцны хороолол барих төсөлд хөрөнгө оруулалт хийсэн. Б.Б нь тус төсөлд хөрөнгө оруулалт хийсэн болохоос Б.Чт болон надад мөнгө зээлдүүлээгүй, Б.Б оос мөнгө зээлж аваагүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

            Шүүх хэргийн оролцогчдын гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ нь:

           

Б.Б ын нэхэмжлэлтэй, Б.Ч,О.Б нарт холбогдох, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл, гэрээнээс учирсан хохиролд 90.109.853 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч Б.Б ын “...Б.Ч нь Эрдэнэт хотод байрлалтай орон сууцны барилга, байгууламжид хөрөнгө оруулалт хийх шаардлагатай байх тул мөнгө зээлдүүлэх хүсэлтийг гаргаж, Б.Б нь 2014 оны 5 дугаар сарын 14-ний өдөр 50.000.000 төгрөгийг нэг жилийн хугацаатай, зээлийн хүүгүйгээр Б.Чт зээлдүүлсэн. Б.Б нь тухайн үед Б.Чт мөнгө зээлдүүлэхийн тулд банкнаас зээл авсан бөгөөд уг зээлийн эргэн төлөлтийг Б.Ч хийхээр тохиролцсон боловч өнөөдрийг хүртэл ямар нэгэн эргэн төлөлт хийгээгүй. Иймд Б.Б болон түүний эхнэрО.Б нараас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 50.000.000 төгрөг, мөн Б.Ч нь банкнаас авсан зээлийг төлнө гэсэн боловч төлөөгүй тул хохироосон тул 2014 оны 7 дугаар сарын 10-ны өдрөөс 2018 оны 7 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл зээл төлсөн 40.109.853 төгрөг, нийт 90.109.853 төгрөгийг гаргуулах” гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.Ч,О.Б нар хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж “...Б.Б оос 50.000.000 төгрөгийг зээлж аваагүй, харин Б.Б нь Т.Эын Эрдэнэт хотод хэрэгжүүлж байсан Оранж лакшири виллаж хувийн орон сууцны хороолол барих төсөлд хөрөнгө оруулалт хийсэн” гэсэн тайлбар гаргаж, зохигчид мэтгэлцжээ.

 

Б.Б болон Б.Ч,О.Б нар 2014 оны 5 дугаар сарын 14-ний өдөр харилцан тохиролцож, амаар хэлцэл байгуулан, Б.Б нь 50.000.000 төгрөгийг 1 жилийн хугацаатай Б.Ч,О.Б нарт зээлдүүлсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан хариуцагч нарын хариу тайлбар, Төрийн банк, Голомт банк, Худалдаа хөгжлийн банк, Хаан банкнаас шүүхэд ирүүлсэн лавлагаа, дансны хуулгаар нотлогдохгүй байна. Мөн хавтаст хэрэгт авагдсан гэрч Б.Батын “...Б.Ч нь Б.Б бид хоёртой уулзаад найзад нь мөнгө хэрэгтэй байна, юм хийх гэсэн юм, та хоёр тус болооч гэсэн. Тухайн үед Б.Б бид хоёрт бэлэн мөнгө байгаагүй тул өөр өөрсдийн нэр дээрх байраа ипотекийн зээлд оруулаад Б.Б нь 50.000.000 төгрөгийн зээлийг 2014 оны 5 дугаар сарын 06-ны өдөр банкнаас аваад, 2014 оны 6 дугаар сарын 12-ны өдөр Занабазарын музейн дэргэд Б.Б нь бэлнээр 50.000.000 төгрөгийг Б.Ч,О.Б нарт өгсөн. Б.Б нь 50.000.000 төгрөгийг 5 сарын хугацаатай 4 хувийн хүүтэй Б.Чт зээлдүүлсэн. Б.Ч нь Б.Б ын ипотекийн зээлийг төлнө гэж ярьж байсан...” гэсэн мэдүүлэг нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т зааснаар хавтаст хэрэгт авагдсан өөр бусад нотлох баримтаар тогтоогдоогүй болно.

 

Дээр дурдсан баримтаар Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 42 дугаар зүйлийн 42.1, 43 дугаар зүйлийн 43.1, 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар Б.Б болон Б.Ч,О.Б нарын хооронд 2014 оны 5 дугаар сарын 14-ний өдөр 50.000.000 төгрөгийн зээлийн гэрээний харилцаа үүссэн болох нь нотлогдохгүй байх тул нэхэмжлэгч Б.Б нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 50.000.000 төгрөгийг хариуцагч Б.Ч,О.Б нараас шаардах эрхгүй байна.

 

Мөн талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн болох нь тогтоогдоогүй тул Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Б нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөнөөс учирсан хохиролд 40.109.853 төгрөгийг хариуцагч нараас шаардах эрхгүй юм.

 

Иймд Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан Б.Б ын нэхэмжлэлтэй, Б.Ч,О.Б нарт холбогдох, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл, гэрээнээс учирсан хохиролд 90.109.853 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов.

 

Зохигчийн хүсэлтээр шүүх хуралдааныг удаа дараа хойшлуулсан бөгөөд хэргийн оролцогчид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримт бүрдүүлэх талаар шүүхэд хүсэлт гаргаагүй болохыг дурдав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан Б.Б ын нэхэмжлэлтэй, Б.Ч,О.Б нарт холбогдох, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл, гэрээнээс учирсан хохиролд 90.109.853 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Б оос улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр төлсөн 608.499 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

           

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                               Ж.СЭМЖИД