Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 11 сарын 19 өдөр

Дугаар 181/ШШ2021/02215

 

           

 

 

 

 

 

 

 

 2021        11         19                                            181/ШШ2021/02215         

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Оюунтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: У ХХК-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Д.Э-д холбогдох,

Түрээсийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 17 277 945 төгрөг гаргуулах тухай  иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б, хариуцагчийн өмгөөлөгч Б.З, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Д.С нар оролцов.

  ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгч У ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Этай байгуулсан 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн болон 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн ажлын байрны талбай, өрөө хөлслөх гэрээгээр түүнд өөрийн эзэмшлийн Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Үйлчилгээний төвийн 155 м.кв ажлын байрны талбай бүхий өрөөнүүдийг хөлслүүлсэн бөгөөд тэрбээр талууд хоорондын 2019 оны 05 сарын 20-ны өдрийн тооцоо нийлсэн актаар 6,438,500 төгрөгийн өр төлбөр үүсгэж, 2019 оны 05 сарын 20-ны өдрөөс 2019 оны 07 сарын 30-ны өдөр хүртэл хугацааны түрээсэнд 2019 оны 06 сарын 24-ний өдөр 300,000 төгрөг, 2019 оны 06 сарын 28-ны өдөр 200,000 төгрөг, 2019 оны 07 сарын 22-ны өдөр 300,000 төгрөг тус тус төлж 2019 оны 07 сарын 30-ны өдрийн байдлаар нийтдээ 11,471,830 төгрөгийн өр төлбөр үүсгэснийг төлөөгүй болно.

Иймд Д.Эд холбогдуулж түүнтэй байгуулсан гэрээний үүргийн гүйцэтгэлд 11,471,830 төгрөг, дээрх гэрээний 1.5-д заасан заалтын дагуу төлбөрийн хугацаа хэтрүүлсэн хоног тутам төлөөгүй үнийн дүнд төлөх 0,5 хувийн алдангид 5,735,915 төгрөг, түүнийг эрэн сурвалжлуулахад шүүхэд төлсөн улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг нийт 17.277.945 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж Нэхэмжлэгч У ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б миний бие, тус шүүхэд гаргасан хариуцагч Д.Эд холбогдох Гэрээний уургийн гүйцэтгэл, алданги, УТХ-д төлсөн төлбөр зэрэгт 21,027,945 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг Гэрээний уургийн гүйцэтгэл, алданги, УТХ-д төлсөн төлбөр зэрэгт 31,158,945 төгрөг гаргуулах болгон өөрчлөхөөр хандаж байна.

 Нэхэмжлэгч У ХХК нь Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутагт байрлах Улсын бүртгэлийн 22 дугаарт бүртгэгдсэн 1755,7 м.кв талбайтай Үйлчилгээний зориулалттай 2 давхар барилгыг өмчилдөг бөгөөд хариуцагч Д.Этай байгуулсан 2018 оны 01-р сарын 31-ний өдрийн болон 2018 оны 10-р сарын 23-ны өдрийн “Ажлын байрны талбай, өрөө хөлслөх гэрээ”-гээр түүнд тус Үйлчилгээний төвийн 2 дугаар давхарт байрлах ажлын байрны 155 м.кв хэмжээтэй талбай, өрөөнүүдийг хөлслүүлсэн байх бөгөөд 'түүнтэй байгуулсан гэрээний үүргийн гүйцэтгэлийг тооцсон 2019.05.20-ны өдрийн “Тооцоо нийлсэн акт /2019.04.20-ны өдрийн байдлаар/”-аар: Гэрээний нэг сарын төлбөрийг 2018.04.30-ны өдрөөс 1 cap х 3,000,000 төгрөг, 2018.05.30-ны өдрөөс 1 cap х 2,800,000 төгрөг, 2018.06.30-ны өдрөөс 2019.04.20-ны өдөр хүртэл 9 cap 20 хоног х 2,500,000 төгрөг болгон тус тус багасгаж тооцсон, мөн түүний засварт зарцуулсан гэж 4,400,000 төгрөг, согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрлийн УТХ-д төлсөн гэж 2,254,000 төгрөг, тусгай зөвшөөрөл гаргуулахад зарцуулсан гэх 4,500,000 төгрөг зэрэгт нийтдээ 27,854,000 төгрөгийн төлбөрийн хөнгөлөлт эдэлж, төлбөрийн улдэх 6.438.500 төгрөг-ийг төлж барагдуулахаар тохиролцсон" байдаг.

 Гэтэл, тус шүүхийн 2021,09.09-ны өдрийн 09992 дугаар захирамжийн дагуу шүүхэд ирүүлсэн УБЕГ-ын 2021,09.14-ний өдрийн №10/6351 тоот албан бичгийн хавсралт дахь 12 хуудас; Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны 2021.09.20-ны өдрийн №01/2391 тоот албан бичгийн хавсралт дахь 24 хуудас; зэрэг баримтуудаар нэхэмжлэгчийн хариуцагч Д.Этай байгуулсан 2018 оны 01-р сарын 31-ний өдрийн болон 2018 оны 10-р сарын 23-ны өдрийн “Ажлын байрны талбай, өрөө хөлслөх гэрээ”-нүүд нь хариуцагч Д.Эгийн өөртөө шинээр байгуулж улсын бүртгэлд 2018 оны 06-р сарын 19-ний өдөр цайны газрын үйл ажиллагаа эрхлэхээр бүртгүүлсэн Э ХХК-тай огт хамааралгүй, холбогдолгүй болох нь тогтоогдож байх тул хариуцагч нь нэхэмжлэгчтэй байгуулсан гэрээний үүргийн гүйцэтгэлийг тооцсон 2019.05.20-ны өдрийн “Тооцоо нийлсэн акт /2019.04.20-ны өдрийн байдлаар/”-ыг үйлдэхдээ нэхэмжлэгчийн ажилтныг хуурч мэхлэн үндэслэлгүйгээр өөртөө шинээр байгуулсан Э ХХК-ийн нэр дээр согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрөл гаргуулахад 4,500,000 төгрөг, УТХ-д 2,254,000 төгрөг зарцуулсан гэж 6,754,000 төгрөг суутгуулж худал хуурмаг төлбөрийн хөнгөлөлт, чөлөөлөлт эдэлсэн бодит үнэн тогтоогдож байна.

 Эдгээрээс гадна, тэрбээр тухайн ажлын байранд үйл ажиллагаа явуулсан 2019.04.20-ны өдрөөс 2019.07.30-ны өдрийн хооронд өмнөх өр төлбөрөө барагдуулах нь битгий хэл, цааш улам даварч уг хугацаанд төлөх гэрээний төлбөрт: 3 cap, 10 хоног х 2,500,000 төгрөг = 8,333,330 төгрөг төлөхөөс ердөө 800,000 төгрөг буюу 2019.06.24-ний өдөр 300,000 төгрөг, 2019.06.28-ны өдөр 200,000 төгрөг, 2019.07.22-ны өдөр 300,000 төгрөг  тус тус төлж, дахин 7,533,330 төгрөгийн ер төлбөр үүсгэсэн тул ажлын байрны талбай, өрөөнүүд 2019.08.01-ний өдөр хураагдсан байдаг.

 Талуудын хооронд үүссэн иргэний эрх зүйн харилцаа нь түрээсийн гэрээний харилцаанд хамаарах бөгөөд энэхүү харилцаанаас үүссэн маргаан буюу шаардах эрх нь Иргэний хуульд заасан түрээсийн гэрээний эрх зүйн зохицуулалтад хамаарч байх ба зохигчдын хооронд байгуулсан түрээсийн гэрээ бичгээр байгуулах хуулийн шаардлага хангасан, үл хөдлөх эд хөрөнгийг бүхэлд нь бус хэсгийг түрээсэлсэн болох нь зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан У ХХК-ийн үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдож байх тул Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дахь хэсэгт заасан улсын бүртгэлд бүртгүүлэх шаардлага хангагдах боломжгүй, энэ нөхцөлөөс үүдэн гэрээг хүчин төгөлдөр бус гэх үндэслэлгүй болно.

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.5-д “Энэ бүлэгт өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээнд эд хөрөнгө хөлслөх гэрээний журам нэгэн адил үйлчилнэ” гэж заасан нь Түрээсийн гэрээний эрх зүйн зохицуулалтад Иргэний хуульд заасан эд хөрөнгө хөлслөх гэрээний эрх зүйн зохицуулалтууд адил хамаарах юм.

Иймд, хариуцагч Д.Эгаас:

1.    Түүнтэй байгуулсан гэрээний үүргийн гүйцэтгэлд 20,725,830 төгрөг;

2.    Дээрх гэрээний 1.5-д заасан заалтын дагуу төлбөрийн хугацаа хэтрүүлсэн хоног тутам төлөөгүй үнийн дүнд төлөх 0,5 хувийн алдангид 10,362,915 төгрөг;

3.    Түүнийг эрэн сурвалжлуулахад шүүхэд улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төлбөр 70,200 төгрөг; тус тус гаргуулах буюу нийт 31,158,945 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилж байна.

Ийнхүү хариуцагч Д.Эд холбогдуулж гаргасан Гэрээний уургийн гүйцэтгэл, алданги, УТХ-д төлсөн төлбөр зэрэгт 21,027,945 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг “Гэрээний уургийн гүйцэтгэл. алданги, УТХ-д төлсөн төлбөр зэрэгт 31,158,945 төгрөг гаргуулах болгон өөрчилж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хянан шийдвэрлэж өгнө үү гэв.

 

                  Хариуцагч Д.Эгийн өмгөөлөгч Б.З шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:                

гэв.

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

          Нэхэмжлэгч У ХХК нь хариуцагч Д.Эд холбогдуулан түрээсийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 17 277 945 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ. Учир нь:

 

 

 

 

 

 

 

 

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

        ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн     зааснаар хариуцагч Д.Эгаас         төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч У ХХК-д олгож, нэхэмжлэлээс             төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч У ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 324 835 төгрөгийг Улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Эгаас             төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч У ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Н. ОЮУНТУЯА