Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 134/ШШ2022/00015

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Наранчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгчийг эрх залгамжлагч: 2000 онд төрсөн, эмэгтэй, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар баг Зараагийн гудамжны тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй ******* овогт**************, утас*******/

Хариуцагч: 1988 онд төрсөн, 33 настай, эмэгтэй, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар баг, 3 дугаар байрны******* тоотод оршин суух, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ******* овогт**************, утас*******/

Нэхэмжлэлийн шаардлага: Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар баг, Зараагийн 23б тоот 759м.кв газрыг худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2021 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийг эрх залгамжлагч, түүний өмгөөлөгч,

Хариуцагч **********

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Азжаргал

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч *********** нь харгалзан дэмжүүлэгч **********-г төлөөлөн, *********-ад холбогдуулан Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар баг, *******-гийн 23б тоот 759 м.кв газрыг худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

Нэхэмжлэгч ******** нь 2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр нас барж, нэхэмжлэгчийг эрх залгамжлагчэр сольж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан болно.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1.Нэхэмжлэгч ********* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч ******** нь миний харгалзан дэмжигчгийн эрүүл мэнийн байдал, өндөр насны доройтлын улмаас үйлдлийнхээ учир холбогдлыг мэдэхгүй, өөрийгөө удирдан жолоодох, илэрхийлэх эрх үүргээ хэрэгжүүлэх чадваргүй байдлыг ашиглан Сүмбэр сумын 2 дугаар баг Зараагийн 23б тоотод байх улсын бүртгэлийн Г-**************, *********** дугаартай 759 м2 гэр бүлийн зориулалт бүхий газрыг 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдөр худалдан авсан байна. *********-г аймгийн Нэгдсэн эмнэлгийн Эмнэлэг хяналтын комиссоос 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрөөс 36 сарын хугацаатай Байнгын асаргаа шаардлагатай иргэний тодорхойлолт-оор Психоз /өтлөлтийн үеийн дэмийрэл/ оношоор бусдын асаргаанд байх шаардлагатайг тодорхойлсон. Сүмбэр сумын Засаг даргын 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн А/23 дугаар захирамжаар ******** нь *********** миний асрамжинд байдаг болно. Иймд газар худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож өгнө үү гэжээ.

1.2.Нэхэмжлэгчийг эрх залгамжлагч *********** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хүчирхийллийн нөхцөл байдал, хамтарсан багийн хурал, эмнэлгийн тодорхойлолт гэх мэт нотлох баримтуудаас харахад 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдөр **********-гийн биеийн байдал муу, харж хандах хүн муутай, гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн байх боломжтой, сэтгэц эрүүл мэндийн хувьд зайлшгүй дүгнэлт гаргуулах шаардлагатай болсон. Эрх зүйн чадамжтай эсэхийг шүүхээр тогтоолгох үндэслэл байна гэсэн дүгнэлт хийгдсэн байдаг. Үүнээс харахаар **********-гийн биеийн байдал 2019 оны 12 дугаар сар гэхэд өөрийнхөө учир холбогдлыг ойлгохгүй, иргэний эрх, үүргээ хэрэгжүүлж чадахгүй нөхцөл үүссэн байсан. Сумын Засаг дарга 2020 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/19 дугаартай захирамжид Гэр бүлийн тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1.5 дахь хэсэгт зааснаар эрүүл мэндийн болон өндөр насны улмаас иргэний эрх, үүргээ хэрэгжүүлэх боломжгүй байгаа тул **********-д харгалзан дэмжигчийг тогтоох шаардлагатай гэдэг үндэслэлээр ач охин Н.С тогтоосон байдаг. 2020 оны 08 дугаар сарын 31-ны өдөр сумын Засаг даргын А/156 дугаартай захирамжаар асран хамгаалах үүргийг хэрэгжүүлээгүй гэдэг үндэслэлээр хүчингүй болгосон захирамж гаргасан. Гэр бүлийн тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.3 дахь хэсгийг баримтлаад захирамжийг хүчингүй болгосон боловч сумын Засаг дарга тухайн захирамжаа хүчингүй болгох үндэслэл байхгүй, зөвхөн шүүх харгалзан дэмжигчээр тогтоосон шийдвэрийг хүчингүй болгож, дараагийн харгалзан дэмжигчийг тогтоохоор заасан байхад Засаг даргын хувьд дараагийн харгалзан дэмжигчийг тогтоохгүйгээр захирамжийг хүчингүй болгосон. Өөрөөр хэлбэл **********-г харгалзан дэмжих хүнгүй сулд нь орхисон байдаг. **********-гийн хүү ************* нь архины хамааралтай, гэр бүлээ сэтгэл санааны болон эд материалын байнгын хямралтай нөхцөл байдалд байлгадаг байсан ба ийм хүнтэй харилцаж **********-гийн нэр дээр байдаг газрыг худалдах, худалдан авах гэрээг хийсэн зүйл харагддаг. Тэр нь гэрчын ...загнасан, цохисон, хашгирсан гэсэн, мөн гарын үсэг зуруулах гэсэн нөхцөл байдал давамгайлж байсан нь мэдүүлгээс харагддаг. Мөн гэрч *********-гийн мэдүүлгээс ...**********-гийн биеийн байдал маш муу байсан, ухаан санаа нь орон гаран байсан нь харагддаг. Хүү ************ нь *********-аас гэр авсан нь 2020 оны намар гэж харагддаг. Тухайн үед **********-гийн биеийн байдал муу, ухаан санаа орон гаран, юм ярьдаггүй нөхцөл байдал байсан. 2021 оны 08 дугаар сард шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт гарсан байдаг. Захирамжийн дагуу очиж үзүүлэхэд сэтгэцийн эмгэгтэй байна гэсэн дүгнэлт гарсан байдаг. Үүний үндсэн дээр эрх зүйн чадамжгүйд тооцсон шүүхийн шийдвэр гарсан. Эдгээр нотлох баримтаас харахаар тухайн ********* нь сэтгэцийн өвчтэй өөрийгөө илэрхийлэх бүрэн чадамжгүй байх үедээ тухайн гэрээ хэлцлийг байгуулсан байх тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.6 дахь хэсэгт заасан үндэслэлээр газар худалдах, худалдан авах хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү гэв.

2.Хариуцагч ********** шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би хөндлөнгийн хүнтэй гэрээ хийгээгүй хуулийнх нь дагуу **********-гийн төрсөн хүү **********-той наймаа хийгээд хамгийн сүүлийн мөнгөө шилжүүлж гэрээгээ хийсэн. Анх гэрээ хийж шилжүүлж авсан талаар ************** мэдэж байсан. Гэтэл аавыгаа өнгөрснөөс хойш газар зарсан талаар мэдсэн гэж яриад байгаа. Үүнийг худлаа гэж бодож байна. Тиймээс би хуулийнх нь дагуу нэр дээрээ шилжүүлж авсан болохоор хууль бус гэж бодохгүй байна. Мөн эмнэлгийн дүгнэлтийн талаар сайн мэдэхгүй байна. *********** гэрээсээ гараад явдаг байсан. **************-ийн бага дүү нь хамт явж байдаг, гэрээсээ гараад хажуу айлдаа ороод суучихдаг, тэргээ түрээд агаар салхинд гарчихдаг байсан үед нь гэрээ хэлэлцээр хийсэн. Хүүгээ өнгөрснөөс хойш биеийн байдал нь муудсан хүн ороод очиход юм дуугарахгүй, ярьж хэлж байгаа нь мэдэгдэхгүй болсон. Тэрнээс өмнө ярьж хэлж байгаагаа мэдэж л байсан. ************** эмээгээ асарч хамгаалаагүй хэрнээ одоо өмчлөлийн газрыг нь өөрийнхөө ашиг сонирхлын төлөө авах гээд байна. Асран хамгаалагч байхдаа 4 метр газрыг нь зарсан гэж ярьж байна. Өөрийнх нь зарсан газар болохоор хуулийн дагуу болоод, аавынх нь зарсан газар яагаад хүчин төгөлдөр биш болдог юм. Нотлох баримтад авагдсанаар асаргааны мөнгийг өөрийнхөө хувийн ашиг сонирхолд зарцуулсан, мөн харж хандаагүй үүднээс цуцалсан гэсэн бичиг байсан. Өөрөө харж хандахгүй орхисон хэрнээ одоо хэл ам хийгээд яваад байгаа нь ямар учиртай бэ? ************* ээжийгээ байшинд байлгах хэцүү байна, тэгээд ч хөдөө гарах гэж байгаа гээд яриад байсан. Тэгэхээр нь ингэж яриад байна, үнэн юм уу? гэхэд *********** гуай би хүний юмыг авсан бол өгнө, би мэдэхгүй ***************-ын өмч, би мөнхийн хүн биш, ярьж тохирсон бол би дэмжиж байна гэж хэлсэн. Нотариат дээр очиход нотариат ч бас асуусан. Таны өмчлөлд байгаа газрыг зарах гэж байна, та өөрөө мэдэж байна уу? гэхэд би мэдэж байгаа гэж хэлээд гарын үсэг зурсан. Би 4 ханатай шалтай гэр, найман тахилтай хивс, цэнхэр өнгийн мотоцикль өгсөн, мөн манай дэлгүүрээс ирж хоол ундны зүйл авсан байсан, 1 500 000 төгрөгийг бэлнээр ************-д, 500 000 төгрөгийг нотариатын хүний хажууд ********** гуайд тоолж өгсөн. Иймд өөрт нь ярьж хэлээд, өөрийг нь дагуулж яваад өөрийнхөө өмчлөлд шилжүүлсэн учраас миний өмчлөлд үлдээж өгнө үү гэв.

3.Нэхэмжлэгч талаас, Говьсүмбэр аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын 2021.04.09-ний өдрийн 01/109 дугаартай Газрын суурь үнэлгээ-ний тодорхойлолт, Говьсүмбэр аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын 2021.03.23-ны өдрийн 03/167 дугаартай *************-гийн амьжиргааны түвшин-ийн тодорхойлолт, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар багийн Засаг даргын 2021.03.23-ны өдрийн 182 дугаартай *************-гийн ам бүлийн болон оршин суугаа хаяг-ын тодорхойлолт, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар багийн Засаг даргын 2021.03.23-ны өдрийн 183 дугаартай ***********-гийн ам бүлийн болон оршин суугаа хаяг-ийн тодорхойлолт, ***********, ********** нарын хооронд 2020.10.09-ний өдөр хийгдсэн Газар худалдах худалдан авах гэрээ-ний хуулбар,гийн Газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн ************ дугаартай гэрчилгээний хуулбар, ***********, ************* нарын иргэний үнэмлэхийн хуулбар, **********-гийн иргэний үнэмлэхийн лавлагаа, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын Засаг даргын 2021.02.23-ны өдрийн А/23 дугаартай ********-гийн харгалзан дэмжигчээр ************-г тогтоох тухай захирамжийн хуулбар, ***********-гийн эрүүл мэндийн карт гэсэн дэвтэр, *************-гийн 2021.06.08-ны өдөр шүүхэд гаргасан хариу тайлбар, Байнгын асаргаа шаардлагатай иргэний тодорхойлолт-ын хуулбар, Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021.08.23-ны өдрийн 134/ШШ2021/00111 дугаартай ************-г иргэний эрх зүйн чадамжгүйд тооцсон тухай шийдвэр, ***********-гийн нас барсны гэрчилгээний хуулбар, *********, ********* нарын Төрөл садангийн лавлагаа **************-ын Нас барсны бүртгэлийн лавлагаа, ************, ************** нарын Төрөл садангийн лавлагаа, ***********-ийн Иргэний үнэмлэхийн лавлагаа, Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягтын 2020/02 дугаартай хуулбар, Хамтарсан багийн шуурхай хурлын 2019.12.27-ны өдрийн №/2020/02/01/ дугаартай тэмдэглэлийн хуулбар, **********-ийн Сүмбэр сумын Засаг даргад 2020.01.08-нд гаргасан өргөдлийн хуулбар, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын Засаг даргын 2020.02.06-ны өдрийн А/19 дугаартай ***********-гийн харгалзан дэмжигчээр *************-ийг тогтоох тухай захирамжийн хуулбар, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын Засаг даргын 2021.08.31-ний өдрийн А/154 дугаартай Захирамж хүчингүй болгох тухай захирамжийн хуулбар, Сүмбэр сумын 2 дугаар багийн иргэн ************-д 2020.10.09-ний өдөр хийсэн нөхцөл байдлын үнэлгээний хуулбар, ************-ийн Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын Засаг даргад 2021.03.03-ны өдөр гаргасан өргөдлийн хуулбар,

хариуцагч ***********-аас, 2021.04.27-ны өдөр шүүхэд гаргасан хариу тайлбар, ************-ын Газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000610425 дугаартай гэрчилгээний хуулбар, өөрийн иргэний үнэмлэхийн хуулбар, **********-гийн өөрийнх нь болон байшин, хаалганы зургийг авсан гэрэл зураг зэргийг шүүхэд гаргаж өгсөн

4.Нэхэмжлэгч талын хүсэлтээр Говьсүмбэр аймгийн нэгдсэн эмнэлгийн 2021.06.17-ны өдрийн 02/298 дугаартай *********** нь ...өвчний учир байнгын асаргаанд байдаг гэсэн тодорхойлолт, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын Засаг даргын 2021.06.17-ны өдрийн А/339 дугаартай шүүхэд материал хүргүүлэв гэсэн албан бичиг, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын Засаг даргын 2021.02.23-ны өдрийн А/23 дугаартай ************-гийн харгалзан дэмжигчээр ************-г тогтоох тухай захирамжийн хуулбар, **************-гийн Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын ЗДТГазарт гаргасан өргөдлийн хуулбар, иргэний үнэмлэхийн лавлагаа, ***********-гийн иргэний үнэмлэхийн хуулбар, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар багийн Засаг даргын 2021.02.23-ны өдрийн 75 дугаартай ***********-гийн ам бүлийн болон оршин суугаа хаяг, ***********-г асран халамжилдаг гэсэн тодорхойлолтын хуулбар, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар багийн Засаг даргын 2021.02.23-ны өдрийн 74 дугаартай ***********-гийн ам бүлийн болон оршин суугаа хаяг, *************-н асран халамжилдаг гэсэн тодорхойлолтын хуулбар, гэрчээр ************-ийг асуусан тэмдэглэл,

Хариуцагчийн хүсэлтээр гэрчээр ************, ************, ************, ************ нарыг асуусан тэмдэглэл зэргийг шүүх бүрдүүлсэн.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй.

Нэхэмжлэгч *********** нь, *********-гийн харгалзан дэмжигчийн хувиар түүний эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг төлөөлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.-д заасан журмаар шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр ********* нь нас барж, *************-гийн эрх, үүрэг дуусгавар болсон тул ач охин *********-нийн хүсэлтийн дагуу нэхэмжлэгчийг эрх залгамжлагч ************-ээр сольсон болно.

2.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.6.-д заасныг үндэслэн нь,гийн үйлдлийнхээ учир холбогдлыг ойлгохгүй, өөрийгөө зөв удирдаж чадахгүй буюу иргэний эрх зүйн чадамжгүй үед нь газар худалдах гэрээ хийсэн тул ************, ************* нарын хооронд 2020.10.09-ний өдөр хийгдсэн Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар баг, Зараагийн 23б тоот 759 м.кв газрыг худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгоно гэжээ.

3.Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд:

Би ************ гуайг ярьж хэлж чаддаг байх үед нь өөрийг нь дагуулж яваад хуулийн дагуу гэрээ хэлцэл хийсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарласан.

4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн ************, ************ нарын хооронд 2020.10.09-ний өдөр хийгдсэн Газар худалдах, худалдан авах гэрээ-ний хуулбар,гийн Газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн *************** дугаартай гэрчилгээний хуулбар, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын Засаг даргын 2021.02.23-ны өдрийн А/23 дугаартай ************-гийн харгалзан дэмжигчээр *************-г тогтоох тухай захирамжийн хуулбар, **********-гийн эрүүл мэндийн карт гэсэн дэвтэр, Байнгын асаргаа шаардлагатай иргэний тодорхойлолт-ын хуулбар, Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021.08.23-ны өдрийн 134/ШШ2021/00111 дугаартай *************-г иргэний эрх зүйн чадамжгүйд тооцсон тухай шийдвэр, Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягтын 2020/02 дугаартай хуулбар, Хамтарсан багийн шуурхай хурлын 2019.12.27-ны өдрийн №/2020/02/01/ дугаартай тэмдэглэлийн хуулбар, ************-ийн Сүмбэр сумын Засаг даргад 2020.01.08-нд гаргасан өргөдлийн хуулбар, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын Засаг даргын 2020.02.06-ны өдрийн А/19 дугаартай *************-гийн харгалзан дэмжигчээр ***********-ийг тогтоох тухай захирамжийн хуулбар, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын Засаг даргын 2021.08.31-ний өдрийн А/154 дугаартай Захирамж хүчингүй болгох тухай захирамжийн хуулбар, Сүмбэр сумын 2 дугаар багийн иргэн *********-д 2020.10.09-ний өдөр хийсэн нөхцөл байдлын үнэлгээний хуулбар,ын Газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000610425 дугаартай гэрчилгээний хуулбар, Говьсүмбэр аймгийн Нэгдсэн эмнэлгийн 2021.06.17-ны өдрийн 02/298 дугаартай **********- нь ...өвчний учир байнгын асаргаанд байдаг гэсэн тодорхойлолт, гэрч ************, ***********, ***********, ***********, *********** нарын мэдүүлэг зэргээр дараах үйл баримт тогтоогдож байна.

4.1.********** нь өөрийн төрсөн хүү ************-ын хүчирхийлэлд өртөж байж болзошгүй, мөн өндөр насны доройтол буюу зөнөх өвчний учир бие дааж амьдрах боломжгүй, зайлшгүй хэн нэгнээр асран халамжлуулах шаардлагатай үндэслэлээр Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын Засаг даргын тамгын газрын Хамтарсан багийн гишүүн, нийгмийн бодлого хариуцсан мэргэжилтэн ************* судалгаа явуулж 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягтыг бөглөжээ. Үүний дагуу Хамтарсан багийн шуурхай хурал 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдөр явагдаж, нөхцөл байдлыг ярилцаж дүгнээд, улмаар ач охин **********-нийн хүсэлтийн дагуу Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын Засаг даргын 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн А/19 дүгээр захирамжаар түүнийг *************-гийн харгалзан дэмжигчээр тогтоосон байна.

4.2.Нэхэмжлэгчийг эрх залгамжлагч ***************** шүүх хуралдаанд гаргасан ...манай аав ************** нь байнга архидан согтуурч хамт байх боломжгүй байсан учраас эмээгээ орхиж явсан гэж тайлбарлах бөгөөд мөн сумын Засаг даргын 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн А/159 дугаар захирамжаар дээрх захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн.

4.3.*************, ************** нарын хооронд 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдөр ***********-гийн өмчлөлийн Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар баг, Зараагийн 23б тоот 759 м.кв газрыг худалдах-худалдан авах бичгийн гэрээ хийгдэж, нотариатаар гэрчлүүлсэн байх бөгөөд улмаар ************-ыг тус газрын хууль ёсны өмчлөгчөөр бүртгэж Говьсүмбэр аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс ************** дугаартай газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгожээ.

4.4.Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын Засаг даргын тамгын газрын Хамтарсан багийн гишүүн, нийгмийн бодлого хариуцсан мэргэжилтэн *********** 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдөр мөн *********-д Нөхцөл байдлын үнэлгээ хийж, ************* нь харж хандах хүнгүй бөгөөд өөрөө бие даан амьдрах боломжгүй гэр бүлийн хүчирхийлэлд өртдөг болох нь гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээ, хамтарсан багийн хяналт хийх явцад тогтоогдсон. Цаашид улсын төрөлжсөн асрамжийн үйлчилгээнд хамруулах шаардлагатай гэсэн дүгнэлтийг хийсэн байна.

4.5.Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын Засаг даргын 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн А/23 дугаар захирамжаар ...********** нь өндөр настай, байнгын асаргаанд байдаг гэсэн үндэслэлээр ************-г харгалзан дэмжигчээр тогтоосон.

4.6.Говьсүмбэр аймгийн Нэгдсэн эмнэлгийн 2021 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 02/298 дугаар тодорхойлолтоор ...********* нь насны доройтол, тархины болон зүрхний титэм судасны хатуурал нарийсал, үе мөчний үрэвсэл үйл ажиллагааны алдагдал, шээс задгайрах хамт шинж өвчний учир байнгын асаргаанд байдаг болно гэжээ.

4.7.Түүнчлэн Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 134/ШШ2021/00111 дүгээр шийдвэрээр **************-г иргэний эрх зүйн чадамжгүйд тооцож, түүний асран хамгаалагчаар *************-г тогтоосон байна.

4.8.Гэрчүүд мэдүүлэхдээ:

а.Гэрч ************* ...************ гуайн асаргааны асуудал 2019 оны 10 дугаар сараас эхэлж яригдсан. 2020 оны 02-08 дугаар сарын сүүл хүртэл хүүгийнх нь хүүхэд *************-ийг асран хамгаалагчаар тогтоосон. Гэтэл ************* нь үүргээ гүйцэтгээгүй орхиж явсан учир 2021 оны 02 дугаар сараас **************-г асран хамгаалагчаар тогтоосон. Өндөр насны доройтол гэсэн оноштой, өөрийгөө тэжээн тэтгэх, асрах боломжгүй гэдгээр асаргаа тогтоосон. ...Ерөнхийдөө бол хашаандаа ганцаараа байдаг байсан. Хүү Н******** нь ээжийгээ ерөөсөө асардаггүй, хөдөө айлын мал дээр байдаг, ирэхээрээ хүмүүс авчирч архи уудаг, эсхүл гадуур архи уугаад явдаг байсан гэж,

б.Гэрч *************** ...Эхний өдөр нь бусдын дарамт шахалтанд байж болзошгүй гэж үзээд буцаасан. Учир нь хүүхэд нь дагаж ирээд орилж, хашгирсан, бусдыг хэл амаар доромжилсон, над руу дайрч давшилсан, согтуу маягтай, ээжийгээ ерөөсөө яриулахгүй, өмнөөс нь яриад байсан учир үйлдэл хийгээгүй. Тэгээд би багийн Засаг даргаас нь асран хамгаалагч байна уу гэж асуухад одоо бол байхгүй, урьд нь бол байсан гэж хэлсэн. Дараа нь ирэхдээ ************ гуай хэдий босож сууж чадахгүй хүний гарт байсан ч гэсэн ярьж хэлж байгаагаа маш сайн ойлгож байсан. ...Тийм учраас би хуулийн дагуу ямар ч гэсэн өөрөөс нь асууж тодруулаад, өөрөө үйлдлээ ухамсарлаж, арай тайван нөхцөлд дарамт шахалтгүй байна гэж үзээд гэрээг гэрчилсэн гэж,

в.Гэрч П*********** Би тэр хөгшин дээр хааяа нэг очиж хоол цай өгдөг байсан. Нэг удаа очиход тааруухан ядарсан байдалтай байсан. Хүү *********** нь айлаас нэг гэр авахаар болсон гэхээр нь би үнэн юм уу гээд **********-ынд очиход, тиймээ бид нар гэрийн наймаа хийсэн гэж хэлсэн. Тэгээд-гаас 2 хүн гаргаж өгөөд хашаанд нь гэрийг нь бариулсан. ***********, би хашааныхаа талыг зарж байгаа, үнэндээ гэр авч байгаа гэж хэлж байсан. ...биеийн нь байдал хуучинтайгаа адилгүй муудсан байсан. Гэхдээ хүнтэй яриатай л байсан. ...ухаан санаа нь бол тааруухан байсан. ...зун л байсан санагдаж байна. ...Сүүлдээ бүр юугаа ч мэдэхгүй, ярьж чадахгүй болсон байсан. ...Хүүг нь нас барахад би ажил явдал дээр нь очсон. Босгоод суулгахад мэдэж байгаа юм уу үгүй юм уу, ер нь их мэдрэл нь муудсан байсан. ...Намар гэрээ барьсан үед нь намайг очиход ухаан санаа нь их тааруу болсон байсан. Орон гаран болчихжээ гэж би бодсон. Юм ярьдаг байсан хүн юм ярихаа ч больсон байсан гэж,

г.Гэрч ********** ...С.Н********, А.Б**********-д хашаа байшингаа зарж байгаа гээд дэлгүүрээс нь 2 паачик тамхи, ундаа гоймон, бэлэн мөнгө авсан. Өөрөө 1 500 000 төгрөг авсан гэж хэлсэн гэж,

д.Гэрч ********* ...********** бид гурав байхад хүнээс мөнгө авна гээд нэг дэлгүүр дээр очсон. Тэгэхэд худалдагч нь А.Б*********** байсан. Бэлэн 1 500 000 төгрөг тоолж авсан. Мөнгө тоолж авахад нь би яг хажууд нь байсан гэж тус тус мэдүүлдэг.

5.Талуудын маргааны зүйл нь хэлцлийн хүчин төгөлдөр байдал ба газар худалдах-худалдан авах гэрээ хийсэн талаар маргаагүй.

6.Дээрх үйл баримтуудыг дүгнэн үзэхэд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.6-д заасан сэтгэцийн өвчний улмаас өөрийн үйлдлийн учир холбогдлыг ойлгохгүй, өөрийгөө зөв удирдаж чадахгүй болсон иргэн эрх зүйн бүрэн чадамжгүй гэж албан ёсоор тооцогдоогүй байхдаа хийсэн хэлцэл хүчин төгөлдөр бус байна гэсэн үндэслэл тогтоогдсон гэж үзлээ.

Учир нь, хэлцэл хүчин төгөлдөр болох үндсэн нөхцлийн нэг нь хэлцлийн талууд иргэний эрх зүйн чадамжтай байх болон нэг талын хүсэл зоригийн илэрхийллийг нөгөө тал хүлээн авсан байх явдал юм.

Үүний тулд Иргэний хуулийн 18 дугаар зүйлийн 18.2.-т заасан Сэтгэцийн өвчний улмаас өөрийн үйлдлийн учир холбогдлыг ойлгохгүй, өөрийгөө зөв удирдаж чадахгүй болсон этгээдийг шүүх иргэний эрх зүйн чадамжгүй гэж тооцож, түүнд асран хамгаалалт тогтооно., 18.3.-т заасан Иргэний эрх зүйн чадамжгүй этгээдийн нэрийн өмнөөс түүний хууль ёсны төлөөлөгч /эцэг, эх, асран хамгаалагч/ хэлцэл хийнэ.,

41 дүгээр зүйлийн 41.1.-д заасан Хүсэл зоригийн агуулгыг тайлбарлахдаа үгийн шууд утгыг анхаарна., 41.2.-т заасан Хүсэл зоригийн илэрхийллийн утга ойлгомжгүй бол хүсэл зоригоо илэрхийлэгчийн хэрэгцээ, шаардлага, үг болон үйлдэл, эс үйлдэхүй, бусад нөхцөл, байдалд дүн шинжилгээ хийх замаар тайлбарлана. гэснийг анхаарч үзэх шаардлагатай.

Хариуцагч ************** нь газар худалдах худалдан авах хэлцлийг өмчлөх эрхгүй этгээд болох ******************-той хийж, гэрээний төлбөрт тодорхой эд хөрөнгө, мөнгийг түүнд шилжүүлсэн, мөн хууль ёсны өмчлөгч ************-д бэлнээр 500 000 төгрөгийг өгсөн байна.

************-тэй хуульд заасан журмын дагуу бичгийн гэрээ хийж, нотариатаар гэрчлүүлэн, улсын бүртгэлд бүртгүүлснээр тухайн газрыг өмчлөх эрхтэй болсон хэдий ч хэрэгт авагдсан баримтуудаас харахад ************* нь 2019 оны 12 дугаар сараас эхлэн өндөр насны доройтол, зөнөх өвчин-ний учир өөрийн үйлдлийн учир холбогдлыг ойлгохгүй, өөрийгөө зөв удирдаж чадахгүй буюу сэтгэцийн өвчтэй болсон үедээ гэрээ байгуулсан болох нь харгалзан дэмжигч тогтоосон Засаг даргын захирамжууд, эмнэлгийн тодорхойлолт, иргэний эрх зүйн чадамжгүйд тооцсон шүүхийн шийдвэр, хамтарсан багаас хийсэн Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээнүүд, гэрчүүдийн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

Хэдийгээр, нотариатын зүгээс асууж тодруулахад хашаагаа зарахад бэлэн байна, би бүрэн ухамсарлаж байна гэж үгээр илэрхийлсэн гэх боловч хэргийн үйл баримтаар тогтоогдсон байнгын архидан согтуурдаг хүүхдийн хамт тухайн газартаа амьдардаг, өөр очих газаргүй, тэргэнцэр дээр суудаг, хоол идэх, явах, босох, суух, бие засах зэрэг амьдралын энгийн хэмнэлээр амьдрахад бусдын асрамж зайлшгүй шаардлагатай зэрэг нөхцөл байдлаас үзэхэд өөрийн сайн дурын, хүсэл зоригийн үндсэн дээр гэрээ байгуулсан гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.

Иймд, ************* **************** нарын хооронд 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдөр хийгдсэн Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар баг, Зараагийн 23б тоот 759 м.кв газрыг худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож, нэхэмжлэгчийг эрх залгамжлагч **************-нийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

7.Шүүх талуудын хооронд хийгдсэн хэлцлийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоосон тохиолдолд үр дагаврыг шийдэх учиртай. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5., Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6. дахь хэсэгт зааснаар газрыг хариуцагч **********-ын өмчлөлд бүртгэсэн Г-******************* дугаар бүртгэлийг хүчингүй болгохыг Говьсүмбэр аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгалаа.

Харин хариуцагч **************-тай гэрээ, хэлцэл хийсэн талууд болох *************, **************** нар нь нас барсан болох нь тогтоогдсон тул хуульд заасан журмын дагуу холбогдох этгээдээс хохирлоо шаардах эрх нь нээлттэй болохыг дурдав.

8.Нэхэмжлэгч нь төлбөрийн чадваргүй үндэслэлээр улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагыг хангасан буюу 1 000 000 төгрөгийн гэрээний үнийн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 28 550 төгрөгийг гаргуулж орон нутгийн төсвийн орлогод оруулна.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.6., 243 дугаар зүйлийн 243.1.-д заасныг баримтлан нэхэмжлэгчийг эрх залгамжлагч ***********-ийн шаардлагыг хангаж, ***********, *************** нарын хооронд 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдөр хийгдсэн Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар баг, Зараагийн 23б тоот 759 м.кв газрыг худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоосугай.

2.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5., Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6. дахь хэсэгт зааснаар Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар баг, Зараагийн 23б тоот 070200323 нэгж талбарын дугаартай, 759 м.кв газрыг хариуцагч ****************-ын өмчлөлд бүртгэсэн Г-***************** дугаар бүртгэлийг хүчингүй болгохыг Говьсүмбэр аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгасугай.

3.Хариуцагч ************************** нь гэрээний төлбөрт шилжүүлсэн эд хөрөнгөө холбогдох этгээдээс шаардах эрхтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 58 дугаар зүйлийн 58.3., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч **************-аас улсын тэмдэгтийн хураамжид 28 550 төгрөгийг гаргуулж орон нутгийн төсвийн орлогод оруулсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2.-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, эрх залгамжлагч тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.НАРАНЧИМЭГ