Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 01 сарын 05 өдөр

Дугаар 184/ШШ2022/00131

 

 

 

2022 оны 01 сарын 05 өдөр

Дугаар 184/ШШ2022/00131

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

******* ******* Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Батчимэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ******* ******* 17 дугаар *******, 3-81 тоотод оршин суух, эрэгтэй, ******* овогт ******* ******* /РД *******/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* ******* 4 дүгээр *******, ******* 8 дугаар 02 тоотод оршин суух, эрэгтэй, овогт /РД /-д холбогдох,

Худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 5 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Л.*******,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. /РД /,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Уянга нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Л.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би 2021 оны 7 дугаар сарын 08-ны өдөр өөрийн өмчлөлийн LX470 маркийн машинаа 29 000 000 төгрөгөөр Ц.д зарахаар болж, 24 000 000 төгрөгийг 2021 оны 7 дугаар сарын 08-ны өдөр бэлнээр авсан бөгөөд үлдэгдэл 5 000 000 төгрөгийг 2021 оны 7 дугаар сарын 20-ны дотор Ц. төлж барагдуулна, мөн хугацаа хэтэрсэн тохиолдолд өдрийн тухайн мөнгөний 0.5 хувиар алданги тооцож бодохоор тохирсон. Улмаар мөнгө өгөх хугацаа дууссан боловч өгөлгүй өдий хүртэл хохироож байна.

Иймд хариуцагч Ц.аас машины үлдэгдэл төлбөр 5 000 000 төгрөг, алданги 825 000 төгрөг, нийт 5 825 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч Л.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анх уг Toyota LX470 маркийн 77-58 улсын дугаартай машиныг би Б. 28 000 000 төгрөгөөр худалдаж аваад Ц.д 29 000 000 төгрөгөөр зарахдаа 7 500 000 төгрөгийг дансаар шилжүүлж авсан боловч 500 000 төгрөг нь энэ машины төлбөрт тооцогдохгүй, 7 000 000 төгрөгт бодож Ц.ын нэр дээр байсан Toyota rumion маркийн машиныг аваад би өөр хүнд зарсан. 15 000 000 төгрөгийг Ц. Toyota LX470 маркийн 77-58 улсын дугаартай машиныг нэр дээрээ шилжүүлээд ББСБ-д барьцаанд тавьж авч өгөхөөр тохирсон боловч ББСБ-аас 10 000 000 төгрөгийн зээл олгосон тул үлдэгдэл 5 000 000 төгрөгийг 2021 оны 7 дугаар сарын 20-ны өдөр өгнө гэж бичиг хийж өгсөн боловч одоог хүртэл өгөөгүй байна.

Иймд үлдэгдэл 5 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү, алданги 825 000 төгрөгийг нэхэмжлэхээсээ татгалзаж байна.

Ц. нь зээл авахдаа ББСБ-аас өндөр зээл гарахгүй байна гээд машиныг өндөр үнэлүүлж, урьдчилгаанд их мөнгө төлсөн гэж харагдуулахын тулд 32 000 000 төгрөгөөр зарсан, 22 000 000 төгрөгийг урьдчилгаанд өгсөн мэт гэрээг хийж, ББСБ-д өгсөн ч хүссэн 15 000 000 төгрөгийн зээлээ авч чадаагүй.

Хариуцагч нь 32 000 000 төгрөгөөр худалдах-худалдан авах гэрээ хийсэн гэж хэлж байгаа боловч уг мөнгийг төлсөн баримт байхгүй байна. Мөн дансаар 2 удаа биш нэг удаа л 7 500 000 төгрөг шилжүүлсэн. Иймд машины үлдэгдэл төлбөр 5 000 000 төгрөгийг Ц.аас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Ц. шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Л.******* надаас ямар үндэслэлээр 5 825 000 төгрөг нэхэмжилж байгаа нь ойлгомжгүй, тодорхойгүй байна. Би Л.*******д ямар нэгэн өр төлбөргүй учир нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү. Миний нэр дээр LX 470 маркийн машин худалдаж аваагүй гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц. нь Toyota LX470 маркийн 77-58 улсын дугаартай автомашиныг Л.*******ас 32 000 000 төгрөгт бодож худалдах-худалдан авах гэрээ хийж, авахдаа 7 500 000 төгрөгөөр 2 удаа дансаар шилжүүлж, нийт 15 000 000 төгрөг, уг машиныг ББСБ-д барьцаанд тавьж, 10 000 000 төгрөг зээлж авч өгсөн, мөн өөрийн өмчлөлийн Toyota rumion маркийн машиныг 7 000 000 төгрөгт тооцож, өөр хүний нэр дээр машиныг шилжүүлж, нийт 32 000 000 төгрөгийг бүрэн төлсөн учир нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй.

Машин 10 хоноод мотор нь цохьсон учир Л.*******д хэлэхэд тэрээр төлбөрөө төлсөн учир надад хамаагүй гэж хэлсэн байдаг. Хариуцагч Ц. ажил ихтэй байсан учир нэхэмжлэл гаргаагүй, 32 000 000 төгрөгөөр хохироод байгаа.

Уг машины төлбөр бүрэн төлөгдсөн учир нэр нь шилжсэн байгаа. Энэ нь худалдах-худалдан авах гэрээний 3.3-т төлбөр бүрэн төлөгдсөн гэж бичсэнээр нотлогдоно. Баталгаа гэсэн баримт нь тухайн автомашинтай ямар ч холбоогүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчээс 2021 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн Баталгаа, 2021 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн Итгэмжлэл, 2021 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн Худалдах-худалдан авах гэрээ, ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга гэх баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

Шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр Авто тээврийн Үндэсний төвөөс Toyota LX470 маркийн 77-58 улсын дугаартай автомашины эзэмшигчдийн дэлгэрэнгүй лавлагаа гэх баримтыг,

шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-д зааснаар ББСБ-аас 2021 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 3770 дугаартай тээврийн хэрэгсэл худалдах-худалдан авах гэрээ, тээврийн хэрэгслийн гэрчилгээ, 2021 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 105210707 дугаартай зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, мөн өдрийн фидуцийн гэрээ зэрэг баримтуудыг нотлох баримтаар гаргуулж, Б.Наранжаргалыг гэрчээр асуусан тэмдэглэл гэх баримтыг бүрдүүлсэн байна.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хавтас хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх нэхэмжлэгч Л.Гантулгын нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох 4 500 000 төгрөгийн шаардлагыг хангаж, 500 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч Л.******* нь хариуцагч Ц.д холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний үүрэгт болон алдангид 5 825 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан бөгөөд шүүх хуралдаанд алдангид нэхэмжилсэн 825 000 төгрөгөөс татгалзан, багасгаж, 5 000 000 төгрөгийг нэхэмжилжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, тухайн тээврийн хэрэгслийг 32 000 000 төгрөгөөр худалдан авахаар тохирч, 15 000 000 төгрөгийг дансаар шилжүүлж, 10 000 000 төгрөгийг ББСБ-аас зээлж авч, 7 000 000 төгрөгт тээврийн хэрэгсэл өгч, төлбөрийн бүрэн төлсөн болох нь талуудын хооронд байгуулагдсан худалдах-худалдан авах гэрээний 3.3-т зааснаар нотлогдох учир нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй, баталгаа гэх баримт нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй, талуудын хооронд ийм баримт үйлдээгүй гэж маргаж байна.

 

Хавтас хэрэгт цугларсан бичгийн баримтуудаар болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Хавтас хэрэгт авагдсан 2021 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 3770 дугаартай нотариатчаар гэрчлүүлсэн Тээврийн хэрэгсэл худалдах-худалдан авах гэрээ гэх баримт болон 2021 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн Итгэмжлэл гэх баримтууд, гэрч Б.Наранжаргалыг асуусан 77-58 шаргал өнгийн 470 маркийн жи 100 машиныг 2021 оны 7 сарын үед Л.*******д итгэмжлэлийн гэрээгээр 28 000 000 төгрөгөөр зарсан. ...Л.******* 28 000 000 төгрөгийг бүрэн төлсөн тул түүний өмч гэсэн тэмдэглэл зэрэг баримтаар нэхэмжлэгч Л.******* нь Б. худалдан авсан, өөрийн өмчлөлийн Toyota LX470 маркийн 77-58 улсын дугаартай автомашиныг хариуцагч Ц.д 32 000 000 төгрөгөөр худалдахаар тохирчээ.

 

Нэхэмжлэгч Л.******* нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Тухайн тээврийн хэрэгслийг Ц.д 29 000 000 төгрөгөөр худалдахаар тохирч, 7 000 000 төгрөгт тээврийн хэрэгсэл авч, 10 000 000 төгрөгийг хариуцагч нь ББСБ-аас уг тээврийн хэрэгслийн нэрийг шилжүүлэн зээлийн болон фидуцийн гэрээний үндсэн дээр зээл авч төлсөн, 5 000 000 төгрөгийг төлөх талаар Баталгаа гэх баримтыг бичиж өгсөн, 7 500 000 төгрөгийг дансаар шилжүүлж өгсөн ч 500 000 төгрөг нь уг гэрээний төлбөрт тооцогдохгүй, мөн өдөр шилжүүлсэн 7 500 000 төгрөг нь Ц.аас авсан машиныг худалдаж авсан хүн нь мөнгөө дансаар шилжүүлсэн байгаа. Ц. 7 500 000 төгрөгөөр 2 удаа шилжүүлсэн гэдгээ нотлоогүй, ББСБ-аас өндөр зээл авахын тулд машины урьдчилгаанд 22 000 000 төгрөг өгсөн гэж бичсэн гэж тайлбарлажээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. нь тээврийн хэрэгсэл худалдах-худалдах авах гэрээний үүрэгт төлөх ёстой 32 000 000 төгрөгийг бүрэн төлсөн, Баталгаа гэх баримт хэрэгт хамааралгүй гэж, талуудын хооронд 2021 оны 7 дугаар сарын 08-ны өдөр байгуулагдсан 3770 дугаартай гэрээний 3.3-т төлбөр бүрэн төлөгдсөн гэх заалтыг татгалзлын үндэслэлээ болгожээ.

 

Дээрхээс дүгнэхэд нэхэмжлэгч Л.******* нь Toyota LX470 маркийн 77-58 улсын дугаартай автомашиныг хариуцагч Ц.ын өмчлөлд шилжүүлэх, хариуцагч нь тээврийн хэрэгслийн үнийг төлөх үүргийг тус тус хүлээсэн байх тул тэдний хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдах-худалдан авах гэрээний худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг.

 

Талуудын тайлбараар нэхэмжлэгч Л.******* нь Toyota LX470 маркийн 77-58 улсын дугаартай автомашиныг хариуцагч Ц.ын өмчлөлд шилжүүлэх үүргээ биелүүлсэн талаар маргахгүй байх тул хариуцагч нь тээврийн хэрэгслийн үнийг төлсөн гэдгээ нотлох үүрэгтэй байна. Тодруулбал талуудын маргааны зүйл нь тээврийн хэрэгслийн үнийг төлсөн эсэх асуудал байна гэж үзлээ.

 

Хавтас хэрэгт цугларсан бичгийн баримтаар нэхэмжлэгч Л.Гантулгын тээврийн хэрэгслийн үнэ 7 500 000 төгрөгийг дансаар шилжүүлсэн, үүнээс 500 000 төгрөг нь энэ төлбөрт тооцогдохгүй гэх тайлбар нь нотлогдохгүй байх тул хариуцагч Ц.ыг 7 500 000 төгрөгийг дансаар төлсөн гэж үзнэ. Мөн нэхэмжлэгч Л.******* нь Баталгаа гэх баримтад Ц. гарын үсэг зурсан гэх тайлбараа нотлоогүй тул шүүх уг баримтыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүй бөгөөд хавтас хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэлээ.

 

Талуудын тайлбараар хариуцагч Ц. нь тээврийн хэрэгслийн үнэнд 7 000 000 төгрөгт тооцож, Toyota rumion маркийн автомашиныг, 10 000 000 төгрөгийг  ББСБ-аас маргаан бүхий тээврийн хэрэгслийг барьцаалан зээл авч өгсөн, нийт 17 000 000 төгрөгийг төлсөн талаар зохигч маргахгүй байна.

 

Хариуцагч Ц. нь нэхэмжлэгч Л.*******д 2 удаа 7 500 000 төгрөгийг түүний ХААН банк дахь 5114216198, 5007879702 дугаарын дансанд шилжүүлж, нийт 15 000 000 төлсөн гэх тайлбараа нотлоогүй байна. Тодруулбал уг дансууд нь нэхэмжлэгч Л.Гантулгын эзэмшлийн данс болох нь тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн зөвшөөрсөн хэмжээгээр буюу 7 500 000 төгрөгийг хариуцагч Ц. нь дансаар төлсөн гэж үзэх үндэслэлтэй.

 

Түүнчлэн талуудын хооронд 2021 оны 7 дугаар сарын 08-ны өдөр байгуулагдсан 3770 дугаартай гэрээний 3.1-д Тээврийн хэрэгслийг худалдагч тал худалдан авагч талд 32 000 000 төгрөгөөр худалдахаар тохиролцов, 3.3-т төлбөр бүрэн төлөгдсөн гэх, хариуцагч Ц.ын ББСБ-тай 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдөр байгуулагдсан 105210707 дугаартай зээлийн гэрээ гэх баримтуудаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.ийн талууд тээврийн хэрэгслийг 32 000 000 төгрөгөөр худалдахаар тохирч, уг мөнгийг хариуцагч Ц. нь нэхэмжлэгч Л.*******д бүрэн төлсөн гэх тайлбар, татгалзал нь нотлогдохгүй байна гэж шүүх үзлээ. Учир нь түүний тайлбараар болон хавтас хэрэгт цугларсан бичгийн баримтаар хариуцагч Ц. нь тээврийн хэрэгслийн үнэ 32 000 000 төгрөгийг нэхэмжлэгч Л.*******д төлсөн гэх үйл баримт тогтоогдоогүй болно.

 

Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдан авагч Ц. нь худалдагч Л.*******ас худалдан авсан тээврийн хэрэгслийн үнийг буцаан төлөх үүргийг хүлээх бөгөөд худалдагч нь худалдан авагчаас гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардах эрхтэй тул хариуцагч Ц.аас 4 500 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Л.*******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 500 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэсэн.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Л.Гантулгын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 94 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэлийн шаардлагын хангасан хэмжээгээр хариуцагч Ц.аас улсын тэмдэгтийн хураамжид 86 950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасныг баримтлан хариуцагч Ц.аас худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 4 500 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Л.*******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 500 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Л.*******ас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 94 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.аас улсын тэмдэгтийн хураамжид 86 950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тус тус тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАТЧИМЭГ