Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 02 сарын 09 өдөр

Дугаар 155/ШШ2022/00167

 

 

 

 

 

2022 оны 02 сарын 09 өдөр

Дугаар 155/ШШ2022/00167

Х аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Х аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Д,

Хариуцагч:  П коллеж

Нэхэмжлэлийн шаардлага: М төвийн захирлын “сахилгын  шийтгэл ногдуулах тухай” 2020 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн Б/21 дугаар тушаал, 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Б/79 дугаар тушаал, “Дг ажлаас халах тухай” 2021 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн Б/25 дугаар тушаалыг тус тус  хүчингүй болгож, П коллежийн ерөнхий нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоолгон, ажилгүй байсан хугацааны цалин хөлс 15,111,558 (арван таван сая нэг зуун арван нэгэн мянга таван зуун тавин найм) төгрөгийг гаргуулах тухай 

 Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Д,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Содномдорж,

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.М,

Хариуцагчийн өмгөөлөгч: Б.Амаржаргал,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Н.Алтанхундага нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би 2015 оны 7 дугаар сард М төвд ахлах нягтлан бодогчоор ажилд орж байсан. Түүнээс хойш тус байгууллагад үр бүтээлтэй 6 жил ажилласан билээ. Гэтэл 2020 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн М төвийн захирлын дугаар Б/21 тушаалаар сахилгын шийтгэл ногдуулсан нь үндэслэлгүй юм. Учир нь М төвийн захирал Б нь Б/21 тушаал гаргасан тухайгаа мэдэгдээгүй. Тус тушаалыг надад гардуулж өгөөгүй. 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн №09 тоот хурлын тэмдэглэл дээрээс мэдсэн. 2020 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн төвийн захирлын Б/21 тушаалыг тухайн үед мэдсэн, гардан авсан бол анхан шатны шүүхэд хандах байсан. Мөн 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн М төвийн захирлын дугаар Б/79 тушаалын 1 дэх хэсэгт сургуулийн ерөнхий нягтлан бодогч Д нь өөрийн эрхэлсэн ажилтай ижил төстэй, хуулиар хориглосон үйл ажиллагаа явуулж, эрүүгийн хариуцлага хүлээсэн нь тогтоогдсон зөрчил гаргасан байх тул сахилгын сануулах шийтгэл ногдуулсугай гэсэн байдаг. Миний бие 2020 оны 3 дугаар сараас хойш хөрөнгийн үнэлгээний шинжээчийн ажлыг огт хийгээгүй билээ. Гэтэл 2020 онд хөрөнгийн үнэлгээний шинжээчийг он дуустал хийсэн мэтээр тухайн тушаалыг гаргасан нь буруу билээ. М төвийн захирал Б ажлаас намайг халах зорилготойгоор 1 жилд 2 удаа сахилгын шийтгэл оногдуулах тухай тушаал гаргасан гэж үзэж байна. М төвийн захирал Б нь 2020 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн Б/21 тушаал, 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Б/79 тушаалуудыг үндэслэн 2021 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн М төвийн захирлын Б/25 тушаалаар Д намайг ажлаас хууль бусаар чөлөөлсөн нь үндэслэлгүй юм. Тус тушаалд ...Байгууллагын ерөнхий нягтлан бодогч Шаандарын Д нь удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг удаа дараалан биелүүлээгүйнэг жилийн дотор сахилгын зөрчил давтан гаргасан, албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргийг хэрэгжүүлж ажилладаггүйгээс ажил олгогчийн итгэлийг алдсан, түүнчлэн хөдөлмөрийн дотоод журамд заасан сахилгын зөрчлийг давтан гаргасан, санхүүгийн зөрчил давтан гаргасан ноцтой зөрчлүүдтэй байх тул 2021 оны 3 дугаар сарын 05-ны өдрөөс хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас халсугай гэсэн тушаалыг гаргасан. Б/25 тушаалд зааснаар санхүүгийн зөрчил удаа дараа гаргасансахилгын зөрчил давтан гаргасан, удирдлагын өгсөн үүрэг даалгавар биелүүлээгүй гэх үндэслэл уялдаа холбоогүй тушаал гаргасан гэж үзэж байна. 2018 оны 3 дугаар сарын 06-ны өдөр М төвийн захирал Б намайг ажлаас халж байсан. Би тухай үед Х аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргажажилдаа эргүүлэн орж байсан. М төвийн захирал Б нь удаа дараалан намайг ажлаас хөөх, би чамтай хамтарч ажиллахгүй гэх мэтээр дарамтладаг байсан учраас сахилгын шийтгэлийг 1 жилд 2 удаа оногдуулсан бөгөөд тус сахилгын шийтгэлүүдээ үндэслэн намайг ажлаас халсан билээ. 2021 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн Б/25 тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон-ыг үндэслэсэн байдаг. Байгууллагын нягтлан бодогчоор ажиллаж байх хугацаандаа санхүүгийн ямар нэгэн зөрчил гаргаж байгаагүй байтал ямар санхүүгийн зөрчил байгууллагын удирдлага дурдсаныг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Иймд сануулах шийтгэл ногдуулсан ажил олгогчийн 2020 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн Б/212020 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Б/79 тоот болон ажлаас халсан 2021 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн Б/25 дугаар тушаалуудыг хүчингүй болгож, М төвийн ерөнхий нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлснийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч байгууллагын захирал Б, итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М нар шүүхэд гаргасан тайлбартаа: Хариуцагч Дгийн шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг хүргүүлж байна. Үүнд:

Нэг. Сургуулийн захирлын 2020 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн Б/21 тоот тушаалаар сахилгын арга хэмжээ авсан тухай. Иргэн Дтэй хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулж, анх 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр ерөнхий нягтлан бодогчийн ажилд авсан байна. Хөдөлмөрийн гэрээгээр тохирсон болон ажил албан тушаалын тодорхойлолтонд заасан чиг үүрэг, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг удаа дараалан эсэргүүцэж, бусдыг хэл амаар доромжлон байгууллагын дотоод журам, хөдөлмөрийн гэрээ, тухайлан заасан үүргээ биелүүлээгүй тул 2020 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн Б/21 тоот тушаалаар сануулах арга хэмжээ авсан. Тушаалыг тухайн үед хүний нөөц, дотоод ажил хариуцан ажиллаж байсан ажилтан Б.Пүрэвдорж биечлэн хүлээлгэж өгсөн байна.

Сахилгын сануулах арга хэмжээ авах болсон үндэслэл: 1. Албан тушаалын тодорхойлолтод заасан дараах ажил үүргийг биелүүлээгүй.

1.1. Өр авлага үүсгэхгүй, хэрэв үүсвэл богино хугацаанд барагдуулж ажиллах, өр авлага үүссэн байгууллага, аж ахуйн нэгжтэй тооцоо нийлж баталгаажуулах.

1.2. Хангамж бараа материал болон агуулахад байгаа бараа материалын тооллогыг хагас, бүтэн жилээр хийж, тооцоо бодон хадгалалт эмх цэгцийг сайжруулахад анхаарах, дүнг мэдээлж байх.

1.3. Албан хаагч бүрт эд хөрөнгийн ашиглалтын бүртгэл хөтлөх.

1.4. Удирдлагаас өгсөн цаг үеийн ажлуудыг хугацаанд нь бүрэн чанартай хийж

гүйцэтгэх, тайлагнах.

1.5. Өөрийн хариуцсан ажлын хүрээнд холбогдох тушаал, шийдвэрийн төсөл боловсруулах, шийдвэрлэсэн баримт материалыг стандартын дагуу албажуулах, түгээх, мэдээлэх.

2. Удирдлагаас өгөгдсөн дараах үүрэг даалгаврыг удаа дараалан биелүүлээгүй. Үүнд:

Санхүүгийн үйл ажиллагаатай холбоотой хууль тогтоомжуудын хэрэгжилтийг хангах, биелэлтийг танилцуулах,

Байгууллага хооронд үүссэн өр, авлага ба төлбөр тооцоог хянах, тооцоо нийлсэн актыг танилцуулж, үлдэгдлийг баталгаажуулах,

Эд хөрөнгийн болон төлбөр тооцооны тооллого хийж, үр дүнг шийдвэрлэх.

Хоёр. Сургуулийн захирлын 2020 оны 12 дугаар сарын 07 ны өдрийн Б/79 тоот тушаалаар сахилгын арга хэмжээ авсан тухайЕрөнхий нягтлан бодогч Д нь манай байгуулагад ажил үүргээ гүйцэтгэж байхдаа өөрийн эрхэлсэн ажилтай ижил төстэй, хуулиар хориглосон үйл ажиллагаа явуулж, эрүүгийн хариуцлага хүлээсэн. Энэ тухай Х аймгийн Цагдаагийн газрын 2020 оны 11 дүгээр сарын 04-ний 47/6-3513 тоот албан бичгээр Иргэн Шаандар овогтой Д нь Х аймгийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 198 дугаар тогтоолоор Эрүүгийн хуулийн 21.4.1-д зааснаар 1 жилийн тэнсэн, нэмэлтээр шинжээчээр ажиллах эрхийг нэг жил хассан эрүүгийн хариуцлага хүлээж байсан байна гэдгийг мэдэгдсэн. Төрийн албаны тухай хуульд гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож, шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон нь ажлаас халах үндэслэл болно хэмээн заасан байдаг. Гэсэн хэдий ч тухайн үеийн нөхцөл байдлыг харгалзаж, ажлаас халахыг урьтал болголгүй сахилгын Сануулах арга хэмжээг тухайн зөрчлийн тухай мэдснээс хойш 1 сарын дотор авсан болно.

Гурав. Сургуулийн захирлын 2021 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн Б/25 дугаар тушаалаар сахилгын арга хэмжээ тооцсон тухайСургуулийн захирлын 2020 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн Б/21 тоот тушаал, 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Б/79 тоот тушаалаар тус тус гаргасан 2 өөр төрлийн зөрчилд нь сануулах арга хэмжээ авч байсан тул хөдөлмөрийн дотоод журамд заасны дагуу нэг жилийн дотор сахилгын арга хэмжээ давтан гаргасан гэж үзсэн. Мөн Аудитын байгууллагаас 2021 оны 2 дугаар сарын 24-ний өдөр ирүүлсэн 2020 оны санхүүгийн тайланд хийсэн дүгнэлтэд Шилэн дансны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.4, 6.4.5 дахь заалт, Шилэн дансны тухай хууль болон Засгийн газрын 2016 оны 29 дүгээр тогтоолоор баталсан журамд заасан агуулга стандарт, хугацааг баримтлан шилэн дансны цахим хуудсанд мэдээлэл оруулж хэвших, шилэн дансны нэгдсэн цахим хуудсанд тавих мэдээллийг хууль журмын дагуу мэдээлээгүй албан тушаалтанд хариуцлага тооцон ажиллах гэсэн нь санхүүгийн зөрчил гаргасан, ажил олгогчийн итгэлийг алдсаныг нотолж байгаа болно. Аудитын байгууллагаас М ТӨВ-ийн 2020 оны жилийн эцсийн санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд хийсэн санхүүгийн тайлангийн аудитын дүгнэлтэд:

1. Шилэн дансны нэгдсэн цахим хуудсанд тайлант хугацаанд оруулбал зохих 149 мэдээллээс хугацаа хоцроосон 23 мэдээлэл байна. Үүнд:

-Таван саяас дээш 883,408.8 мянган төгрөгийн 14 орлогын гүйлгээ, 323,702.2 мянган төгрөгийн 16 зарлагын гүйлгээг шилэн дансны нэгдсэн цахим хуудсанд мэдээлээгүй.

-Таван сая төгрөгөөс дээш үнийн дүн бүхий худалдан авсан бараа, ажил үйлчилгээний талаарх 293,979.8 мянган төгрөгийн мэдээллийг өссөн дүнгээр мэдээлээгүй.

-Мэдээлэл байршуулахдаа санхүүжилтын хэмжээ, нийлүүлэгчийн нэрийг алдаатай байршуулсан байна.

2. Төсвийн захирагчийн хүргүүлсэн төсвийн саналаас 179,105.4 мянган төгрөгөөр бууруулж, 1,714,717.9 мянган төгрөгөөр 2020 оны төсвийг баталсан байна. Тус байгууллага нь тайлант онд 36,669.6 мянган төгрөгийг буцаан төвлөрүүлсэн байдлаас харахад төсвийн нөхцөл байдлыг бодитой тооцож, шаардлагатай зохицуулалтыг хийгээгүй байна.

3. Тайлант онд 8,591.5 мянган төгрөгийн өр, 1,015.9 мянган төгрөгийн авлага үүсгэж ажилласан алдаа, зөрчлүүдийг тогтоосон байна. Санхүүгийн эрх бүхий байгууллагаас дээрх зөрчлүүдийг тогтоосон нь Ерөнхий нягтлан бодогч Д нь албан тушаалын тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээнд заасан чиг үүрэг болон удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг хэрэгжүүлж ажилладаггүйгээс ажил олгогчийн итгэлийг алдсан гэж дүгнэх үндэслэл болж байна.

Дөрөв. Дээрх сахилгын арга хэмжээ авагдсан зөрчлүүдээс гадна дараах зөрчлүүдийг давтан гаргасан байна.

1. 2021 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөг /жил бүрийн 1 дүгээр сарын 20-ны дотор хийхээр заагдсан/ цаг хугацаанд нь хийгээгүй. Удаа дараалан шаардсан боловч 2021 оны 3 дугаар сарын 3-нд хуучин загвараар хийж эсэргүүцэл үзүүлсэн.

2. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.2 дахь хэсэгт заасан Өмч хөрөнгийн хадгалалт, хамгаалалтад бүртгэлээр тавих хяналт, шалгалтыг тухайн хуулийн этгээдийн ерөнхий нягтлан бодогч хариуцна гэсэн заалт мөн Өмч хамгаалах байнгын зөвлөлийн үйл ажиллагааны нийтлэг журмын 2.4-т заасан Өмч хамгаалах зөвлөл нь ажлын төлөвлөгөөг энэхүү журмын 1 дүгээр хавсралтад заасан загварын дагуу боловсруулж, жил бүрийн 1 дүгээр сарын 15-ны өдөрт багтаан хуулийн этгээдийн удирдлагаар батлуулж ажиллана заалтын дагуу өгсөн үүргийг эсэргүүцэж, хэрэгжүүлээгүй.

3. 2020 оны 11 дүгээр сард олгосон ажилтнуудын ур чадварын урамшууллын нэмэгдлийн хэмжээг сургуулийн захирал эцсийн байдлаар баталгаажуулж, шивэлт хийлгэхээр бичиг хэргийн ажилтанд өгсөнийг Д өөрийн эрх мэдэл, албан тушаалын давуу байдлаа урвуулан ашиглаж засаж, өөрчилсөн. Өөр дээрээ 10 хувь нэмж нэмэгдэл авсан, Г.Д, Ш.П нараас тус бүр 10 хувийг хассан нь тогтоогдсон.

4. Оны эцсээр манай байгууллага өөрийн эргэлтийн хөрөнгө болох 396 толгой бог малтай байсныг Өмч хамгаалах байнгын зөвлөлийн шийдвэрийг үндэслэн нядалж, орлогыг оноос өмнө төсвийн нэмэлт санхүүжилтийн дансанд төвлөрүүлэхгүй, оноос хойш төвлөрүүлэх үүрэг өгсөн боловч мөн эсэргүүцэл үзүүлж 7.300.0 төгрөгийг төвлөрүүлэн эргэн олгогдохгүйгээр татуулж байгууллагад хохирол учруулсан.

5. Суралцагчдын хөдөлмөр хамгааллын хувцасны үнэ 1.513.300 төгрөгөөр бараа, материал худалдан авах ёстой байтал ерөнхий нягтлан бодогч Д өөрийн дураар, удирдлагын зөвшөөрөлгүйгээр төрийн сангийн дансанд тушааж, суралцагчдыг хохироосон. Суралцагчид мөнгөө шаардаж, байгууллагад хохирол учирсан байдалтай байна.

6. 2020 онд үүссэн өр, авлагатай холбоотой тооцоо нийлсэн актыг танилцуулах, анхан шатны баримтуудтай тулган шалгах үүрэг өгсөн боловч 7.745.0 төгрөгийн өглөг үүсгэсэн тайланд сургуулийн удирдлагыг гарын үсэг зурахыг шаардаж, тайлан бичсэн цаасыг захирлын нүүрэн тус газар нь шидэж ажлын байрны дарамт учруулсан. Тус өглөгийг дотоод хяналт шалгалтын багаар шалгуулж үзэхэд 774.105 төгрөгийн анхан шатны баримт байхгүй байгаа нь тогтоогдсон.

Тав: Нэхэмжлэгч Д нь М төвийн хөдөлмөрийн дотоод журмын 11 дүгээр зүйлийн 11.3.4, 11.3.15 дахь заалтуудыг зөрчиж Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4, 40.1.5 дахь хэсэгт заасан ажлаас шууд халагдах ноцтой зөрчлүүд гаргасан болно. Дээрх нотлох баримтуудаар М төвийн захиргааны зөвлөлийн хурлаар хэлэлцэж шийдвэр гаргасан 2020 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн Б/21, 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Б/79, 2021 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн Б/25 тоот тушаалууд нь хууль, тогтоомжид нийцэж гарсан хүчин төгөлдөр шийдвэрүүд тул ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байсан Дгийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би анх 2015 оны 7 дугаар сард Х аймгийн М төвд ахлах нягтлан бодогчоор ажилд орж 6 жил үр бүтээлтэй ажилласан. Тэгтэл М төвийн захирал Б 2020 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн Б/21 тушаалаар, мөн 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Б/79 тоот тушаалуудыг үндэслэн 2021 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн М төвийн захирлын Б/25 тоот тушаалаар намайг ажлаас хууль бусаар чөлөөлсөн. Би үүнийг дэмжихгүй байгаа тул энэ тушаалуудыг хүчингүй болгож П коллежийн ахлах нягтлан бодогчийн ажил эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин 15,111,558 төгрөгийг гаргуулж өгнө үү гэж хүсэж байна. 3 дугаар сарын 05-ны өдрөөс өнөөдрийг хүртэл ажлын нийт 231 хоног, 3 сарын цалингийн дундаж 65,418 төгрөг, 231 хоногийг 65,418 төгрөгөөр бодоход ажилгүй байсан хугацааны цалин нийт 15,111,558 төгрөгийг нэхэмжилж байна гэв.

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Б.М нь П коллежийн хүний нөөцийн мэргэжилтэн. П коллежийн захирал Бын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр энэ шүүх хуралдаанд оролцож байна. П коллежийн захирал Бын 2021 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн Б/25 дугаар тушаалын үндэслэлийг дурдаж өгөх нь зүйтэй гэж бодож байна. Тушаалын үндэслэл нь Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.4-г дурдаж өгсөн байгаа. Энэ нь төсвийн байгууллагын үйл ажиллагааны үр дүнг дээшлүүлэх, үүний дагуу захирал Б нь төсвийн шууд захирагч болохын хувьд байгууллагын үйл ажиллагаанд хамаарагдах албан хаагчдын ажлын үр дүнг дээшлүүлэх нь түүний хуулиар олгогдсон бүрэн эрх, нөгөө талаар ажил олгогч болохын хувьд томилсон ажилтан нь хөдөлмөрийн гэрээнд заасан үүргээ зөрчсөн тохиолдолд хариуцлага хүлээлгэх эрхтэйг дурдаж өгсөн зохицуулалт юм. Хоёрдугаарт: Захирал Б нь 1999 оны Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор ноцтой зөрчил гаргасан гэж заасан эсвэл, гэх холбоосоор ялгагдаж сонгон хэрэглэхээр хуульчилсан хоёр өөр агуулгын эхний ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан гэдгийг үндэслэн гаргасан болно. Учир нь нэхэмжлэгч Д нь 2020 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн Б/21 дугаар тушаал, 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Б/79 дугаар тушаалуудаар тус тус арга хэмжээ авагдсан хугацааны хувьд сахилгын зөрчлийг давтан гаргасан гэж үзэх үндэслэлд хамаарч байгаа. Гуравдугаарт: Нэхэмжлэгч Д нь 1 жилийн дотор сахилгын зөрчлийг давтан гаргаснаас гадна мөн дараах зөрчлүүдийг давтан гаргасан нь холбогдох дүгнэлтүүдээр тогтоогдсон. Нэг: 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 01/138 дугаартай аудитын дүгнэлтээр шилэн дансны цахим нэгдсэн системд тайлант хугацаанд оруулбал зохих 149 мэдээллээс хугацаа хоцроосон 23 мэдээлэл байна. Үүнд: 5,000,000 төгрөгөөс дээш 8,883,408 төгрөгийг 14 орлогын гүйлгээ, 302,710,000 төгрөгийн 16 гүйлгээг шилэн дансны нэгдсэн цахим системд мэдээлээгүй. 5,000,000 төгрөгөөс дээш үнийн дүн бүхий худалдан авсан бараа ажил үйлчилгээний талаарх 293,979,000 төгрөгийн мэдээллийн өссөн дүнг мэдээлээгүй. Мэдээлэл байршуулахдаа санхүүжилтийн хэмжээ нийлүүлэгчийн нэрийг алдаатай байршуулсан. Төсвийн шууд захирагчийн хүргүүлсэн төсвийн саналаас 179,105,000 төгрөгөөр бууруулж 1,714,717,000 төгрөгөөр 2020 оны төсвийг баталсан. Тус байгууллага нь тайлант онд 36,669,000 төгрөгийг буцаан төвлөрүүлснээс харахад төсвийн нөхцөл байдлыг бодитой тооцоолж шаардлагатай зохицуулалтыг хийгээгүй байна гэж дүгнэсэн байгаа. Мөн тайлант онд 8,591,000 төгрөгийн өр, 1,015,000 төгрөгийн авлага үүсгэж ажилласан алдаатай зөрчлүүдийг санхүүгийн аудитын дүгнэлтээр тогтоосон. Мөн 2021 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөг жил бүрийн 01 дүгээр сарын 20-ны өдрийн дотор хийхээр заагдсан байдаг. Гүйцэтгэлийн төлөвлөгөөг цаг хугацаанд нь хийгээгүй. Захиргаа аж ахуйн менежер удаа дараа шаардсан боловч 2021 оны 3 дугаар сарын 03-ны өдөр хуучин загвараар хийж эсэргүүцэл үзүүлсэн. Энэ нь хавтаст хэрэгт гэрчийн мэдүүлгээр авагдсан байгаа. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.2 дахь хэсэгт зааснаар өмч хөрөнгийн хадгалалт хамгаалалтад бүртгэлээр тавих хяналт шалгалтыг тухайн хуулийн этгээдийн ерөнхий нягтлан бодогч хариуцна гэсэн заалтын дагуу байгууллагын өмч хамгаалах байнгын зөвлөлийн үйл ажиллагааны нийтлэг журмын 2.4-т зааснаар өмч хамгаалах зөвлөл нь ажлын төлөвлөгөөг энэхүү журмын 1 дүгээр хавсралтад заасан загварын дагуу боловсруулж жил бүрийн 01 дүгээр сарын 15-ны өдөрт багтаан хуулийн этгээдийн удирдлагаар батлуулж ажиллана гэсний дагуу өгсөн үүрэг даалгаврыг эсэргүүцэж хэрэгжүүлээгүй байгаа. Үүнийг мөн хавтаст хэрэгт гэрчийн мэдүүлгээр авсан байгаа. 2020 оны 11 дүгээр сард олгосон ажилтнуудын ур чадварын урамшууллын нэмэгдлийн хэмжээг сургуулийн захирал эцсийн байдлаар баталгаажуулж шивэлт хийлгэхээр бичиг хэргийн ажилтанд өгснийг нэхэмжлэгч Д өөрийн эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж засаж өөрчилсөн. Өөр дээрээ 10 хувь нэмж нэмэгдэл авсан. Тус байгууллагын ажилтан Д, н.П нараас тус бүр 10 хувийг хассан нь дотоод хяналтын багийн дүгнэлтээр тогтоогдсон. Энэ мөн хавтаст хэрэгт авагдсан байгаа. Оны эцсээр манай байгууллага өөрийн эргэлтийн хөрөнгө болох 396 толгой бог малтай байсныг өмч хамгаалах байнгын зөвлөлийн шийдвэрийг үндэслэн нядалж орлогыг оноос өмнө төсвийн нэмэлт санхүүжилтийн дансанд төвлөрүүлэхгүй, оноос хойш төвлөрүүлэх үүрэг өгсөн боловч мөн эсэргүүцэл үзүүлж 7,300,000 төгрөгийг эргэн татуулахгүйгээр төсвийн дансанд хийн татуулж байгууллагад хохирол учруулсан. Энэ нь мөн дотоод хяналтын багаар тогтоогдсон байгаа. Суралцагчдын хөдөлмөр хамгааллын хувцасны үнэ болон 1,513,300 төгрөгөөр бараа материал худалдан авах ёстой байтал ерөнхий нягтлан бодогч Д нь өөрийн дураар удирдлагын зөвшөөрөлгүйгээр төрийн дансанд тушааж суралцагчдыг хохироосон. Суралцагчид одоо ч гэсэн хувцасгүй хувцасны мөнгөө шаардсаар байгаа. 2020 онд үүссэн өр авлагатай холбоотой тооцоо нийлсэн актыг танилцуулах, анхан шатны баримтуудтай тулган шалгах үүрэг өгсөн боловч 7,745,000 төгрөгийн өглөг үүсгэсэн тайланд сургуулийн удирдлагыг гарын үсэг зурахыг шаардаж тайлан бичсэн цаасыг захирлын нүүрэн тус газарт шидэж бусдад ажлын байрны дарамт учруулсан. Тус үйлдлийг дотоод хяналтын багаар шалгуулж үзэхэд 774,100 төгрөгийн анхан шатны баримт байхгүй байгаа нь тогтоогдсон. Гэх мэт 9 зөрчлүүдийг гаргасан гэдэг нь тус бүр дүгнэлтүүдээр тогтоогдсон байгаа. 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 дахь заалтыг хэрэглэх болсон үндэслэл нь санхүүгийн тайланд хийсэн аудитын дүгнэлт болон дотоод хяналтын багийн дүгнэлтээр илэрсэн зөрчил тус бүр тогтоогдсон. Дээрх зөрчлүүд нь ажил олгогчийн итгэлийг алдахад хүрсэн гэж үзэж байгаа. Нэхэмжлэгч Дгийн өмнөх зөрчлүүдэд ажил олгогч юун түрүүнд ажлаас халахыг урьтал болгоогүй. Түүнд өөрийнхөө алдааг засаж залруулах хөдөлмөрийн гэрээнд заасан ажил үүргийнхээ дагуу ажил олгогч болон хамт олондоо хүндэтгэлтэй хандах гаргасан зөрчлөө ухамсарлан ойлгох боломжийг тухай бүр олгож байсан юм. Тиймээс нэхэмжлэгч Дгийн давтан зөрчил гаргасан үйлдэлд нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3-т зааснаар ажлаас халах арга хэмжээ авах хариуцлагыг хүлээлгэсэн байгаа. Ажил олгогч Шилэн дансны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4, 10 дугаар зүйлийн 10.1 дэх заалтуудыг хэрэглэсэн үндэслэл нь нэхэмжлэгч Д байгууллагын ерөнхий нягтлан бодогчийн хувьд өөрт хамаарах Шилэн дансны тухай хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй зөрчлийг аудитын тайлан болон дотоод хяналтын багийн дүгнэлтээр тус тус тогтоогдсон учраас тушаалд дурдсан. Хөдөлмөрийн дотоод журмын 11 дүгээр зүйлийн 11.3.4 дэх заалт буюу ажилтан сахилгын зөрчлийг давтан гаргасан үйлдлийг манай байгууллага Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т сахилгын зөрчлийг давтан гаргасан тохиолдолд сахилгын арга хэмжээ авах талаар хамт олны хурлаар хэлэлцүүлнэ гэж зохицуулж өгсөн зохицуулалт юм. 7. Хөдөлмөрийн дотоод журмын 11 дүгээр зүйлийн 11.3.15-д санхүүгийн зөрчлийг давтан гаргасан нь нэхэмжлэгч Дгийн дотоод хяналтын баг болон аудитын тайлангийн дүгнэлтээр тогтоогдсон. Санхүүтэй холбоотой зөрчлүүдийг дурдаж өгсөн юм. Нэхэмжлэгч Дгийн давтан зөрчил гаргасныг нотлох 2020 оны Б/21, 2020 оны Б/79 дугаартай тушаалууд нь хуульд нийцсэн хүчин төгөлдөр тушаал болохыг дээрх тушаалуудаар давтан зөрчил гаргасан үйлдэлд нь 2021 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн Б/25 дугаар тушаалаар сахилгын шийтгэл оногдуулсан. Шүүхэд гаргасан тайлбартаа зөрчил тус бүрийг арга хэмжээ авагдсан зөрчил, арга хэмжээ авагдаагүй зөрчлүүд гэж нэхэмжлэгч Дгийн гаргасан зөрчлийг ялган бичгээр тухай бүр маш тодорхой тайлбарлаж байсан нь иргэний хэрэг хавсаргагдсан байгаа. Мөн шүүхийн хэлэлцүүлгийн шатанд тухай бүр амаар тайлбарласан нь шүүхийн хуралдааны тэмдэглэлд тусгагдсан байгаа. 2021 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн Б/25 дугаар тушаалаар нэхэмжлэгч Дгийн хөдөлмөрийн гэрээг цуцалж ажлаас чөлөөлсөн. Нэхэмжлэгч Д нь 2021 оны 4 дүгээр сарын 05-ны өдрөөс үндэслэлгүй халагдсан тухай шүүхэд нэхэмжлэл гаргаснаар манай байгууллага хариуцагчаар татагдаж өнөөдрийг хүртэл Х аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд хянан хэлэлцэгдэж байна. Дгийн нэхэмжлэлтэй уг хэрэг нь гурав дахь удаа хянан хэлэлцэгдэж байгаа шалтгаан нь хэргийн оролцогчийн аль нэг талыг буруутгаагүй зөвхөн маргаан гарах болсон шалтгаан нөхцөл үндэслэлийн агуулгыг бүрэн харгалзан үзэж үнэн зөвийг тогтоолгохыг хүссэн. Учир нь өнөөгийн төрийн албаны чиг хандлага, төрийн албан хаагчийн ёс зүйт байдал, харилцаа хандлага, сахилга батын талаар сүүлийн жилүүдэд түлхүү анхаарч ач холбогдол өгөх болсон. Энэ үүднээс ажлын хариуцлага сахилга бат алдаж байгаа ажилтанд хариуцлага хүлээлгэн ажиллах нь зүйн хэрэг гэж үзэж байгаа. Нэхэмжлэгч Д байгууллагын удирдах албан тушаалтан болон бусад ажилтнуудтай их дээрэнгүй, ёс зүйгүй авир ааш гаргаж харьцдаг, ажлаа хүлээлгэх өгөх гэсний төлөө хамт ажилладаг ажилтнуудаа үл хүндэтгэн цагдаа дуудаж хүртэл айлган сүрдүүлсэн тохиолдол байдаг. Манай ажлын газрын бүх ажилтнуудаас Дгийн талаар асуухад хүндрэлтэй, дураараа авирлалт ихтэй хүн болохыг бүгд нотолно. Энэ гэрчийн мэдүүлгээр хавтаст хэрэгт дурдагдсан байгаа. Тиймээс захирлын 2020 оны Б/21, 2020 оны Б/79, 2021 оны Б25 дугаар тушаалууд нь Хөдөлмөрийн тухай хуульд нийцсэн хүчин төгөлдөр тушаалууд болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдох болно. Тиймээс Дгийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн үнэн зөвийг тогтоон нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Нэхэмжлэгчээс нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Х аймаг дахь М төвийн захирлын 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн Б/25 дугаар “Дг ажлаас халах тухай” тушаалын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн Б/21 дугаартай “Дд сахилгын шийтгэл оногдуулах тухай” тушаалын хуулбар, 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Б/79 дугаартай “Сахилгын шийтгэл оногдуулах тухай” тушаалын эх хувь, Дгийн НДД №А 00059000 дугаар нийгмийн даатгалын дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, хөдөлмөрийн гэрээний хуулбар, Х аймгийн М төвийн хөдөлмөрийн дотоод журмын хуулбар, Монгол Улсын Дээд шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 1 дугаар зөвлөмжийн хуулбар, нэхэмжлэгч Дгийн улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлүүлэх тухай хүсэлт, Үндэсний аудитын газрын 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 1105 дугаартай “Хариу хүргүүлэх тухай” тухай албан бичгийн эх хувь, санхүүгийн албаны үйл ажиллагааны талаарх сэтгэл ханамжийн судалгааны хуулбар, М ТӨВ-ийн захиргаа (ажил олгогч) болон багш, ажилтны хөдөлмөрийн харилцааны асуудлаар харилцан тохиролцсон тухай 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн тэмдэглэлийн хуулбар, Х аймаг дахь М төвийн ёс зүйн зөвлөлийн 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 01 дугаартай “Дүгнэлт гаргах тухай” тогтоолын хуулбар, Х аймаг дахь М төвийн ёс зүйн зөвлөлийн 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 02 дугаартай “Дүгнэлт гаргах тухай” тогтоолын хуулбар, Х аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 000 дугаар шийтгэх тогтоолын эх хувь, Х аймгийн Мөрөн сумын Сүх багийн 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 14/44 дугаар албан бичиг, сургуулийн захирал Бын сургуулийн багш, ажилтны ёс зүйн зөвлөлд 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдөр гаргасан хүсэлтийн хуулбар, М ТӨВ-ийн ёс зүйн зөвлөлийн хурлын 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 02 дугаар тэмдэглэлийн хуулбар, фэйсбүүк чатаар Баттулгын гэх нэртэй хүнтэй харилцсан чатны зураг, хуулбар, Х аймгийн Прокурорын газрын 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 1123 дугаар албан бичгийн хуулбар, Х аймаг дахь Цагдаагийн газрын 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 47/6-35-13 дугаар албан бичгийн хуулбар, Х аймаг дахь М төвийн захирлын 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн Б/21 дугаар “Дд сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаал, Х аймаг дахь М төвийн захирлын 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн А/18 дугаар “Ажлын хэсэг томилох тухай” тушаалын хуулбар,

Хариуцагч байгууллагаас Монгол Улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн Б/19 дугаар “Быг ажилд томилох тухай” тушаалын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, итгэмжлэл, Захирлын дэргэдэх зөвлөлийн хурлын 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 02 дугаартай тэмдэглэлийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Захирлын дэргэдэх зөвлөлийн хурлын 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 03 дугаартай тэмдэглэлийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Х аймгийн Засаг даргын тамгын газрын 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 5/2321 дугаартай “Ажил зохион байгуулах тухай” албан бичигт Х аймаг дахь М төвийн хуулбар үнэн тэмдэг тэмдэг дарагдсан хуулбар, Х аймаг дахь Цагдаагийн газрын 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 47/6-3513 дугаар албан бичгийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Х аймаг дахь М ТӨВ захирлын дэргэдэх зөвлөлийн хурлын 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 09 дугаартай тэмдэглэлийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Х аймаг дахь Төрийн аудитын газрын “Санхүүгийн тайлангийн аудит”-ын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, сургуулийн санхүүгийн үйл ажиллагаанд хийсэн хяналт шалгалтын дүн, гаргасан дүгнэлт, зөвлөмжийн эх хувь, Монгол Улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн А/185 дугаартай “Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын үлгэрчилсэн дүрэм, жишиг бүтэж батлах тухай” тушаалын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын үлгэрчилсэн дүрмийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Захиргааны удирдлага болон бусад ажилчдын орон тооны жишиг бүтцийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Х аймаг дахь М төвийн захирлын 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн А/48 дугаартай “Ажлын хэсэг томилох тухай” тушаалын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, тооцооны ня-бо Н.Хонгорзулын ажлыг ерөнхий ня-бо Дд хүлээлцсэн тэмдэглэлийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, багш ажилтны нийгмийн даатгалын дэвтэрт бичилт тэмдэглэл гэх хуудасны нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Х аймаг дахь М төвийн захирлын 2020 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн А/59 дугаар “Ажилтан, алба хаагчдад ур чадварын нэмэгдэл олгох тухай” тушаал, тушаалын хавсралтын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Г.Дгийн Х аймгийн Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн захиргаанд гаргасан өргөдөл эх хувь, 2020 оны 12 дугаар сарын 2 дугаар хагасын Цалин олгох хүснэгтийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Х аймаг дахь М төвийн захирлын 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн А/72 дугаар “Хяналтын баг байгуулж, журам батлах тухай” тушаалын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Х аймаг дахь М төвийн үйл ажиллагаанд дотоод хяналт шалгалтыг зохион байгуулах журмын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, системийн огноо: 2021-05-25 11:09:39, Данс 100170037009, эхний тайлант үе: 12, дуусах тайлант үе: 12, өдөр: 2020-12-03... гэх бичилт бүхий дансны хуулганы нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, системийн огноо: 2021-05-25 11:09:09, Данс 100170037401, эхний тайлант үе: 12, дуусах тайлант үе: 12, өдөр: 2020-12-24... гэх бичилт бүхий дансны хуулганы нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Х аймаг дахь М төвийн захирлын 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн А/16 дугаартай “Комисс байгуулах тухай” тушаалын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, М төв, дотоод хяналтын багийн хурлын 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 01 дугаар тэмдэглэлийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, М төв, дотоод хяналтын багийн хурлын 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 02 дугаар тэмдэглэлийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Сургуулийн санхүүгийн үйл ажиллагаанд хийсэн 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн хяналт шалгалтын дүн, гаргасан дүгнэлт, зөвлөмжийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, фэйсбүүк хувь чатны Dawaa Suren гэх нэртэй хүн рүү бичсэн чатны хуулбар, [email protected] хаягнаас [email protected] хаягруу 2020 оны арван нэгдүгээр сарын 25-нд илгээсэн цахим шууданг компютерийн дэлгэцнээс хуулбарласан хуулбар, Х аймаг дахь Цагдаагийн газрын албан бичгийн хуулбар, Х аймгийн Засаг даргын тамгын газрын 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 5/2321 дугаар албан бичгийн хуулбар, Х аймаг дахь М төвийн 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 147 дугаар албан бичгийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Х аймгийн Прокурорын газрын 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 1123 дугаар албан бичгийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Х аймаг дахь М төвийн 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 150 дугаар албан бичгийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Х аймаг дахь Шүүхийн тамгын газрын 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 1/829 дугаар албан бичгийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Х аймаг дахь М төвийн 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 150 дугаар албан бичгийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Х аймаг дахь Цагдаагийн газрын 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 47/6-35-13 дугаар албан бичгийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Х аймаг дахь Шүүхийн тамгын газрын 2021 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 1/513 дугаар албан бичиг, Х аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 000 дугаар шийтгэх тогтоолд тус шүүхийн тамгын газрын хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажсан хуулбар, Х аймаг дахь М төвийн 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн Б/25 дугаар “Дг ажлаас халах тухай” тушаал, Аймгийн хөдөлмөрийн маргаан шуурхайн зохицуулах салбар хорооны зөвлөмж, Х аймаг дахь М төвийн 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдийн А/07 дугаар “Тодорхойлолт батлах тухай” тушаалын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Ерөнхий нягтлан бодогчийн албан тушаалын тодорхойлолтын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Х аймаг дахь М төвийн захирлын 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн А/05 дугаар “Дотоод журам батлах тухай” тушаалын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Х аймаг дахь М төвийн хөдөлмөрийн дотоод журмын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, М ТӨВ-ийн захирал Н-ийн Б, Шаандарын Д нарын байгуулсан хөдөлмөрийн гэрээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Х аймаг дахь М төвийн захирлын 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн А/50 дугаартай “Албан тушаалын тодорхойлолт батлах тухай” тушаалын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Ерөнхий нягтлан бодогчийн албан тушаалын тодорхойлолтын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Монгол улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн А/203 дугаар “Ангилал шинэчлэн тогтоох тухай” тушаалын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, итгэмжлэл гэсэн баримтуудыг тус тус гаргаж өгсөн болно.

Хариуцагч байгууллагын хүсэлтээр Б.П, Ө.Ч, Г.Д, Б.Т нараас гэрчийн мэдүүлэг авсан.

Шүүх хуралдаанд зохигчийн тайлбар, бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэгчийн М төвийн захирлын “сахилгын  шийтгэл ногдуулах тухай” 2020 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн Б/21 дугаар тушаал, 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Б/79 дугаар тушаалыг тус тус хүчингүй болгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, М төвийн захирлын “Дг ажлаас халах тухай” 2021 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн Б/25 дугаар тушаалыг хүчингүй болгож, Х аймаг дахь П коллежийн  ерөнхий нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, ажилгүй байсан хугацааны цалин хөлс 15,111,558 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас 13,850,140 төгрөгийг  хариуцагч байгууллагаас гаргуулан,  үлдэх 1,261,418 төгрөгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч Д нь хариуцагч М төвд холбогдуулан “сахилгын шийтгэл ногдуулах тухай” 2020 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн Б/21 дугаар, 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Б/79 дугаар, ажлаас халсан тухай 2021 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн Б/25 дугаар тушаалуудыг хүчингүй болгож, Х аймаг дахь М төвийн ерөнхий нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд хариуцагч байгууллагын нэршил өөрчлөгдсөнтэй холбоотой П коллежид холбогдуулан гаргаж байгаа гэж тайлбарлан тодруулжээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийнхээ үндэслэлийг дараах байдлаар тайлбарлан шаардах эрхээ тодорхойлсон болно.

  1. 2020 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн М төвийн захирлын дугаар Б/21 тушаалаар сахилгын шийтгэл ногдуулсан нь үндэслэлгүй юм. Учир нь М төвийн захирал Б нь Б/21 тушаал гаргасан тухайгаа мэдэгдээгүй. Тус тушаалыг надад гардуулж өгөөгүй. 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн №09 тоот хурлын тэмдэглэл дээрээс мэдсэн. 2020 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн төвийн захирлын Б/21 тушаалыг тухайн үед мэдсэн, гардан авсан бол анхан шатны шүүхэд хандах байсан.
  2. 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн М төвийн захирлын дугаар Б/79 тушаалын 1 дэх хэсэгт сургуулийн ерөнхий нягтлан бодогч Д нь өөрийн эрхэлсэн ажилтай ижил төстэй, хуулиар хориглосон үйл ажиллагаа явуулж, эрүүгийн хариуцлага хүлээсэн нь тогтоогдсон зөрчил гаргасан байх тул сахилгын сануулах шийтгэл ногдуулсугай гэсэн байдаг. Миний бие 2020 оны 3 дугаар сараас хойш хөрөнгийн үнэлгээний шинжээчийн ажлыг огт хийгээгүй билээ. Гэтэл 2020 онд хөрөнгийн үнэлгээний шинжээчийг он дуустал хийсэн мэтээр тухайн тушаалыг гаргасан нь буруу.
  3. М төвийн захирал Б нь 2020 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн Б/21 тушаал, 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Б/79 тушаалуудыг үндэслэн 2021 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн М төвийн захирлын Б/25 тушаалаар Д намайг ажлаас хууль бусаар чөлөөлсөн нь үндэслэлгүй юм. Тус тушаалд ...Байгууллагын ерөнхий нягтлан бодогч Шаандарын Д нь удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг удаа дараалан биелүүлээгүйнэг жилийн дотор сахилгын зөрчил давтан гаргасан, албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргийг хэрэгжүүлж ажилладаггүйгээс ажил олгогчийн итгэлийг алдсан, түүнчлэн хөдөлмөрийн дотоод журамд заасан сахилгын зөрчлийг давтан гаргасан, санхүүгийн зөрчил давтан гаргасан ноцтой зөрчлүүдтэй байх тул 2021 оны 3 дугаар сарын 05-ны өдрөөс хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас халсугай гэсэн тушаалыг гаргасан. Б/25 тушаалд зааснаар санхүүгийн зөрчил удаа дараа гаргасансахилгын зөрчил давтан гаргасан, удирдлагын өгсөн үүрэг даалгавар биелүүлээгүй гэх үндэслэл уялдаа холбоогүй тушаал гаргасан гэж үзэж байна. Би удаа дараалан  санхүүгийн болон сахилгын зөрчил гаргаж байгаагүй гэжээ.

Хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийг дараах  үндэслэлээр үгүйсгэж нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.

1. 2020 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн М төвийн захирлын дугаар Б/21 тушаалаар сахилгын шийтгэл ногдуулан                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                           сахилгын сануулах арга хэмжээ авах болсон үндэслэл нь нягтлан бодогч Д албан тушаалын тодорхойлолтод заасан дараах ажил үүргийг биелүүлээгүй.

Өр авлага үүсгэхгүй, хэрэв үүсвэл богино хугацаанд барагдуулж ажиллах, өр авлага үүссэн байгууллага, аж ахуйн нэгжтэй тооцоо нийлж баталгаажуулах.

-Хангамж бараа материал болон агуулахад байгаа бараа материалын тооллогыг хагас, бүтэн жилээр хийж, тооцоо бодон хадгалалт эмх цэгцийг сайжруулахад анхаарах, дүнг мэдээлж байх.

-Албан хаагч бүрт эд хөрөнгийн ашиглалтын бүртгэл хөтлөх.

-Удирдлагаас өгсөн цаг үеийн ажлуудыг хугацаанд нь бүрэн чанартай хийж

гүйцэтгэх, тайлагнах.

-Өөрийн хариуцсан ажлын хүрээнд холбогдох тушаал, шийдвэрийн төсөл боловсруулах, шийдвэрлэсэн баримт материалыг стандартын дагуу албажуулах, түгээх, мэдээлэх.

Удирдлагаас өгсөн санхүүгийн үйл ажиллагаатай холбоотой хууль тогтоомжуудын хэрэгжилтийг хангах, биелэлтийг танилцуулах, байгууллага хооронд үүссэн өр, авлага ба төлбөр тооцоог хянах, тооцоо нийлсэн актыг танилцуулж, үлдэгдлийг баталгаажуулах, эд хөрөнгийн болон төлбөр тооцооны тооллого хийж, үр дүнг шийдвэрлэх гэсэн үүрэг даалгаврыг удаа дараалан биелүүлээгүй.

2. Сургуулийн захирлын 2020 оны 12 дугаар сарын 07 ны өдрийн Б/79 тоот тушаалаар сахилгын арга хэмжээ авсан үндэслэл нь ерөнхий нягтлан бодогч Д нь манай байгуулагад ажил үүргээ гүйцэтгэж байхдаа өөрийн эрхэлсэн ажилтай ижил төстэй, хуулиар хориглосон үйл ажиллагаа явуулж, эрүүгийн хариуцлага хүлээсэн. Энэ тухай Х аймгийн Цагдаагийн газрын 2020 оны 11 дүгээр сарын 04-ний 47/6-3513 тоот албан бичгээр Иргэн Шаандар овогтой Д нь Х аймгийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 198 дугаар тогтоолоор Эрүүгийн хуулийн 21.4.1-д зааснаар 1 жилийн тэнсэн, нэмэлтээр шинжээчээр ажиллах эрхийг нэг жил хассан эрүүгийн хариуцлага хүлээж байсан байна гэдгийг мэдэгдсэн. Төрийн албаны тухай хуульд гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож, шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон нь ажлаас халах үндэслэл болно хэмээн заасан байдаг. Гэсэн хэдий ч тухайн үеийн нөхцөл байдлыг харгалзаж, ажлаас халахыг урьтал болголгүй сахилгын Сануулах арга хэмжээг тухайн зөрчлийн тухай мэдсэнээс хойш 1 сарын дотор авсан болно.

3. Сургуулийн захирлын 2021 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн Б/25 дугаар тушаалаар сахилгын арга хэмжээ тооцсон үндэслэл нь Сургуулийн захирлын 2020 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн Б/21 тоот тушаал, 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Б/79 тоот тушаалаар тус тус гаргасан 2 өөр төрлийн зөрчилд нь сануулах арга хэмжээ авч байсан тул хөдөлмөрийн дотоод журамд заасны дагуу нэг жилийн дотор сахилгын арга хэмжээ давтан гаргасан гэж үзсэн. Мөн Аудитын байгууллагаас 2021 оны 2 дугаар сарын 24-ний өдөр ирүүлсэн 2020 оны санхүүгийн тайланд хийсэн дүгнэлтэд Шилэн дансны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.4, 6.4.5 дахь заалт, Шилэн дансны тухай хууль болон Засгийн газрын 2016 оны 29 дүгээр тогтоолоор баталсан журамд заасан агуулга стандарт, хугацааг баримтлан шилэн дансны цахим хуудсанд мэдээлэл оруулж хэвших, шилэн дансны нэгдсэн цахим хуудсанд тавих мэдээллийг хууль журмын дагуу мэдээлээгүй албан тушаалтанд хариуцлага тооцон ажиллах гэсэн нь санхүүгийн зөрчил гаргасан, ажил олгогчийн итгэлийг алдсаныг нотолж байгаа болно. 

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 дахь заалтыг хэрэглэх болсон үндэслэл нь санхүүгийн тайланд хийсэн аудитын дүгнэлт болон дотоод хяналтын багийн дүгнэлтээр илэрсэн зөрчил тус бүр тогтоогдсон. Дээрх зөрчлүүд нь ажил олгогчийн итгэлийг алдахад хүрсэн гэж үзэж байгаа. Оны эцсээр манай байгууллага өөрийн эргэлтийн хөрөнгө болох 396 толгой бог малтай байсныг өмч хамгаалах байнгын зөвлөлийн шийдвэрийг үндэслэн нядалж орлогыг оноос өмнө төсвийн нэмэлт санхүүжилтийн дансанд төвлөрүүлэхгүй, оноос хойш төвлөрүүлэх үүрэг өгсөн боловч мөн эсэргүүцэл үзүүлж 7,300,000 төгрөгийг эргэн татуулахгүйгээр төсвийн дансанд хийн татуулж байгууллагад хохирол учруулсан. Энэ нь мөн дотоод хяналтын багаар тогтоогдсон байгаа. Суралцагчдын хөдөлмөр хамгааллын хувцасны үнэ болон 1,513,300 төгрөгөөр бараа материал худалдан авах ёстой байтал ерөнхий нягтлан бодогч Д нь өөрийн дураар удирдлагын зөвшөөрөлгүйгээр төрийн дансанд тушааж суралцагчдыг хохироосон. Суралцагчид одоо ч гэсэн хувцасгүй хувцасны мөнгөө шаардсаар байгаа гэжээ.

Хэрэгт авагдсан баримт болон зохигчийн нэхэмжлэл, хариу тайлбар, шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нэхэмжлэгч Д нь ажил олгогчтой хөдөлмөрийн гэрээг байгуулан 2015 оны 7 дугаар сараас 2021 оны 3 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл Х аймаг дахь М төвд ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байсан, түүнд ажил олгогч 2020 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр, 2020 оны 12 дугаар сарын 07-ний өдрийн тушаалуудаар сахилгын арга хэмжээ авсан, 2021 оны 3 дугаар сарын 05-ны өдөр Б/25 дугаар захирлын тушаалаар хөдөлмөрийн гэрээг цуцалж ажлаас халсан зэрэг үйл баримт тогтоогдож байна.

Талууд сахилгын шийтгэл ногдуулсан болон нэхэмжлэгчийн ажлаас халсан тушаалуудыг үндэслэлтэй, үндэслэлгүй эсэх талаар маргасан.

            1999 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс мөрдөж эхэлсэн буюу зохигчийн шүүхэд гомдол гаргах үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т ажил олгогчийн санаачилгаар ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай ажилтны гомдол, мөн зүйлийн 128.1.7-д сахилгын шийтгэл буруу ногдуулсан тухай ажилтны гомдол, 128.1.5-д энэ хуулийн 69 дүээр зүйлд заасан асуудлаар гарсан маргааныг тус тус шүүхээр хянан шийдвэрлэх маргаанд харьяалуулсан байна.

Түүнчлэн мөн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д Энэ хуулийн 36.1, 2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлсэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно гэж заасан.

Энэ нь Хөдөлмөрийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-д 158 дугаар зүйлийн 158.2.2-т хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон, эсхүл өөр ажилд шилжүүлсэн, сэлгэн ажиллуулсан тухай ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй талаар ажилтан гомдол гаргасан, мөн зүйлийн 158.1.5-д хууль тогтоомжид заасан бусад маргаан гэж хөдөлмөрийн эрхийн маргааныг шүүхээр шийдвэрлүүлэхээр харьяалуулан мөн хуулийн 127 дугаар зүйлийн  127.1-д Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно гэж тус тус хуульчлагджээ.

Монгол улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн А/203 дугаар “Ангилал шинэчлэн тогтоох тухай” тушаалаар “Х аймаг дахь мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төв”-ийг политехник коллежийн  ангилалд шилжүүлэн нэршлийн хувьд П коллеж болгосон байна. (хх 3-ийн 20-р тал )

Иймд нэхэмжлэгч Д нь П коллежид холбогдуулан хөдөлмөрийн эрхийн маргааныг шийдвэрлүүлэхээр шаардах эрхтэй юм.

Нэг. М төвийн захирлын “Сахилгын  шийтгэл ногдуулах тухай” 2020 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн Б/21 дүгээр тушаалыг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч Д нь 2020 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн сахилгын шийтгэл ногдуулсан тушаалыг тухайн үед нь мэдээгүй надад гардуулж өгөөгүй би 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн хурлын тэмдэглэлээс мэдсэн би ямар нэгэн сахилгын зөрчил гаргаагүй гэж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэгчийг албан тушаалын тодорхойлолтод заасан дараах ажил үүргийг болон удирдлагаас өгөгдсөн үүрэг даалгаврыг удаа дараалан биелүүлээгүй гэж тус бүрт нь ямар үүрэг даалгаврыг, хэрхэн  биелүүлээгүй талаар тайлбарлан маргасан болно.

Хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д нь тухайн тушаалыг эх хувиар нь гаргаж ирүүлсэн.

1999 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс мөрдөгдсөн, тухайн ажилтны хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн гэх ажил олгогчийн тушаал гарсан хугацаанд үйлчилж байсан Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-т Хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй гэжээ.

Нэхэмжлэгч Д нь тухайн тушаалыг надад гардуулж өгөөгүй би өөрөө 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн тэмдэглэлээс 2020 оны 12 дугаар сарын 06-ны өдөр мэдсэн гэх бөгөөд хариуцагч тушаалыг тухайн үед нь өөрт нь гардуулж өгсөн гэх боловч энэ талаар байгууллагын хүний нөөц, дотоод ажилтнаар ажиллаж байсан Б.Пүрэвдоржоос авсан гэрчийн мэдүүлэгт байгаа гэж мэтгэлцсэн.

Гэвч Б.П мэдүүлэгтээ “...Би тухайн үед сургуулийн захирлын 2020 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн Б/21 тоот тушаалыг ерөнхий нягтлан бодогч Дд өөрийн биеэр өрөөнд нь биечлэн хүлээлгэж өгсөн...” гэсэн ба үүнээс үзвэл хэдний өдөр гардуулсан нь тодорхойгүй, хариуцагч нэхэмжлэгчид тушаалыг гардуулан өгсөн талаар давхар нотолсон баримтыг ирүүлээгүй тул нэхэмжлэгчийг өөрт нь сахилгын шийтгэл ногдуулсан М төвийн захирлын “сахилгын  шийтгэл ногдуулах тухай” 2020 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн Б/21 дугаар тушаалыг 2020 оны 12 дугаар сарын 06-ны өдөр мэдсэн гэж үзлээ.

Нэхэмжлэгчид тухайн тушаалыг хэзээ, хэрхэн гардуулснаа нотлох нь хариуцагчийн үүрэг юм.

Нэхэмжлэгч гомдлоо 2020 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр шүүхэд ирүүлсэн, гомдол гаргах хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлсэн талаар баримт ирүүлээгүй тул хуульд заасан гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн үндэслэлээр нэхэмжлэгчийн М төвийн захирлын “сахилгын шийтгэл ногдуулах тухай” 2020 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн Б/21 дугаар тушаалыг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгов.

Хоёр. М төвийн захирлын “сахилгын  шийтгэл ногдуулах тухай” 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Б/79 дугаар тушаалыг тус тус хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч нь гомдлоо 2020 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр шүүхэд ирүүлсэн. Гэтэл 1999 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс мөрдөгдсөн, тухайн ажилтны хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн гэх  ажил олгогчийн  тушаал гарсан хугацаанд хүчин төгөлдөр үйлчилж байсан Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-т Хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй гэж  зааснаар нэхэмжлэгч 3 сарын дотор буюу 2021 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн дотор шүүхэд гомдлоо гарган эрхээ хэрэгжүүлэх ёстой байжээ.

Мөн  Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.3-т энэ хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлсэн тохиолдолд шүүх уг хугацааг сэргээн тогтоож, хэргийг хянан шийдвэрлэж болно гэж заасан боловч нэхэмжлэгч нь хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн хүндэтгэн үзэх шалтгаантай холбоотой баримтыг ирүүлээгүй, энэ талаар маргаагүй учир шүүх хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн үндэслэлээр нэхэмжлэгчийн М төвийн захирлын “сахилгын  шийтгэл ногдуулах тухай” 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Б/79 дугаар тушаалыг тус тус хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.

Түүнчлэн Хөдөлмөрийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 154 дүгээр зүйлд дээрх маргааныг маргалдагч тал эрхээ зөрчигдсөнийг мэдсэн, мэдэх ёстой байсан өдрөөс хойш 90 хоногийн дотор хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст урьдчилан шийдвэрлүүлэхээр хуульчилсан байгаа боловч энэхүү тушаалыг ажил олгогчоос гаргасан хугацаанд хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Хөдөлмөрийн тухай хуульд дээрх маргаан нь хөдөлмөрийн маргаан таслах комиссоор урьдчилан шийдвэрлэх маргаанд хамаарахгүй байсан тул нэхэмжлэгч шууд шүүхэд хандан гомдлоо гаргасан нь зүйтэй юм.

Гурав. М төвийн захирлын “Дг ажлаас халах тухай” 2021 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн Б/25 дугаар тушаалыг хүчингүй болгож, П коллежийн ерөнхий нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч “Захирал албаар халах зорилгоор 2 удаа сахилгын шийтгэл ногдуулан түүнийгээ үндэслэн ажлаас халсан. Би ямар нэгэн зөрчил гаргаагүй. Хуульд зааснаар өөрийн үүргийг хэрэгжүүлсэн. Харин захирлын дур зоргоороо мөнгө төгрөг зарцуулдаг, хувийн ашиг сонирхолтой байдал хэтэрсэн. Тийм болохоор намайг халж өөрийн хүмүүсийг томилох гэснээс үндэслэлгүй тушаал гаргаж намайг ажлаас халсан” гэж,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “Д удаа дараа сахилгын зөрчил гаргасан, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг удаа дараа биелүүлээгүй, мөн 2 удаа сахилгын шийтгэлээр арга хэмжээ авсан, ажил олгогчийн итгэлийг алдсан зэрэг үндэслэлээр ажил олгогч хуульд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд түүнийг ажлаас халсан. Ажил олгогчийн тушаал үндэслэлтэй энэ нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар нотлогдоно. Тушаалд зөрчлийг нэрлэн заах шаардлагагүй. Хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил болох 5.4.1, 5.4.3, 5.4.4, 5.4.6 дугаар заалтуудыг зөрчсөн... гэж тус тус маргасан болно.

Нэхэмжлэгч Д дээрх ажилд эгүүлэн тогтоолгох тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд 2021 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр ирүүлсэн ба Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасан хугацааны дотор шүүхэд гомдлоо гаргажээ.

Х аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн захирлын 2021 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн Б/25 дугаар “Дг ажлаас халах тухай” тушаалд Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.4 дэх хэсэг, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5, 131 дүгээр зүйлийн 131.1.3 дахь хэсэг, Шилэн дансны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4, 10 дугаар зүйлийн 10.1 дэх заалт, Байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 11 дүгээр зүйлийн 11.3.4, 11.3.15 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн Тушаах нь 1. Байгууллагын ерөнхий нягтлан бодогч Шаандарын Д нь удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг удаа дараалан биелүүлээгүй, нэг жилийн дотор сахилгын зөрчил давтан гаргасан, албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргийг хэрэгжүүлж ажилладаггүйгээс ажил олгогчийн итгэлийг алдсан, түүнчлэн хөдөлмөрийн дотоод журамд заасан сахилгын зөрчлийг давтан гаргасан, санхүүгийн зөрчил давтан гаргасан ноцтой зөрчлүүдтэй байх тул 2021  оны 3 дугаар сарын 05-ны өдрөөс хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас халсугай. 2. Дгээс санхүүгийн холбоотой бичиг баримтууд, хариуцаж байсан бусад эд хогшлийг 2021 оны 03 дугаар сарын 10-ны дотор хүлээн авч ажиллахыг захиргаа аж ахуйн менежер (Ө.Чулуунбаатар), дотоод чанарын баталгаажилт статистик хариуцсан ахлах ажилтан (Г.Д) нарт даалгасугай гэсэн байна.

Ажил олгогчийн ажилтныг ажлаас халсан тушаал нь ажилтны хөдөлмөрлөх эрхийг хязгаарласан үр дагаврыг бий болгож буй эрх зүйн акт болохынхоо хувьд түүнд тавигдах шаардлагыг хангасан байх, улмаар ажлаас халсан тушаалд баримталсан хуулийн зохицуулалт нь ажилтны гаргасан сахилгын зөрчил, ажлаас халагдах болсон үндэслэлтэй тохирч байх, Хөдөлмөрийн тухай хуульд нийцэх учиртай.

Ажил олгогчийн санаачлагаар ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэлийг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д зохицуулсан байдаг.

Хариуцагч нь нэхэмжлэгч Дг 2021 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн Б/21 дугаар тушаалаар ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5 дахь хэсэгт заасныг үндэслэсэн боловч тушаалд дээрх заалтыг үндэслэх болсон ажилтныг сахилгын болон санхүүгийн ямар, ямар зөрчлийг хэзээ хэзээ гаргасан, ажил олгогчийн итгэлийг хэзээ ямар байдлаар алдсан зэргийг тусгаагүйгээс зөрчлийг давтан гаргасан үгүй эсэх, дээрх заалтад нийцэж байгаа эсэхийг тус тус тогтоох, түүнд дүгнэлт хийх боломжгүй юм.

Түүнчлэн хэргийн үйл баримтаас нэхэмжлэгч Дд 2020 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр, 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдөр сахилгын арга хэмжээг ажил олгогчоос авсан байх бөгөөд энэ нь хэзээ гаргасан ямар зөрчилд арга хэмжээ тооцсон болох нь ойлгомжгүй байх тул сүүлд авагдсан сахилгын шийтгэл ногдуулсан 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдрөөс хойш ажилтныг халах хүртэл буюу 2021 оны 3 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл ажилтан дахин сахилгын ямар зөрчил гаргаснаас түүнийг халах болсон эсэхийг ажилтныг ажлаас халсан тушаалд ялгаж, салгасан зүйлгүй, ойлгомжгүй гэж үзэхээр байна.

Өөрөөр хэлбэл тушаалд зөрчлийг хууль болон журамд ерөнхийлөн томьёолсноор тусгасан нь ажилтныг өмнө нь ямар, ямар зөрчилд сахилгын шийтгэл хүлээсэн, ажлаас халах болсон үндэслэлд тухайн зөрчил нь хамаарсан уу, эсвэл шийтгэл хүлээснээс хойш дахин зөрчил гаргасан эсэхийг тодорхойлоогүй гаргажээ. Нэг зөрчилд ажил олгогч нь сахилгын арга хэмжээг давхардуулан тооцох учиргүй юм.

Мөн нэг жилд 2 удаа сахилгын зөрчил гаргасан учир нэхэмжлэгчид сахилгын шийтгэл ногдуулсан нь сахилгын зөрчил давтан гаргасан гэж үзнэ энэ нь Хөдөлмөрийн гэрээний 5.4.1-д заасан, ажлын байранд бусдыг хэл амаар доромжилсон учир 5.1.3-т заасан, удирдах албан тушаалтны өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй учир 5.4.4-т заасан, байгууллагад хохирол учруулсан учир 5.4.6-д заасан ноцтой зөрчлийг гаргасан гэж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарласан боловч тушаалд үндэслэсэн заалтад Хөдөлмөрийн гэрээний дээрх заалтыг баримталсан зүйлгүй байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч дээрх зөрчлийг нэхэмжлэгч гаргасан байдлыг тайлбарлахдаа сүүлийн сахилгын шийтгэл ногдуулснаас хойш буюу 2021 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр захирлын өгсөн өмч хамгаалах зөвлөлийн төлөвлөгөөг 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн дотор батлуулж ажиллах, 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдөр өгсөн 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор өр, авлагыг танилцуулах, 2020 оны ЗГ-ийн хэрэг эрхлэх газрын 100 дугаар тогтоолоор ажлын байрны тодорхойлолтод заагдсан гүйцэтгэлийн төлөвлөгөөг хугацаанд хийх гэсэн үүргийг биелүүлээгүй, өмч хамгааллын байнгын зөвлөлийн нарийн бичгийн даргын үүргээ гүйцэтгээгүй, Захиргаа аж ахуйн менежерийг “Шинээр орж ирчихээд юу яриад байгаа юм бэ, хачин хар юм” гэж доромжилсон, 2020 оны 12 дугаар сарын 20-ны өдөр захирлыг олон хүний өмнө гүтгэж доромжилсон гэх бөгөөд эдгээр зөрчлүүдийг Д гаргасан талаар шалгаж тогтоосон зүйлгүй, энэ талаар баримт авагдаагүй.

Ажилтанд сахилгын арга хэмжээг авахдаа ажилтны гаргасан сахилгын зөрчил бүрийг шалгаж тогтоосон тухай акт, тэмдэглэл, эрх бүхий байгууллагын дүгнэлт зэргийг үндэслэсэн байх нь хуульд нийцнэ.

Тушаалд үндэслэсэн Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.5-д заасан ажил олгогчийн итгэлийг алдсан гэдэг нь “Д нь байгууллагын өмч болох малыг нядалж мах зарж борлуулсны мөнгийг дансанд тушаалснаас оны эцэст буцаан татагдсанаас байгууллагад хохирол учирсан, мөн хүүхдийн ажлын хувцасны мөнгийг дансанд тушааснаас мөн төсвөөс татагдаж дээрх мөнгийг дахин авч тэр хэмжээгээр байгууллагын санхүүгийн үйл ажиллагаанд зарцуулах боломжгүй болж хохирсон, хүүхдүүд одоог хүртэл ажлын хувцасгүй болсон юм, мөн өр, авлага үүсгэсэн, төсвийн захирагчийн хүргүүлсэн саналаас төсвийг багаар батлуулсан” гэж тайлбарласан.

Нэхэмжлэгч энэ талаар мэтгэлцэхдээ “Би хувьдаа завшиж зарцуулсан зүйлгүй. Санхүүгийн ямар ч мэдлэггүй учир үүнийг ойлгохгүй байна. Нярав дээр бэлэн мөнгө кассанд байх учиргүй тул холбогдох дансанд тухай бүрт нь төвлөрүүлэх учиртай юм” гэжээ.

Ажил олгогчийн итгэлийг алдсан үйлдэл нь хууль, санхүүгийн болон хяналтын зэрэг эрх бүхий байгууллагын шалгалтаар мөн ажил олгогчийн дотоод хяналт шалтгалтаар тогтоогдсон ажилтны гаргасан эд хөрөнгийн зөрчил юм.

Гэтэл нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарласан тушаалын үндэслэл болгосон гэх ажилтны ажил олгогчийн итгэлийг алдсан үйлдлүүд нь эрх бүхий байгууллагын хяналт, шалгалтаар тогтоогдсон зүйлгүй, энэ талаар хэрэгт авагдсан баримтгүй байна.

Харин байгууллагын санхүүгийн үйл ажиллагаанд Х аймаг дахь Төрийн аудитын газраас 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр тасалбар болгон 2021 онд хийгдсэн хяналт шалгалтаар Зөрчилгүй дүгнэлтийг авсан нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдлоо. /хх-ийн 60-77 хуудас/

Үүнээс  ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан гэж үзэх үндэслэлгүй.

 Х аймаг дахь М төвийн захирлын 2021 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн Б/25 дугаар “Дг ажлаас халах тухай” тушаал нь  Хөдөлмөрийн тухай хуульд нийцээгүй, тавигдах шаардлагыг хангаагүй байна гэж шүүх дүгнэлээ.

Тодруулбал  хариуцагч ажилтныг ажлаас чөлөөлсөн тушаалаа ажилтан хөдөлмөрийн гэрээнд заасан ямар зөрчлийг давтан гаргасан, санхүүгийн ямар зөрчил гаргасан учир түүнийг ажлаас чөлөөлсөн талаарх үндэслэлээ, үүнд тохирсон хөдөлмөрийн гэрээний тодорхой зүйл заалтыг баримтлаагүй буруутай.

Иймд М төвийн захирлын 2021 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн Б/25 дугаар “Дг ажлаас халах тухай” тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Дг П коллежийн ерөнхий нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэв.

Дөрөв. Нэхэмжлэгч ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд нэхэмжлэгч нь ажилгүй байсан хугацаагаа 2021 оны 3 дугаар сарын 05-ны өдрөөс 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдрийг дуустал гэж,  ажлын 231 өдөр, нэг өдрийн дундаж цалин хөлс 65,418 төгрөг гэж тус тус тооцон нийт 15,111,558 төгрөгийг нэхэмжилсэн.

Хариуцагч ажилгүй байсан хугацаа болон дундаж цалин хөлсний талаар маргаагүй.

Хөдөлмөрийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 127 дугаар зүйлийн 127.1-д Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно гэж хуульчилсан.

Иймд нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацаанд өмнө авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогчоос гаргуулах нь зүйтэй гэж үзэв.

Тооцоолол:

Ажилгүй байсан хугацааны ажлын өдрүүд - 2021 оны 3 дугаар сард 17 өдөр, 4 дүгээр сард 22 өдөр, 5 дугаар сард 20 өдөр, 6 дугаар сард 21 өдөр, 7 дугаар сард 18 өдөр, 8 дугаар сард 22 өдөр, 9 дүгээр сард 22 өдөр, 10 дугаар сард 21 өдөр, 11 дүгээр сард 20 өдөр, 12 дугаар сард 22 өдөр, 2022 оны 01 дүгээр сард 21 өдөр, 02 дугаар сард 4 өдөр нийт 230 өдөр байна.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 дугаар тушаалаар “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ыг баталсан бөгөөд уг журмын 2.1.2-т нэг өдрийн дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо ажилтанд тодорхой хугацаанд олгосон цалин хөлсний нийлбэрийг тухайн хугацаанд ажилласан нийт өдрийн тоонд хувааж гэж заажээ.

Нэхэмжлэгчээс ирүүлсэн түүний нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийг тодорхойлсон бичилт бүхий НДД №А 595000 дугаар “Нийгмийн даатгалын дэвтэр”-ийн нотариатчаар гэрчлүүлсэн баримтад нэхэмжлэгч нь 2020 онд сард 1,047,245 төгрөгөөс 1,870,949 төгрөгийн хооронд, 2021 оны 01 дүгээр сард 1,295,375 төгрөгийн, 02 дугаар сард 1,053,145 төгрөгийн цалин хөлсийг авч байжээ. /1 дүгээр хавтаст хэргийн 7-8 дугаар хуудас/

Үүнээс үзвэл 2021 оны 01 сар, 02 сар зэрэг дараалсан 2 сарыг сонгон авч тооцоолох нь бодитой байна.

Тухайн 2 сард авсан нийт цалин 2,348,520 төгрөг бөгөөд дээрх саруудад ажлын 39 өдөр байжээ. Үүнээс нэг өдрийн дундаж цалин хөлсийг тооцвол 60,218 төгрөг юм.

Нэхэмжлэгчийн ажилгүй байсан 230 өдрийн нийт олговрыг  дундаж цалин хөлсөөр тооцоход 13,850,140 төгрөг болно.

Иймд хариуцагч байгууллагаас нэхэмжлэгчид 13,850,140 төгрөгийн олговрыг олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1,261,418 төгрөгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч нь хуульд зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийг журамлан, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлд төлөх улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах нэхэмжлэлийн хангагдсан үнийн дүнд тохирох 227,200 төгрөг нийт 297,400 төгрөгийг хариуцагчаас гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 158 дугаар зүйлийн 158.1.5-д заасныг баримтлан Х аймаг дахь М төвийн захирлын 2020 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн “Дд сахилгын шийтгэл ногдуулах” тухай Б/21 дугаар, 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн “Сахилгын шийтгэл ногдуулах” тухай Б/79 тушаалуудыг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Хөдөлмөрийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т зааснаар Х аймаг дахь М төвийн захирлын 2021 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн “Дг ажлаас халах тухай” Б/25 дугаар тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Дг П коллежийн ерөнхий нягтлан бодогчийн албан тушаалд эгүүлэн тогтоосугай.

3. Хөдөлмөрийн тухай хууль /Шинэчилсан найруулга/-ийн 127 дугаар зүйлийн 127.1-д зааснаар П коллежээс нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацаанд өмнө авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний 13,850,140 (арван гурван сая найман зуун тавин мянга нэг зуун дөч) төгрөгийн олговрыг гаргуулж нэхэмжлэгч Дд олгон, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1,261,418 (нэг сая хоёр зуун жаран нэгэн мянга дөрвөн зуун арван найм) төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн журамлан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар хариуцагч П коллежээс 297,400 (хоёр зуун ерэн долоон мянга дөрвөн зуу) төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Х аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурьдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                   Б.МӨНХТУЯА