| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Хээмчигийн Сонинбаяр |
| Хэргийн индекс | 142/2019/00902/И |
| Дугаар | 001/ХТ2021/01201 |
| Огноо | 2021-10-07 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Улсын дээд шүүхийн
2021 оны 10 сарын 07 өдөр
Дугаар 001/ХТ2021/01201
*******,*******гийн
нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч П.Золзаяа даргалж, шүүгч Г.Банзрагч,*******, Б.Ундрах, Х.Сонинбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2019 оны 11 дугаар сарын 11-ний өдрийн 142/ШШ2019/01299 дүгээр шийдвэр,
Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 01 дүгээр магадлалтай,
*******,*******гийн нэхэмжлэлтэй,
Хатан энхрий ХХК,******* нарт холбогдох,
Зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, гэрээний үүрэгт 206,737,877 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг
Хариуцагч Хатан энхрий ХХК,******* нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч*******ийн хяналтын журмаар гаргасан гомдлоор
Шүүгч Х.Сонинбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч*******, хариуцагч нарын өмгөөлөгч*******, нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан нар оролцов.
Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ: Зээлдэгч Хатан энхрий ХХК нь *******,*******гаас 2017.05.18-ны өдөр 2017/3-185 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулан 400,000,000 /Дөрвөн зуун сая/ төгрөгийг 60 сарын хугацаатай, жилийн 3 хувийн хүүтэй Хиам, махан бүтээгдэхүүний үйлдвэрийг өргөжүүлэх төслийн зориулалтаар зээлсэн бөгөөд зээлийн барьцаанд 9 ширхэг үл хөдлөх хөрөнгө, газар барьцаалсан. Зээлдэгч нь зээлийн гэрээнд заасны дагуу зээлийн хүүгийн төлбөрт 3,737,800 төгрөгийг төлж барагдуулсан болно. Зээлдэгч нь зээлийн гэрээний дагуу төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүй, удаа дараа зөрчиж зээлийн хугацаа 457 хоног хугацаа хэтэрч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тул зээлийн гэрээнд заасны дагуу зохих арга хэмжээ авч зээлээ хугацаандаа төлөх, төлөхгүй тохиолдолд зээлийн гэрээ болон хуулийн дагуу зохих арга хэмжээ авахыг зээлдэгчид урьдчилан мэдэгдсэн бөгөөд зээл төлөх болон зээл буцаан дуудах мэдэгдлийг хүргүүлсэн боловч өнөөдрийг хүртэлх хугацаанд зээлийн төлбөрийг төлөөгүй байна. Иймд сан зээлийн гэрээнд заасны дагуу дараах нэхэмжлэлийн шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргаж байна. Үүнд 2017.05.18-ны өдрийн 2017/З-185 тоот зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах, үндсэн зээлийн төлбөрт 200,000,000 төгрөг, зээлийн хүү 6,602,346 төгрөг, алданги 106,531 төгрөг, нотариатын зардал 29,000 төгрөг, нийт 206,737,877 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн талаас тайлбартаа: Хатан-Энхрий ХХК-ийн захирал******* миний бие 2016.12 дугаар сард *******,*******гаас зарлагдсан төсөлд сонгон шалгараад 2017.05.17-ны өдөр зээлийн гэрээ хийж орон сууц, хашаа байшин, газар зэрэг 700,000,000 төгрөгийн үнэлгээтэй 9 үл хөдлөх эд хөрөнгийн барьцаалбар хийгдсэн. Гэвч 2017.07.28-ны өдөр зээлийн гэрээнд оруулах нэмэлт өөрчлөлтийн гэрээг байгуулж эхний санхүүжилт болох 200,000,000 төгрөг манай компанийн дансанд орж ирсэн. Үлдэгдэл санхүүжилт нь оны өмнө орж ирнэ гэснээр бид тооцоогоо хийж эхний санхүүжилтээр ажлын байр тоног төхөөрөмжийн урьдчилгаагаа өгсөн. Сүүлийн санхүүжилтээр ажлын байр, үлдэгдэл тоног төхөөрөмжний төлбөрийг бүрэн дарж мөн эргэлтийн хөрөнгө хийнэ гэсэн тооцоотой үлдэгдэл санхүүжилтийг хүлээж байсан боловч сайд солигдсон үндэслэлээр үлдэгдэл санхүүжилт ороогүйгээс манай компани ийм байдалтай болсон. ******* дунд үйлдвэрийг дэмжих сангийн удирдлага болон шат шатны мэргэжилтэнгүүдэд удаа дараа албан хүсэлт өгч илүү тавьсан барьцаа хөрөнгөө суллуулж эргэлтийн хөрөнгөтэй болох хүсэлтэйгээ хэлсэн боловч одоог хүртэл шийдэж өгөөгүй гэжээ.
Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.11.11-ний өдрийн 142/ШШ2019/01299 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан хариуцагч Хатан-Энхрий ХХК, Урианхай овогт Баясгалангийн Хатанбаатар нараас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 196,262,200 /нэг зуун ерэн зургаан сая хоёр зуун жаран хоёр мянга хоёр зуу/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч **************д олгож, нэхэмжлэлээс үлдэх 10,475,677 /арван сая дөрвөн зуун далан таван мянга зургаан зуун далан долоо/ төгрөг, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч байгууллага улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, хариуцагч Хатан энхрий ХХК, Урианхай овогт Баясгалангийн Хатанбаатар нараас улсын тэмдэгтийн хураамж 1,139,261 /нэг сая нэг зуун гучин есөн мянга хоёр зуун жаран нэг/ төгрөгийг гаргуулж төрийн санд оруулж шийдвэрлэжээ.
Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.01.02-ны өдрийн 01 дүгээр магадлалаар: Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.11.11-ний өдрийн 142/ШШ2019/01299 дүгээр шийдвэрийн 1 дүгээр заалтыг ...Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан хариуцагч Хатан энхрий ХХК, Урианхай овогт Баясгалангийн Хатанбаатар нараас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 196,262,200 /нэг зуун ерэн зургаан сая хоёр зуун жаран хоёр мянга хоёр зуу/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч **************д олгож, нэхэмжлэлээс үлдэх 10,475,677 /арван сая дөрвөн зуун далан таван мянга зургаан зуун далан долоо/ төгрөг, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай... гэснийг ...Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225,1.-д зааснаар **************гийн хариуцагч Хатан энхрий ХХК,******* нартай байгуулсан 2017.05.18-ны өдрийн 2017/3-185 дугаар зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1., 282.1., 232.6.,-д тус тус зааснаар хариуцагч Хатан энхрий ХХК,******* нараас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд үндсэн зээл 200,000,000 төгрөг, зээлийн хүүд 6,602,346 төгрөг, алданги 106,531 төгрөг, нотариатын зардал 29,000 төгрөг нийт 206,737,877 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч **************д олгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1.-т зааснаар хариуцагч нар зээлийн төлбөрийг төлөх үүргээ биелүүлэхгүй бол барьцаалагдсан нэр бүхий 9 үл хөдлөх хөрөнгөнөөс төлбөл зохих төлбөрт тооцон албадан дуудлага худалдаанд оруулсан үнээс үүргийн гүйцэтгэлийг хангуулж, 193,262,123 төгрөгний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай... гэж, Шийдвэрийн 2 дугаар заалтыг ... Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч байгууллага улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, хариуцагч Хатан энхрий ХХК, Урианхай овогт Баясгалангийн Хатанбаатар нараас улсын тэмдэгтийн хураамж 1,139,261 /нэг сая нэг зуун гучин есөн мянга хоёр зуун жаран нэг/ төгрөгийг гаргуулж төрийн санд оруулсугай ... гэснийг ...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч байгууллага улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, хариуцагч Хатан энхрий ХХК, Урианхай овогт Баясгалангийн Хатанбаатар нараас улсын тэмдэгтийн хураамж 1,191,639 /нэг сая нэг зуун ерэн нэгэн зургаан зуун гучин ес/ төгрөгийг гаргуулж төрийн санд оруулсугай ... гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Халиун давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс шүүгчийн захирамжаар чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.
Хариуцагч Хатан энхрий ХХК,******* нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч******* хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр гомдол гаргаж байна. Анхан болон давж заалдах шатны шүүх талуудын хооронд үүссэн материаллаг эрх зүйн харилцааг үнэн зөв тодорхойлж чадаагүй буюу талуудын хооронд хүчин төгөлдөр зээлийн гэрээ, Барьцааны гэрээ байгуулагдсан эсэхийг тогтоогоогүй, энэ талаар дүгнэлт хийгээгүй байх тул Анхан шатны шүүх Үндсэн нэхэмжлэлийг шийдвэрлэсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна. Учир нь зээлийн гэрээний барьцаанд нийт 9 үл хөдлөх эд хөрөнгө барьцаанд авсан байдаг ба эдгээр хөрөнгүүдийн 4 ширхэг нь зээлдэгчийн өмчлөлийнх, мөн 2 ширхэг нь хамтран зээлдэгчийн өмчлөлийнх байдаг ба бусад 3 ширхэг үл хөдлөх эд хөрөнгө нь*******,*******,******* гэх иргэдийнх байдаг. Зээлдэгч нь этгээд иргэдийн өмчлөлийн эд хөрөнгийг барьцаанд тавих эрх олгогдсон эсэх, улмаар дээрх гэрээ нь хуулийн хүчин төгөлдөр эсэх талаар тодорхой дүгнэлт хийсэнгүй. Мөн хариуцагч Хатан энхрий ХХК-ийн зүгээс давж заалдах шатны шүүхэд хандан 2019.12.23-нд Монгол улсын үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт зааснаар Монгол улсын иргэн нь өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах эрхийг баталгаатай эдэлнэ гэж заасны дагуу өмгөөлөгчөөр хангуулах хүсэлтийг бичгээр шүүхэд гаргасан боловч шүүх хэргийн оролцогчийн шүүхэд гаргасан хүсэлтийг шийдвэрлэлгүй мөн хуулиар олгогдсон эрхийг эдлүүлээгүй хэргийг шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмын ноцтой зөрчсөн хэмээн үзэж байна. Иймд шийдвэр, давж заалдах шатны магадлалыг тус тус хүчингүй тооцож дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүх рүү буцааж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Хариуцагч нарын төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
1. *******,*******, нөгөө талаас Хатан энхрий ХХК,******* нар 2017.05.18-ны өдөр 2017/3-185 тоот зээлийн, 2017/Б-185 тоот барьцааны гэрээ байгуулжээ. (хх. 8-10,11-14)
Зээлийн гэрээгээр Хатан энхрий ХХК нь 400,000,000 төгрөгийг 60 сарын хугацаатай, жилийн 3 хувийн хүүтэй, Хиам, махан бүтээгдэхүүний үйлдвэр өргөжүүлэх зориулалтаар зээлээр авахаар тохирч, үүргийн гүйцэтгэлд нэр байршил бүхий 9 үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалж гэрээг хуулийн дагуу бүртгүүлжээ. (хх.15-22 )
Талууд зээлээр олгох мөнгөний дүнг 400,000,000 төгрөг гэж тохирсон боловч 200,000,000 төгрөг олгосон, зээлдэгч зээлийг бүрэн олгоогүй талаар шаардлага гаргаж гэрээнээс татгалзан, олгосон зээлийг бизнесийн үйл ажиллагаандаа зарцуулсан байхад, анхан шатны шүүх 200,000,000 төгрөгийн зээлийн гэрээ бичгээр байгуулаагүй гэж үзсэн нь буруу, талууд бичгийн гэрээ байгуулж зээлийн гэрээний гол нөхцөлийг тохирсон байна.
Иймд нэхэмжлэгч зээлээр олгосон 200,000,000 төгрөгийн хэмжээнд зээлийн гэрээний нөхцөлөөр үүрэг биелүүлэхийг хариуцагчаас шаардах, хариуцагч зээлийн үндсэн үүрэг түүнд ногдох хүүг олгосон мөнгөний хэмжээгээр тооцож буцаан төлөх нь Иргэний хуулийн 281, 282 дугаар зүйлд заасныг зөрчихгүй, энэ талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болжээ.
2. Зээлийн гэрээний хугацаа 2017.05.18-ны өдрөөс 2022.05.18-ны өдөр хүртэл 5 жил байгаа боловч нэхэмжлэгч 2019.06.18-ны өдөр нэхэмжлэл гарган, гэрээг хугацаанаас нь өмнө цуцалжээ.
Зээлийг буцаан төлөх хуваарийг 3-с дээш удаа зөрчсөн бол гэрээний 8.1.1-р үүргийн зөрчилд тооцож, 10.2-р гэрээг хугацаанаас нь өмнө цуцлахаар талууд тохирчээ.
Нэхэмжлэл гаргах хүртэл хугацаанд зээлийн буцаан төлөх үүргээс хариуцагч 3,737,800 төгрөг төлснөөс өөрөөр ямар нэгэн төлбөр хийгээгүй, төлбөр төлөхийг удаа дараа шаардсан боловч зээлийн төлөлтийн хугацааг 457 хоног хэтрүүлсэн гэх нэхэмжлэгчийн тайлбарыг үгүйсгээгүй, баримт гаргаагүй байна.
Зээлийн гэрээний нөхцөлөөр үүргийг тооцоход үндсэн зээл 200,000,000 төгрөгийн нэг жилд ногдох 3 хувийн хүү нь 6,000,000 төгрөг болж байгаа ба хариуцагч 2017.05.18-ны өдөр-ны өдрийн Зээлийн гэрээ байгуулснаас хойш 2019.06.18-ны өдөр гэрээг цуцлах хүртэлх хугацаанд 3,737,800 төгрөг төлсөн байгаа нь үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн гэж үзэх, мөн үүргийн ялимгүй зөрчилд хамааруулан дүгнэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Хариуцагч гэрээний үүргийн зөрчил гаргасан нь хэргийн баримтаар тогтоогдсон нэхэмжлэгч гэрээг хугацаанаас өмнө цуцалсан нь талуудын байгуулсан гэрээ болон Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн холбогдох зохицуулалтыг зөрчөөгүй байх тул давж заалдах шатны шүүх гэрээний үүрэгт үндсэн зээл 200,000,000 төгрөг, зээлийн хүү 6,602,346 төгрөг, алданги 106,531 төгрөг, нотариатын зардал 29,000 төгрөг, нийт 206,737,877 төгрөг хариуцагч нараас гаргуулж шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэхдээ талуудын байгуулсан гэрээний нөхцөл, нэхэмжлэгчийн шаардах эрхийн талаар зөв дүгнэсэн, хэргийн нотлох баримт үнэлэх хуулиар тогтоосон журам зөрчөөгүй байна.
Гэрээ нэхэмжлэгчийн санаачилгаар цуцлагдсан байхад давж заалдах шатны шүүх гэрээг цуцалж шийдвэрлэсэн нь буруу байна.
3. Үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгөөс хангуулах шаардлагыг анхан шатны шүүх бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 156, 165 дугаар зүйлд заасантай нийцээгүй талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт зөв боловч тус шүүх уг шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ барьцааны хөрөнгийг нэрлэн заагаагүй, түүнчлэн дээрх 9 үл хөдлөх хөрөнгө гэрээгээр тохирсон 400,000,000 төгрөгийн үүрэгт барьцаалсан байтал уг мөнгөний хагас болох зээлийн 200,000,000 төгрөг барьцааны бүх хөрөнгийг хамааруулан дүгнэсэн нь учир дутагдалтай болжээ.
Барьцаанд тавьсан дээрх 9 үл хөдлөх хөрөнгийн нэр бүхий 5 хөрөнгө нь хариуцагч Хатан энхрий ХХК-ийн төлөөлөгч*******, хамтран хариуцагч******* нарын өмчлөлд бүртгэлтэй, үлдэх 4 хөрөнгө нь иргэн*******,,******* нарын өмчлөлд тус тус бүртгэлтэй байна. (хх. 15-24)
Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.3-д зааснаар барьцааны зүйл нь бусдын өмчлөлийн хөрөнгө байхыг хориглоогүй боловч эдгээр үл хөдлөх хөрөнгийг үүргийн гүйцэтгэлд барьцаалахыг зөвшөөрсөн итгэмжлэл хэрэгт байхгүй, мөн хөрөнгийн өмчлөгч нар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоогүй байна.
Иймээс хариуцагч нарын өөрсдийнх нь өмчлөлийн нэр бүхий 5 хөрөнгөөс үүргийн гүйцэтгэл хангаж энэ үндэслэлээр шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 01 дүгээр магадлалын 1, Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 142/ШШ2019/01299 дүгээр шийдвэрийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1., 282.1., 232.6, 219 дүгээр зүйлийн 219.1-д тус тус зааснаар хариуцагч Хатан энхрий ХХК,******* нараас 206,737,877 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч **************д олгож,
-Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1.-т зааснаар хариуцагч нар зээлийн төлбөрийг төлөх үүргээ сайн дураараа биелүүлэхгүй бол*******ийн өмчлөлийн Нийслэлийн Налайх дүүргийн 1-р хороо, Баянзүрх 2 гудамж, 667 тоот хаягт байршилтай 505 м.кв талбайтай газар, Орхон аймгийн Баян-Өндөр сумын 11-р баг, Цагаанчулуут 36 гудамж, 6 тоот 638 м.кв талбайтай газар, Орхон аймгийн Баян-Өндөр сумын 11-р баг Цагаанчулуут 36 гудамж, 6 тоот 43,8 м.кв талбайтай хувийн сууц,*******ын өмчлөлийн Орхон аймгийн Баян-Өндөр сумын Говил баг Булагт Б2 гудамжны 3 а тоот хаягт байршилтай 1045 м.кв газар, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Говил баг Булагт б2 гудамжны 3а тоот 60,7 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг тус тус албадан дуудлага худалдаанд оруулж, үнээс үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, 437 дугаар нээлттэй хорих ангид даалгаж,
-Б.Мөнхтуяагийн өмчлөлийн Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 23-р хороо, Хангайн 29 гудамж, 16а тоот 250 м.кв талбайтай хувийн сууц,
-Б.Билгүүн,******* нарын өмчлөлийн Нийслэлийн Налайх дүүргийн 1-р хороо, Баянзүрх 2 гудамж, 667 тоот 40 м.кв талбайтай хувийн сууц,
-Т.Суман,******* нарын өмчлөлийн Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо Тоосгоны 82 дугаар гудамжны 18 А тоот 330 м.кв газар, Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо Тоосгоны 82 дугаар гудамжны 18 А тоот 94 м.кв үл хөдлөх эд хөрөнгөнөөс үүргийн гүйцэтгэл хангуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчлөн шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т заасныг баримтлан хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч*******ээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр төлсөн 1,187,950 төгрөгийг захирамжаар буцааж олгосугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ЗОЛЗАЯА
ШҮҮГЧИД Г.БАНЗРАГЧ
Б.МӨНХТУЯА
Б.УНДРАХ
Х.СОНИНБАЯР