Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 02 сарын 12 өдөр

Дугаар 140/ШШ2020/00080

 

 

2020 оны 02 сарын 12 өдөр

Дугаар 140/ШШ2020/00080

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Одонзул даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г., нэхэмжлэгч *******-ны захирал Н.*******, нэхэмжлэгч байгууллагын өмгөөлөгч Д.*******, хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, *******-ны нэхэмжлэлтэй    т холбогдох ажил гэрээний үүрэгт 154.500.000 төгрөг гаргуулахыг хүссэн тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч аймгийн ******* сумын ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч ******* ХХК нь 2016 оны 4-р сарын 8-ны өдөр аймгийн шүүхийн албатай №ШШГЕГ-2016/ХО-ШГ-06 дугаартай барилгын ажил тухай гэрээ байгуулсан:

Гэрээний 1.2-т зааснаар ажил гүйцэтгэгч ******* ХХК нь 1440 мталбайтай бетон суурь, тоосгон хана, бетон хучилттай, 4 давхар барилгын ажлыг дэд бүтэц инженерийн шугам сүлжээ бусад ажлуудын хамт хийж гүйцэтгэн нэг цонхны үйлчилгээ бүхий албан контор, цагдан хорих байрны барилгын улсын комисс болон захиалагч болох аймгийн шүүхийн албанд 2016 оны 9 дүгээр сарын ... өдөр хүлээлгэн өгсөн юм.

Барилгын ажил явцад хөрсний бүтцээс шалтгаалан барилгын шугаман суурийн гүний хэмжээ нэмэгдэх, байршлаас болж гражийн гаднах паднусын хэмжээ өөрчлөгдсөн, халуун усны хангамжийг агшин зуур халаагчаар шийдсэн наралгааны байр нэмж барьсан, халаалтын зурагт заагдаагүй зарим нэмэгдэл ажил, гадна шилэн кабелийн угсралт, хийгдсэний гадна валютын ханшаас шалтгаалан материал, түүхий эдийн үнэ, тээврийн зардлын хэмжээ өсөх зэргээр гэрээ байгуулах үед урьдчилан төлөвлөх боломжгүй байснаас гэрээнд заасан үнийн дүн нэмэгдэж манай компани бусдаас мөнгө болон бараа материал зээлдэж 154.500.000 төгрөгийн нэмэлт хөрөнгийг гаргаж уг барилгыг барьж дуусгасан юм. Хамгийн гол нь ШШГЕГ-ын эрх бүхий албан тушаалтан гэрээний үнийн дүн дээр тодорхой хэмжээний нэмэлт санхүүжилтийг барилгын ажлын явцад лэж өгөхөөр амалсан гэдгийг тухайн үед тус албаны даргаар ажиллаж байсан албаны дарга, нягтлан бодогч нар надад ярьж тайлбарласан юм.

Гэрээний 4.5-д зааснаар барилга угсралтын ажилд барилгын норм дүрэм зөрчилгүйгээр гүйцэтгэгчийн талаас гаргасан санал санаачлагыг дэмжиж ажиллах үүрэг хүлээсэн бөгөөд хөрсний бүтцээс шалтгаалан урьдчилан төлөвлөх боломжгүй байсан нэмэлт зардал гарах болсныг гүйцэтгэгч компани тухайн үед нь захиалагчид мэдэгдэж байсан ба үүнийг захиалагч дээр нь өөрсдөө ч үзэж харсан болно.

Тухайн үед нэмэлт зардал гарах болсныг захиалагч мэдсэнээс гадна биднээс мэдэгдэх үед ч захиалагч гэрээг цуцлах талаар ажил гүйцэтгэгч манай компанид мэдэгдээгүй тул хүлээн зөвшөөрсөн гэж үзэж нэмэлт хөрөнгө гарган барилгыг барьж дуусгасныг захиалагч хүлээн авсан юм.

Энэ барилгын экспертизээр батлагдсан зургийн дагуу хийсэн төсөв 1.489.235.848 төгрөг байсан юм. Аливаа нэг барилгын батлагдсан зураг, төсвийн дагуу барьж эд зайлшгүй гардаг 4 төрлийн шууд зардал /материал, цалин, тээвэр, механизм/ байдгаас уг барилгын шууд зардал гэхэд 931.457.426 төгрөг байгаа юм.

******* ХХК нь нэг цонхны үйлчилгээ бүхий албан контор, цагдан хорих байр-ны барилгын 750.000.000 төгрөгөөр барихаар гэрээгээр тохирсон нь дээрхи шууд зардлаас хэт доогуур байсны гадна барилгын ажлыг явцад барилгын зурагт дутуу тусгагдсан ажлууд явцын дунд гарч ирсэнийг хийж гйүцэтгэсэн нь зардал нэмэгдэх үндэслэл болсон билээ.

Манай гаргасан зардлыг гэрээний үнийн дүн дээр нэмж тооцоход 750.000.000+154.500.000=904.500.000 төгрөгөөр буюу дээр хэлсэн зайлшгүй гардаг 4 төрлийн зардлаас 23.957.426Т-ийн бага зардлаар ажлыг хийж гүйцэтгэсэн гэсэн үг юм. Дашрамд тэмдэглэхэд манай барьж босгосон барилгатай ижил барилга Архангай т 812 сая төгрөгөөр санхүүжигсан нь ийм барилга угаасаа 750 сая төгрөгт яагаад ч багтахгүй байгаагийн тод нотолгоо юм.

Ажил гүйцэтгэгчийн хувьд хэмнэж болох бүх зардлыг хэмнэсэн боловч 4 давхар, 1440мталбайтай цогц шийдэл бүхий барилгыг барихад 904.500.000 төгрөгөөс хямд барих боломж байгаагүй юм.

Нэгэнт л нэмэлт зардлын мөнгийг лэж өгөхийг захиалагчид гаргасан боловч тодорхой хариу өгөөгүй, ажил гүйцэтгэгч захиалагчийн ажлыг өөрөөсөө нэмэлт хөрөнгө гаргаж ажлыг нь зохио ёсоор чанартай гүйцэтгэж хүлээлгэн өгсөн нь бодит үнэн тул нэмэлт гарсан зардал 154.500.000 төгрөгийг хариуцагч аймгийн Шүүхий албанаас гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна.

Төсөвт ажил гүйцэтгэснийхээ төлөө компани хохирох ёсгүй ба иргэн, хуулийн этгээдийн зөрчигдсөн эрхийг хамгаалах нь төрийн үүрэг тул нэхэмжлэлийг хангаж өгөхийг хүсье гэжээ.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч Б. шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Зост Өргөө ХХК-ийн захирал Н.******* аймгийн сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хүлээн авч танилцаад нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргаж байна. ерөнхий нь Улсын төсвийн хөрөнгө оруулалт болох дотоод эх үүсвэрээр 2016 онд албаны 750.000.000 төгрөгийн төсөвтэй Нэг цонхны үйлчилгээ бүхийн албан контор, цагдан хорих байр-ыг шинээр барьж ажлыг барилгын компаниудаас үнийн санал авсан ба уг саналын дагуу ******* ХХК нь 750.000.000 төгрөгөөр хийж саналыг ирүүлж сонгогдсон байна.

Улмаар Нэг цонхны үйлчилгээ бүхийн албан контор, цагдан хорих байр-ыг 2016.04.08-2016.09.30-ний өдрийн дотор хийж гүйцэтгэж ашиглалтад бүрэн оруулж, түлхүүр гардуулах нөхцөлтэйгөөр 2016 оны 04 сарын 08-ны өдөр алба ******* ХХК-ны хооронд барилгын ажил албатай №ШШГЕГ-2016/ХО-ШГ-06 дугаартай гэрээг байгуулж, барилгын ажил эхэлжээ.

Уг гэрээний 3.1, 3.2-т барилгын нийт үнийг тодорхой зааж өгсөн ба ажил гүйцэтгэгч гэрээнд өөрчлөлт оруулах, Иргэний хуулийн 345 дугаар зүйлийн 345.2 хэсэгт ... төсвийн хэмжээ нэмэгдэхээр байвал ажил гүйцэтгэгч, захиалагчид нэн даруй мэдэгдэнэ гэжу заасны дагуу төсвийн нэмэгдлийг захиалагч талд гаргаагүй байна.

Ажил гүйцэтгэгчийн хөрсний бүтцээс шалтгаалан барилгын шугаман суурийн гүний хэмжээ нэмэгдэх, байршлаас болж, гражийн гаднах пандусын хэмжээ өөрчлөгдсөн талаар захиалагч талаас тухай бүр нэмж төсөв шаардах эрх нь нээлттэй байсан.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан ... ижил барилга Архангай т 812 сая төгрөгөөр санхүүжигдсэн нь ийм барилга угаасаа 750 сая төгрөгөнд яагаад ч багтахгүй байгаагийн тод нотолгоо юм гэжээ. Архангай аймгийн тухайн барилга нь гадна тохижилт, автомашины зогсоол зэргийг яаралтай хийх шаардлага гарсан тул ажил гүйцэтгэгчийн албан ёсны хүсэлтийн дагуу ШШГЕГ-аас нэмэлт санхүүжилт олгосон байна. Мөн ******* ХХК-ны барьсан барилгатай ижил барилга Хөвсгөл албанд 2015 онд 750 сая төгрөгөөр баригдсан байна.

Мөн нэхэмжлэгч ШШГЕГ-2016/ХО-ШГ-06 дугаар гэрээгээр хүлээсэн Нэг цонхны үйлчилгээ бүхийн албан контор, цагдан хорих байр-ыг 2016.09.30-ний өдрийн дотор гүйцэтгэж ашиглалтад бүрэн оруулж, түлхүүр гардуулах хугацааг хэтрүүлж хүлээлгэн өгснийг захиалагч шүүхэд нэхэмжлэл гаргаагүйг шүүх анхаарна биз ээ.

Иймд 2 тал харилцан тохиролцсны үндсэн дээр холбогдох хууль тогтоомжийн хүрээнд Ажил гэрээг байгуулсан бөгөөд Иргэний хуулийн 343, 344 дүгээр зүйлд заасны дагуу нэхэмжлэгчид ажил гүйцэтгэсний хөлсийг 750 сая төгрөг бүрэн төлж барагдуулсан ба мөн хуулийн 345 дугаар зүйлийн 345.2-т заасан өөрийн хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас өөрт учирсан хохирлоо нэхэмжилсэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож лэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч Н.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2016 оны эхээр аймгийн төв дээр байдаг манайхтай байнга харьцдаг барилгын компаниас надтай утсаар яриад аймгийн төв дээр шүүхийн албаны барилга шинээр баригдах гэж байгаа юм байна, бид нараас санал асуулаа, бид нартай шүүхийн газраас уулзалт хийлээ, бид нар тухайн барилгыг барих хөрөнгийн эх үүсвэр нь бага байгаа учраас татгалзсан, танай компани руу ярьсан уу гэж асуусан. Тухайн үед би над руу яриагүй гэж хэлсэн. Тэгэээд тодорхой хугацааны дараа шүүхийн газраас над руу зоорийн давхартайгаа нийлээд 4 давхар барилга нийт 750.000.000 төгрөгт багтааж барих ёстой гэж ярьсан. Уг барилгын экспертизээр батлагдсан төсөв нь 1.4 тэрбум төгрөгөөр барих ёстой юм. Мөнгөө хэмнэхийн тулд 750.000.000 төгрөгөөр бариулах санал тавьж байна гэсэн. Тэгээд би бичиг цаасан дээр буулгалгүй бодож үзээд уг барилга ийм мөнгөнд баригдахгүй юм байна. Аймгийн төвийн барилгын компаниуд ийм учраас татгалзсан юм байна гэж бодоод манай компани 750.000.000 төгрөгөөр уг барилгыг барьж чадахгүй юм байна гэдгээ хэлсэн. Тэгээд хэсэг хугацааны дараа шүүхийн газраас дахин над руу ярьсан. Юу гэж ярьсан бэ гэхээр 750.000.000 төгрөг дээр нэмж тодорхой хэмжээний санхүүжилт олгохоор болсон мөн шүүхийн ерөнхий газрын удирдлагуудаас хэрвээ энэ барилгыг гүйцэтгэгч олж т барьж чадахгүй бол өөр т бариулж, чадахгүй бол өөр аймгийн төвд шилжүүлж барина. Тийм учраас та нар уг барилгыг бариулах тал дээр ажилла гэж чиглэл өглөө гэж ярьсан. Тэгээд энэ талаар дахин ярилцаж байгаад нэгдүгээрт хууль сахиулах байгууллага барилга бариулах гэж байгаа байна, хоёрдугаарт тухайн барилгыг барих батлагдсан төсөв нь 1.4 тэрбум гээд манай компани баръя гээд яриа хэлцэл рүүгээ орсон. Тэгээд тухайн барилгыг барих албан ёсны гарч гэрээ байгуулж ажилдаа орсон. Ингэд ажилдаа ороход шүүхийн газраас хурдан түргэн ажилла гэдэг шаардлагыг өдөр тутам тавьж байсан. Манай компани ажлаа яаравчлахаар барилга угсралтын зургаа гаргаж ажилдаа орсон. Барилга барих талбай дээрээ шорооныхоо ажлыг хийгээд эхэлсэн чинь суурийг нь чигжих шороогоо буулгах гэсэн талбай нь хүрэлцэхгүй, барилгын ажил явагдах хүрэлцээтэй талбай байхгүй байсан учраас барилгын сууриас гарсан шороонуудаа тухайн үеийн аймгийн төвийн удирдлагуудтай ярилцаж байгаад 2, 3 хэсэгчлэн буулгаж эхэлсэн. Ингэж шороогоо зөөхдөө хүнд даацийн машинуудыг хөлсөлж шорооны ажил нилээд их хийгдсэн. Ингээд барилгын зурагт заасан гараараа талбайн тэгшлэгээ явагдах ёстой байсан түүний дараа шугман суурь явагдах ёстой байсан. Талбайн тэгшилгээ явагдаад шугаман сууриа оруулах гэж байсан чинь барилга барих хөрс маань байгалийн хөрс биш асгасан хөрс байсан. Үүний дагуу манай компани барилгын зөвлөх инженерүүд болон аймгийн барилгын компанид хандсан. Тэгээд бид нар зураг төслийн дагуу барилга барих газраа ухаад үзэхэд тухайн газрын хөрс нь асгасан хөрс байна. Үүнийг яах вэ цааш нь яах ёстой вэ гэсэн чинь барилгын зөвлөх инженер ирж үзээд байгалийн хөрсийг гарч иртэл нь асгасан хөрсийг ухах ёстой гэж хэлсний дагуу цааш нь хөрсөө ухаж үргэлжлүүлээд барилгын тенхик стандарт хүрсэн хэмжээнд нь хүргээд суурийнхаа хэв хашлагыг зангидаж эхэлсэн. Суурийнхаа хэв хашлагыг зангидаж эхлээд явж байхад аймгийн газрын даргаар Уууганбаатар гэдэг хүн томилогдон ирсэн. гэдэг дарга ирэхдээ барилгын иженер гэдэг хүнийг дагуулж ирээд барилгын ажилтай танилцсан. Барилгын инженер хэлэхдээ барилгын ажлыг хэвийн сайхан явагдаж байна, суурийг стандартын дагуу чанартай сайн материалаар хийж байгаа юм байна хамгийн гол нь ажлын явцыг түргэн шуурхай хий гэж хэлсэн. Архангай т ижил төрлийн барилга баригдаж байгаа. Архангайн барилгатай харьцуулахад танай барилга удааширалттай байна гэсэн. Ингээд бид нар ажлаа шуурхайлаад өдрийн 8 цагт ажиллах боломжгүй байсан учраас ажиллах хүн хүч, механизмийн зохион байгуулалтанд орсон. Барилгын ажил явагддаг ямар л дараалал байна түүний дагуу ажил явагдаж байгаад шавар засалын ажил дээр ирээд мөнгө төгрөгийн дутагдалд орж эхэлсэн. газраас барилгын санхүүжилтийг шорооны ажлаас эхлээд олгохоор график гаргаж өгсөн. Гэтэл тухайн график нь мөрдөгдөөгүй. Тэгээд би шүүхийн ерөнхий болон аймгийн шүүхийн т мөнгө төгрөг хэрэгтэй байна гэж нилээд их явж байж хамгийн эхний санхүүжилт 06 сарын 14-ний өдөр орж ирсэн. Эхний санхүүжилт орж иртэл бид нар мөнгө төгрөгийн асуудлаас болоод ажил төрөл удааширсан зүйл байхгүй ажил хэвийн явагдаж байсан. Тэгээд барилгын ажил хэвийн үргэлжилж явсаар би ажлын дундуур даргад бид нарын авсан мөнгө хаанаа ч хүрэлцэхгүй байна. Ажил төрөл явагдахад мөнгө хэрэгтэй байна гэж уулзсан чинь би ерөнхий газрын дарга нартай уулзсан та надад албан бичиг өгөх ёстой юм байна гэхээр нь би албан бичиг хийж өгсөн. Албан бичиг өгөөд нилээн хэд хоногийн дараа дарга юу гэж хэлсэн бэ гэхээр энэ мөнгө нэг л бүтэмж муутай байна, анх эхэлж гэрээ хийхдээ 750.000.000 төгрөгийн 5 хувьтай тэнцэх 37.500.000 төгрөгийг гэрээн дээр гүйцэтгэлийн баталгаа гэж оруулсан учраас чанарын баталгааг жилийн дараа олгох ёстой байсан. Тийм учраас энэ мөнгийг олгож байна гээд 38.000.000 төгрөгийг 12 сарын 09-ний өдөр манай компаний данс руу хамгийн сүүлийн удаа хийсэн. Ингээд 750.000.000 төгрөгийн санхүүжилт дууссан. Тэгсэн мөртлөө бид нар ажлаа үргэлжлүүлэн хийж барилгын ажлаа дуусгаж хүлээлгэж өгсөн. Барилгын ажлаа дуусгаад хүлээлэж өгөхөд ерөнхий газраас  инженер 2 ирж барилгын ажлаа хүлээж авсан. Үүний дараа би газрын дарга ын өрөөнд орж үлдэгдэл мөнгө төгрөгийн талаар дахин ярьсан. Гэтэл ерөнхий газраас ирсэн Ган-Эрдэнэ дарга уг барилгыг барихад илүү зардал гарсан, та нарт бэрхшээлтэй байгаа гэдгийг ойлгож байна, бид нар энэ асуудал дээр ямар нэгэн гарц олно, та нар ерөнхий очиж уулзаарай гэж хэлээд явсан. Тэгээд би хэд хоноод Улаанбаатар хот руу явж ерөнхий т очиж Ган-Эрдэнэ даргатай уулзсан. Гэтэл Ган-Эрдэнэ дарга манай дарга нар энэ мөнгөний асуудлыг зөвшөөрөхгүй, мөнгө төгрөг өгөхгүй гэсэн зүйл ярьж байна гэж гэхээр нь Ган-Эрдэнэ дарга бид 2 өрөөнд нь муудалцсан. Тэгээд би эргэж нутагтаа ирээд шүүхэд хандсан. Тухайн асуудлаар шүүхэд хандсанаас хойш ямар цаг хугацаа өнгөрснийг та бүгд мэдэж байгаа байх. Би 3 удаа өмгөөлөгч сольж авсан. Эхний өмгөөлөгчөө Улаанбаатар хотоос авсан, тэр өмгөөлөгч маань настай хүн байсан учраас явах нь хол юм байна, тийм учраас би оролцож чадахгүй гэсэн. Дараа нь Улаанбаатар хотын хуулийн фермээс өмгөөлөгч хөлсөлж уг хэрэг маргаан дээр ажилласан. Хуулийн фермийн өмгөөлөгч залуучууд маань хавтаст хэрэгтэй танилцаад хөндлөнгийн шинжээч томилуулах шаардлагатай юм байна тийм учраас анхан шатны шүүх хурлыг хойшлуулах хэрэгтэй байна. Яагаад гэвэл та нэхэмжлэлээ буруу гаргасан байна, та 154.500.000 төгрөг гээд дутуу тоо тавьсан байна, та уг барилгыг нэгэнт 1.4 тэрбум төгрөгөөр барих төсөв батлагдсан нөхцөлд 1.4 тэрбум төгрөгийн зөрүүг нэхэмжлэх ёстой юм байна, хоёрдугаарт бид нар энэ талаар нилээн судлаж үзсэн, сангийн яаман дээр очиж судалгаа хийсэн, шууд таньтай гэрээ байгуулсан нөхцөлд сангийн яамнаас зөвшөөрөл авах ёстой юм байна. ерөнхий ийм зөвшөөрөл аваагүй байна. Тийм учраас та анхан шатны шүүх хурлыг хойшлуулах шаардлагатай байна гэж хэлэхээр нь би Улаанбаатар хотоос өмгөөлөгчгүй ирж байж байгаад өөрөө бодож, бодож эргэлзэж байгаад анхан шатны шүүх хуралд орсон. Анхан шатны шүүх хурал ямар үр дүнтэй болсныг та бүгд мэдэж байгаа байх. Анхан шатны шүүхээс манай талд төсөвт төлөвлөгдөөгүй ажил илүү ажил хийсэн 34.500.000 төгрөгийг өгөх ёстой юм байна гэсэн гарсан. Анхан шатны шүүхийн тэй холбогдуулаад давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан. Анх манай компани шүүхийн тай гэрээ байгуулахад ерөнхий , шүүхийн юу гэж хэлсэн бэ гэхээр 1.4 тэрбум төгрөгийн төсөв яах вэ, 1.4 тэрбум төгрөгөөс аль болохоор хямдруулаад танай компанийг хохиролгүйгээр энэ ажлыг дуусгана гэж хэлсэн. Ингээд уг маргаан үүсээд үүнтэй холбоотой материалуудыг судлаж үзэхэд шинжээч шинжилгээ хийхдээ тухайн барилгын тооцоог авч үзсэн байсан. Ингэхдээ ижил төрлийн барилгын 1 метр квдрат талбайд ногдох зардлаас тооцож гаргасан. Уг тооцоогоор Архангай , Баянхонгор , Ховд т баригдсан ижил төрлийн барилгыг судлаж үзээд т бага зардлаар уг барилга баригдсан байна гэж үзсэн. Яагаад т бага зардлаар тухайн барилга баригдсан бэ гэдгийг бас судлаж үзсэн. Ингээд үзэхлээр т бага бусад аймгуудаас бага зардлаар газрын барилга баригдах үндэслэл байхгүй байгаа. Яагаад бэ гэхээр Архангай, Баянхонгор, Ховд аймгууд таа тоосгоны үйлдвэртэй. Тийм учраас уг аймгуудаас бага зардлаар барилга баригдах үндэслэлгүй. Яагаад аймгийг алагчлаад мөнгө төгрөг өгөхгүй гээд байгааг би ойлгохгүй байна. Тухайн барилгыг барьж ашиглалтанд өгөхөд нийт 100 гаруй хүн 7-8 сарын хугацаанд ажилласан. Би газраас 154.500.000 төгрөгийг нэхэмжилж байна. Уг барилгын төсөвт өртөг 1.4 тэр бум төгрөгийг манай компани авъя гэж байгаа юм биш, 1.4 тэрбум төгрөг дээр нэмээд манай компани 154.500.000 төгрөгийн зардал нэмээд гаргачихлаа үүнийг өгөөч гэж байгаа юм биш, аль эсвэл барилгаа дутуу барьчихаад 154.500.000 төгрөгийг нэмээд өгчих юм бол барилгаа гүйцээж барина гэж байгаа юм биш. Мөн би ирээдүйд олох ёстой орлогоо нэхэмжилж байгаа юм бишээ. Барилгыг барихад 4 төрлийн шууд зардал гардаг. Үүнд материалын зардал, тээврийн зардал, цалин хөлсний зардал, хоол хүнсний зардал гээд 4 үндсэн зардал зайлшгүй гардаг. Шууд зардлаас 101.892.000 төгрөгийн хэмнэлт гарсан. Нийт төсвөөс 600.000.000 орчим сая төгрөгийн зардал хэмнэсэн байхад яагаад маннай компанид 154.500.000 төгрөгийг өгөхгүй байгаа юм бэ гэдгийг ойлгохгүй байна. Манай компаний нэхэмжилж байгаа 154.500.000 төгрөгөнд юу юу багтаж байгаа вэ гэхээр гурван удаа томилогдсон хөндлөнгийн шинжээчийн зардал, анхан шатны шүүхийн ээс барилгын зураг төсөвт ороогүй ажил хийсэн байна гэдгийг баталгаажуулсан. Мөн тухайн барилгын угсаралтын зургийн дагуу ханын материалд шаардагдах ёстой тоосгийг 8 километр зайнаас тээвэрлэнэ гээд төсөвтөө тооцсон байсан. 8 километрийн зайнаас ийм барилгад орох тоосгыг татахад 3.341.000 төгрөгийн зардал гарна гээд төсөв дээрээ тооцсон байсан. Гэтэл тоосгоны үйлдвэргүй учраас хамгийн ойрхон тоосгоны үйлдвэртэй болох Ховд аймгаас ханын материалын тоосгоо татаж авсан. Ховд аймгаас 600 гаруй километрын зайтай байдаг. 600 километр, 8 километрыг харьцуулж үзвэл тоосго татах тээврийн хөлс 75 дахин өссөн тооцоо гарч байгаа. Бид нар Ховд аймгийн тоосгоны үйлдвэртэй тохиролцсоны үндсэн дээр 1 тоосгыг 450 төгрөгөөр татахаар болж тоосго тээвэрлэлтийн зардалд 129.000.000 төгрөг зарсан. Энэ бүгдийг тооцоод үзэхэд шууд зардал 904.000.000 төгрөг боллоо гэж тооцож гаргасан. Манай компани гарсан зардлаа авъя, хохиролгүй болъё гэсэн зүйл л тавьж байна. Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч тухайн барилга дээр хоригдолууд ажиллуусан байна гэсэн баримт гаргаж байна. Тухайн барилга дээр хоригдолууд ажилаад шүүхийн т эргээд 600.000.000 төгрөгийн орлого эргэлтэнд орсон баримт бий. Тухайн барилгад зарцуулсан материалын үнэ, ажиллаж байсан хүмүүсийн цалин хөлсийг зайлшгүй өгөх ёстой байсан учраас би банкнаас зээл авч хүмүүст өгөх ёстой цалин хөлсийг нь өгсөн. Мөн одоог хүртэл өгч дуусаагүй материалын тооцоо байгаа. Энэ бүгдээс дүгнээд үзэхэд уг барилгыг сэтгэл гаргаж хөрөнгө мөнгийг нь хэмнэж өгчихөөд яагаад бид нар хохироод үлдэх ёстой юм бэ, төрөөс иргэн хуулийн этгээдийг хохироохгүйгээр хууль баталдаг байх гэж бодоод шүүхэд хандсан. Монголын төр хууль хяналтын байгууллага иргэн аж ахуйн нэгжийг хуурч мэхэлнэ гэж бодохгүй байна. Манай байгууллага ашгийн төлөө байгууллага гэхдээ амаар тохиролцсон тохиролцоогоо бодоод, хэмнэж болох бүх зардлыг хэмнээд нэмэлтээр зайлшгүй хийх ажлыг хийгээд тохирсон ёсоороо барилгын ажлыг хийж гүйцэтгэсэн. Тийм учраас бидний хохирлыг арилгаад өгөөч гэж шүүхэд хүсэлт гаргасан. Манай компани хохирлыг барагдуулаад өгчихөөр ямар хуулийн ямар зүйл заалтыг зөрчөөд байгаа юм бэ, эцэст нь хэлэхэд би ямар буруутай зүйл хийчихээд банкны өмнө авсан зээлээ төлж чадахгүй, авсан материалынхаа зардлыг төлж чадахгүй байдал хүрчихээд байгаагаа ойлгохгүй байна. Ямар ч байсан би хохирлоо олж авахын тулд эцсээ хүртэл явна. Би хий хоосон зүйлийн хойноос яваагүй хийсэн ажлынхаа хойноос явж байгаа. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагаа бүхэлд нь дэмжиж байна гэв.

Нэхэмжлэгч байгууллагын өмгөөлөгч Д.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэгдүгээрт: ШШГЕГ дотоод эх үүсвэрээр дотоод орлогооороо тус барилгыг барсан гэж хэлж байна. ШШГЕГ нь ялтнаар ажил хийлгээд дотоод орлого олдог. Гэхдээ уг орлого нь ашгийн төлөө бус байгууллага учраас уг орлого нь төсвийн орлогод хамаарна. Тухайн барилга нь баригдаад улсын төсвийн хөрөнгө болж байгаа. Хувийн хөрөнгө биш. Тийм учраас додоод эх үүсвэрээр барьсан байна уу, улсын төсвөөс барьсан байна уу гэдэг нь зураг төсөвт заасан төсвөөрөө баригдах ёстой. Түүнээс гадна Сангийн яам уг барилгын талаар мэддэггүй юм байна лээ. Нэгэнт ШШГЕГ улсын төсвийн байгууллага юм чинь олж байгаа орлого нь өөрөө улсын төсөвт тооцогдох ёстой. Улсын төсвийн хөрөнгийг бүрдүүлэх үүргийг гэрээгээр хүлээдэг. Тэгэхээр ШШГГ олсон орлогоороо барилга барьчихаад тухайн барилгаа сангийн яаманд мэдээллээгүй байгаа нь сонирхолтой асуудал байна.

Хоёрдугаарт: ******* ХХК тус барилгыг 750.000.000 төгрөгөөр хийж ээр сонгогдсон гээд байна. Зост Өргөө ХХК-ийг яаж сонгосон талаар тайлбар хэлээд байдагаас биш энэ талаар баримтыг хариуцагч тал гаргаж өгдөггүй.

Гуравдугаарт: Хэрэгт авагдаагүй баримтын талаар яриад байна. Хөвсгөл аймгийн барилга дээр хоригдолууд ажиллаж байсан гэж байна, үүнийг бол бид мэдэхгүй, мөн Архангай аймгийн барилгын цэвэр бохирын шугам нь аймгаас хол зайнд байсан гэсэн. Энэ талаар хэрэгт баримт байхгүй.

Дөрөвдүгээрт: Архангай т хууль зүйн сайд ирэх болсонтой холбогдуулж гаднах талбайд хашаа нэмж барьсан гэж байна. Хууль зүйн сайд ирэхээр нэмж ажил хийлгээд нэмэлт санхүүжил олгосон юм уу гэдэг ойлгомжгүй зүйл ярьж байна. Энэ нь шударга ёсонд нийцэхгүй байна.

Тавдугаарт: Гэрээний хугацааг хэтрүүлж тус барилыг хүлээлгэж өгсөн гэж байна. Энэ талаар нэхэмжлэгч тайлбартаа дурдсан. Барилгатай холбоотой бүх баримт шаардлагатай болсны дараа тухайн барилгын ажил эхлэх байсан. Гэрээний үүргийн хугацаа хэтрэлт нь захиалагчтай шууд холбоотой гэж үзэж байна гэв.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй танилцаад эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. ерөнхий дотоод эх үүсвэрээрээ гарзын барилгыг 1.4 тэр бум төгрөгөөр батлаж барилахаар төсөл баталсан. Уг барилыг улсын төсвөөс санхүүжүүлээгүй өөрийн дотоод эх үүсвэрээрээ санхүүжүүлж барьсан. 2016 онд аймгийн алба нь 750.000.000 төгрөгөөр нэг цонхны үйлчилгээтэй барилгыг шинээр барьж ажлыг барилгын компаниудаас үнийн санал авсан ба уг саналын дагуу Зост Өргөө ХХК нь 750.000.000 төгрөгөөр уг барилгыг барьж саналыг ирүүлж сонгогдсон. байгууллага 2002 оноос хойш цагдан хорих байрыг цагдаагийн газраас шилжүүлж авсан. Тухайн үед цагдан хорих байр газрын хөрснөөс доош байсан учраас тэр нь хүний жам ёсны эрхэд халдаж байна, хүн байгалийн гэрэл тусхуйц чийгшил, өрөөний темпратур хэвийн байх байтал стандарт нь алдагдаж байгаа тул танай байгууллага аймгууд цагдан хорих байраа шинэчил гэсний үндсэн дээр Хөвсгөл т шүүхийн байгууллагатай адилхан барилга бариулсан. Уг барилыг Хөвсгөл 2016 онд ашиглалтанд оруулсан. Мөн уг барилыг 750.000.000 төгрөгөөр барьсан. Уг барилгыг барихдаа тай адилхан хорих ангийн хоригдолуудаар бариулсан. Архангай болон Баянхонгор аймгууд шүүхийн газрын барилгаа хорих ангийн хоригдолуудаар бариулаагүй, зөвхөн компаний ажилчдаар бариулсан. Архангай шүүхийн шийдэв газрын барилгаа 812.000.000 төгрөгөөр бариулахаар гэрээ хийгээд гэрээнд заасан мөнгөөрөө бариулсан. аймгийн ШШГГ-ын барилга шиг цэвэр бохир, халуун, хүйтэн нь ойрхон байгаагүй, 200 гаруй километрийн зайтай байсан. Мөн ерөнхий сайд болон хууль зүйн дотоод хэргийн сайд нар ирж барилгын ажилтай танилцана гэсэн учраас гаднах хашаа болон талбайг нэмэлтээр янзалсан. Үүний хийхдээ тухайн компани маань нэмэлт санхүүжилт хэрэгтэй гэдгээ албан ёсоор мэдэгдсэн. Түүний дагуу нэмэлт санхүүжилт нь орсон. Улмаар нэг цонхны үйлчилгээтэй цагдан хорих байрыг 2016 оны 04 сарын 08-ний өдрөөс 2016 оны 09 сарын 01-ний өдрийн хооронд хийж гүйцэтгэж ашиглалтанд бүрэн оруулж түлхүүр гардуулах нөхцөлтэйгээр 2016 оны 04 сарын 08-ний өдөр Зост Өргөө ХХК гэрээ байгуулсан. 2016 оны 09 сарын 01-ний өдөр ашиглалтанд оруулж өгнө гэж гэрээнд заасан байсан. Тус гэрээ нь Иргэний хуулийн 109 дүгээр зүйлд заасан хүчин төгөлдөр гэрээ гэж үзэж байгаа бөгөөд тус гэрээний 3.1, 3.2 заалтад барилын гүйцэтгэлийн үнийг хэсэгчлэн төлнө гэж заасан. Гэрээнд уг барилын нийт үнийг 750.00.000 төгрөг гэж баталсан. Нэхэмжлэгч байгууллага тус гэрээнд гарын үсэг зурсан байсан. Тодорхой ажил гэрээ байсан. Иргэний хуулийн 345 дугаар зүйлийн 345.2 хэсэгт заасан төсвийн хэмжээ нэмэгдэхээр бол ажил гүйцэтгэгч захиалагчид нэн даруй мэдэгдэнэ гэж заасны дагуу төсвийн нэмэгдэлийг захиалагч талд нэхэмжлэгч тал гаргаагүй байсан. 2016 оны 11 сард нэмэлт санхүүжил шаардах үед барилгын ажил дууссан байсан. Ажил гүйцэтгэгч тал хууль зааснаар нэмэлт санхүүжилт шаардлагатай тэр үед захиалагч талд мэдэгдэх ёстой байсан. Гэрээнд нийт мөнгөн дүнг заасан бол гүйцэтгэгч тухайн үнэд багтааж, тогтоосон хугацаанд тоголдолгүй ажил гүйцэтгэж захиалагчид шилжүүлэх үүрэгтэй. Түүнчлэн гэрээний хэрэгжилтийн явцад төсөв ихээхэн хэмжээгээр нэмэгдэх тохиолдолд ажил гүйцэтгэгч захиалагчид нэн даруй мэдэгдэх үүрэгтэй. Захиалагч энэ тухай мэдсэн даруйд гэрээг өөрчлөх, цуцлах, нэмэлт санхүүжил олгох гэх мэт хариу үйлдэл үзүүлэх, гүйцэтгэгчийн хувьд хүсэл зоригийг нь биелүүлээгүй тохиолдолд ажил гүйцэтгэгч гэрэээгээ цуцлах, гүйцтэгэсэн ажлын хөлсийг захиалагчаас шаардах эрхтэй. Нэхэмжлэгч хөрсний бүтцээс шалтгаалсан ажлын үнийн хэмжээнээс нэмэгдэх байршлаас болж гаднах нөхцөл өөрчлөгдсөн талаар дурдсан. Гэтэл 2016 оны 04 сарын 28-ний өдөр барилгын суурь хөрсний хяналтын актад барилгын хог хаягдал агуулсан, асгаасан хөрстэй, барилын суурь 80-90 см зөрсөн байсан. Энэ тухай барилын геодизийн дүгнэлт дээр байсан. Нэмэлт санхүүжилтийг тухайн үед захиалагчаас шаардах эрхтэй байсагн. Юу гэсэн үг вэ гэхээр ажил гүйцэтгэгч тал барилыг суурийг 80 см доош болчихлоо, үүндээр нэмж мөнгө өг гэж шаардах эрхтэй байсан. Гражийн гаднах хаалга эгц хойшоо гарах ёстой, мөн мотор нь армоторын төмрөөр баригдах байсан бол нүхтэй саарал блокоор баригдсан байсан. Мөн хоригдолуудаар өрүүлж барьсан байсан. тухайн үед гражийн хаалаг чигээрээ хойшоо гарах ёстой байхад хойно нь цэвэр усны шугам байсан учраас түүнийг өөрчилсөн. Гэтэл түүнийг зураг төсвөөр юу гэж заасан бэ гэхээр армоторын төмрөөр зангидаж байгаад тоосголох ёстой байсан. Гэтэл түүнийг нүдээр харах юм бол 40 хувийн шавардлагаатай, хашаа нь нүхтэй саарал блокоор 2 үе давхарлаад 2 зэрэгцээ өрсөн байсан. Шинжээчид түүнийг үнэлэсэн байсан. Гэхдээ бетоноор цутгах ажлын хөлс нь 6.000.000 гаруй төгрөг гэж байснийг нь нүхтэй блокоор барьсан нь 10.000.000 гаруй төгрөг болсон байна гэж үнийн дүнг гаргасан. Нэхэмжлэгч ШШГЕГ-ын 2016/БОШГ06 дугаартай гэрээгээр нэг цонхны үйлчилгээтэй албан контор, цагдан хорих байрыг 2016 оны 09 сарын 01-ний өдөр хүлээлгэж ашиглалтанд бүрэн оруулж, түлхүүр гардуулах нөхцөлтэйгээр гэрээ байгуулсан хугацаатай байсан боловч 2016 оны 11 сарын 28-ний өдөр тус барилыг улсын комисст хүлээлгэж өгсөн. Үүнээс үзэхэд тус гэрээний 6.4 дэх хэсэг буюу гүйцэтгэгч нь гэрээнд заасан хугацаандаа тус ажлыг гүйцэтгээгүй бол хоногт 0.05 хувийн алданг тооцож төлнө гэж заасан байдаг. Үүнээс үзэхэд нэхэмжлэгч Зост Өргөө ХХК нь 87 хоног хугацаа хэтрүүлсэн тус барилыг улсын комисст хүлээлгэж өгсөн. Тухайн алдангийн тооцоо нь нийт 32.625.000 төгрөг болж байна. Тус алданг одоо хүртэл Зост Өргөө ХХК нь аймгийн ШШГГ-т өгөөөгүй байгаа. Ийм 2 тал харилцан тохиролцсны үндсэн дээр холбогдох хууль тогтоомжийн хүрээнд тухайн гэрээг байгуулсан байх бөгөөд Иргэний хуулийн 343, 344 дүгээр зүйлүүдэд заасны дагуу нэхэмжлэгчид ажил гүйцэтгэлийн хөлс болох 750.000.000 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан ба тус хуулийн 345 дугаар зүйлийн 345.2, 350 дугаар зүйлд тус тус заасан өөрийн хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас өөрт учирсан хохирлоо нэхэмжил байгаа нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч аймгийн газраас ажил гэрээний үүргийн биелэлтэд 154.500.000 төгрөг гаргуулахыг хүсч шүүхэд нэхэмжилжээ.

Нэхэмжлэгч компаний зүгээс шаардах эрхийнхээ үндэслэлийг тайлбарлахдаа аймгийн шүүхийн газрын барилгын ажлыг явцад хөрсний бүтцээс шалтгаалан барилгын шугаман суурийн гүний хэмжээ нэмэгдэх, байршилаас болж гражийн гаднах пандусийн хэмжээ өөрчлөгдөх, халуун усны хангамжийг агшин зуур халаагчаар шийдсэн, наралгааны байр нэмж барьсан, халаалтын зурагт заагдаагүй зарим нэмэгдэл ажил, гадна шилэн кабелийн угсралт хийгдсэн, валютын ханшаас шалтгаалан материал түүхий эдийн үнэ, тээврийн зардал өсөх зэргээр гэрээ байгуулах үед урьдчилан төлөвлөх боломжгүй байснаас гэрээнд заасан үнийн дүн нэмэгдэж компаниас нэмэлт хөрөнгийг гаргаж барилгыг барьж дуусгасан. ШШГЕГ-ын эрх бүхий албан тушаалтан гэрээний үнийн дүн дээр тодорхой хэмжээний нэмэлт санхүүжилтийг барилгын ажлын явцад лэж өгөхөөр амалсан гэдгийг тухайн үед тус албаны даргаар ажиллаж байсан дарга, нягтлан бодогч нар надад ярьж тайлбарласан. Энэ барилгын экспертизээр батлагдсан зургийн дагуу хийсэн төсөв 1.489.235.848 төгрөг байсан юм гэжээ.

Хариуцагч аймгийн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч тайлбарлахдаа: ... ерөнхий нь Улсын төсвийн хөрөнгө оруулалт болох дотоод эх үүсвэрээр 2016 онд албаны 750.000.000 төгрөгийн төсөвтэй Нэг цонхны үйлчилгээ бүхийн албан контор, цагдан хорих байр-ыг шинээр барьж ажлыг барилгын компаниудаас үнийн санал авсан ба уг саналын дагуу ******* ХХК нь 750.000.000 төгрөгөөр хийж саналыг ирүүлж сонгогдсон байна. Уг гэрээний 3.1, 3.2-т барилгын нийт үнийг тодорхой зааж өгсөн ба ажил гүйцэтгэгч гэрээнд өөрчлөлт оруулах, Иргэний хуулийн 345 дугаар зүйлийн 345.2 хэсэгт ... төсвийн хэмжээ нэмэгдэхээр байвал ажил гүйцэтгэгч, захиалагчид нэн даруй мэдэгдэнэ гэж заасны дагуу төсвийн нэмэгдлийг захиалагч талд гаргаагүй байна. Ажил гүйцэтгэгчийн хөрсний бүтцээс шалтгаалан барилгын шугаман суурийн гүний хэмжээ нэмэгдэх, байршлаас болж, гражийн гаднах пандусын хэмжээ өөрчлөгдсөн талаар захиалагч талаас тухай бүр нэмж төсөв шаардах эрх нь нээлттэй байсан. Иймд 2 тал харилцан тохиролцсны үндсэн дээр холбогдох хууль тогтоомжийн хүрээнд Ажил гэрээг байгуулсан бөгөөд Иргэний хуулийн 343, 344 дүгээр зүйлд заасны дагуу нэхэмжлэгчид ажил гүйцэтгэсний хөлсийг 750 сая төгрөг бүрэн төлж барагдуулсан ба мөн хуулийн 345 дугаар зүйлийн 345.2-т заасан өөрийн хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас өөрт учирсан хохирлоо нэхэмжилсэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож лэж өгнө үү гэжээ.

Талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар Ажил гэрээ байгуулагдсан гэж шүүх үзэв.

Уг гэрээний нэг тал нь ******* ХХК, нөгөө тал нь аймгийн , хөрөнгө оруулагч санхүүжүүлэгч тал нь ерөнхий байна.

Захиалагч тал болох аймгийн нь хөрөнгө оруулагч ерөнхий газрын эрх олгосон зөвшөөрөлгүйгээр бие даан гэрээний нэг тал болж аж ахуйн нэгж байгууллагатай гэрээ байгуулсан байгаа нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8 хэсэгт зааснаар зохих этгээдийн зөвшөөрөлгүйгээр хийгдсэн хэлцэлд тооцогдож хэлцэл хүчин төгөлдөр бус байсан байна.

Гэвч одоогийн нөхцөл байдлаар гэрээний нэг тал үүргээ гүйцэтгээд дуусчихсан нөгөө тал үүргийн гүйцэтгэлийг хүлээгээд авчихсан, үүргийн гүйцэтгэлийг харилцан буцаах боломжгүй, нэгэнт гарчихсан үр дүнгээс талууд татгалзаагүй зэргийг үндэслэн уг хэлцлийн талууд хүсэл зоригоо хүлээн зөвшөөрч үйлдлээрээ илэрхийлсэн гэж үзэж Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.3-д зааснаар хэлцэл шинээр хийсэнтэй адилтгаж хүчин төгөлдөрт тооцох нь зүйтэй.

Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 1.1, 1.2 хэсэгт ...1440 метр квадрат талбайтай нэг цонхны үйлчилгээ бүхий албаны контор, цагдан хорих байрны барилга угсралтын ажлыг барилга байгууламж, цахилгаан холбоо, цэвэр бохир усан хангамж, дулаан түүний нэгдсэн шугам сүлжээ, холболт түлхүүр гардуулах нөхцөлтэйгөөр, ...бетон суурь, тоосгон хана, бетон хучилттай, 4 давхар барилга угсралт /байгууламж, тоног төхөөрөмж суурилах/-ын ажлыг дэд бүтэц инженерийн шугам сүлжээ /дулаан, цахилгаан, цэвэр бохир усан хангамж/, туслах ажил /бусад ажил/-ын хамт гэж гэрээний зүйл болон хугацааны талаар тодорхой заасан, гэрээний 3.1, 3.2-т гэрээний үнэ буюу ажлын нийт төсөвт өртөг нь санхүүжилтийн нийт гүйцэтгэл болно гээд гэрээний нийт үнэ 750.000.000 төгрөг гэж тус тус тодорхой заасан байна.

Ийнхүү гэрээний нөхцөл тодорхой заагдсан, гэрээнд нэмэлт санхүүжилтийн талаар огт тусгагдаагүй нөхцөл байдлууд илэрхий байхад гэрээний нөхцлийг зөвшөөрч барилгыг барьж дуусгасан байгаа нь компаныг эрсдэлд оруулсан, нөгөөтэйгүүр аймгийн уг гэрээг ямар нэгэн хувь этгээдтэй байгуулаагүй, ******* ХХК нь 2005 онд үүсгэн байгуулагдсан, барилга угсралтын ажлын чиглэлээр олон жил ажиллаж буй дадлага туршлагатай компани, барилгын экспертизээр батлагдсан төсөв нь 1.489.235.848 төгрөг байхад ийм санхүүжилтээр ийм хэмжээний барилгыг барих боломжтой эсэхийг компани өөрийнхөө дадлага туршлагад тулгуурлаад урьдчилан тооцоолох, гэрээнээс учрах санхүүгийн эрсдэлийг урьдчилан тооцоолоод гэрээнээс татгалзах бүрэн боломжтой байсан гэж шүүх дүгнэв.

Талууд одоо гэрээний үнийн талаар маргаж байгаа ба ******* ХХК-ны захирал Н.******* гэрээний үнийн талаар ...ШШГЕГ-ын эрх бүхий албан тушаалтан гэрээний үнийн дүн дээр тодорхой хэмжээний нэмэлт санхүүжилтийг барилгын ажлын явцад лэж өгөхөөр амласан гэдгийг тухайн үед тус албаны даргаар ажиллаж байсан дарга, нягтлан бодогч нар надад ярьж тайлбарласан гэж тайлбарлаж байгаа ч энэ нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдохгүй, гэрч Гэрэлхүү энэ талаар ...ШШГГазраас барилгыг бариулах ажлын хэсэг гээд гарчихсан байсан юм. Төсөв дутна барина гэж ерөөсөө яриагүй, төсөв дутна гэдгийг бид нар мэргэжлийн хүмүүс биш яаж мэдэхэв дэ. Тэгэхээр дутсан төсөвийг нэмж санхүүжүүлнэ энэ тэр гэж ерөөсөө яриагүй гэсэн үг гэж мэдүүлсэн байна.

Хэрэг хянан лэх ажиллагааны явцад уг барилгын нийт өртөгийг тогтоолгуулахаар гаргасан талуудын хүсэлтүүдийг шүүх хангаж нийт 3 удаа шинжээч томилж дүгнэлт гаргуулсны нэг нь хүчингүй болсон, нөгөө 2 дүгнэлтээр уг барилгыг барихад тодорхой хэмжээний нэмэлт зардал гарсан юм байнаа гэдгийг тогтоосон хирнээ зураг төсөлд тусгагдаагүй нэмэлт зардлыг 57.361.282 төгрөг, 34,248,773 гэж хоёр өөрөөр дүгнэсэн, эрх олгогдсон мэргэжлийн шинжээчидийн гаргасан дүгнэлтүүдийн үнэн зөв эсэхэд шүүх үнэлэлт дүгнэлт өгөх боломжгүй юм.

Нэхэмжлэгч тал шинжээчдийн дүгнэлтүүдийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа талаараа тайлбарласан ба шүүхийн хэлэлцүүлгийн явцад нэхэмжлэлийн шаардлагын талаар тодруулахаар нэхэмжлэгчээс асуухад тэрээр яг ямар ямар зардлууд нийлээд 154, 5 сая төгрөг болсон талаараа хангалттай тайлбарлаж нэхэмжлэлийнхээ шаардлагыг нотлож чадахгүй байсан нь түүний гэсэн тайлбараар нотлогдож байна.

ИХШХШ тухай хуулийн 6-р зүйлийн 6.2-т зохигч түүний төлөөлөгч нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлзэх эрхтэй гэж, мөн хуулийн 25-р зүйлийн 25.2.2, 38-р зүйлийн 38.1-д хэргийн оролцогч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй гэж тус тус зохицуулжээ.

Ажил гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байх бөгөөд ажил гүйцэтгэгч тал нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажлыг , захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүрэгтэй гэж /Иргэнийн хуулийн 343-р зүйлийн 343.1, 343.2/, мөн төрлийн шинжээр тодорхойлогдох эд юмс хийж захиалагчийн өмчлөлд шилжүүлсэн бол худалдах худалдан авах гэрээг зохицуулсан журмууд үйлчилнэ /Иргэний хуулийн 343-р зүйлийн 343.4/ гэж тус тус заасан.

Ажил гэрээний өөрийнх нь онцлог шинж байдалтай холбоотой чухал зохицуулалтуудыг гэрээнд өөрт нь зүйл болгож зааж өгсөн байдаг Тухайлбал: Иргэний хуулийн 345 дугаар зүйлийн 345.2 хэсэгт гэрээ байгуулах үед урьдчилан төлөвлөх боломжгүй байснаас төсвийн хэмжээ нэмэгдэхээр байвал ажил гүйцэтгэгч энэ тухай захиалагчид нэн даруй мэдэгдэх үүрэгтэй гэж заасан.

Нэхэмжлэгч компаны өмгөөлөгч хуулийн энэ заалтын талаар тайлбарлахдаа .. хуулийн энэ зүйл хэсэгт заасан үүрэг бол захиалагч, гүйцэтгэгч хоёрын хоёулангийнх нь үүрэг гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй юм. Энэ нь захиалагч талыг үүрэгжүүлсэн заалт байгаа төдийгүй гүйцэтгэгчийн нэн даруй хэрэгжүүлэх үүрэг байхаар хуульчилсан байгааг анхаарах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч тал тайлбартаа ...барилгын суурь ухахад хөрсний бүтцээс шалтгаалан суурийн гүний хэмжээ нэмэгдсэн, барилгын тоосгыг Ховд аймгаас татахад тээврийн хөлс өндөр гарсан, захиалагч тал нэмэлт ажил хийгүүлэхээр хүсэлт гаргасан гэж тайлбарлаж байгаа ба барилгын суурь ухах, тоосго өрөх зэрэг нь цаг хугацааны хувьд барилга барих эхний шатууд байх ба тус барилга гэрээнд зааснаар 2016 оны 04-р сарын эхээр баригдаж эхэлсэн ба энэ цаг мөчөөс нэмэлт зардлын талаар захиалагчид нэн даруй мэдэгдэх үүрэг үүсч байсан байна.

Гэтэл ажил гүйцэтгэгч тал 2016 оны 11-р сарын 11-ний өдрийн 29 тоот албан бичгээр 71.2 сая төгрөгийн нэмэлт санхүүжилт хүсч байсан, 2016 оны 11-р сарын 26-ны өдөр барилгыг улсын комисс хүлээж авсан байгаа зэрэг нөхцөл байдлууд баримтаар тогтоогдож байгаа ба энэ нь гүйцэтгэгч компани барилгыг барьж дууссаныхаа дараа юмуу эсхүл барилгын ажил дуусах шатанд нэмэлт санхүүжилт хүссэн хүсэлтээ гаргажээ гэсэн дүгнэлтэнд хүрэв.

хэлэлцүүлэгт энэ талаар тайлбарласан хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарыг үндэстэй гэж шүүх үзэв.

Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож лэх нь зүйтэй, шинжээчийн хөлс болох 300.000 төгрөгийг нэхэмжлэгч ******* ХХК-аас гаргуулж Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-нд олгож, хариуцагч байгууллага болох аймгийн нь шинжээчийн зардалд 2 сая төгрөг төлсөн болохыг дурьдаж лэх нь зүйтэй гэж үзээд

МОНГОЛ УСЛЫН ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 115 ДУГААР ЗҮЙЛИЙН 115.2.3, 116, 118 ДУГААР ЗҮЙЛҮҮДЭД ЗААСНЫГ УДИРДЛАГА БОЛГОН ТОГТООХ НЬ:

 

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 345 дугаар зүйлийн 345.2 хэсгүүдэд зааснаар *******-ны нэхэмжлэлтэй аймгийн т холбогдох ажил гэрээний үүрэгт 154.500.000 төгрөг гаргуулахыг хүссэн тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Нэхэмжлэлийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 930.450 төгрөгийг улсын орлого болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан лэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч *******-иас шинжээчийн зардал 300.000 төгрөгийг гаргуулж Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ны салбар, үнэлгээчин, мэргэжлийн төсөвчин Ж.*******, Л.******* нарт олгож хариуцагч байгууллага шинжээчийн зардалд 2.000.000 төгрөг төлсөн болохыг дурдсугай.

 

4.Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болно.

 

5. Талууд ийг эс зөвшөөрвөл түүнийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Ш.ОДОНЗУЛ