Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 07 сарын 16 өдөр

Дугаар 128/шш2020/0472

 

*******0*******0 оны 07 сарын 16 өдөр

Дугаар 1*******8/ШШ*******0*******0/047*******

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дуламсүрэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Я.С

Хариуцагч: Хан-Уул дүүргийн улсын бүртгэлийн хэлтэс

Гуравдагч этгээд: “К” ХХК

Гуравдагч этгээд: “М” ХХК

Нэхэмжлэлийн шаардлага: “Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэгчийн *******019 оны 7 дугаар сарын *******9-ний өдрийн Улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан тухай мэдэгдлийг хүчингүй болгож, Я.Сийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-******* дугаарт бүртгэлтэй Хан-Уул дүүргийн ******* дүгээр хороо, Зайсангийн тойруу, “******* *******” хотхоны ******* байрны ******* тоот, 384.*******3 м.кв талбай бүхий орон сууцыг барьцаанаас чөлөөлсөн бүртгэл хийхийг Хан-Уул дүүргийн улсын бүртгэлийн газарт даалгах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нарийн бичгийн дарга Д.Э, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Иргэн Я.С нь “М” ХХК-тай гэрээ байгуулж Хан-Уул дүүргийн *******-р хороо, Зайсангийн тойруу, “******* *******” хотхоны ******* байрны ******* тоот 384.*******3 м.кв талбай бүхий орон сууцыг нийт 130 000 ам.доллараар худалдан авч төлбөр тооцоог бүрэн барагдуулсан билээ.

Орон сууц захиалах гэрээний дагуу “М” ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тул нэхэмжлэгч Я.С нь Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандсан бөгөөд тус шүүхийн шүүгчийн *******015 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн ******* тоот шийдвэрээр Я.Сийн нэр дээрх үл хөдлөх хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр тогтоосон болно. Мөн Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн *******016 оны 05 дугаар сарын *******0-ны өдрийн 0******* тоот шийдэрээр Я.Сийн өмчлөлд уг орон сууцыг бүртгэж, үл хөдөх эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн гэрчилгээг гаргуулж өгөхийг даалгасан. Эдгээр шийдвэрээр Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 3******* дугаар зүйлийн 3*******.1-д заасан барьцаалуулагч буюу “М” ХХК нь барьцааны зүйлийг хууль бусаар олж авсан нь тогтоогдож байгаа.

Иймд иргэн Я.Сийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанаас чөлөөлсөн бүртгэл хийхээс татгалзсан мэдэгдлийг хүчингүй болгож барьцаанаас чөлөөлсөн бүртгэл хийхийг Хан-Уул дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст даалгаж өгнө үү” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “...иргэн Я.Сийн нэхэмжлэлд дурдсан Өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн *******-р хороо, Зайсангийн тойруу, “******* *******” цогцолбор ******* байрны ******* тоот 90 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр анх *******010 оны 05 дугаар сарын 1*******-ны өдөр “М” ХХК-ний нэр дээр бүртгэгдэж, өмчлөх эрхийн гэрчилгээ олгосон байдаг. *******010 оны 09 дүгээр сарын 0*******-ны өдөр “М” ХХК болон “П” ХХК, “К” ХХК-иудын хооронд байгуулагдсан 08/150 дугаартай барьцааны гэрээ улсын бүртгэлд бүртгэгдсэн. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн *******016 оны 0******* дугаар шийдвэр, “М” ХХК болон Я.С нарын хооронд байгуулсан орон сууц захиалагчтай орон сууц худалдах, худалдан авах гэрээ, “М” ХХК-ийн *******016 оны 16/400 дугаартай албан бичиг болон холбогдох бичиг баримтыг үндэслэн иргэн Я.Сийн нэр дээр өмчлөх эрхийн гэрчилгээг бүртгэж, гэрчилгээ олгогдсон. Өмчлөх эрх нь хэдийгээр Я.Сийн нэр дээр бүртгэгдсэн боловч барьцааны эрх дуусгавар болоогүй. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн дурдсанаар манайд хэд хэдэн удаа хүсэлт гаргасан. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн *******9 дүгээр зүйлийн *******9.1.5-т “мэдүүлэг гаргасан өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн талаарх маргааныг шүүхээр хянан хэлэлцэж байгаа” бол эрхийн улсын бүртгэлд бүртгэхээс татгалзана гэж заасан. Энэ хуулийн заалтын дагуу тухайн эд хөрөнгөтэй холбоотой банк болон компаниудын хоорондын маргаан, барьцааны эрх дуусгавар болоогүй байгаа. Иймд улсын бүртгэгч бүртгэх эрхгүй.

Нэхэмжлэгчийн гаргасан гомдлын дагуу манайд мэдүүлэг гаргаж болно гэсэн ерөнхий хариуг өгч байсан боловч дээд удирдлагаас бүртгэх тушаал, чиглэлийг өгч байгаагүй. Улсын бүртгэлийн ерөнхий газрын *******019 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн нэхэмжлэгч Я.Ст хариу өгсөн албан бичгээр “К” ХХК-ний *******019 оны 07 дугаар сарын *******9-ний өдрийн Шаардлага хүргүүлэх тухай албан бичиг болон Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, дээрх орон сууцыг барьцаанаас чөлөөлүүлэх тухай бие даасан шаардлагатай иргэний хэрэг Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хянан шийдвэрлэгдэж байгаа нь тогтоогдож байх тул улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан улсын бүртгэгчийн шийдвэр үндэслэлтэй байна” мөн Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн *******1 дүгээр зүйлийн *******1.1-т “Барьцаалбарын хууль ёсны эзэмшигч, эсхүл барьцаалагчийн хүсэлт, эсхүл шүүх, арбитрын шийдвэрийг үндэслэн барьцааны эрхийг дуусгавар болгоно”  гэж заасан.

Өөрөөр хэлбэл улсын бүртгэгч нь өөрөө бие даан барьцааны гэрээг дуусгавар болгох эрх хэмжээ байхгүй. Иймд бүртгэх боломжгүй гээд буцааж байсан. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн *******9 дүгээр зүйлийн *******9.1.5-д зааснаар шүүхэд маргаан хянан хэлэлцэгдэж байгаа бол манайх бүртгэхээс татгалзаж байгаа. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг нотлох баримтаар өгч байна. Шүүхийн шийдвэрт хэрэгийн оролцогчдоос гаргасан эсэх, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон эсэх нь энэ асуудалд хамааралтай. Иймд иргэн Я.Сийн нэхэмжлэлийн шаардлагыг хангахгүй орхиж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

Гуравдагч этгээд “М” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн тайлбартаа:  “Иргэн Я.С нь *******007 оны *******-р сарын 03-ны өдөр тоот “Орон сууц захиалагчтай байгуулах худалдах, худалдан авах гэрээ”-г байгуулж гэрээгээр Хан-Уул дүүргийн ******* дүгээр хороо, Зайсангийн тойруу, ******* ******* хотхоны ******* байрны 0******* тоот 384.*******3 м.кв талбай бүхий орон сууцыг 130,000 ам.доллараар худалдан авахаар харилцан тохиролцож төлбөр тооцоог бүрэн барагдуулсан. *******015 оны 10-р сарын 09-ны өдрийн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анахан шатны шүүхийн шүүгчийн ******* дугаар захирамжаар Я.Сийг Хан-Уул ******* дүгээр хороо, Зайсангийн тойруу, ******* ******* хотхоны ******* байрны ******* тоот 384.*******3 м.кв талбай бүхий орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр тогтоосон.

Анх “П” ХХК нь “К” ХХК-тай зээлийн болон барьцааны гэрээг *******008 оны *******-р сарын 14-ний өдөр байгуулсан бөгөөд үүнд дээрх орон сууц барьцаалагдаагүй. Харин барилга барих явцад санхүүгийн хүндрэл үүссэн учир  “К” ХХК-аас шаардсаны дагуу *******010 оны 09 сарын 0*******-ны өдөр “П” ХХК-ний зээлийн барьцаанд ******* байрны тоот тус бүрээр тухайн үед оршин суугчид уг байрандаа амьдарч байсан 90 хувийн гүйцэтгэлтэй өмчлөх эрхийн гэрчилгээг “М” ХХК -ний нэр дээр гаргуулж, тус бүрийг нь барьцааны гэрээ байгуулан бүртгүүлсэн нь уг байрны өмчлөгчдийн эрх ашгийг зөрчсөн шийдвэр болсон нь үнэн.

Иймд манай компаний зүгээс иргэн Я.Сийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна” гэжээ.

Гуравдагч этгээд “К” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...тус банк нь “П” ХХК-тай *******008 оны ******* дүгээр сарын 14-ний өдөр 08/150 тоот “Зээлийн гэрээ”-г байгуулж, 600,000.00 /Зургаан зуун мянган/ ам.долларыг жилийн 7,71 /сар тутам хувьсах/ хувийн хүүтэй 1*******0 сарын хугацаатай зээлсэн.

Мөн “М” ХХК-тай *******010 оны 08 дугаар сарын 06-ны өдөр 08/150 тоот Зээлийн барьцааны гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулах тухай нэмэлт гэрээ болон *******010 оны 09 дүгээр сарын 0*******-ны өдөр 08/150 тоот Зээлийн барьцааны гэрээ байгуулан “М” ХХК өмчлөлийн Хан-Уул дүүргийн ******* дүгээр хороо, Зайсангийн тойруу, “******* *******” хотхоны ******* байрны 1-4 тоот орон сууц зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд барьцаалсан юм.

Гэтэл “М” ХХК нь иргэн Я.Стэй *******007 оны ******* дүгээр сарын 03-ны өдөр тоот “Орон сууц захиалагчтай байгуулах худалдах худалдан авах гэрээ”-г байгуулж, тус банкны барьцаанд бүртгэлтэй хөрөнгө болох Хан-уул дүүрэг, *******-р хороо, Зайсангийн тойруу ,“******* *******” хотхоны ******* дугаар байрын ******* тоот орон сууцыг худалдсан байна.

Энэ нь үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хуулийн *******7 дугаар зүйлийн *******7.1-т “Барьцаалуулагч үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны зүйлийг бусдын өмчлөлд шилжүүлэхдээ барьцаалагчийн зөвшөөрөл авна” гэж заасныг мөн Иргэний хуулийн 170 дугаар зүйлийн 170.6-д “Өмчлөгч нь ипотекийн  зүйл болох үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхээ гуравдагч этгээдэд шилжүүлэн хэлцэл хийх бол үүрэг гүйцэтгүүлэгчээс зөвшөөрөл авах үүрэгтэй” гэсэн зохицуулалтуудыг илтэд зөрчсөн хууль бус хэлцэл юм.

Нөгөөтэйгүүр нэхэмжлэгч Я.С нь *******015 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анахан шатны шүүх ******* тоот шүүхийн шийдвэрээр маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болсноос үзэхэд энэ нь тус банкны *******010 оны 09 дүгээр сарын 0*******-ны өдөр ЖГ08/150 тоот “Зээлийн барьцааны гэрээ”-ний дагуу үүссэн барьцааны эрхээс хойш бий болсон үр дагавар байна.

Иймд нэхэмжлэгч Я.Сийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх энэ хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг шинжлэн судалж үнэлээд дараахь үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Я.С “Хан-Уул дүүргийн ******* дүгээр хороо, Зайсангийн тойруу, “******* *******” хотхоны ******* байрны ******* тоот, 384.*******3 м.кв талбай бүхий орон сууцны үл хөдлөх хөрөнгийг барьцаанаас чөлөөлсөн бүртгэл хийхээс татгалзсан мэдэгдлийг хүчингүй болгож, дээрхи орон суууцыг барьцаанаас чөлөөлсөн бүртгэл хийхийг Хан-Уул дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст даалгах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан бөгөөд хариуцагч “...иргэний хэрэг шүүхээр хянагдаж байгаа...барьцаалагч “К” ХХК-иас барьцааны эрхийг дуусгавар болгох тухай хүсэлт ирүүлээгүй тул барьцааны эрхийг дуусгавар болгох үндэслэлгүй” гэж, гуравдагч этгээд “К” ХХК “...зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг гаргуулах иргэний хэрэг эцэслэн шийдвэрлэгдээгүй, хариуцагчийн татгалзал үндэслэлтэй” гэж тайлбарлан нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч маргасан бол гуравдагч этгээд “М” ХХК “...Я.С гэрээний дагуу орон сууцны үнийг бүрэн төлсөн, шүүхийн шийдвэрээр хууль ёсны өмчлөгчөөр тогтоосон...иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна” гэж тайлбарлажээ.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл нэхэмжлэгч Я.С нь *******007 оны ******* дүгээр сарын 03-ны өдөр М ХХК-тай Орон сууц захиалагчтай байгуулах худалдах, худалдан авах тоот гэрээ байгуулж, Хан-Уул дүүрэг, ******* дүгээр хороо, хотхоны ******* байрны ******* тоот 384.*******3 м.кв талбай бүхий өрөө орон сууцыг М ХХК нь нэхэмжлэгчид хүлээлгэж өгөх, харин нэхэмжлэгч Я.С нь 130 000 ам.долларын төлбөрийг төлж барагдуулахаар харилцан тохиролцсон, нэхэмжлэгч нь гэрээнд заасан орон сууцны үнийг бүрэн төлснөөр орон сууцаа хүлээн авсан, хэргийн оролцогчид энэ талаар маргаагүй.

Харин “К” ХХК болон “П” ХХК-ийн хооронд *******008 оны ******* дүгээр сарын 14-ний өдөр 08/150 тоот Зээлийн гэрээг байгуулж, 600,000.00 ам.долларын зээлийг “П” ХХК-д олгосон байх ба *******010 оны 9 дүгээр сарын 0*******-ны өдөр, “К ХХК, “П” ХХК болон “М ХХК-ийн хооронд байгуулсан 08/150 дугаар бүхий Зээлийн барьцааны гэрээгээр барьцаалуулагч “М ХХК нь нэхэмжлэгчийн эзэмшлийн Хан-Уул дүүрэг, ******* дүгээр хороо, хотхоны ******* байрны ******* тоот 384.*******3 м.кв талбай бүхий орон сууцыг барьцаалсан боловч уг зээлийн барьцааны гэрээний харилцаанд нэхэмжлэгч Я.С ямар нэгэн эрх эдэлж, үүрэг хүлээж оролцоогүй байна.

Түүнчлэн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн *******015 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн ******* дугаар шийдвэрээр Хан-Уул дүүрэг, ******* дүгээр хороо, хотхоны 48 А байрны ******* тоот 384.*******3 м.кв талбай бүхий өрөө орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр Я.Сийг тогтоосон, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн *******016 оны 5 дугаар сарын *******0-ны өдрийн ******* дугаар шийдвэрээр, эрхийн улсын бүртгэлийн Y-******* дугаар бүхий Хан-Уул дүүрэг *******-р хороо, ******* байрны ******* тоот 384.*******3 м.кв орон сууцыг М ХХК-ийн өмчлөлд бүртгэсэн бүртгэл болон 000106169 дүгээр үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг тус тус хүчингүй болгож, уг орон сууцыг Я.Сийн өмчлөлд бүртгэж, үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн гэрчилгээ олгохыг хариуцагч захиргааны байгууллагад даалгаж шийдвэрлэсэн, уг шүүхийн шийдвэрүүд хуулийн хүчин төгөлдөр болсон нь тогтоогдов.

Дээр дурдсанчлан иргэний хэргийн шүүхээс Я.Сийг тухайн орон сууцны өмчлөгчөөр тогтоож, Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрээр “М ХХК-ийн өмчлөлд бүртгэсэн бүртгэл болон 000106169 дүгээр үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгон, уг орон сууцыг Я.Сийн өмчлөлд бүртгэж, үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн гэрчилгээ олгохыг даалгаж шийдвэрлэснээр Нийслэлийн улсын бүртгэлийн газраас *******016 оны 10 дугаар сарын *******-ний өдөр Я.Ст 90 хувийн гүйцэтгэлтэй уг үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр бүртгэж, 009575959 тоот, *******017 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр Ү-******* дугаарт бүртгэж, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ тус тус олгогджээ.

Ингэснээр нэхэмжлэгч Я.С нь тухайн орон сууцны хууль ёсны өмчлөгчийн хувьд Хан-Уул дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст *******019 оны 7 дугаар сарын **************-ны өдөр мэдүүлэг гаргаж өөрийн өмчлөлийн орон сууцыг Кны барьцаанаас чөлөөлүүлэхээр хандсан боловч тус хэлтсийн улсын бүртгэгч *******019 оны 7 дугаар сарын *******9-ний өдрийн тоот мэдэгдлээр “иргэний хэрэг Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хянагдаж байгаа” гэх үндэслэлээр барьцаанаас чөлөөлсөн бүртгэл хийх боломжгүй гэж татгалзсан байна.

Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4.3-д “энэ хуулийн 19.4.*******-т заасан нотлох баримт нь зөрчилтэй, бүрэн бус, холбогдох хуулийн заалтыг зөрчсөн бол улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах” гэж, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн *******9 дүгээр зүйлийн *******9.1-д “Улсын бүртгэгч дараах үндэслэлээр эрхийн улсын бүртгэлд бүртгэхээс татгалзаж мэдүүлэг, түүнд хавсаргасан баримт бичгийг буцаана” гэж, мөн зүйлийн *******9.1.5-д “мэдүүлэг гаргасан өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн талаарх маргааныг шүүхээр хянан хэлэлцэж байгаа тохиолдолд улсын бүртгэлд бүртгэхээс татгалзана” гэж тус тус заасан байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн 5 дугаар зүйлийн 5.*******-т “Төр нь нийтийн болон хувийн өмчийн аливаа хэлбэрийг хүлээн зөвшөөрч, өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална” гэж, Иргэний хуулийн *******31 дүгээр зүйлийн *******31.1.4-д “барьцаа” үүргийн гүйцэтгэлийг хангах арга байхаар, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.*******-т барьцаалбар гэж “үндсэн үүргийн гүйцэтгэлийг хангаж байгаа үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны эрх”-ийг ойлгохоор, 160 дугаар зүйлийн 160.1.6-д “барьцааны эрх хуульд заасан үндэслэлээр дуусгавар болох”-оор, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 3******* дугаар зүйлийн 3*******.1-д “Барьцаалуулагч нь барьцааны зүйлийг хууль бусаар олж авсан бөгөөд уг зүйлийн хууль ёсны өмчлөгч нь үл хөдлөх эд хөрөнгөө барьцаалуулагчийн хууль бус эзэмшлээс гаргуулж авсан бол тухайн эд хөрөнгийн хувьд барьцааны эрх дуусгавар болно” гэж, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн *******1 дүгээр зүйлийн *******1.1-д “Барьцаалбарын хууль ёсны эзэмшигч, эсхүл барьцаалагчийн хүсэлт, эсхүл шүүх, арбитрын шийдвэрийг үндэслэн барьцааны эрхийг дуусгавар болгоно” гэж тус тус заажээ.

Түүнчлэн хэрэгт авагдсан, Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд “К” ХХК-иас зээлийн үүргийн гүйцэтгэлд 1,6**************,673,645 төгрөг гаргуулах, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, “П” ХХК, “К” ХХК-тай байгуулсан *******008 оны ******* дүгээр сарын 14-ний 08/150 дугаартай “Зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох” сөрөг нэхэмжлэлтэй, “хэлцэл хүчин төгөлдөр бусад тооцуулах, орон сууц барьцаанаас чөлөөлүүлэх тухай” бие даасан шаардлагатай иргэний хэрэг шийдвэрлэгдсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Я.С нь бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцсон нь тогтоогдож байна.

Хуулийн дээрх заалтуудаас үзвэл, “М” ХХК, К, “П” ХХК-ийн хооронд байгуулсан Зээлийн барьцааны гэрээгээр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд Я.Сийн үнийг нь төлж худалдан авсан орон сууцыг түүнд мэдэгдэлгүйгээр барьцаалсан нь хууль бус бөгөөд үүнийг “М” ХХК  хүлээн зөвшөөрч байгаа нөхцөлд Кны нэхэмжлэлтэй зээлийн маргаан шүүхэд хянан шийдвэрлэгдэж байгаа гэсэн үндэслэлээр барьцаанаас чөлөөлсөн бүртгэл хийхээс татгалзсан хариуцагчийн үйлдэл нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байна гэж шүүх дүгнэв.

Учир нь нэхэмжлэгч нь Ктай зээлийн гэрээний харилцаанд ороогүй, “М ХХК болон К ХХК-ийн хооронд *******010 оны 9 дүгээр сарын 0*******-ны өдөр байгуулсан 08/150 дугаар Зээлийн барьцааны гэрээний тухайд ямар нэгэн эрх үүрэг хүлээгээгүй тул Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 3******* дугаар зүйлийн 3*******.1-д зааснаар тухайн эд хөрөнгийн хувьд барьцааны эрх дуусгавар болсон байхад ийнхүү бүртгэл хийхээс татгалзаж шийдвэрлэсэн хариуцагчийн шийдвэр нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлд заасан төрийн үйл ажиллааганд баримтлах тусгай зарчим, тухайлбал 4.*******.4-д заасан захиргааны үйл ажиллагаа хуульд үндэслэх, зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх зарчимд нийцэхгүй байна

Түүнчлэн Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 3******* дугаар зүйлийн 3*******.*******-д “Энэ хуулийн 3*******.1-д заасан тохиолдолд барьцаалагч нь шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсны дараа барьцаагаар хангагдах үүргийн гүйцэтгэлийг барьцаалуулагчаас  шаардах эрхтэй” гэж зааснаар К нь барьцаалуулагч “М” ХХК-иас үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй, энэ тохиолдолд Я.С нь өөрийн хууль ёсны өмчлөлийн зүйлээр тус компанийн өмнөөс үүргийн гүйцэтгэлийг хангах үүрэг хүлээхгүй.

Энэ тохиолдолд К нь барьцаалуулагч “М” ХХК-иас үүргийн гүйцэтгэлийг шаардсан маргаан шүүхээр хянан шийдвэрлэгдэж байгаа гэх үндэслэлээр Я.Сийн өмчлөлийн орон сууцыг Кны барьцаанаас чөлөөлсөн бүртгэл хийхээс татгалзсан хариуцагчийн татгалзал нь хууль зүйн үндэслэлгүй, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн *******9 дүгээр зүйлийн *******9.1.5-д заасан тэдүүлгийг хүлээн авахаас татгалзах үндэслэлд хамаарахгүй гэж шүүх дүгнэв

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэгчийн *******019 оны 7 дугаар сарын *******9-ний өдрийн Улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан тухай мэдэгдэл нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байх тул хүчингүй болгох нь зүйтэй гэж үзсэн болно.

Хариуцагчийн татгалзсан үйлдлийг шүүхээс хүчингүй болгосон тул Я.Сийг өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-******* дугаарт бүртгэлтэй Хан-Уул дүүргийн ******* дүгээр хороо, Зайсангийн тойруу, “******* *******” хотхоны ******* байрны ******* тоот, 384.*******3 м.кв талбай бүхий орон сууцыг барьцаанаас чөлөөлсөн бүртгэл хийхийг Хан-Уул дүүргийн улсын бүртгэлийн газарт даалгаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй.

Гуравдагч этгээд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч өмгөөлөгч нарт шүүх хуралдааны товыг хуульд заасан журмын дагуу мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдааныг үргэлжлүүлэх хүсэлт гаргасныг үндэслэн тэдгээрийг оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулсныг тэмдэглэж байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.4, 106.3.1*******-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 3******* дугаар зүйлийн 3*******.1, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн *******9 дүгээр зүйлийн *******9.1.5-д заасныг тус тус баримтлан иргэн Я.Сийн нэхэмжлэлийг шаардлагыг бүхэлд нь хангаж, Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэгчийн *******019 оны 7 дугаар сарын *******9-ний өдрийн Улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан тухай мэдэгдлийг хүчингүй болгож, Хан-Уул дүүргийн ******* дүгээр хороо, Зайсангийн тойруу, “******* *******” хотхоны ******* байрны ******* тоот орон сууцыг барьцаанаас чөлөөлсөн бүртгэл хийхийг Хан-Уул дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст даалгасугай.

*******.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс төлсөн 70*******00 (далан мянга хоёр зуун) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70*******00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид  буцаан олгосугай.

Захиргааны  хэрэг  шүүхэд  хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн  *******4 дүгээр зүйлийн *******4.1-д заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш  14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Н.ДУЛАМСҮРЭН