Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 06 сарын 11 өдөр

Дугаар 142/ШШ2021/00534

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Хишигдаваа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 7 дугаар хороо, 3 дугаар хороолол, 31 дүгээр байр, 8 тоотод оршин суух Гая боржигон овогт Наваантаяагийн Н.Н /РД:УУ66120437/- гийн нэхэмжлэлтэй, /утас: 99103066/

Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Уурхайчин баг, 3-12-51 тоотод оршин суух Шарнууд овогт Ариунзаяагийн А.Б /РД:ФА90091213/, /утас:99169842/,

Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Бүрэнбүст баг, 5-15-86 тоотод оршин суух Самбаа овгийн Дангаасүрэнгийн Д.С /РД:ОК90030210/ нарт холбогдох,

"31 500 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.Н.Н /онлайн/, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Ононбаяр /онлайн/, хариуцагч Д.Д.С /онлайн/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Хонгорзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Н.Н.Н шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Н.Н.Н миний бие 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдөр иргэн А.А.Бт 21 000 000 (хорин нэгэн сая) төгрөгийг сарын 8 хувийн хүүтэй 1 жилийн хугацаатай зээлэхээр харилцан тохиролцож зээлийн гэрээ байгуулан 2019 оны 08 дугаар сарын 03-ны өдөр 1 000 000 төгрөгийг Хаан банк-д эзэмшдэг өөрийн 5003387374 дугаар данснаас А.А.Бын өөрийнх нь шилжүүлэхийг зөвшөөрсөн Хаан банк-ны 5096203297 дугаартай дансанд, 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдөр Хаан банк-ны 512014034 дугаарын дансанд 20 000 000 төгрөгийг нийт 21 000 000 төгрөгийг шилжүүлсэн. Зээлдэн авагч тал болох А.А.Бтай холбогдож чадахгүй хэсэг хугацаа өнгөрсөн бөгөөд нэг холбогдоход миний ажил бүтэхгүй байна, мөнгийг нь би авсан өөрөө өгнө гэж хэлсэн боловч өнөөдрийг хүртэл хугацаанд нэг төгрөг ч өгөөгүй тул Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст гомдол гаргасныг дүүргийн Прокурорын газраас 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 992 тоот хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай тогтоолоор шийдвэрлэсэн болно. Дээрх хугацаанд миний өөрийн эрүүл мэнд тааруу байгаа тул эмчилгээний мөнгө чухал хэрэгцээтэй байна, мөн зээлийн хүү чинь нэмэгдээд байна гэж удаа дараа анхааруулж гэрээний үүргээ биелүүлэхийг шаардаж байсан бөгөөд одоо Монгол Улсын Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасны дагуу үндсэн зээл 21 000 000 төгрөг, зээлийн алдангид 10 500 000 төгрөг, нийт 31 500 000 /гучин нэгэн сая таван зуун мянга/ төгрөгийг А.А.Баас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч А.А.Б шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэгч Н.Н.Н бид 2 хоорондоо харилцан тохиролцсоны үндсэн дээр бие биедээ ашиг олох зорилгоор зээл болон бизнесийн талаар хамтран ажиллаж байсан. Би Н.Нгээс 280 000 000 төгрөг зээлж буцааж төлөхдөө 310 000 000 төгрөг өгч байсан, мөн хамтран ОХУ-аас автомашин оруулж ирэхээр харилцан тохиролцож машины мөнгийг ихэнхийг би өөрөө гаргасан ба тухайн үед бидний авсан автомашин шатаж хохирсон. Тухайн үед хэдэн төгрөгөөр хохирсон гэдгийг нэхэмжлэгч Н.Н.Н өөрөө сайн мэдэж байгаа. Гэтэл нэхэмжлэгч Н.Н.Н нь шүүхэд намайг өгч надаас зээл 31 500 000 төгрөг нэхэмжилж байгаа тул би автомашины хохирлын зөрүүг нэхэмжлэх болно. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсэж тайлбар гаргаж байна гэжээ.

Хариуцагч Д.Д.С шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: 2019 оны 08 дугаар сарын 03-ны өдөр Н.Н болон А.Б нарын хоорондын зээл дээр өөрийн данс болон гэрээнд оролцсон. Учир нь тухайн өдөр А.А.Б нь иргэний үнэмлэх бичиг баримтгүй байсан учир миний иргэний үнэмлэхийг оролцуулж гэрээ хийсэн. Н.Н болон Бодбаатар нар хоорондоо тохиролцсон хамтарч бизнес хийдэг хүмүүс, зээлсэн мөнгө нь надад ямар ч хамаагүй болно. Мөн би огт ашиглаагүй болно гэжээ.

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Н.Н.Н нь А.А.Б, Д.Д.С нарт холбогдуулан зээлийн үүрэг гэж 31 500 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч нар нэхэмжлэлийг зөвшөөрөөгүй, шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: хэргийн 9 дүгээр хуудасд авагдсан зээлийн гэрээнд үндэслэн тайлбарласан.

Хэргийг тус шүүх 2020-12-22-ны өдөр 1447 дугаартай шийдвэрээр шийдсэн ч, Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2021-02-18-ны өдрийн 22 дугаартай магадлалаар шийдвэрийг хүчингүй болгосон байна.

Ингээд хэрэг анхан шатны шүүхэд буцаж ирснээс хойш хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Н.Н.Н нь хамтран хариуцагчаар Д.Сугар-Эрдэнийг татан оруулсан бөгөөд, нэхэмжлэгч нь шүүх хуралдаан дээр А.А.Бт холбогдох хэсгээсээ татгалзаж, зээлийн үүргийг зөвхөн Д.Д.Сэс гаргуулна гэсэн. Тиймээс нэхэмжлэгч нь А.А.Бт холбогдох хэсгээсээ татгалзаж байх тул нэхэмжлэгчийн татгалзлыг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Хариуцагч Д.Д.С нэхэмжлэлийг зөвшөөрөөгүй бөгөөд татгалзлаа: ...А.А.Б, нотариат орно, би бичиг баримтгүй явж байна, чиний нэр дээр гэрээ хийчихье гэхээр нь л гэрээ хийсэн. Гэрээ хийсэн хүний дансаар мөнгөө шилжүүл гээд 20,0 сая төгрөгийг миний дансаар шилжүүлж А.А.Б авсан, би нэг төгрөг ч аваагүй, эд нарын хооронд ямар яриа болсныг би мэдэхгүй... гэсэн тайлбар гаргасан.

Нэхэмжлэгч Н.Н.Н 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: миний бие 2019-08-01-ни өдөр хариуцагч А.А.Бт 21 000 000 төгрөгийг 8 хувийн хүүтэй, нэг жилийн хугацаатай зээлэхээр харилцан тохиролцож зээлийн гэрээ байгуулан 2019 оны 08 дугаар сарын 03-ны өдөр 1 000 000 төгрөгийг Хаан банканд эзэмшдэг өөрийн 5003387374 дугаар данснаас А.А.Бын өөрийнх нь шилжүүлэхийг зөвшөөрсөн Хаан банкны 5096203297 дугаартай дансанд, 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдөр Хаан банкны 512014034 дугаарын дансанд 20 000 000 төгрөгийг нийт 21 000 000 төгрөгийг шилжүүлсэн... гэжээ.

Мөн хэргийн 4-5 дугаар хуудсанд Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын 2020 оны 05 дугаар сарын 29-ны өдрийн 992 дугаартай Прокурорын тогтоол авагдсан байх ба А.А.Б гэрчээр мэдүүлэг өгөхдөө: ...Би тухайн үед бичиг баримтгүй Н.Н ахад мөнгийг нь өгөх гээд Улаанбаатар хотод ирчихсэн байсан юм. Тухайн үед мөнгө олдвол танаас авахгүй, олдохгүй бол танаас авна гэж хэлээд ямарч байсан гэрээ хийчихье гэж бодоод миний багийн найз Сугар-Эрдэнийн нэр дээр авсан. Д.С уг мөнгөнөөс огт аваагүй юм... гэсэн мэдүүлэг өгчээ.

Хэргийн 49-54 дүгээр хуудасд 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 1447 дугаартай шүүх хуралдааны тэмдэглэлд Н.Н.Н тайлбарлахдаа: ...2019-08-01-ний өдөр А.А.Б надаас Оросоос машин оруулж ирнэ, татварын мөнгө хэрэгтэй байна, 14 хоногтоо багтаагаад өгнө гээд 20,0 сая төгрөг зээлж авсан. Эхлээд шөнийн цагаар 1,0 сая төгрөг яаралтай хэрэгтэй байна гээд манай хүнээс авсан байсан. Дараа нь 20,0 сая төгрөг өөр дансаар шилжүүлсэн. Д.С, А.Б бид гурвын хувьд А.Б Сугар-Эрдэнийн компанийн нэр дээр гэрээ хийлгүүлсэн. Мөнгийг А.Бт өгсөн. Тэр үед үнэмлэх байхгүй гэсэн шалтгаан хэлээд Д.Стэй гэрээ байгуулсан... гэжээ.

Хариуцагч Д.Сугар-Эрдэнийн татгалзал үндэстэй байна. Учир нь нэхэмжлэгч Н.Н.Н анх шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ мөнгийг /21,0 сая төгрөгийг/ А.А.Бт зээлүүлсэн, өөр дансаар шилжүүлж өгсөн гэсэн, мөн 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдөр шүүх хуралдаанд А.А.Бт мөнгийг өөр дансаар шилжүүлсэн, мөнгийг А.Бт өгсөн. Тэр үед үнэмлэх байхгүй гэсэн шалтгаан хэлээд Д.Стэй гэрээ байгуулсан гэсэн тайлбарууд,

А.А.Бын цагдаагийн байгууллагад өгсөн гэрчийн мэдүүлэгт: ...Тухайн үед мөнгө олдвол танаас авахгүй, олдохгүй бол танаас авна гэж хэлээд ямарч байсан гэрээ хийчихье гэж бодоод миний багийн найз Сугар-Эрдэнийн нэр дээр авсан. Д.С уг мөнгөнөөс огт аваагүй юм... гэсэн мэдүүлэг,

Хариуцагч Д.Сугар-Эрдэнийн: ...А.А.Б, нотариат орно, би бичиг баримтгүй явж байна, чиний нэр дээр гэрээ хийчихье гэхээр нь л гэрээ хийсэн. Гэрээ хийсэн хүний дансаар мөнгөө шилжүүл гээд 20,0 сая төгрөгийг миний дансаар шилжүүлж А.А.Б авсан, би нэг төгрөг ч аваагүй, эд нарын хооронд ямар яриа болсныг би мэдэхгүй... гэсэн тайлбар зэргээр Д.Д.С нь 21,0 сая төгрөгийг А.А.Баас зээлж аваагүй болох нь нотлогдож байна. Өөрөөр хэлбэл 20,0 сая төгрөгийг А.А.Б нь Н.Н.Нгээс авахдаа бичиг баримтгүй гэсэн шалтгаанаар зээлийн гэрээг Д.Сугар-Эрдэнийн нэр дээр хийсэн болох нь шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаар нотлогдож байна.

Иймд Д.Д.Сэс 31 500 000 төгрөг гаргуулах Н.Н.Нгийн нэхэмжлэл үндэслэлгүй байх тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 315 450 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээхээр заав.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нэхэмжлэгч Н.Н.Н нь хариуцагч А.А.Баас 31 500 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлээсээ татгалзсан татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1., 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг тус тус баримтлан Д.Д.Сэс 31 500 000 төгрөг гаргуулах Н.Н.Нгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 315 450 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА