Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 02 сарын 18 өдөр

Дугаар 22

 

                                 Н.Нгийн нэхэмжлэлтэй,

                             хариуцагч А.Бт холбогдох

                                         иргэний хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч Б.Оюунцэцэг даргалж, шүүгч Б.Баттөр, С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 22*******ны өдрийн 142/ШШ2020/01447 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Н.Нгийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: А.Бт холбогдох

 

 “Зээлийн гэрээний үүрэгт 31.500.000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Аюурзанын  гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2021 оны 01 дүгээр сарын 22*******ны өдөр хүлээн авч, шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.Н /онлайнаар/, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Ононбаяр /онлайнаар/, нарийн бичгийн дарга Ө.Оюумаа нар оролцов.

Нэхэмжлэгч Н.Н шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа:

Н.Н миний бие 2019 оны 08 дугаар сарын 01*******ний өдөр иргэн А.Бт 21.000.000 (хорин нэгэн сая) төгрөгийг сарын 8 хувийн хүүтэй 1 жилийн хугацаатай зээлэхээр харилцан тохиролцож зээлийн гэрээ байгуулан 2019 оны 08 дугаар сарын 03*******ны өдөр 1.000.000 төгрөгийг Хаан банк*******д эзэмшдэг өөрийн 5003387374 дугаар данснаас А.Бын өөрийнх нь шилжүүлэхийг зөвшөөрсөн Хаан банк*******ны 5096203297 дугаартай дансанд, 2019 оны 08 дугаар сарын 05*******ны өдөр Хаан банк*******ны 512014034 дугаарын дансанд 20.000.000 төгрөгийг нийт 21.000.000 төгрөгийг шилжүүлсэн. Зээлдэн авагч тал болох А.Бтай холбогдож чадахгүй хэсэг хугацаа өнгөрсөн бөгөөд нэг холбогдоход миний ажил бүтэхгүй байна, мөнгийг нь би авсан өөрөө өгнө гэж хэлсэн боловч өнөөдрийг хүртэл

 

 

 

 

 

 

хугацаанд нэг төгрөг ч өгөөгүй тул Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст гомдол гаргасныг дүүргийн Прокурорын газраас 2020 оны 05 дугаар сарын 29*******ний өдрийн 992 тоот хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай тогтоолоор шийдвэрлэсэн болно. Дээрх хугацаанд миний өөрийн эрүүл мэнд тааруу байгаа тул эмчилгээний мөнгө чухал хэрэгцээтэй байна, мөн зээлийн хүү чинь нэмэгдээд байна гэж удаа дараа анхааруулж гэрээний үүргээ биелүүлэхийг шаардаж байсан бөгөөд одоо Монгол Улсын Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1*******д заасны дагуу үндсэн зээл 21 000 000 төгрөг, зээлийн алдангид 10 500 000 төгрөг, нийт 31.500.000 /гучин нэгэн сая таван зуун мянга/ төгрөгийг А.Баас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч А.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А шүүх хуралдаанд тайлбарлахдаа:

Нэхэмжлэгч Н.Н бид 2 хоорондоо харилцан тохиролцсоны үндсэн дээр бие биедээ ашиг олох зорилгоор зээл болон бизнесийн талаар хамтран ажиллаж байсан. Би Нямсүрэнгээс 280.000.000 төгрөг зээлж буцааж төлөхдөө 310.000.000 төгрөг өгч байсан, мөн хамтран ОХУ*******аас автомашин оруулж ирэхээр харилцан тохиролцож машины мөнгийг ихэнхийг би өөрөө гаргасан ба тухайн үед бидний авсан автомашин шатаж хохирсон. Тухайн үед хэдэн төгрөгөөр хохирсон гэдгийг нэхэмжлэгч Н.Н өөрөө сайн мэдэж байгаа. Гэтэл нэхэмжлэгч Н.Н нь шүүхэд намайг өгч надаас зээл 31.500.000 төгрөг нэхэмжилж байгаа тул би автомашины хохирлын зөрүүг нэхэмжлэх болно. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсэж тайлбар гаргаж байна гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 22*******ны өдрийн 142/ШШ2020/01447 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4, 232 дугаар зүйлийн 232.3*******т заасныг баримтлан хариуцагч А.Баас 21.000.000 /хорин нэгэн сая/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н.Нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 10.500.000 /арван сая таван зуун мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1*******д зааснаар нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамжийн төлбөр 315.450 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.Баас 262.950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н.Нд олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. Аюурзана шүүхэд гаргасан давж заалдсан гомдолдоо:

Шүүхийн гаргасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй болно. Тухайлбал хариуцагч А.Б нь уг мөнгийг өөрөө аваагүй, нэхэмжлэгч зээлийн гэрээг Д.Сугар*******Эрдэнэтэй байгуулсан, уг зээлсэн мөнгийг хамтарч наймаа хийж байхдаа худалдаж авсан машины үнэнд өгсөн гэсэн тайлбарыг гаргаж байхад “...хариуцагч А.Б хамтарч наймаа хийдэг Сугар*******Эрдэнэтэй гэрээ байгуулахыг зөвшөөрсөн” гэсэн дүгнэлт хийж, хариуцагчаас зээл 21.000.000 төгрөг гаргуулсан нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна. Нэхэмжлэгч Н.Н, Д.Сугар*******Эрдэнэ, А.Б нар хамтарч наймаа хийж ашиг олж байсан болохыг нотолсон баримтыг шүүхэд хариуцагч гаргаж өгч байсан ба зээлийн гэрээг хэн нэг хүний зөвшөөрсний үндсэн дээр өөр хүнтэй зээлийн гэрээ байгуулсан бол гэрээнд оролцсон этгээд өөрөө гэрээний хариуцлага хүлээх үүргээ биелүүлэх ёстой, тухайн мөнгийг хариуцагчийн эзэмшлийн дансанд шилжүүлээгүй тул хариуцагч А.Б уг зээлийг хариуцах хууль зүйн үндэслэл байхгүй харин гэрээ байгуулсан Д.Сугар*******Эрдэнэ уг зээлийг Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1*******д заасны дагуу зээл, зээлийн хүүг хариуцаж төлөх үүрэгтэй. Д.Сугар*******Эрдэнэ нь гэрээний дагуу үүссэн төлбөрийг өөрөө хариуцахгүй гэж байгаа бол тусдаа хариуцагч А.Бтай асуудлаа шийдвэрлэх боломжтой юм. Хариуцагч А.Б өөрөө нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн тайлбараа шүүхэд гаргасан, Д.Сугар*******Эрдэнэтэй байгуулсан зээлийн гэрээг нэхэмжлэгч Н.Н шүүхэд гаргаж өгсөн байхад шүүх өөрийн санаачилгаар хариуцагчаар Д.Сугар*******Эрдэнийг татан оролцуулаагүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэхээр байна. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А би шүүх хуралдаан хийх өдөр хэргийн материалтай танилцаж шүүх хуралдаанд оролцсон. Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Н.Нгээс хамтарч наймаа хийхдээ өгч байсан мөнгөө хариуцагч А.Б нэхэмжилж авна гэж тайлбар хийсэн. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч би нэхэмжлэгч Н.Нгийн гаргасан энэхүү нэхэмжлэлийг шүүхээр шийдвэрлүүлэхдээ түүнд өгсөн мөнгөө буцааж авахаар сөрөг нэхэмжлэл гаргаж шийдвэрлүүлэх санал, хүсэлттэй байхад шүүх уг эрхийг хэрэгжүүлэхгүйгээр хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна. /хариуцагч нэхэмжлэгчид 380.000.000 гаруй төгрөг нэхэмжлэгчид шилжүүлсэн банкны баримтаа шүүхэд өгсөн ба хэрэгт уг баримт байгаа/. Шүүх хуралдааны явцад гэрээ хийсэн Д.Сугар*******Эрдэнийн талаар яригдаж байсан, мөн сөрөг нэхэмжлэл гаргах эсэхийг тодруулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн явдал бол шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.2*******т “...шаардлагатай бол шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулж болно” гэх заалтыг хэрэгжүүлэхгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь хэргийн оролцогч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөгч миний хуулиар олгогдсон эрхийг зөрчсөн гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцээгүй, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчиж, итгэмжлэгдсэн төлөөлөгч миний хуулиар олгосон эрхийг ноцтой зөрчсөн тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон тогтоосон журмыг зөрчсөнөөс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 116 дугаар зүйлийн 116.2.*******т заасан шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч Н.Н нь хариуцагч А.Баас зээлийн гэрээний үүрэгт 31.500.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч А.Б нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй маргажээ.

Нэхэмжлэгч Н.Н нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ 2019 оны 08 дугаар сарын 01*******ний өдрийн зээлийн гэрээнд үндэслэж тодорхойлсон ба хариуцагч А.Б нь нэхэмжлэгч Н.Нтэй зээлийн гэрээ байгуулаагүй бид хамтран Оросын Холбооны улсаас автомашин оруулж ирэхээр тохиролцож машины мөнгөний ихэнхийг би өөрөө гаргасан ба тухайн үед машины наймаа шатаж хохирсон. Н.Н өөрөө сайн мэдэж байгаа гэсэн тайлбар гаргаж нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй маргаж мэтгэлцсэн байна.

Нэхэмжлэгч Н.Н нь хариуцагч А.Б нар 21.000.000 төгрөгийг сарын 8 хувийн хүүтэй зээлж авахаар тохиролцсоны дагуу 2019 оны 08 дугаар сарын 03*******ны өдөр 1.000.000 төгрөгийг өөрийнх нь зөвшөөрсөн Хаан банкны 5096203297 тоот дансанд, 2019 оны 08 дугаар сарын 05*******ны өдөр Хаан банкны 5120014034 дугаарын дансанд 20.000.000 төгрөгийг тус тус шилжүүлсэн, гэрээг хамтран бизнес хийдэг Д.Сугар*******Эрдэнэтэй байгуулахыг А.Б өөрөө зөвшөөрсөн гэсэн тайлбар гаргаж, нэхэмжлэлийн шаардлагаа үндэслэн тодорхойлжээ.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үнэлэхэд 2019 оны 08 дугаар сарын 01*******ний өдрийн зээлийн гэрээ нь Н.Н, Д.Сугар*******Эрдэнэ нарын хооронд 20.000.000 сая төгрөгийг сарын 8 хувийн хүүтэй, 1 сарын хугацаатай зээлж авахаар байгуулагдсан байх ба 20.000.000 төгрөгийг зээлдэгч Д.Сугар*******Эрдэнийн хаан банкны 5120014034 тоот дансанд 2019 оны 08 дугаар сарын 05*******ны өдөр шилжүүлжээ.

Шүүх талуудын хооронд зээлийн гэрээ аман хэлбэрээр байгуулагдсан, нэхэмжлэгч Н.Н нь хариуцагч А.Б түүний санал болгосон дансанд 21.000.000 төгрөгийг шилжүүлсэн, зохигчдын хооронд анзын гэрээ бичгээр байгуулагдаагүй, Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4.*******т “Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно” гэж заасны дагуу А.Баас үндсэн зээлийн төлбөр 21.000.000 төгрөг гаргуулах гэсэн дүгнэлт хийж шийдвэрлэсэн нь хуульд нийцээгүй байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтаар хариуцагч А.Б зээлийн гэрээнд хэрхэн оролцсон болох нь тодорхойгүй, зээлийн гэрээ Н.Н, Д.Сугар*******Эрдэнэ нарын хооронд хийгдсэн байхад хариуцагч А.Б Н.Н нарын хооронд аман гэрээ хийгдсэн гэж үзсэн нь үндэслэлгүй байна.

 Иргэний хэрэг хянан шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3.*******т шаардлагатай гэж үзвэл шүүхийн шийдвэрээ гаргахаас өмнө хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд  өөр этгээдийг хамтран нэхэмжлэгч буюу хамтран хариуцагчаар татан оролцуулж болно” гэж зааснаар зээлийн гэрээг байгуулсан Д.Сугар*******Эрдэнийг хамтран хариуцагчаар татан оролцуулах, хариуцагч А.Б нь зээлийн гэрээний үүрэгт хэрхэн хамааралтай болох, зээлийн гэрээний үүргээ хэрхэн зөрчсөн, зээлдэгчийн хувьд гүйцэтгэвэл зохих үүргийн хэмжээ хэд болох зэргийг тодорхой тогтоосны эцэст хэн нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 281 дүгээр зүйлд заасан үндэслэлээр хариуцахыг шийдвэрлээгүй нь хуульд нийцээгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3 дахь заалтыг зөрчжээ.  

Иймд хэрэгт авагдсан баримтын хэмжээнд хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5. дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12  дугаар сарын 22*******ны өдрийн 142/ШШ2020/01447 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.*******т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Аюурзанын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 262.950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.*******т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.*******д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Б.ОЮУНЦЭЦЭГ

ШҮҮГЧИД                                                                 Б.БАТТӨР

                                                                                                            С.УРАНЧИМЭГ