Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 08 сарын 26 өдөр

Дугаар 70

 

Н.Нгийн нэхэмжлэлтэй,

хариуцагч  А.Б, Д.С нарт

холбогдох иргэний хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч С.Уранчимэг даргалж, шүүгч Б.Оюунцэцэг, Ерөнхий шүүгч Б.Баттөр нарын бүрэлдэхүүнтэй,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 11*******ний өдрийн 142/ШШ2021/00534 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Н.Нгийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: А.Б, Д.С нарт холбогдох

“Зээлийн гэрээний үүрэгт 31.500.000 төгрөг гаргуулах тухай”  иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Оын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2021 оны 08 дугаар сарын 10*******ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Б.Баттөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Н.Н, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.О нар /онлайнаар/, нарийн бичгийн дарга Н.Н нар оролцов.  

Нэхэмжлэгч Н.Н шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:

Н.Н миний бие 2019 оны 08 дугаар сарын 01*******ний өдөр иргэн А.Бт 21.000.000 (хорин нэгэн сая) төгрөгийг сарын 8 хувийн хүүтэй 1 жилийн хугацаатай зээлэхээр харилцан тохиролцож зээлийн гэрээ байгуулан 2019 оны 08 дугаар сарын 03*******ны өдөр 1.000.000 төгрөгийг Хаан банканд эзэмшдэг өөрийн 5003387374 дугаар данснаас А.Бын өөрийнх нь шилжүүлэхийг зөвшөөрсөн Хаан банкны 5096203297 дугаартай дансанд, 2019 оны 08 дугаар сарын 05*******ны өдөр Хаан банкны 512014034 дугаарын дансанд 20.000.000 төгрөг нийт 21.000.000 төгрөгийг шилжүүлсэн. Зээлдэн авагч тал болох А.Бтай холбогдож чадахгүй хэсэг хугацаа өнгөрсөн бөгөөд нэг холбогдоход миний ажил бүтэхгүй байна, мөнгийг нь би авсан өөрөө өгнө гэж хэлсэн боловч өнөөдрийг хүртэл хугацаанд нэг төгрөг ч өгөөгүй тул Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст гомдол гаргасныг дүүргийн Прокурорын газраас 2020 оны 05 дугаар сарын 29*******ний өдрийн 992 дугаар тогтоолоор хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж шийдвэрлэсэн болно. Дээрх хугацаанд миний өөрийн эрүүл мэнд тааруу байгаа тул эмчилгээний мөнгө чухал хэрэгцээтэй байна, мөн зээлийн хүү чинь нэмэгдээд байна гэж удаа дараа анхааруулж гэрээний үүргээ биелүүлэхийг шаардаж байсан бөгөөд одоо Монгол Улсын Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.*******д заасны дагуу үндсэн зээл 21.000.000 төгрөг, зээлийн алдангид 10.500.000 төгрөг, нийт 31.500.000 /гучин нэгэн сая таван зуун мянга/ төгрөгийг А.Баас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч А.Б шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:

Нэхэмжлэгч Н.Н бид 2 хоорондоо харилцан тохиролцсоны үндсэн дээр бие биедээ ашиг олох зорилгоор зээл болон бизнесийн талаар хамтран ажиллаж байсан. Би Н.Нгээс 280.000.000 төгрөг зээлж буцааж төлөхдөө 310.000.000 төгрөг өгч байсан, мөн хамтран ОХУ*******аас автомашин оруулж ирэхээр харилцан тохиролцож машины мөнгийг ихэнхийг би өөрөө гаргасан ба тухайн үед бидний авсан автомашин шатаж хохирсон. Тухайн үед хэдэн төгрөгөөр хохирсон гэдгийг нэхэмжлэгч Н.Н өөрөө сайн мэдэж байгаа. Гэтэл нэхэмжлэгч Н.Н нь шүүхэд намайг өгч надаас зээл 31.500.000 төгрөг нэхэмжилж байгаа тул би автомашины хохирлын зөрүүг нэхэмжлэх болно. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсэж тайлбар гаргаж байна гэжээ.

Хариуцагч Д.С шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:

2019 оны 08 дугаар сарын 03*******ны өдөр Н болон А.Б нарын хоорондын зээл дээр өөрийн данс болон гэрээнд оролцсон. Учир нь тухайн өдөр А.Б нь иргэний үнэмлэх бичиг баримтгүй байсан учир миний иргэний үнэмлэхийг оролцуулж гэрээ хийсэн. Н.Н, А.Б нар хоорондоо тохиролцсон хамтарч бизнес хийдэг хүмүүс, зээлсэн мөнгө нь надад ямар ч хамаагүй болно. Мөн би огт ашиглаагүй болно гэжээ.     

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 11*******ний өдрийн 142/ШШ2021/00534 дугаар шийдвэрээр:

Нэхэмжлэгч Н.Н нь хариуцагч А.Баас 31.500.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлээсээ татгалзсан татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1., 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6*******д заасныг тус тус баримтлан Д.Сэс 31.500.000 төгрөг гаргуулах Н.Нгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1*******д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 315.450 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.О давж заалдсан гомдолдоо:

Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 11*******ний өдрийн 142/2021/00534 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хувьд дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Үүнд: Нэхэмжлэгч Н.Н 2019 оны 08 дугаар сарын 01*******ний өдөр иргэн А.Бт 21.000.000 (хорин нэгэн сая) төгрөгийг сарын 8 хувийн хүүтэй 1 жилийн хугацаатай зээлэхээр харилцан тохиролцож зээлийн гэрээ байгуулан 2019 оны 08 дугаар сарын 03*******ны өдөр 1000.000 төгрөгийг Хаан банканд эзэмшдэг өөрийн 5003387374 дугаар данснаас А.Бын өөрийнх нь шилжүүлэхийг зөвшөөрсөн Хаан банкны 5096203297 дугаартай дансанд, 2019 оны 08 дугаар сарын 05*******ны өдөр Хаан банкны 512014034 дугаарын дансанд 20.000.000 төгрөгийг нийт 21 000.000 төгрөгийг шилжүүлсэн. Зээлдэн авагч тал болох А.Бтай холбогдож чадахгүй хэсэг хугацаа өнгөрсөн бөгөөд нэг холбогдоход "миний ажил бүтэхгүй байна, мөнгийг нь би авсан өөрөө өгнө” гэж хэлсэн боловч өнөөдрийг хүртэл хугацаанд нэг төгрөг ч төлөөгүй тул шүүхэд хандсан. Анхан шатны шүүх хариуцагч А.Б нараас 30.000.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна. Орхон аймгийн Иргэний хэргийн шүүхүүд иймхэн хэргийг шийдчихэж чадахгүй жил тойруулан бие биедээ шилжүүлэн шидэж, шударга иргэнийг чирэгдүүлж байгаа нь харамсалтай. Монгол Улсад Улсын дээд шүүх гэж байдаг бөгөөд давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн дампуу шийдвэрийг зөвтгөн залруулж, нэхэмжлэлийг бүрэн ханган шийдвэрлэнэ гэдэгт найдаж байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 11*******ний өдрийн 142/2021/00534 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож нэхэмжлэлийг бүрэн хангаж шийдвэрлэхийг хүсье.

ХЯНАВАЛ :

Нэхэмжлэгч Н.Н нь хариуцагч А.Б, Д.С нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 31.500.000 төгрөг гаргуулах тухай  нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.  

Шүүх хэргийг нэхэмжлэгч Н.Н нь хариуцагч А.Баас 31.500.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлээсээ татгалзсан татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1., 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6*******д заасныг тус тус баримтлан Д.Сэс 31.500.000 төгрөг гаргуулах Н.Нгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.*******т зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна.

Нэхэмжлэгч Н.Н хариуцагч Д.С нарын хооронд 2019 оны *******08 дугаар сарын 01*******ний  өдөр 20.000.000 төгрөгийг 8 хувийн хүүтэй, 1 сарын хугацаатай өгөхөөр зээлийн гэрээ байгуулагдаж,  2019 оны 08 дугаар сарын 03*******ны өдөр 1.000.000 төгрөгийг нэхэмжлэгч Хаан банканд эзэмшдэг өөрийн 5003387374 дугаар данснаас А.Бын өөрийнх нь шилжүүлэхийг зөвшөөрсөн Хаан банкны 5096203297 дугаартай дансанд, 2019 оны 08 дугаар сарын 05*******ны өдөр Хаан банкны 512014034 дугаарын дансанд 20.000.000 төгрөг нийт 21.000.000 төгрөгийг шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогджээ.

Анхан шатны шүүх “... нэхэмжлэгч нь шүүх хуралдаан дээр А.Бт холбогдох хэсгээсээ татгалзаж, зээлийн үүргийг зөвхөн Д.Сэс гаргуулна гэсэн. Тиймээс нэхэмжлэгч нь А.Бт холбогдох хэсгээсээ татгалзаж байх тул нэхэмжлэгчийн татгалзлыг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв...” гэсэн нь үндэслэлгүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5.*******д зааснаар “...нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй бол шүүх нэхэмжлэгчийн татгалзлыг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхээр байна. Гэтэл шүүх нэхэмжлэгчийн татгалзлыг баталж,  хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хариуцагч Д.Сн эрхийг зөрчсөн байх тул холбогдох заалтыг хүчингүй болгож, түүнд холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх  хууль зүйн үндэслэлтэй байна.

Анхан шатны шүүх хариуцагч Д.Сд холбогдох нэхэмжлэлд дүгнэлт хийж нэхэмжлэгч Н.Нгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй юм.

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбар, хариуцагч Д.С хариу тайлбар, Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газрын 2020 оны 05 дугаар сарын 29*******ний  өдрийн 992 дугаар Прокурорын тогтоол, хариуцагч А.Бын гэрчээр өгсөн мэдүүлэг зэргээр хариуцагч А.Б нь нэхэмжлэгч Н.Нгээс 21.000.000 төгрөгийг авахдаа бичиг баримтгүй гэсэн шалтгаанаар зээлийн гэрээг Д.С нэр дээр хийсэн болох нь тогтоогджээ.  

Иймд хариуцагч А.Б 21.000.000 төгрөг  гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас алданги болох 10.500.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Оын  давж заалдсан гомдол үндэслэлтэй байх тул хүлээн авч, анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг хүчингүй болгож, холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Оын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 315.450 төгрөгийг буцаан олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4. дэхь  хэсэгт  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 11*******ний өдрийн 142/ШШ2021/00534 дугаар шийдвэрийн 1, 2 дугаар заалтыг хүчингүй болгож, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1., 232 дугаар зүйлийн 232.6.*******д зааснаар хариуцагч А.Б 21.000.000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Н.Нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 10.500.000 төгрөг, хариуцагч Д.Сд холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай гэж, 

Шийдвэрийн 3 дахь заалтыг  ...“Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.*******д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 315.450 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй”... гэснийг ...“Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.*******д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 315.450 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.Б 262.950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай”... гэж,шШийдвэрийн 3, 4 дэх заалтыг 2, 3 дахь заалт болгож тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн     59.3.*******т  зааснаар нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Оын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 315.450 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.*******т зааснаар  давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.*******д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                     С.УРАНЧИМЭГ

ШҮҮГЧ                                                                            Б.ОЮУНЦЭЦЭГ

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Б.БАТТӨР