Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Нямдоогийн Баярмаа |
Хэргийн индекс | 102/2019/02600/И |
Дугаар | 182/ШШ2022/00023 |
Огноо | 2021-12-23 |
Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 12 сарын 23 өдөр
Дугаар 182/ШШ2022/00023
2021 12 23 182/ШШ2022/00023
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “Б Б Ф” ХХК -ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: “И К” ХХК -д холбогдох
Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 24,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Б, хариуцагчийн төлөөлөгч Г.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Марал-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан Манай “Б Б Ф” ХХКнь 2019 оны 05 сарын 19-ний өдөр “И К” ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Уг гэрээний дагуу Хэнтий аймгийн, Дэлгэрхаан сумын нутаг дэвсгэрт байрлах “Аварга тосон рашаан сувилалын” баазын Нийтийн ариун цэврийн өрөөнүүд бүхий барилгын ажлыг гүйцэтгэхаэр харилцан тохиролцсон. Гэрээний нийт төлбөр 60,000,000 /Жаран сая/ төгрөг байхаар тохиролцож урьдчилгаанд 24,000,000 төгрөгийг төлсөн.
Талуудын хоооронд байгуулсан гэрээний 2.4.2-д заасны дагуу талууд 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдөр ажил гүйцэтгэл 40.2 хувьд хүрэхэд гэрээний үнийн дүнгийн 20 хувь буюу 12,000,000 төгрөгийг гүйцэтгэгч талд төлөх байсан хэдий ч төлбөрийг өнөөдрийг хүртэл хугацаанд төлөөгүй. Бид өөрсдийн хүчээр ажлаа үргэлжлүүлэн ажлын гүйцэтгэлээ 65 хувьд хүргэх үед гэрээний 2.4.2-т заасан ажлын гүйцэтгэл 40 хувьд хүрэхэд төлөх ёстой 12,000,000 төгрөг гэрээний 2.4.3-т заасан ажлын гүйцэтгэл 60 хувьд хүрэхэд төлөх ёстой 12,000,000 төгрөгийг тус тус төлөөгүй учир уг асуудлыг мэдэгдэж, арга буюу ажлаа орхиж явсан болно. Гэтэл “И К” ХХК нь 2019 оны 07 дугаар сарын 05-ний өдөр манай хийсэн ажпын гүйцэтгэлийг 65 хувьд тооцуулан акт үйлдэж ажлын төлбөр тооцоогоо авсан болно.
Иймд ажил гүйцэтгэх гэрээний 2.4.2, 2.4.3-т заасны дагуу гэрээ цуцлахаас өмнө хийсэн ажпын хөлс болох 24,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “И К” ХХК нь “Б Б Ф” ХХК-тай 2019 оны 05 сарын 19-ний өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан ба тус гэрээний дагуу Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын нутаг дэвсгэрт байрлах Аварга тосон рашаан сувилалын баазын Нийтийн ариун цэврийн өрөөнүүд бүхий барилгын ажлыг тохирсон хугацаанд буюу 2019 оны 05 сарын 20-ны өдрөөс 2019 оны 07 сарын 04-ний өдрийг хүртэлх 45 хоногийн хугацаанд барилга угсралтын ажил хийж гүйцэтгэх ёстой байсан.
Манай “И К” ХХКнь Аварга тосон рашаан сувилал ХХК-тай 2019 оны 05 сарын 16-ны өдөр дээрх Нийтийн ариун цэврийн өрөөнүүд бүхий барилгын ажлыг бүхэлд нь хийж гүйцэтгэх гэрээ байгуулан, зөвхөн барилга угсралтын ажлыг нь хийж гүйцэтгүүлэхээр “Б Б Ф” ХХК-тай гэрээ байгуулсан. Гэтэл “Б Б Ф” ХХК нь гэрээнд заасан хугацаанд тус ажлыг хийж гүйцэтгээгүйн улмаас манай компанийн Аварга тосон рашаан сувилал ХХК-тай байгүулсан гэрээ цуцлагдсан. Манай компанийн зүгээс “Б Б Ф” ХХК-д гэрээний хугацаанд үүргээ гүйцэтгээгүй, гүйцэтгэсэн ажлын мэдээлэл, бичиг баримтын бүрдлийг захиалагч талд тухайн бүрд гаргаж өгч баталгаажуулаагүй зэрэг зөрчлүүд гарсан, дээрх зөрчлүүдийн улмаас Аварга тосон рашаан сувилал ХХК-тай байгуулсан гэрээ цуцлагдсан зэргийг үндэслэн 2019 оны 08 сарын 15-ны өдөр №34/2019 дугаартай гэрээг цуцлах тухай мэдэгдлийг хүргүүлж, гэрээг цуцалсан.
Иймд “И К” ХХК болон ““Б Б Ф” ХХК-ийн хооронд 2019 оны 05 сарын 19-ний өдөр байгуулагдсан гэрээ цуцлагдсан тул нэхэмжлэлийн шаардлагад тусгагдсан гэрээний дундын санхүүжилт болох 24,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Гэрээ цуцалсантай холбогдуулан талууд тус гэрээний дагуу хийж гүйцэтгэсэн нийт ажлыг нэгтгэн дүгнэж акт үйлдээгүй байгаа ба ажлын гүйцэтгэлийн үр дүнг талууд акт үйлдэн хүлээлцсэний дараа, хийж гүйцэтгэсэн хэмжээгээр нь тохирсон хөлсийг төлөхөд татгалзах зүйлгүй болно гэв.
Хэрэгт авагдсан баримтуудыг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Б Б Ф” ХХКнь хариуцагч “И К” ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 24,000,000 төгрөгийг нэхэмжилж байна.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа дэмжин хоёр янзын үндэслэл хэлэн маргаж байна. Үүнд:
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрөн, “Нэхэмжлэгчтэй ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан нь үнэн боловч гүйцэтгэгч гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүйн улмаас гэрээ цуцлагдсан. Ийнхүү цуцлах үед нэхэмжлэгч буюу гүйцэтгэгч “Б Б Ф” ХХК нийт ажлын 40 хувийг л гүйцэтгэсэн байсан. Нийт ажлын хөлсөөс түүнд 24,000,000 төгрөгийн хөлс төлчихсөн бөгөөд энэ нь түүний гүйцэтгэсэн 40 хувийн ажлын гүйцэтгэлд тохирох хөлс мөн” гэж хариу маргаж байна.
Зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад тогтоогдсон дараах үйл баримт, хууль зүйн үндэслэлд тулгуурлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгч 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж 24,000,000 төгрөг гаргуулахаар шаардсан бөгөөд энэ удаад тэрээр өөр нэгэн үндэслэлийг нэмж тайлбарлаж эхэлсэн нь тэрээр нийт ажлын 65 хувийг бодитой гүйцэтгэсэн тул түүнд тохирох үлдэгдэл хөлс болох 24,000,000 төгрөгийг гаргуулна гэж үзсэн явдал болно. Гэвч хэргийг хэлэлцэх шүүх хуралдааны туршид шүүхэд анх гаргасан нэхэмжлэлийн үндэслэлээ үгүйсгээгүй, давхар дэмжин мэтгэлцсээр байв. Иймд шүүх дээрх хоёр үндэслэлийн аль алинийг тохирох үнийн дүнд нийцүүлэн шалгаж нэхэмжлэлийн шаардлагыг хангах эсэх асуудлыг шийдвэрлэсэн болно.
Хариуцагч “И К” ХХКнь нэхэмжлэгчийн хийж гүйцэтгэсэн ажлыг 40 хувьтай байсныг хүлээн зөвшөөрч, 65 хувьд хүртэл гүйцэтгэсэн гэх нэхэмжлэгчийн тайлбарыг үгүйсгэж байх ба нэхэмжлэгч ийнхүү гүйцэтгэсэн талаараа шүүхэд нотолж чадаагүй тул нэгэнт хийж гүйцэтгэсэн бодит ажлын хөлс гэх 24,000,000 төгрөгийг гаргуулах тухай шаардлагыг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасны дагуу шүүх хангах боломжгүй байна.
Энэ шаардлагын хүрээнд зохигчид ажлын гүйцэтгэл 40 хувьд хүрсэн бодит байдлын талаар маргаагүй байна. Харин 40 хувьд хүрсний дараа 12,000,000 төгрөгий санхүүжилтийг захиалагч тал болох “И К” ХХК гэрээний 2.4-т заасны дагуу өгөөгүй нөхцөл байдал үүссэн гэж нэхэмжлэгч маргажээ. Нэхэмжлэгчийн тайлбарлаж байгаагаар ажлыг 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдөр гэхэд хийж гүйцэтгэж дуусах тохиролцоотой боловч энэ өдрийн байдлаар ажлын гүйцэтгэл 40 хувь болж ажлыг бүрэн дуусгаж чадаагүй байсан нь гүйцэтгэгчийн бус захиалагчийн буруу гэж маргаж байна. Гэрээнд заасан ажлыг гэрээний хугацаа дуусгавар болох үед гүйцэтгэгч хийж дуусгасан байх ёстой. Хэрэв ийнхүү дуусгаж чадаагүй атлаа гэрээнд заасны дагуу хийж гүйцэтгээгүй ажлын хөлсөө урьдчилан шаардах эрхтэй гэж үзэж байгаа бол тэрээр эхний ээлжинд ажлыг хугацаандаа дуусгаагүйд өөрөө гэм буруугүй гэдгээ нотлох үүрэгтэй. Нэхэмжлэгчийн тайлбарлаж байгаагаар захиалагч барилгын материалыг цаг хугацаанд нь нийлүүлдэггүй, ажилчдыг сул зогсоодог зэрэг нөхцөл байдлууд байсан бөгөөд энэ нь ажил хугацаандаа дуусахгүй байхад хүргэсэн гэжээ. Гэвч хэрэгт авагдсан баримтаар гэрээний хугацаа дуусгавар болох 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн байдлаар ажлыг хийж дуусгаагүй нөхцөл байдалд нэхэмжлэгч гэм буруугүй болох нь тогтоогдсонгүй. Энэ тохиолдолд гэрээ цааш үргэлжлээгүй үндэслэл нь гэрээний үүрэг хугацаандаа биелэгдээгүй явдал гэж дүгнэх нөхцөл бүрдэнэ. Хэрэв тийм бол нэхэмжлэгч бодитой гүйцэтгэсэн ажлын хөлс дээр нэмж гүйцэтгээгүй ажлын хөлсийг шаардах эрхтэй байх боломжгүй буюу захиалагчийг Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.6-д заасан үүргээ биелүүлэхийг шаардах эрх гүйцэтгэгчид үүсээгүй байна.
Энэ үндэслэлээр нэхэмжлэгч гэрээний 2.4 дэх заалтыг үндэслэн гэрээ 40 хувьд хүрсэн бол 12,000,000 төгрөгийн санхүүжилт нэмж шаардах эрхтэй байсан гэх тайлбарыг хүлээн зөвшөөрөх боломжгүй, энэ үндэслэлд холбогдох шаардлагыг хангахгүй орхих нь зүйтэй байна.
Дээр дурдсан үйл баримт, хууль зүйн үндэслэлээр
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАЯРМАА