Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 11 сарын 18 өдөр

Дугаар 102/шш2021/03003

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

...... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр даргалж, тус шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ...... дүүрэг, 15 дугаар хороо,.....ын 41 гудамж, .... тоот хаягт оршин суух, Б овогтой Д.С /РД: ...../,

 

Нэхэмжлэгч: ...... дүүрэг, 15 дугаар хороо,.....ын 41 гудамж, .... тоот хаягт оршин суух, Д овогтой Д.Ц /РД: ........../ нарын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ...... дүүрэг, 8 дугаар хороо, 4 хороолол, ...... гудамж, 16 дугаар байр, 5 тоот хаягт оршин суух, эмэгтэй Ч овогтой С.Н /РД: ......../-т холбогдох,

 

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 42,982,500 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай, хариуцагчийн барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.С  , Д.Ц , нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Ч.А , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Н , хариуцагчийн өмгөөлөгч М.И , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Назгуль нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Ц , Д.С нарын шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: 2020 оны 10 дугаар сарын 16-нд ...... дүүрэг 8 дугаар хороо, 16 дугаар байрны өмчлөгч С.Нээс барьцааны гэрээний үүргийн гүйцэтгэлд 42,982,500 төгрөгийг нэхэмжилж байгаа бөгөөд энэ үнийн дүнг төлөөгүй тохиолдолд зээлийн барьцаанд тавьсан байрыг худалдан үүргийн гүйцэтгэлийг хангаж өгнө үү. ...... дүүрэг 8 дугаар хороо 16 дугаар байрны 5 тоот байрны өмчлөгч байсан Ц.Э д 2010 оны 09 дүгээр сарын 20-нд 15,000,000 төгрөгийг 12 сарын хугацаатай, сарын 3.5 хувийн хүүтэйгээр, хугацаа хэтрүүлсэн тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувийн алданги төлөхөөр харилцан тохиролцож зээлдүүлсэн. Зээлийн гэрээний үүргийг хангуулахаар ...... дүүргийн 8 дугаар хороо, 16 дугаар байрны 5 тоот орон сууцыг барьцаалсан. Зээлдэгч зээлээ төлөөгүй байсан бөгөөд 2013 оны 10 дугаар сарын 25-нд нас барсан. С.Н 2020 оны 08 дугаар сарын 11-нд уг байрны өмчлөх эрхийн гэрчилгээг авсан. Ц.Э зээлийн хүүнд 2010 оны 11 дүгээр сарын 03-нд 525,000 төгрөг, 2010 оны 12 дугаар сарын 02-нд 525,000 төгрөг, 2010 оны 12 дугаар сарын 24-нд 525,000 төгрөгийг тус тус төлсөн. Үүний дараа 2011 оны 02 дугаар сарын 24-нд 11,050,000 төгрөг төлснөөс 2011 оны 1, 2 дугаар сарын хүүнд 1,050,000 төгрөгийг суутгаж, үлдэх 10,000,000 төгрөгийг үндсэн зээлээс хасч, үндсэн зээлийн үлдэгдэл 5,000,000 төгрөг болсон. 2010 оны 09 дүгээр сарын 20-ноос 2014 оны 02 дугаар сарын 24-нийг хүртэл нийт 5-н сарын хүүнд 2,625,000 төгрөг төлөх ёстойгоос 2,100,000 төгрөг авсан, үлдэгдэл 1 сарын хүүг нэхэмжлэхгүй. 2010 оны 09 дүээр сарын 20-ны өдрийн зээлийн гэрээний хувьд 2011 оны 02 дугаар сарын 20-ноос 2013 оны 10 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл 32 сарын хүүнд нийт 5,600,000 төгрөг төлөх ёстойгоос 2011 оны 07 дугаар сарын 26-нд төлсөн хүү 525,000 төгрөгийг хасвал 5,075,000 төгрөгийн хүү төлөгдөөгүй байна. Төлөгдөөгүй үндсэн зээл 5,000,000 төгрөг, үндсэн хүүнд 5,075,000 төгрөг, нийт 10,075,000 төгрөг, үүнээс алданги 0.5 хувиар бодвол 5,370,500 төгрөг болж байна. Иймд 1 дүгээр зээл буюу 2010 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн үндсэн зээлийн төлбөрт 5,000,000 төгрөг, хүүнд 5,075,000 төгрөг, алдангид 5,370,500 төгөрөг, нийт 15,112,500 төгрөгийн үлдэгдэлтэй байна.

 

2011 оны 05 дугаар сарын 19-ний өдөр зээлдүүлсэн 2 дугаар зээл буюу 10,000,000 төгрөгийн зээлийн гэрээг Д.С , Д.Ц бид нар хариуцагч Ц.Э тай байгуулан, ...... дүүрэг 8 дугаар хороо, 16 дугаар байрны 5 тоот байрыг барьцаалан, сарын 3.5 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай, хугацаандаа үндсэн зээл болон хүү төлөөгүй тохиолдолд хоног тутам 0.5 хувийн алданги тооцохоор тохиролцсон. Үүний дараа 2012 оны 5 дугаар сарын 19-нөөс 2013 оны 10 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл 10-н сарын хугацаатай зээлийн гэрээгээ сунгасан. Энэ гэрээг нотариатаар гэрчлүүлэн, гэрээний сунгалт байгуулсан. Энэ зээлийн хүүг 2011 оны 10 дугаар сарын 09-нд 525,000 төгрөг, 2012 оны 05 дугаар сарын 28-нд 520,000 төгрөг, 2012 оны 01 дүгээр сарын 09-нд 525,000 төгрөг, нийт 3 удаагийн хүүгийн төлөлт буюу нийт 1,570,000 төгрөг төлсөн. 2011 оны 05 дугаар сарын 19-нөөс 2013 оны 10 дугаар сарын 19-ний өдрийг хүртэлх хугацааны хүүгийн төлбөрт 10,550,000 төгрөг төлөх ёстойгоос 1,570,000 төгрөг төлсөн бөгөөд үлдэгдэл хүүний төлбөр 8,580,000 төгрөг байна. Үндсэн зээл 10,000,000 төгрөг, хүү 8,580,000 төгрөг, алданги 9,290,000 төгрөг, нийт 27,870,000 төгрөг болж байна. Ингээд 2 зээл нийлэн нийт 42,982,500 төгргийг С.Нээс гаргуулан, барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэл гаргасан.

 

Хариуцагч С.Нийн эцэг Б.С 2008 оны 12 дугаар сард нас барсан. 1995 онд Ц.Э гэх хүнтэй гэр бүл болон дундаасаа төрсөн 3 хүүхэд, үрчилж авсан 1 хүүхэдтэй. Ц.Э г өвлөх эрх нээгдэхээс өмнө уг байрыг барьцаанд тавьсан байсан гэж хариу тайлбар хэлчихээд одоо яагаад ингээд байгаа юм бэ. 1998 онд уг орон сууцыг Б.С , Ц.Э , М нар өмчилж байсан талаарх улсын бүртгэлийн лавлагаа Сдүүргийн шүүхэд байгаа. Ц.Э тай улсын бүртгэлийн газар анх танилцсан өмнөх амьдрал зэргийг нь м гүй байсан шүү дээ. Барьцааны гэрээ хууль ёсны дагуу хийгдсэн. Барьцааны гэрээг 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн Дээд шүүхийн тогтоолд байгаа. Харицагчийн сөрөг нэхэмжлэлд нэхэмжлэгч биднийг шунахайн зорилгоор таван удаагийн үйлдлээр ...... дүүргийн 8 дугаар хороо 16 дугаар байр 5 тоот 3 өрөө бүхий 40 м талбайтай орон сууцыг барьцаалан 2010 оны 09 дүгээр сарын 20-нд 15,000,000 төгрөг, 2011 оны 05 дугаар сарын 19-нд 10,000,000 төгрөг, 2011 оны 11 дүгээр сарын20-нд 5,000,000 төгрөг, 2012 оны 06 дугаар сарын 19-нд 10,000,000 төгрөг, 2012 оны 09 дүгээр сарын 20-нд 5,000,000 төгрөг зээлж зээлийн гэрээг бүртгүүлсэн байдаг гэж бичсэн байна. Дээрх 5 удаагийн үйлдэлд бичигдсэн 45,000,000 төгрөгийн зээлийг зээлдүүлэгч бид нар Ц.Э д олгоогүй байхад 45,000,000 төгрөгийг шунахайн сэдэлтээр Ц.Э д олгосон мэтээр худал мэдүүлгийг шүүхэд өгсөн байна. Зээлдэгч бид нар 3 удаагийн сунгалтын гэрээг шинээр Ц.Э д олгосон мэтээр худал мэдүүлгийг шүүхэд өгсөн байна. Д.С Д.Ц нарын зээл өгсөн 2010 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөс өмнөх гэр бүлийн гэрчилгээний асуудал бидэнд хамааралгүй болно. Сөрөг нэхэмжлэл гаргасан С.Н нь хариуцагч Д.С Д.Ц нарыг Ц.Э тай харилцан тохиролцож хийсэн барьцааны гэрээ нь гэрээний ямар нөхцөлийг хангаагүй, хууль бус, хуурамч гэрээнүүд хийж бүртгүүлсэн гэдгээ нотлох баримтаар нотолж чадаагүй байна. Зээлдүүлэгч Д.С Д.Ц нар Ц.Э д зээл олгохдоо Ц.Э гийн өмчлөлийн албан ёсны гэрчилгээг үндэслэн зээл өгсөн болно. Иймд сөрөг нэхэмжлэл гаргасан С.Нийн нэхэмжлэлийг эрс эсэргүүцэж, мөнгө төлөхгүйн тулд худал сөрөг нэхэмжлэл гаргасан нэхэмжлэлийг хүчингүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагч С.Нийн шүүхэд гаргасан хариу тайлбар, сөрөг нэхэмжлэлийн шаардлагад болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Н , хариуцагчийн өмгөөлөгч М.И нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: С.Н нь Б.С гийн ууган охин ба эцэг Б.С нь 2008 оны 12 дугаар сарын 02-нд насан өөд болсон боловч миний эцгийн өв хөрөнгө болох ...... дүүргийн 8 дугаар хороо, 16 дугаар байрны 5 тоот хаягт байрлах 40 м/кв талбайтай орон сууцыг С.М , С.М , С.С , С.Н нарыг оролцуулахгүйгээр Ц.Э нь хууль бусаар эзэмшиж өөрийн болгож Д.С , Д.Ц нарт барьцаанд тавиад нас барсан байна. Гэвч өдийг хүртэл Ц.Э гийн төрсөн үр хүүхдүүдээс Ц.Э гийн өвийг ч авахгүй, өрийг ч авахгүйгээр татгалзсан болно. Гэтэл энэ үл хөдлөх хөрөнгийн үндсэн эзэмшигч Б.С гийн өв хөрөнгө бөгөөд Б.С гийн хуваарьт хөрөнгө болох тухайн үл хөдлөх эд хөрөнгийг Д.С , Д.Ц нар яагаад өөрсдийн өмч хөрөнгө шиг үзэж үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээний хуулбарыг гаргуулж авах болон захиран зарцуулахад хориг тавих эрх мэдэлтэй болсныг ойлгохгүй байна. Угаасаа бидний гал голомт учраас зарах болон барьцаанд тавих үйлдэл бидний зүгээс хийхгүй болно. Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй.

 

Нэхэмжлэлийн шаардлага ойлгомжгүй, Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэгч С.Н нь хариуцагчаар Оюуны өмч, улсын бүртгэлийн газрыг хариуцагчаар татаж, гуравдагч этгээдээр Д.Ц , Д.С , Ц.Э гийн эрх залгамжлагч төрсөн хүүхэд Э нарыг татаж, үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. 2016 оны 08 дугаар сарын 19-ний өдөр шүүхийн шийдвэр гарсан. Б.С , Ц.Э нар гэр бүлээ батлуулсан ба улмаар 2008 оны 12 сарын 02-ны өдөр Б.С зуурдаар нас барсан. Тухайн үеийн ...... дүүргийн 8 дугаар хорооны засаг дарга Ц.Д нь Ц.Э д тодорхойлолт хууль бусаар гаргаж өгснөөр дээрх 16 дугаар байрны 5 тоот орон сууцны өвлөх эрхийн гэрчилгээг 2009 оны 06 дугаар сарын 09-ний өдөр нотариатч олгосон. Үүн дээр нь маргаснаар маргаан Дээд шүүх хүртэл явсан. 2000 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүйд болгоход тооцох тухайн захирамж байгаа. Уг гэрчилгээг хүчингүй болгуулж байж дараагийн асуудал яригдана. 2016 оны 221/0000 магадлал, Монгол улсын дээд шүүхийн 2017 оны 15 дугаар тогтоол, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрын 2017 оны 3/0000 тоот албан бичгийг тус тус үндэслэн иргэн Ц.Э гийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-........ дугаарт бүртгэлтэй орон сууц өмчлөх эрхийн ......... дугаартай гэрчилгээг хүчингүйд тооцсон тухай Улсын бүртгэлийн ерөнхи газрын даргын захирамж гарсан. Ингэж гарснаар гүйцэтгэх хуудас бичигдэн нэхэмжлэгч С.Н гэж дурдан уг гэрчилгээ нотлох баримтуудыг албан есоор хавсарган Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах гүйцэтгэгч гэрчилгээ олгосон .......... гэрчилгээг С.Н, М нарт 2020 оны 03 дугаар сарын 12-нд олгогдсон том баримт бий. Шийдвэр гүйцэтгэх байгууллагаас гарган өгсөн баримтыг яагаад хавтаст хэрэгт хавсаргаж өгөхгүй байна вэ. Сдүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд энэ хэлбэрээр нотариатч Б.Э д холбогдуулан нэхэмжлэл гаргасан байгаа, энэ хэрэг дээр одоог хүртэл явж байгаа. Ийм чухал нотлох баримтаа яагаад нотлох баримтаар өгөхгүй байна вэ.

 

Нэхэмжлэгч Д.С , Д.Ц нар нь Ц.Э тай харилцан тохиролцож өмчлөх болон өв залгамжлах эрхгүйгээ мэдсээр байж шунахай сэдлээр ...... дүүргийн 8 дугаар хороо, 16 дугаар байрны 5 тоот 3 өрөө бүхий 40 м/кв талбайтай орон сууцыг 2010 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 15,000,000 төгрөг, 2011 оны 05 дугаар сарын 19-ний өдөр 10,000,000 төгрөг зээлж, барьцааны болон зээлийн гэрээг бүртгүүлсэн болно. Уг гэрээг сунгах хэлбэрээр ...... дүүргийн үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн газарт нийт таван удаагийн үйлдлээр хуурамч нотлох баримт бүрдүүлж барьцааны гэрээний бүртгэлийг хийлгэжээ. Дээрх орон сууцны жинхэнэ өмчлөгч Б.С тай Ц.Э нь 2008 оны 03 дугаар сарын 19-ний өдөр гэр бүлээ батлуулаад 8 сар болж байсан, мөн Б.С гийн хууль ёсны өв залгамжлагч нарыг байгааг мэдсээр байж хууль ёсны өв залгамжлагч болох С.Н, С.М , С.М , С.С нарыг эзгүйд буюу Америкийн нэгдсэн улсад амьдарч байх үед гэр бүлийн хууль ёсны эрх ашгийг зөрчиж шунахайн сэдлээр удаа дараа барьцаалбар бүртгүүлсэн байх тул дээрх таван удаагийн барьцааны гэрээг хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Д.С , Д.Ц нар нь хариуцагч С.Нт холбогдуулан Ц.Э тай байгуулсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 42,982,500 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч С.Н нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй маргаж, нэхэмжлэгч Д.С , Д.Ц нарт холбогдуулан барьцааны гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох сөрөг нэхэмжлэл гаргаж маргасан.

 

Шүүх дараах үндэслэлээр үндсэн болон сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараахь нөхцөл байдал тогтоогдож байна. Үүнд,

 

А/ Үндсэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

 

Нэхэмжлэгч Д.С , Д.Ц нар нь Ц.Э тай 2010 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, 15,000,000 төгрөгийг сарын 3.5 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлдүүлж, улсын бүртгэлийн Ү-0000000 дугаарт бүртгэгдсэн ...... дүүргийн 8 дугаар хороо, 4 дүгээр хорооллын 16 дугаар байрны 5 тоот 40 м.кв талбай бүхий сууцыг барьцаалахаар, мөн 2011 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр зээлийн нэмэлт гэрээ байгуулж 5,000,000 төгрөгийг өмнөх гэрээний нөхцөлөөр, 2011 оны 05 дугаар сарын 19-ний өдөр зээлийн болон барьцааны нэмэлт гэрээ байгуулж байгуулж 10,000,000 төгрөгийг өмнөх нөхцөлөөр тус тус зээлдүүлэх, 2012 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр, 2012 оны 06 дугаар сарын 19-ний өдөр зээлийн болон барьцааны гэрээний хугацааг сунгахаар тус тус харилцан тохиролцсон.

 

Зээлдэгч Ц.Э гийн нөхөр Б.С 2008 оны 12 дугаар сарын 02-ны өдөр нас барсан тул С дүүргийн нотариатч Б.Э гийн 2009 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 16 тоот өв залгамжлах эрхийн гэрчилгээгээр ...... дүүргийн 8 дугаар хороо, 16 дугаар байрны 5 тоот орон сууцыг өв залгамжлах эрхийг Ц.Э д олгосноор 2009 оны 06 дугаар сарын 10-ны өдөр дээрх орон сууцыг өмчлөх эрхийн тоот гэрчилгээг улсын бүртгэлийн газраас Ц.Э д олгожээ. Гэвч Б.С гийн төрсөн хүүхдүүд болох С.Н, С.Мө , С.М , С.С нар нь Ц.Э д олгосон орон сууц өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүйд тооцуулах шаардлагыг нотариатч Б.Э д холбогдуулан гаргасныг нотариатч Б.Э хүлээн зөвшөөрснөөр Баянзүрх, Сүхбаатар, ...... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 000/ШШ0000/00000 дүгээр захирамжаар зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон. /хэргийн 51-52 тал/ Мөн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 583 дугаар шийдвэрээр Ү-0000000 улсын бүртгэлийн дугаар бүхий ...... дүүргийн 8 дугаар хороо, 16 дугаар байрны 5 тоот хаягт байрлалтай, 40 м/к талбай бүхий орон сууцны зориулалт бүхий Ц ын Э гийн нэг хүний өмчөөр бүртгэгдсэн тоот гэрчилгээний дугаартай, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэснийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 000/МА0000/0000 дугаар магадлалаар ... шийдвэрийн тогтоох хэсэгт 13 дугаар зүйлийн 13.9 дэх хэсэгт гэж нэмэлт оруулж, шийдвэрийн бусад заалж, хэсгийг хэвээр үлдээжээ. Улсын Дээд шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 15 дугаар захирамжаар гуравдагч этгээд Д.С ийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хүлээн авахаар татгалзсан, уг шүүгчийн захирамжийг 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 23 дугаар шүүхийн тогтоолоор хэвээр үлдээжээ. /2 дугаар хавтаст хэргийн 114-133 дугаар тал/ Дээрх шүүхийн шийдвэрийг үндэслэн Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн А/000 дугаар тушаалаар Ц.Э д олгосон дугаар гэрчилгээг хүчингүй болгосон нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 7/6860 дугаар албан бичгээр тогтоогджээ. /1 дүгээр хавтаст хэргийн 162 дугаар тал/ Зээлдэгч Ц.Э 2013 оны 10 дугаар сарын 25-ны өдөр нас барсан болох нь нас барсны бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдож байна. Улмаар С.Н, С.Мө , С.М , С.С нар нь нотариатчийн 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 005 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээний үндсэн дээр эцэг Ц.С гийн өмчлөлд байсан маргаан бүхий орон сууцыг өвлөн авч, тухайн орон сууцны өмчлөгчөөр бүртгүүлсэн болох нь 2020 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 00000000 дугаар үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ зэргээр тогтоогдож байна. /хэргийн 141-142, 164/

 

Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдах үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй гэж заасан байна. Барьцаалагч барьцааны эд хөрөнгөөр өөрийн шаардлагыг хангуулах эрхээ хэрэгжүүлэхийн тулд үндсэн үүргийн зөрчил бий болсон, уг зөрчлийг үүрэг гүйцэтгэгч хариуцах үндэслэл, үүрэг гүйцэтгэгч нас барсан нөхцөлд түүний гүйцэтгэвэл зохих үүргийг хүлээх этгээд тогтоогдсон байх учиртай. Иргэний хуулийн 535 дугаар зүйлийн 535.1-т өв хүлээн авсан өвлөгч буюу энэ бүлэгт заасан журмаар эд хөрөнгийг шилжүүлэн авсан төрийн байгууллага нь өвлүүлэгчийн гүйцэтгэвэл зохих үүргийг өвлөн авсан эд хөрөнгийн хэмжээнд хүлээнэ гэж заасан. Хариуцагч С.Н нь нас барагч Ц.Э гийн өвлөгдөх эд хөрөнгийг хуульд заасан журмын дагуу хүлээн авсан гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна. Өөрөөр хэлбэл, маргаан бүхий орон сууцнаас нас барагч Ц.Э д хууль ёсны өвлөгч буюу Б.С гийн эхнэрийн хувьд оногдох хэсгийг хариуцагч С.Н хуульд заасан журмын дагуу өвлөн авсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байхаас гадна тэрээр Ц.Э гийн хууль ёсны буюу гэрээслэлээр өвлөгч гэж үзэх үндэслэлгүй байна. Харин хариуцагч С.Н нь маргаан бүхий орон сууцыг өөрийн эцэг Б.С гаас өвлөн авсан болох нь дээр дурдсан өвлөх эрхийн гэрчилгээгээр тогтоогдсон. Иймд хариуцагч С.Н нь нэхэмжлэгч Д.Ц , Д.С болон нас барагч Ц.Э нарын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний зээлдэгчийн гүйцэтгэвэл зохих үүргийг хүлээх этгээд гэж үзэх үндэслэлгүй байх тул нэхэмжлэгч Д.С , Д.Ц нарын тус шүүхэд гаргасан талийгаач Ц.Э гийн зээлийн гэрээгээр хүлээсэн үүргийг барьцаа хөрөнгөөр хангуулахыг шаардаж, үндэслэлээ Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-т барьцааны зүйлийг энэ хуулийн 27 дугаар зүйлд заасан журмын дагуу өмчлөлдөө шилжүүлэн авсан этгээд өмнөх барьцаалуулагчийн эрх, үүргийг хэрэгжүүлнэ., 28.4-т барьцааны зүйлийг бусдад шилжүүлэх талаар тогтоосон журам зөрчсөн эсэхийг үл харгалзан тухайн барьцааг хүчинтэй гэж үзнэ хэмээн тайлбарлаж, хариуцагчаас 42,982,500 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

 

Б/ Хариуцагчийн барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

 

Нэхэмжлэгч Д.Ц , Д.С болон Ц.Э нарын хооронд 2010 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр, 2011 оны 05 дугаар сарын 19-ний өдөр, 2011 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр, 2012 оны 06 дугаар сарын 19-ний өдөр, 2012 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар улсын бүртгэлийн Ү-00000000 дугаарт бүртгэлтэй, ...... дүүргийн 8 дугаар хороо, 4 дүгээр хорооллын 16 дугаар байрны 5 тоот 40 м.кв талбай бүхий орон сууцыг барьцаалахаар барьцааны гэрээг байгуулсан. Дээрх барьцааны гэрээ Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1-д заасан барьцааны гэрээг бичгээр байгуулах, мөн зүйлийн 156.2-т заасан үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэхээр заасан шаардлагыг хангасан, хүчин төгөлдөр гэрээ байна. Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ барьцааны гэрээг байгуулахдаа хууль ёсны өвлөгч С.Н, С.М , С.М , С.С нарыг мэдсээр байж зөвшөөрөл аваагүй гэж тайлбарлан Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл үндэслэлээр шаардаж байна. Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д Хамтран өмчлөх дундын өмчлөлд байгаа үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийг барьцаалуулахад барьцааны зүйлийн өмчлөгч тус бүрийн зөвшөөрлийг бичгээр авна гэж, Иргэний хуулийн 166 дугаар зүйлийн 166.2-т үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч, үүрэг гүйцэтгүүлэгч, үүрэг гүйцэтгэгч нь ипотекоор хангагдах шаардлагын хэмжээ, түүний хүү, шаардлагыг биелүүлэх хугацаа зэргийг хамтран тодорхойлсон баримт бичиг үйлдэж үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болон үүрэг гүйцэтгүүлэгч хуульд заасан журмын дагуу ипотекийг бүртгүүлнэ гэж тус тус заажээ.

 

...... дүүргийн 8 дугаар хороо, 4 дүгээр хорооллын 16 дугаар байрны 5 тоот 40 м/кв талбай бүхий сууцны өмчлөгчөөр Б.С 2000 оны 07 дугаар сарын 03-ны өдөр бүртгүүлсэн, тэрээр 2008 оны 12 дугаар сарын 02-ны өдөр нас барж, Ц.Э гийн өмчлөлд 2009 оны 06 дугаар сарын 10-ны өдөр, С.Н, С.С , С.М , С.М нарын өмчлөлд 2020 оны 08 дугаар сарын 12-ны өдөр тус тус бүртгэгдсэн болох нь үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдож байна. Нэхэмжлэгч Д.Ц , Д.С болон нас барагч Ц.Э нарын хооронд 2010 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр, 2011 оны 05 дугаар сарын 19-ний өдөр, 2011 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр, 2012 оны 06 дугаар сарын 19-ний өдөр, 2012 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр тус тус үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулах үед тухайн орон сууцны өмчлөгчөөр зөвхөн Ц.Э бүртгэлтэй байсан, өөр хамтран өмчлөгч бүртгэгдээгүй байсан тул барьцаалагч Д.Ц , Д.С нартай үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулах эрхтэй байсан гэж үзэхээр байна.

 

Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1-д зааснаар эрх шилжүүлж байгаа этгээдийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлсэн эрхийг хэлцлийн үндсэн дээр олж авч байгаа этгээд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг буруу ташаа болохыг мэдэж байсан, эсхүл уг бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцсэнээс бусад тохиолдолд үнэн зөв гэж тооцдог. Хуулийн дээрх зохицуулалтуудын агуулгаас үзвэл, барьцаалагч нар улсын бүртгэлийг үндэслэн барьцаалуулагчтай хэлцэл хийсэн байх ба улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг буруу ташаа буюу Ц.Э нь орон сууцны өмчлөх эрхийг өв залгамжлалын үндсэн дээр олж авсан, тэрээр өвийг хуулийн дагуу хүлээн авсан эсэхийг мэдэх боломжгүй юм. Өөрөөр хэлбэл, барьцааны үл хөдлөх эд хөрөнгөөр өөрийн шаардлагыг хангуулах эрхийг хэлцлийн үндсэн дээр шилжүүлэн авч буй этгээд улсын бүртгэлд өмчлөгчөөр бүртгэгдсэн этгээдийг л өмчлөгч гэж үзэх бөгөөд уг бүртгэлд бүртгэгдээгүй аливаа бусад этгээдийн талаар мэдэх боломжгүй бөгөөд энэ байдлыг шалгах боломжгүй юм.

 

Иймд Д.Ц , Д.С болон нас барагч Ц.Э нарын хооронд 2010 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр, 2011 оны 05 дугаар сарын 19-ний өдөр, 2011 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр, 2012 оны 06 дугаар сарын 19-ний өдөр, 2012 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр тус тус байгуулсан үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан хэлцэл гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх тул сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 153 дугаар зүйлийн 153.1, 281 дугаар зүйлийн 281.1-т заасныг баримтлан хариуцагч С.Нээс 42,982,500 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэгч Д.С , Д.Ц нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь, нэхэмжлэгч Д.Ц , Д.С нарт холбогдох барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох тухай хариуцагч С.Нийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Д.С , Д.Ц нараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 443,063 төгрөг, хариуцагч С.Нээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Нээс улсын тэмдэгтийн хураамжид дутуу төлсөн 212,750 төгрөгийг нөхөн гаргуулж улсын орлогод оруулсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг, түүнчлэн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХТӨР