Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 102/шш2021/03188

 


 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

...шүүгч З.Доржнамжин даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч:... нэхэмжлэлтэй

Хариуцагч:... холбогдох

...  2015 оны 6 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан Үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулж, уг хэлцлээр шилжүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийг ... өмчлөлд буцаан шилжүүлэхийг даалгах тухай шаардлагатай,

Гуравдагч этгээд:...

... 2015 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн Батлан даалтын гэрээний үүргийн гүйцэтгэл болох 233 127 021 төгрөг, алданги 116 563 510 төгрөг нийт 349 690 531 төгрөг гаргуулах,

... хаягт байрлах орон сууцны дуусаагүй барилгаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг ... даалгах тухай бие даасан шаардлагатай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгч ... итгэмжлэгдсэн төлөөлөгч ... нэхэмжлэгчийн өмгөөлөгч ...хариуцагч ... итгэмжлэгдсэн төлөөлөгч ... бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд ...-ийн төлөөлөгч ... түүний өмгөөлөгч... гэрч ... шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Назгүль нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ... шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч...шүүх хуралдаанд тайлбарлахдаа:... болон ...нар нь 2014 оны 1 дүгээр сарын 6-ны өдөр Захиалгаар амрагчдын сууцны барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, ...маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг захиалагч ... хөрөнгөөр буюу нийт 650 000 000 төгрөгөөр бариулахаар тохиролцсон.Улмаар ... нь 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдөр өөрийн хөрөнгөөр бариулсан барилгыг 90 хувийн гүйцэтгэлтэй байхад нь өөрийн өмчлөлдөө шилжүүлэн бүртгүүлж гэрчилгээ авсан.Ийнхүү ... нь маргаан бүхий ...тоот үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гаргуулан авсан тул түүний найз ... нь ... уг үл хөдлөх эд хөрөнгөө түр хугацаанд өөр хүний нэр дээр шилжүүлж өгөхийг хүсч, нэр дээрээ шилжүүлж авах хүн нь санхүүгийн асуудалтай байгааг хэлж, удахгүй буцаагаад шилжүүлээд өгнө гэж хэлсэн.Тухайн үед байр нь бүрэн ашиглалтад ороогүй, ашиглах болоогүй байсан учраас хэлснийх нь дагуу ... нь найздаа итгэл хүлээлгэн ...-ийн захирлын туслах ... 2015 оны 5 дугаар сарын 7-ны өдөр итгэмжлэл олгож үлдээсэн.Улмаар ...нь 2015 оны 6 дугаар сарын 25-ны өдөр ...-ийн захирал ...ийн хүү ...ай бэлэглэлийн гэрээ хийж, ... өмчлөлийн ... 255.8 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг ... нэр дээр шилжүүлсэн байсан. ... нь ...-ийн захирал ... болон ... нарыг огт танихгүй бөгөөд нэг ч удаа уулзаж байгаагүй.Тухайн үед ... нь ... үл хөдлөх эд хөрөнгийг бусдад шилжүүлэх болсон үндэслэлийг тодруулахад ... өмнө нь ...-ийн захирлаар ажиллаж байх үедээ ...-ийн захирал ...тэй хамтран ажилладаг танилууд байсан бөгөөд ... нь ...той уулзаж компанийн үйл ажиллагаа явуулахад санхүүгийн хүндрэлтэй байдалд орсон, хамтран ажиллаж байсан ...шүүхийн маргаантай байгаа ба уг шүүхийн маргаан дуусмагц ...-аас авах ёстой гэрээний төлбөрөө бүрэн авна, тэр хүртэл зээл авахад барьцаа хөрөнгө шаардлагатай тул зээлийн барьцаанд тавих үл хөдлөх эд хөрөнгийг түр хугацаанд шилжүүлэхийг хүссэн байдаг.Ийнхүү ... нь их хэмжээний хөрөнгө зарцуулж бариулсан барилга болох ... найзынхаа гуйснаар түүний танилд тус болж түр хугацаанд шилжүүлж өгөхөөр итгэмжлэл хийж өгсөн боловч, ... гэх огт танихгүй хүний өмчлөлд шилжсэнээс хойш ... нь одоог хүртэл өмчлөлдөө буцаан авч чадахгүй өдийг хүрээд байна.Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.1-д Бэлэглэлийн гэрээгээр бэлэглэгч нь бэлэг хүлээн авагчийн зөвшөөрснөөр түүний өмчлөлд тодорхой хөрөнгө хариу төлбөргүй шилжүүлнэ гэж заасан.Тус гэрээг байгуулснаар Бэлэглэлийн гэрээний хүсэл зоригийн илэрхийлэл нь бодит бус гэдгийг талууд мэдэж байсан бөгөөд уг байраа нэг мөр ... өмчлөлд шилжүүлэхгүй, 650 000 000 төгрөгөөр бариулсан байраа ямар ч төлбөргүйгээр ... шилжүүлэх үндэслэл байхгүй гэдгийг хэлцэл хийгч талууд аль аль нь мэдэж байсан.Дээрх бэлэглэлийн гэрээ нь тодорхой үр дүнд хүрэх зорилгогүй, эрх зүйн ямар нэгэн үр дагавар үүсгэх хүсэл эрмэлзэлгүй, зөвхөн гадаад хэлбэрийн хувьд уг гэрээг хийж буй мэт илэрхийллийг агуулсан.Өөрөөр хэлбэл талуудын хооронд бэлэглэлийн гэрээ байгуулах болон дээрх хуульд заасанчлан хөрөнгөө хариу төлбөргүй шилжүүлэх үр дагаврыг бий болгох хүсэл зориг илэрхийлэгдсэн байх ёстой.Гэтэл хэрэгт авагдсан баримтаар бэлэглэлийн гэрээ хийгдсэнээс хойш буюу 2015 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс хойш одоог хүртэл тус орон сууцыг хариуцагч ... эзэмшиж, ашиглаагүй, оршин суугаагүй болно.Түүнчлэн ... болон ...нар нь 2014 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр захиалгаар амрагчдын сууцны барилгын ажил гүйцэтгэх гэрээнд заасан маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ 650 000 000 төгрөг гэж бодит үнэлгээг бичсэн байна.Гэтэл ...ай байгуулсан 2015 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн бэлэглэлийн гэрээнд заасан хөрөнгийн үнэлгээ 50 000 000 төгрөг буюу илт үндэслэлгүй бага үнэ бичсэн болох нь тодорхой харагдаж байна. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д Дараах хэлцэл хүчин төгөлдөр бус байна гээд 56.1.1-д хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл;, 56.1.2-т дүр үзүүлэн хийсэн хэлцэл; гэж тус тус заасны дагуу ... нарын хооронд байгуулсан 2015 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээ нь хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэж байна.Иймд ... болон ... нарын хооронд байгуулсан 2015 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, хэлцлээр шилжүүлсэн зүйл болох ...үл хөдлөх эд хөрөнгийг ... өмчлөлд буцаан шилжүүлэхийг даалгаж өгнө үү.Хариуцагч талаас шүүхэд тайлбар гаргахдаа ... гадаадад амьдрах үедээ олсон орлогоосоо аавдаа явуулаад аав нь тэр мөнгөөр...-ийн барьж байгаа барилгаас худалдан авсан би хөрөнгөөрөө авсан дараагаар нь батлан даалтаар шилжүүлэгдсэн гэж тайлбарладаг.Бие даасан шаардлага гаргахдаа өөрийн нэр дээр ...-д шилжүүлэхийг хүлээн зөвшөөрч байна гэж тайлбар гаргадаг.Ийм байдлаар хариуцагч өөрөө удаа дараа зөрүүтэй зүйл ярьдаг.Худалдах худалдан авах гэрээний татвараас зайлсхийн бэлэглэлийн гэрээ байгуулсан гэж байна.Энэ мөн л дүр үзүүлсэн хэлцэл гэж тооцогдохоор байна гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч... шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Шүүх шийдвэрээ гаргахаас өмнө дараах нөхцөл байдлыг харгалзан үзэхийг хүсэж байна.Бэлэглэлийн гэрээний хүсэл зоригийн хувьд ... үл хөдлөх эд хөрөнгөө ... үнэхээр бэлэглэе гэх хүсэл зоригтой байсан эсэх, хариуцагч бэлэглэлийн гэрээгээр шилжүүлэн авсан үндэслэлээ тайлбарлахдаа төлбөртөө тооцож авч байна гэж байна.Энэ нь бэлэглэлийн гэрээний үндсэн шинжийг агуулаагүй, хүсэл зориг болохгүй. Нэхэмжлэлийн шаардлагын үндэс нь энэ агуулга руу чиглэгдсэн.Хариуцагч талаас эхний тайлбартаа Америкийн Нэгдсэн Улсад ... ажиллаж, амьдрах хугацаандаа цуглуулсан мөнгөө аав руугаа явуулан, тэр мөнгөөр нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийг өөрт нь авч өгсөн гэх зүйл ярьдаг.Сүүлд хэрэг хянан шийдвэрлэх явцад гуравдагч этгээдээр оролцон хариуцагч болон гуравдагч этгээдүүд адил ашиг сонирхолтой, бэлэглэлийн гэрээгээр шилжүүлж байгаа үйл явц нь батлан даалтын гэрээнд заасан агуулгын хүрээнд хожим дэнчинг хүлээн зөвшөөрсөн гэх агуулгаар тайлбарлаж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй.Талуудын хооронд тийм бэлэглэлийн гэрээний хүсэл зориг байсан эсэх асуудал дээр шүүх хамгийн түрүүнд үнэлэлт дүгнэлт өгөх ёстой.Хэрэгт авагдсан нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлгийн үед цугларсан нотлох баримтуудаар бэлэглэлийн гэрээний хүсэл зориг байгаагүй гэдэг нь хангалттай нотлогдож байна.Мөн үүргийн гүйцэтгэлийн асуудал яригдаж байна.Миний хувьд гуравдагч этгээдийг ...-аас ямар нэгэн төлбөр авах ёстой гэдгийг ойлгож байгаа ч тухайн авлагаа иргэний үл хөдлөх хөрөнгөөс шууд авч болох юм уу? Батлан даалтын гэрээ байгуулагдан гарын үсэг мөн биш гэх асуудал яригдаад ... хүлээн зөвшөөрөхгүй гэх зүйл яригддаг.Гуравдагч этгээд яагаад одоо болтол ...-ийг шүүхэд өгөөд, хамтран хариуцагчаар ...ийг татан асуудлаа шийдвэрлүүлэхгүй байгаа юм бэ.Энэ хэрэг жил гаруй үргэлжилж байхад эрх нь нээлттэй байхад энэ хугацаанд нэхэмжлэл гарган, батлан даалтын гэрээний дагуу ...-ийг төлж чадахгүй гэж нотолсон шүүхийн шийдвэр хаана байгаа юм бэ.Шүүхийн шийдвэрээс баримт авч ирж ...нь ийм өртэй юм байна, өр төлбөр төлөх боломжгүй юм байна гэж гуравдагч этгээд үзэж байна.Гэрээн дээр ч үүргээ биелүүлж чадахгүй бол ... үл хөдлөх эд хөрөнгөөр төлүүлнэ гэх утгатай заалт байна.Тэгтэл өнөөдөр ...-ийг өр төлбөр төлөх чадваргүй гэдгийг нотлох ямар ч баримт алга.Гуравдагч этгээд энэ талаар ...-тай маргадаггүй, зөвхөн байрыг авчихвал болно гэж боддог юм уу.200 000 000 төгрөгийн асуудал яригдаж байна.Гэтэл ... тухайн үл хөдлөх эд хөрөнгийг 650 000 000 төгрөгөөр авсан.Давхар 65 000 000 төгрөгөөр авсан.Хүний ийм үнэлгээтэй байрыг ингэж тооцож авч болохгүй.Ийм байдлаар авах гээд байгаа нь үндэслэлгүйгээр хөрөнгөжих гээд байгаа юм биш үү. Үнэхээр төлбөр мөнгө байгаа юм бол ном журмаар, шүүхийн шийдвэрээр үнэлүүлээд авах нь зүйтэй.Үүргийн гүйцэтгэлийг хангуулмаар байвал ном журам хууль ёсных нь дагуу хангуулах хэрэгтэй.Иймд гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэв.

Хариуцагч ... итгэмжлэгдсэн төлөөлөгч ... шүүхэд гаргасан тайлбартаа:... маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийг шилжүүлэн авсан бэлэглэлийн гэрээ хуульд заасны дагуу бичгээр хийж, нотариатаар гэрчлүүлсэн, хүчин төгөлдөр гэрээ байна.Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1, 109.2-т зааснаар үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэх хэлцэл хийгдэж, шилжүүлэх болсон үндэслэлийг тодорхой зааж, нотариатаар гэрчлүүлэн, улсын бүртгэлд бүртгүүлсэн байна.... нэхэмжлэлдээ баталгаа болгон шилжүүл гэсний дагуу шилжүүлсэн гэх тайлбар үндэслэлгүй, нотлох баримтгүй байна.Учир нь ... тайлбарласнаар ...-ийн өмнөөс баталгаажуулж үл хөдлөх хөрөнгөө шилжүүлсэн юм бол Иргэний хуульд зааснаар барьцааны, баталгааны, эсхүл батлан даалтын бичгээр хийсэн гэрээ байх ёстой байна.Волтам ХХК, ...-ийн хооронд байгуулагдсан гэрээний дагуу шүүхдэлцэж байхад хариуцагч бус гуравдагч этгээд ...баталгаа болгож хөрөнгө шилжүүлсэн, дээр нь өөрийн биш бусдын хөрөнгийг ямар ч гэрээ, баримтгүйгээр шилжүүлсэн гэх нь худал байна.Нэхэмжлэлийн шаардлага нь бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай гэсэн.Бэлэглэлийн гэрээг ганцхан тохиолдолд л хүчингүй болгодог.Энэ нь Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1-т бэлэглэгчийг гомдоосон бол гэж заасан байна.Улсын бүртгэлд бүртгүүлснээс хойш улсын бүртгэлийн буруу ташаа гэж эсэргүүцсэнээс бусад тохиолдолд үнэн зөв байна.Харин Иргэний хуулийн 56 дугаар зүйлд заасан дүр үзүүлж хийсэн хэлцэл гэснээр хүчин төгөлдөр бусд тооцуулах хууль зүйн үндэслэл байхгүй.Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас харахад ... нь гадаадад амьдарч олсон хөрөнгөө ...-ийн захирал Гантөмөрт /аавдаа/ шилжүүлдэг байсан.Мөн ... ... нарын хооронд худалдах худалдан авах гэрээ хийгээгүй учир мөнгө шилжүүлсэн баримтууд байхгүй, 2015 оны 6 дугаар сарын 25-ны өдөр бэлэглэлийн гэрээг хийхдээ түүний шилжүүлсэн мөнгөний хариуд өгч байна гэж ойлгосон.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ..., ..., ... нарын хооронд хийгдсэн гэрээнд ... ямар ч хамааралгүй гэж байгаа боловч нэгэнт гэрээ хийгдэж, төлбөрийг гүйцэтгэсэн тул гэрээг ямар ч нөхцөлтэй байж болохоор хуульчилсантай тохирч байна. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ... ... ... нараас шаардах эрхтэй гэсэн зүйлийг ярьж байна.... урдчилаад төлбөрийг төлсөн учир ...-д шаардах эрх үүсэхгүй байгаа юм. Батлан даалтын гэрээний дагуу ... ...-г хариуцагчаар татсан бол энэ зөв зүйтэй болох байсан.Тухайн гэрээнд зааснаар...1 жилийн дотор төлбөрөө төлж барагдуулан, үл хөдлөх хөрөнгөө авах ёстой байсан.Гэтэл 5 жилийн хугацаанд ...төлбөрөө төлж байгаагүй.... ...-д хандаж нэг ч удаа шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаагүй....-д ирж сураг тавихгүй байгаа нь тодорхой харагдаж байна.Хэрэв ...-ийн захирал ... батлан даалтын гэрээ бусад гэрээнүүдийг байгуулж гарын үсгийг зуруулж, тамга дараагүй байсан бол хохироод үлдэх байсан.Бэлэглэлийн гэрээ зөвхөн нэг талын хүсэл зоригоор хийгддэг гэрээ, ... хүсэл зоригоо илэрхийлсэн.Иймд нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлээсээ зөрүүтэй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.Батлан даалтын гэрээний үүрэг Иргэний хуулийн 139.3-т заасны дагуу биелэгдсэн гэж харж байна гэжээ.

Хариуцагч ... итгэмжлэгдсэн төлөөлөгч ... шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Тухайн маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийг ...-ийн захирал ... ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэл хангуулахаар тухайн үл хөдлөх эд хөрөнгийг авсан, 2015 оны 9 сарын 07-ны өдөр ...болон ... нарын хооронд батлан даалтын гэрээ байгуулагдсан.Энэ гэрээнд үл хөдлөх эд хөрөнгөө шилжүүлэх болсноо хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан.... шүүхэд үнэн зөв тайлбар өгөх үүргээ биелүүлэхгүй байна.Хавтаст хэрэгт нэхэмжлэгчийн тайлбарлаж байгаа шиг ...-тай ...шүүхийн асуудалтай байсан гэдэг нь нотлогдохгүй байна.Худалдах худалдан авах гэрээ хийх гэхээр борлуулалтын шилжүүлэг хийх гээд байсан тул бэлэглэлийн гэрээ байгуулсан.Хүмүүсийг хуурч гэрээ хийж, дараагаар нь хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулан буцаан авъя гэх санаа зорилготой байна.Өөрөө хүсэл зоригоо илэрхийлчхээд энэ миний гарын үсэг биш гэж хүртэл маргасан.Гэтэл шинжээч нар ... гарын үсэг мөн гэдгийг нотолсон.Энэ үл хөдлөх бэлэглэлийн гэрээ нь үүргийн гүйцэтгэлд шилжүүлсэн хууль ёсны гэрээ тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.... Америкийн Нэгдсэн Улсад ажиллаж, аавдаа мөнгө явуулж байсан нь үнэн.Батлан даалтын гэрээний заалтад би энэ үл хөдлөх эд хөрөнгийг бэлэглэлийн гэрээгээр 2015 оны 6 дугаар сарын 25-ны өдөр ...-ийн ...ийн заасан мөнгөний үнийн дүнгээр шилжүүлсэн гэж өөрөө хүлээн зөвшөөрөн хүсэл зоригтоо илэрхийлсэн байна.... хувьд аавыгаа мөнгөний оронд тухайн үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлсэн гэж ойлгосон.Худал зүйл байхгүй, өөрсдөө хуурч гэрээ байгуулан энэ үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангана гээд нэр дээр шилжүүлсэн. Нэхэмжлэгч шүүхэд үнэн зөв тайлбар гаргах үүргээ биелүүлэхгүй байна.Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэв.

Гуравдагч этгээд ... шүүхэд гаргасан бие даасан шаардлагадаа:Нэхэмжлэгч ... нь Иргэний хуулийн 458 дугаар зүйлийн 458.2-т заасан Ирээдүйд бий болох, эсхүл болзол бүхий үүргийг хариуцаж батлан даалтын гэрээ байгуулж болно. гэсэн эрхийнхээ дагуу ...-ийн үүргийг хариуцахаа илэрхийлж, ...-тай Батлан даалтын гэрээ байгуулж, уг гэрээгээр ...нь ...Төлбөр төлөх гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж чадна гэдгийг урдчилан баталж, хэрэв хүлээсэн үүргээ биелүүлж чадахгүй тохиолдолд түүний өмнөөс үүргийг нь биелүүлэхээ хүлээн зөвшөөрсөн ба.., ...Батлан даагчийн хариуцлагын хэмжээ нь төлбөр, төлбөр төлөх гэрээнд заасан алданги болон...төлбөр төлөгч үүргээ биелүүлээгүйгээс төлбөр хүлээн авагчид учирсан гэм хор, гэрээг дуусгавар болгохтой холбогдон гарах зардал, шүүхийн зардал байх бөгөөд бусад зардал... байхыг харилцан тохиролцож, энэхүү үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгон Нийслэлийн ... хаягт байрлах (ул хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний дугаар: ... улсын бүртгэлийн дугаар:... өөрийн өмчлөлийн орон сууцыг... Үл хөдлөх эд хөрөнгийн бэлэглэлийн гэрээгээр, төлбөр авагчийн заасан этгээд-ийн өмчлөлд шилжүүлснээ хүлээн зөвшөөрсөн болохоор, Мөн ...нь ...-д өгөх ихээхэн хэмжээний өглөгөө гуравдагч этгээдээр гүйцэтгүүлэх ажлын хөлсөөр хааж, ажил гүйцэтгэгчид ...-ийн өмнөөс төлбөр төлөхөө хүлээн зөвшөөрч, Гуравдагч этгээдийн үүргийг ...-ийг хүлээхийг санал болгож Төлбөр төлөх тухай гэрээг манай компанитай байгуулж, үүгээрээ ...-ийн гүйцэтгэсэн ажлын хөлс 233 127 021 төгрөгийн төлбөрийг төлөх ...-ийн үүргийг хүлээж, уг төлбөрийг 2015 оны 8 дугаар сарын 10-ны өдрөөс хойш ...1 жилийн дотор төлж барагдуулахыг..-аа амлан, хэрэв энэ ...үүргээ хугацаандаа биелүүлээгүй тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг хугацаа хэтэрсэн хоног тутамд төлнө гэдгээ илэрхийлж, эдгээр ...үүргийн баталгаа болгон Нийслэлийн ... хаягт байрлах орон сууцыг төлбөр хүлээн авагчийн өмчлөлд шилжүүлсэн болохоо тодорхойлсон болохоор, энэ бүхнийг баталгаажуулж манай компани ... болон ...-тай Өглөг хүлээн зөвшөөрөх тухай 3 талт гэрээ хийж, ...-тай 2015 оны 5 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан .... тоот Ажил гүйцэтгэх гэрээ, 2015 оны 5 дугаар сарын 20-ны өдөр байгуулсан ... тоот Нэмэлт өөрчлөлт оруулах гэрээний үүрэг гүйцэтгэгчийг ...-аар сольж, ...-ийн өмнө хүлээсэн гэрээний үүргээ бүрэн биелүүлж, үүргийн гүйцэтгэлийг хүлээлгэн өгсөн боловч харин ...-ийн төлбөр төлөх үүргийг шилжүүлэн авсан ...-ийн үүргийг хариуцахаа батлан даасан ... нь Батлан даалтын гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаандаа биелүүлээгүй атлаа өнөөдөр уг гэрээний гол баталгаа болсон үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлсэн гэрээгээ дүр үзүүлсэн хэлцэл гэх нэрээр өөрийн үүргээ биелүүлэхээс зайлсхийж байгаа явдал нь ...-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд ноцтой хор хохирол учруулах нөхцөл байдлыг бий болгож байна.Хэрэв нэхэмжлэгч ... нь ...-ийн төлбөр төлөх үүргийг шилжүүлэн авсан ...-ийг төлбөр төлөх гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж чадна гэдгийг урьдчилан батлаагүй бол, хэрэв ...-ийг хүлээсэн үүргээ биелүүлж чадахгүй тохиолдолд түүний өмнөөс үүргийг нь биелүүлэхээ хүлээн зөвшөөрөөгүй бол батлан даагчийн хариуцлагын хэмжээ төлбөр төлөгч ...-ийн ...-ийн өмнөөс төлөх төлбөр, төлбөр төлөх гэрээнд заасан алданги, төлбөр төлөгч үүргээ биелүүлээгүйгээс төлбөр хүлээн авагчид учирсан гэм хор, гэрээг дуусгавар болгохтой холбогдон гарах зардал, шүүхийн зардал болон бусад зардалыг бүрэн хариуцахаа илэрхийлээгүй бол, энэхүү үүргийнхээ гүйцэтгэлийн баталгаа болгон ... дугаарт улсын бүртгэлд бүртгэлтэй Нийслэлийн ... хаягт байрлах өөрийн өмчлөлийн орон сууцыг Үл хөдлөх эд хөрөнгийн бэлэглэлийн гэрээгээр ...-ийн заасан этгээд болох компаний хувьцаа эзэмшигч ...ийн хүү ... өмчлөлд шилжүүлж, улсын бүртгэлд бүртгүүлээгүй бол, бид ...-тай 2015 оны 05 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан ... тоот Ажил гүйцэтгэх гэрээ, 2015 оны 05 дугаар сарын 20-ны өдөр байгуулсан ... тоот Нэмэлт өөрчлөлт оруулах гэрээний үүрэг гүйцэтгэгчийг ...-аар солихыг хүлээн зөвшөөрөхгүй байсан гэдэг нь хэрэгт цугларсан нотлох баримтуудад байгаа талуудын эрх, үүргээс тодорхой харагдана.Ийм учраас л ...-ийн ... үүргийн гүйцэтгэл шаардсан бие даасан шаардлагыг ... ... холбогдуулан гаргасан нэхэмжлэлтэй хэрэгт хамтатган шийдвэрлүүлэх нь бодит үнэнийг тогтоох, хэрэг хянан шийдвэрлэх хэмнэлтийн зарчимд нийцсэн, шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг хангах боломжийг бүрдүүлэх ач холбогдолтой тул ийнхүү танайд хандсан юм.Иймд өмнө нь 2020 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр гаргаж байсан бие даасан шаардлагаа ... 2015 оны 09 дүгээр сарын 7-ны өдрийн Батлан даалтын гэрээний 4-т заасан үүргийн гүйцэтгэл болох 233 127 021 төгрөг, алданги 116 563 510 төгрөг нийт 349 690 531 төгрөгийг гаргуулах, хэрэв ... нь дээрх үүргээ гүйцэтгэж чадахгүй бол Үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн ... дугаарт бүртгэлтэй Нийслэлийн ... ...тоот хаягт байрлах өөрийн өмчлөлд бүртгэлтэй орон сууцны дуусаагүй барилгаар уг үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг ... даалгахыг хүсэж байна гэжээ.

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд ...-ийн төлөөлөгч ... шүүх хуралдаанд тайлбарлахдаа:... нь ...-тай 2012 оноос хойш хамтран ажиллаж байгаа нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтаар харагдана.Захирлуудын хувьд бидний харьцаа сайн байсан, 2015 оны 5 сарын эхээр ... захирал надад ...-аас авлагатай, өгөх мөнгө байхгүй тэднийхэн орон сууц барьж байгаа та тодорхой үнийн дүнд цонх хийгээд өгчих, жилийн дараа төлбөрийг төлнө үүний дагуу үүргийн гүйцэтгэлийн баталгаа байршуулна, гурван компани нийлэн өглөг авлагын гэрээ байгуулъя гэх хүсэлт тавьсан.Цаашид хамтран ажиллах тул 1 жилийн хугацаанд хүүгүй ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан....-тай авлагатай гэх ...-тай 2015 оны 5 сарын 15-нд ажил гүйцэтгэх гэрээ байгуулан тодорхой хэмжээний ажлын хэмжээ өөрчлөгдсөн тул 2015 оны 5 сарын 20-ны өдөр нэмэлт гэрээ байгуулсан.Энэ гэрээ нь нийтдээ 220,000,000 орчим төгрөгийн үнийн дүнтэй байсан.Үүнээс 155,000,000 төгрөгийг ...төлбөр тооцоо тохиролцон үүнийгээ ...болон... байгуулах гэрээнд тодорхой тусган энэ гэрээний 3.2.2-т оруулсан. ...-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулан сар гаруй хугацааны дараа ажил яваагүй учир ... олдоогүй.Нэг өдөр ... холбоо барин өнөө маргаашгүй ажлаа эхлүүлээрэй би барьцаагаа шилжүүлнэ, гадаадад явна гээд үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгон Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Богинын ам гудамж, Дүнжингарав ... тоот хаягт байрлах, үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн ... тоот гэрчилгээ, улсын бүртгэлийн ... дугаарын өөрийн өмчлөлийн орон сууцыг ... нэр дээр бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн.... нэлээд өндөр тухайн үед 400,000,000 төгрөг ярьж байсан.Та энэ барьцаандаа багтаан боломжийн үнээр хийгээд өгөөч гэснийг хүлээн зөвшөөрч 78,000,000 төгрөгийн ажил хийсэн, 2015 оны 5 сарын 30-ны өдөр эцэслэн байгуулагдан нийтдээ 233,124,000 төгрөгийн өр авлага үүссэн. Энэхүү өр авлага өглөг хүлээн зөвшөөрсөн гэрээ мөн төлбөр төлөх тухай гэрээнүүдээр баталгаажин өр авлага баталгаа болгон ...-д бэлэглэлийн гэрээгээр байршуулсан Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Богинын ам гудамж, Дүнжингарав ... тоот хаягт байрлах, үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн ... тоот гэрчилгээ, улсын бүртгэлийн ... дугаарын өөрийн өмчлөлийн орон сууцыг ... ... нарын гурван талт батлан даалтын гэрээг 2015 оны 9 сарын 7-ны өдөр байгуулснаар хууль эрх зүйн үндэслэлтэй баримт болсон.Гэтэл...болон ... нар дээрх гэрээний үүргээ биелүүлээгүй байж үүргийн гүйцэтгэлийн баталгаагаа буцаан авахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан байх тул нэхэмжлэлийн шаардлага үндэслэл нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан тайлбартай холбогдуулан нэхэмжлэгчийн шаардлага үндэслэл бидний хооронд байгуулсан гэрээтэй ямар ч холбоогүй, нотлох баримтгүй байх тул шүүх үүнийг хэрэгсэхгүй болгох бүрэн үндэслэлтэй.Нэхэмжлэгч ... гэрээнд гарын үсэг зурчихаад би гарын үсэг зураагүй гэж асуудлаас бултаж зугтаах оролдлого хийсэн, өмнө хэзээ ч уулзаагүй гэдэг бид огт уулзаж байгаагүй хүмүүс биш нэг өрөөнд уулзан энэ гэрээг байгуулсан.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбарт 2015 оны 9 сарын 07-ны өдөр байгуулсан батлан даалтын гэрээнд ...-г төлөөлөх эрхгүй этгээд гарын үсгээ зурсан гэдэг.Үүнд ...нэг бус хэдэн хэдэн удаа тухайлбал ажил гүйцэтгэх гэрээг 2015 оны 7 сарын 30-ны өдөр, төлбөр төлөх гэрээг 2015 оны 8 сарын 10-ны өдөр,өглөг хүлээн зөвшөөрөх гэрээг 2015 оны 8 сарын 27-ны өдөр,батлан даалтын гэрээг 2017 оны 9 сарын 07-ны өдөр гарын үсэг зурж, ...-ын гарын үсэг дарагдсан.Тухайн үед ... захирал байсан бол өөрөө дарсан байгаа.Мөн ... ... таньдаг байсан тул үл хөдлөх эд хөрөнгөө шилжүүлсэн ингэхдээ... туслах ... итгэмжлэл олгон бэлэглэлийн гэрээ хийж ... нэр дээр үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлсэн гэсэн.Нэхэмжлэгчийн шүүхэд гарган өгсөн нотлох баримт дунд 2017 оны 9 сарын 03-нд явуулсан хүсэлт байдаг.Үүнд танай компани миний нэр дээрх үл хөдлөх эд хөрөнгийг... захирлын хүү ... шилжүүлсэн, ...-ын...-тай шүүхээр явж байсан маргаан шийдэгдэж, иймд миний үл хөдлөх эд хөрөнгийг буцаан шилжүүлэх арга хэмжээ гаргаж өгнө үү гэх хүсэлт гарган үүнийгээ үндэслэн ...2017 оны 4 сарын 10-ны өдрийн ...тоот дугаарт 70 тоотыг ...-д ирүүлсэн.Үүнд...-тай холбоотой иргэний хэрэг Монгол улсын Дээд шүүхийн шийдвэр гарж шийдэгдсэн гэдгийг олж мэдлээ,иймд ... өмчлөлтэй үл хөдлөх эд хөрөнгийг ...аас буцаан олгож өгнө үү гэх бичиг баримттай.Дээрх тайлбар болон албан тооцоо гарахад ... бүгдийг мэдэж байсан.Тухайн эд хөрөнгийг зарах сонирхолгүй харин гэрээний үнийн дүн,алданги 349,690,531 төгрөг төлж барагдуулвал буцаан шилжүүлэхэд татгалзахгүй гэв.

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд ...-ийн өмгөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй болох нь дараах байдлаар тогтоогдож байна.Өнөөдрийн маргаан юунаас үүдсэн юм бэ гэхээр талуудын хооронд бэлэглэлийн гэрээ байгуулагдах болсон нөхцөл шалтгаан юу байсан юм бэ гэх асуудал.Нэхэмжлэгч тал тайлбарлахдаа ...-ийн захирал ...т туслах зорилгоор тухайн үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлсэн гэдэг.Тэгээд тодорхой хугацаанд зээлийн барьцаанд тавьчихаад буцааж өгөхгүй байна гэдэг.Хүсэл зоригийн илэрхийлэл юу байна гэхээр Иргэний хуулийн 276 дугаар зүйлд заасан хариу төлбөргүйгээр тодорхой хугацаанд хэрэглүүлэн буцаан шилжүүлэн авах нөхцөлтэйгөөр өөрийн эд хөрөнгөө шилжүүлэх хүсэл зориг нэхэмжлэгчид байжээ.Энэ үл хөдлөх хөрөнгийг шилжүүлэхийн тулд гуравдагч этгээдийн хүү болох ...ай 2015 оны 6 сарын 25-ны өдөр бэлэглэлийн гэрээ байгуулсан гэж нэхэмжлэгч хэлдэг.Нэхэмжлэл дээр ч дүгнэлт дээр ч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ...ай байгуулсан гэрээ тодорхой үр дүнд хүрэх, үр дагавар үүсгэх нөхцөл байгаагүй гэдэг.Зээлийн барьцааны үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шилжүүлж байгаагаар үр дагавар үүсэх ёстой байжээ. Өөрөөр хэлбэл ...-тай зээлийн барьцаанд байлгахын тулд өөрийн нэр дээр хөрөнгөтэй байх ёстой энэ хөрөнгийн баталгааг бий болгохын тулд хөрөнгийг шилжүүлж өгсөн нөхцлийг өөрсдөө хэлж байгааучраас дүр үзүүлсэн хэлцэл гэж үзэхгүй.Гэтэл өнөөдрийн яриад байгаа асуудал худлаа байгаа нь хавтаст хэргийн 130 дугаар талд авагдсан 5 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан Г/...тоот 220,000,000 төгрөгийн үнийн дүнтэй гэрээний 66,948,309 төгрөгийг ... төлнө үлдсэн 155,127,021 төгрөгийг ...төлнө.Мөн хавтаст хэргийн 134 дүгээр талд авагдсан гурван талт өглөг хүлээн зөвшөөрөх гэрээнд ...өмнөх гэрээнүүдийг дурдан энэ төлбөрийг би төлнө, ... Легаси ХХК-ийн төлөх ёстой өрийг би төлнө өөрөөр ......-аар өрөө төлүүлсэн учир би төлнө гэж гэрээ байгуулсан.Хавтаст хэргийн 135 дугаар талд байгаа ... болон ...нарын хооронд байгуулагдсан гэрээгээр өнөөдрийн бие даасан шаардлагад дурдагдсан 233,127,000,21 төгрөг, алданги 50 хувиас хэтэрсэн тул хуулийн дагуу 50 хувиар 116,563,510 төгрөгөөр тооцон нийт 349,690,500.31 төгрөг төлөх нөхцөл байдал үүссэн.Энэ гэрээнүүдээр ... Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Богинын ам гудамж, Дүнжингарав ... тоот хаягт байрлах, үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн ... тоот гэрчилгээ, улсын бүртгэлийн ... дугаарын өөрийн өмчлөлийн 90 хувийн гүйцэтгэлтэй орон сууцыг ...-ийн заасан этгээдийн өмчлөлд шилжүүлэх хүсэл зориг байжээ.Энэ хүсэл зоригоо хэрэгжүүлэхийн тулд 2015 оны 6 дугаар сарын 25-ны өдөр бэлэглэлийн гэрээ байгуулсан гэдэг нь нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээдүүдийн хэн нь үнэн зүйл яриад байгааг эдгээр гэрээнүүдээр тогтоогдож байгаа.Үүнээс үзэхэд бэлэглэлийн гэрээ байгуулах гол нөхцөл нь ...нь ...-д төлөх өр төлбөрөө төлж чадаагүй тохиолдолд ... өр төлөх баталгаа болгон өөрийн нэр дээрх үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлсэн зүйл байна.Энэ шилжүүлсэн үйлдлийг хэрэгжүүлж байгаа хэлбэр нь Иргэний хуулийн 276 дугаар зүйлд заасан бэлэглэлийн гэрээний шинжийг агуулсан гэрээг байгуулсан.Түүнээс шилжүүлэхгүй байх, гэрээ үйлдэхгүй байх хүсэл зориг талуудын хооронд байгаагүй.Иймд энэ гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлд заасан хүчин төгөлдөр хэлцэл биш.Энэ нь хавтаст хэргийн 126 дугаар талд авагдсан батлан даалтын гэрээний гуравт 6 дугаар сарын 25-ны өдрийн бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийг би таны заасан этгээдэд шилжүүлсэн гэх батлан даалтын гэрээгээр тогтоогдож байна.Иймд энэ хэлцлийг хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэхгүй, тодорхой үр дагавар, хүсэл зоригийг талууд үүсгэсэн байна.Нэхэмжлэгч тал Иргэний хуулийн 56.1-ийг баримтлаад байгаа ч үндэслэлээ тайлбарлаагүй.Иймд нэхэмжлэгчийн гаргаж байгаа үндсэн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй.Зөвхөн хариу төлбөргүй шилжүүлэх ёстой гэх үндэслэлээр энэ гэрээг хүчин төгөлдөр бусд тооцох аргагүй. Учир нь энэ гэрээ цаанаа тодорхой үр дагаврыг агуулан шилжүүлсэн байгаа тул үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.Бие даасан шаардлагын тухайд хариуцагч тал ...-д холбогдуулж нэхэмжлэл гаргах ёстой байж манайхаас шаардаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй гэх тайлбарт батлан даагч этгээд өөрийн батлан даалтын гэрээний дагуу үүргийн гүйцэтгэлийг хариуцах ёстой....-ын өмнөөс байраа шилжүүлж өгсөн гэрээгээ хүчин төгөлдөр бус хэлцэл гэх нь бодитоор үүргийн гүйцэтгэлтэй холбоотой асуудал яригдаж байгаа тул бие даасан шаардлага гаргаж байгаа. Иргэний хуулийн 460 дугаар зүйлийн 460.2-т заасны дагуу үүрэг гүйцэтгээгүйн хариуцлагыг батлан даагч үүрэг гүйцэтгэгчтэй хамтран хариуцахаар гэрээнд заасан бол үүрэг гүйцэтгэгч үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй, эсхүл үүргээ гүйцэтгэж чадахгүй нь илт тодорхой байвал үүрэг гүйцэтгүүлэгч үүрэг гүйцэтгэхийг батлан даагчаас шаардах эрхтэй гэсний дагуу ...төлбөрөө төлөх чадваргүй, иймд энэ гэрээгээр батлан даагчаас шаардаж байгаа нь үндсэн нэхэмжлэлтэй хамаатай тул тусгаарлах шаардлагагүй.Үүрэг гүйцэтгэх чадваргүй болсон нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдож байна. 2011 оны 11 сарын 08-ны өдрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын албан бичигт ...4,178,983,578 өр төлбөртэй байна.Эдгээрээс харахад Хан-Уулын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2013 оноос хойш төлбөр төлөгч ...төлбөрөөс төлсөн зүйлгүй байна.Тодорхой тооны эд хөрөнгүүд нь бүгд зээлийн барьцаатай.Барьцаалагдаагүй 3 эд хөрөнгөтэй, тухайн эд хөрөнгийн нэгийг өөрөөс нь асуухаар нэгийг нь 2,900,000,000 төгрөгөөр үнэлсэн түүн дээр шинжээч томилон 605,000,000 төгрөгөөр үнэлсэн дараагийн хөрөнгийг 219,000,000 төгрөгөөр нийлүүлэн үнэлсэн нийт 800,000,000 гаруй төгрөгийн хөрөнгөтэй.Гэтэл цаана нь 4,000,000,000 төгрөгийн өртэй, шүүхийн шийдвэргүй байсан ч төлбөр төлөх чадваргүй гэдэг нь хангалттай тогтоогдож байна.Иймд Иргэний хуулийн 460 дугаар зүйлийн 460.2-т заасны дагуу үүргийн гүйцэтгэлийг батлан даагчаас шаардаж байгаа.Нэхэмжлэгч тал бие даасан шаардлагын үнийн дүн, тооцоололтой маргаагүй гэж ойлгож байгаа.Хэрэгт байгаа баримтаар ... төлөөлөн явж байсан, мөн хэрэгт байгаа баримтаас харахад ... 2010 оны 5 сарын 05-ны өдөр захирлаар томилогдон 2012 оны 01 сарын 27-ны өдөр Өсөхбаяр томилогдсон.Улсын бүртгэлийн лавлагаагаар ... уг компанийн үүсгэн байгуулагч болох нь харагдах бөгөөд, захирал нь мөн гэх итгэл үнэмшлийг төрүүлсэн, өнөөдрийн ярьж байгаа төлбөр төлөх, өглөг хүлээн зөвшөөрөх, батлан даалтын гэрээ зэрэг нь цаг хугацааны хувьд ойр хугацаанд байгуулагдсан, мөн тамга тэмдэг дарж, гэрээнд гарын үсэг зурсан эсэхээс үзэхэд байгууллагыг төлөөлж байсан гэдэг нь харагддаг.Иймд нэхэмжлэгчийн гаргасан шаардлагыг хэрэгсэхгүй болгож, бие даасан шаардлагыг хангаж өгнө үү гэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Гуравдагч этгээд ... нь ...д холбогдуулан 2015 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн Батлан даалтын гэрээний 4-т заасан үүргийн гүйцэтгэл болох 233,127,021 төгрөг, алданги 116,563,510 төгрөг, нийт 349,690,531 төгрөгийг гаргуулах, ... холбогдуулан Хэрэв ... нь дээрх үүргээ гүйцэтгэж чадахгүй бол Үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийи ... дугаарт бүртгэлтэй Нийслэлийн ... 1- В тоот хаягт байрлах өөрийн өмчлөлд бүртгэлтэй орон сууцны дуусаагүй барилгаар уг үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг ... даалгах гэж бие даасан шаардлагаа өөрчилжээ.Нэхэмжлэгч ... хувьд 2015 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн Батлан даалтын гэрээг хуулийн хүчин төгөлдөр хийгдсэн гэрээ гэж үзэхгүй байгаа болно.Тус гэрээнд дурдсанаар төлбөр төлөгч ...нь төлбөр хүлээн авагч ...-д нийт 233,127,021 төгрөг төлөх үүрэг хүлээсэн ба эдгээр гэрээгээр хүлээсэн үүргийг баталгаажуулж төлбөр төлөх тухай гэрээг 2015 оны 08 дугаар сарын 10-ны өдөр төлбөр хүлээн авагчтай байгуулсан гэж, Төлбөр төлөгч нь төлбөр төлөх гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж чадна гэдгийг батлан даагч нь урьдчилан баталж, хэрэв хүлээсэн үүргээ биелүүлж чадахгүй тохиолдолд түүний өмнөөс үүргийг нь биелүүлэхээ хүлээн зөвшөөрсөн гэж тус тус заажээ.Гэтэл дээрх 2015 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн батлан даалтын гэрээ болон түүний үндэслэл болж буй 2015 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн Төлбөр төлөх тухай гэрээнд төлбөр төлөгч ...-ийг төлөөлөн гүйцэтгэх захирал ... гэх хүн гарын үсэг зурсан байна.Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд 2013 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс өнөөдрийг хүртэлх хугацаанд ...-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд нь Г.... байгаагаас үзэхэд гуравдагч этгээдийн бие даасан шаардлагын үндэслэл болгож буй гэрээнүүдэд ...-ийг төлөөлөх эрхгүй этгээд гарын үсэг зурсан байна.Хэрэв дээрх батлан даалтын гэрээ хуулийн дагуу байгуулагдсан хүчин төгөлдөр гэж үзвэл Иргэний хуулийн 458 дугаар зүйлийн 458.1-д Батлан даалтын гэрээгээр батлан даагч нь үүрэг гүйцэтгэгч өөрийн үүргийг гүйцэтгэж чадна гэж үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө баталж, гүйцэтгэхгүй бол өөрөө хариуцах үүрэг хүлээнэ гэж заасан.Өөрөөр хэлбэл Батлан даалтын гэрээгээр үүргийн гүйцэтгэлийг урьдчилан хангах буюу аливаа эд хөрөнгийг төлбөр хүлээн авагчийн өмчлөлд урьдчилан шилжүүлэх эрх зүйн харилцаа үүсэхгүй.Гэтэл хариуцагч болон гуравдагч этгээд нарын зүгээс Батлан даалтын гэрээний дагуу ... өмчлөлийн ... ...тоот хаягт байрлах орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийг гуравдагч этгээд ...-ийн захирлын заасан этгээд ... өмчлөлд шилжүүлсэн мэтээр тайлбарлаж буй нь үндэслэлгүй юм.Ингэхдээ бие даасан шаардлагын үндэслэлд Энэхүү үүргийнхээ гүйцэтгэлийн баталгаа болгон улсын бүртгэлийн ... дугаарт бүртгэлтэй Нийслэлийн ... ...тоот хаягт байрлах өөрийн өмчлөлийи Үл хөдлөх эд хөрөнгийг бэлэглэлийн гэрээгээр ...-ийн заасан этгээд болох компанийи хувьцаа эзэмшигч ...ийн хүү ... өмчлөлд шилжүүлж, улсын бүртгэлд бүртгүүлсэн гэх байдлаар дурдсан байна. Гуравдагч этгээдийн зүгээс Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1-д Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээгээр үүрэг хүлээгч нь мөнгө төлөх үндсэн үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор хөдлөх эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөлд шилжүүлэх, үүрэг хүлээгч үндсэн үүргээ хугацаанд гүйцэтгэсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч уг эд хөрөнгийг түүнд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасныг үндэслэл болгон тайлбарласан байх боловч уг хуулийн зохицуулалт нь ..., ..., ..., ... нарын хооронд үүссэн харилцаанд огт хамааралгүй болно.Тус хэрэгт нотлох баримтаар авагдсан ..., ... нарын 2015 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн Ажил гүйцэтгэх гэрээ, 2015 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн Нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ, ..., ...нарын Ажил гүйцэтгэх гэрээ, ..., ..., ... нарын 2015 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн Өглөг хүлээн зөвшөөрөх тухай гэрээ ..., ...нарын 2015 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн "Төлбөр төлөх тухай гэрээнүүдээс үзэхэд Иргэний хуулийн 460 дугаар зүйлийн 460.1-д Батлан даалтын гэрээгээр батлан даагч нь үүрэг гүйцэтгэгчийн өмнөөс нөхөх хариуцлага хүлээнэ гэж заасны дагуу төлбөр төлөгч ... болон ...нарын хүлээсэн үүргийг ... нь нөхөх хариуцлага хүлээхээр заасан байна.Өөрөөр хэлбэл, ... болон ...нар нь ...-д холбогдох төлбөрийг төлөх үүрэгтэй байх тул дээрх этгээдүүдээс тэргүүн ээлжинд шаардахаар байна.... нь ... холбогдуулан гаргасан бие даасан шаардлагаа хэрэв ... нь дээрх үүргээ гүйцэтгэж чадахгүй бол Үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн ... дугаарт бүртгэлтэй Нийслэлийн ... ...тоот хаягт байрлах өөрийн өмчлөлд бүртгэлтэй орон сууцны дуусаагүй барилгаар уг үүргийн гүйцэтгэлийн хангуулахыг ... даалгах гэх байдлаар тодорхойлжээ. ... нь ...-тай 2014 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Захиалгаар амрагчдын сууцны барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, маргаан бүхий ... ...тоот хаягт байрлах барилгыг нийт 650 000 000 төгрөгөөр бариулахаар харилцан тохиролцож төлбөрийг төлсөн.Гэтэл ... нь батлан даалтын гэрээнд үндэслэн үүргийн гүйцэтгэл болон алданги тооцон нийт 349 690 531 төгрөгийг гаргуулах үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 650 000 000 төгрөгийн үнэ бүхий барилгыг бүхэлд нь өөрийн өмчлөлдөө шилжүүлэхийг ... даалгуулахаар бие даасан шаардлага гаргаж буй нь үндэслэлгүй байна.Мөн тус хэрэгт 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдөр ...-аас дээрх гэрээнүүдэд ...-ийг төлөөлөх эрхгүй этгээд гарын үсэг зурсан байдаг.Н.... миний бие 2013 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс хойш тус компанийн захирлаар ажиллаж байгаа бөгөөд дээрх гэрээнүүдийг хүчин төгөлдөр гэж үзэхгүй байна гэх тайлбар ирүүлсэн бөгөөд Иргэний хуулийн 461 дүгээр зүйлийн 461.4-т Үүрэг гүйцэтгэгч үндсэн гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцуулахаар шүүхэд хандах эрхтэй бол батлан даагч үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардлагыг хангахаас татгалзах эрхтэй гэж заасны дагуу ... зүгээс гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.Түүнчлэн бие даасан шаардлагын үндэслэлд дурдсанаар Төлбөр төлөх тухай гэрээнд заасан алданги гэх боловч уг Төлбөр төлөх тухай гэрээ байгуулах үндэслэл болсон 2015 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн Өглөг хүлээн зөвшөөрөх тухай гэрээний 3-т зааснаар ...үлдэгдэл төлбөрийг ...-аар төлүүлэхээр үүрэг хүлээсэн, 5-д Нэмэлт өөрчлөлт оруулах тухай ... тоот гэрээний 3.2.3-т зааснаар ажлын хэмжээ болон бусад шалтгаанаар Ажил гүйцэтгэх гэрээний дүн өөрчлөгдөх нь ...-аас ...-д төлөх энэ гэрээний 3-т заасан дүн өөрчлөх үндэслэл болохгүй бөгөөд зөрүүг ... ...-д төлнө гэж нийт 233,127,021 төгрөгөөс илүү төлбөр төлөхгүй байхаар зохицуулсан байна.Ийнхүү гуравдагч этгээд ... болон түүний нэр заасан этгээд гэх хариуцагч ... нар нь тус шүүхэд гаргаж өгсөн нотлох баримт, тайлбар болон бие даасан шаардлагын үндэслэл зэргээс үзэхэд нэг ашиг сонирхол бүхий этгээдүүд гэдэг нь тодорхой харагдаж байх бөгөөд ... нарын хооронд 2015 оны 06 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан Үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулж, хэлцлээр шилжүүлсэн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг ... өмчлөлд буцаан шилжүүлэхийг даалгах тухай шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэж үзэхээр байна.Мөн гуравдагч этгээдийн зүгээс 2015 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр байгуулагдсан гэх Батлан даалтын гэрээнд үндэслэн дээрх байдлаар бие даасан шаардлага гаргасан тул Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил; гэж заасны дагуу шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж үзэж байна.Иймд гуравдагч этгээд ...-ийн гаргасан бие даасан шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хариуцагч ... итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа:... нэхэмжлэлтэй хариуцагч ... холбогдох иргэний хэрэгт гуравдагч этгээд ...-ийн бие даасан шаардлагад Хэрэв ... дээрхи үүргээ гүйцэтгэж чадахгүй бол Хан-уул дүүрэг, 11 дүгээр хороо, Богины ам гудамж Дүнжингарав ...тоот хаягт байрлах улсын бүртгэлийн ... дугаарт бүртгэлтэй, ... өмчлөлийн орон сууцны дуусаагүй барилгаар уг үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг ... даалгах гэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дугээр зүйлийн 29.2-д заасан зохигчийн эрхийнхээ дагуу өөрчилснийг хариуцагчийн зүгээс хүлээн зөвшөөрч байгаа болно.... ...-ийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлсэн тохиолдолд ...-ийн зүгээс маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийг ...д шилжүүлж өг гэвэл мөн татгалзахгүй шилжүүлж өгөх болно.Учир нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар ...нь ...-д өгөх их хэмжээний өглөгөө ...-иар тодорхой ажил гүйцэтгүүлж төлүүлэхээр, уг гүйцэтгэсэн ажлын төлбөрийг өөрөө төлөхөө хүлээн зөвшөөрсөн байдаг боловч ...-ийн зүгээс баталгаа гаргаж, барьцааны зүйл өгөхгүй бол уг ажлыг хийж гүйцэтгэхгүй гэх нөхцөл тавьсан тул ...-ийн захирал гэх ... нь итгэмжлэлтэй хүн авчран 2015 оны 06 дугаар сарын 25-ны өдөр ирж уулзан, Хан-уул дүүрэг, 11 хороо, Богины ам гудамж Дүнжингарав ...тоот хаягт байрлах улсын бүртгэлийн ... дугаарт бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгө ... нэр дээр бүртгэлтэй боловч өөрийн үл хөдлөх хөрөнгө мөн гэж хэлээд барьцаа болгож шилжүүлж өгье, яагаад шилжүүлсэн тухайгаа Батлан даалтын гэрээндээ тусгаж өгье гэж харилцан тохиролцож, хариуцагч ... нэр дээр шилжүүлсэн үйл баримт тогтоогдсон байна.Ингээд 2015 оны 09 сарын 07-ны өдөр ... өөрийн биеэр ирж Батлан даалтын гэрээ хийсэн байна.Хэрвээ ... ...-ийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд уг үүргийг албадан гүйцэтгүүлэх шүүхийн шийдвэрийн дагуу уг үл хөдлөх хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулахад мөн татгалзахгүй болно. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь батлан даалтын гэрээ хүчин төгөлдөр бус гэж тайлбарлаж байгаа боловч уг Батлан даалтын гэрээг хүчин төгөлдөр буст тооцуулах шаардлага гаргаагүй байна, нэхэмжлэгч нь уг гэрээнд 2015.08.10-ны өдөр байгуулагдсан гэрээний үүргээ биелүүлж чадна гэдгийг батлан даагч нь урьдчилан баталж гэсэн байна гэж урьдчилсан гэх үгэн дээр мэтгэлцэж байгаа боловч ... нь 2015 оны 06 сарын 25-ны өдөр үл хөдлөх хөрөнгөө ... шилжүүлснээр батлан даагч урьдчилан баталсан байна гэдгийг нотолж байна....-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй хүн нь Г.... байхад ... гэх хүн гарын үсэг зурсан гэж тайлбарладаг боловч Г ... тамгаа ...ын гарын үсэг дээр дарсан учрыг тайлбарлаж чадаагүй байна.Нэхэмжлэгч нь Батлан даалтын гэрээний дагуу ... өөрийн өмчлөлийн эд хөрөнгийг гуравдагч этгээд ...-ийн захирлын заасан этгээд ... өмчлөлд шилжүүлсэн мэтээр тайлбарлаж буй нь үндэслэлгүй юм гэж байгаа боловч ... ямар зорилгоор ... өмчлөлд уг үл хөдлөх хөрөнгөө шилжүүлсэн талаараа тайлбарлаж чадаагүй байна.Тайлбартаа "гуравдагч этгээд Иргэний хуулийн 235 дугаар зүйл, 235.1-д заасныг үндэслэл болгон тайлбарласан байх боловч зохигч нарын харилцаанд энэ хуулийн зохицуулалт хамаарахгүй гэж худал бичсэн байна.Гуравдагч этгээдийн бие даасан шаардлагад Иргэний хуулийн 235 дугаар зүйлийг огт дурдаагүй бөгөөд зөвхөн тухайн үед болсон үйл баримтыг үнэн зөвөөр бичиж шүүхэд үнэн зөв тайлбар өгөх үүргээ биелүүлсэн байна. Нэхэмжлэгч нь тайлбартаа ...болон ...нар нь ...-д холбогдох төлбөрийг төлөх үүрэгтэй байх тул дээрхи этгээдүүдээс тэргүүн ээлжинд шаардахаар байна гэжээ.Гэтэл ...-ийн ...-д төлөх төлбөрийг ... төлж барагдуулсан баримт хэрэгт авагдсан, ...-ийн ...-д төлөх төлбөрт нэхэмжлэгч ... өөрийн үл хөдлөх хөрөнгөө шилжүүлж төлсөн байх тул Иргэний хуульд заасан дараах нөхцөл байдал үүссэн байна.... эхлээд бэлэглэлийн гэрээ хийгээд дараа нь хийсэн гэдгээ хүлээн зөвшөөрч Батлан даалтын гэрээнд гарын үсэг зурсныг Иргэний хуулийн 56.3-д 56.1.2-д заасан хэлцлийг хийсэн этгээд уг хэлцлээр илэрхийлсэн хүсэл зоригоо хүчин төгөлдөр болохыг хүлээн зөвшөөрч хожмоо хуульд заасан хэлбэрээр илэрхийлсэн бол хүчин төгөлдөр хэлцэл гэж үзнэ гэх хуулийн заалттай тохирсон, мөн Иргэний хуулийн 199 дүгээр зүйлд хүлээн зөвшөөрснөөр гэрээ хүчин төгөлдөр болох, нэгэнт үүссэн Бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр гэж тооцоход үүрэг гүйцэтгэгч ... Батлан даалтын гэрээ байгуулснаараа бэлэглэлийн гэрээ хүчин төгөлдөр гэж хүлээн зөвшөөрч байгаагаа бичгээр мэдэгдсэн байна.Бэлэглэлийн гэрээг хийснээр ... Иргэний хуулийн 199.3-д зааснаар төлбөрийг гүйцэтгэсэн байна, төлбөрийг гүйцэтгэсэн бол өрийг хүлээн зөвшөөрсөн буюу талууд хэлэлцэн тохирсон бол хуульд заасан тодорхой хэлбэрээр гэрээ хийхийг шаардахгүй гэснээр төлбөрийг төлсөн гэрээ Бэлэглэлийн гэрээ юу, эсхүл зээлийн гэрээ юу, ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан уу тодорхой хэлбэрээр хийсэн байхыг шаардахгүй гэсэн хуулийн заалттай тохирч байна.... төлсөн төлбөрөө хэт их төлсөн гэж үзэж, бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр буст тооцуулахаар нэхэмжлэл гаргасан байх бөгөөд гуравдагч этгээдийн зүгээс Батлан даалтын гэрээний дагуу батлан даасан төлбөрөө төлсөн тохиолдолд үл хөдлөх хөрөнгийг буцааж өгье гэж бие даасан шаардлага гаргасан нь хууль болоод нийтээр хүлээсэн зан суртахууны хэм хэмжээ, шударга ёсонд нийцсэн байна.Нэхэмжлэгч ......-тай холбогдуулан нэхэмжлэлийнхээ үндэслэлээ гаргасан бөгөөд ямар нэг үүрэг хүлээгээгүй, үүрэг хүлээсэн гэрээ байгуулаагүй, танилын хувьд итгээд зүгээр шилжүүлсэн гэх шаардлагын үндэслэл нь хэрэгт цугласан нотлох баримтуудаар худал болох нь тогтоогддог, 2016 оны 2 дугаар сарьш 01-ний өдөр Улсын дээд шүүхийн зөвлөмжид "Нэхэмжлэлийн үндэслэл гэдэг нь нэхэмжлэгч шүүхэд хандах болсон бодит нөхцөл гэж тодорхойлсон байдаг.Мөн ... Батлан даалтын гэрээнд би зураагүй, миний гарын үсэг биш гэж маргасан гэтэл ... гарын үсэг мөн гэдэг нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон.ИХШХШТХ-ийн 25.2.1-д зохигч нар шүүхэд үнэн зөв тайлбар гаргах үүргээ нэхэмжлэгч ... биелүүлэхгүй байхад нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь шүүхэд худал ярихыг өөгшүүлсэн болох тул нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээ, мөн шүүхэд үнэн зөв тайлбар өгөх үүргээ биелүүлэхийг шүүхээс сануулж, Шүүхэд хандах болсон бодит нөхцөл байдал тогтоогдохгүй байгаа учраас ИХШХШТХ-ийн 62 дугаар зүйлийн 62.1.4-д зааснаар нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангаагүй гэж үзэж мөн хуулийн 117 дугаар зүйлд зааснаар хэргийг хэрзгсэхгүй болгох үндэслэл тогтоогдож байна.Иймд шүүх гуравдагч этгээд ... болон хариуцагч ... нарын эрхийг зөрчигдөхөөс хамгаалж, бусдаар өр төлбөрөө төлүүлж, төлнө гэж үл хөдлөх хөрөнгөө шилжүүлж амлалт өгч, итгүүлсэний дараа хэлсэн үгнээсээ буцаж, худал ярьж хууран мэхэлж байгаа нэхэмжлэлийн шаардлагыг хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэв.

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь: 

Нэхэмжлэгч ... нь хариуцагч ... холбогдуулан тэдний хооронд 2015 оны 6 дугаар сарын 25-ны өдөр байгуулагдсан үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулж, уг хэлцлээр шилжүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийг ... өмчлөлд буцаан шилжүүлэхийг ... даалгах тухай шаардлагыг шүүхэд гаргажээ.

Гуравдагч этгээд ... нь нэхэмжлэгч ...д холбогдуулан 2015 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн Батлан даалтын гэрээний үүргийн гүйцэтгэл болох 233,127,021 төгрөг, алданги 116,563,510 төгрөг нийт 349 690 531 төгрөг гаргуулах,

Хариуцагч ... холбогдуулан ... ...тоот хаягт байрлах, 0... дугаартай, улсын бүртгэлийн ... дугаарт бүртгэлтэй орон сууцны дуусаагүй барилгаас үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг ... даалгах тухай бие даасан шаардлагыг тус тус шүүхэд гаргажээ.

Шүүх дараах үндэслэлээр ... нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, ...-ийн бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Үндсэн нэхэмжлэлийн туайд:

... ... тоот хаягт байршилтай, 255,8 м.кв талбайтай, аялал жуулчлалын зориулалттай, 90 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр ...ийг бүртгэж, 0... дугаартай, улсын бүртгэлийн ... дугаар бүхий гэрчилгээг 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдөр олгосон байна./хх-11/

... нь 2015 оны 6 дугаар сарын 25-ны өдөр ...ай Үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээ байгуулж, энэ гэрээгээр бэлэглэгч ... нь ... ... тоот хаягт байршилтай, 255,8 м.кв талбайтай, аялал жуулчлалын зориулалттай, 90 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг бэлэг хүлээн авагч ... хариу төлбөргүйгээр шилжүүлэх, бэлэглэх болсон үндэслэлийг...Гадаадад амьдарч байх хугацаандаа авсан хөрөнгөө нэр дээрээ шилжүүлэн авч байгаа...гэж тусгажээ. /хх-9/

Хариуцагч ... итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээд ...-ийн төлөөлөгч нар ... нь ... ... тоот хаягт байршилтай, 255,8 м.кв талбайтай, аялал жуулчлалын зориулалттай, 90 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгон ... өмчлөлд шилжүүлсэн гэж тайлбарлаж байна.

... нь өөрийн өмчлөлийн дээрх үл хөдлөх хөрөнгөө 2015 оны 6 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан Үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээгээр төлбөр хүлээн авагч ...-ийн заасан этгээд болох ... өмчлөлд шилжүүлсэн үйл баримтад талууд маргахгүй байна.

Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.1-т Бэлэглэлийн гэрээгээр бэлэглэгч нь бэлэг хүлээн авагчийн зөвшөөрснөөр түүний өмчлөлд тодорхой хөрөнгө хариу төлбөргүй шилжүүлнэ гэж заасан ба бэлэглэгч нь бэлэг хүлээн авагчийг өөр этгээдээр заалгах тухай агуулга хуульд тусгагдаагүй байна.

Мөн зохигчдын хооронд хийгдсэн бэлэглэлийн гэрээ нь Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.1-т заасан үндэслэлд нийцээгүй, өөр зорилгоор буюу үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгон бэлэглэсэн болох нь гэрээний агуулга, талуудын тайлбар зэргээр нотлогдож байна.

...-аас 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр ...-д хүргүүлсэн мэдэгдэлд-...-ийн нэхэмжлэлтэй...-д холбогдох иргэний хэрэг дээд шүүхээр шийдвэрлэгдэж тогтоол гарсныг олж мэдлээ.Тус тогтоолоор танай компани гэрээгээр тохиролцсон Зайсан Голден Вилл хотхоны 201 дүгээр байрны 16 тоот, 35 тоот орон сууц болон В2 давхар дах 76, 77, 78 тоот авто зогсоолуудын өмчлөгчөөр тогтоогдсон байна.Иймд ... өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг ...аас буцаан өмчлөгчид нь олгож өгнө үү гэжээ./хх-84/

Нөгөө талаар ... нь 2015 оны 6 дугаар сарын 25-ны өдөр ...ай Үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээ байгуулсан байхад ...-ийн 2015 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр ..., ...нартай байгуулсан батлан даалтын гэрээний үүргийн биелэлтийг хангуулахаар 2015 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн бэлэглэлийн гэрээгээр үл хөдлөх эд хөрөнгийг ... шилжүүлсэн байх боломжгүй байна.

Өөрөөр хэлбэл ... нарын хооронд 2015 оны 6 дугаар сарын 25-ны өдөр хийгдсэн бэлэглэлийн гэрээгээр тухайн үед байгуулагдаагүй буюу тохиролцоогүй байсан батлан даалтын гэрээний үүргийг хангуулах зорилгоор үл хөдлөх эд хөрөнгийг ... шилжүүлэх боломжгүй юм.

Иймд ... нарын хооронд 2015 оны 6 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан Үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т зааснаар дүр үзүүлж хийсэн хэлцэл гэж үзэх үндэслэлтэй байна.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-т зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн талууд уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх үүрэгтэй тул Үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээгээр ... ... шилжүүлсэн ... ... тоот хаягт байрлах 0... дугаартай, улсын бүртгэлийн ... дугаар бүхий 255,8 м.кв талбайтай, аж ахуйн зориулалттай, 90 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгч ... өмчлөлд буцаан шилжүүлэхийг хариуцагч ... даалгах нь зүйтэй байна.

Гуравдагч этгээд ...-ийн бие даасан шаардлагын тухайд:

... /төлбөр авагч/ нь 2015 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр ... /батлан даагч/, .../төлбөр төлөгч/ нартай батлан даалтын гэрээ байгуулсан байх бөгөөд тус гэрээнд...төлбөр төлөгч ...нь төлбөр авагч ...-д нийт 233,127,021 төгрөгийг төлөх үүрэг хүлээснийг баталгаажуулж, төлбөр хүлээн авагчтай 2015 оны 8 дугаар сарын 10-ны өдөр байгуулсан Төлбөр төлөх гэрээг байгуулснаас хойш 1 жилийн дотор төлж барагдуулах, ...төлбөр төлөгч уг гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж чадна гэдгийг батлан даагч ... урьдчилан баталж, хүлээсэн үүргээ биелүүлж чадахгүй тохиолдолд түүний өмнөөс үүргийг нь биелүүлэхээ хүлээн зөвшөөрч, үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгон ... ... тоот хаягт байрлах өөрийн өмчлөлийн орон сууцыг 2015 оны 6 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан Үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээгээр төлбөр хүлээн авагчийн заасан этгээдийн өмчлөлд шилжүүлсэн болно, ...төлбөр төлөгч төлбөрийг бүрэн төлсний дараагаар орон сууцыг батлан даагчийн өмчлөлд шилжүүлнэ гэжээ./1хх-123, 124/

Батлан даалтын гэрээгээр батлан даагч нь үүрэг гүйцэтгэгчийн өмнөөс нөхөх хариуцлага хүлээдэг ба Иргэний хуулийн 460 дугаар зүйлийн 460.2-т Үүрэг гүйцэтгээгүйн хариуцлагыг батлан даагч үүрэг гүйцэтгэгчтэй хамтран хариуцахаар гэрээнд заасан бол үүрэг гүйцэтгэгч үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй, эсхүл үүргээ гүйцэтгэж чадахгүй нь илт тодорхой байвал үүрэг гүйцэтгүүлэгч үүрэг гүйцэтгэхийг батлан даагчаас шаардах эрхтэй гэж заасан байна.

... нь үүрэг гүйцэтгэгч ...-аас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардаж байсан эсэх нь тодорхойгүй байх бөгөөд энэхүү үйл баримт нь батлан даагчаас гэрээний үүрэг шаардах нөхцөлд хамааралтай байдаг.

Мөн үүрэг гүйцэтгэгч ...нь ...-ийн өмнө гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэж чадахгүй нь илт тодорхой болсон гэж үзэх нөхцөл байдал нь тодорхой бус, батлан даагчийн үүргийг хангуулах урьдчилсан нөхцөл бүрдсэн болох нь тогтоогдохгүй байна.

...нь бусдад өр төлбөртэй болох нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийн 4229/21291 тоот албан бичиг, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны баримтуудаар нотлогдож байх боловч эдгээр баримтуудыг үндэслэн ...нь ...-д гэрээний үүргээ биелүүлэх боломжгүй байна гэж үзэхгүй.

Нөгөө талаар ... нь 2015 оны 6 дугаар сарын 25-ны өдөр ... ... тоот хаягт байршилтай, 255,8 м.кв талбайтай, аялал жуулчлалын зориулалттай, 90 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг ... бэлэглэчихсэн байхад ... нь 2015 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр ...тэй батлан даалтын гэрээ байгуулсан байна.

Өөрөөр хэлбэл ... нь ... 2015 оны 6 дугаар сарын 25-ны өдөр бэлэглэчихсэн хөрөнгөөрөө 2015 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр ...-тай батлан даалтын гэрээ хийж, ... өмчлөлийн ... ... тоот хаягт байршилтай, 255,8 м.кв талбайтай, аялал жуулчлалын зориулалттай, 90 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгөөр ...-ийн өмнө ...-ийн зээлийн төлбөрийг батлан даахаар тохиролцсон нь үндэслэлгүй байна.

Хариуцагч ... нь дээрх батлан даалтын гэрээнд оролцоогүй байхад түүний өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг төлбөрийг бүрэн төлсний дараагаар орон сууцыг батлан даагчийн /.../ өмчлөлд эргүүлэн шилжүүлнэ гэж батлан даалтын гэрээний талууд тохирох боломжгүй юм.

Иймд ... зээлийн 233 127 021 төгрөг, алданги 116 563 510 төгрөг нийт 349 690 531 төгрөгийг гаргуулах, ... ...тоот хаягт байрлах, 0... дугаартай, улсын бүртгэлийн ... дугаарт бүртгэлтэй орон сууцны дуусаагүй дуусаагүй барилгаас үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг ... даалгах тухай ...-ийн бие даасан шаардлагуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Дээрх бэлэглэлийн гэрээний хавсралт гэж дурдсан Ажил гүйцэтгэх тухай 2015 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн ...тоот, Нэмэлт өөрчлөлт оруулах тухай 2015 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн Г ...тоот, Өглөг хүлээн зөвшөөрөх тухай 2015 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн гэрээнүүд нь ..., ...-ийн хооронд байгуулагдсан байх бөгөөд ...-ийн ...-тай байгуулсан Ажил гүйцэтгэх ... ХЦ дугаартай гэрээний огноо тодорхойгүй, ...-ийн ...-тай 2015 оны 8 дугаар сарын 10-ны өдөр байгуулсан Төлбөр төлөх гэрээний утга агуулга тодорхойгүй байх тул эдгээр гэрээнүүдийн үүрэг нь ...д хамааралгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.5-т заасныг баримтлан ... нарын хооронд 2015 оны 6 дугаар сарын 25-ны өдөр байгуулагдсан Үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож, ... ... тоот хаягт байрлах 0... дугаартай, улсын бүртгэлийн ... дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгч ... өмчлөлд буцаан шилжүүлэхийг хариуцагч ... даалгасугай.

2.Иргэний хуулийн 458 дугаар зүйлийн 458.1, 175 дугаар зүйлийн 175.1-т заасныг баримтлан ... 349 690 531 /гурван зуун дөчин есөн сая зургаан зуун ерэн мянга таван зуун гучин нэгэн/ төгрөг гаргуулах, энэхүү үүргийн гүйцэтгэлийг ... ... тоот хаягт байрлах 0... дугаартай, улсын бүртгэлийн ... дугаар бүхий үл хөдлөх эд хөрөнгөөс хангуулахыг ... даалгах тухай ...-ийн бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 59 дүгээр зүйлийн 59.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч ... төлсөн 478 150 төгрөг, ...-ийн төлсөн 1 976 603 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ...аас 478 150 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ...д олгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэрийг зохигчид, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч, гуравдагч этгээд, түүний өмгөөлөгч нар гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ З.ДОРЖНАМЖИН