Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 223/МА2018/00027

 

 

 

 

 

 

 

 

 

2018 оны 11 сарын 21 өдөр

 Дугаар 223/МА2018/00027

 

 

Х.О-н нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

 Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Өрнөндэлгэр даргалж, шүүгч Р.Мөнх-Эрдэнэ, шүүгч Т.Энхмаа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 151/ШШ2018/00984 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч Х.О-н нэхэмжлэлтэй,

Хариуцагч Ц.Э-д  холбогдох,

“2012 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 463 дугаартай, 2013 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 808 дугаартай зээлийн гэрээнүүдийг хүчин төгөлдөр бусад тооцуулах, тус зээлийн гэрээнүүдэд өгөөгүй мөнгөө өгсөн гэж хуурамчаар бичсэн Ц.Э ын үйлдлийг хууль бус болохыг тогтоолгох, мөн зээлийн гэрээний үүрэгт 2.185.000.000 төгрөг гаргуулахыг хүссэн үндсэн нэхэмжлэлтэй,

2012 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 463 дугаартай, 2013 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 808 дугаартай зээлийн гэрээнүүдийг хүчин төгөлдөр болохыг тогтоолгож, нийт 2.340.000.000 төгрөг гаргуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгч болон хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, хэргийг 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Энхмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:  нэхэмжлэгч Х.О , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Хишигбаяр, Ц.Баасандорж, хариуцагчийн өмгөөлөгч Б.Баяраа, Р.Болдбаатар, нарийн бичгийн дарга Б.Өлзийбат нар оролцов.

 

Нэхэмжлэгч Х.О  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Х.О  миний бие 2005 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Ц.Э оос 1 жилийн хугацаатайгаар 4.2 хувийн хүүтэй, 64.000.000 төгрөгийг зээлсэн. Зээлийн гэрээг Баянзүрх дүүргийн тойргийн нотариатаар гэрчлүүлсэн. Зээлийн гэрээний дагуу зээлсэн мөнгийг 2006 оны 11 дүгээр сарын 1-ний өдөр төлж, хугацаа хэтэрсэн тохиолдолд өдрийн 0.5 хувийн алданги төлөхөөр тохиролцсон. Мөнгийг хугацаанд нь төлж чадаагүй бөгөөд үүнээс хойш гэрээний дагуу алданги тооцогдож эхэлсэн. Гэрээний дагуу зээлийн хүү 2.688.000 төгрөг, алданги 98.688.000 төгрөг болсон. 2012 онд Ц.Э , эхнэр Д.Уранчимэг нар намайг дуудаж 2005 оны зээлийн гэрээгээ шинэчилж байгуулъя гэсэн. Намайг очиход нотариат дээр гарын үсэг зуруулсан ба тухайн гэрээн дээр үнийн дүн бичээгүй байсан. Гарын үсэг зурсны дараа намайг явж бай, тэгж байгаад ирээд гэрээгээ авчхаарай гэсэн. Дараа нь очоод гэрээгээ автал тухайн гэрээн дээр миний зээлсэн мөнгийг 1.200.000.000 гэж бичсэн байсан. Яагаад ийм их хэмжээний мөнгө болсон тухай асуухад 2005 оны гэрээний хүү, алданги нийлээд ийм болсон гэж хэлсэн. Би тухайн үед ийм их мөнгийг хүлээн зөвшөөрөхгүй тухайгаа хэлсэн. Хэрвээ нотариат дээр гэрээ байгуулах үед энэ мөнгийг бичсэн байсан бол би хэзээ ч гарын үсэг зурахгүй байсан. Үнийн дүн бичээгүй гэрээнд гарын үсэг зурахгүй байсан. Гэрээний 3 дахь заалтаар надад тэр мөнгийг бэлнээр өгсөн гэж худлаа зүйл бичсэн байдаг. Бодит байдал дээр ийм их мөнгө бидний хооронд шилжээгүй, ямар ч мөнгө өгч авалцаагүй. 2013 оны 5 дугаар сарын 13-ны өдөр дахин намайг дуудаж 2012 оны гэрээний хүү, алданги нэмээд шинээр гэрээ байгуулна, чи гарын үсэг зур, зурахгүй бол өмнө нь зурсан гэрээг шүүхэд шилжүүлж мөнгөө нэхэмжилнэ, чи гарын үсэг зурсан болохоор чи шүүхэд ялагдана гэсэн. Ингээд 2012 оны гэрээний хүү, алданги нэмж 1.560.000.000 төгрөг болгож, сарын 2.5 хувийн хүүтэйгээр зээлийн гэрээг тус тус байгуулсан. Уг зээлийн гэрээний 2 дахь заалтаар 2012 онд байгуулсан 1.200.000.000 төгрөгөөс хүү тооцох тухай бичиж, 3 дахь заалтаар мөн л 1.560.000.000 төгрөгийг зээлдүүлэгч нь шилжүүлэхээр тохиролцон бичсэн гэж гараараа худлаа зүйл бичсэн байдаг. 2016 онд хуурамчаар гарын үсэг зуруулсан 1.560.000.000 төгрөгийн гэрээний үнийн дүндээ хүү нэмээд бас гарын үсэг зуруулсан. Үндсэндээ 2012, 2013 онд байгуулсан энэхүү гэрээнүүдэд дурдсан мөнгийг талууд хоорондоо өгч авалцаагүй тул энэхүү гэрээ нь илт хүчин төгөлдөр бус зээлийн гэрээнүүд гэж үзэж байна. Дээрх байдлаас дүгнэхэд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасан Иргэний хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн, хуульд харшилсан, нэхэмжлэгчийн хууль ёсны ашиг сонирхолыг илтэд дордуулсан гэрээнүүд байна. Иймд 2012 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 463 дугаартай, 2013 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 808 дугаартай зээлийн гэрээнүүдийг хүчин төгөлдөр бусад тооцуулах, тус зээлийн гэрээнүүдэд өгөөгүй мөнгөө өгсөн гэж хуурамчаар бичсэн Ц.Э ын үйлдлийг хууль бус болохыг тогтоож өгнө үү.” гэжээ.

            Хариуцагч Ц.Э  шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: “Иргэн Ц.Э  би Х.О той 2000 оноос хамтран ажиллаж, найзалж ирсэн. Тийм ч учраас түүнд маш их итгэж мөнгө баримттай баримтгүй өгөлцөн, авалцаж, шаардлагатай тохиолдолд санхүүгийн хувьд дэмжин туслаж ирсэн. 2009-2013 оны хооронд Х.О  нь өөрийн эрүүл мэндийн байдлаас болж эдийн засгийн хувьд хүнд байдалд орсон бөгөөд БНСУ-д эмчилгээ хийлгэдэг болсон. Энэхүү хугацаанд Ц.Э  би Х.О од өөрийн боломжоор тусалж, дэмжихээс гадна 2012 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр 463 дугаартай зээлийн гэрээг байгуулж, 1.200.000.000 төгрөгийг сарын 2.5 хувийн хүүтэйгээр, 7 сарын хугацаатайгаар зээлдүүлсэн болно. Х.О  нь 2012 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 463 тоот зээлийн гэрээний дагуу авсан өр төлбөрөө төлж барагдуулаагүй тул 2013 оны 5 дугаар сарын 13-ны өдөр үндсэн зээл, хүү, алдангийн нийт үнийн дүн буюу 1.560.000.000 төгрөгийн хэмжээгээр зээлийн гэрээгээ шинэчилж байгуулж, хугацааг 2014 оны 4 дүгээр сарын 18-ны өдрөөс 2013 оны 10 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл 18 сарын хугацаагаар өөрчлөн сунгаж, анх зээлдүүлсэн үнийн дүн болох 1.200.000.000 төгрөгөөс сарын 2.5 хувийн хүү тооцохоор болж, хугацаа хэтэрсэн тохиолдолд хоногийн 0.2 хувийн алданги тооцохоор харилцан тохиролцсон 808 тоот зээлийн гэрээг шинэчлэн байгуулсан. Гэвч Х.О  нь зээлж авсан мөнгөө, хүү, алдангийн хамт эргүүлж төлөлгүй удсаар байсан тул талууд 2014 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр тооцоо нийлэх замаар өр төлбөрөө баталгаажуулан 1.770.000.000 төгрөгийг иргэн Ц.Э  надад төлөхөөр болсон. Мөн надаас дахин 113.514.000 төгрөгийг бэлнээр авсан бөгөөд өмнөх 463 тоот зээлийн үлдэгдлийн хамт нийт 1.883.514.500 төгрөгийг буцаан төлнө гэж 2016 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр баталж баталгаа бичиж өгсөн боловч өнөөдрийг хүртэлх хугацаанд төлж барагдуулахгүй иргэн Ц.Э  намайг залилан хуурч мэхэлж, хохироосоор байна. Х.О  нь 2012 оны 463 тоот зээлийн гэрээний дагуу зээл авснаас хойш огт төлбөр төлөөгүй бөгөөд 2017 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн байдлаар дараах зээлийн өр төлбөртэй байна. Үндсэн зээл 1.200.000.000 төгрөг, хүү 2012 оны 4 дүгээр сарын 18-ны өдрөөс 2013 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хүртэл 18 сарын хугацааны хүү 540.000.000 төгрөг, алданги 2013 оны 10 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн 2017 оны 5 дугаар сарын 23-ны өдөр хүртэл 1309 хоног, /0.2 хувиар тооцоход хоногийн 2.400.000 төгрөг/ нийт 3.141.600.000 төгрөг. Алданги нь Иргэний хуульд заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн 50 хувиас хэтэрч болохгүй тул 600.000.000 төгрөг нийт 2.340.000.000 төгрөг. Иймд талуудын хооронд байгуулсан 2012 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 463 дугаар зээлийн гэрээ болон 2013 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 808 тоот зээлийн гэрээнүүдийг хүчин төгөлдөр болохыг тогтоолгож, хариуцагчаас 2.340.000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү.” гэжээ.

 

 Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 75 дугаар зүйлийн 75.2.1, 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг тус тус баримтлан Х.О  /ЧЕ73022815/-ын Ц.Э /НН70062773/-д холбогдуулан гаргасан 2012 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 463 дугаартай, 2013 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 808 дугаартай зээлийн гэрээнүүдийг хүчин төгөлдөр бусад тооцуулах, тус зээлийн гэрээнүүдэд өгөөгүй мөнгөө өгсөн гэж хуурамчаар бичсэн Ц.Э ын үйлдлийг хууль бус болохыг тогтоолгож, 2.185.000.000 төгрөг гаргуулахыг хүссэн үндсэн нэхэмжлэлийг, хариуцагчийн 2012 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 463 дугаартай, 2013 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 808 дугаартай зээлийн гэрээнүүд хүчин төгөлдөр гэрээ болохыг тогтоолгож, 2.340.000.000 төгрөг гаргуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлийг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Х.О-н улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 18.030.950 /арван найман сая гучин мянга есөн зуун тавин/ төгрөг, хариуцагч Ц.Э оос улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 11.857.950 /арван нэгэн сая найман зуун тавин долоон мянга есөн зуун тавин/ төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж,  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.4-т заасныг баримтлан Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 101/ШЗ2016/32146 дугаартай захирамжаар нэхэмжлэгч Х.О ыг 6.000.000 /зургаан сая/ төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж төлөхийг анхан шатны шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаагаар хойшлуулсан байх тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Х.О-оос 6.000.000 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж,

Тус шүүхийн шүүгчийн 2018 оны 2 дугаар сарын 5-ны өдрийн 151/ШЗ2018/00351 дугаартай Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай захирамж нь шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд хүчинтэй болохыг дурдаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдаж,  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдаж,  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдаж шийдвэрлэжээ. 

Нэхэмжлэгч Х.О  гаргасан давж заалдах гомдолдоо: “... Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэж дүгнэлт өгөхдөө "2012.04.18-ны өдрийн 463 дугаартай. 2013.05.13-ны өдрийн 808 дугаартай зээлийн гэрээнүүдийг хүчин төгөлдөр бусад тооцуулах  тус зээлийн гэрээнүүдэд өгөөгүй мөнгөө өгсөн гэж хуурамчаар бичсэн Ц.Э ын үйлдлийг хууль бус болохыг тогтоолгох, 2,185.000.000 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг бүрэн хяналгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасангүй.

Нэг. Иргэн хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д " ..Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл тоо, чанар хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ..." гэж заасан байдаг. Энэ гэрээний зохицуулалтаас харахад иргэд хоорондоо мөнгө зээлдүүлсэн тохиолдолд зээлдүүлэгч нь буюу Ц.Э  нь зээлсэн гэх мөнгийг шилжүүлэх, зээлдэгч нь мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөхөөр заасан байна.

Гэтэл бодит нөхцөл байдал дээр Ц.Э  нь Х.О од 2005 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр зээлийн гэрээгээр 64,000,000 сая төгрөгийг 4.2 хувийн хүүтэйгээр 1 жилийн хугацаагаа зээлдүүлж, улмаар уг зээлдүүлсэн мөнгөн дээрээ хүү, хүүгийн хүүгийн хүү нэмж хүчин төгөлдөр бус зээлийн гэрээнүүдийг 2012, 2013 онд бичиж, зээлийн гэрээний загвар дээр гарын үсэг зуруулж, айлган сүрдүүлж, хуулиар хориглосон үйлдлийг гаргаж зээлийн гэрээнийхээ дагуу мөнгө төл гэдэг нөхцөл байдлыг үүсгэж 2014.11.07-ны өдөр 684,000.000 төгрөгийг авсан. Мөн 2016.09.01-ний өдөр 1 тэрбум 600 сая төгрөг нийтдээ 2 тэрбум 284,000.000 төгрөгийг зээлүүлсэн гэх нэрийдлээр авсан байдаг.

Өөрөөр хэлбэл Х.О нь 64,000,000 сая төгрөгийг 2005 онд зээлснийхээ төлөө түүнд 2 тэрбум 284,000,000 төгрөгийг Ц.Э-д  өгсөн нь хууль зөрчиж хийсэн хэлцлийг урдаа барьж үндэслэлгүйгээр хөрөнгөжих ажлаа хийж гүйцэтгэсэн болох нь тодорхой байдаг. Дээр дурдсан ИХ-ийн 281 1-д зээлийн гэрээ байгуулсан тохиолдолд Зээлдэгч нь зээлдүүлэгчид мөнгийг албан ёсоор шилжүүлэн хүлээлгэн өгсөн байхыг шаардахын зэрэгцээ ИХ-ийн 282.2-т "...Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно...'' гэж заасан байна.

Ц.Э  нь дээрх байдлаар зээлийн гэрээний дагуу мөнгөө Зээлдэгчид хүлээлгэн өгсөн зсэх талаар: ИХ-ийн 282.2-н Зээлдүүлэгч нь мөнгийг зээлдэгчид заавал шижлүүлсэн байхыг шаардаж, зээлийн гэрээг байгуулсанд тооцохоор байна.

Гэтэл Ц.Э  нь Х.О од 2005 оны чинь 64,000,000 төгрөг хүү, алданги нь өсөөр байгаад хүүгийн хүүгийн хүү нэмэгдэж ийм болсон тухай ойлгуулж, зээлийн гэрээний загвар гэрээнд эрүүл мэндийн хүнд нөхцөл байдлыг далимдуулж зээлийн гэрээ гэх хүчин төгөлдөр бус гэрээнүүдэд гарын үсэг зуруулж, гарын үсэгтэй баримтуудыг цуглуулсанаас өөрөөр ямар нэгэн байдлаар 1,200,000,000 төгрөгийг өгсөн баримт хэрэгт байдаггүй. Зүгээр л хүү, хүүгийн хүүгийн хүү, алданги чинь нэмэгдэж ийм болсон гэж Х.О-н гарын үсгүүдийг цуглуулж авсан байдаг. ИХ-ийн 282.2 дахь хэсэг нь иргэд хоорондоо бэлнээр мөнгө биш, харин мөнгө зээлсэн эсхүл хүүгийн хүү гэж мөнгө аваагүй байж зөвхөн гарын үсгийг нь ашиглаж зээлийн гэрээ байгуулсан болж улмаар бусдаас мөнгө хүүлж их хэмжээний мөнгө шаардах зэрэг хууль бус үйлдлээс сэргийлсэн заалт юм. Өөрөөр хэлбэл мөнгө бэлнээр зээлдэгч авсан байж үүрэг үүсэх болохоос мөнгө аваагүй байж гарын үсгийнхээ төлөө өр, зээлэнд унах ёсгүй билээ Ц.Э  нь Х.О од мөнгө бэлнээр өгсөн баримтууд болох банкны баримт, эсхүл гэрч огт байхгүй. Харин Ц.Э  нь цагдаагийн байгууллагад өгсөн удаа дараагийн мэдүүлэгтээ Х.О оос 1.6 тэрбум төгрөг авснаа хэлсэн байдаг, мөн түүний эхнэр Х.О оос мөнгө авснаа илэрхийлсэн байдаг Энэ нь бодит байдал дээр Ц.Э  биш, харин Х.О  Ц.Э-д  ихээхэн хэмжээний мөнгө өгсний бодит баримтууд болно.

Иймд бодитоор мөнгө шилжүүлэлгүйгээр гарын үсэг цуглуулж, зуруулсан үйлдэл нь өөрөө ИХ-ийн 56 дугаар зүйлд заасан хэлцлүүд нь хүчин төгөлдөр байх үндсэн нөхцлийг хангалттай нотолж байгаа болно.

Ц.Э  нь дээр дурдсан 64,000,000 төгрөгийг зээлдүүлсэн мөнгөө хэрхэн яаж өсгөн өсгөн 1,200 000,000 төгрөг 2012 онд болгосон тухай нотлох баримтууд хавтаст хэрэгт гар бичмэл, эх хувь байдлаар авагдсан бөгөөд эндээс яаж зээлдүүлсэн 64.000,000 сая төгрөгөө 1,200,000,000 гэх бодит бус тоонд хүргэснийг харж болохын зэрэгцээ, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага мөн нотлогдохоор байгаа болно.

Дээр дурдсан Ц.Э ын үйлдэл нь зээлийн гэрээний дагуу шилжүүлээгүй мөнгөө хууль бусаар гаргуулан авч, зээлсэн болж 2 тэрбум 284,000,000 төгрөгийг Х.О оос авсан нь хүчин төгөлдөр байх үндсэн нөхцлийг бүрдүүлсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдоно.

Ц.Э  нь Х.О оос 2 тэрбум 284,000,000 төгрөгийг авсан тухайд:

Ц.Э  нь 2014.11.07-ны өдөр 684,000.000 төгрөгийг бэлнээр өөрийн эхнэр Уранчимэгийн хамт авсан байдаг.

Мөн 2016.09.01-ны өдөр 1 тэрбум 600 сая төгргийг Ц.Э ын эхнэр дүүгийн хамт ирж Сүхбаатар дүүргийн 6 хороонд байрлах Метробизнес төвд ирж бэлнээр тоолж авсан байдаг. Энэ тухайд Ц.Э, түүний эхнэр Д.Уранчимэг нар нь цагдаагийн газарт мэдүүлэхдээ:

1 Хавтас хэргиин /цаашид "XX" гэх/-181-182 талд 2016.01.25-ны өдөр Чингэлтэй дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст өгсөн мэдүүлэгтээ Ц.Э  нь 2005 онд 65 сая төгрөг өгсөн. "Уулс заамар" ХХК-д 4.3 тэрбум төгрөгөөр өөрсдийн эзэмшлийн ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг зарсан. Уг зарсан мөнгөө Х.О бид 2 хувааж авсан гээд Заамарт миний бие ажлаар явж байхад 2016.09.01-ний өдөр 1.6 тэрбум төгрөгийг эхнэр Д.Уранчимэг, дүү Байгальмаагийн хамт бэлнээр авсан гээд Ц.Э  нь 4.3 тэрбум төгрөгөөр лиценз зарсан. 2.4 тэрбум төгрөгөөс надад 2 тэрбум 150 сая төгрөг нь өгөх ёстойгоос 1.6 тэрбум төгрөгийг өгсөн гэдэг зүйлийг мэдүүлсэн байдаг.

2 хх-ийн 95-97 дугаар талд Эрүүгийн цагдаагийн газарт Ц.Э  өгсөн мэдүүлэгтэй Х.О  "Уулс заамар" ХХК-ийн захирал Батбаатараас 1,6 тэрбум төгрөгийг өгч надад өгсөн гэдгээ хүлээн зөвшөөрсөн

3. 2016.11.23-ны өдөр Эрүүгийн цагдаагийн газарт Ц.Э  өгсөн мэдүүлэгтэй Уянган ХХК-ийн 50 хувь минийх Х.О  тус компанийн нэр дээр байсан лицензийн зарсан Тэгээд 50 хувийг нь надад өгөхгүй байгаа гэх мэдүүлэг өгсөн байдаг.

Хариуцагч Ц.Э ын эхнэр Д.Уранчимэг нь ХХ-т авагдсан цагдаагийн газарт өгсөн мэдүүлгүүддээ:

1. 1 дүгээр ХХ-ийн 92-94 дүгээр талд 2016.11.10-нд Эрүүгийн цагдаагийн газарт өгсөн Д.Уранчимэг нь мэдүүлэгтээ. Х.О нөхөр бид хоёроос мөнгө зээлж үйл ажиллагаандаа ашигладаг байсан. Бид хоёроос 2 хуваарь мөнгө зээлдэг байсан Мөнгөний тоог нарийн сайн мэдэхгүй байна. 2016.09 сард Х.О оос бэлнээр 1 тэрбум 600 сая төгрөгийг авсан гэж мэдүүлсэн.

2 1 дүгээр хавтаст хэргийн 175-178 дугаар талд байх 2016.01 29-ны өдөр өгсөн сэжигтнээр өгсөн мэдүүлэгтээ: Анх лиценз авахад нь 65 сая төгрөг өгсөн. Миний бие дүү Байгалмаагийн хамт тооцоо хийж 1.6 тэрбум төгрөгийг бэлнээр очиж авсан Лицензийг манай хоёр гэр бүл хамтарч худалдаж авсан. Тийм учраас уг газрыг борлуулахад нөхөр бид 2 тодорхой хувийг авах ёстой байсан учраас дээрх мөнгийг авсан гэх зэрэг тайлбар мэдүүлгүүдийг өгсөн.

Дээр дурдсан Ц.Э, эхнэр Д.Уранчимэг нарын мэдүүлгүүд нь хавтаст хэрэгт нотлох баримтын шаардлага хангасан байдлаар авагдсан байдаг.

Үндсэндээ бол дээрх баримтуудаас харахад хариуцагч нь зээлийн гэрээ байна шүү гэх нэрийдлээр шилжүүлээгүй мөнгөө шилжүүлсэн болгож X Олонболдоос нийтдээ 2 тэрбум 284,000,000 төгрөгийг авсанаа хүлээн зөвшөөрсөн болох нь нотлогддог.

Дээрх хэрэгт авагдсан мэдүүлэг баримтуудад Ц.Э  нь "Уянган" ХХК-ийн нэр дээр байсан ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг эзэмшдэг байсан гэж нэг бус удаа тайлбарлаж мэдүүлэг өгсөн байдаг

Гэтэл хавтаст хэрэгт авагдсан Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газраас ирсэн "Уянган" ХХК-ийн дэлгэрэнгүй лавлагаанд Ц.Э нь хэзээ ч тус компанийн хувьцаа эзэмшигчээр байгаагүй болох нь нотлогдож байхад хувьцаа эзэмшигчийн хуваарь ногдох хувиа авсан гэдэг нь үгүйсгэгдэж үндэслэлгүйгээр хөрөнгөжсөнийг нотолж байгаа болно.

Түүнчлэн Ц.Э  нь зээлийн гэрээний дагуу зээлсэн мөнгөө авсан гэдэг атлаа цагдаагийн газарт мэдүүлэг өгөхдөө компанийн хувьцаа эзэмшигч байсныхаа хувьд ногдох хувиа авсан гэж зөрүүтэй тайлбаруудыг өгдөг нь өөрөө Зээлийн гэрээний дагуу мөнгө шилжүүлээгүй, зээлийн гэрээний дагуу мөнгөө шинжлүүлээгүй юмаа гэдгээ хүлээн зөвшөөрдөг. Хариуцагч нь шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 2017.01,04-ны өдөр шүүхэд өгсөн хариу тайлбартаа 2012 оны 04.18-ны өдөр 463 тоо зээлийн гэрээг байгуулсан. Ингэж байгуулахдаа 1.200,000,000 төгрөг зээлдүүлсэн. Зээлийн гэрээг 2012.11 18-ны өдрийг хүртэл 7 сарын хугацаатай 2.5 хувийн хүүтэй байхаар байгуулсан. Гэтэл. Х.О  нь зээлдүүлсэн мөнгөө өгөхгүй болохоор нь 2013 оны 05 дугаар сарын 13-ны өдөр 808 тоот зээлийн гэрээ байгуулж хугацааг нь 2012 04.18-наас 2013.10.18-ны өдрийг хүртэл 18 сарын хугацаатай 2.5 хувийн хүүтэй байхаар гэрээнд гарын үсэг зуруулсан Ер нь бол 2012 оны 1,200.000.000 төгрөг хүү, алдангитайгаа нийлээд 1,560,000,000 төгрөг болсон байсан учраас 2013 оны Зээлийн гэрээг байгуулахдаа 1,560,000,000 төгрөг болсон гэж тайлбарладаг. Эндээс үзэхэд 2013 оны зээлийн гэрээг байгуулахдаа 2012 оны зээлийн гэрээнд байгаа 1 200.000.000 төгрөгийг сарын 2,5 хувийн хүүтэйгээр зээлдүүлсэн болгож сард 30,000,000 төгрөг 12 сарын 360,000,000 төгрөг болгож, зохиомол тоог үүсгэж, улмаар 2013 оны зээлийн гэрээндээ 1,200.000,000 дээр 360,000,000 төгрөгийг нэмж 1,560.000,000 гэх зохиомол тоог бий болгосон байдаг. Тэгэхлээр энэхүү 2013 оны гэрээ нь ИХ-ийг зөрчсөн хэлцэл байгуулагдсан, мөн хариуцагч нь өөрөө сөрөг нэхэмжлэл гаргахдаа нэхэмжлэлд дурдсан нэхэмжлэлийн үндэслэлдээ ч  тайлбарлан бичиж 2012  оны  гэрээгээр  шаардлага  гаргаснаар нотлогддог 2012 оны зээлийн гэрээний 1,200,000,000 төгрөгийг чухам ямар үндэслэлээр энэ тоог гаргаж ирсэн нь ойлгомжгүй, бодитоор энэ мөнгийг хэрхэн яаж баримт үйлдэж өгсөн иь тодорхойгүй, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа нотолсон баримтаа шүүхэд гаргаж өгдөггүй нь сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй бөгөөд шүүх сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.

Мөн Ц.Э нь 2005 онд зээлсэн 64,000,000 төгрөгөө иргэд хоорондын зээлээр шийдвэрлэхийг буруугаар ойлгож өөрийн ажлуулдаг ББСБ-аас зээл авсан мэтээр ойлгож ИХ-ийн 451, 453-д зааснаар хүү, хэтэрсэн хугацааны хүү, алдангийг шаардаж 2,340,000,000 төгрөгийг нэхэмжлэж байгаа нь хуульд үл нийцэх хүчин төгөлдөр бус хэлцэл байна. Нэхэмжлэгчийн зүгээс 2005 онд зээлсэн 64,000,000 төгрөгийг хүү алдангийн хамт тооцож 98,688,000 төгрөг болохыг тодорхойлж Ц Энхболдод өгсөн мөнгөнөөсөө хасч 2 тэрбум 185 сая төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн нь Ц.Э , Д.Уранчимэг нарын 2014.11 07-ны өдөр 684,000.000 төгрөгийг авсан, мөн 2016.09.01-ны өдөр 1 тэрбум 600 сая төгрөг нийтдээ 2 тэрбум 284,000,000 төгрөгийг авсан гэдгээс үндэслэж гарсан нэхэмжлэлийн шаардлага бөгөөд энэ мөнгийг авсан гэдгийг хариуцагч хүлээн зөвшөөрч тайлбар, мэдүүлэг гаргасан нь шүүх нотлох баримтаар үнэлээгүй нь үндэслэлгүй бөгөөд ИХШХШТХ-ийн 40 дүгээр зүйлтэй нийцэхгүй байна.

Нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагаа нотолсон баримтаа ИХШХШТХ-ийн 25, 38 дугаар зүйлд заасны дагуу бүрдүүлж цуглуулж өгсөөр байхад нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь Х.О ыг хууль ёсны эрх. ашгийг ноцтой зөрчиж байна.

Хоёр. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ ИХ-ийн 75 дугаар зүйлд Хөөн хэлэлцэх ерөнхий болон тусгай хугацаа гэдгийг баримталж тус хуулийн 75.2.1-д заасан хөөн хугацаа дууссан гэж дүгнэжээ.

Нэхэмжлэгч нь 2016.09.01-ны өдөр Ц.Э-д  1 тэрбум 600 сая төгрөгий! өгсөн, түүний эхнэр Д.Уранчимэг дүү Баигалмаагийн хамт авсан болохоо шүүхэд мэдүүлсэн бөгөөд нэхэмжлэгч нь энэ хугацааны дараа 2 сарын дараа 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр иргэний шүүхэд эрхээ сэргээлгэхээр хандсаныг хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн гэж үзэж боломжгүй гэж үзэж байна.

Учир нь 2016.09.01-ний өдрийг хүртэл Х.О нь Ц.Э-д  өөрийгөө өртэй мэтээр ойлгож, хүүгийн хүүгийн хүү алданги их болсон гэж ойлгуулж явсаны улмаас хууран мэхлэгдэж 1 тэрбум 600 сая төгрөгийг түүнд өгсөн байдаг. Үүнээс хойш Ц.Э той хийсэн  хэлцлүүд нь хүчин төгөлдөр бус болохыг олж мэдэж, өгсөн мөнгийг шаардан авах нь зүйтэй юм байна гэдэг үүднээс иргэний хэргийн анхан шатны  шүүхэд 2 capын дараа хандсныг хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн гэж үзэхэд боломжгүй.

ИХ-ийн 76 дугаар зүйлийн 76.1-д " Хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно гэж заасан байна. Энэ зүйлд заасны дагуу Ц.Э оос 1.600.000.000 төгрөгийн шаардах эрх 2016.09.01-нээс хойш үүссэн. Харин 2014.11.07-ны өдөр 684.000 000 төгрөгийг Ц.Э-д  өгсөний шаардах эрх хөөн хэлэлцэх хугацаа нь нэхэмжлэл гаргах уед дуусаагүй. шаардах эрх үүссэнээс хойш тоолоход хугацаа дуусгавар болоогүй уед шүүхэд хандсан байна. Мөн ИХ-ийн 76 дугаар зүйлийн 76.2-д Хуульд өөрөөр заагаагүй бол шаардах эрх нь эрх зөрчигдсөн тухай мэдсэн, үеэс үүснэ гэж заасан байна. Энэ хуулийн заалтад заасны дагуу Х.О-н 2012, 2013 оны Зээлийн гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус гэрээнүүд болохыг 2016.09.01-ний өдөр мөнгө өгсний дараагаар мэдэж шүүхэд хандсан тул эрх зөрчигдсөн болохыг мэдсэн өдрөөс хойш 3 жилийн хугацаа өнгөрөөгүй байхад шүүхэд хандсан. Түүнчлэн Х.О нь шүүхэд нэхэмжлэл гаргаж хандахаас өмнө Чингэлтэй дүүргийн цагдаагийн газарт, Эрүүгийн цагдаагийн газруудад эрүүгийн журмаар хэрэг үүсгэгдэн шалгагдаж байснаас шалтгаалж. иргэний журмаар шүүхэд хандахаар нэхэмжлэл гаргасан.

Иймд Шүүхийн шийдвэрт хөөн хэлэлцэх хугацаа дуусч шаардах эрхгүй болсон гэдгийг үндэслэлтэй тайлбарыг өгөлгүй хэзээнээс хөөн хэлэлцэх хугацааг яаж тооцон ойлгож хэргийг хэрэгсэхгүй болгосон нь ойлгомжгүй байгаа нь ИХШХШтХ-ийн зарчим. шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй шийдвэр гарсан гэж үзэхээр байна.

Иймд анхан шатны шүүхийн 2018 оны 09 сарын 07-ны өдрийн 984 дүгээр шийдвэр өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгөхийг хүсье.” гэжээ.

 

 Хариуцагч Ц.Э гаргасан давж заалдах гомдолдоо: “... анхан шатны шүүхийн шийдвэрийг 2018.10.03-ны өдөр гардан авсаны дагуу шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараахь гомдлыг давж заалдах журмаар гаргаж байна. Үүнд:

1. Шүүхийн шийдвэрт "Иргэн Ц.Э оос иргэн Х.О од мөнгө зээлдүүлсэн 3 удаагийн Зээлийн гэрээ байгуулагдсан боловч ... нэхэмжлэгч, хариуцагч нар дээрх гэрээнд бичигдсэн үнийн дүн бүхий мөнгийг ямар хэлбэрээр шилжүүлж өгсөн, авсан болохоо буюу нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа, хариуцагч татгалзаж байгаа үндэслэлээ нотолж чадаагүй байна. ...зээлийн гэрээний харилцаа бодит байдалд хэрэгжсэн болох нь хэргийн үйл баримтаар нотлогдон тогтоогдоогүй болно. Учир нь зээлийн гэрээний зүйл болсон мөнгийг зээлдүүлэгч буюу хариуцагч шилжүүлсэн болох нь тухайн гэрээний үүрэгт хэдэн төгрөг авсан болохоо баримтаар нотлоогүй гэж дүгнэсэн байна.

Иргэн Ц.Э  миний бие иргэн Х.О од олон жилийн өмнөөс мөнгө зээлдүүлэх замаар санхүүгийн үйлчилгээ үзүүлж бизнесийг нь дэмжиж ажилладаг байсан. Тухайлбал 2005.11.28-ны өдөр 4.2 хувийн хүүтэй 64,000,000 (жаран дөрвен сая) төгрөг ззэлдүүлсэн боловч энэ мөнгийг шүүхэд нэхэмжлээгүй.

Иргэн Ц.Э миний бие иргэн Х.О од 2012.04.18-ны өдрийн 463 тоот Зээлийн гэрээгээр 1,200,000,000 (нэг тэрбум хоёр зуун сая) төгрөгийг сарын 2,5 хувийн хүүтэйгээр 2012.04.18-2012.11.18-ны өдрийг хүртэл хугацаагаар зээлдүүлсэн. Энэхүү зээлийн гэрээг бичгээр байгуулан, талууд гарын үсэг зурж, нотариатаар гэрчлүүлсэн. Иргэн Х.О  нь энэхүү зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаандаа биелүүлээгүй тул 2013 оны 05-р сарын 13-ны өдрийн 808 тоот Зээлийн гэрээгээр өмнөх зээлийн гэрээний дагуу бодогдсон үндсэн зээл, түүнээс бодогдсон хүүгийн хамт 1,560,000,000 тогрөг болсныг дахин хугацааг шинэчлэн сунгаж 2012.04.18-аас 2013.10.18-ны өдрийг хүртэл 18 cap байхаар тохиролцсон.

Иргэн Х.О нь дээрх зээлийн гэрээг надтай бичгээр байгуулан нотариатаар гэрчлүүлсэн. Бид энэхүү Зээлийн гэрээг байгуулахдаа нотариат дээр очин загвар зээлийн гэрээн дээр зээлийн гэрээний нөхцлийг гараар нөхөж бичих замаар байгуулсан бөгөөд талууд хуудас бүр дээр гарын үсэг зурсан тул Х.О-н тайлбарлаж байгаачлан гарын үсэг зуруулаад нөхөж гэрээ хийх ямар ч боломжгүй юм. Түүнчлэн нотариат нь талуудын  бичиг  баримт, хувийн байдлыг тогтоож, мөнгийг бэлнээр хүлээлцүүлэн  хөндлөнгийн байр сууринаас хэлцлийг гэрчилсэн тул энэ гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх хуулийн үндэслэлгүй юм. Иргэн Х.О  нь зээлийн гэрээний дагуу мөнгө авахдаа удаа дараа гэрээний нөхцлийг зөвшөөрч нотариат дээр очин хамт гэрчлүүлсэн атлаа зээлээ төлөх болоход энэ гэрээн дээр зураагүй гэсэн хуурамч тайлбар шүүхэд гаргаж байна. Хэрэв зээлийн гэрээнд зураагүй бол ямар учраас удаа дараа гэрээний хуудас бүр дээр гарын үсэг зурсанаа тодорхой үндэслэлтэй тайлбарлах учиртай. Иймд зээлийн гэрээний дагуу бодогдсон үндсэн зээл, хүү, алдангийг хариуцагч Х.О оос гаргуулан Ц.Э-д  олгох хуулийн үндэслэлтэй юм.

2. Шүүхийн шийдвэрийн Үндэслэх нь хэсэгт "Талуудын шаардлага гаргах эрхээ хэрэгжүүлээгүйн улмаас хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон" гэж дүгнэсэн байна. Зээлийн гэрээний онцлог нь гэрээний хугацаа дуусгавар болсноор үүрэг дуусгавар болдоггүй бөгөөд гэрээний дагуу шилжүүлсэн эд хөрөнгийг буцаан шилжүүлсэнээр үүрэг дуусгавар болдог. Иргэний хуулийн Зээлийн гэрээ гэсэн 281 дүгээр зүйлийн 281.1-д "Зэзлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюү мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хулээнэ." гэсэн байна. Ингэснээр зээлийн гэрээний хугацаа дууссанаар зээлдүүлсэн эд хөрөнгийг буцаан шилжүүлэх үүрэг дуусгавар болохгүй харин хугацаа хэтрүүлсэн нь зээлдэгчийн хувьд гэрээний зөрчил үүсгэх, энэ нь цаашлаад алданги, нэмэгдүүлсэн хүү тооцох, зээлдүүлэгчээс зээлийг буцаан шаардах, гэрээг цуцлах зэрэг хуулийн үр дагавар үүсгэхээр байна. Иргэн Х.О  нь зээл, хүүгээ төлнө гэж амлаж явсаар их хугацаа өнгөрүүлсэн бөгөөд миний зүгээс зээл, хүү, алдангиа эргүүлэн төлнө гэж итгэсээр ирсэн. Иргэний хуулийн 79.1-д үүрэг гүйцэтгэгч шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдах зохицуулалт үйлчилж байна.

Иймд Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018.09.07-ны өдрийн 151/ШШ2018/00984 дугаартай Шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, Х.О-н үндсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, иргэн Ц.Э  миний сөрөг нэхэмжлэлийн шаардлага болох үндсэн зээл 1,200,000,000 (нзг тэрбум хоёр зуун сая) төгрөг, үндсэн хүү 540,000,000 (таван зуун дөчин сая) төгрөг, алданги 600,000,000 (зургаан зуун сая) төгрөг, нийт 2,340,000,000 (хоёр тэрбум гурван зуун дөчин сая) төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 11,857.950 төгрөгийн хамт хариуцагч Х.О оос гаргуулж өгнө үү.“ гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-д зааснаар зохигчдын давж заалдах гомдолд дурдсан үндэслэлд хязгаарлалгүйгээр хэргийг бүхэлд хянан үзэхэд анхан шатны шүүх маргааныг хянан шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөнөөс гадна, Иргэний хуулийн хөөн хэлэлцэх хугацааны зохицуулалтыг буруу тайлбар хэрэглэсэн байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцаахаар шийдвэрлэв.   

            1. Хариуцагч Ц.Э оос иргэн Р.Болдбаатарт олгосон итгэмжлэл хүчинтэй байх хугацаанд тэрээр 2017 оны 3 дугаар сарын 9-ны өдөр өмгөөлөгчөөр Б.Баярааг оролцуулах хүсэлт гаргаж,/1-р хх-99 тал/, түүнээс хойш өмгөөлөгч Б.Баяраа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагч Ц.Э, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Болдбаатар нарын хамт тасралтгүй оролцож ирсэн байх бөгөөд гэрчээс мэдүүлэг авахуулах, нотлох баримт гаргуулах, сөрөг нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээгээр эд хөрөнгө битүүмжлүүлэх, шүүх хуралдаан хойшлуулах зэргээр удаа дараа хүсэлт  гаргаж  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлд заасан эрхийг эдэлж ирснээс үзвэл өмгөөлөгч Б.Баярааг хариуцагч талын хүсэлтээр түүний эрх, ашиг сонирхлыг хамгаалж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож ирсэн хэргийн оролцогч гэж үзэхээр байна.  

Гэтэл шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгч оролцох, түүний эрх, үүргийн талаархи Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлд заасан зохицуулалтыг буруу хэрэгжүүлж, хариуцагч талын хүсэлтээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогч болж хэрэг хэлэлцэх шүүх хуралдаан дээр өөрийн биеэр хүрэлцэн ирсэн, өмгөөлөгч Б.Баярааг оролцуулаагүй нь хэргийн оролцогч төлөөлөгчөөрөө дамжуулан хэрэг хянан шийдвэрлэхэд оролцох, эрх зүйн туслалцаа авах Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1, “ Иргэн өөрийн биеэр буюу төлөөлөгчөөрөө дамжуулан хэрэг хянан шийдвэрлэхэд оролцоно”, мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох өмгөөлөгчийн төлөөлөх эрх нь эрх зүйн туслалцаа авч байгаа талын хүсэлтээр тодорхойлогдоно “ гэсэн заалтыг зөрчсөн төдийгүй, мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 25 дугаар зүйлийн 25.1.2-т заасан мэтгэлцэх зарчмаа хэрэгжүүлэх болон шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг нь хязгаарласан  байна.   

2. Хариуцагч Ц.Э ын  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлд зааснаар шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай бичгээр гаргасан хүсэлтийг шүүх 2018 оны 6 дугаар сарын 11-ний өдөр /3-р хх-113тал/ хүлээн авч, шүүх хуралдаан хийсэн өдөр буюу 2018 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр хянан хэлэлцэж гомдол гаргах эрхийг хангахгүйгээр  шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1-т заасан заалтыг зөрчсөн байна.  

3. Нэхэмжлэгч нь 2016 оны 11 дүгээр сарын 16-ны  өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “ Хариуцагч: Ц.Э ....Ц.Э ын эхнэр  н.Уранчимэг” гэсэн байдлаар хариуцагчаа нэхэмжлэлдээ тодорхойлж бичсэн  байхад шүүх  иргэний хэрэг үүсгэхдээ Ц.Э-д  холбогдуулан иргэний хэрэг үүсгэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2017 оны 1 дүгээр сарын 04-ний өдөр нэхэмжлэгч Х.О  нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэнтэй холбогдуулан /1-р хх-39 тал/,түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нараас  Ц.Э ын эхнэр Д.Уранчимэгийг хамтран хариуцагчаар татах хүсэлтийг  2017 оны 11 дүгээр сарын 02, /1-р хх-211 тал/, 12 дугаар сарын 28, /2-р хх-50 тал/-ны өдрүүдэд  шүүхэд удаа дараа гаргажээ.

Гэтэл шүүх “...зээлийн гэрээнд хариуцагчийн эхнэр болох Д.Уранчимэг   хамааралгүй, ...эрүүгийн хэрэгт сэжигтнээр татагдан байцаалт өгсөн...зээлийн гэрээнүүдэд Д.Уранчимэг гарын үсэг зураагүй, “ гэсэн үндэслэлүүдээр  хамтран хариуцагчаар Д.Уранчимэгийг татах хүсэлтийг  хангахаас татгалзсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.3-т заасан зохицуулалттай нийцэхгүй  байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1-д “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хэд хэдэн ...хариуцагч хамтран оролцож болно” гэж  заасан  зохицуулалтаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хэдэн хариуцагч  оролцохыг шүүх биш харин нэхэмжлэгч талын хүсэлт , зөвшөөрлөөр хийгддэг ажиллагаа  бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд шүүх хөндлөнгийн байр суурьтай байх тусгай зарчмыг зөрчиж нэхэмжлэгч талаас гаргасан  хүсэлтийг хангахаас татгалзсан нь үндэслэлгүй байна.    

 

4. Шүүх нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Хишигбаяраас гаргасан гэрчийн мэдүүлэг  авах тухай хүсэлтийг хүлээн авч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2-д “ Гэрчийг шүүх хэргийн оролцогчийн хүсэлтээр дуудаж мэдүүлэг авна” гэж заасны дагуу 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн шүүгчийн захирамжаар Д.Уранчимэгийг гэрчээр дуудаж, эрх үүргийг тайлбарлаж гэрчийн мэдүүлэг авахыг  туслах шүүгчид даалгажээ. /1-р хх-199 тал/

Шүүхэд 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр иргэн Д.Уранчимэг  бичгээр тайлбар ирүүлснийг / 1-р хх-210 тал/, гэр бүлийн гишүүдийн эсрэг мэдүүлэг өгөхөөс татгалзсан  хууль ёсны баримт гэж үзэхэд учир дутагдалтай байна.

Шүүгчийн захирамжийн дагуу гэрчийг шүүхэд дуудан ирүүлэх, биеийн байцаалттай танилцах, гэрчид үнэн зөв мэдүүлэг өгөх талаар эрх, үүргийн тайлбарлаж өгч хууль сануулах, гэрчийн  мэдүүлэг өгөх эсэх / гэр бүлийн гишүүд бол Үндсэн хуульд заасан гэр бүлийн гишүүдийн эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхийг тайлбарлах/ зэрэг гэрчээс мэдүүлэг авах Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлд  заасан ажиллагаа зохих  журмын дагуу явагдаагүй байна.

5. Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дугаар зүйлийн 40.1, 40.2-д зааснаар нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр үнэлэх журмыг бүрэн хэрэгжүүлээгүй, хэргийн бодит нөхцөл байдал болон маргааны үйл баримтыг зөв тогтоогдоогүй байхад талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзсэн нь үндэслэлгүй байна.

 

Нэхэмжлэгчийн үндсэн нэхэмжлэл зээлийн гэрээнүүдийг хүчин төгөлдөр бусад тооцуулах болон хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн зээлийн гэрээний үүрэгт 2 340 000 000 төгрөг гаргуулах шаардлагуудыг хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж шүүх эрх зүйн буруу дүгнэлт хийж талуудыг шаардах эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болгосон нь Иргэний хуулийн 75, 76 дугаар зүйлийн зохицуулалтыг зөрчсөн, хөөн хэлэлцэх хугацааны талаар хийсэн дүгнэлт нь эрх зүйн үндэстэй болж чадаагүй байна.

 

Түүнчлэн шүүх хөөн хэлэлцэх хугацаагаар талуудын шаардлагуудыг бүхэлд нь   хэрэгсэхгүй болгосон атлаа “...зээлийн гэрээний зүйл болсон мөнгийг зээлдүүлэгч буюу хариуцагч шилжүүлсэн болох нь тухайн гэрээний үүрэгт хэдэн төгрөг авсан болохоо баримтаар нотлоогүй “ гэсэн дүгнэлт нь зөрчилтэй, ойлгомжгүй байна.  

 

6. Шүүх шийдвэрийнхээ тодорхойлох хэсэгт зөвхөн нэхэмжлэгчийн анх шүүхэд  гаргасан нэхэмжлэл, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн үндэслэлийг тусгасан байна.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлага, түүний хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд өгсөн тайлбар, татгалзал, хариуцагчаас нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон нэмэгдүүлсэн шаардлагад гаргасан  татгалзлын талаархи тайлбар зэргийн агуулгыг шийдвэрийн тодорхойлох хэсэгт бүрэн гүйцэт тусгаагүй орхигдуулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т “тодорхойлох хэсэгт нэхэмжлэлийн шаардлага, нэхэмжлэгчийн тайлбар, хариуцагчийн татгалзал, тайлбар, зохигчийн төлөөлөгч буюу ... ийн тайлбарын агуулгыг заана” гэсэн шаардлагыг хангаагүй байна.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгч Х.О нь хариуцагчаас 2 185 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэсэн, шүүх хуралдаанаар хэрэг хэлэлцэх шатанд ч энэ шаардлагаа дэмжиж “ ...2014 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр 684 000 төгрөг, 2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр 1 600 000 000 төгрөг Энхболд болон түүний эхнэр Уранчимэг нарт бэлнээр өгсөн...нэмэгдүүлсэн шаардлага 2 185 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү “ гэсэн тайлбар гаргасан байна.  /3-р хх-184 тал/.

 

Гэтэл шүүх хэргийг хуралдаанаар хянан шийдвэрлэхдээ нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагын талаар ямар ч  дүгнэлт хийгээгүй нь  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.3-т “Шийдвэрийг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын үндсэн дээр гаргана” мөн хуулийн 118 дугаар зүйлийн 118.4-т “ Үндэслэх хэсэгт хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэс болсон нотлох баримтын хууль зүйн болон бодит үндэслэл, түүнийг шүүхээс хэрхэн үнэлж байгаа тухай заана” гэж  заасныг зөрчсөн байна.

 

Иймд нэхэмжлэгч Х.О-н “... нэхэмжлэлийн шаардлага болон мөнгийг авсан гэдгийг хариуцагч хүлээн зөвшөөрч тайлбар, мэдүүлэг гаргасныг  шүүх нотлох баримтаар үнэлээгүй ...  шүүхийн шийдвэрт хөөн хэлэлцэх хугацаа дуусч шаардах эрхгүй болсон талаар үндэслэлтэй тайлбарыг өгөлгүй хэзээнээс хөөн хэлэлцэх хугацааг яаж тооцон,  хэргийг хэрэгсэхгүй болгосон нь ойлгомжгүй ...хуулийн шаардлага хангаагүй байна” гэсэн, 

Хариуцагч Ц.Э ын “..Иргэн Х.О  нь ...  зээлийн гэрээний дагуу мөнгө авахдаа ... нотариат дээр ... гэрчлүүлсэн атлаа зээлээ төлөх болоход энэ гэрээн дээр зураагүй гэсэн хуурамч тайлбар шүүхэд гаргаж байна. ...Иргэний хуулийн 79.1-д үүрэг гүйцэтгэгч шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдах зохицуулалт үйлчилж байна... талуудын шаардлага гаргах эрхээ хэрэгжүүлээгүйн улмаас хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон гэж дүгнэсэн нь үндэслэлгүй ...” гэсэн хэргийн оролцогчдын давж заалдах гомдол үндэслэлтэй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-д “шийдвэр нь хууль ёсны ба үндэслэл бүхий байна “ гэсэн шаардлага хангахгүй байгаа анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж, нэхэмжлэгч, хариуцагч нараас давж заалдах гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг буцаан олгох нь зүйтэй байна.  

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг баримтлан ТОГТООХ НЬ:

 

1.Төв  аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 151/ШШ2018/00984 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж,нэхэмжлэгч,  хариуцагч нарын давж заалдах гомдлыг хангасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид давж заалдах гомдол гаргахдаа төлсөн  нэхэмжлэгч Х.О-н 17 580 000 төгрөг, хариуцагч Ц.Э ын 11 857 950  төгрөгийг шүүгчийн захирамжаар тус тус  буцаан олгосугай. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дэх хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Ц.ӨРНӨДЭЛГЭР

 

                      ШҮҮГЧИД                                                         Р.МӨНХ-ЭРДЭНЭ

                                                                  

                                                                                      Т.ЭНХМАА