Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 74

 

                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярмаа даргалж, шүүгч Ё.Цогтзандан, Б.Халиун  нарын бүрэлдэхүүнтэй,

Нарийн бичгийн дарга: Ч.Лхагвасүрэн

Улсын яллагч: З.Энхжаргал

Иргэдийн төлөөлөгч: Боргио

Хохирогч: Э.Бямбацогт, Д.Батбаяр

Шинжээч Т.Амартүвшин, Г.Ханхүү, Б.Цэцэгжаргал

Шүүгдэгч Ж.Мягмаржав түүний  өмгөөлөгч Ц.Тунгалаг

Шүүгдэгч Д.Амаржаргал түүний өмгөөлөгч Г.Баярмаа, хэлмэрч С.Бямбадэлгэр, А.Баасанжав нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд олны өмнө нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1, 147 дугаар зүйлийн 147.2, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Бодон овогт Жамсрангийн Мягмаржав, мөн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар Бодонгууд овогт Должингийн Амаржаргал нарт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201525031682 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

1.Шүүгдэгч Монгол Улсын иргэн, 1967 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Хэнтий аймгийн Цэнхэрмандал суманд төрсөн, 49 настай эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 2, дүүгийн хамт Улаанбаатар хот Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, сургуулийн 23 дугаар гудамжны 400 тоотод оршин суух бүртгэлтэй, улсаас авсан гавъяа шагналгүй, 2012 оны 8 дугаар сарын 15-нд Чингэлтэй дүүргийн шүүхийн 302 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 1 сарын хорих ял шийтгүүлж 2013 оны 04 дүгээр сарын 12-нд 3 cap 15 хоногийн хорих ял эдлэхээс хугацааны өмнө тэнсэн суллагдсан, Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газрын 2009 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн "Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай" 463 тоот тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д заасан гэмт хэргийг Өршөөл үзүүлэх тухай 2009 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож байсан, хэрэг хариуцах чадвартай, Бодон овгийн  Жамсрангийн  Мягмаржав РД:/ХЕ67080816/

  1. Шүүгдэгч Монгол Улсын иргэн, 1971 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 45 настай эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 2, ахын хамт Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо сургуулийн 23 дугаар гудамжны 400 тоотод суух бүртгэлтэй, улсаас авсан гавъяа шагналгүй, 1990 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Сүхбаатар дүүргийн шүүхийн 84 дүгээр тогтоолоор Эрүүгийн хуулийн 153 дугаар зүйлийн 153.2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял шийтгүүлж, 1991 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр 1 сар 18 хоногийн хорих ял эдлэхээс хугацааны өмнө тэнсэн суллагдсан, Бодонгууд овогт Должингийн Амаржаргал /РД:ХЕ71092412/

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/

 

  1. Шүүгдэгч Ж.Мягмаржав нь 2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо сургуулийн 23-400 тоотод танхайн сэдэлтээр хохирогч Батбаярыг зодож бие махбодид нь хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг,

2014 оны 03 дугаар сарын 18-ны өдөр яллагдагч Д.Амаржаргалтай бүлэглэн Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо сургуулийн 23-400 тоотод хохирогч Бямбацогтын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн   зодож  биед нь хөнгөн гэмтэл учруулж бэлэн 10.000 төгрөг, 335.000 төгрөгийн эд зүйлийг дээрэмдсэн гэмт хэргийг,

Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байхдаа 2016 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр цагдан хорих 461 дүгээр ангиас түр зөвшөөрлөөр авч байцаан шийтгэх ажиллагаа явуулж дуусаад Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн 2 дугаар хэлтсийн түр хүлээлгийн танхимаас гарт зүүсэн гавтайгаа оргон зайлсан гэмт хэргийг,

  1. Шүүгдэгч Д.Амаржаргал нь 2014 оны 03 дугаар сарын 18-ны өдөр яллагдагч Ж.Мягмаржавтай бүлэглэн Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо сургуулийн 23-400 тоотод хохирогч Д.Бямбацогтын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн биед нь хөнгөн гэмтэл учруулж бэлэн 10.000 төгрөг, 335.000 төгрөгийн эд зүйлийг дээрэмдсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

                                                                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.Мягмаржавын: Мэдүүлэг өгөхгүй гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Амаржаргалын: Мэдүүлэг өгөхгүй гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.Батбаяр: Тухайн хэрэг гардаг өдөр 22 цагийн үед гэрээс гарч явж байгаад гудамжинд Чулуунцэцэгтэй таарсан. Тэгээд би Чулуунцэцэгт надад 2000 төгрөг байна танд мөнгө байна уу нэмээд архи авъя гэж хэлсэн. Тэгтэл Чулуунцэцэг надад мөнгө байхгүй Мягмаржав ахад чинь архи байгаа, гэртээ байгаа гэж хэлсэн. Би Чулуунцэцэгийг хамт Мягмаравын гэрт орох уу гэж асуусан тэгтэл намайг ганцаараа ор гэж хэлээд гудамжинд үлдсэн. Би тэгээд Мягмаржавын гэрт ороход харанхуй байсан тэгтэл Мягмаржав ах орон дээрээс босч ирээд юугаа шиншилсэн хог вэ гээд миний толгой тус газарт цохиход би ухаан алдаж унасан. Тэгээд Мягмаржав намайг дэвсэхэд би сэрсэн. Би тухайн үед толгойгоо ийм болсныг мэдээгүй. Тэгтэл гадаа цагдаа нар ирэх шиг болоход Мягмаржав ах намайг чи дуугүй орон дээр хэвт гэж хэлсэн. Цагдаа нар юу болсон талаар Мягмаржаваас асуухад манай гэрийн цонхыг хүн хагалчихлаа гэж цагдаад хэлсэн. Тэгээд цагдаа яваад өгсөн. Тэр цонх хагалсан асуудлын хувьд намайг мөргүүлж тэр цонхыг хагалсан. Тэгээд би гэртээ харьтал Баярсайхан ах миний толгойг эвгүй хагарсан байна түргэн дууд гэж хэлээд, түргэн дуудаж эмнэлэгт хэвтүүлсэн. Надад учирсан гэмтлийг Мягмаржав учруулсан би баримтаар 436.000 төгрөгийг нэхэмжилнэ, энэ гэмтлээс болж миний толгой байнга өвддөг болсон гэв. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Э.Бямбацогт: 2014 оны 03 дугаар сарын 18 өдөр гэртээ байж байгаад дүүгээсээ мөнгө асуутал дүү надад 20.000 төгрөг өгсөн. Тэгээд би гэрээс гарч явж байгаад Батболдтой таарсан. Батболд бид хоёр дэлгүүрээс нэг шил архи аваад хувааж уусан. Тэгээд Батболдоос салаад явж байтал Чулуунцэцэг намайг дуудаад гэрт хүргээд өг гэж хэлсэн. Тэгээд би Чулуунцэцэгийг дагуулаад Мягмаржавын гэрийн хаалгаар ортол цаанаас Мягмаржав гараад ирсэн. Тэгтэл Чулуунцэцэг хаалга хаагаад намайг орхиод зугтсан. Би байшингийн хаалгаар гарах гэж оролдож байтал Мягмаржав намайг боосон тэгээд Амараа гэж дуудсан. Тэгтэл Амараа над дээр хүрч ирээд алх шиг зүйлээр миний толгой тус газарт цохисон. Нэг мэдсэн би гудамжинд хүн босоорой гэж хэлэхэд би сэрсэн. Амаржаргал намайг бяд муутай цохисон учраас би өдий зэрэгтэй явж байгаа. Би шүүгдэгч нараас 3.023.728 төгрөгөөр нэхэмжилж байна. Би хувийн компанид ажилдаг байсан ажилгүй байсан сарын цалингаа нэхэмжилж байна гэв.

 

Мөрдөн байцаалтанд гэрч С.Чулуунцэцэг: 2014 оны 03 дугаар сарын 18-ны өдөр орой Мягмаржавын гэрт очход Мягмаржав согтуу байсан болохоор орж чадаагүй тэгээд гудамжинд согтуу байж байтал Бамбацогтой таарсан. Бямбацогт намайг гэрт чинь хүргээд өгий гэж хэлсэн. Тэгээд Бямбацогттой цуг Мягмаржавын гэрт очоод үүдний хаалгыг нь онгойлгоход Мягмаржав хэн бэ гэж хэлэхээр нь айгаад гараад зугтаагаад гэртээ харьсан. Тэгээд юу болсныг сайн мэдэхгүй байна. Хохирогч Батбаяртай дэлгүүрийн үүдэнд таархад Батбаяр надаас та хаашаа явж байгаа юм бэ гэж асуухаар нь би Мягмаржав ахын гэрт чинь очоод явж байна. Мягмаржав согтуу унтаж байна гэж хэлсэн. Тэгтэл Батбаяр шартаж үхлээ 100 грамм архи олж уух юмсан гэж хэлсэн. Батбаяр Мягмаржав ах гэртээ унтаж байгаа юм чинь би очиж уулзлаа гэж хэлсэн. Би тэгэхээр нь хэрэггүй гэж хэлсэн. Тэгтэл Батбаяр Мягмаржавын гэр рүү орохоор нь араас орох гэтэл маргаан гарахаар нь цагдаа дуудсан. Би цагдаа ирээд явсны дараа Мягмаржавын гаднаас явсан гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч Б.Цэцэгжаргал: Би урьд гаргасан 3-н шинжээчийн дүгнэлт үндэстэй байна гэж дүгнэлт гаргасан. Хохирогч манай эмнэлэг дээр хагалгаанд орсон. Нүдний торлогын ховхорол бол өөрө хүнд гэмтэлд ангилагддаг. Торлогын ховхорлын дараагаар нүдний цөцгийд тос хийснээр нүдний даралт ихсээд харааны мэдрэлийн хатингаршилт өгч хараа алдсан байдаг. Хамгийн гол дүгнэлт гарахад хүчин зүйл бол хохирогч багад авсан гэмтлээсээ харааны алдагдал хэдэн хувь байсныг тогтоож дурьдаагүй байсан учраас яг энэ гэмтлээс хараа хэдэн хувь алдагдсан юм бэ гэдгийг тогтоох боломжгүй. Өмнөх дүгнэлт дээр Мөнхзаяа эмч силикон тос авсан хугацаандаа эмчилгээ хийлгээгүй гэж дүгнэлт гаргасан байдаг.ийм учраас хөнгөн гэмтэл гэж дүгнэлт гаргасан байх, яг манай эмнэлгийн баримт бичгийг шүүхэд 1 сар 10 хоногийн дараагаар силикон тос авахуулах хагалгаанд орсон энэ дээрх баримтаар тогтоогдож байгаа. Хохирогчийн нүдний асуудал дээр эцсийн байдлаар ийм дүгнэлт гарсан гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч Г.Энхбаатар: Шинжээч эмч Б.Цэцэгжаргал эмчийн хэлж байгаа дүгнэлттэй санал нэг байна.

               Мөрдөн байцаалтад хохирогч Д.Батбаярын мэдүүлэг:  2015 оны 11 сарын 17-нд 22 цаг өнгөрч байсан Хайлааст дэлгүүрийн үүдэнд Баярсайхантай тамхилаад зогсож байтал Мангас Жагаа буюу Мягмаржавын эхнэр Чука буюу Чулуунцэцэг уг дэлгүүрийн гадаа ирсэн юм. Чука эгчээс архи байна уу гэхэд Жагаа ах чинь гэртээ архитай байгаа гэж хэлэхээр нь би Мягмаржав ахын гэрт ороход хэн бэ гэж асуухаар нь би Батбаяр байна гээд мэндийг нь асуучаад Жагаа ахаа архи байгаа юм уу гэхэд дуугараагүй, надтай зөрөөд гал тогооны apaac юугаа шиншилсэн хулгайч вэ гээд миний ар дагзруу хатуу биетээр цохиод би ухаан алдсан юм. Би хэсэг хугацааны дараа сэрэхэд Мягмаржав гартаа гурилын элдүүр мод барьчихсан зогсож байсан. Тэр үед миний толгой орчмын дагз, зулай зэргээс цус гоожоод тогтохгүй байсан. Тэр үед би та яаж байгаан гэхэд чамайг хуцаад бай гэж хэлэхээр нь би аргадаж гуйгаад Жагаа ахаа та болиоч гэж хэлээд тайвшруулаад би том өрөөний орон дээр хэсэг хэвтэж байхад хөдөлгөөнт эргүүлийн 2 цагдаа орж ирсэн. Тэр үед цагдаа наана чинь юун хүн бэ гэхэд Мягмаржав манай дүү унтаж байна гэж хэлсэн, 2 цагдаа гарсны дараахан би гэрээс нь зугтааж гарсан. Би гэрлүүгээ харьчихаад толгой өвдөөд болохгүй байхаар нь Баярсайхан гэх ахыг дуудсан. Удалгүй Баяраа ах орж ирээд би өөрийнхөө толгой болон бие хаагаа үзүүлэхэд толгойноос чинь их хэмжээний цус гарч байна, түргэн тусламж дуудъя гээд 103 луу залгаад дуудсан. Түргэний эмч ирээд миний толгойд боолт хийгээд гэмтлийн эмнэлэг явахгүй бол болохгүй гэж хэлээд намайг аваад явсан...ямар шалтгааны улмаас зодсоныг нь би мэдэхгүй байна, нэг мэдэхэд намайг араас дагзруу цохиж, ухаан алдуулсан, яг хэдэн удаа юугаар цохьсоныг сайн мэдэхгүй байна. Би энэ хүнтэй нэг дор амьдардаг хөршүүдийн харилцаа холбоотой. Шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна.  Би тэр өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан, шараа тайлах гээд дэлгүүр явахад Чука /Чулуунцэцэг/ нь таараад архи байна уу гэж асуухад Жагаа /Мягмаржав/ ахад чинь байгаа гэж хэлэхээр нь би явж очсон юм. Би эд эрхтэнээрээ хохирсондоо маш их гомдолтой байна. Эмчилгээний зардлыг нөхөн төлүүлж авмаар байна./хх-1-19-20/

         2014.03.19-нд Э.Бямбацогтын өгсөн тайлбарт: 2014.03.08-ны өдөр 15-16 цагийн үед ЧД-ийн 13-р хорооны нутаг дэвсгэрт байрлах сургалтын төвийн ойролцоо Жаргалсайханы /Мягмаржав/ эхнэр явж байхаар нь гэрт нь оруулж өгсөн. Жаргалсайхан гэртээ Амараа гэдэг залуутай байсан, намайг хардаж Амраатай нийлж зодсон. Алхаар толгойруу цохиод нүүрлүү өшиглөсөн, нуруу руу индүү шиг зүйлээр хайраад байх шиг байсан. Тэгээд чихэнд байсан ээмэг, 2 давхар, мөнгөн гинж, хуруунд байсан 1 бөгжийг авсан. ...Гудамжинд Жаргалсайханы эхнэр согтуу явж байхаар нь гэрт нь оруулж өгөөд гарах гэтэл тэр 2 тал талаас зодсон. Ай фоне-4 гар утас авсан гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-1-19-20/

              Мөрдөн байцаалтад хохирогч Э.Бямбацогтын мэдүүлэг: 2014 оны 03 сарын 18-нд цэргийн баяр болох гэж байна гээд дүү Бямбахишигээс 20.000 төгрөг аваад  12-13  цагийн үед гэрээсээ гарсан. Гудамжиндаа гартал таньдаг Анхаа, нөгөөгийн нэрийг мэдэхгүй зүс таних залуу нартай тааралдаад дэлгүүрээс 1 шил 0.75 хэмжээтэй архи авч гудамжинд хувааж уугаад 3-уулаа салсан. Тэгтэл манай урд талын айлын Батболд гэдэг залуу тааралдаад уулзаагүй удсан гээд 0.33 хэмжээтэй архи авч гудманд хувааж уусан. Гэртээ харих гээд алхтал гудамжны хойд хэсгээс хүн дуудахаар эргээд  харахад наана нэг авгай хашааны ёроолд согтуу сууж байсан. Тэр эгчийг би танихгүй зүс мэддэг байсан. Би тэр эгчээс та юу хийж байгаа юм бэ гэхэд би согтуу байна, чи оруулаад өгөөч гэхээр нь тэр эгчийг сугадаад 100 метр орчим яваад гэрийнх нь үүдэнд очоод байшинд тэр эгчийг оруулж өгөхөд байшин дотор Амараа гэж хэлгүй залуу, ах Жагаа /Мягмаржав/ нарын хамт согтуу сууж байсан. Тэгтэл эхнэр нь хаалга хаагаад байшингаас гараад яваад өгөхөөр нь би араас нь гарах гэтэл мангас Жагаа /Мягмаржав/ чи яагаад манай эхнэртэй архи ууж согтуу оруулж байгаа юм бэ гээд хардаад том дуугартал дүү Амараа нь гүйж ирээд миний толгойруу цохиод авсан, шууд 2-3 удаа үргэлжлүүлээд цохиод би ухаан балартаад унаад өгсөн. Тэр хооронд Амараа ахтайгаа нийлээд намайг цохиод  байсан. Жагаа нь нүүрлүү хэд хэд гуталтай хөлөөрөө дэвссэн. Би ухаан балартаад сэрэхэд гудамжинд намайг танихгүй хүн татаж сэрээсэн. Намайг сэрэхэд хамаг хувцас норчихсон, урагдсан, биед байсан 10.000 төгрөг, Ай поне-4 маркийн гар утас, мөнгөн гинж, 2 ширхэг ээмэг зэрэг байхгүй болсон байсан. Би арай гэж мөлхөж байгаад гэртээ орсон. Гэмтлийн эмнэлэгт гавал тархины тасагт 10 хоног хэвтэж эмчлүүлээд эмнэлэгээс гарахын 2 хоногийн өмнөөс зүүн нүд маань юм харахаа больсон. Эмнэлэгээс 2014.03.28-нд гараад 2014.04.04-нд Болор мэлмий эмнэлэгт зүүн нүдний торлогийн хагалгаанд орсон. Түүнээс хойш зүүн нүд юм харахгүй байсан. Эмчид үзүүлэхэд даралтнаас чинь болоод байгаа гэж хэлсэн. Сүүлдээ юм харахгүй байхад Болор мэлмий эмнэлэгт очиж нүдний силкон тос, болороо авахуулсан. ...Жагаа нь нэг ухаан ороход нүүрлүү гуталтай хөлөөрөө дэвсээд байсан. Нүд шүдийг Жагаа нь нүүрлүү дэвссэнээрээ гэмтээсэн гэж бодож байна. Мөн нуруу гэдэс түлэгдсэн байсан. Дүү маань утсыг Турк улсаас авсан гэсэн, тухайн үедээ 1 сая төгрөг гэж хэлж байсан, Мөнгөн гинж нь 47 граммтай, сүлжсэн хээтэй, 180.000 төгрөгөөр таньдаг хүнээсээ аваад 2 cap болж байсан. Мөнгөн ээмэг нь дүүгээсээ авч байсан, 50.000 төгрөгөөр үнэлж байна гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-1-74-75/

         Мөрдөн байцаалтад гэрч Ц.Алтангийн:  ...2015 оны 03 сарын 18-ны орой 20 цагийн орчим гэрт ирэхэд миний хүү орон дээрээ хэвтсэн, шокын байдалтай хүнтэй юм ярихгүй босож чадахгүй байсан. Гэмтлийн эмнэлэг орсон, эмч нар үзээд толгойд нь оёдол тавиад нуруу болон хэвлийд түлэгдсэн, арьс нь ил гарсан байдалтай байсан. гэмтлийн эмнэлэгт 10 хоног сахиуртай хэвтээд гарсан. Эмнэлэгээс гарахын урьд өдөр нь миний хүү Бямбацогтын зүүн нүд нь юм харахаа больж тухайн үед эмчлэгч эмчид нь хэлээд гаднаас нүдний эмч дуудаж үзүүлээд харвалт өгсөн байна гээд Болор мэлмий эмнэлэгт үзүүлээд нүдний хагалгаанд ороод зүгээр болоогүй, дахин хагалгаанд орох шаардлагатай гээд 1 сарын дараа 400.000 төгрөгөөр орсон. Уг хагалгаанууд Болор мэлмий эмнэлэгт явагдсан боловч миний хүү дахин юм хараагүй. Нүдний болор солих шаардлагатай гэсэн. ...Би эмнэлэг явахаас өмнө зодсон гэх айлд нь явж очиход мангас Жагаа нь дүү Амараагаа дуудаад алаадахъя гэсэн. Тэр үед би хүнтэй хамт явж байсан болохоор тэр хүн намайг яв яв гэж хэлсэн. Би гэрээс нь гарахад мангас Жагаа гэрийнхээ гадаа гарч ирэхэд эд зүйлийг нь дээрэмдсэн юм бол гар утас болон бусад зүйлийг нь өг гэхэд манай авгай гараад зугтаасан гэж хэлж байсан. Би хүүхдээ эмнэлэгрүү аваачихын тулд яваад өгсөн. Тухайн өдөр нэг шил архи найзуудтайгаа уучаад гэрлүүгээ харих замд гудамжинд нэг эмэгтэй сууж байсан, намайг гэрт хүргээд өг гэж хэлсэн гэсэн. Миний хүүгийн аль нэг гарынхан зүүн хуруунд байсан мөнгөн бөгжний шигтгээ нь гаранд шигдсэн, гэмтлийн эмнэлэг дээр очоод уг бөгжийг хайчилж авсан юм. Би өөрийн хүүгийн эмчилгээний зардалд эм тариа, хагалгааны төлбөр, шинжилгээ, томографын зураг, алдагдсан эд зүйл болон, тухайн үед ажилгүй 4 сарын төлбөр зэргийг тооцож үзээд байцаагчид баримтаар болон бичгээр гаргаж өгөхөд 6.153.799 төгрөгний хохирол гарсан юм. Миний хүү бага байхдаа буюу 4 настайдаа нүдээ харандаагаар хатгуулаад хагалгаанд орж байсан юм. Тэр үедээ хагалгаа амжилттай болоод өдий хүртэл ямар нэгэн өвдөж зовдог асуудал байхгүй байдаг байсан юм. Мангас Жагаа буюу Мягмаржавт зодуулсны улмаас болж миний хүү одоо эрхэлсэн тодорхой ажилгүй, эмчилгээ үйлчилгээ хийж чадахгүй байна. Би эдгээр хүмүүст гомдолтой байна, хэргийг үнэн зөвөөр шийдвэрлүүлж, хохирол эмчилгээний зардлаа гаргуулж авмаар байна. Би таньдаг болон ах дүү хамаатнаасаа мөнгө зээлж байгаад хүүгээ удаа дараа хагалгаанд оруулсан юм. миний хүүгийн барьж байсан, Ай фоне 4 маркын гар утас, хүзүүний өргөн, гинж,нарийхан зүүлт, өрөөсөн ээмэг, бөгж зэрэг эд зүйлүүд нь алга болсон байсан юм гэж мэдүүлсэн /хх-1-83-84/

 

        Мөрдөн байцаалтад гэрч Ц.Баярсайханы: ...2015 оны 11 сарын 17-ны өдөр би Батбаярын гэрт Өсөхөө, Батбаяр бид 3 шил Их монгол нэртэй архи уучихаад гэрлүүгээ орсон. Орой Хайлааст дэлгүүрийн үүдэн дээр Батбаяртай таараад бид 2 хоорондоо юм яриад зогсож байхад Мангасын /Мягмаржавын/ эхнэр болох Чука гэх эмэгтэй хүрч ирээд Мангаст /Мягмаржав/ архи байгаа, манайд оръё, Баяраа хэрэггүй гээд Батбаярыг дагуулаад гэрлүүгээ явсан. Шөнө 00 цаг 30 минутын орчимд Батбаяр надруу өөрийнхөө дугаараас залгаад Баяраа ахаа би хүнд зодуулчихлаа бие муу байна та ороод ирээч гэсэн. Би гэрлүү нь ороход толгой нь битүү цустай, намайг манай эгчтэй яриад өгөөч гэсэн, Батбаяр хүнд зодуулаад биеийн байдал нь муу байна гээд эгчид нь хэлэхэд 103 дуудаад өгчих гэсэн .103-н эмч ирээд гэмтлийн эмнэлэг рүү аваад явсан. Мангас Жагаа зодсон гэж ярьсан, яг юугаар хаана нь хэдэн удаа цохьсоноо хэлээгүй гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-1-79/

 

       Мөрдөн байцаалтад гэрч Б.Баасанжавын: ...2015 оны 03 сарын 18 ны орой 18 цагийн орчимд би гэрээсээ гараад гудамжаар уруудаад явж байхад манай хамаатны дүү болох манай хашаанд байх Бямбацогт нь өөдөөс согтуу юм шиг, хувцас хунар нь норсон нүүр ам нь нэлэнхүйдээ цус нөж болсон ирж байхаар нь би тосож аваад гэрлүү нь оруулж өгсөн, тэр үед охин дүү болох Бямбахишиг байсан, яасан талаар асуухад гудамжинд таарахад ийм байдалтай явж байхаар нь би авч ирлээ гэж хэлсэн. Чи хэнд зодуулсан юм бэ гээд Бямбацогтоос асуухад Мангас Жагаа буюу Мягмаржавын эхнэр болох Чукатай гудамжинд таараад эгчийгээ гэрт хүргээд өг гэсэн, тэр үед гэрлүү ороход нь шууд цохиж унагаад зодоод эд зүйлийг авсан гэж хэлсэн, тэгээд цагдаа түргэн тусламж дуудах шаардлагатай гээд ээж Алтан ирээд би нэг унаа олж өгөөд гэмтлийн эмнэлэгрүү явсан юм.  Тухайн хэрэг учрал болсны дараахан би гэрт нь хохирогчийн ээж Алтанг дагуулж очоод уулзахад Мангас Жагаа, дүү Амараа нар нь согтуу байсан. Тэгээд маргааш нөгөөдөр нь манай гудамжинд Мангас Жагаа таараад Бямбацогтын гар утсыг Чука зарах гээд байна, үүнийг нь аваад өгчихмөөр байна гэж хэлж байсан, тэгээд тэр өдрөө, манай дүү Бямбацогтын гар утсыг Монтел дээр зарах гэж яваад манай хамаатны охинтой таараад яриад авах гэхэд манай охины утас гээд орилж, чарлаад бөөн юм болсон гэж хэлж байсан юм гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-1-85/

         Мөрдөн байцаалтад гэрч Б.Ариунтунгалагийн: ...2014 оны 03 сарын 19-ны өглөө би СБД-ийн дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Монтел гар утасны худалдаа үйлчилгээний төвийн 1 давхарт ажил дээрээ сууж байхад гаднаас гар утас зарна гэсэн 1 эмэгтэй 2 залуугийн хамт орж ирээд утас зарна гэхээр би авах гээд үзэхэд Ай фоне 4 маркын гар утас байсан, би түүнийг хаанаас авсан, ямар учиртай зарах гэж байгаа талаар асуухад тэр эмэгтэй манай охин өгсөн юм, би ашиглаж чадахгүй байна гэж хэлэхээр би аваад сонирхож үзээд компьютерт уг гар утасны Apple ID байна уу үгүй юу гэдгийг үзэхэд Хишигээ гэсэн хаягтай Ай ди локтой байсан, үүнийхээ кодийг мэдэх үү гэж асуухад охинлуугаа асуугаад авчихъя гэсэн тэгэхээр нь би бүтэхгүй юм шиг байна гэж хэлээд авахаа болчихсон юм. Би тэр хүмүүсийг сайтар ажиглаж харсан юм. Тэр үед би Алтан эгчрүү яриад Бямбацогтын алдсан утасны талаар лавлаж асуухад надад Ай фоне 4 маркын гар утас гэж хэлсэн юм. Тэгээд би нөгөө хүмүүсийн араас гараад тэр хүмүүсийг хайхад байхгүй байсан юм. Тэгээд би тэр хавийнхаа ченж нарт хэлээд Ай фоне 4 маркын гар утсыг алга болсон талаар би наад утас чинь хулгайн гар утас шүү гэж хэлсэн. Тэр үед нөгөө эмэгтэй 2 залуугийн хамт Багшийн дээдийн чиглэл, Хөрөнгийн биржийн хажуугаар зам хөндлөн гараад цаашаа гүйсэн, би араас нь гүйгээд гүйцээгүй юм. Танкын хар хувцастай, түрийтэй гуталтай, 43-50 орчим насны 175-185 орчим өндөр нуруутай, зуйвандуу, цагаан шаргалдуу царайтай, бүлтгэр нүдтэй, тод хөмсөгтэй залуу байсан юм. Нөгөө нэг залуу нь хөх эрээн өнгийн куртиктэй өндөрдүү нуруутай насны хувьд нөгөө залуутайгаа адилхан, залуу байсан юм. Хажууд нь явсан эмэгтэй нь бор өнгийн ногоондуу өнгөтэй, савхин урт дээлтэй, дээгүүрээ алчуур боосон бордуу царайтай, богино түрийтэй гутал дээр оймсныхоо түрийг гаргаж өмссөн, 45-48 орчим насны эмэгтэй хүн байсан юм. Хар өнгийн ай фоне 4 маркын гар утас байсан юм. Тэр гар утасны Ай ди Англиар Hishigeenee гэсэн Ай ди кодтой байсан. Тэр 3 хүний нэг эрэгтэй, эмэгтэй 2 нь гэр бүлийн харилцаатай хүмүүс байх шиг байсан, тэр үед эрэгтэй нь зарна гэж хэлж байсан, би үзэхэд манай охины утас надад өгсөн юм, би хэрэглэж чадахгүй байна гэж хэлж байсан юм гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-1-105-107/

 

          Мөрдөн байцаалтад гэрч Э.Бямбахишигийн: ...2014 оны 03 сарын 18-ны орой цагийг нь сайн санахгүй байна Баасанжав ах орж ирээд Бямбацогт ахыг гудамжинд зодуулсан байна гэж хэлчээд гарч яваад хэсэг хугацааны дараа манай ахын толгойноос нь цус гарсан, нүүр нь битүү хавдартай хувцас нь шалав норсон, шавар шавхай, цустай хувцастай гэрт орж ирсэн. Би 103 руу залгаж түргэн тусламж дуудаад эмч ирээд эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлчээд яваад өгсөн. Би ээжрүүгээ яриад Бямбацогт ах зодуулсан байна гэж хэлээд гэмтлийн эмнэлэг рүү аваад явсан, мөн биед нь байсан Ай фоне 4 маркийн 16 гега багтаамжтай хар өнгийн гар утас, мөнгөн гинж, 1 талын чихэндээ зүүсэн байсан цагирган ээмэг, бөгж зэрэг эд зүйлүүд нь алдагдсан, нэг хуруунд нь байсан том мөнгөн бөгжийг нь хатуу биетээр цохиж гэмтээсэн бололтой хуруунд шигдээд орчихсон байсныг эмнэлэг дээр очоод тасдаж авсан байх. Маргааш нь Ариунтунгалаг гэх манай хамаатны эгч /Монтел дээр гар утас зардаг/ надруу залгаад Монтел дээр 2 эрэгтэй, 1 эмэгтэйгийн хамт Ай поне маркийн гар утас зарна гээд явж байна чиний Ай Ди код нь ... мөн үү гэж асууж байсан. Тэр үед би мөн гэж хэлсэн. Тэр 3 хүнийг хайгаад тэр хавьдаа хулгайн гар утас байна шүү битгий аваарай гээд хэлсэн гэж байсан гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-1-124-126/

         Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2014 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн №4288 тоот

Шинжээчийн дүгнэлтэд:

  1. Бямбацогтын биед тархи доргилт, тархины тал бөмбөлөгийн таславч хоорондын дух хэсэг дэх зөөлөн бүрхүүл доорх бага хэмжээний цус харвалт, дух, зүүн зулай, чамархай, хоёр нүдний дээд болон доод зовхи, нүүрний зөөлөн эдийн няцрал, зүүн зулай, уруулд няцарсан шарх, хоёр нүдний зовхи, эрүү, хүзүү, ууцанд цус хуралт, үүдэн хоёр шүдний булгарал, хэвлий нуруун дахь түлэгдэлт гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Үүдэн хоёр шүдний булгарал нь цаашид хөдөлмөрийн ерөнхий чадвар алдалтанд 10% нөлөөлнө. Шинжээч эмч Ч.Эрдэмболор гэсэн дүгнэлт /хх-1-144/

 

  Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2014 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн №408 тоот Шинжээчийн дүгнэлтэд:

  1. Бямбацогтын биед тархи доргилт, тархины эдийн голомтлог няцрал, дух, зулай, чамархай, хоёр нүдний дээд болон доод зовхи, нүүрний зөөлөн няцрал, зүүн зулай, уруулд няцарсан шарх, хоёр нүдний зовхи, эрүү, ууцанд цус хуралт, хамар, зүүн хацар, шанаа, ууцанд зулгаралт, үүдэн шүдний булгарал, хэвлий нурууны түлэгдэлт гэмтэл учирчээ.
  2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Үүдэн хоёр шүдний булгарал нь цаашид хөдөлмөрийн ерөнхий чадвар алдалтад 10% нөлөөлнө.
  5. Бямбацогт нь 5 настайдаа зүүн нүдэндээ гэмтэл авч байсан гэх бөгөөд гэмтэл авсанаас хойшхи харааны чадвар хэд байсан нь тогтоогдохгүй байх тул харааны бууралтаар гэмтлийн зэрэг тогтоох боломжгүй байна. Шинжээч эмч С.Одончимэг,   Т.Чимэд-Очир, М.Отгонбаатар гэсэн дүгнэлт /хх-1-134-135/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн №461 тоот Шинжээчийн дүгнэлтэд:

1. 2014.03.21-ны №4288, 2014.05.14-ны бүрэлдэхүүнтэй шинжээчийн №408 тоот дүгнэлтүүдтэй санал нэг байна.

2. Бямбацогт 2014.03.18-нд зүүн нүдээ бусдад цохиулсан ба тухайн үед нүдний торлог ховхорсон учир 2014.04.04-нд Болор мэлмий эмнэлэгт мэс засалд орсон байна.

3. Бямбацогт нь хүүхэд байхдаа нүдэндээ гэмтэл авч байсан байх бөгөөд одоо эвэрлэгийн төвд хуучин сорвитой байна. 2014.03.18-ны торлогийн ховхролт гэмтэл нь хүүхэд байхад зүүн нүдэндээ гэмтэл авч байсантай холбоогүй юм.

4. Бямбацогтын биед тархи доргилт, тархины эдийн голомтлог няцрал, зүүн зулай, уруулд няцарсан шарх, хоёр нүдний зовхи, эрүү, хүзүү, ууцанд цус хуралт, хамар, зүүн хацар, шанаа, ууцанд зулгаралт, үүдэн хоёр шүдний булгарал, хэвлий, нурууны түлэгдэлт, торлогийн ховхрол бүхий гэмтэл учирчээ. Дээрхи тархи доргилт, тархины эдийн голомтлог няцрал, дух зүүн зулай, чамархай, хоёр нүдний дээд болон доод зовхи, нүүрний зөөлөн эдийн няцрал, зулай уруулд няцарсан шарх, хоёр нүдний зовхи, эрүү, хүзүү, ууцанд цус хамар, зүүн хацар, шанаа, ууцанд зулгаралт, үүдэн хоёр шүдний засал, хэвлий, нурууны түлэгдэлт, гэмтлүүд нь мохоо зүйлийн ба өндөр хэмийн үйлчлэлээр үүсгэгдэх, эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Үүдэн хоёр шүдний булгарал нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг 10% тогтонги алдагдуулна.

5. Бямбацогт нь хүүхэд байхдаа зүүн нүдэндээ гэмтэл авч байсан гэх бөгөөд гэмтэл авсанаас хойш харааны чадвар нь хэд байсан нь тодорхойгүй байх тул хийгдсэн мэс засал амжилттай болсон хэдий ч дараагийн ээлжийн силикон тос авах, хиймэл болор суулгах мэс засал хийгдэх ёстой байсан боловч хяналтанд үзүүлэлгүй явсаар нүдний даралт ихсэлт, харааны мэдрэлийн хатингаршил, өвчний улмаас зүүн нүдний хараа сэргэх магадлал буурсан байна. Иймд зүүн нүдний хараа бууралтанд гэмтлийн зэрэг тогтоох боломжгүй байна. Шинжээч эмч М.Энхбаяр,  Ө.Сарангэрэл, нүдний эмч Ц.Мөнхзаяа гэсэн дүгнэлт /хх-2-101-103/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн №16590 тоот Шинжээчийн дүгнэлтэд:

  1. Д.Батбаярын биед цээжний хөндийн битүү гэмтэл, цээжний хэнхэрцгийн зөөлөн эдийн няцрал, баруун 8,9-р хавирганы хугарал, цээжний хөндийн хий 550мл/ шингэн /150мл/ хуралдалт, зүүн нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, зулай, дагз, доод уруулд шарх, зүүн нүдний дээд доод зовхи, зуүн гарын сарвуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дух, баруун шанаа, зүүн гарын сарвуунд зулгаралт, баруун өвдөг, баруун нүдний доод зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
  4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтийн үр дүнгээс хамаарна шинжээч эмч Г.Ханхүү гэсэн дүгнэлт /хх-1-142/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн ¹63 тоот шинжээчийн дүгнэлт:

           1.2014.03.21-ний өдрийн шинжээч эмч Ч.Эрдэмболорын гаргасан ¹4288, 2014.05.14-ний өдрийн шинжээч эмч С.Одончимэг, Т.Чимэд-Очир, М.Отгонбаатар нарын гаргасан 408, 2016.04.22-ны өдрийн шинжээч эмч С.Энхбаяр, Ө.Сарангэрэл, Ц.Мөнхзаяа нарын гаргасан 461 дугаартай дүгнэлтүүд тухайн үедээ үндэслэлтэй байна.

           2.Э.Бямбацогтын биед зүүн нүдний эвэрлэгийн төвийн сорви тогтоогдсон ба энэ нь тухайн үед учирсан гэмтэлтэй шалтгаант холбоогүй, 2014.03.18-нд зүүн нүдний торлогийн ховхрол гэмтэл учирснаас 2014.04.04-ний өдөр зүүн нүдэндээ торлог шилэнцрийн мэс засал, 2014.05.16-ны өдөр зүүн нүднээс силикон тос авхуулах мэс засалд тус тус орж, улмаар зүүн нүдний даралт ихсэлт, зүүн нүдний харааны мэдрэлийн хатингаршил өөрчлөлт тогтоогдлоо. Харин Бямбацогт нь хүүхэд байхдаа зүүн нүдэндээ гэмтэл авч байсан гэх бөгөөд гэмтэл авсанаас хойш харааны чадвар хэд байсан нь тодорхойгүй учир зүүн нүдний хараагүйдэл 2014.03.18-ны өдөр учирсан гэмтэлтэй шалтгаант холбоотой эсэхийг нарийвчлан тогтоох боломжгүй байна.

           3.Эмчилгээ оношлогоог цаг тухайд нь хийлгэсэн байна.

           4.Э.Бямбацогтын биед тухайн үед тархи доргилт, тархины эдийн голомтлог няцрал, дух, зүүн зулай, чамархай, хоёр нүдний дээд болон доод зовхи, нүүрний зөөлөн эдийн няцрал, зүүн зулай, уруулд няцарсан шарх, хоёр нүдний зовхи, эрүү, хүзүү, ууцанд цус хуралт, хамар, зүүн хацар, шанаа, ууцанд зулгаралт, үүдэн хоёр шүдний булгарал, хэвлий, нурууны түлэгдэлт, зүүн нүдний торлогийн ховхролт, нүдний даралт ихсэлт, харааны мэдрэлийн хатингаршил бүхий гэмтэл учиржээ. Дээрхи гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамраана./3хх-45-46/, Ж.Мягмаржавт үзлэг хийсэн шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт /хх1-139/,  Хэргийн газарт /ЧД-ийн 13 дугаар хороо сургуулийн 23-400 тоотод/ нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл /хх-1-40-44/, 2016.01.20-нд хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл /Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн 2 дугаар хэлтсийн хүлээлгийн танхимаас яллагдагч Ж.Мягмаржав гавтайгаа оргосон /хх-1-46-49/, Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн 2 дугаар хэлтсийн камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх1-45/, Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн 2 дугаар хэлтсийн камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /2016.01.20-нд/ Яллагдагч Ж.Мягмаржав С.Чулуунцэцэгийн хамт цагдаагийн хэлтсийн түр хүлээлгийн танхимаас гарч явсан тухай бичлэг /хх-2-145/, 2016.02.08-нд Мэдүүлгийг газар дээр нь шалгасан ажиллагааны тэмдэглэл /яллагдагч С.Чулуунцэцэгийн /хх-1-33-34/, Хүн таньж олуулах ажиллагааны тэмдэглэл /2014 оны 03 дугаар сарын 19-ний өдөр Монтел гар утасны худалдааны төвд Ай поне маркийн гар утас зарна гэж яллагдагч Ж.Мягмаржав нь эрэгтэй, эмэгтэй 2 хүний хамт явсан гэх бөгөөд Ж.Мягмаржавын фото зургийг гэрч Б.Ариунтунгалагаар таниулах /хх-1-67-68/, Д.Батбаярын эмчилгээ, оношилгоо хийлгэсэн баримтууд /хх-1-156-165, хх-2-41-50/, Э.Бямбацогтын эмчилгээ, оношилгоо хийлгэсэн баримтууд /хх-1-22-38, 147-155/, Эд зүйлийн үнэлгээ /хх-1-131/, гэрч С.Чулуунцэцэгийн мэдүүлэг /хх-1-77, 78/, гэрч Н.Баясгалангийн мэдүүлэг /хх-1-82/, гэрч Д.Энх-Оюуны мэдүүлэг /хх-1-108/, гэрч Бямбадоржийн мэдүүлэг /хх-1-109/, гэрч Ч.Баярмаагийн мэдүүлэг /хх-2-115-116/, гэрч А.Батболдын мэдүүлэг /хх-2-117/, гэрч М.Саранзулын мэдүүлэг /хх-2-121/, гэрч У.Мөнхзаягийн мэдүүлэг /хх-2-53-55/, Шинжээч эмч С.Одончимэгийг байцаасан тэмдэглэл /хх-1-132-133/ хохирогч Д.Батбаярын 2015 оны 05 сарын 21-нд өгсөн мэдүүлэг /хх-1-72/, хохирогч Э.Бямбацогтын 2015 оны 12 сарын 21-нд өгсөн мэдүүлэг /хх-1-76/, 2015 оны 04 сарын 26-нд өгсөн мэдүүлэг /хх-2-74/, Яллагдагч Ж.Мягмаржавын2015 оны 5 сарын 21-нд сэжигтнээр өгсөн мэдүүлэг /хх-1-206-207/, 2015 оны 12 сарын 02-нд сэжигтнээр өгсөн мэдүүлэг /хх-1-213-214/, 2015 оны 02 сарын 04-нд өгсөн мэдүүлэг /хх-1-217-219, 220-222/, 2016 оны 04 сарын 29-нд өгсөн мэдүүлэг /хх-2-75/, 2016 оны 05 сарын 19-нд өгсөн мэдүүлэг /хх-2-125/, 2016 оны 05 сарын 21-нд өгсөн мэдүүлэг /хх-2-128/, Яллагдагч Д.Амаржаргалын  мэдүүлэг /хх-1-210,  211-212,  хх-2-124-125, 137-138/, Яллагдагч С.Чулуунцэцэгийн 2016 оны 02 сарын 04-нд сэжигтнээр өгсөн мэдүүлэг /хх-1-215-216/, 2016 оны 02 сарын 15-нд яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-1-223-224, хх-135-136/, 2016 оны 04 дүгээр сарын 29-нд өгсөн мэдүүлэг /хх-2-76/, Жамсран овогтой Мягмаржавыг эрэн сурвалжилсан баримтууд /хх-2-8-26/, Д.Амаржаргалын дохионы хэлний түвшинг тодорхойлох шинжилгээний хариу дүгнэлт /хх-2-129-131/, Д.Амаржаргалд үзлэг хийсэн Шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт /хх-2-148-151/, эд зүйл хураан авсан тэмдэглэл /хх-1-50/,эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-1-51-52/, эд зүйлийн үнэлгээ /хх-1-131/, өвчний түүх /хх-1-142-165, хх-2-86-100/, мэдээлэл шуурхай удирдлагын төвийн албан бичиг /хх-1-241/, эмчилгээний баримтууд /хх1-22-28, хх-2-41-41-50/, эд хөрөнгө захиран зарцуулах эрхийг хязгаарлах тогтоол /хх-1-66/ зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.           

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

 

Шүүгдэгч Ж.Мягмаржав нь 2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, сургуулийн 23-400 тоотод хохирогч Батбаярыг зодож, бусдын бие махбодид танхайн сэдэлтээр хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг,

2014 оны 03 дугаар сарын 18-ны өдөр яллагдагч Д.Амаржаргалтай бүлэглэн Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, сургуулийн 23-400 тоотод хохирогч Бямбацогтын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн   зодож  биед нь хөнгөн гэмтэл учруулж бэлэн 10.000 төгрөг, 335.000 төгрөгийн эд зүйлийг дээрэмдсэн гэмт хэргийг,

Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байхдаа 2016 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр цагдан хорих 461 дүгээр ангиас түр зөвшөөрлөөр авч байцаан шийтгэх ажиллагаа явуулж дуусаад Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн 2 дугаар хэлтсийн түр хүлээлгийн танхимд байхдаа гарт зүүсэн гавтайгаа оргон зайлсан гэмт хэргийг,

Шүүгдэгч Д.Амаржаргал нь 2014 оны 03 дугаар сарын 18-ны өдөр яллагдагч Ж.Мягмаржавтай бүлэглэн Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, сургуулийн 23-400 тоотод хохирогч Д.Бямбацогтын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн зодож, биед нь хөнгөн гэмтэл учруулж бэлэн 10.000 төгрөг, 335.000 төгрөгийн эд зүйлийг дээрэмдсэн гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь: хохирогч Д.Батбаярын 2015 оны 11 сарын 17-нд 22 цаг өнгөрч байсан Хайлааст дэлгүүрийн үүдэнд Баярсайхантай тамхилаад зогсож байтал Мангас Жагаа буюу Мягмаржавын эхнэр Чука буюу Чулуунцэцэг уг дэлгүүрийн гадаа ирсэн юм. Чука эгчээс архи байна уу гэхэд Жагаа ах чинь гэртээ архитай байгаа гэж хэлэхээр нь би Мягмаржав ахын гэрт ороход хэн бэ гэж асуухаар нь би Батбаяр байна гээд мэндийг нь асуучаад Жагаа ахаа архи байгаа юм уу гэхэд дуугараагүй, надтай зөрөөд гал тогооны apaac юугаа шиншилсэн хулгайч вэ гээд миний ар дагзруу хатуу биетээр цохиод би ухаан алдсан юм. Би хэсэг хугацааны дараа сэрэхэд Мягмаржав гартаа гурилын элдүүр мод барьчихсан зогсож байсан. Тэр үед миний толгой орчмын дагз, зулай зэргээс цус гоожоод тогтохгүй байсан. Тэр үед би та яаж байгаан гэхэд чамайг хуцаад бай гэж хэлэхээр нь би аргадаж гуйгаад Жагаа ахаа та болиоч гэж хэлээд тайвшруулаад би том өрөөний орон дээр хэсэг хэвтэж байхад хөдөлгөөнт эргүүлийн 2 цагдаа орж ирсэн. Тэр үед цагдаа наана чинь юун хүн бэ гэхэд Мягмаржав манай дүү унтаж байна гэж хэлсэн, 2 цагдаа гарсны дараахан би гэрээс нь зугтааж гарсан гэж мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Э.Бямбацогтын 2014.03.08-ны өдөр 15-16 цагийн үед ЧД-ийн 13-р хорооны нутаг дэвсгэрт байрлах сургалтын төвийн ойролцоо Жаргалсайханы /Мягмаржав/ эхнэр явж байхаар нь гэрт нь оруулж өгсөн. Жаргалсайхан гэртээ Амараа гэдэг залуутай байсан, намайг хардаж Амраатай нийлж зодсон. Алхаар толгойруу цохиод нүүрлүү өшиглөсөн, нуруу руу индүү шиг зүйлээр хайраад байх шиг байсан. Тэгээд чихэнд байсан ээмэг, 2 давхар, мөнгөн гинж, хуруунд байсан 1 бөгжийг авсан. ...Гудамжинд Жаргалсайханы эхнэр согтуу явж байхаар нь гэрт нь оруулж өгөөд гарах гэтэл тэр 2 тал талаас зодсон. Ай фоне-4 гар утас авсан гэж мэдүүлсэн мэдүүлэг, гэрч Ц.Алтангийн “…2015 оны 03 сарын 18-ны орой 20 цагийн орчим гэрт ирэхэд миний хүү орон дээрээ хэвтсэн, шокын байдалтай хүнтэй юм ярихгүй босож чадахгүй байсан. Гэмтлийн эмнэлэг орсон, эмч нар үзээд толгойд нь оёдол тавиад нуруу болон хэвлийд түлэгдсэн, арьс нь ил гарсан байдалтай байсан. Гэмтлийн эмнэлэгт 10 хоног сахиуртай хэвтээд гарсан” гэж мэдүүлсэн мэдүүлэг, гэрч Б.Баярсайхайны … Шөнө 00 цаг 30 минутын орчимд Батбаяр надруу өөрийнхөө дугаараас залгаад Баяраа ахаа би хүнд зодуулчихлаа бие муу байна та ороод ирээч гэсэн. Би гэрлүү нь ороход толгой нь битүү цустай, намайг манай эгчтэй яриад өгөөч гэсэн, Батбаяр хүнд зодуулаад биеийн байдал нь муу байна гээд эгчид нь хэлэхэд 103 дуудаад өгчих гэсэн .103-н эмч ирээд гэмтлийн эмнэлэг рүү аваад явсан. Мангас Жагаа зодсон гэж ярьсан, яг юугаар хаана нь хэдэн удаа цохьсоноо хэлээгүй гэж мэдүүлсэн мэдүүлэг, гэрч Б.Баасанжавын …Чи хэнд зодуулсан юм бэ гээд Бямбацогтоос асуухад Мангас Жагаа буюу Мягмаржавын эхнэр болох Чукатай гудамжинд таараад эгчийгээ гэрт хүргээд өг гэсэн, тэр үед гэрлүү ороход нь шууд цохиж унагаад зодоод эд зүйлийг авсан гэж хэлсэн. …тэгээд тэр өдрөө, манай дүү Бямбацогтын гар утсыг Монтел дээр зарах гэж яваад манай хамаатны охинтой таараад яриад авах гэхэд манай охины утас гээд орилж, чарлаад бөөн юм болсон гэж хэлж байсан юм гэж мэдүүлсэн мэдүүлэг гэж мэдүүлсэн мэдүүлэг, гэрч Б.Ариунтунгалагийн: …2014 оны 03 сарын 19-ны өглөө би СБД-ийн дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Монтел гар утасны худалдаа үйлчилгээний төвийн 1 давхарт ажил дээрээ сууж байхад гаднаас гар утас зарна гэсэн 1 эмэгтэй 2 залуугийн хамт орж ирээд утас зарна гэхээр би авах гээд үзэхэд Ай фоне 4 маркын гар утас байсан, би түүнийг хаанаас авсан, ямар учиртай зарах гэж байгаа талаар асуухад тэр эмэгтэй манай охин өгсөн юм, би ашиглаж чадахгүй байна гэж хэлэхээр би аваад сонирхож үзээд компьютерт уг гар утасны Apple ID байна уу үгүй юу гэдгийг үзэхэд Хишигээ гэсэн хаягтай Ай ди локтой байсан, үүнийхээ кодийг мэдэх үү гэж асуухад охинлуугаа асуугаад авчихъя гэсэн тэгэхээр нь би бүтэхгүй юм шиг байна гэж хэлээд авахаа болчихсон юм. Би тэр хүмүүсийг сайтар ажиглаж харсан юм. Тэр үед би Алтан эгчрүү яриад Бямбацогтын алдсан утасны талаар лавлаж асуухад надад Ай фоне 4 маркын гар утас гэж хэлсэн юм. Тэгээд би нөгөө хүмүүсийн араас гараад тэр хүмүүсийг хайхад байхгүй байсан юм. Тэр гар утасны Ай ди Англиар Hishigeenee гэсэн Ай ди кодтой байсан. Тэр 3 хүний нэг эрэгтэй, эмэгтэй 2 нь гэр бүлийн харилцаатай хүмүүс байх шиг байсан, тэр үед эрэгтэй нь зарна гэж хэлж байсан гэж мэдүүлсэн мэдүүлэг, гэрч Э.Бямбахишигийн ...2014 оны 03 сарын 18-ны орой цагийг нь сайн санахгүй байна Баасанжав ах орж ирээд Бямбацогт ахыг гудамжинд зодуулсан байна гэж хэлчээд гарч яваад хэсэг хугацааны дараа манай ахын толгойноос нь цус гарсан, нүүр нь битүү хавдартай хувцас нь шалав норсон, шавар шавхай, цустай хувцастай гэрт орж ирсэн. Би 103 руу залгаж түргэн тусламж дуудаад эмч ирээд эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлчээд яваад өгсөн. Би ээжрүүгээ яриад Бямбацогт ах зодуулсан байна гэж хэлээд гэмтлийн эмнэлэг рүү аваад явсан, мөн биед нь байсан Ай фоне 4 маркийн 16 гега багтаамжтай хар өнгийн гар утас, мөнгөн гинж, 1 талын чихэндээ зүүсэн байсан цагирган ээмэг, бөгж зэрэг эд зүйлүүд нь алдагдсан, нэг хуруунд нь байсан том мөнгөн бөгжийг нь хатуу биетээр цохиж гэмтээсэн бололтой хуруунд шигдээд орчихсон байсныг эмнэлэг дээр очоод тасдаж авсан байх. Маргааш нь Ариунтунгалаг гэх манай хамаатны эгч /Монтел дээр гар утас зардаг/ надруу залгаад Монтел дээр 2 эрэгтэй, 1 эмэгтэйгийн хамт Ай поне маркийн гар утас зарна гээд явж байна чиний Ай Ди код нь ... мөн үү гэж асууж байсан. тэр үед би мөн гэж хэлсэн. Тэр 3 хүнийг хайгаад тэр хавьдаа хулгайн гар утас байна шүү битгий аваарай гээд хэлсэн гэж байсан гэж мэдүүлсэн мэдүүлэг, мөрдөн байцаалтад гэрч Ц.Баярсайханы: ...2015 оны 11 сарын 17-ны өдөр би Батбаярын гэрт Өсөхөө, Батбаяр бид 3 шил Их монгол нэртэй архи уучихаад гэрлүүгээ орсон. Орой Хайлааст дэлгүүрийн үүдэн дээр Батбаяртай таараад бид 2 хоорондоо юм яриад зогсож байхад Мангасын /Мягмаржавын/ эхнэр болох Чука гэх эмэгтэй хүрч ирээд Мангаст /Мягмаржав/ архи байгаа, манайд оръё, Баяраа хэрэггүй гээд Батбаярыг дагуулаад гэрлүүгээ явсан. Шөнө 00 цаг 30 минутын орчимд Батбаяр надруу өөрийнхөө дугаараас залгаад Баяраа ахаа би хүнд зодуулчихлаа бие муу байна та ороод ирээч гэсэн. Би гэрлүү нь ороход толгой нь битүү цустай, намайг манай эгчтэй яриад өгөөч гэсэн, ...Мангас Жагаа зодсон гэж ярьсан, яг юугаар хаана нь хэдэн удаа цохьсоноо хэлээгүй гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-1-79/, болон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2014 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн №4288 тоот шинжээчийн дүгнэлт, 2014 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн №408 тоот шинжээчийн дүгнэлт, 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн №461 тоот шинжээчийн дүгнэлт, 2015 оны 11 дүгээр сарын 20-ний өдрийн №16590 тоот 2017 оны 1 дүгээр сарын 03-ны өдрийн ¹63 тоот шинжээчийн дүгнэлт, хяналтын камерын бичлэг, эд зүйлийн үнэлгээ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх  бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдлоо.

Прокуророос шүүгдэгч Ж.Мягмаржавыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96  дугаар зүйлийн 96.2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт, мөн  хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт, мөн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт, шүүгдэгч Д.Амаржаргалыг мөн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн бүрдэл хангагдсан, хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Иймд шүүгдэгч Ж.Мягмаржавыг бусдын биед танхайн сэдэлтээр хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, мөн бусадтай бүлэглэн бусдын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн зодож  биед нь хөнгөн гэмтэл учруулж бэлэн 10.000 төгрөг, 335.000 төгрөгийн эд зүйлийг дээрэмдсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байхдаа зөрчиж оргосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч Д.Амаржаргалыг бусадтай бүлэглэн бусдын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн, зодож  биед нь хөнгөн гэмтэл учруулж бэлэн 10.000 төгрөг, 335.000 төгрөгийн эд зүйлийг дээрэмдсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга  ёсны эрүүгийн  хариуцлага гарцаагүй  байх зэрэг зарчмуудыг баримтлан, эрүүгийн хариуцлага хүлээлгэн хуульд заасан ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж  шүүх дүгнэв.

 

         Шүүгдэгч Д.Амаржаргал, Ж.Мягмаржав нар нь согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг  ял хүндрүүлэх нөхцөл байдалд,  шүүгдэгч нар үйлдсэн, гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгааг  ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцлоо.

        Шүүгдэгч Ж.Мягмаржавт ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршгийн шинж чанар зэргийг харгалзан ялыг оногдуулж, үйлдсэн гэмт хэрэг тус бүрт нь ял оногдуулж, оногдуулсан ялыг хамгийн хүнд ялтай зүйлийн ялын дээд хэмжээний дотор заримыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг тогтоож шийдвэрлэлээ.

 

         Шүүгдэгч Д.Амаржаргал нь хэлгүй, сонсголгүй, группт байдаг нь тогтоогдож байх тул  ял эдлэх дэглэмийг тогтоохдоо түүний хувийн байдлыг харгалзан хорих ял эдлүүлэх дэглэмийг хөнгөрүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

        Шүүгдэгч тул Ж.Мягмаржав, Д.Амаржаргал нарт шүүхээс эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэх шаардлагагүй гэж үзэв. 

 

      Шүүгдэгч Ж.Мягмаржаваас нийт 2.125.438 төгрөгийг гаргуулж хохирогч Д.Батбаярт 446.039 төгрөгийг, хохирогч Бямбацогтод 1.679.399 төгрөгийг, шүүгдэгч Д.Амаржаргалаас нийт 1.679.399 төгрөгийг гаргуулж хохирогч Бямбацогтод олгож хохирогч Бямбацогтоос нэхэмжилсэн 6.153.799 төгрөгнөөс 2.795.001 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

         Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн CD-ийг хэрэг  хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээх, захиран зарцуулах эрх хязгаарласан тогтоолоор шүүгдэгч Ж.Мягмаржавын өмчлөлд бүртгэлтэй Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 7 дугаар хороолол, Х-100 айл, 6 дугаар байрны 23 тоот хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-2203010003 дугаартай орон сууцнаас Ж.Мягмаржавд оногдох хэсгээс гаргуулж хохиролд тооцуулахаар Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлж, шүүгдэгч Ж.Мягмаржавын цагдан хоригдсон хоногийг эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй гэж шийдвэрлэв.

 

        Шүүгдэгч Ж.Мягмаржав, Д.Амаржаргал нар нь урьд ял шийтгүүлж байсан болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-1-248, хх-1-250/, шийтгэх тогтоолын хуулбар /хх-2-1-2/, таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар /хх-2-64-65/-уудаар нотлогдож байна.