Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 126

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярмаа

Нарийн бичгийн дарга: М.Оргилтунгалаг

Улсын яллагч: С.Энхтуул

Шүүгдэгч И.Чинбат түүний өмгөөлөгч Ч.Өлзийбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Харуулчин овогт Ичинноровын Чинбатад холбогдуулж 201625032284 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 03 дугаар сарын 24-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1969 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 48 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, хэрэг үйлдэх үедээ Цагдаагийн Ерөнхий газрын шуурхай штабд ерөнхий зохицуулагчаар ажиллаж байсан, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт, Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, 16 хэсэг цэргийн хотхон 5 дугаар гудамж 2 тоотод оршин суух хаягтай, урьд 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 78 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж уг ялаа Нислэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 215 дугаар магадлалаар 2 жилийн хорих ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан, Харуулчин овгийн Ичинноровын Чинбат /РД:ХВ69100971/

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/

Шүүгдэгч И.Чинбат нь 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлд зааснаар шийтгүүлэхээс өмнө албан тушаалын байдлаа ашиглан 2016 оны 08 дугаар сарын 04-ний өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн П.Уранцэцэгээс цагдаагийн албан хаагчийн сургалтанд суулгаж өгнө гэж 2.500.000 төгрөг, 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 1.500.000 төгрөгний үнэ бүхий 12 метр куб блокыг хүргэж ирэхээр нь мөнгийг чинь дансаар шилжүүлье гэж хуурч мэхлэн тус тус залилан авч давтан үйлдлээр бусдад нийт 4.000.000 төгрөгний буюу бага бус хэмжээний хохирол учруулсан болох нь мөрдөн байцаалтын явцад хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна.

                                                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч И.Чинбат мэдүүлэхдээ: Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.

 

Хохирогч Б.Уранцэцэгийн мөрдөн байцаалтанд өгсөн:"...би 2016 оны 07 дугаар сард цагдаагийн ерөнхий газрын сургалт сонирхож яваад Шуурхай удирдлагын штабд ажилладаг цагдаагийн дэд хурандаа Ичинноров овогтой Чинбат гэдэг хүнтэй санамсаргүй явж байгаад тааралдсан. Би шуурхай удирдлагын штабын гадна явж байтал сургалт сонирхосон юм уу ахын дүү гэхээр нь би эрх зүйн мэргэжлээр сургууль төгссөн юмаа, цагдаад орох гэж сонирхож яваа юм гэхэд манай ажил дээр нарийн бичгийн орон тоо байгаашдээ, би чамайг сургалтанд суулгаад шууд ажлын байран дээр гаргаад өгье чи харин ахдаа 2.500.000 төгрөг өгчих гээд утсаа өгч авалцаад салсан. Үүний дараа 2016 оны 08 дугаар сарын 05-ны өдөр би Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах цагдаагийн ерөнхий газрын шуурхай удирдлагын штаб гэсэн ажлын өрөөнд нь түүнтэй уулзаж бэлнээр 2.500.000 төгрөг өгч бичгээр өгсөн авсан нь үнэн гэж гарын үсэг зуруулсан. Ингээд нэг сарын хугацаа өнгөрч И.Чинбат нь сургалт хойшилсон оруулж өгөх боломжгүй болчихлоо, мөнгийг чинь өгье гээд өгөөгүй.тэх мэдүүлэг. /хх-ийн 21-22 дугаар хуудас/

 

Хохирогч Б.Эрдэнэбилэгийн мөрдөн байцаалтанд өгсөн:...би өөрийн найзуудын хамт хувиараа макийн блок үйлдвэрлэж зардаг юм. 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр өөрийгөө 85128511 дугаартай өөрийгөө Чинбат гэж танилцуулсан хүн залгаад зуслангийн байшин бариулахад хэр их хэмжээний блок орох вэ гэж надаас асуусан бөгөөд би тооцоолоод үзэхэд 1.500.000 төгрөгний үнэ бүхий 12м куб блок болж байсан. Тэгээд тэр хүн блок худалдаж авахаар болохоор болсон бөгөөд уг 12м куб блокоо ачуулаад Чинбат гэх хүн рүү яриад блокоо бэлдсэн мөнгөө шилжүүлээрэй гээд дансны дугаараа өгсөн юм. Тэгтэл Чинбат гэж хүн за блокыг чинь ирэхээр өнөөдөртөө багтаагаад шилжүүлнэ гэсэн. Тэгээд уг блокыг Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр болох Яргайтын богино зусланд буулгасан. Тэгээд тэр өдрөө Чинбат нь блокны мөнгө өгөөгүй бөгөөд маргааш энэ хүнтэй утсаар холбогдоход Цагдаагийн Ерөнхий газарт хүрээд ир гэсэн. Тэгээд Цагдаагийн Ерөнхий газар дээр очоод Чинбат гэж хүнтэй уулзсан бөгөөд өөрийгөө Цагдаагийн Ерөнхий газар ажилладаг ах нь дэд хурандаа цолтой ах нь мөнгийг нь өнөөдөр өгнө гэж хэлсэн. Тухайн үед Чинбат гэж хүн 85128511 дугаараас ярьж блок захиалж авсан..., тэрнээс өөр хүн блок аваагүй ...гэх мэдүүлэг. /хх-ийн 20 дугаар хуудас/

 

Гэрч Д.Пэлжээгийн мөрдөн байцаалтанд өгсөн:...Баттөр надад байшин барьж өгөхдөө өөрт нь өртэй байсан Чинбат гэж хүнээс блок авч байшин барьсан...гэх мэдүүлэг. /хх-ийн 23 дугар хуудас/

 

           Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

 

 

     Шүүгдэгч И.Чинбат нь давтан үйлдлээр, албан тушаалын байдлаа ашиглан бусдыг хуурч мэхлэн залилж бага бус хэмжээний хохирол учруулсан болох нь…хохирогч Б.Уранцэцэгийн өгсөн...би 2016 оны 07 дугаар сард цагдаагийн ерөнхий газрын сургалт сонирхож яваад Шуурхай удирдлагын штабд ажилладаг цагдаагийн дэд хурандаа Ичинноров овогтой Чинбат гэдэг хүнтэй санамсаргүй явж байгаад тааралдсан…би шуурхай удирдлагын штабын гадна явж байтал сургалт сонирхосон юм уу ахын дүү гэхээр нь би эрх зүйн мэргэжлээр сургууль төгссөн юмаа, цагдаад орох гэж сонирхож яваа юм гэхэд манай ажил дээр нарийн бичгийн орон тоо байгаашдээ, би чамайг сургалтанд суулгаад шууд ажлын байран дээр гаргаад өгье чи харин ахдаа 2.500.000 төгрөг өгчих гээд утсаа өгч авалцаад салсан…үүний дараа 2016 оны 08 дугаар сарын 05-ны өдөр би Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах цагдаагийн ерөнхий газрын шуурхай удирдлагын штаб гэсэн ажлын өрөөнд нь түүнтэй уулзаж бэлнээр 2.500.000 төгрөг өгч бичгээр өгсөн авсан нь үнэн гэж гарын үсэг зуруулсан…ингээд нэг сарын хугацаа өнгөрч И.Чинбат нь сургалт хойшилсон оруулж өгөх боломжгүй болчихлоо, мөнгийг чинь өгье гээд өгөөгүй гэсэн мэдүүлэг, хх-ийн 21-22, хохирогч Б.Эрдэнэбилэгийн өгсөн...би өөрийн найзуудын хамт хувиараа макийн блок үйлдвэрлэж зардаг юм…2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр өөрийгөө 85128511 дугаартай өөрийгөө Чинбат гэж танилцуулсан хүн залгаад зуслангийн байшин бариулахад хэр их хэмжээний блок орох вэ гэж надаас асуусан бөгөөд би тооцоолоод үзэхэд 1.500.000 төгрөгний үнэ бүхий 12м куб блок болж байсан…тэгээд тэр хүн блок худалдаж авахаар болохоор болсон бөгөөд уг 12м куб блокоо ачуулаад Чинбат гэх хүн рүү яриад блокоо бэлдсэн мөнгөө шилжүүлээрэй гээд дансны дугаараа өгсөн юм…тэгтэл Чинбат гэж хүн за блокыг чинь ирэхээр өнөөдөртөө багтаагаад шилжүүлнэ гэсэн…тэгээд уг блокыг Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр болох Яргайтын богино зусланд буулгасан…тэгээд тэр өдрөө Чинбат нь блокны мөнгө өгөөгүй бөгөөд маргааш энэ хүнтэй утсаар холбогдоход Цагдаагийн Ерөнхий газарт хүрээд ир гэсэн…тэгээд Цагдаагийн Ерөнхий газар дээр очоод Чинбат гэж хүнтэй уулзсан бөгөөд өөрийгөө Цагдаагийн Ерөнхий газар ажилладаг ах нь дэд хурандаа цолтой ах нь мөнгийг нь өнөөдөр өгнө гэж хэлсэн…тухайн үед Чинбат гэж хүн 85128511 дугаараас ярьж блок захиалж авсан...тэрнээс өөр хүн блок аваагүй ...гэх мэдүүлэг, хх-ийн 20, шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Прокуророос шүүгдэгч И.Чинбатад холбогдуулан эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

         Шүүгдэгч бусдыг эд хөрөнгийг хууль бусаар өөрийн эзэмшилд шилжүүлж дур зоргоороо захиран зарцуулах гэсэн шунахай сэдэлтээр гэм буруугийн санаатай хэлбэрээр уг хэргийг үйлдсэн байна.

 

        Шүүгдэгч И.Чинбатын үйлдэлд эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжийг бүхэлд нь агуулсан байх тул шүүхээс давтан үйлдлээр бусдыг залилан мэхлэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.

                                                                                                                                                                       

         И.Чинбат гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн тул бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

         Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтгүй, битүүжлэгдсэн хөрөнгөгүй байна.

                                                                                                                                                           

        Шүүгдэгч И.Чинбат ял шийтгэхдээ уг хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж учруулсан хохирлоо сайн дураар нөхөн төлсөн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.3, 55.1.9 дэх хэсэгт заасан хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдож байна.                                                                                                                                               

 

        Хэрэгт шүүгдэгч И.Чинбатын хувьд ноогдох өмч хөрөнгийн талаар хэрэгт авагдсан баримт байхгүй тул хуульд заасан хөрөнгө хураах нэмэгдэл ялыг хэрэглэх боломжгүй гэж үзэв.