Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 02 сарын 09 өдөр

Дугаар 102/шш2022/00439

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 шүүгч З.Доржнамжин даргалж, шүүгч Б.Аз..., шүүгч М.Мөнхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: ...

Хариуцагч: ...

Нэхэмжлэлийн шаардлага:Гэм хорын хохиролд 24 416 000 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаан:Нэхэмжлэгч ...өмгөөлөгч ... хариуцагч ... өмгөөлөгч ... гэрч ... шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Назгүль нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ... нь ... холбогдуулан гэм хорын хохиролд 24 416 000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.Үүнд:

Би 2021 оны 05 сарын 02-ны өдрөөс 18-ны өдрүүдэд БНХАУ-н иргэн Эрээн хотод оршин суудаг гэх ... барилгын бараа материал захиалахаар тохиролцож, түүний Монгол улсад хамтран ажилладаг ... өөрийн Хаан банкны ... тоот данснаас ... Хаан банкны... тоот данс руу 2021 оны 05 дугаар сарын 19, 20-ны өдрүүдэд 3 удаагийн гүйлгээгээр нийт 24 416 000 төгрөг шилжүүлсэн.Би тус барилгын материалын төлбөрийг цаг тухайд нь хариуцагч иргэнд шилжүүлснээс хойш БНХАУ-аас барааг над руу илгээх ... нь бараа материал явуулахад саадтай байна, хил хаагдчихлаа, Замын үүд рүү гарсан байгаа гэж хугацаа сунгаж худал ярьсаар ирсэн ба 9 дүгээр сараас эхлэн уг хятад иргэн надаас холбоогоо таслан хариу өгөхөө больсон.Анх би БНХАУ-ын иргэн ...тай холбогдон худалдаа хийх хүрээнд түүний Монгол улсын хамтрагч болох ... итгэн мөнгөө шилжүүлсэн боловч захиалсан бараа материалаа аваагүй бөгөөд дахиж хүлээх боломжгүй байна.Иймд ... миний шилжүүлсэн төлбөр болох 24 416 000 төгрөгийг гаргуулна гэж тайлбарласан.

Хариуцагч тайлбартаа:Би нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, ...ыг танихгүй, өмнө нэг ч удаа уулзаж байгаагүй бөгөөд би түүнээс ямар нэг байдлаар мөнгө төгрөг хүлээн аваагүй түүний өмнө үүрэг хүлээгээгүй.Манай гэр бүл Бөмбөгөр худалдааны төвд гутлын лангуу эрхэлж худалдаа эрхэлдэг бизнесийг олон жил хийж байгаа болно.Энэ бизнес ажил хэргийн шугамаар БНХАУ-аас бараагаа татаж Монгол улсад борлуулдаг бөгөөд тус улсын бизнес эрхлэгч иргэдтэй хамтран ажиллаж бизнесээ явуулдаг.Дэлхий нийтэд ковид 19 цар тахал хамрагдаж, хил гааль хаагдсан энэ үед манай иргэд цахим хэлбэрээр бизнесээ явуулж урд хөршөөс бизнес хийдэг наймаачин иргэдээс онлайнаар бараа захиалж хамтран ажиллах болсон байна.Энэ дагуу миний олон жил бараагаа авдаг байсан БНХАУ-ын иргэн ...буюу Монгол нэр нь Сургаалт гэх Өвөр Монгол хүн манай иргэдээс барааны захиалга авч бараа захиалгынхаа мөнгийг миний Хаан банк дахь... дансыг ашиглаж авдаг байсан бөгөөд миний дансанд орж ирсэн мөнгийг өөрийн төрсөн эгч ... шилжүүлж, эгч юань болгоод Сургаалт руу шилжүүлдэг байсан.Миний дээрх Хаан банкны дансанд урдаас бараа захиалж байгаа олон иргэдийн мөнгө шилжиж орж ирдэг бөгөөд хаанаас, хэн, хэдэн төгрөг орж ирснийг би тухайлан хянаж шалгадаггүй бөгөөд яг тухайн дүнгээр нь буцаагаад шилжүүлдэг.Би ... гэрээ хэлцэл хийж мөнгө төгрөг аваагүй, огт танихгүй, бараа захиалж хэлцэл хийсэн хүнээсээ мөнгөө нэхэх боломжтой, нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарласан.

Нэхэмжлэгчээс:Хаан банк дахь өөрийнхөө дансны хуулгын баримтыг шүүхэд гаргаж өгсөн байна./хх 5/

Хариуцагчаас: ... дүүргийн прокурорын газрын 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай ... дугаар тогтоол, Хаан банк дахь өөрийнхөө дансны хуулга, Сургаалтаас ...тад шилжүүлсэн гэх мөнгөний баримт, орчуулгын хамт, ... Хаан банк дахь дансны хуулга, ... Хаан банк дахь өөрийхөө дансны хуулга, ...  дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст ...г гэрчээр асуусан тэмдэглэлийг шүүхэд гаргаж өгсөн байна./хх 18, 19-20, 24-29, 30-31, 32-33, 47-48, /

Хариуцагчийн хүсэлтээр БНХАУ-н иргэн ..., Сургаалт нарын харилцаж байсан гэх цахим мэдээлэлд шүүх үзлэг хийсэн тэмдэглэл байна./хх 43-46/

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Нэхэмжлэгч нь шаардах эрхээ дараах үндэслэлээр тодорхойлсон.Үүнд: Шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ гэм хорын хохиролд 24 416 000 төгрөгийг гаргуулна гэсэн боловч шүүх хуралдаан дээр ... дансанд 24 416 000 төгрөгийг шилжүүлсэн тул Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т зааснаар ... 24 416 000 төгрөгийг гаргуулна гэж тайлбарласан.

Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн.Үүнд:Би ...тай хэлцэл хийгээгүй, ...аас шилжиж орж ирсэн 24 416 000 төгрөгийг эгч ... шилжүүлсэн гэж тайлбарласан.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчдын тайлбар, Хаан банк дахь нэхэмжлэгч ...хариуцагч ... нарын дансны хуулга, гэрч ... мэдүүлэг зэрэг нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

Нэхэмжлэгч ... нь БНХАУ-н иргэн ... гэгчээс бараа материал худалдан авахаар тохиролцсон, ...ын өгсөн Хаан банк дахь дансанд барааны үнэ 24 416 000 төгрөгийг шилжүүлсэн болох нь нэхэмжлэгчийн Хаан банк дахь депозит дансны хуулгаар нотлогдож байна.

... гэгчээс өгсөн Хаан банкны данс нь ... эзэмшлийн данс болох, ... нь 2021 оны оны 5 дугаар сарын 19, 20-ны өдрүүдэд 3 удаагийн гүйлгээгээр 24 416 000 төгрөгийг Хаан банк дахь ... эзэмшлийн дансанд шилжүүлсэн тухай үйл баримтад талууд маргахгүй байна.

... 24 416 000 төгрөгийг надад шилжүүлсэн, би энэ мөнгийг ... шилжүүлсэн, ... мөнгийг юань болгоод Сургаалтын данс руу шилжүүлдэг гэж гэрч ... мэдүүлж байна.

Нөгөө талаар ... нь ...тай хэлцэл хийгээгүй, тэдний хооронд үүрэг үүсээгүй, хариуцагч нь нэхэмжлэгчийн өмнө үүрэг хүлээгээгүй, ... өөрөө нэхэмжлэгчид дансаа өгөөгүй болох нь талуудын тайлбараар нотлогдож байх тул ...г үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

Иймд ... 24 416 000 төгрөгийн хэмжээгээр үндэслэлгүй хөрөнгөжсөн байна гэж үзэх боломжгүй байх бөгөөд ... нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасан үндэслэлээр шаардах эрхгүй байна.

Хариуцагчийн хүсэлтээр нэхэмжлэгчийн харилцаж байсан ..., хариуцагчийн харилцаж байсан Сургаалт нарын харилцан ярьж байсан гэх цахим баримтыг ... нь Сургаалтын Ви чатаас авсан гэж тайлбарлаж байх боловч ... нь ... гэгчтэй уулзаж байгаагүй, танихгүй тул энэхүү ярианы бичлэг болон хэргийн 24-29 дугаарт авагдсан баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-т зааснаар хуульд заасан арга хэрэгслээр олж авсан бодит нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай баримт гэж үзэх боломжгүй байна.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 280 030 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасныг баримтлан ... 24 416 000 /хорин дөрвөн сая дөрвөн зуун арван зургаан мянган/ төгрөг гаргуулах тухай ...ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар ...ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 280 030 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигчид, тэдний төлөөлөгч нар шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ З.ДОРЖНАМЖИН

ШҮҮГЧИД Б.АЗ...

М.МӨНХТӨР