Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 03 сарын 11 өдөр

Дугаар 104/ШШ2022/00112

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: *******, *******, *******, ******* тоотод оршин суух, ******* овогт *******ийн ******* /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: *******, , , , , ХХК /РД:/,

Хариуцагч: *******, , , нарт холбогдох:

 

Н.*******г , 2, /13372/, тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн дугаартай, 65.70 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгож, тус орон сууцны өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг гаргахад шаардагдах бичиг баримтыг нэхэмжлэгчид гаргаж өгөхийг хариуцагч ХХК-д даалгуулах,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 02497 дугаар шийдвэрийн дагуу явагдаж буй , 2, /13372/, тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн дугаартай, 65.70 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцтай холбоотой хийгдсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д., өмгөөлөгч П.Сумьяа,

хариуцагч Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.,

гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож нар оролцов.

/Хариуцагч ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д. нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй тул зохигчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв/.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Н.******* нь , 2, /13372/, тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн дугаартай, 65.70 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоож, тус орон сууцны өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг гаргахад шаардагдах бичиг баримтыг нэхэмжлэгчид гаргаж өгөхийг хариуцагч ХХК-д даалгуулах,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 02497 дугаар шийдвэрийн дагуу явагдаж буй , 2, /13372/, тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн дугаартай, 65.70 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцтай холбоотой шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг тус тус гаргажээ.

1.1. Нэхэмжлэгч нь ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:

ХХК болон Н.******* нар нь 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдөр 16/16 дугаартай Нүүрс нийлүүлж, орон сууц худалдах, худалдан авах бартерийн гэрээ байгуулан Н.******* нь нүүрс нийлүүлэх, ХХК нь , 2, тоот хаяг бүхий 69.49 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг 137 974 200 төгрөгөөр тооцон шилжүүлэхээр тохиролцсон. Орон сууцыг 2016 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн актаар хүлээн авч, 2018 оны 05 дугаар сард төлбөр болох нүүрсийг бүрэн нийлүүлж тооцоог дуусган өөрийн эзэмшилдээ авсан нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдоно. Н.******* нь орон сууцыг эзэмшиж ашиглаж байгаа боловч түүний өмчлөлд шилжүүлээгүй тул нэр дээр шилжүүлэн өгөхийг хариуцагчаас удаа дараа шаардсан. Энэ байр Хас банк ХХК-ийн зээлийн үүргийн гүйцэтгэлд 2015 оноос хойш барьцаанд байж байгаад 2018 оны 06 дугаар сард чөлөөлөгдсөн хэдий ч ХХК-ийн ХХК-д төлөх төлбөрт Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас явуулсан шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад битүүмжлэн, хураан авч, үнэлүүлэн үл хөдлөх хөрөнгийн албадан дуудлага худалдаанд оруулах болсныг олж мэдсэн.

ХХК нь 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 16/16 дугаартай нүүрс нийлүүлж, орон сууц худалдах, худалдан авах гэрээний 4.4 дэх хэсэгт захиалагч энэхүү гэрээний үнэд тооцон өгч байгаа байрны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг нийлүүлж буй бараагаар байрны үнийг бүрэн төлж дууссаны дараа нийлүүлэгч талын нэр дээр шилжүүлж өгөх бөгөөд тухайн байр нь банкны болон гуравдагч этгээдэд барьцаалаагүй байх бөгөөд барьцаалах тохиолдолд дээрх байр хамаарагдахгүй болохыг батална гэж заасныг зөрчсөн байдаг. Иймд Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1, 274 дүгээр зүйлийн 274.3, 243 дугаар зүйлийн 243.1, 182 дугаар зүйлийн 182.1-д заасны дагуу иргэн Н.******* нь ХХК-иас орон сууцны өмчлөх эрх болон өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлэхтэй холбоотой бичиг баримтыг гаргаж өгөхийг даалгах шаардах эрхтэй , мөн өмчлөгчөөр тогтоолгор эрхтэй гэжээ.

1.2.Нэхэмжлэгч нь т холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ:

нь иргэн Н.*******гий төлбөрийг нь бүрэн төлж, эзэмшил ашиглалтдаа хүлээн авсан улсын бүртгэлийн дугаартай, , 2, /13372/, , тоот хаяг бүхий 65.70 м.кв талбай бүхий гурван өрөө орон сууцанд үндэслэлгүйгээр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулсан болно.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн ХХК-иас 895 575 158 төгрөгийг гаргуулж, ХХК-д олгох тухай 181/ШШ2017/02497 дугаар шийдвэр болон гүйцэтгэх хуудсыг үндэслэн явуулж буй шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад ХХК-ийн өр төлбөрт иргэн Н.*******гийн дээрх хаяг бүхий орон сууцыг 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн Эд хөрөнгө хураах тухай тогтоолоор битүүмжлэн, 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн Эд хөрөнгө хураах тухай тогтоолоор хураан авч, Хөрөнгийн үнэлгээний Баян модот ХХК-иар 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдөр үнэлүүлж, үл хөдлөх эд хөрөнгийн албадан дуудлага худалдаанд оруулахаар зарласан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2.1, 44.2.2, 44.2.3 дахь зүйл заалтуудыг зөрчсөн байна.

Учир нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас ирүүлсэн нотлох баримтад төлбөр авагч, төлбөр төлөгч талуудаас гаргасан удаа дараагийн хүсэлтэд ХХК-ийн төлбөрт зээлийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан 4 нэр төрлийн үл хөдлөх эд хөрөнгүүдийг хураан авч дуудлага худалдаанд оруулах талаар дурдсан байдаг. Ийнхүү ХХК-иас гаргасан хүсэлтийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахдаа хуульд зааснаар төлбөр төлөгч талаас эд хөрөнгийн мэдүүлэг авч төлбөрт санал болгох эд хөрөнгийн талаар болон энэ төлбөрийг хэрхэн барагдуулах талаар лавлагаа тодорхойлолт гаргуулах ажиллагаа огт хийгдээгүй байдаг.

Түүнчлэн төлбөр төлөгч ХХК-иас зээлийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан эд хөрөнгүүд байгаа эсэх болон тухайн барьцааны эрх бүртгэлтэй хэвээр эсэх талаар холбогдох бүртгэлийн байгууллагаас тодруулалгүйгээр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулснаас үүдэн иргэн Н.*******гийн хууль ёсны эрх, ашиг сонирхол ноцтойгоор хөндөгдсөн болно. Учир нь тус дүүргийн шүүхийн шүүгчийн 2021 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 181/Ш32021/02573 дугаар захирамжийн дагуу Хан-Уул дүүргийн улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн нотлох баримтаар ХХК болон ХХК-ийн хооронд байгуулагдсан 2008 оны зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд Мфикс капитал ХХК-ийн өмчлөлийн , , , 2, 3, тоот орон сууцууд барьцаанд бүртгэлтэй байна гэжээ. Хэдийгээр дээрх эд хөрөнгүүд нь Мфикс капитал ХХК-ийн өмчлөлийн хөрөнгүүд байгаа боловч бусдын зээлийн үүргийн гүйцэтгэлийн барьцаанд өөрийн хүсэл зоригийн үндсэн дээр барьцаалсан байх тул Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.3, 158 дугаар зүйлийн 158.3-т заасны дагуу төлбөрөө сайн дураар биелүүлээгүй ХХК-ийн өр төлбөрт дээрх барьцаа хөрөнгүүдээр хангуулах, төлбөр гаргуулахаар шаардах эрх нь ХХК-д өнөөдрийг хүртэл нээлттэй байгаа болно.

Гэтэл хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас дээрх барьцаа хөрөнгөнд 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж тухайн эд хөрөнгүүдийг битүүмжлэн Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол үйлдэж, Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл хөтөлсөн атлаа хураан авч үнэлүүлэх ажиллагаа хийлгүйгээр орхиж, бусад гуравдагч этгээдийн худалдан авсан хөрөнгийг өр төлбөрт хураасан байгаа нь шүүхэд ирүүлсэн нотлох баримтуудаар нотлогдож байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.2-т Төлбөр гаргуулахаар хураагдсан хөрөнгийн өмчлөх эрхтэй холбогдсон маргаан үүссэн тохиолдолд холбогдох хүн, хуулийн этгээд тухайн эд хөрөнгийг битүүмжлэх, эд хөрөнгийн жагсаалтаас хасуулах, чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлээ шүүхэд гаргаж болно гэж заасны дагуу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын тухайн орон сууцад холбогдуулан явуулсан хууль бус шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь хүчингүй болгох хууль зүйн үндэслэлтэй гэжээ.

 

2. Хариуцагч ХХК нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдөр гаргасан хариу тайлбартаа: Иргэн Н.******* нь 2005 оноос хойш манай компанид нүүрс нийлүүлж эхэлсэн ба 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдөр бид харилцан тохиролцож 16/16 тоот нүүрс нийлүүлж, орон сууц худалдах, худалдан авах бартерийн гэрээг байгуулсан. Уг гэрээний дагуу Налайх дүүргийн нүүрсний уурхайн шигшүүрийн нунтаг нүүрсийг ХХК-ийн халаалтын зууханд нийлүүлэх, ХХК нь нийлүүлж буй нүүрсний хариу төлбөрт ХХК-ийн Баянзүрх дүүргийн 2нд барьсан 12 давхар барилгын С блок байрны 12 давхрын тоот хаяг бүхий 69.49 м.кв талбайтай орон сууц өмчлөх эрхийг шилжүүлэхээр харилцан тохиролцсон. Н.*******гийн нийлүүлж буй 1 тонн нүүрсийг 40 000 төгрөгөөр тооцохоор, ХХК-иас нийлүүлэх орон сууцыг 137 974 200 төгрөгөөр тооцсон. 2016 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Н.******* нь орон сууцыг акт үйлдэн, өөрийн эзэмшил ашиглалтад хүлээн авч, 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн дундын тооцоо нийлэхэд 20 099 200 төгрөгийн үлдэгдлийг 2018 оны 05 дугаар сард төлж барагдуулсан. Н.*******тай байгуулсан гэрээний дагуу манай компани нь орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлж өгөх үүрэгтэй байсан.

Гэвч ХХК-ийг захирал Б. итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй бөгөөд тухайн үед гадаадад удаан хугацаагаар томилолтоор ажиллаж байсан тул орон сууцыг Н.*******гийн нэр дээр шилжүүлэхэд холбогдох баримт бичгүүдийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт хүргүүлэх боломжгүй байсан болно. Энэ хугацаанд төлбөр төлөгч ХХК, төлбөр авагч ХХК-д холбогдох хэрэгт шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахдаа үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан үл хөдлөх хөрөнгүүдээс гадна барьцааны үл хөдлөх хөрөнгүүдээс гадна барьцааны бус үл хөдлөх хөрөнгө, харилцах банкны данс зэргийг битүүмжилсэн бөгөөд ажиллагааны явцад иргэн Н.*******гийн худалдан авсан дээрх эд хөрөнгийг мөн битүүмжилсний улмаас өнөөдрийг хүртэл орон сууцыг нэр дээр нь шилжүүлж чадаагүй. Иймд Н.******* болон ХХК-ийн хооронд байгуулагдсан Нүүрс нийлүүлж, орон сууц худалдах, худалдан авах бартерийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулж, Баянзүрх дүүргийн 2, , тоот хаяг бүхий 65.70 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг иргэн Н.*******гийн нэр дээр гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрч байна гэжээ.

 

3. Хариуцагч Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж маргахдаа дараах тайлбарыг гаргажээ:

Монгол улсын дээд шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 680 дугаар тогтоолоор төлбөр төлөгч ХХК-иас 900 210 983 төгрөгийг гаргуулж ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба гүйцэтгэх баримт бичгийг 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн. Төлбөр төлөгч ХХК-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-220408527 дугаартай Баянзүрх дүүргийн 2, /13372/, тоот үл хөдлөх эд хөрөнгийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлж, үүргийн гүйцэтгэлд барьцаатай эсэхийг ******* дэх улсын бүртгэлийн хэлтсээс тодруулахад үл хөдлөх хөрөнгөд үүрэг ногдуулсан тухай бүртгэл байхгүй талаар хариу ирүүлсэн.

Нэхэмжлэгч Н.******* нь Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны улмаас өөрт учирсан хохирлоо буруутай ХХК-иас шаардах эрхтэй. Хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийн дагуу төлбөр төлөгч ХХК-ийн өмчлөх эрхийн гэрчилгээгээр тогтоогдсон үл хөдлөх хөрөнгөд шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулсан. Түүнээс нэхэмжлэгч Н.*******гийн нэр дээр байгаа улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдсон хөрөнгөд шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулаагүй. Үл хөдлөх хөрөнгийг битүүмжилж, хураасан акт хэрэгт авагдсан. Талуудаас үнийн санал авч, үнийн саналд тохиролцоогүй учраас хөндлөнгийн шинжээч томилж үнэлгээ тогтоож, маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулсан ажиллагаа хуулийн дагуу явагдсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 93 дугаар зүйлд зааснаар төлбөр төлөгчийн өмчлөлийн хөрөнгө хаана, ямар зориулалтаар ашиглагдаж байгаагаас үл шалтгаалан шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулах эрх Шийдвэр гүйцэтгэлийн байгууллагад байдаг тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэжээ.

 

4.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж маргахдаа дараах тайлбарыг гаргажээ:

Маргааны зүйл болсон орон сууц ХХК-ийн өмчлөлд улсын бүртгэлтэй болох нь Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлээс ирүүлсэн баримтаар тогтоогдож байна. Нэхэмжлэгч болон хариуцагч нарын хооронд байгуулагдсан гэх 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 16/16 тоот Нүүрс нийлүүлж, орон сууц худалдах, худалдан авах гэрээ нь Иргэний хуулийн 43.2, 109 дүгээр зүйлийн 109.2-т зааснаар үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэх хэлцэл, холбогдох бусад баримт бичигт өмчлөх эрх шилжүүлэх болсон үндэслэлийг тодорхой зааж нотариатаар гэрчлүүлж, улсын бүртгэлд бүртгүүлэх гэсэн шаардлагыг хангаж чадахгүй байна. Нотариатаар батлуулаагүй учраас нэхэмжлэгч тал шүүхэд нэхэмжлэл гаргахдаа нөхөж гэрээ байгуулсан байж болзошгүй байна.

Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-т зааснаар маргаан бүхий орон сууц ХХК-ийн өмчлөлийнх бөгөөд талууд гэрээг нотариатаар батлуулаагүй учраас хэзээ байгуулсныг тогтоох боломжгүй байна. Хэрэгт авагдсан санхүүгийн баримтууд нь эргэлзээ төрүүлж байна. Нэгэнт талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.3, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасныг зөрчсөн тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар хүчин төгөлдөр бус байх хэлцэл байна.

ХХК-иас 900 000 000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрт Иргэний хуульд заасан барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах шаардлагыг дурдаагүй байдаг. Иймд ХХК-ийн өмчлөлийн хөрөнгөд хуульд заасны дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдсан байх тул нэхэмжлэлийн 2 шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Хэрэгт авагдсан, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон баримтууд:

- 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 16/16 дугаар Нүүрс нийлүүлж, орон сууц худалдах, худалдан авах гэрээ /1хх-н 7-8/,

- Макс пропертийз ХХК-ийн орон сууц захиалагчид хүлээлгэн өгөх акт /1хх-н 9/,

- 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн ХХК, Н.******* нарын 2015 оны 09 дүгээр сараас 2016 оны 05 дугаар сар хүртэл хугацаанд нийлүүлсэн нүүрсний үнийн дүнгийн протокол, тооцоо /1хх-н 10-11/,

- ХХК-ийн өглөг авлагын дэлгэрэнгүй тайлан /1хх-н 12-18/,

- Орон сууц түрээслэх, түрээслүүлэх 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн гэрээ /1хх-н 19-20/,

- Н.*******гийн 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл хугацааны Хаан банк ХХК-ийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1хх-н 26-46/,

- Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020 рны 05 дугаар сарын 07-ны өдрийн 4/17245 тоот мэдэгдэл /1хх-н 73/,

- Хас банк ХХК болон ХХК нарын хооронд байгуулагдсан 2015 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн БГ1410002042-01 тоот барьцааны гэрээ /1хх-н 118-123/,

- Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 181/ШШ2017/02497 дугаар шийдвэр /1хх-н 128-133/,

- Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 2403 дугаар магадлал /1хх-н 133-139/,

- Улсын дээд шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 001/ХТ2018/00680 дугаар тогтоол /1хх-н 140-146/,

- Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 181/ШЗ2018/07621 дүгээр шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамж,

- Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай тогтоол /1хх-н 149/,

- Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас хийж гүйцэтгэсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотой бусад баримт /1хх-н 150-167, 169-174, 177-192, 194-223, 227-235/,

- , 2, /13372/, тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн дугаартай, 65.70 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ, лавлагаа /1хх-н 168, 2хх-н 167-168/,

- Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоол /1хх-н 175-176/, 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн эд хөрөнгө хураах тогтоол /1хх-н 193/,

- ХХК-ийн 2008 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 08/135 тоот зээлийн гэрээ, 2010 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 08/135 тоот зээлийн барьцаат гэрээ, барьцаа хөрөнгийн бүртгэл, гэрчилгээ /2хх-н 4-8/,

- ХХК-ийн 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 17/246 тоот, 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 19/56 тоот албан бичиг /2хх-н 38-39/,

- 2016 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн Гэрээний дагуу орон сууц хүлээлгэн өгсөн акт /2хх-н 40/.

 

6. Хэрэгт авагдсан боловч нотлох баримтад тавигдах хуулийн шаардлага хангаагүй улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээний хуулбар /1хх-н 21, 25, 75/, ХХК-ийн 2017 оны 09 дүгээр сарын 04-нийн өдрийн 17/426 тоот тодорхойлолт /1хх-н 22/, 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн орон сууц түрээслэх, түрээслүүлэх гэрээ, Р.ын иргэний үнэмлэхийн хуулбар /1хх-н 23-24/, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Албадан дуудлага худалдааны зар /1хх-н 53-57/, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 18280777/5 дугаар Эд хөрөнгө хураах тухай тогтоол /1хх-н 76-77/ зэргийг нотлох баримтаар үнэлээгүй болно.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Шүүхийн зүгээс нэхэмжлэгчийн гаргасан Н.*******, ХХК-ийн хооронд байгуулагдсан Нүүрс нийлүүлж, орон сууц худалдах, худалдан авах бартерийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулж, , 2, /13372/, тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн дугаартай, 65.70 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгож, өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлэхтэй холбоотой бичиг баримтыг иргэн Н.*******д гаргаж өгөхийг ХХК-д даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 02497 дугаар шийдвэрийн дагуу явагдаж буй , 2, /13372/, тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн дугаартай, 65.70 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцтай холбоотой хийгдсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

2. , 2, /13372/, тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн дугаартай, 65.70 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоож, тус орон сууцны өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг гаргахад шаардагдах бичиг баримтыг нэхэмжлэгчид гаргаж өгөхийг хариуцагч ХХК-д даалгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч Н.******* хариуцагч ХХК нар нь 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдөр 16/16 дугаартай Нүүрс нийлүүлж, орон сууц худалдах, худалдан авах бартерийн гэрээ-г байгуулж, нийлүүлэгч Н.******* нь захиалагч ХХК-ийн хүсэлтээр Налайх нүүрсний уурхайн шигшүүрийн нунтаг /3мм-5мм/ нүүрсийг 1 тонныг 40 000 төгрөгөөр захиалагч талын Улаанбаатар хотод Сонгинохайрхан, Чингэлтэй, Сүхбаатар, Хан-Уул, Баянзүрх дүүргүүдэд байрлах халаалтын зуухнуудад нийлүүлэх, захиалагч ХХК нь нийлүүлсэн нүүрсний үнэд Макс пропортийз ХХК-ийн , 2нд баригдсан 12 давхар барилгын С блокын байрнаас тоот 64.49 м2, 12 давхарт, 3 өрөө шинэ орон сууцыг 137 974 200 төгрөгөөр тооцон өгөхөөр харилцан тохиролцсон байна.

Уг гэрээний харилцааг талууд Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1-д заасан арилжааны гэрээ гэж тодорхойлсон боловч нэг талаас биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг нийлүүлэгчийн өмчлөлд шилжүүлэх, нөгөө талаас нийлүүлэгч нь захиалагчид хэлэлцэн тохирсон үнийг нүүрс нийлүүлэх замаар төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг хүлээсэн шинжээрээ Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаанд хамаарч байна.

Мөн талууд 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдөр тооцоо нийлж, үүгээр нийлүүлсэн нүүрсний үнээс шинэ байрны үнэ 137 974 200 төгрөгийг хасч, зөрүү 20 099 200 төгрөгийг Н.******* нь ХХК-нд төлөхөөр болжээ.

Талуудын маргаагүй байдлаар өгсөн тайлбар, хэрэгт авагдсан гэрээ, тооцоо нийлсэн протокол, орон сууцыг захиалагчид хүлээлгэн өгөх акт, өглөг, авлагын дэлгэрэнгүй тайлан, нүүрсний тооцоо, орон сууц түрээсийн гэрээ, ХААН банкны дансны хуулга, ХХК-ийн 2021 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 21/235 тоот албан бичиг, Гэрээний дагуу орон сууц хүлээлгэн өгсөн акт /1ХХ-н 7-20, 26-46, 2ХХ-н 36, 40/ зэргээр нэхэмжлэгч нь хариуцагчийн өмнө гэрээ болон тооцоо нийлсэн протоколоор хүлээсэн үүргээ гүйцэтгэж 2016 оны 08 дугаар сарын 30-ны өдөр , 2, /13372/, тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн дугаартай, 65.70 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг өөрийн эзэмшил, ашиглалтад хүлээн авсан үйл баримт тогтоогдож байна. Ийнхүү орон сууцыг хүлээн авсан үеэс эхлэн Н.******* нь Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1-д зааснаар шударга эзэмшигч болсон гэж үзэх үндэстэй.

Маргааны байр суурийн хувьд нэхэмжлэгч болон хариуцагч талууд дээрх үйл баримтын талаар маргаагүй боловч гуравдагч этгээд ХХК-ийн зүгээс Н.******* болон ХХК-ийн хооронд 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдөр байгуулсан 16/16 дугаартай Нүүрс нийлүүлж, орон сууц худалдах, худалдан авах бартерийн гэрээ нь үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөл шилжүүлэх хэлцэл тул хуульд зааснаар заавал нотариатаар гэрчлүүлэх ёстой, энэ шаардлагыг хангаагүй тул хэлцэл хүчин төгөлдөр бус, нэхэмжлэлийн энэ шаардлага үндэслэлгүй гэж маргасан.

Гуравдагч этгээдийн илэрхийлсэн байр суурь нь үндэслэлтэй байна. Учир нь Н.******* болон ХХК-ийн хооронд 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдөр байгуулсан 16/16 дугаартай Нүүрс нийлүүлж, орон сууц худалдах, худалдан авах бартерийн гэрээ нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ болох нь гэрээний тохиролцоо, хуульд заасан гэрээний шинжээр тодорхойлогдсон. Хэдийгээр нэхэмжлэгчийн зүгээс шүүх хуралдааны явцад гэрээний талууд хүчин төгөлдөр эсэх дээр марган байхгүй, мөн зохих ёсоор гарын үсэг зурагдаж, тамга дарагдсан байхад гэрээний хүчин төгөлдөр эсэхийг одоо шүүх хөндөх учиргүй гэж тайлбарласан боловч шүүх маргааныг шийдвэрлэхдээ гэрээ хүчин төгөлдөр эсэх, хуульд нийцэж байгаа эсэхэд зайлшгүй дүгнэлт өгөх ёстой билээ.

Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөл үүсэх, өөрчлөгдөх, шилжих хэлцэл хийгдэхэд Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.3 хуульд зааснаар бүртгүүлэх буюу нотариатаар гэрчлүүлбэл зохих хэлцлийг ийнхүү бүртгүүлсэн буюу гэрчлүүлсэн бол бичгээр хэлцэл хийсэн гэж үзнэ, 109 дүгээр зүйлийн 109.2 Үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэх хэлцэл, холбогдох бусад баримт бичигт өмчлөх эрх шилжүүлэх болсон үндэслэлийг тодорхой зааж нотариатаар гэрчлүүлнэ, 110 дугаар зүйлийн 110.1 үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно гэх хуулийн шаардлага тавигддаг бөгөөд уг шаардлагыг нэхэмжлэгч болон хариуцагч нарын хооронд байгуулсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ хангаагүй буюу нотариатаар гэрчлэгдээгүй байна.

Иймд нэхэмжлэгч Н.*******, хариуцагч ХХК-ийн хооронд байгуулагдсан 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 16/16 дугаартай Нүүрс нийлүүлж, орон сууц худалдах, худалдан авах бартерийн гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн хүчин төгөлдөр бус байх хэлцэл байна.

 

Харин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ХХК-ийн 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдөр шүүхэд гаргасан хариу тайлбар, 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэл зэргээр хариуцагч ХХК нь нэхэмжлэлийн шаардлагатай маргахгүй гэж зохигчийн хооронд байгуулсан үл хөдлөх хөрөнгө худалдах-худалдан авах гэрээний харилцааг дэмжсэн нь шударга эзэмшигч Н.*******гийн шүүхэд илэрхийлсэн байр суурьтай нийцэж байна.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.3 дахь хэсэгт энэ хуулийн 56.1.8-д заасан хэлцлийг хийсэн этгээд уг хэлцлээр илэрхийлсэн хүсэл зоригоо хүчин төгөлдөр болохыг хожим хүлээн зөвшөөрч, хуульд заасан хэлбэрээр илэрхийлсэн бол шинээр хийсэнтэй адилтгаж хүчин төгөлдөр хэлцэл гэж үзнэ гэж заасан байдаг. Өөрөөр хэлбэл, хэлцэлийг хүчингүйд тооцоход хүргэсэн үндэслэл хожим арилсан хэдий боловч зарчмын хувьд хүчин төгөлдөр бус хэвээр байна. Хэлцлийг хүчин төгөлдөрт тооцуулахын тулд тухайн хүчин төгөлдөр бус хэлцлийг нотлох шаардлагатай. Иргэний хуулиар 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан хэлцэлд дээрх зохицуулалтыг хэрэглэх боломжтой байна. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.3-т зааснаар хэлцлийг нотолсон нь тухайн хэлцлийг шинээр үйлдсэн хэрэг болох бөгөөд орлуулан хийсэн хэлцэл биш бөгөөд хэлцлийг шинээр хийх хүсэл зориг шаардлагагүй. Харин зохигч үл хөдлөх хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан болохыг нотлох хүсэл зориг илэрхий байх нь хангалттай юм.

Зохигч нь хэлцэл байгуулагдсан болохыг нотлосон хүсэл зоригоо хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хангалттай хэмжээнд нэг байр сууриар илэрхийлсэн учир Н.******* болон ХХК-ийн хооронд , 2, /13372/, тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн дугаартай, 65.70 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзэв. Энэ тохиолдолд хэлцэл хүчин төгөлдөр бус болох шалтгаан болсон үндэслэл нөлөөлөл, ач холбогдолгүй.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан хүчин төгөлдөр үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээний дагуу өмчлөгчөөр тогтоолгох, худалдагч тал болох ХХК-иас орон сууцны өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг гаргахад шаардагдах бичиг баримтыг шаардах эрх одоо нэхэмжлэгчид үүссэн байна.

Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.3, 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар , 2, /13372/, тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн дугаартай, 65.70 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцны өмчлөгч нь нэхэмжлэгч Н.******* мөн болохыг тогтоож, уг орон сууцны өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг гаргахад шаардагдах бичиг баримтыг нэхэмжлэгчид гаргаж өгөхийг хариуцагч ХХК-д даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

3. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 02497 дугаар шийдвэрийн дагуу явагдаж буй , 2, /13372/, тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн дугаартай, 65.70 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцтай холбоотой хийгдсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 181/ШШ2017/02497 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 2403 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн Хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 001/ХТ2018/00680 дугаар тогтоолоор ХХК-иас 895 575 158 төгрөгийг гаргуулж ХХК-д олгохоор шийдвэрлэсэн байна. Дээрх шүүхийн шийдвэрийн дагуу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдөр 18280777 дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэжээ.

Улмаар төлбөр төлөгч ХХК-ийн өмчлөлийн , 2, /13372/, тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн дугаартай, 65.70 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдөр битүүмжилж, 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр хурааж, 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 6170 дугаар тогтоолоор анхны албадан дуудлага худалдаанд оруулжээ.

Нэхэмжлэгчийн зүгээс Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газар нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5, 44 дүгээр зүйлийн 44.2.1, 44.2.2, 44.2.3, 94 дүгээр зүйлийн 94.1.13-т заасныг зөрчиж шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулснаас тухайн орон сууцны өмчлөгч Н.*******гийн хууль ёсны эрх, ашиг сонирхол ноцтойгоор зөрчигдөж байгаа тул Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 02497 дугаар шийдвэрийн дагуу явагдаж буй , 2, /13372/, тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн дугаартай, 65.70 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцтай холбоотой хийгдсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгуулах болохоо илэрхийлсэн.

Уг нэхэмжлэлийн шаардлагын хариуцагч болж буй Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газар нь тухайн орон сууц нь ХХК-ийн өмчлөлд бүртгэлтэй эд хөрөнгө тул шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь хуульд заасан журмын дагуу явагдсан гэж маргасан.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.1 Төлбөр төлөгч-хуулийн этгээдийн мөнгөн хөрөнгө төлбөр төлөхөд хүрэлцэхгүй тохиолдолд түүний өмчлөлд хамаарах гүйлгээнээс, эсхүл гүйлгээнд оруулахыг хязгаарласнаас бусад хөрөнгөнөөс төлбөрийг суутгана. Энэ тохиолдолд тухайн хөрөнгө хаана, ямар зориулалтаар ашиглагдаж байгаа нь үл хамаарна, 94 дүгээр зүйлийн 94.1 Төлбөр төлөгч-хуулийн этгээдэд гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг гүйцэтгэхэд хүрэлцэхүйц мөнгөн хөрөнгө байхгүй тохиолдолд уг хуулийн этгээдийн хөрөнгө хэний эзэмшилд байгаагаас үл хамааран дараахь хөрөнгийг хураан авах, худалдан борлуулах, төлбөрт суутгах ажиллагаа явуулна гэж заасан байдаг.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, эд хөрөнгийг битүүмжилж, хурааж, анхны албадан дуудлага худалдаанд оруулах явцад зохих лавлагаа, эрхийн гэрчилгээгээр , 2, /13372/, тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн дугаартай, 65.70 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцны өмчлөгч нь төлбөр төлөгч ХХК нь албан ёсоор бүртгэгдсэн байсан тул хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийн биелэлтийг хангах үүднээс дээрх үл хөдлөх эд хөрөнгө рүү чиглэн явуулсан шийдвэр гүйцэтгэх ажиллагааг буруутгах үндэслэлгүй, хууль ёсны дагуу явагдсан байна.

Хэдийгээр одоо маргаан бүхий орон сууцны өмчлөгчөөр Н.*******г энэ шийдвэрээр тогтоож буй боловч үүнээс өмнө өмчлөгчөөр албан ёсоор бүртгэгдсэн байсан ХХК-ийн бусдад төлөх төлбөрийг хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу барагдуулахаар нэгэнт хийгдсэн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг нөхөж хүчингүй болгох боломжгүй, тухайн ажиллагааг хийж гүйцэтгэж байхад Н.******* нь маргаантай орон сууцны өмчлөгчөөр тогтоогдоогүй байсан билээ.

Мөн нэхэмжлэлийн шаардлагаа үндэслэсэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5, 44 дүгээр зүйлийн 44.2.1, 44.2.2, 44.2.3, 94 дүгээр зүйлийн 94.1.13-т заасан ажиллагааны талаар гомдол гаргах эрх нэхэмжлэгчид байхгүй бөгөөд энэ нь төлбөр төлөгчийн эрх зүйн байдалтай холбоотой зохицуулалт байна.

Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан журам, дарааллын дагуу Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 02497 дугаар шийдвэрийн дагуу явагдаж буй , 2, /13372/, тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн дугаартай, 65.70 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцтай холбоотой хийгдсэн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгов.

Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэл нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1-д зааснаар урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийгдэхгүйгээр шууд шүүхэд хандан гаргах гомдол байсан болохыг дурдвал зохино.

 

4. Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 1 058 421 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч ХХК-иас 847 821 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид, нэхэмжлэгчийн илүү төлсөн тэмдэгтийн хураамж 140 400 төгрөгийг улсын төсвөөс гаргуулан нэхэмжлэгчид тус тус олгов.

Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулсан Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 104/ШЗ2020/08104 дүгээр захирамжийн үйлчлэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд хэвээр үргэлжлэх болохыг дурдвал зохино.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.     Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.3, 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Н.*******г , 2, /13372/, тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн дугаартай, 65.70 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоож, тус орон сууцны өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг гаргахад шаардагдах бичиг баримтыг нэхэмжлэгчид гаргаж өгөхийг хариуцагч ХХК-д даалгасугай.

 

2.     Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1 дэх хэсэгт зааснаар Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гаргасан Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 02497 дугаар шийдвэрийн дагуу явагдаж буй , 2, /13372/, тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн дугаартай, 65.70 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцтай холбоотой хийгдсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

3.      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 1 058 421 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж,

хариуцагч ХХК-иас 847 821 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид, илүү төлсөн тэмдэгтийн хураамж 140 400 төгрөгийг улсын төсвөөс буцааж гаргуулан нэхэмжлэгчид тус тус олгосугай.

 

4.      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг заасугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ