Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 10 сарын 06 өдөр

Дугаар 104/ШШ2021/00300

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Түвшинтөгс даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: *******, *******, ******* тоотод оршин суух, ******* *******гийн ******* /РД:*******/-ийн хууль ёсны төлөөлөгч ******* *******ын ******* /РД:*******/

 

Хариуцагч: Налайх дүүрэг, , өөрийн байранд байрлах, /РД:/

 

Хариуцагч: *******, , , өөрийн байранд байрлах, /РД:/-д холбогдох

 

Баялаг налайх ХХК-ийн 270 ширхэг хувьцаа эзэмшигчээр *******гийн *******г бүртгэхийг даалгах тухай нэхэмжлэлийг 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ж.*******гийн хууль ёсны төлөөлөгч А.*******, хариуцагч -ийн төлөөлөгч Р., хариуцагч -ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б., нарийн бичгийн дарга Б.Уранзаяа нар оролцов.

 

 ТОДОРХОЙЛОХ нь: 

 

Нэхэмжлэгч Ж.*******гийн хууль ёсны төлөөлөгч А.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би Ж.******* охиндоо Монгол улсад бүртгэлтэй 198,000 хувьцаат компаниас 117 компанид их, бага хэмжээний хувьцаа эзэмшдэг.

Монголын хөрөнгийн бирж дээр хувьцаа чөлөөт байдлаар арилжаалагддаг. -ийн хувьцаа чөлөөтэй арилжаалагдаж байсан учир захиалгаа өгөөд 2018 оны 7 дугаар сарын 10-ны өдөр 1 ширхэг хувьцаа, 2018 оны 7 дугаар сарын 30-ны өдөр 269 ширхэг хувьцааг нийт 110,781.50 төгрөгөөр худалдаж авсан.

Гэтэл Санхүүгийн зохицуулах хорооны тогтоол гаргахаас өмнө хувьцааны ханшийг албаар унагаж, нэгж хувьцааны үнийг 247 төгрөг болгож, хувьцаа эзэмшигчдэд шууд ногдол хувийн мөнгийг шилжүүлсэн байсан.

Ингэхдээ нь охин Ж.*******гийн -нд нээлгэсэн тоот данс дахь 270 ширхэг хувьцааг хууль бусаар авахдаа ногдол ашгийн мөнгийг үнэт цаасны компаниар дамжуулан авах хүсэлтэд зурсан гарын үсгийг ашиглаж -нд нээлгэсэн тоот дансанд 67,230 төгрөг хийсэн байсан.

Харин би -нд ногдол хувийн мөнгийг авах хүсэлтийг огт гаргаагүй. Ногдол ашиг авах зорилгоор хоосон баримт нь дээр гарын үсэг зурсан. Гэхдээ хувьцааг захиран зарцуулах, мөнгөн гүйлгээг хийхээр бол миний зөвшөөрлийг аваагүй. Иймд энэ үйлдэл нь хууль зөрчиж байна.

Би -ийг хаалттай компани болж байгаа талаарх мэдээллийг олж мэдээд 2018 оны 9 дүгээр сард уг компанийн хувьцаа эзэмшигчээр үлдэх хүсэлтээ гаргасан. Мөн Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв ТӨХК, Ард капитал групп ҮЦК ХХК-аар дамжуулан илгээсэн. Гэвч Санхүүгийн зохицуулах хорооны тогтоол гараагүй байгаа учраас хүсэлтийг хүлээн авах боломжгүй гэсэн утгатай хариуг 7 хоногийн дараа өгсөн.

Мөн нь хэлбэрээ өөрчлөх зорилгоор 2018 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр хувьцаа эзэмшигчдийн хурлыг зохион байгуулах гэж байгаа, хурлын материалыг хүргүүлээгүй. Гэхдээ 2018 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн хурлаар Баялаг Налайх ХК хэлбэрээ өөрчлөх болсон талаар маргахгүй.

Гэхдээ Компанийн тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.-д Энэ хуулийн 53 дугаар зүйлд заасны дагуу хувьцаа эзэмшигч нь хувьцаагаа эргүүлэн худалдаж авахыг компаниас шаардах эрх үүсгэсэн шийдвэр гарах тохиолдол бүрд хувьцаа эзэмшигчдийн хурлын зар хүргэх журмын дагуу хувьцаа эзэмшигчид мэдэгдэх ёстой байсан.

Би 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Ж.*******г хувьцаа эзэмшигчээр тогтоож өгөхийг хүссэн хүсэлтээ -д өөрийн цахим хаягаар явуулсан боловч ямар ч хариу өгөөгүй.

Тэгээд Санхүүгийн зохицуулах хороо, Шударга өрсөлдөөн хэрэглэгчдийн төлөөх газарт 11-11 төв-өөр дамжуулан гомдол гаргасан боловч хувьцааны мөнгөө шилжүүлж авсан байна гэсэн тодорхойгүй хариуг Санхүүгийн зохицуулах хорооноос өгсөн.

Харин нь Санхүүгийн зохицуулах хорооны 2019 оны 12 дугаар 16-ны өдрийн 397 тоот тогтоолоор өөрийн эзэмшлийн хувьцааг эргүүлэн худалдан авахыг шаардах эрхээ хэрэгжүүлээгүй хувьцаа эзэмшигч түүнд ногдох ногдол хувийн мөнгийг авалгүйгээр хязгаарлагдмал хариуцлагатай компанийн хувьцаа эзэмшигчээр үлдэх хүсэлтийг хэдийд ч гаргаж болох, хувьцаа эзэмшигчээр бүртгэхийг үүрэг болгосоныг биелүүлээгүй.

Иймээс Баялаг налайх ХХК-ийн 270 ширхэг хувьцаа эзэмшигч байсан *******гийн *******г хязгаарлагдмал хариуцлагатай компанийн хувьцаа эзэмшигчээр бүртгэхийг даалгаж өгнө үү гэв.

 

Хариуцагч -ийн төлөөлөгч Р. шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Компани үүсгэн байгуулах, бүртгүүлэх, өөрчлөн байгуулах, компанийн удирдлага зохион байгуулалт, хяналтын бүтэц, хувьцаа эзэмшигчийн эрх, үүргийг тогтоох, компанийг татан буулгахтай холбогдсон харилцааг зохицуулдаг Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д Компанийн эрх барих дээд байгууллага хувьцаа эзэмшигчдийн хурал байна гэж заасан.

Баялаг Налайх ХК-ийн эрх барих дээд байгууллага болох Хувьцаа эзэмшигчдийн 2018 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хурлаас Компанийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх заалтыг үндэслэн компанийн хэлбэрийг өөрчилж хязгаарлагдмал хариуцлагатай компани болгон зохион байгуулахаар шийдвэрлэж, Компанийн тухай хуулийн 54 дүгээр зүйлд нийцүүлэн компанийн хэлбэрийг өөрчлөн байгуулсантай холбогдуулан хувьцаа эзэмшигчдийн эрхийг хэрэгжүүлэх журмаа мөн хурлаараа баталсан.

Хувьцаа эзэмшигчдийн хурлаар хэлэлцэх асуудлыг товлох, хурлын шийдвэр хүчин төгөлдөр болох, Хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцох эрх, хурлын зарыг хүргэх гээд хувьцаа эзэмшигчдийн эрхийг хамгаалахтай холбоотой бүх харилцааг Компанийн тухай хуулийн 60, 63, 64, 65 дугаар зүйлүүдээр зохицуулсан бөгөөд манай компани хувьцаа эзэмшигчдийн хурлаа хуралдуулж шийдвэр гаргахдаа хуулийн дээрх заалтуудыг ягштал баримталсан.

Хурлын өмнө хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцох эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалтыг бүртгэх өдрөөр тасалбар болгон Монголын хөрөнгийн бирж дээр хувьцаа нь арилжаалагддаг компаниудын хувьцаа эзэмшигчдийн бүртгэлийг хөтлөх эрх бүхий ганц байгууллага болох Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвөөс заавал авах журамтай.

Хувьцаа эзэмшигчдийн 2018 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хурлын бүртгэх өдрөөр тасалбар болгон хурлын өмнө Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвийн 2018 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 041/742 тоотоор компанийн хувьцаа эзэмшигчдийн бүртгэл, судалгааг авсан.

Уг бүртгэлээс үзэхэд нэхэмжлэгчийн данс байгаа гэх Ард капитал групп ҮЦК ХХК дээр манай хувьцаа эзэмшигч данстай байгаа хэдий ч *******гийн ******* гэж хувьцаа эзэмшигч байхгүй байсан.

Нэгэнт Ж.******* хувьцаа эзэмшигч биш учраас Хувьцаа эзэмшигчдийн 2018 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуралд оролцох, хурлаар хэлэлцсэн компанийн хэлбэрийг өөрчлөх асуудлаар санал өгөх эрхгүй.

Цаашлаад компанийн хэлбэрийг өөрчлөн байгуулах шийдвэр гарсантай холбогдуулан хувьцаа эзэмшигчдийн эрхийг хэрэгжүүлэх журмын хүрээнд компанид хувьцаагаа эргүүлэн худалдан авахыг шаардах, эсхүл өөрчлөн байгуулагдсан компанид хувьцаа эзэмшигчээр үлдэх хүсэлт гаргах эрхгүй байсан нь ойлгомжтой.

Компани хэлбэрээ өөрчилж хаалттай компани болж байгаа учраас хянах, зохицуулах эрх бүхий байгууллага болох Монголын хөрөнгийн бирж болон Санхүүгийн зохицуулах хороонд Хувьцаа эзэмшигчдийн хурлын материал, хурлаас гаргасан шийдвэрээ хүргүүлж нийтэд санал болгон гаргасан компанийн хувьцааг Үнэт цаасны бүртгэлээс хасуулах журамтай бөгөөд хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрийг эрх бүхий байгууллага хянаж, компанийн нийтэд санал болгон гаргасан хувьцааг Үнэт цаасны бүртгэлээс хараахан хасаагүй байх тэр хугацаанд А.******* нь Үнэт цаасны компанид ажилладаг байдлаа ашиглан 270 ширхэг хувьцаа охиныхоо нэр дээр худалдан авсан байна.

Компанийн хэлбэрийг өөрчлөх шийдвэрийг компанийн эрх барих дээд байгууллага болох хувьцаа эзэмшигчдийн хурал нэгэнт гаргачихсан байхад хувьцаа худалдан авсан нь өөрөө хууль бус бөгөөд одоо -д хувьцаа эзэмшигчээр үлдээх шаардлагаар нэхэмжлэл гаргаж байгаа нь мөн хуульд нийцэхгүй.

Хувьцаа эзэмшигчдийн эрхийг хэрэгжүүлэх журмыг хэрэгжүүлэх хугацаанд болон шинээр зохион байгуулагдсан ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн анхдугаар хурал хуралдуулж, компанийн дүрэм батлах, компанийг Улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлэх хугацаанд буюу 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хүртэл Баялаг Налайх ХК-д хувьцаа эзэмшиж байсан 621 хувьцаа эзэмшигчдээс шаардах эрхээ хэрэгжүүлэх эсвэл шаардах эрхээ хэрэгжүүлэхээс татгалзаж хаалттай компанид хувьцаа эзэмшигчээр үлдэх хүсэлт нэг ч хувьцаа эзэмшигчээс ирүүлээгүй тул нийт 621 хувьцаа эзэмшигчийн 60,459 ширхэг хувьцаанд ногдох ногдол хувийн мөнгийг хөндлөнгийн үнэлгээний байгууллагаар тогтоолгож, Монголын хөрөнгийн бирж болон Санхүүгийн зохицуулах хорооны хянасан нэгж хувьцааны зах зээлийн үнээр тооцон хувьцаа эзэмшигчдэд Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвөөр зуучлуулан хүргүүлэхээр гэрээ байгуулж, мөнгийг шилжүүлсэн.

Ингээд Хувьцаа эзэмшигчдийн 2018 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуралд оролцож, хаалттай компанид үлдэхээр саналаа ирүүлсэн хувьцаа эзэмшигчдийн анхдугаар хурлыг 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хуралдуулж, шинээр зохион байгуулагдсан -ийн дүрмийг баталж, компанийг улсын бүртгэлд 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр бүртгүүлсэн.

Иймээс А.*******гийн нэхэмжлэлд дурдсанчлан Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвийн дансанд одоог хүртэл байрших түүний эзэмшиж байгаа хувьцаанд ногдох 67,230 төгрөгийг Баялаг Налайх XXК эргүүлэн татаж миний охины 270 ширхэг хувьцааг үлдээнэ үү хэмээн хүсэлтийг удаа дараа хүргүүлсэн гэдэг огт худлаа, ямар ч үндэслэлгүй гүжирдлэг болно.

А.*******гийн охиныхоо нэр дээр хууль зөрчин байж худалдан авсан 270 ширхэг хувьцаанд ногдох 67,230 төгрөгийг оролцуулаад 621 хувьцаа эзэмшигчийн эзэмшиж байсан хувьцаанд ногдох нийт 15,054,291 төгрөгийг компаниас Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвийн дансанд 2019 оны 5 дугаар сарын 10-ны өдөр шилжүүлсэн. Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвийн зүгээс ногдол хувийн мөнгийг хувьцаа эзэмшигч тус бүрийн дансанд нь 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр байршуулсан болохыг 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 1/4691 албан тоотоор бидэнд мэдэгдсэн. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч -ийн төлөөлөгч Р. шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Компанийн тухай хуулийн 23.1., 23.2., 53., 54 дүгээр зүйлд нийцүүлэн 2018 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн хурлаас баталсан Баялаг Налайх ХК-ийн хэлбэрийг өөрчлөн байгуулсантай холбогдуулан хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэх журамд зааснаар тухайн 2018 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуралд оролцох эрхтэй хувьцаа эзэмшигч л Баялаг Налайх ХК-д үлдэх хүсэлт гаргах, гэхдээ хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэх журамд заасан эцсийн хугацаа буюу 2018 оны 7 дугаар сарын 08-ны дотор хүсэлтээ гаргах үүрэгтэй.

Хувьцаат компанийн хувьд хурлаас гарсан шийдвэрийг дагаж мөрдөх үүрэгтэй байдаг. А.*******гийн нэхэмжлэлд Ард Капитал Групп ҮЦХ ХХК-ийн үнэт цаасны компани дээр тоот дансанд 270 ширхэг хувьцаа байгаа гэж байгаа боловч Баялаг Налайх ХК-ийн 2018 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хурлын бүртгэх өдрөөр тасалбар болгон Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвөөс 2018 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 01742 тоотоор авсан судалгаагаар Баялаг Налайх ХК-д *******гийн ******* нэртэй хувьцаа эзэмшигч байдаггүй, Ард Капитал Групп ҮЦХ ХХК дээр нь Баялаг Налайх ХК-ийн 6 хувьцаа эзэмшигч байгаа бөгөөд тэдний дотор Ж.******* нэртэй хувьцаа эзэмшигч байхгүй. Энэ бүх баримт хавтаст авагдсан байгаа.

Гэтэл ******* шүүхэд тайлбар хэлэхдээ 2018 оны 7 дугаар сарын 10-ны өдөр 1 ширхэг хувьцаа, 2018 оны 7 дугаар сарын 30-ны өдөр 269 ширхэг хувьцаа, нийт 270 ширхэг хувьцаа худалдан авсан гэж мэдүүлсэн нь хэрэгт авагдсан баримтаар нотогдож байгаа..

Компанийн эрх барих дээд байгууллага 2018 оны 4 сарын 22-ны өдрийн хурлаас компанийн хэлбэрийг өөрчилж, хувьцаат компани болгох шийдвэр гаргаж, шийдвэр нь албажсан. Ингээд компанийн хэлбэрийг өөрчилсөн тул нийтэд санал болгож байгаа компанийн хувьцааг бүртгэлээс хасаж өгнө үү гэсэн хүсэлтээ Санхүүгийн зохицуулах хороо, Хөрөнгийн биржид хүргүүлснээс хойш 40 хоногийн дараа Ж.*******гийн нэр дээр дээрх 270 ширхэг хувьцаа худалдаж авсан болох нь баримтаар нотлогдож байна.

Тэгэхээр ******* Баялаг Налайх ХК-ийн хувьцаа эзэмшигч нарын хурал хуралдсан 2018 оны 4 сарын 22-ны өдөр ч энэ компанийн хувьцаа эзэмшигч байгаагүй. Компанийн тухай хуульд нийцүүлэн шаардах, хүсэлт ирүүлэх, өдрийн сонинд хүсэлтээ ирүүлэх эцсийн хугацаа дуусгавар болсон 2018 оны 7 дугаар сарын 08-ны өдөр ч мөн Баялаг Налайх ХК-ийн хувьцаа эзэмшигч байгаагүй нь тогтоогдож байна.

Баялаг Налайх ХК-ийн хувьцаа эзэмшигч хэзээ ч байгаагүй хүн компанийг хэлбэрээ өөрчлөөд, нийтэд санал болгож гаргасан хувьцаагаа бүртгэлээс хасуулахаар эрх бүхий байгууллагад хүсэлт явуулсны дараа хувьцаа худалдан аваад шинээр өөрчлөгдөн байгуулагдсан хязгаарлагдмал хариуцлагатай компанид шинээр хувьцаа эзэмшигчээр үлдэх хүсэлт гаргах хууль, эрх зүйн ямар ч үндэслэл боломж байхгүй тул А.*******гийн хүсэлтийг хүлээж аваагүй. Мөн шүүх иргэний хэрэг маргаан үүсгэх ч боломжгүй.

Хууль журмын зохицуулалтын хүрээнд өөрчлөгдөн байгуулагдсан хувьцаат компанид үлдэх саналаа нийт хувьцаа эзэмшигчдээс 8 хувьцаа эзэмшигч ирүүлсэн бөгөөд хувьцаа эзэмшигчийн хүрээнд дүрмээ баталж, улсын бүртгэлийн газарт бүртгүүлж, гэрчилгээ тамгаа авсан. Хууль дүрмийн зохицуулалтын хугацаанд санал ирүүлээгүй, үлдсэн 621 хувьцаа эзэмшигчийн 6450 ширхэг хувьцаанд ноогдох 15,000,000 төгрөгийг Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвөөр зуучлуулан тараасан. Хувьцааны ноогдол мөнгийг үлдсэн 621 хувьцаа эзэмшигчийн тус тусын дансанд бүрэн байршуулсан талаар үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвийн 12 дугаар сарын 23-ны өдрийн 01/4691 тоотоор бидэнд мэдэгдсэн. А.******* охин *******гийн 270 ширхэг ноогдол хувьцааны мөнгө 66,877 төгрөгийг 2020 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр -иар мөнгө хүссэн өргөдөл гарган авсан нь мөн нотлох баримтаар нотлогдож байгаа.

Нэхэмжлэгч ноогдол хувийн мөнгө авсны дараа 2020 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр 11-11 төв-өөр дамжуулан санхүүгийн зохицуулах хорионд шүүхэд гаргасан нэхэмжлэлийн дагуу 270 ширхэг хувьцааны хувьцаа эзэмшигчээр тогтоож өгөөч гэж гомдол гаргасан байдаг.

Гомдлыг Санхүүгийн зохицуулах хороо хянах явцдаа болон Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв, мөн манай компаниас тайлбар авч 270 ширхэг хувьцааны мөнгө ноогдол ашиг болох мөнгөө авсан болохыг баримтаар тогтоож, Ж.*******гийн 270 ширхэг хувьцааг Баялаг Налайх ХК-д хувьцаа эзэмшигчээр үлдээх боломжгүй гэсэн шийдвэр гаргасан. Тэгээд хариуг гомдол гаргагчид өгсөн байдаг. Энэ шүүх хуралдаанаар хэлэлцэж байгаа нэхэмжлэлийн шаардлага гомдлыг Санхүүгийн зохицуулах хороо, Захиргааны байгууллагын хувьд шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэсэн.

Санхүүгийн зохицуулах хорооны шийдвэрт гомдолтой байгаа бол Захиргааны маргаан үүсгэх, Захиргааны маргаан үүссэн тохиолдолд Санхүүгийн зохицуулах хороо л хариуцагч байх ёстой. Баялаг Налайх ХК нь хариуцагч болох боломжгүй юм. Бүх зүйл хуулийн дагуу, хуулийн хүрээнд байх ёстой. Иргэний маргааны хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байдаг. Тэгэхээр Баялаг Налайх хувьцаат компанийг хязгаарлагдмал хариуцлагатай компани болгон эрх барих дээд байгууллага бүх гишүүдийн хурлаар шийдвэр гаргасан огноо 2018 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр. Үүнээс хойших өнөөдрийн хугацааг тоолох юм бол 3 жил, 5 сар өнгөрсөн байна. Иргэний хуульд үүргийн маргааны хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байдаг. Тэгэхээр би дээрх 3 үндэслэлээр нэгдүгээрт Баялаг Налайх ХК-ийн хувьцаа эзэмшигч Ж.******* хэзээ ч байгаагүй.

Өөрөөр хэлбэл, шийдвэр гарснаас хойш 40 хоногийн хугацаанд баярын өдөр худалдаж авч, хууль бус наймаа хийсэн. Брокерын пүүс дотор хийсэн арилжаа гэж бид нар ойлгож байгаа. Компани хэлбэрээ өөрчлөөд нээлттэй компани биш, хаалттай компани болчихсон байхад, хаалттай компанийн хувьцааг хөрөнгийн биржээс худалдан авах ямар ч боломж байхгүй. Хэрвээ худалдаж авсан бол энэ нь хууль бус. Иймд хариуцагч болох үндэслэлгүй.

Мөн энэ асуудлаар Санхүүгийн зохицуулах хороонд гомдол гаргаад тэр асуудлыг Төрийн захиргааны байгууллага бүх нотлох баримтуудыг холбогдох байгууллагаас мэдээллээ цуглуулж аваад шийдвэрлэсэн. Үүнээс гадна хөөн хэлэлцэх хугацаа дууссан.

Хэрэв буруутай асуудал байгаа бол гуравдагч байгууллагын буруутай үйлдлээс болсон. Цаг хугацаандаа шийдвэр гаргаагүй, хувьцааны арилжааг зогсоогоогүйгээс болсон. Иймд нэхэмжлэлийг бүхэл нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагч -ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. шүүхэд гаргасан хариу тайлбарт болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: -ийн харилцагч Ж.******* нь 2018 оны 7 дугаар сарын 10-ны өдөр 1 ширхэг хувьцаа, 2018 оны 7 дугаар сарын 30-ны өдөр 269 ширхэг хувьцааг 5-79236 данс буюу Ард Капитал Групп ҮЦХ ХХК-иар дамжуулан Баялаг Налайх ХК-иас худалдаж авсан байсан. Энэ талаарх мэдээлэлийг үнэт цаасны төвлөрсөн сангаас харж болно.

Ж.*******гийн -д нээлгэсэн 6-13612 тоот үнэт цаасны дансанд 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Баялаг Налайх ХК-ийн ноогдол ашиг болох 67,230 төгрөг орж ирсэн байсан. Ж.*******гийн хувьцаа Ард Капитал Групп ҮЦХ ХХК-д байсаар байсан. Гэсэн хэдий ч -д байрлах үнэт цаасныхаа ноогдол ашиг болох хувь мөнгө шилжиж орж ирсэн.

Энэ нь Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв нь хамгийн сүүлд гүйлгээ хийсэн дансаар дамжуулан ноогдол ашиг хувь мөнгийг шилжүүлдэг байсантай холбоотой. Одоо бол тийм биш болсон. Харилцагч өөрийн хүсэлтээр ноогдол хувь болон бусад хувьцаагаа хаана байршуулахаа шийддэг болсон.

Тухайн үед Үнэт цаасны төвлөрсөн төвтэй холбоотойгоор дээр -ийн хувьцаа байхгүй байсан ч гэсэн А.******* хамгийн сүүлд -иар ямар нэгэн мөнгөн гүйлгээ хийсэн болохоор -ийн дансанд өөр компани дээр байсан ноогдол ашиг нь ороод ирчихсэн байгаа.

Ер нь бол Үнэт цаасны компани нь брокерын үйл ажиллагаа буюу зуучлалын үйл ажиллагаа мэдээлэл хүргэх үйл ажиллагааны хүрээнд ноогдол хувь мөнгө дансанд орсон талаар мэдээлэл өгч эзэмшигчийн гарын үсэг зурж зөвшөөрсөн баримтыг эх хувиар нь Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв рүү илгээж, харилцагчийн төлбөр тооцоог шийдэж ажилладаг.

Тухайн үед хэн хэн нь ажлаа хөнгөвчлөх зорилгоор мөнгө хүссэн өргөдөл дээр гарын үсэг зуруулж авсан. Мөнгө хүссэн бланкыг манай ажилтан бөгөлсөн. Голомт банкны дансны дугаарыг мэдээллийн сангаас авсан. Гэхдээ мөнгөн гүйлгээний талаар А.*******гаас утсаар асууж зөвшөөрөл авсан. Энэ талаар мэдэх ажилтан маань ажлаасаа гарсан учир баримт байхгүй. Мөн манай компани хувьцаа эзэмшигчээр Ж.*******г бүртгэх эрх байхгүй гэв.

 

Шүүх хэрэгт авагдсан баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгч А.******* ...хариуцагч -ийн 270 ширхэг хувьцааны эзэмшигчээр охин Ж.******* үлдэх хүсэлтэй байхад -нд ногдол ашиг авах зорилгоор гарын үсэг зурсан бланкыг үндэслэн хувьцааны ногдол хувь 67,230 төгрөг шилжүүлсэнийг үл зөвшөөрч Баялаг налайх ХХК, Санхүүгийн зохицуулах хороо-нд гомдол гаргасан ч хуулийн дагуу шийдвэрлээгүй, мөн -ийн буруутай үйл ажиллагаанаас болсон тул гэрчүүлэх зорилгоор хариуцагчаар татсан гэсэн үндэслэлээр охин Ж.*******г 270 ширхэг хувьцаа эзэмшигчээр тогтоож, бүргэхийг даалгуулах тухай шаардлага гаргасан.

 

Хариуцагч Баялаг налайх ХХК нь ... Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв ХХК-иас 2018 оны 4 дүгээр сарын 04-ны өдөр ирүүлсэн хувьцаа эзэмшигчдийн бүртгэлд А.*******гийн охин Ж.*******гийн нэр байгаагүй, 2018 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр Баялаг налайх ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурал болж хэлбэрээ өөрчлөх шийдвэр гарсаныг Санхүүгийн зохицуулах хороо-нд хүргүүлсэн байхад А.******* ажил мэргэжлийн давуу байдлаа ашиглан 270 ширхэг хувьцааг худалдан авсан...Мөн хувьцаа эзэмшигчээр үлдэх хүсэлтийг 30 хоногийн дотор гаргаагүй ба шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан... гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг үл зөвшөөрч мэтгэлцсэн.

 

Хариуцагч ...нэхэмжлэгч А.*******гийн ******* Баялаг налайх ХК-ийн 270 ширхэг хувьцааг эзэмшиж байсан. Гэхдээ А.******* 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Төвлөрсөн хадгаламжийн данснаас мөнгө хүссэн өргөдөл бичиж өгсөн тул хувьцааны ногдол хувийн мөнгийг 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр дансанд нь шилжүүлсэн. Манай компани хариуцагч Баялаг налайх ХХК-ийн 270 ширхэг хувьцаа эзэмшигчээр А.*******гийн охин Ж.*******г бүртгэх эрх байхгүй гэсэн тайлбар өгсөн.

 

Зохигчид Баялаг налайх ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаас гаргасан 2018 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн шийдвэртэй холбоотой үйл баримтын талаар маргаагүй болно.

 

Шүүх нэхэмжлэгч Ж.*******гийн хууль ёсны төлөөлөгч А.*******гийн гаргасан нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ хэргийн үйл баримтыг хууль зүйн үндэслэлтэй харьцуулан дараах дүгнэлтийг хийв.

 

Компанийн тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.2.-т Өөрийн эзэмшлийн хувьцааг эргүүлэн худалдаж авахыг компаниас шаардах эрхээ хэрэгжүүлэх хүсэлтэй хувьцаа эзэмшигч нь эргүүлж авах тухай шаардлагыг бичгээр гаргах бөгөөд түүнд эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, оршин суугаа газрын хаяг болон эргүүлэн худалдаж авахыг шаардаж байгаа хувьцааны тоо, төрлийг заана, 54.3.-т Хувьцаа эзэмшигч нь энэ хуулийн 54.2-т заасны дагуу гаргасан шаардлагыг уг шаардах эрхийг үүсгэсэн шийдвэр гарснаас, эсхүл ийм эрх үүссэн тухай компаниас бичгээр мэдэгдэл авснаас хойш ажлын 30 өдрийн дотор компанид явуулна гэсэн заалт нь хувьцаа эзэмшигчээр үлдэх шаардлагыг бус хувьцааг эргүүлэн худалдаж авахыг компаниас шаардах эрхийн зохицуулалт юм.

 

Иймд хувьцаа эзэмшигч хувьцааг эргүүлэн худалдаж авахыг компаниас шаардах эрхээ хэрэгжүүлэх ажлын 30 хоног нэхэмжлэгч Ж.*******гийн хууль ёсны төлөөлөгч А.*******гийн нэхэмжлэлийн шаардлагад хамаарахгүй байх ба Иргэний хуулийн 75 дугаар зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацаа хэтрээгүй байна.

 

Мөн нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгч А.******* нь шүүхэд нэхэмжлэл гаргахаас өмнө хариуцагч Баялаг налайх ХХК-нд 270 ширхэг хувьцааны эзэмшигчээр бүртгэх хүсэлт, 11-11 Төв-өөр дамжуулан 2020 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр Санхүүгийн зохицуулах хороо-нд гомдол зэргийг гаргасан ч 2020 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 9/2074 дугаартай албан бичгээр ...2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Баялаг налайх ХК-ийн ногдол хувь 66,887 төгрөгийг данснаас гаргуулан авсан байна. -иас тайлбар гаргуулахад, А.******* нь өөрийн охин Ж.*******гийн Баялаг налайх ХХК-ийн ногдол хувийн мөнгийг 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр төвлөрсөн хадлагаламжийн данснаас мөнгө хүссэн өргөдлийг гарган авсан тухай холбогдох баримтыг Үнэт цаас төвлөрсөн хадгаламжийн төв ХХК-иас гаргуулан тус Хороонд ирүүлсэн байна. Иймд таны гаргасан өргөдөлд дурдсан асуудлыг шийдвэрлэх боломжгүй болохыг үүгээр мэдэгдэж байна гэсэн хариу өгчээ.

Иймээс шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх журмыг хэрэгжүүлсэн байна гэж үзэв.

 

Компанийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.6.-д Хувьцаат компани нь өөрчлөн байгуулагдах, татан буулгах тухай шийдвэр гаргаснаас хойш энэ тухайгаа Санхүүгийн зохицуулах хороо болон үнэт цаасны арилжаа эрхлэх байгууллагад ажлын гурван өдрийн дотор мэдэгдэнэ,

18.7.-д Санхүүгийн зохицуулах хороо хувьцаат компанийн өөрчлөн байгуулагдах, татан буулгах тухай шийдвэрийг Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд заасан журмын дагуу зөвшөөрсөн бол уг бүртгэлийг улсын бүртгэлд бүртгүүлнэ гэж заажээ.

 

Хариуцагч Баялаг налайх ХХК нь хувьцаат компани байхдаа хэлбэрээ өөрчлөх зорилгоор нийтэд гаргасан 311,872 ширхэг хувьцаа эзэмшигчдийн тоон судалгааг Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв ХХК-аас 2018 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр гаргуулан авахад, 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар 621 хувьцаа эзэмшигчийн 60,459 ширхэг хувьцаа байсан.

Компани 2018 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр хувьцаа эзэмшигчдийн ээлжит хуралын зарыг 2018 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн Өдрийн сонин, 2018 оны 7 дугаар сарын 08-ны өдөр хувьцааг эргүүлэн худалдаж авах хугацаа дуусах зарыг 2018 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн мөн сонингоор дамжуулан хувьцаа эзэмшигч нарт мэдэгдсэн.

Компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлаас гарсан 2018 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн шийдвэр, нийтэд зарласан үнэт цаасыг бүртгэлээс хасуулах хүсэлтийг холбогдох баримт бичгийн хамт 2018 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр, 2018 оны 6 дугаар сарын 08-ны өдөр, 2019 оны 5 дугаар сарын 10-ны өдөр Монголын хөрөнгийн бирж ТӨХК, Санхүүгийн зохицуулах хороо-ны хяналт шалгалт, зохицуулалтын газарт хүргүүлсэн боловч Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2., 63 дугаар зүйлийн 63.1.2.-т заасны дагуу Монголын хөрөнгийн бирж ТӨХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр баталсан журмын 23 дугаар зүйлийн 23.4., 23.5., 23.6., Санхүүгийн зохицуулах хороо-ны 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 408 дугаар тогтоолоор баталсан журмын 3 дугаар зүйлийн 3.3.1., 6 дугаар зүйлийн 6.1.1., 6.1.2.-т заасан баримт бичгийн бүрдүүлбэр хангагдаагүйн улмаас бүртгэлээс хасах шийдвэр гаргах боломжгүй байсан нь дараах баримтуудаар тогтоогдсон.

 

Тухайлбал Санхүүгийн Зохицуулах хороо нь 2018 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 9/2582 тоот албан бичиг ...Танай компанийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хуралд нийт хувьцааны 241,231 ширхэг буюу 77.35 хувийн саналын эрхтэй 8 хувьцаа эзэмшигч оролцсон нь Компанийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх заалтыг хангасан ба хурлын материалыг дээрх хууль тогтоомж болон журмын дагуу хянаж үзэхэд компанийн 2018 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр хуралдсан хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг хүчин төгөлдөрт тооцох боломжтой байна.

Мөн хорооны 2015 оны 443 дугаар тогтоолоор баталсан Үнэт цаас гаргагчийн мэдээллийн ил тод байдлын журам-д заасны дагуу компанийн үйл ажиллагааны тайланг хагас жил, жилийн эцсийн байдлаар гаргаж, өөрийн компанийн болон биржийн цахим хуудсаар дамжуулан нийтэд мэдээлэх, мөн нийтэд нээлттэй болгох мэдээлэл болон хувьцаа эзэмшигчдийн хурлын баримт материалыг тухай бүр өөрийн цахим хуудсанд байршуулж, хувьцаа эзэмшигчдийг мэдээллээр хангаж ажиллахыг мэдэгдэж байна гэсэн,

Монголын хөрөнгийн бирж ТӨХК нь үнэт цаасыг бүртгэлээс хасуулах тухай хүсэлтийг дахин хүлээн авч, 2018 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 1/445 тоот албан бичиг ....1.Компанийн тухай хуулийн 55.7, 55.8 дахь заалт болон Хөрөнгийн үнэлгээний Итгэлт эстимэйт ХХК нь танай компанийн бизнесийн үнэлгээг 77,472,700 төгрөгөөр тогтоосны дагуу нэгж хувьцааг эргүүлэн худалдан авах үнийг 248.4 төгрөгөөс доошгүй үнээр тогтоохыг зөвлөж байна. 2.Дээрх журмын 23.9-д заасны дагуу Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв ХХК-иар зуучлуулан хувьцааны төлбөр гүйцэтгэх гэрээ байгуулан ирүүлэх. 3.Дээрх журмын 22.3-т заасны дагуу үнэт цаас бүртгэлээс хасуулах тухай өргөдлийг хянан шалгах үйлчилгээний хөлсийг төлсөн баримтын хуулбар, материалын бүрдэл бүрэн хангагдсан болон журамд заасан нөхцөл шаардлагаа бүрдсэн тохиолдолд бүртгэлээс хасагдах болохыг мэдэгдье гэсэн,

Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв ХХК-ийн 2019 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 01/1797 тоот албан бичиг ...2019 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар тус компанийн 921 ширхэг үнэт цаас нь Шүүх, Цагдаагийн байгууллагын шийдвэрээр тусгаарлагдсан байна. Үүнд:

Иргэн Аюурзана овогтой Балсан /РД: УС49070151/-ийн 486 ширхэг хувьцаа нь ШШГЕГ-ын Банк хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албаны 2012 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 2/024 тоотоор, иргэн Осорбат овогтой Галбадрах /РД: ХК64020810/-ын 435 ширхэг хувьцаа нь ШШГЕГ-ын Банк хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албаны 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 3/075 тоотоор тус тус тусгаарлагдсан байгаа тул тус компанийн дээрх хувьцаа эзэмшигчдийн үнэт цаасыг бүртгэлээс хасах боломжгүй байгааг үүгээр мэдэгдэж байна-ээр гэсэн хариуг тус тус өгсний дагуу Баялаг налайх ХК-ийн төлөөлөн удирдах зөвлөл 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 2 дугаар тогтоолоор компанийн нэгж хувьцааны үнийг 249 төгрөгөөр тогтоож, 2019 оны 5 дугаар сарын 10-ны өдөр Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв ХХК-тай зуучлуулан хувьцааны төлбөр гүйцэтгэх гэрээ байгуулан холбогдох баримтыг 2019 оны 5 дугаар сарын 10-ны өдөр Монголын хөрөнгийн бирж ТӨХК-д хүргүүлж байсан байна.

 

Мөн 2009 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр төрсөн Ж.*******гийн хууль ёсны төлөөлөгч А.******* /эцэг/ нь Ард капитал групп ҮЦК ХХК-нд тоот данс нээлгэж, Баялаг налайх ХК-ийн нийтэд зарласан хувьцаанаас 2018 оны 7 дугаар сарын 10-ны өдөр 1 ширхэгийг 375 төгрөг, 2018 оны 7 дугаар сарын 30-ны өдөр 269 ширхэгийг 110,424,50 төгрөгөөр худалдан авсны дараа Баялаг налайх ХК-ийн нийтэд санал болгохыг зөвшөөрсөн үнэт цаасыг бүртгэлээс хасах шийдвэр гарсан нь Монголын хөрөнгийн бирж ТӨХК-ийн 2019 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн дүгнэлт, шийдвэр, Санхүүгийн зохицуулах хороо-ны 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 397 тоот тогтоол, тоот дансны дэлгэрэнгүй хуулгаар нотлогдсон.

 

Үүнээс гадна Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв нь Баялаг налайх ХК-тай байгуулсан гэрээний үндсэн дээр байршуулсан дансан дахь 621 хувьцаа эзэмшигчийн 60,459 ширхэг хувьцаанд ногдох 15,054,291 төгрөгөөс Ж.*******гийн эзэмшил 270 ширхэг хувьцаанд ногдох 67,230 төгрөгийг хариуцагч -аас ирүүлсэн 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн А.*******гийн гарын үсэгтэй өргөдлийг үндэслэн 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдөр тоот дансанд байршуулсаныг хариуцагч нь А.*******гийн Голомт банкан дахь 1175112498 тоот дансанд шууд шилжүүлсэн, 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр 67,230 төгрөгийг тоот дансанд буцаан байршуулсан үйл баримт хэрэгт авагдсан ч хариуцагч нь хувьцаа эзэмшигч Ж.*******гийн дансны гүйлгээг тухай бүрд гаргасан өргөдлийг үндэслэн хийх үүрэгтэй ч хууль ёсны төлөөлөгч А.*******гийн гарын үсэгтэй, хоосон өргөдлийн бланкны бичвэр хэсгийг ажилтан нь бөглөж, мэдээллийн санд бүртгэгдсэн Голомт банкны 1175112498 тоот данс руу мөнгийг шилжүүлсэн болохоо шүүх хуралдааны шатанд мэдүүлсэн ба хууль ёсны төлөөлөгч А.*******гаас утсаар зөвшөөрөл авснаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасны дагуу баримтаар нотлоогүй.

 

Иймд хариуцагч нь хувьцаа эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр захиран зарцуулах, дансны мөнгөн гүйлгээг хийсэн байна гэж үзэв. Гэхдээ нэхэмжлэгч *******гийн *******г Баялаг налайх ХХК-ийн хувьцаа эзэмшигчээр бүртгэх, бүртгүүлэх эрх бүхий этгээд биш тул холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгов.

 

Монголын хөрөнгийн бирж ТӨХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр баталсан журмын 23 дугаар зүйлийн 23.8 дахь заалтаар Үнэт цаас гаргагч нь хязгаарлагдмал хариуцлагатай компани болон өөрчлөгдөж байгаа бол энэ журмын 23.6-д заасан ажиллагаа дууссаны дараа хувьцаагаа эргүүлэн худалдахыг шаардаагүй, компанид хувьцаа эзэмшигчээр үлдэх хүсэлт гаргаагүй бол хувьцаа эзэмшигчийн хувьцаанд ногдох мөнгөн хөрөнгийг тухайн хувьцаа эзэмшигчийн үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн байгууллага дахь дансанд шилжүүлнэ гэж зохицуулсан зохицуулалт нь Компанийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4.-т Өөрийн эзэмшлийн хувьцааг эргүүлэн худалдаж авахыг компаниас шаардаагүй хувьцаа эзэмшигчийн хувьцааг компанийг өөрчлөн байгуулах шийдвэрийн дагуу хөрвүүлнэ гэж заасан хуулийн заалтад нийцээгүй байна.

 

Иймээс хариуцагч Баялаг налайх ХХК нь Санхүүгийн зохицуулах хорооны 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 397 дугаар тогтоолоор ...Компанийн хэлбэрийг өөрчлөн хязгаарлагдмал хариуцлагатай компани болох шийдвэр гарсантай холбогдуулан өөрийн эзэмшлийн хувьцааг эргүүлэн худалдан авахыг шаардах эрхээ хэрэгжүүлээгүй хувьцаа эзэмшигч түүнд ногдох ногдол хувийн мөнгөн хөрөнгийг авалгүйгээр хязгаарлагдмал хариуцлагатай компанийн хувьцаа эзэмшигчээр үлдэх хүсэлтийг хэдийд ч гаргаж болохыг дурдаж, Энэ тогтоолын 3-т заасан хүсэлт гаргасан хувьцаа эзэмшигчийг өөрчлөн байгуулагдаж байгаа хязгаарлагдмал хариуцлагатай компанийн хувьцаа эзэмшигчээр бүртгэж авах үүргийг тухай бүр хэрэгжүүлэхийг /Р.Гансүх/-д даалган-ыг биелүүлээгүй байх тул Иргэний хуулийн 9 дүгээр зүлийн 9.4.3., Компанийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1., 16.2., 17 дугаар зүйлийн 17.4.-т зааснаар Баялаг налайх ХК-ийн хувьцаа эзэмшигч *******гийн *******гийн 270 ширхэг хувьцааг хязгаарлагдмал хариуцлагатай компанийн хувьцаанд хөрвүүлэн, компанийн дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулан улсын бүртгэлд бүртгүүлэхийг даалгаж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангасан тул улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Баялаг налайх ХХК-аас 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгч А.*******д олгов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 115.2.2., 116 дугаар зүйл, 118, 119 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 9 дүгээр зүлийн 9.4.3., Компанийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1., 16.2., 17 дугаар зүйлийн 17.4., 24 дүгээр зүйлийн 24.4.-т заасныг баримтлан Баялаг налайх ХК-ийн хувьцаа эзэмшигч ******* *******гийн *******гийн 270 /хоёр зуун дал/ ширхэг хувьцааг хязгаарлагдмал хариуцлагатай компанийн хувьцаанд хөрвүүлэн, дүрэмд орсон нэмэлт өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэхийг хариуцагч Баялаг налайх ХХК-нд даалгаж, нэхэмжлэлээс хариуцагч -нд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгч Ж.*******гийн хууль ёсны итгэмжлэгдсэн төлөөлөгч А.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч -аас 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ж.*******гийн хууль ёсны итгэмжлэгдсэн төлөөлөгч А.*******д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.3., 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7.-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т заасныг баримтлан зохигч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг заасугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.ТҮВШИНТӨГС