Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 02 сарын 22 өдөр

Дугаар 181/ШШ2022/00285

 

 

 

 

 

 

 

 

                  2022         02          22  

                                 181/ШШ2022/00285

 

 

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                      

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Мөнхзул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 13-р хороолол, 38-436 тоотод оршин суух Хоролсүрэн овогт Мэндсайханы Мөнхбат /РД:МЖ91072616/-ын нэхэмжлэлтэй,        

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг 1-р хороолол, Чингэсийн өргөн чөлөө 15 Моннис цамхаг т байрлах “Моннис пропертиес” ХХК /РД:5037409/-д холбогдох,

             ажлаас буруу халсан болохыг тогтоож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг хүссэн тухай нэхэмжлэлийг хүлээн авч хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Асланбек, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Янжинлхам, хариуцагчийн өмгөөлөгч Д.Алтансүх, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Отгончимэг нар оролцов. 

                                                                                                              ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлсон:

М.Мөнхбатыг 2019 оны 08 дугаар сарын 31-ний өдөр 68 тоот орон тоо цомхотгож, хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай гүйцэтгэх захирлын тушаал гарсан. Үндэслэл нь эдийн засгийн нөхцөл байдал болон бусад нөхцөл байдлуудыг харгалзан фитнессийн орон тоог цөөрүүлэх гэх үндэслэлээр орон тоог цөөрүүлсэн. Улсын дээд шүүхийн 2006 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 33 тоот тогтоолоор Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл, хэсэг, заалтыг тайлбарлахдаа 15.1.1 дэх хэсэгт “орон тоо хасагдсан гэдэгт тухайн хуулийн этгээд, байгууллагын зохион байгуулалтын бүтцээс тодорхой ажил, албан тушаалын ажлын байр үгүй болсныг ойлгоно” гэж заасан бол 15.1.2 хэсэгт заасан “орон тоо цөөрүүлэх гэдэгт хуулийн этгээд, байгууллагын  зохион байгуулалтын бүтцийн адил ажил, албан тушаалын хэд хэдэн орон тооноос тодорхой тооны орон тоог хассаныг ойлгоно” гэж заасан. Улсын дээд шүүхийн 2012 оны Хөдөлмөрийн эрх зүйн харилцаанаас үүссэн маргаантай хэргийг хянан шийдвэрлэхэд анхаарах зарим асуудал гэх зөвлөмжийн 2.1 дэх хэсэгт “орон тоо цөөрүүлэх гэдэгт ажил, албан тушаалын нэг ижил орон тооноос тодорхой тоогоор багасахыг ойлгоно” гэж заасан.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд дасгалжуулагч багш гэх 2 орон тоо буюу ажил албан тушаал байсан. Үүнээс нэг багшийг ажлаас орон тоо хассан гэж чөлөөлсөн. Гэтэл энэ нь орон тоо хасах биш, орон тоо цөөрүүлэх юм. Энэ нь хариуцагч талын тайлбараар нотлогдож байгаа.

 

Нэхэмжлэгчийн зүгээс орон тоо цөөрүүлсэн гэж маргаж байгаа бөгөөд ингэж цөөрүүлэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлд зааснаар ялгаварлах, хязгаарлах, давуу байдал тогтоох зарчмыг зөрчиж орон тоо цөөрүүлж хөдөлмөрийн гэрээ цуцалсан гэж үзэж байна. Мөн хуулийн 8.1.4 дэх хэсэгт зааснаар талууд эрх, тэгш байх зарчмыг зөрчсөн гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл нэг ижил албан тушаалаас аль нэгийг цөөрүүлсэн бол 2 албан тушаалд ажиллаж байгаа этгээдүүдээс шударга ёсны зарчмын дагуу буюу тэгш эрхийг хангах, давуу байдал олгохгүй байдлаар шалгаруулалт явуулж аль нэгийнх нь хөдөлмөрийн гэрээг үргэлжлүүлэх ёстой байсан.

 

 Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар 1 сарын өмнө ажилтанд мэдэгдэх ёстой байсан. Гэтэл нэг сарын өмнө мэдэгдсэн талаарх баримт хавтаст хэрэгт авагдаагүй байна. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаас үзвэл мэдэгдэх хуудсанд нэхэмжлэгч М.Мөнхбат гарын үсэг зураагүй байгаа.

 

Нэхэмжлэгчийн тайлбарлаж байгаагаар хариуцагч хожим буюу 2019 оны 08 дугаар сарын 31-ний өдөр энэ дээр гарын үсэг зураад өгчих гэдэг байдлаар гуйгаад байсан гэж тайлбарладаг. Сарын өмнө мэдэгдэнэ гэдэг нь өөрийн санаачлагаар цуцлах тухайгаа ажил олгогч ажилтанд уг хугацааны өмнө бичгийн хэлбэрээр мэдэгдэж гарын үсэг зурж баталгаажуулахыг ойлгоно. Ажил олгогч ажилтанд мэдэгдэх үүргээ биелүүлээгүй.

 

 Хөдөлмөрийн тухай хуульд заасан ажил олгогч буюу компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээдийн гарын үсэггүй мэдэгдэл байсан. Моннис пропертиес ХХК-ний дүрмийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт зааснаар компанийн ерөнхий үйл ажиллагааг гүйцэтгэх захирал удирдана, гүйцэтгэх захирал компанийн хэмжээнд гаргах тушаал, ажлаас огцруулах мэдэгдэл зэрэгт гарын үсэг зурна гэж заасан.

 

Иймд хариуцагч талын тайлбар баримтууд үндэслэлгүй байх тул нэхэмжлэгчийг ажилд нь эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалинг 63,513,609 төгрөг олгож, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж өгнө үү гэв.

 

2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэждараах тайлбарыг гаргасан:

М.Мөнхбат нь Моннис пропертиес ХХК-д 2016 оны 06 дугаар сарын 11-ний өдрөөс дасгалжуулагч багшаар ажиллаж эхэлсэн. Дасгалжуулагч багшийн ажил үүрэг нь компанийн фитнесс зааланд ажилтнуудад болон үйлчлүүлэгчид хичээл заах, дасгалжуулах чиг үүрэг бүхий албан тушаал байсан бөгөөд компанид учирсан санхүүгийн хүндрэлийг даван туулж, үйл ажиллагааг доголдуулахгүй явуулахын тулд дасгалжуулагч багшийн албан тушаалыг цомхотгосон.

 

Компанийн зүгээс энэ талаар 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдөр М.Мөнхбатад мэдэгдэж н.Урантулга гэх гарын үсэгтэй мэдэгдлийг гаргаж өгсөн. Компанийн зүгээс мэдэгдэх үүргээ 30 хоногийн өмнө хэрэгжүүлж, 2019 оны 08 дугаар сарын 31-ний өдөр ажлаас чөлөөлсөн тушаалыг гаргасан.

 

 М.Мөнхбат нь Моннис пропертиес ХХК-д ажиллаж байх үедээ Хөдөлмөрийн дотоод журмын 15.14.12 дахь заалтыг зөрчиж ажлын байрыг хувийн өмч мэтээр андуурч, ажлын байранд хөзөр тоглож компанийн бусад ажилтнуудад буруу үлгэр дуурайлал үзүүлж байсан бөгөөд М.Мөнхбатад аман сануулгыг удаа дараа өгч байсан. Манай зүгээс хуульд заасан 30 хоногийн өмнө мэдэгдэж, хуульд заасны дагуу 1 сарын тэтгэмжийг олгож, орон тоо цомхотгож хөдөлмөрийн гэрээг цуцалсан.

 

3.Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Ажил олгогчийн зүгээс тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх заалтыг баримтлан дасгалжуулагч багшийн орон тоог цомхотгосон. Үүний дагуу М.Мөнхбат гэх хүнийг ажлаас халаагүй харин хөдөлмөрийн гэрээг хугацаанаас нь өмнө дуусгавар болгосон. Хариуцагч тал нь хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож байгаа талаар М.Мөнхбатад 30 хоногийн өмнө мэдэгдсэн. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага дээрээ надад 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдөр ажлаас халсныг мэдсэн гэх агуулгаа өөрөө хүлээн зөвшөөрдөг. Харин М.Мөнхбат нь мэдэгдэлд гарын үсэг зурахаас татгалзсан. Иймээс Хөдөлмөрийн тухай хуульд заасан шаардлагын дагуу 30 хоногийн мэдэгдэж тушаал гарсан. Хариуцагч тал өөрсдийн татгалзлаа нотолсон нотлох баримтуудыг хавтаст хэрэгт гаргаж өгсөн. Нэхэмжэгч М.Мөнхбатад Компанийн дотоод журам болон Хөдөлмөрийн тухай хуульд заасан 1 сарын тэтгэмжийг олгож, шилжүүлсэн, энэ талаар нэхэмжлэгчийн зүгээс маргадаггүй.

 

Хавтаст хэрэгт нийгмийн даатгалын шимтгэл төлсөн лавлагаа авагдсан байгаа. Уг лавлагаанаас харах юм бол М.Мөнхбат нь 2019 оны 09 дүгээр сараас эхлээд Сэлэнгэ аймагт бүртгэлтэй компанид ажилд орсон үйл баримт тогтоогдож байна. Иймээс ажилгүй байсан хугацааны цалин олговор нэхэмжлэх хууль зүйн үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь цомхотголд орсон үйл баримтыг зөвшөөрөөд өөр ажил, албан тушаалд орсон нь тогтоогдож байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

            4. Нэхэмжлэгчээс нотлох баримтаар: иргэний үнэмлэхний хуулбар, цалингийн тодохойлолт, 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн Хөдөлмөрийн гэрээ, С.Асланбекид олгосон итгэмжлэл, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт,

            5. хариуцагчаас: хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, хариуцагчийн тайлбар, цалин олгосон баримт, 2019 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн №068 дугаартай гүйцэтгэх захирлын тушаал, итгэмжлэл, 2014 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн №19 дугаартай тушаал, хөдөлмөрийн дотоод журам, 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн №061 дугаартай гүйцэтгэх захилын тушаал, 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн №015 дугаартай тушаал, 2013 оны 02 дугаар сарын 25-ний өдрийн №043 дугаартай тушаал, нийгмийн даатгалын дэвтэрийн хуулбар,

            6. Давж заалдах шатны шүүхийн магадлал, Хяналтын шатны шүүхийн тогтоол, шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах захирамж, шүүхийн тогтоол, 

 

Шүүх зохигчдын тайлбар болон хавтас хэрэгт цугларсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                                        ҮНДЭСЛЭХ нь:

  1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдэв.

2.Нэхэмжлэгч М.Мөнхбат нь хариуцагч “Моннис пропертиес” ХХК-д холбогдуулан ажлаас буруу халсан болохыг тогтоож, дасгалжуулагч багшийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргаж, шаардлагын үндэслэлээ “дасгалжуулагч багшийн орон тоог цомхотгосон биш  харин цөөрүүлсэн” гэж тайлбарладаг.

3. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй, “дасгалжуулагч багшийн орон тоог цомхотгосон, ажилтан нь хөдөлмөрийн дотоод журмыг зөрчиж ажлын байранд мөрийтэй тоглодог” гэж марган нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох тайлбар гаргасан.

4. Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-д “ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор гомдлоо гаргана” гэж заасны дагуу  М.Мөнхбат нь “Моннис пропертиес” ХХК-ний гүйцэтгэх захирлын 2019 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн №68 тоот тушаалд гомдлоо 2019 оны 8 дугаар  сарын 12-ний өдөр гаргасан нь гомдлоо хугацаандаа гаргасан гэж үзэв.

 М.Мөнхбат нь 2016 оны 06 дугаар сарын 10-ний өдрөөс “Моннис пропертиес” ХХК-ний фитнесс клубт дасгалжуулагч багшаар ажилд орж, талууд хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулан, гарын үсэг зурж баталгаажуулжээ. /х.х-ийн 7-10 хуу/

 5. Ажил олгогч “Моннис пропертиес” ХХК-ний гүйцэтгэх захирлын  2019 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 68 тоот тушаалаар М.Мөнхбатыг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 42 дугаар зүйлийн 42.1, Хөдөлмөрийн дотоод журмын 2 дугаар зүйлийн 2.4-т заасан үндэслэлээр 2019 оны 8 дугаар сарын 31-ний өдрөөр тасалбар болгосон байна./х.х-ийн 26 хуу/

Дээрхи тушаалын үндэслэлээ “Монгол улсад үүссэн эдийн засгийн хямралын улмаас компанид учирсан санхүүгийн хүндрэлийг даван туулах, үйл ажиллагааг доголдуулахгүй явуулах арга хэмжээний хүрээнд зарим албан тушаалыг цомхотгосон” гэжээ.

Шүүх ажил олгогчийн гаргасан тушаал хуульд нийцсэн үндэслэлтэй эсэхэд дүгнэлт өгөх учиртай.

Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох нэг үндэслэл нь ажил олгогчийн санаачилгаар цуцлах зохицуулалт бөгөөд энэ үндэслэлийг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зохицуулсан.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэгт “аж ахуйн нэгж байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн” нөхцөлд ажил олгогчийн санаачлагаар цуцлахаар хуульчилсан.

Ø¿¿õ õóðàëäààíä çîõèã÷äûí ºãñºí òàéëáàð, хэргийн баримтаас үзэхэд   ажил олгогч нь дасгалжуулагч багшийн 2 орон тооноос 1 орон тоог цөөрүүлсэн гэж үзэхээр байна.

Ажилтны орон тоог цөөрүүлэхдээ ижил албан тушаалын хэд хэдэн орон тоо зэрэгцэн байгаа тохиолдолд тэдгээрийн хооронд ажлын ачаалалыг нягтруулах зорилгоор тэдгээрээс тодорхой тооныхыг хасах явдлыг ойлгодог харин орон тоо хасагдана гэдэг нь тухайн байгууллагын зохион байгуулалтын бүтцээс тодорхой ажил албан тушаалын ажлын байр үгүй болсныг ойлгодог.

Ажил олгогч нь 2019 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 68 тоот тушаалын 1-д “тус компаний дасгалжуулагч багшийн орон тоог 2019 оны 08 дугаар сарын 31-ны өдрөөр цомхотгож, дасгалжуулагч багш М.Мөнхбаттай байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2019 оны 08 дугаар сарын 31-ний өдөр дуусгавар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлсүгэй” гэсэн байна.

Хариуцагч нь “М.Мөнхбат нь “Моннис пропертиес” ХХК-д ажиллаж байх үедээ Хөдөлмөрийн дотоод журмын 15.14.12 дахь заалтыг зөрчиж ажлын байрыг хувийн өмч мэтээр андуурч, ажлын байранд хөзөр тоглож компанийн бусад ажилтнуудад буруу үлгэр дуурайлал үзүүлж байсан” гэж тайлбарладаг боловч ажил олгогч нь Хөдөлмөрийн дотоод журмын 2.4 дэх заалтыг үндэслэл болгон тушаал гаргасан.

            6. Ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д  зааснаар ажил олгогч нь энэ хуулийн 40.1.1, 40.1.2-т заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд нэг сарын өмнө бичгээр мэдэгдэх үүрэгтэй, хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох гэж байгаа болохоо ажилтанд уг хугацааны өмнө урьдчилан мэдэгдсэнээ бичгийн хэлбэрээр баталгаажуулсан байхыг ойлгодог.

Хариуцагч нь ажилтанд хөдөлмөрийн хуулинд заасан мэдэгдэх үүргээ хэрэгжүүлсэн гэж шүүхэд “2019 оны 07 сарын 31-ний өдрийн 19/01 дугаартай “Мэдэгдэл хүргүүлэх” тухай баримт”-ыг ирүүлсэн уг мэдэгдэлд ажилтан М.Мөнхбат гарын үсэг зураагүй, хожим буюу 2019 оны 08 дугаар сарын 31-ний өдөр энэ дээр гарын үсэг зураад өгчих гэдэг байдлаар гуйгаад байсан гэж нэхэмжлэгч тайлбарласан нь үндэстэй тайлбар гэж үзэв./х.х-ийн 25 хуу/

            “Моннис пропертиес” ХХК-иас М.Мөнхбатын 5002194606 дугаартай дансанд 1,211,416 төгрөг “цалин 8 сар”, 1,500,000 төгрөг “цомхотголоор халагдсан тэтгэмж” гэсэн утгатайгаар 2019 оны 08 дугаар сарын 28-ний өдөр шилжүүлсэн энэ талаар талууд маргаагүй. /х.х-ийн 23,24 хуу/

            Хөдөлмөрийн гэрээг цуцалсан ажил олгогчийн тушаал хуулийн үндэслэлгүй болох нь зохигчдын тайлбар,  хэргийн үйл баримтаар нотлогдож байх тул хууль бус шийдвэр гаргасан ажил олгогч нь ажилгүй байсан бүх хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг ажилтанд олгох үүрэгтэй болохыг Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заажээ.

7. Иймд хариуцагч “Моннис пропеотиес” ХХК нь нэхэмжлэгч М.Мөнхбатыг ажлаас буруу халсан болохыг тогтоож, М.Мөнхбатыг дасгалжуулагч багшийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй хугацааны цалин 2019 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 03 дугаар сарын 22-ний өдөр хүртэлхи 613 хоногийн цалин 42,767,171 төгрөгийг /1өдөр 69,767 төгрөг*613 хоног=42,767,171төгрөг/ хариуцагчаас гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгахаар шийдвэрлэв.

            8. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт “…гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэлийг тэмдэгтийн хураамжаас чөлөөлнө” гэж зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг бөгөөд хариуцагч “Моннис пропертиес” ХХК-иас 371,785 төгрөг гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон                              

                                                                                                                    ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт зааснаар М.Мөнхбатыг “Моннис пропертиес” ХХК-ний дасгалжуулагч багшийн ажилд эгүүлэн тогтоосугай.

           2. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1дэх хэсэгт зааснаар “Моннис пропертиес” ХХК-иас ажилгүй хугацааны олговор 42,767,171 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М.Мөнхбатад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 20,746,438 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

           3. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч М.Мөнхбатын ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагч “Моннис пропертиес” ХХК-д  даалгасугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.2 дахь хэсэгт зааснаар давах болон хяналтын журмаар гаргасан гомдлыг хянан шийдвэрлэх хүртэл хугацаанд тус шүүхийн шүүгчийн 2021 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 181/ШЗ2021/05212 тоот захирамжаар авсан “шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай” арга хэмжээ хүчинтэй хэвээр байхыг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч М.Мөнхбат нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурьдаж, хариуцагч “Моннис пропертиес” ХХК-иас 371,785 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.

           6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр уншин сонсгосноор хуулийн хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

              Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        А.МӨНХЗУЛ