Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 101/ШШ2022/01366

 

 

 

 

 

 

 

 

2022 03 25

101/ШШ2022/01366

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Бямбажаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: 0 оршин байрлах, 0 ХХК /рд:0/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: 0 оршин байрлах, 0 ХХК /рд:0/,

 

Хариуцагч: 0тоотод оршин суух, 0 /рд:0/,

 

Хариуцагч: 0 оршин байрлах, 0 тус тус холбогдох,

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: 0 /рд:0/

 

Зээлийн гэрээг цуцалж, 0 ХХК болон 0 нараас 292,746,134 төгрөг, Зээлийн батлан даалтын сангаас 274,658,980.3 төгрөг тус тус гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Х,

Хариуцагч 0н ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б-Э,

Хариуцагч Э.Б-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.С,

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ганчимэг нар оролцов.

 

Хариуцагч Зээлийн батлан сангийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Д нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бөгөөд нэхэмжлэгчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Зээлдэгч 101/ШШ2022/01366 ХХК нь Төрийн банктай 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдөр хэвлэлийн тоног төхөөрөмжийн төслийн зээлийн гэрээ байгуулан 480,000,000 төгрөгийг сарын 0,66 хувийн хүүтэй, 120 сарын хугацаатай зээлсэн. Зээлийн барьцаанд  0 зэргийг тус тус барьцаалсан.

Мөн Зээлийн батлан даалтын сан нь Төрийн банктай 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдөр дугаар 1 тоот батлан даалтын гэрээ байгуулан 480,000,000 төгрөгийн зээлийн 57,4 хувийн батлан даалтыг гаргасан. Дээрх гэрээнд зааснаар зээлдэгчийн 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн байдлаар үлдэгдэлтэй байгаа үндсэн зээл 478,499,965.68 төгрөгийн 57,4 хувь буюу 274,658,980.3 төгрөгийг Зээлийн батлан даалтын сан төлөх үүрэгтэй байна.

Зээлдэгч Н д ХХК болон хамтран зээлдэгч Э.Б нар нь зээл авснаас хойш үндсэн зээлээс 1,500,034.32 төгрөг, үндсэн хүүнээс 51,457,243.65 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнээс 00 төгрөг, нийт 52,957,277.97 төгрөг төлсөн байна. 2021 оны 8 дугаар сарын 18-ны байдлаар Н д ХХК, хамтран зээлдэгч Э.Б нар нь үндсэн зээл 203,840,985.38 төгрөг, үндсэн хүү 73,220,774.98 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 358,780.97 төгрөг, нийт 277,420,542 төгрөгийн зээл, зээлийн хүүний үлдэгдэлтэй байсан. Харин 0 нь батлан даалтын гэрээнд заасны дагуу үндсэн зээлийн үлдэгдэлийн 57,4 хувь буюу 274,658,980.3 төгрөгийг төлөх үүрэг хүлээсэн байна.

Н д ХХК, хамтран зээлдэгч Э.Б нараас зээл, зээлийн хүүний төлбөрт 277,420,542 төгрөг гаргуулж талуудын хооронд байгуулсан 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 107400212331 дугаартай зээлийн гэрээний хугацааг цуцалж, Зээлийн батлан даалтын сангаас талуудын хооронд байгуулсан батлан даалтын гэрээний дагуу төлөх 274,658,980.3 төгрөгийг тус тус гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа удааширсаны улмаас Н д ХХК, хамтран зээлдэгч Э.Б нарын төлөх үндсэн хүү 15,102,245 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 223,347 төгрөг, нийт 15,325,592 төгрөгөөр нэмэгдсэн.

Иймд Н д ХХК, хамтран зээлдэгч Э.Б нараас нийт 292,746,134 төгрөг, З б д-ын с-аас 274,658,980.3 төгрөг тус тус гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болох барьцаанд 0 зэрэг хөрөнгөөр хангуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Н д ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Зээл төлөлтийн графикаас хариуцагч төлбөрийг төлж байсан нь харагдана. Түүнийг нь зөвхөн хүүнд татсан. Алданги, хүү төлөлтийг талууд гэрээндээ тохироогүй. Нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш хүү, алдангийг нэмэгдүүлж нэхэмжлэх эрхгүй тул хүлээн зөвшөөрөх боломжгүй. Нэхэмжлэгч 2 жил гаруй төлбөрөө ихэсгэсний дараа нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Итгэмжлэлээр барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах эрхгүй гэв.

 

Хариуцагч Э.Б-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Н д ХХК-иас шаардсан мөнгөө Э.Б-аас давхар нэхээд байна. Хамтран зээлдэгчийг судлах хэрэгтэй. Э.Б хамтран зээлдэгчийн хувиар л гарын үсэг зурсан болохоос зээлийг төлөх ёстой гэх учрыг ойлгоогүй. Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуульд зээлийн хувийн хэргийн талаар заасан. Зээлд юуг тусгах вэ, хувийн хэрэг гэж юу вэ гэдэг талаар тус хуулийн 22 дугаар зүйлд заасан. 22.2-т бүрдүүлбэрийг заасан бөгөөд хамтран зээлдэгчийн орлогын талаар судалсан баримт байхгүй. Э.Б судалгаагүйгээр гарын үсэг зурснаас болж өөрөө төлбөрт уначихаад байгаад гомдолтой байгаа. Зээлээс Э.Б ямар ч мөнгө ашиглаагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй. Зээлийн хувийн хэрэг нь бүрдүүлбэр хангаагүй, шаардлага хангаагүй хүнийг судалгаагүйгээр хамтран зээлдэгчээр оруулсан тул хариуцах боломжгүй. Зээлийг үндсэн зээлдэгч л хүлээх ёстой. Хамтран зээлдэгч ямар ч хариуцлага хүлээхгүй. Хамтран үүрэг гүйцэтгэгч хамтран зээлдэгчээс ялгаатай. Гэрээнд хамтран зээлдэгч гэж бичээд шүүхэд хамтран үүрэг гүйцэтгэгч гээд байгаа нь үндэслэлгүй, тусдаа ойлголт. Зээлдэгч гэдэг нь компанийг, Зээл төлүүлэх үүрэг нь зээлдэгчид байна. Хамтран зээлдэгчийн хуульд заасан журмыг зөрчиж Э.Баяржаргалыг оруулсан тул төлөх боломжгүй гэв.

 

Хариуцагч 0 шүүхэд гаргасан тайлбартаа:

0 нь Зээлийн батлан даалтын сангийн тухай хуульд зааснаар жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийн санхүүжилтийн боломжийг нэмэгдүүлэх зорилгоор банк санхүүгийн байгууллагаас зээл авахыг хүссэн боловч зээлийн барьцаа хөрөнгө нь хүрэлцэхгүй байгаа жижиг, дунд үйлдвэр эрхлэгчид зээлийн 60 хүртэлх хувьд батлан даалт гаргах үйл ажиллагаа эрхэлдэг ашгийн төлөө бус хуулийн этгээд юм. Тус сан Н д ХХК-ийн Төрийн банкнаас 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн зээлийн гэрээний дагуу авсан 480,000,000 төгрөгийн зээлийн 57.4 хувьд батлан даалт гаргаж, 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдөр БДГ1 тоот Батлан даалтын гурвалсан гэрээ байгуулсан. Уг Батлан даалтын гэрээний 1.6 дахь хэсэгт батлан даалтын үүрэг гүйцэтгэх нөхцөлийг заасан. Талууд гэрээгээр тохиролцсон урьдчилсан нөхцөлүүд хангагдаагүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Тодруулбал: 1.6 Дараах шаардлага хангагдсан тохиолдолд батлан даагч нь энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэнэ. Зээлдэгчийн зээлийн гэрээгээр хүлээсэн зээл төлөх үүрэг зөрчигдсөнөөс хойш 90 хоног өнгөрсөн, зээл төлүүлэх арга хэмжээг зээлдүүлэгч өөрийн журам, зааврын хүрээнд хангалттай авсан байх, зээлдэгчийн гэрээний үүргээ зөрчсөнөөс үүдэн гарч болзошгүй эрсдэлийн санг 25 ба түүнээс дээш хувиар байгуулсан байх, зээлийн гэрээний хугацаа дууссан, эсхүл хугацаанаас өмнө зээлийн гэрээг цуцалж шаардах эрхээ хэрэгжүүлж эхэлсэн байх, зээлийн барьцаа хөрөнгө бусад батлан даагчаар үүргиин гүицэтгэлийг хангуулсан байх. Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 460.1-д зааснаар нөхөх хариуцлага хүлээх батлан даалтын гэрээ байгуулсан. Батлан даалтын гэрээний 1.6.4-д заасан нөхцөл биелэгдээгүй байгаа тул нэхэмжлэгч Төрийн банк нь Зээлийн батлан даалтын сангаас Батлан даалтын гэрээний үүрэг шаардах эрх үүсээгүй гэж үзэж байна. Иймд Зээлийн батлан даалтын санд холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд шүүхэд гаргасан тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний төрсөн охин болох Э.Б, түүний нөхөр Т.Х нар нь 2017 оны 12 дугаар сард Банк бус санхүүгийн байгууллагаас зээл хөөцөлдсөн боловч барьцаа хөрөнгө хэрэгтэй байна, та хашаа байшингынхаа гэрчилгээг шилжүүлээд өгөөч гэж ирж уулзсан. Улмаар миний бие хашаа байшингынхаа нэрийг шилжүүлэхийг эс зөвшөөрч, 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Э.Б-ын нөхөр Т.Х-т итгэмжлэл нотариат дээр очиж хийж өгсөн. Улмаар 1 банк бус санхүүгийн байгууллагад барьцаанд тавьж зээл авсан боловч эргэлтийн хөрөнгөд хүрэлцэхгүй байна, дахин банкны зээлэнд барьцаанд тавих хэрэгтэй байна гэж 2018 оны зун Т.Х нь банкны 2 ажилтаны хамт ирсэн. Гэтэл энэ оны 11 дүгээр сард Т.Х-ын компани болох ХХК нь Төрийн банкнаас авсан зээлээ төлж чадаагүй, миний болон үр хүүхдүүдийн минь хөрөнгө болох Улаанбаатар хот, 0 70 м.кв талбайтай хувийн сууц зэргээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах буюу зээлийг төлүүлэхээр шүүхэд хандсан талаар мэдсэн. Улмаар хэргийн материалд байсан Төрийн банкны зээл өгсөн салбар болох Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 1 дүгээр хороо, Зайсан -21 гудамж, Оргил худалдааны төвд байрлах салбарт очиж, өөрийн барьцаа хөрөнгийг чөлөөлүүлэх асуудлыг хэлэхэд мэдэх, шийдвэрлэх хүн байгаагүй. Надад Н д ХХК-ийн зээлийг бүрэн төлсөн тохиолдолд барьцаа хөрөнгийг чөлөөлдөг талаар мэдэгдсэн. Барьцаа хөрөнгийг чөлөөлүүлэх шаардлага гаргаж байгаа нь өөрийн өмчлөлийн эд хөрөнгийг эрхийн хүрээнд хамгаалах, цаашид өөрийн өмчлөлийн хөрөнгийг улсын бүртгэлд шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар битүүмжлэх, аливаа хориг тэмдэглэл хийлгэх, дуудлага худалдаанд оруулах тэмдэглэл хийгдэхээс урьдчилан сэргийлэх, мөн миний хөрөнгө барьцааны үүргийн гүйцэтгэлийг хангах талуудын тохиролцсон үнээс илүү гарсан тохиолдолд түүнийг заавал төлж, чөлөөлүүлэх эрх зүйн үр дагавар үүсэхээр байна. Иймд миний өмчлөлийн хөрөнгөөр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

 

Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болох:

- нэхэмжлэгчээс гаргасан улсын бүртгэлийн гэрчилгээ, зээл хүүний тооцооны хуудас, зээлдэгчийн анкет, 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн зээлийн ерөнхий хорооны хурлын шийдвэр, 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн зээлийн гэрээ, барьцааны гэрээ, 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн итгэмжлэл, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээнүүд, барьцаалбарууд, 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн батлан даалтын гэрээ, Зээлийн батлан даалтын сангийн 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 1/365 дугаар албан бичиг, компанийн дүрэм, зээлийн гэрээний үүрэг биелүүлэх мэдэгдлүүд, хуулийн этгээдийн хувьцаа эзэмшигчийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суух хаягийн лавлагаа, зээлийн дансны хуулга,

- хариуцагч Зээлийн батлан даалтын сангаас гаргасан улсын бүртгэлийн гэрчилгээ, сангийн гүйцэтгэх захирлыг томилох тухай тогтоол,

- хариуцагч ХХК-иас гаргасан улсын бүртгэлийн гэрчилгээ зэргийг бүхэлд нь шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь: 

 

Нэхэмжлэгч Төрийн банк ХХК нь хариуцагч Н д ХХК болон Э.Б нараас 277,420,542 төгрөг, З-гаас 274,658,980.3 төгрөг тус тус гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь хариуцагч Н д ХХК болон Э.Б нарт холбогдуулан гаргасан шаардлагаа 15,325,592 төгрөгөөр нэмэгдүүлж, нийт 292,746,134 төгрөг гаргуулахаар шаардсан.

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...Н д ХХК болон Э.Б нар зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, 480,000,000 төгрөгийг зээлж авсан. Зээл төлөх хуваарийг 2019 оны 11 дүгээр сараас эхлэн зөрчсөн. З нь батлан даалтын гэрээгээр зээлийн үндсэн төлбөрийн 57.4 хувийг төлөх үүрэг хүлээсэн гэж,

Хариуцагч Н д ХХК нь нэхэмжлэлийн шаардлагын татгалзлын үндэслэлээ ...Зээлийн төлбөрт төлсөн төлөлтийг зөвхөн хүүд тооцсоныг хүлээн зөвшөөрөхгүй. Шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш нэмэгдүүлж гаргасан шаардлагыг зөвшөөрөхгүй гэж, `

Хариуцагч Э.Б нь нэхэмжлэлийн шаардлагын татгалзлын үндэслэлээ ...Компани л зээлийн төлбөрийг авч ашигласан. Хамтран зээлдэгч нь хамтран үүрэг гүйцэтгэгч болохгүй. Намайг зээлийн төлбөрийг төлж чадах эсэх талаар банк судлаагүйгээр хамтран зээлдэгчээр оролцуулсан гэж,

Хариуцагч Зээлийн батлан даалтын сан нь нэхэмжлэлийн шаардлагын татгалзлын үндэслэлээ ...зээлийг төлүүлэх талаар шаардлагатай бүхий л арга хэмжээг аваагүй. Батлан даалтын гэрээ нь эхлээд зээлдэгч нараар зээлийн төлбөрийг төлүүлсэний дараа төлөгдөөгүй үлдсэн төлбөрийг манай сан төлөх ёстой гэж,

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ...өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгөө зээлийн барьцаанд тавих эрхтэй итгэмжлэл олгосон нь үнэн боловч миний хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах байсныг шүүхээс дуудах үед л мэдсэн гэж тус тус тайлбарласан.

Хэрэгт дараах үйл баримт тогтоогдсон. Үүнд:

 

Нэхэмжлэгч Т б ХХК нь хариуцагчН д ХХК болон Э.Б нартай 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдөр 107400212331 тоот зээлийн гэрээ байгуулан, уг гэрээгээр Т б ХХК нь төслийн хөрөнгө оруулалтын зориулалтаар 480,000,000 төгрөгийг жилийн 8 хувийн хүүтэй, 120 сарын хугацаатай зээлдүүлэх, Н д ХХК болон Э.Б нар нь тохирсон хугацаанд төлбөрийг хүүгийн хамт төлөх, хугацаандаа төлөөгүй тохиолдолд нэмэгдүүлсэн хүү төлөх үүргийг тус тус хүлээсэн байна. /хх-ийн 13-16/

 

Мөн өдөр талууд барьцааны гэрээ байгуулж, Н д ХХК болон Э.Б нар нь Хавтгай гадаргуу дээрх хэвлэх машин 0-ыг,

Н д ХХК-ийн захирал Т.Х, Ч.Э нартай үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулж, уг гэрээгээр 0 талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг тус тус барьцаалсан байна. /хх-17-20/

 

Хариуцагч Н д ХХК-ийн захирал Т.Х нь үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч Ч.Э-ээс 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр олгосон итгэмжлэлийг үндэслэн дээрх барьцааны гэрээг түүнийг төлөөлөн байгуулжээ. /хх-ийн 21/

 

Түүнчлэн нэхэмжлэгч Т б ХХК, хариуцагч Н д ХХК, Э.Б, З нар 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Батлан даалтын гэрээ байгуулж, уг гэрээгээр зээлдэгч Н д ХХК, Э.Б нарын үндсэн зээлийн 480,000,000 төгрөгийн 57.4 буюу 275,500,000 төгрөгийг З нь батлан даахаар тохиролцсон байна. /хх-29-31/

 

Нэхэмжлэгч Т б ХХК болон хариуцагч Н д ХХК, Э.Б нарын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэг, Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, банк, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4 дэх хэсэгт тус тус зааснаар банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох гэрээний харилцаа, Т б ХХК болон хариуцагч З Иргэний хуулийн 458 дугаар зүйлийн 458.1 дэх хэсэгт заасан батлан даалтын гэрээний харилцаа тус тус үүсчээ.

 

Талууд гэрээний агуулгыг Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар өөрсдөө тодорхойлж, чөлөөтэй байгуулах эрхийн хүрээнд гэрээг байгуулсан, мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.2 дахь хэсэгт зааснаар хийгдсэн, тэдгээрийн хүсэл зоригийн илэрхийлэл нь Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр байна.

 

Зээлдүүлэгч Т б нь зээлдэгч Н д ХХК-ийн эзэмшлийн 107400212331 тоот дансанд 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдөр зээлийн гэрээний зүйл болох 480,000,000 төгрөгийг шилжүүлсэн болох нь дансны хуулгаар тогтоогдсон ба талууд уг үйл баримтад маргаагүй. /хх-93-96/

 

Зээлдэгч нар зээлийн гэрээний дагуу 480,000,000 төгрөгийг хүүгийн хамт 2018 оны 06 дугаар сарын 02-ны өдрөөс 2028 оны 05 дугаар сарын 18-ны өдөр хүртэл сар бүр хуваарийн дагуу төлөх үүрэгтэй байсан боловч 2019 оны 11 дүгээр сараас эхлэн төлбөр төлөх хуваарь зөрчиж, зээлийн эргэн төлөлт хийгээгүй байна. Зээлдэгч нар зээлийн гэрээ байгуулснаас хойш үндсэн зээлийн үүрэгт 1,500,034 төгрөг, зээлийн хүүд 51,457,243 төгрөг, нийт 52,957,277 төгрөг төлсөн болох нь талуудын тайлбар, зээлийн дансны хуулгаар тус тус тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч Т б ХХК-иас зээлийн гэрээний үүрэг биелүүлэх мэдэгдлийг зээлдэгч Н д ХХК-д 2019 оны 3 дугаар сарын 15, 2019 оны 4 дүгээр сарын 09, 2019 оны 4 дүгээр сарын 18, 2019 оны 4 дүгээр сарын 25, 2019 оны 5 дугаар сарын 10, 2019 оны 6 дугаар сарын 3, 2019 оны 6 дугаар сарын 20, 2019 оны 7 дугаар сарын 05, 2019 оны 7 дугаар сарын 30, 2019 оны 8 дугаар сарын 01, 2019 оны 8 дугаар сарын 07, 2019 оны 9 дүгээр сарын 05, 2019 оны 9 дүгээр сарын 11, 2019 оны 9 дүгээр сарын 17, 2019 оны 9 дүгээр сарын 23, 2019 оны 9 дүгээр сарын 26, 2019 оны 10 дугаар сарын 07, 2019 оны 10 дугаар сарын 11, 2019 оны 10 дугаар сарын 18, 2019 оны 10 дугаар сарын 28, 2019 оны 11 дүгээр сарын 13, 2019 оны 11 дүгээр сарын 27-ны өдрүүдэд, зээлдэгч Э.Б-д 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрүүдэд тус тус мэдэгдсэн байна. /хх-37-59/

 

Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй гэж заасан. Зээлдэгч нар нь зээлийн эргэн төлөлт хийх хуваарийг зөрчиж, зээлдүүлэгчээс зээл төлөх нэмэлт хугацаа олгосон боловч зээлдэгч нар зохих ёсоор үүргээ гүйцэтгээгүй байх тул Т б ХХК-иас зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлах нэхэмжлэлийн шаардлага гаргасан нь үндэслэлтэй байна. Иймд талуудын хооронд байгуулсан гэрээг цуцалж шийдвэрлэх нь зүйтэй.

 

Хариуцагч Н д ХХК-иас гэрээний хугацаанд нийт төлсөн 52,957,277 төгрөгөөс 51,457,243 төгрөгийг зээлийн хүүд тооцсон нь үндэслэлгүй гэж маргасан нь үндэслэлгүй байна. Учир нь талуудын байгуулсан 2018 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн зээлийн гэрээний хавсралтаар зээлийн эргэн төлөлтийн хуваарийг талууд тогтоохдоо 2018 оны 6 дугаар сарын 02-ны өдрөөс 2020 оны 5 дугаар сарын 02-ны өдөр хүртэл сар бүр зээлийн хүү төлөх, 2020 оны 6 дугаар сарын 02-ны өдрөөс зээлийн үндсэн төлбөрийг хүүгийн хамт төлөхөөр тохиролцсон байна.

 

Зээлийн гэрээнд хариуцагч Э.Б нь хамтран зээлдэгчээр оролцсон, тэрээр гэрээнд гарын үсэг зурсан үйл баримтын талаар маргаагүй атлаа тэрээр зээлийн гэрээний дагуу олгогдсон мөнгөн хөрөнгийг компани авсан тул энэхүү зээлийн төлбөрийг төлөх үндэслэлгүй гэж маргаж байгаа нь үндэслэлгүй байна. Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1 дэх хэсэгт Үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэнэ гэж зааснаар Э.Б нь хамтран үүрэг гүйцэтгэгч байна.

 

Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт Хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно гэж, 196 дугаар зүйлийн 196.1.2 дахь заалтад гэрээг бичгээр байгуулахаар хуульд заасан буюу талууд тохиролцсон бол талууд нэг баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурах буюу гэрээний саналыг зөвшөөрснөө илэрхийлсэн тал гарын үсгээ зурсан захидал, албан бичиг, телефакс эдгээртэй адилтгах баримт бичгийг нөгөө тал хүлээн авснаар гэрээ байгуулсанд тооцно гэж тус тус заасан. Хариуцагч Э.Б нь дээрх хуульд зааснаар өөрийн хүсэл зоригоо илэрхийлэх замаар зээлийн гэрээ байгуулсан тул тухайн гэрээнээс үүсэх үүргийг тогтоосон газар, хугацаанд нь зохих ёсоор, шударгаар гүйцэтгэх үүрэгтэй.

Нөгөө талаар, зээлийн гэрээний зүйл болох мөнгөн хөрөнгийг зээлдэгч Н д ХХК болон Э.Б нарын хэн нь ямар байдлаар хэдий хэмжээгээр захиран зарцуулах эсэх нь тэдгээрийн өөрсдийн хүсэл зоригийн асуудал юм.

 

Хамтран үүрэг гүйцэтгэгч Н д ХХК, Э.Б нар нь үндсэн зээлийн 478,499,965 төгрөгийн үлдэгдэлтэй болох нь зээлийн дансны хуулгаар тогтоогдож байна. /хх-96/ Хариуцагч нар нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчээс анх шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болох үндсэн төлбөрийн 42.6 хувь буюу 203,540,985 төгрөг, зээлийн хүү 73,220,774 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 358,780 төгрөг, нийт 277,420,542 төгрөгийн үнийн дүнд маргаагүй. Тухайн нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэсэн, татгалзсантай холбоотой хариу тайлбараа бичгээр гаргаагүй, нотлох баримт гаргаж мэтгэлцээгүй.

 

Харин хамтран зээлдэгч нараас нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлага буюу зээлийн хүүг 15,102,245 төгрөг, нэмэгдүүлсэн хүүг 223,347 төгрөг, нийт 15,325,592 төгрөгөөр нэмэгдүүлсэн хэмжээг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан нь үндэслэлгүй байна.

 

Талуудын байгуулсан зээлийн гэрээний хугацаа 2028 оны 5 дугаар сарын 18-ны өдөр дуусах ба уг шүүхийн шийдвэрээр тэдгээрийн хооронд байгуулсан гэрээг цуцалж шийдвэрлэсэн тул хариуцагч тал гэрээг цуцлах хүртэл хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй.

 

Иймд хариуцагч Н д ХХК, Э.Б нараас зээлийн үндсэн төлбөр 203,540,985 төгрөг, зээлийн хүү 88,323,019 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 582,127 төгрөг, нийт 292,746,134 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Т б ХХК-д олгох нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт заасантай нийцнэ.

 

Хариуцагч З гаргасан талуудын хооронд байгуулсан гэрээнд манай сан нөхөх хариуцлага хүлээхээр тохиролцсон тул эхлээд зээлдэгч нараар зээлийн төлбөрийг төлүүлсэний дараа төлөгдөөгүй үлдсэн төлбөрөөс 57.4 хувийг төлөх ёстой гэх татгалзал үндэслэлгүй байна.

 

Нэхэмжлэгч Т б ХХК болон хариуцагч З, мөн Н д ХХК, Э.Б нарын хооронд байгуулсан батлан даалтын гэрээний 2 дугаар зүйлийн 2.1-т ...батлан даагч нь зээлдэгчийн 480,000,000 төгрөгийн зээлийн 57.4 хувьд, 275,500,000 төгрөгийн батлан даалтыг, 120 сарын хугацаатайгаар гаргав гэж заажээ.

 

Зохигчдын дээрх тохиролцоо нь Зээлийн батлан даалтын сангийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1-д зааснаар гагцхүү үндсэн зээлийн 57.4 хувийг батлан даахаар тохиролцсон нь Иргэний хуулийн 460 дугаар зүйлийн 460.4-т Батлан даагч батлан даалтын гэрээнд заасан хэмжээгээр хариуцлага хүлээнэ гэж заасантай нийцэж байна.

 

Иргэний хуулийн 460 дугаар зүйлийн 460.2-т Үүрэг гүйцэтгээгүйн хариуцлагыг батлан даагч үүрэг гүйцэтгэгчтэй хамтран хариуцахаар гэрээнд заасан бол үүрэг гүйцэтгэгч үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй, эсхүл үүргээ гүйцэтгэж чадахгүй нь илт тодорхой байвал үүрэг гүйцэтгүүлэгч үүрэг гүйцэтгэхийг батлан даагчаас шаардах эрхтэй гэж зааснаар зээлдэгч нар зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэж чадаагүй тохиолдолд Зээлийн батлан даалтын сан нь зээлдэгч нартай хамтран үндсэн зээлээс 57.4 хувь буюу 275,500,000 төгрөг төлөхөөр батлан даасан байна.

 

Хариуцагч З нь зээлдэгч Т б ХХК-ийг зээл төлүүлэх талаар шаардлагатай бүхий л арга хэмжээг аваагүй гэж маргасан боловч нэхэмжлэгчээс зээлдэгч нарт зээлийг төлөх талаар удаа дараа хугацаатай мэдэгдэл өгч, тэдгээртэй уулзаж байсан байна. Мөн Т б ХХК-иас зээлдэгч нарыг зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхгүй байгаа талаар З мэдэгдэж байсан болох нь тус сангийн 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 1/365 дугаар албан бичгээр тогтоогдсон. Иргэний хуулийн 462 дугаар зүйлийн 462.1-д Үүрэг гүйцэтгэгч үүргээ хугацаанд нь биелүүлээгүй бол үүрэг гүйцэтгүүлэгч нь энэ тухай батлан даагчид мэдэгдэнэ гэж заасныг Т б ХХК хэрэгжүүлсэн байна. /хх-32/

 

Иймд хариуцагч З үндсэн зээлийн үлдэгдэл 478,499,965 төгрөгийн 57.4 хувь болох 274,658,980 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т б ХХК-д олгож шийдвэрлэв.

 

Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.1-д Хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө, бусдын өмчлөлд шилжүүлж болох эд хөрөнгийн эрх барьцааны зүйл байна гэж заасан. Хариуцагч нар зээлийг хугацаандаа зохих ёсоор төлөөгүй бөгөөд нэхэмжлэгчийн зүгээс тэдгээрт үүргээ гүйцэтгэх талаар сануулж, хугацаа олгосон боловч үүрэг биелэгдээгүй байх тул нэхэмжлэгч нь үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай шаардлага гаргах эрхтэй.

 

Талууд үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээний зүйл болох 0 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг зохих журмын дагуу улсын бүртгэлд бүртгүүлсэн, уг барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт зааснаар хүчин төгөлдөр байна.

Дээрх үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээний зүйл болох 0 м.кв талбай бүхий үйлдвэрлэл,******* нь зээлдэгч Н д ХХК-ийн захирал Т.Х-ын өмчлөлийн хөрөнгө болох нь үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээний хуулбараар тогтоогдсон. /хх-26/

 

Мөн хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээний зүйл болох Хавтгай гадаргуу дээрх хэвлэх машин 0 нь Н д ХХК-ийн өмчлөлийн хөрөнгө талаар талуудын хэн аль нь тайлбарласан. Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1Иргэний гүйлгээнээс хасагдаагүй бусдын өмчлөлд шилжүүлж болох бодитой байгаа, эсхүл ирээдүйд бий болох хөдлөх эд хөрөнгө, бүх төрлийн хувьцаа, үнэт цаас, шаардах эрх, шинжлэх ухаан, утга зохиол, урлагийн бүх төрлийн бүтээл, шинэ бүтээл, бүтээгдэхүүний загвар, барааны тэмдэг, ашигтай загвар болон бусад хөдлөх эд хөрөнгө, эдийн бус хөрөнгө нь барьцааны зүйл байж болно гэж зааснаар дээрх хэвлэх машин нь барьцааны зүйл байх боломжтой хөрөнгө байна.

 

Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1Гэрээний үндсэн дээр үүсэх барьцааны эрх нь барьцаалагч, барьцаалуулагчийн хооронд барьцааны гэрээг бичгээр байгуулснаар үүснэ гэж заасан ба талууд дээрх хөдлөх эд хөрөнгийг бичгийн гэрээ байгуулах замаар барьцаалсан байна.

 

Иймд дээрх үл хөдлөх эд хөрөнгө болон хөдлөх эд хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нь Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт тус тус заасантай нийцнэ. /хх-22/

 

Харин*******,*******, 70 м.кв талбай бүхий хувийн сууц, 421 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газраар үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

 

Хэдийгээр талуудын хооронд хүчин төгөлдөр барьцааны гэрээ байгуулагдсан боловч барьцааны зүйл болох 0 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар нь бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн өмчлөлийн хөрөнгө байна. /хх-22-23/

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь өөрөө хариуцагчаа тодорхойлдог. Нэхэмжлэгч Төрийн банк ХХК нь 0 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газраар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардсан атлаа уг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчийг хариуцагчаар тодорхойлоогүй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.5 дахь хэсэгт Шүүх бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдэд холбогдох асуудлыг үндсэн нэхэмжлэлийн хамт шийдвэрлэхгүй гэж заасан. Иймд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдэд холбогдох түүний өмчлөлийн хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай шаардлагыг шүүх шийдвэрлэх боломжгүй байна.

 

Дээр дурдсан үндэслэлүүдээр хариуцагч Н д ХХК, Э.Б нараас 292,446,131 төгрөг, хариуцагч З 274,658,980 төгрөг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Төрийн банк ХХК-д олгож, үүргийн гүйцэтгэлийг 0 аар тус тус хангуулж, нэхэмжлэлийн шаардлагаас*******,*******, 70 м.кв талбай бүхий хувийн сууц, 421 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газраар үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжид 2021 оны 8 дугаар сарын 19-ний өдөр 2,918,347 төгрөг, 70,200 төгрөг, 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 234,578 төгрөг, нийт 3,223,125 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдэрлэх тухай хуулийн 56.1, 56.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч тус бүрээс гаргуулсан үнийн дүнгийн хэмжээнд тохирох улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагч нараас гаргуулж, нэхэмжлэгчид олгов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 458 дугаар зүйлийн 458.1, 460 дугаар зүйлийн 460.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Н д ХХК, Э.Б нараас 292,446,131 төгрөг, хариуцагч З-аас 274,658,980 төгрөг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Т б ХХК-д олгосугай.

2. Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч нар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох 0/-ыг тус тус шүүхийн шийдвэрийн дагуу хуульд нийцүүлэн худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 0 талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газраар үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3,223,125 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Н д ХХК, Э.Б нараас 1,620,181 төгрөг, хариуцагч З-аас 1,531,245 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба мөн хуулийн 119.4 дэх хэсэгт заасан хугацаанд зохигч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Г.БЯМБАЖАРГАЛ