Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 142/ШШ2022/00216

 

             

 

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

            Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 106 дугаарын танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, *******,*******,*******/,

Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, *******,*******/

Нэхэмжлэлийн шаардлага: “21,500,000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.       

   Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: *******,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: *******

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ө.Оюумаа

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие *******ын “тамхины бөөний цэг Орхон аймаг Их залуу багт ажиллуулах гэсэн юм мөнгө зээлээч” гэсэн амаар гаргасан хүсэлтийн дагуу түүний ХААН банкны 00 тоот дансанд 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр 17,100,000 төгрөг, 1,900,000 төгрөг нийт 19,000,000 төгрөг, 2021 оны 02 дугаар сарын 06-ны өдөр 1,500,000 төгрөг, 2021 оны 03 дугаар сарын 06-ны өдөр 2,000,000 төгрөг, мөн 03 дугаар сарын 20-ны өдөр 1,000,000 төгрөг, энэ өдөр 1,000,000 төгрөг, 2021 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр 20,000,000 төгрөг нийт 7 удаа 44,500,000 төгрөг өөрийн Хаан банкныхаа данснаас шилжүүлж зээлдүүлсэн юм. ******* нь надаас зээлдэж авсан 44,500,000 төгрөгнөөсөө 2021 оны 01 дүгээр 28-ны өдөр 500,000 төгрөг, 2021 оны 06 сарын 26-ны өдөр зээлийн буцаан төлөлт гэж 12,000,000 төгрөг, мөн 9,500,000 төгрөг нийт 22,000,000 төгрөг буцаан төлсөн. Мөн би 1,000,000 төгрөг уг зээлийн мөнгөнөөс хасах хүсэлтэй байна. Учир нь хоорондын тооцоогоор хасаж тооцохоор тохирсон юм. Би *******д итгэж “тамхины бөөний цэг ажиллуулах гэсэн юм” мөнгө зээлдээч гэсэн хүсэлтийн дагуу дээрхи мөнгийг зээлдүүлсэн. Манай ээжийн найзын охин болохоор нь итгээд ямар нэгэн гэрээ хэлцэл хийгээгүй болно. ******* нь одоо “мөнгийг чинь өгнө, сар сард бага багаар өгнө, шүүхээр яваад аваарай” гэж хэлдэг. Иймд зээлдэгч *******аас зээлийн төлбөр 21,500,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч ******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ы гаргасан нэхэмжлэлтэй танилцсан. нь 21500000 /хорин нэг сая таван зуун мянган төгрөг/ нэхэмжилсэн бөгөөд Миний бие энэхүү мөнгөн төлбөрийг аас зээлдээгүй болно. Миний бие нэхэмжлэл дээр дурьдсаны дагуу зөвхөн ээжийн найзын харилцаа биш болно. тай 2019 оны 3 сараас эхлэн хамтран амьдарч байсан. Хамтран амьдарч байх хугацаанд жирэмсэн болсон. Бид 2 маргалдсаны үндсэн дээр миний биед гар хүрч байсан учраас хүүхдээ авхуулж салах шийдвэрт хүрсч харилцаа холбоогоо бүр мөсөн тасалсан. Ээж минь бурхан болоод 49 хоног нь дуусаагүй байхад над дээр ирж уучлалт гуйн хамтран амьдрах хүсэлтэй байгаагаа хэлсэн. Миний бие сэтгэл санааны гүн хямралд орсон байсан тул уучилж хамтран амьдрахыг зөвшөөрсөн. Энэ үйл явдлаас хойш миний данс луу 43000000 /дөчин гурван сая төгрөг/ 7 удаагын давтамжтай шилжүүлсэн нь үнэн болно. Тэр цаг хугацаанд Цагаан хад гэх газар ажиллаж амьдарч байсан. 1000000 төгрөгийг 3 сарын 8 ний бэлэг гэж өгсөн. 43500000 төгрөгийг намайг хадгалж бай гэсэн. 2021 оны 6 сарын 26 нд 21500000 төгрөгийг буцаан шилжүүлээч гэсний дагуу шилжүүлсэн. хэлэхдээ би тээвэр хийдэг том машин авсан. Тээвэрээ 25000000 сая төгрөгөөр тээвэр хийдэг болсон. Үлдэгдэл мөнгийг чи өөрийнхөө хүссэн зүйлдээ хэрэглэ би авахгүй ажил амжилттай явж байгаа гэж хэлсэн. Тэр мөнгийг хувьдаа зарцуул би авахгүй гэдгээ удаа дараа хэлж байсан. 2021 оны 11 сард ы ээж бөгөөд хадам ээж эмэгтэйд корона тусаад уушгиндаа хатгаа авснаа хэлсэн чинь адууны мах тавьж өгч эмчилгээ хийж өгнө гэж Эрдэнэтэд ирсэн. Ирсэн өдрийнхөө маргааш нь эхнэртэй болсон гэдгийг хэлсэн. Би луу удаа дараа залгасан боловч утсаа аваагүй. Тэр өдөр ы ээж өөрөө бичсэн цаасан дээр уншиж танилцуулахгүй зөвшөөрсөн гэдэг үгний ард гарын үсэг зуруулсан. Би зурахгүй гэсэн боловч надаар оролдсон болгон үхдэг юм шүү гэж айлгасан би айсандаа гарын үсэгээ зурсан. бид 2 хамтран амьдарч байсан аас энэхүү мөнгийг зээлийн нөхцлөөр аваагүй болно. Миний бие эргэн төлөх чадваргүй. гэх хүнтэй хамтран амьдраад эрүүл мэнд болон сэтгэл санааны хохиролд орсон. Миний бие дахин жирэмсэн болох боломжгүй болсон, би гомдолтой байна гэжээ.

Нэхэмжлэгчээс: 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжинд 265,450 төгрөг төлсөн баримт /хх-3/, *******ы иргэний үнэмлэхний хуулбар /хх-4/, *******ы 00 тоот Хаан банкны дансны хуулга /хх-5-11/, Хаан банк ХХК-ийн 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 21/1126 дугаартай тодорхойлолт /хх-12/, 1252 дугаартай итгэмжлэл /хх-13/, 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр шүүхэд гаргасан хүсэлт /хх-20/, 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр шүүхэд гаргасан тайлбар /хх-33/, Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт /хх-34/, *******ы 00 тоот Хаан банкны дансны хуулга /хх-35-45/,

Хариуцагчаас: шүүхэд гаргасан хариу тайлбар /хх-24/, 20 дугаартай итгэмжлэл /хх-26/, зургууд зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.  

ҮНДЭСЛЭХ нь:

            *******ы нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан 21,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******ын гаргасан хүсэлтийн дагуу түүний Хаан банкны 5990479043 тоот дансанд 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр 17,100,000 төгрөг, 1,900,000 төгрөг нийт 19,000,000 төгрөг, 2021 оны 02 дугаар сарын 06-ны өдөр 1,500,000 төгрөг, 2021 оны 03 дугаар сарын 06-ны өдөр 2,000,000 төгрөг, мөн 03 дугаар сарын 20-ны өдөр 1,000,000 төгрөг, энэ өдөр 1,000,000 төгрөг, 2021 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр 20,000,000 төгрөг нийт 7 удаа 44,500,000 төгрөг өөрийн Хаан банкныхаа данснаас шилжүүлж зээлдүүлсэн гэж шаардлагаа үндэслэж байна.

Хариуцагч дээрх 44,500,000 төгрөгнөөс хариуцагч нийт 22,000,000 төгрөг буцаан төлсөн, 1,000,000 төгрөгийг хасаад 21,500,000 төгрөг нэхэж байгаа гэж тайлбарлаж байна.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Хариуцагч нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 21,500,000 төгрөгийг түүнээс зээлж аваагүй. *******тай 2019 оны 3 сараас эхлэн хамтран амьдарч байсан. Тэр мөнгийг чи хүссэн зүйлдээ хэрэглэ би авахгүй ажил амжилттай явж байгаа гэж хэлсэн, дээрх мөнгийг хамтран амьдарч байх хугацаандаа хамтын хэрэгцээнд зарцуулсан гэж нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ тайлбарлаж байна.

Талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар зээлийн гэрээ байгуулагдсан байх бөгөөд нэхэмжлэгч нь хариуцагчид түүний Хаан банкны 5990479043 тоот дансанд 2021 оны 01 дүгээр сарын 28-наас 2021 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн хооронд нийт 7 удаагийн үйлдлээр 44,500,000 төгрөг шилжүүлсэн, дээрх мөнгөнөөс хариуцагч 22,000,000 төгрөгийг буцаан төлсөн болох нь тогтоогдож байх бөгөөд энэ талаар талууд маргахгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэстэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар шийдвэрлэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан хариуцагч *******аас 21,500,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д олгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч *******ы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 265,450 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч *******аас 265,450 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Б.БЯМБАСҮРЭН