Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 184/ШШ2022/00853

 

 

 

     *******22            03             16                                            /ШШ*******22/00853

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Энхтөр даргалж хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, ******* дугаар хороо, Сонсголонгийн зам, *******-******* хаягт байрлах, “******* *******” ХХК /регистрийн дугаар:*******/

Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, ******* хороо, ******* байр, ******* тоот хаягт оршин суух овогт /РД:/

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд: Хан-Уул дүүрэг, хороо, арцат б гудамж, тоот хаягт оршин суух, овогт /РД: ШГ8102*******3/

“******* *******” ХХК-ийн нэхэмжлэлтэй А.т холбогдох ******* оны 12 сарын 25-ны өдрийн шагнал олгохоор А.т амласан амлалтыг хүчингүйд тооцуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

Сонгинохайрхан дүүрэг, ******* хороо, 21 хороолол, ******* байр, ******* тоот хаягт байрлах, 9.9 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны өмчлөгч А. болохыг тогтоолгож, нэхэмжлэгч, гуравдагч этгээд нарын хооронд *******21 оны 03 сарын 11-ний өдөр байгуулсан Худалдах, худалдан авах гэрээг хүчингүйд тооцон, өмчлөх эрхийг А.ын нэр дээр бүртгэхийг бүртгэлийн байгууллагад даалгах сөрөг нэхэмжлэлтэй,

Сонгинохайрхан дүүрэг, ******* хороо, 21 хороолол, ******* байр, ******* тоот хаягт байрлах, 9.9 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгож, А.ын хууль бус эзэмшлээс орон сууцыг албадан чөлөөлүүлэх тухай бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Ю.гийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:  нэхэмжлэгчийн төлөөлөгч Х.Наранболд, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Одончимэг, хариуцагч А., хариуцагчийн өмгөөлөгч Г.Тэгшжаргал, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Ю., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Түвшинбаяр нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “******* *******” ХХК нь хариуцагч А.т холбогдуулан ******* оны 12 сарын 25-ны өдөр А.т шагнал олгохоор амласан амлалтыг хүчингүйд тооцуулах нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ дараах байдлаар тодорхойлжээ.           

“******* *******” ХХК нь ******* оны 12 сарын 25-ны өдөр А. болон компаний нэр бүхий ажилчдыг идэвхижүүлэх зорилгоор хойшид ч тус компанид үр бүтээлтэй, идэвхи санаачлагатай 8 ба түүнээс дээш жил тасралтгүй ажиллах болзолтойгоор орон сууц бэлэглэхээр амлан шагнал олгосон. Ажилчдыг шагнах тухай захирлын тушаалтай хамт баталсан журамд тухайн шагнал авсан этгээд нь шагнал гардан авсан өдрөөс хойш 8 жил тасралтгүй “******* *******” ХХК-д ажиллах болзолтой байсан ба энэхүү болзлыг А. болон бусад бүх ажилчид мэдэж байсан. Гэтэл А. нь шагнал олгосноос хойш 1 жил хагасын хооронд ажлын идэвхи санаачлага нь буурч манай компанитай ижил төрлийн бизнес эрхэлдэг компани байгуулж ажлаас гарсан. Үүгээр тогтохгүй компанийн ажилчдыг өөртөө урвуулж, “******* *******” ХХК-д ажиллаж байх хугацаандаа цуглуулсан мэдээллийг ашиглан манай компанийн харилцагчдад бетон ******* нийлүүлж байгаагаас  манай компани бизнесийн болон хүний нөөцийн алдагдалд орж хохирсон бөгөөд компаний удирдлага А.ыг шагнахаар амласан амлалтаа биелүүлэх боломжгүйгээ түүнд удаа дараа мэдэгдэж, байр чөлөөлөхийг хүссэн. А.ын чөлөөлөхгүй байгаа орон сууцыг *******1 онд “эхнэр, хүүхдийн хамт Эрдэнэт хотоос ирээд аав, ээжтэйгээ цуг амьдрахад хэрүүл тасрахгүй, асуудал үүсээд хэцүү байна, ажлаа сэтгэл амар хиймээр байна, тусдаа гармаар байна” гэх А.ын хүсэлтээр компанийн зүгээс ямар нэгэн төлбөр, түрээс төлөхгүйгээр түр амьдрахыг нь зөвшөөрч төлбөрийг нь төлж дуусаагүй байсан бартерийн байранд оруулснаас гадна тухайн орон сууцыг шагналд өгнө гэж амлаагүй, шагнал амласан “Батламж”-д орон сууцны хаяг, хэмжээг заагаагүй болно. Өөрөөр хэлбэл тус орон сууцанд үнэ төлбөргүйгээр амьдруулж эхэлсэн нь *******1 он, шагнал амласан нь ******* он юм. ******* оны намар А. нь “Бусад компани байнга ажиллах хүмүүстээ хөнгөлөлттөй нөхцлөөр байр өгдөг юм байна, тэтгэвэрт гартлаа зүтгэнэ” гэж ярьсан боловч ажилдаа ямар ч идэвхигүй болсон тул энэхүү байдлыг нь өөрчлөн идэвхижүүлэх зорилгоор 1 болон түүнээс дээш жил ажилласан нэр бүхий 6 ажилтанд хойшид удаан хугацаагаар тэтгэвэрт гартлаа сайн ажиллана гэсэн амлалтыг нь авч орон сууц олгохоор шагнал амласан боловч А. нь амлалтаа биелүүлээгүй тул тухайн орон сууцыг Ю.д худалдсан.

“******* Зуурмаг” ХХК нь амлалтаа биелүүлээгүйгээс А.т байр чөлөөлж өгөхийг удаа дараа сануулсаар байхад бусдын эд хөрөнгийн өмчлөгч болно гэж шүүхэд нэхэмжлэл гаргахдаа амлалт бүхий батламжийг үндэслэл болгож байгаа нь хууль бус юм. Иргэний хуулийн ******* дугаар зүйлийн *******.-т “Зарласан хугацаанд болзлыг хангах нь эргэлзээтэй болсон тохиолдолд амлалтыг хүчингүйд тооцох тухай шагнал олгохоор нийтэд зарлахдаа зааж болно” гэсний дагуу ******* оны 12 сарын *******-ны өдрийн захирлын тушаалын хавсралт болох “Батламж”-ын журмын 1-т зааснаар ажилтан шагнал авснаас хойш 8 жил тасралтгүй ажиллана гэсэн болзол биелэгдэхгүй нь А.ын хувьд тодорхой болсон тул түүнд орон сууц амласан амлалтыг хүчингүйд тооцож өгнө үү гэв.

Хариуцагч хариу тайлбар, сөрөг нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч “******* *******” ХХК нь маргаан бүхий орон сууцыг миний эзэмшил, өмчлөлд шилжүүлэх хүсэл зоригоо тодорхой илэрхийлж, ******* оны 12 сарын 25-ны өдөр нийт ажилчид, хамт олны өмнө батламж гардуулсан. Өөрөөр хэлбэл миний *******13 оны 0 сарын 01-ний өдрөөс хойш ажиллаж, борлуулалтын менежерээс борлуулалтын албаны дарга, ерөнхий менежер болтлоо дэвшин ажилласныг маань үнэлэн надад олгосон шагнал юм. Батламжийн агуулгад тууштай эрхэлсэн ажилдаа ур чадвартай, үр бүтээлтэй ажиллаж байгааг тань өндрөөр үнэлэн...” гэж тодорхойлсноос бус үүнээс хойш тасралтгүй 8 жил ажиллавал уг байрыг шилжүүлнэ гэсэн утга байхгүй.

Мөн нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ, “Хөдөлмөрийн дотоод журам” зэрэгт цаашид тасралтгүй 8 жил ажиллавал байр өгнө гэсэн заалт байхгүй бөгөөд намайг амлалтаа зөрчсөн гэж байгаа нь ор үндэслэлгүй гүтгэлэг юм. Тухайн үед батламжийг нийт хамт олны өмнө компанийн шинэ жилийн арга хэмжээн дээр гардуулан өгөхдөө ч 8 жил тасралтгүй ажиллах гэсэн болзол байгаагүйг бүгд гэрчилнэ.

Нэхэмжлэгч нь маргаан бүхий орон сууцыг барьж, ашиглалтад оруулсан “ ” ХХК-д ************** оны 05 сарын 21-ний өдөр илгээсэн 105/************** дугаар албан бичгийн утгаас үзэхэд анхнаасаа талууд хоорондоо хүсэл зоригоо илэрхийлж, хариуцагчид уг орон сууцыг шилжүүлэн өгөхөөр тохиролцсон байсан нь харагдана. Нэхэмжлэгч Х. маргаан бүхий орон сууцыг бусдад худалдан борлуулахаар бие даан хэлцэл хийх эрх олгогдоогүй болох нь “******* *******” ХКК-ийн 0 хувийн хувьцаа эзэмшигч Д. шүүхэд өгсөн гэрчийн мэдүүлгээр нотлогдоно. Мөн нэхэмжлэгч, гуравдагч этгээд хэн аль нь *******21 оны 03 сарын 11-ний өдөр маргаан бүхий орон сууцыг хариуцагчийн эзэмшил ашиглалтад байгаа гэдгийг мэдсээр байж бага үнийн дүнтэй гэрээ байгуулсан нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т зааснаар дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэж үзэж байна. Иймд Сонгинохайрхан дүүрэг, ******* хороо, 21 хороолол /082/, ******* байр, ******* тоот хаягт байрлах 9.9 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны өмчлөгч А. болохыг тогтоож, нэхэмжлэгч, гуравдагч этгээд нарын хооронд *******21 оны 03 сарын 11-ний өдөр байгуулсан худалдах-худалдан авах гэрээг хүчингүйд тооцон, өмчлөх эрхийг А.ын нэр дээр бүртгэхийг бүртгэлийн байгууллагад даалгах сөрөг нэхэмжлэл гаргасан гэв.

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Ю. шаардлагадаа: Би ************** оны 09 сард “******* *******” ХХК-ийн захирал Х.Наранболдтой уулзан цемент зээлээр авах хүсэлтийг нь зөвшөөрч, цементийн үнэд орон сууц оролцуулан авахаар тохиролцож Сонгинохайрхан дүүрэг, ******* хороо, ******* байр, ******* тоот хаягт байрлах орон сууцыг очиж үзээд худалдан авахаар болсон. Ингэхдээ тус байрны ордер гараагүй, мөн барилга барьсан ХХК-д 36 000 000 төгрөгийн өртэй байгаа, энэ өрөө надаас авсан цементээрээ ******* хийж барагдуулаад гэрчилгээ гарсны дараа миний нэр лүү шилжүүлж өгөхөөр тохиролцсон. Тухайн үед тус байранд “******* *******” ХХК-д ажиллаж байсан А. амьдарч байсан, түүнийг ажил хэргийн шугамаар таньдаг байсан. “А. ажлаасаа гарсан болохоор байрыг тань чөлөөлөхөөр танайх ороорой” гэж “******* *******” ХХК-ийн зүгээс надад хэлсэн. Би тус байрны үнэд 60 000 000 төгрөгийн үнэ бүхий цемент нийлүүлсэн. Ингээд *******21 оны 03 сард “******* *******” ХХК нь орон сууцыг миний нэр дээр шилжүүлж, *******21 оны 03 сарын 16-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гарсан. Би тус байрыг өөрийн нэр дээр шилжүүлж аваад Голомт банкны 3 хувийн зээлийн барьцаанд “Тэлмэн цэцэг” ХХК-ийн нэр дээр тавьж банкнаас *******21 оны 0 сард зээл авсан. “******* *******” ХХК нь “тус байранд амьдарч байгаа А.аас байрыг чөлөөлүүлэхээр шүүхэд хандсан, түр хүлээж байгаарай” гэсний дагуу би хүлээж байсан боловч А. өмчлөгчөөр тогтоолгох сөрөг нэхэмжлэл гаргасан байна. А. нь миний байранд хөлс, мөнгө төлөхгүйгээр олон жил амьдарсан боловч миний байр гэж нэхээд байгааг хүлээн зөвшөөрөхгүй тул тус байрны өмчлөгчөөр тогтоож, А.ыг миний байрнаас албадан чөлөөлөхийг даалгах сөрөг нэхэмжлэл гаргасан гэв.

Нэхэмжлэгч нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, “******* *******” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Компанийн дүрэм, Харилцагчийн тооцооны баримт, 30УНИ миксер машины үнэ төлсөн тооцооны баримт, “ помпны тооцоо” гэх баримт, *******1 оны 10 сарын 01-ний өдрөөс ******* оны 01 сарын 01-ний өдөр хүртэлх төлбөрийн нэхэмжлэх, цахилгааны  төлбөрийн нэхэмжлэх, СӨХ-ны нэхэмжлэх, Тооцооны үлдэгдлийн баталгаа, нэхэмжлэгч  байгууллага “******* *******” ХХК, хариуцагч байгууллага “Саруул сайхан 1” ХХК *******16 он, *******16-*******1 он, ************** он гэх санхүүгийн баримт, *******1 оны №UB-*******1-005/02 дугаар Орон сууцны захиалгын гэрээ, *******16 оны 09 сарын 22-ны өдрийн №SS-*******16-B дугаар Орон сууцны захиалгын гэрээ, “******* *******” ХХК-ийн ******* оны 12 сарын *******-ны өдрийн “Шагналд тодорхойлж, батламж гардуулах, батламжийн журам гаргах тухай” 63 дугаар тушаал, *******13 оны 0 сарын 01-ний өдрийн 21 дүгээр Хөдөлмөрийн гэрээ, огноо тодорхойгүй Хөдөлмөрийн гэрээнүүд, “******* *******” ХХК-ийн дансны хуулга, Хөдөлмөрийн дотоод журам, Байгууллагын дотоод журам, А.аас авах авлагын жагсаалт гэх 1 хуудас тооцооны болон бэлэн мөнгөний зарлагын баримт, А.ын барьж байсан утасны дугаарын төлбөр төлсөн баримт / 1 хавтаст хэргийн 3-9, 2-, 82-103, 132-19, 2 хавтаст хэргийн 1-0 тал/

Хариуцагч нь ******* оны 12 сарын 25-ны өдрийн “Батламж”, орон сууцны байршлын гэрэл зураг, *******19 оны 12 сарын 22-ны өдрийн “Өргөмжлөл”, Барилга нийгэмлэгийн ******* оны албан бичиг, ******* оны 0 сарын 10-ны өдрийн “Тэргүүний залуу” тэмдгийн үнэмлэх, *******1 оны 09 сарын 08-ны өдрийн “Хөдөлмөрийн алдар” тэмдгийн үнэмлэх, ******* оны “Хүндэт менежер” одонгийн үнэмлэх, Б.Энхмөнх, Ц.Отгонбат, Г.Нямсүрэн, Ч.Мөнхнасан нарын бичгээр гаргасан тодорхойлолт, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, “******* *******” ХХК-ийн захирлын ******* оны 09 сарын 1-ны өдрийн “Ажилд томилох тухай” №025/******* тушаал, ******* оны 09 сарын 1-ны өдрийн Хөдөлмөрийн гэрээ /1 хавтаст хэргийн 22-31, 33, -52, 56-59, 105-106 тал/

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд нь “Тэлмэн цэцэг” ХХК-ийн нэхэмжлэх, *******21 оны 03 сарын 11-ний өдрийн худалдах-худалдан авах гэрээ, үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ, бүртгэлийн хуудас /1 хавтаст хэргийн 238-22 тал/

Шүүх Улсын бүртгэлийн ерөнхий газрын *******21 оны 0 сарыг *******-ны өдрийн 2/51 дугаар албан бичиг, түүнд хавсарган ирүүлсэн “******* *******” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, *******21 оны 03 сарын 11-ний өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ, Ю.гийн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Голомт банк ХХК-ийн “Барьцаа хөрөнгүүдэд барьцааны эрх бүртгүүлэх” тухай албан бичиг, *******21 оны 0 сарын 02-ны өдрийн “Тэлмэн цэцэг” ХХК болон Д.Цэрэндэжмид нарын хооронд байгуулсан ЗГ3665*******3 дугаар Зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, *******21 оны 0 сарын 02-ны өдрийн ЗБ3665*******3-1 дугаар Ипотекийн гэрээ, *******21 оны 0 сарын 02-ны өдрийн ЗБ3665*******3-2 дугаар Ипотекийн гэрээ, *******21 оны 0 сарын 02-ны өдрийн ЗБ3665*******3-3 дугаар Ипотекийн гэрээ, *******21 оны 0 сарын 02-ны өдрийн Тэлмэн цэцэг ХХК болон Д.Цэрэндэжид нарын хооронд байгуулсан ЗГ3665*******35 дугаар Зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, *******21 оны 0 сарын 02-ны өдрийн ЗБ3665*******35-1 дугаар, *******21 оны 0 сарын 02-ны өдрийн ЗБ3665*******35-2 дугаар Ипотекийн гэрээ, *******21 оны 0 сарын 02-ны өдрийн ЗБ3665*******35-3 дугаар Ипотекийн гэрээ, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа тус тус бүрдүүлсэн. /1 хавтаст хэргийн 5-230, 2 хавтаст хэргийн 1*******-122 тал/

ҮНДЭСЛЭХ нь:

“******* *******” ХХК-ийн нэхэмжлэлтэй А.т холбогдох ******* оны 12 сарын 25-ны өдрийн шагнал олгохоор А.т амласан амлалтыг хүчингүйд тооцуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

Сонгинохайрхан дүүрэг, ******* хороо, 21 хороолол, ******* байр, ******* тоот хаягт байрлах, 9.9 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны өмчлөгч А. болохыг тогтоолгож, нэхэмжлэгч, гуравдагч этгээд нарын хооронд *******21 оны 03 сарын 11-ний өдөр байгуулсан худалдах-худалдан авах гэрээг хүчингүйд тооцон, өмчлөх эрхийг А.ын нэр дээр бүртгэхийг бүртгэлийн байгууллагад даалгах сөрөг нэхэмжлэлтэй,

Сонгинохайрхан дүүрэг, ******* хороо, 21 хороолол, ******* байр, ******* тоот хаягт байрлах, 9.9 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгож, А.ын хууль бус эзэмшлээс орон сууцыг албадан чөлөөлүүлэх тухай бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, “******* *******” ХХК, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгох үндэстэй гэж үзлээ.

“******* *******” ХХК нь нэхэмжлэлээ дэмжиж: хариуцагч А.т тус компанид 8 жил тогтвор суурьшилтай ажилласан тохиолдолд орон сууцаар шагнахаар амласан боловч тэрээр 8 жил ажиллаагүй тул шагнал амалсан амлалтыг хүчингүй болгуулна гэж,

Хариуцагч А. нь татгалзал, сөрөг нэхэмжлэлээ дэмжиж: “******* *******” ХХК нь орон сууцыг миний өмчлөлд шилжүүлэх хүсэл зоригоо хамт олны өмнө илэрхийлж, хөдөлмөр, зүтгэлийг минь үнэлэн орон сууцаар шагнаж, батламж гардуулсан тул сууцыг өмчлөлдөө үлдээх эрхтэй гэж,

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Ю. нь шаардлагаа дэмжиж: “******* *******” ХХК-нд цемент нийлүүлж, төлбөрт нь орон сууц тооцон худалдаж авсан орон сууцны өмчлөгч тул, бусдын хууль бус эзэмшлээс  орон сууцаа чөлөөлүүлэх үндэстэй гэж тус тус тайлбарлана.

Хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

“******* *******” ХХК нь Х.Наранболд, Д.Баттуяа гэх 2 үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчтэй, хувьцааны 60 хувийг Х.Наранболд, 0 хувийг Д.Баттуяа эзэмшдэг, Компанийн тухай хуулийн 8 дүгээр зүйлийн 8.1-д заасан эрх бүхий албан тушаалтан /захирал/ Х.Наранболд болох нь тогтоогдсон. /1 хавтаст хэргийн 3-8, 2 хавтаст хэргийн 121 тал/

Хариуцагч А. нь “******* *******” ХХК-д *******13 оны 0 сарын 01-ний өдрөөс ************** оны 05 сар хүртэл ажиллаж байсан нь нийгмийн даатгалын дэвтэр, хөдөлмөрийн гэрээ, зохигчдын тайлбараар тогтоогдсон. /1 хавтаст хэргийн 5-59, 1*******-150 тал/

“******* *******” ХХК-ийн ******* оны 12 сарын 25-ны өдрийн “Батламж”-аар А.ыг 2 өрөө орон сууцаар шагнасан. /1 хавтаст хэргийн 2 тал/

Сонгинохайрхан дүүрэг, ******* хороо, 21 хороолол /082/, ******* байр, ******* тоот хаягт байршилтай, 9.9 м.кв талбайтай, 2 өрөө, орон сууцны зориулалттай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2*******1060251 дугаартай, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр *******21 оны 02 сарын 0-ний өдөр “******* *******” ХХК-ийн өмчлөлд, *******21 оны 03 сарын 11-ний өдрийн худалдах-худалдан авах гэрээгээр *******21 оны 03 сарын 16-ны өдөр Ю.гийн өмчлөлд бүртгэгдсэн. /1 хавтаст хэргийн 5-192/

Сонгинохайрхан дүүрэг, ******* хороо, 21 хороолол /082/, ******* байр, ******* тоот хаягт байршилтай, 9.9 м.кв талбайтай, 2 өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг “Голомт банк” ХХК нь зээлийн гэрээний үүрэгт барьцаалсан. /1 хавтаст хэргийн *******5-*******8/

Иргэний хуулийн ******* дугаар зүйлээр шагнал олгохоор нийтэд амлах тухай зохицуулсан ба *******.1-д тодорхой үйлдэл хийсэн, эсхүл тодорхой үр дүн бий болгосон этгээдэд шагнал олгохоор амлаж нийтэд зарласан этгээд уг үйлдэл хийсэн буюу үр дүн бий болгосон этгээдэд шагнал олгох үүрэг хүлээхээр заажээ. Шагнал олгох тухай амлалт нь дараах тохиолдолд хэрэгжих үндэстэй. Тухайлбал тодорхой үүрэг гүйцэтгэсний хөлсөнд шагнал амладаг ба хариуцагч А. үр бүтээлтэй, идэвхи санаачилгатай ажиллаж байсан нь зохигчдын тайлбар, “Батламж”, “******* *******” ХХК-ийн *******19 оны 12 сарын 22-ны өдрийн “Өргөмжлөл”-өөр нотлогдсон, талууд энэ тухай маргаагүй. Мөн шагнал амласныг нийтэд мэдээлэх бөгөөд нэхэмжлэгч нь ******* оны 12 сарын 25-ны өдөр зохион байгуулсан компанийн шинэ жилийн арга хэмжээ дээр хариуцагчид батламж гардуулснаар шагналыг нийтэд мэдээлсэн. Шагнал авах эрх нь зарчмын хувьд үйлдлийг бүрэн гүйцэтгэсэн буюу үр дүн нь илэрхий байхыг ойлгодог. Тодруулбал хариуцагч А. *******13 оноос эхлэн “******* *******” ХХК-д үр бүтээлтэй ажиллаж, компанийн ашиг орлогоо нэмэгдүүлэхэд нь зохих хувь нэмэр оруулсныг нэхэмжлэгч үгүйсгээгүйгээс гадна шагнал олгохоор амлаагүй харин шагналыг бодит байдлаар олгосон нь  “Батламж”-аар тогтоогдож байх тул тодорхой үр дүн бий болгосон этгээдэд /А./ шагнал олгохоор амлаж нийтэд зарласан этгээд /******* ******* ХХК/ шагнал олгох үүрэг хүлээнэ. Мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-т өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэж зааснаар А. нь Сонгинохайрхан дүүрэг, ******* хороо, 21 хороолол /082/, ******* байр, ******* тоот хаягт байршилтай, 9.9 м.кв талбайтай, 2 өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох үндэстэй.

Нэхэмжлэгч нь 1 дүгээр хавтаст хэргийн 132-133 дугаар тал дахь “******* *******” ХХК-ийн Захирлын ******* оны 12 сарын *******-ны өдрийн 63 дугаар тушаалаар баталсан “Шагналд тодорхойлж, батламж гардуулах, батламжийн журам”-аар орон сууц шагнахаар амласан амлалтаа хүчингүй болгуулахаар шаардсан. Иргэний хуулийн ******* дугаар зүйлийн *******.-д зарласан хугацаанд болзлыг хангах нь эргэлзээтэй болсон тохиолдолд амлалтыг хүчингүйд тооцох тухай шагнал олгохоор нийтэд зарлахдаа зааж болно гэжээ. “Шагналд тодорхойлж, батламж гардуулах, батламжийн журам” нь Иргэний хуулийн дүгээр зүйлээр зохицуулсан болзол тавьж хийсэн хэлцлийн шинжийг агуулсан бөгөөд хариуцагч А. нь журамд заасан 8 жил тогтвор суурьшилтай ажиллаагүй тохиолдолд түүнд амласан орон сууцаа буцаан авах эрх нь нэхэмжлэгчид хадгалагдана. Гэвч ******* оны 12 сарын 25-ны өдрийн “Батламж”-ийн агуулгаар болзол тавьж хэлцэл хийгээгүй, нэхэмжлэгчийн орон сууцаар шагнасан хүсэл зоригийн илэрхийллийг хариуцагч өмнө нь хүлээн авч тодорхой үйлдэл хийсэн буюу орон сууцанд амьдарч байгаа нь хэлцэл бодит үйлдлээр хийгдсэн гэж үзнэ.

Нэхэмжлэгч /худалдагч/ “******* *******” ХХК нь гуравдагч этгээд Ю.д /худалдан авагч/ *******21 оны 03 сарын 11-ний өдрийн худалдах-худалдан авах гэрээгээр Сонгинохайрхан дүүрэг, ******* хороо, 21 хороолол /082/, ******* байр, ******* тоот хаягт байршилтай, 9.9 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2*******1060251 дугаартай,  2 өрөө орон сууцыг худалдсан бөгөөд гэрээ байгуулах үед   тухайн орон сууцыг хариуцагч А. эзэмшиж байсан тухай гэрээний талууд мэдэж байсан нь тэдгээрийн тайлбараар тогтоогдсон. Иргэний хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д заасан худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө шилжүүлэх бөгөөд мөн хуулийн 252 дугаар зүйлийн 252.1-т худалдсан эд хөрөнгийн хувьд гуравдагч этгээд өөрийн эдлэх эрхийн талаар худалдагчид гомдлын шаардлага гаргахааргүй бол эрхийн доголдолгүй эд хөрөнгөд тооцно. Энгийнээр хэлбэл гуравдагч этгээд А.ын эзэмшиж байгаа орон сууцыг худалдахдаа түүнд мэдэгдэлгүйгээр Ю.гийн өмчлөлд шилжүүлсэн нь гуравдагч этгээд  А.ын хувьд гомдлын шаардлага гаргах эрх үүсэх буюу худалдсан орон сууц эрхийн доголдолтой гэж үзнэ.

Иргэний хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д ямар нэгэн доголдолтой эд хөрөнгийг худалдсан тохиолдолд хариуцлага хүлээхгүй байх, эсхүл хүлээх хариуцлагыг хязгаарлахаар талууд тохиролцон гэрээнд зааж болох боловч худалдагч нь эд хөрөнгийн доголдлыг зориуд нуун дарагдуулсан бол уул тохиролцоо хүчин төгөлдөр бус байхаар зааснаас үзэхэд худалдагч  /нэхэмжлэгч/ нь эрхийн доголдолтой орон сууцыг бусдад худалдахдаа эд хөрөнгийн доголдлыг зориуд нуун дарагдуулсан бол хэлцэл хүчин төгөлдөр бус байхаар зохицуулжээ. Хэргийн 235 дугаар тал дахь Ю.гийн “... ажлаасаа гарчихсан болохоор манай байрыг чөлөөлж өгнө, тэгээд танайх ороорой гэж “******* *******” ХХК-ийн зүгээс надад хэлсэн ...” гэх тайлбараар  худалдагч /нэхэмжлэгч/ нь А.ыг орон сууцнаас гарахгүй гэдгийг мэдсээр байж  доголдлыг зориуд нуун дарагдуулж худалдан авагч Ю.гийн хариуцлагыг хязгаарласан тул худалдах-худалдан авах гэрээ хүчин төгөлдөр бус гэж дүгнэлээ. Тодруулбал “******* *******” ХХК нь орон сууцны эрхийн доголдлыг нуугаагүй боловч “ ажлаас гарсан болохоор манай байрыг чөлөөлж өгнө, тэгээд танайх ороорой” гэж биелэгдэх боломжгүй баталгаа гаргасан байна.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-д дээр дурдсан хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийсэн бусад хэлцэл хүчин төгөлдөр бус байна гэж зааснаар “******* *******” ХХК, Ю. нарын *******21 оны 03 сарын 11-ний өдрийн Сонгинохайрхан дүүрэг, ******* хороо, 21 хороолол /082/, ******* байр, ******* тоот хаягт байршилтай, 9.9 м.кв талбайтай, 2 өрөө, орон сууцны зориулалттай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2*******1060251 дугаартай, үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцох үндэслэлтэй.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10, 106 дугаар зүйлийн 106.1, ******* дугаар зүйлийн *******.1-д зааснаар “******* *******” ХХК-ийн үндсэн нэхэмжлэл болон бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Ю.гийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, А.ын сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэлээ.

“******* *******” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 0 *******0 төгрөг, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Ю.гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 58 000 төгрөг, А.ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 25 950 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, “******* *******” ХХК-аас 25 950 төгрөг гаргуулан А.т олгох үндэстэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 115.2.3, 116, 1 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10, 106 дугаар зүйлийн 106.1, ******* дугаар зүйлийн *******.1-д зааснаар “******* *******” ХХК-ийн ******* оны 12 сарын 25-ны өдрийн шагнал олгохоор А.т амласан амлалтыг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэл, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Ю.гийн Сонгинохайрхан дүүрэг, ******* хороо, 21 хороолол, ******* байр, ******* тоот хаягт байрлах, 9.9 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгож, А.ын хууль бус эзэмшлээс орон сууцыг албадан чөлөөлүүлэх тухай шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, *******21 оны 03 сарын 11-ний өдрийн худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, Сонгинохайрхан дүүрэг, ******* хороо, 21 хороолол, ******* байр, ******* тоот хаягт байрлах, 9.9 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр А.ыг /РД:/ бүртгэхийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгасугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн дугаар зүйлийн .1.1, .1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 0 *******0 төгрөг, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Ю.гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 58 000 төгрөг, хариуцагч А.ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 25 950 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод үлдээж, “******* *******” ХХК-аас 25 950 төгрөг гаргуулан А.т олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1******* дугаар зүйлийн 1*******.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байвал гардан авсан өдрөөс хойш 1 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        А.ЭНХТӨР