Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 184/ШШ2022/00881

 

 

 

 

 

                                         2022            03            17

                 184/ШШ2022/00881

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигбаатар даргалж, тус шүүхийн 2 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, .. дугаар хороо, ... дугаар байр, .. тоот хаягт оршин суух, Э овогт Д-ийн М /регистрийн дугаар:..../-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, ... дугаар хороо, ... хотхон, ...  дугаар байр, ...тоот хаягт оршин суух, Ж овогт Б-ны Б /регистрийн дугаар:.../,

 

Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, ... дүгээр хороо, ...дүгээр хороолол .. байр, ...тоот хаягт оршин суух, Ж овогт Б-ийн Э /регистрийн дугаар: .../ нарт холбогдох

 

38,055,033 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан шийдвэрлэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар С.Баянжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Д.Мнь хариуцагч Б.Б, Б.Энарт холбогдуулан 38,055,033 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: “2012 оны 08 дугаар сарын сүүлээр Б.Б, Б.Энар нь танай хүү Я 10,000,000 сая вон аваад ир гэж хэллээ. Би удахгүй БНСУлс руу явах гэж байна гэхэд нь Д.Мнь итгэж 10,000,000 воныг өгсөн. Тухайн мөнгийг авахдаа Б.Энь хүү Б.Б-ын хамт ирж авсан байдаг. Хариуцагч нарыг тухайн үедээ худлаа хэлж авсан болохыг сүүлд мэдэж 2013 оны 01 дүгээр сард цагдаагийн байгууллагад хандсан. 3 жил гаруйн хугацаанд мөрдөн шалгах ажиллагаа явуулсны эцэст хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг хаагдсан. Цагдаагийн журмаар шалгагдаж байх хугацаанд иргэний журмаар эрэн сурвалжлуулж байсан. Ингээд хариуцагч Сонгинохайрхан дүүрэгт амьдарч байгаа нь тогтоогдсоноор шүүхэд нэхэмжлэл гаргасан. Үндсэн нэхэмжлэлийн шаардлага шүүхэд нэхэмжлэл гаргасан өдрийн ханшаар бодсон бөгөөд 10,000,000 вон буюу 24,000,000 төгрөг гаргуулах байсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 14,055,033 төгрөгөөр нэмэгдүүлсэн. Ямар үндэслэлээр нэмэгдүүлсэн бэ гэвэл 1-рт тухайн 10,000,000 воныг 2012 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 08 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Голомт банкнаас зарласан сарын 1,15 хувийн хүүгийн ханшаар бодож тооцвол жилд 1,150,000 төгрөг олох байсан. Өөрөөр хэлбэл 9 жилийн хадгаламжийн хүүнд 10,350,000 төгрөг олох байсан. 2-рт тухайн 10,000,000 воныг өгөхийн тулд Хаан банкнаас 15,000,000 төгрөгийн зээл авсан. Тухайн мөнгийг буцааж 18,322,233 төгрөг болгож төлсөн. Иймд зээлийн хүүнд төлсөн 3,322,233 төгрөг, 3-рт 2013 оноос 2020 он хүртэл нийтийн тээврийн хэрэгслээр зорчиж 8, 9 жил цагдаагийн байгууллагаар явсан байдаг. Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад Солонгосын цагдаагийн байгууллага руу албан бичиг явуулсан, тодруулга авсан байдаг. Тухайн ажиллагааны орчуулгын зардалд нийт 382,800 төгрөг. Хариуцагч нар 2012 оны 08 сард Солонгост очсоны маргааш Г.Яд 10,000,000 воныг өгсөн гэдэг боловч тухайн хугацаанд Г.Я нь сүлжээ тэр бүр бариад байдаггүй газар тариа хураалтын ажил хийхээр явсан байсан. Нэлээдгүй хугацаа өнгөрөөсөн. Тийм болохоор гэрийнхэнтэйгээ холбоо барьж чадаагүй байж байгаад сүүлд холбогдохдоо мөнгө аваагүй гэдгээ хэлсэн. Хэдийгээр гэрч Б.Ань тухайн 10,000,000 воныг Г.Я авсан гэсэн ч тухайн гэрч нь хариуцагч нартай гэр бүлийн хамааралтай хүмүүс. Иймд тухайн гэрчийн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлэх боломжгүй гэж үзэж байна. Би түрүүнд хэлсэн. Тухайн гэрч мэдүүлэгтээ Б.Энь мөнгийг БНСУ-д ирсний маргааш өгсөн гэдэг. Гэтэл тухайн хугацаанд Г.Я нь тариа хураалтад ажиллахаар явсан хамт байгаагүй болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоно. Дээрх баримтаас мөнгө өгсөн гээд байгаа, мөн гэрч Б.А-ынГ.Я тус мөнгийг авсан гэдэг гэрчийн мэдүүлэг үндэслэлгүй болно. Хариуцагч өөрийн татгалзлаа нотлох үүргийг хүлээдэг. Хавтаст хэрэгт авагдсан тухайн гэрчийн мэдүүлэг дангаар нотлох баримт болох боломжгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэж тодорхойлсон.

 

2. Хариуцагч болон хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрсөн. Хариуцагч нар татгалзлын үндэслэлээ: “Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ ... Б.Б, Б.Энар нь 2012 оны 08 дугаар сарын сүүлээр Д.М-тай холбогдож танай хүү Я 10,000,000 вон аваад ир гэж хэллээ би удахгүй БНСУлс руу явах гэж байна гэхэд нь хариуцагч нарт итгэн 10,000,000 вон хүргэж өгсөн. Хариуцагч нар нь тухайн үедээ худал хэлж авсан болохыг сүүлд мэдсэн гэх тайлбар гаргасан. Үүнтэй холбогдуулан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагаа хариуцагч нар нь авсан төлбөрөө ухамсарлаж даруй барагдуулсан бол нэхэмжлэгчийн зүгээс мөнгөн байдлаар болоод өөр бусад хэлбэрээр хохирохгүй байсан гэдэг. 10,000,000 воныг Яд хариуцагч Б.Энь хүргэж өгсөн, хэдэн төгрөг байсан гэдгийг ч мэдээгүй. Харин хариуцагч Б.Б нь БНСУлс руу тухайн үед яваагүй, Д.М-аас мөнгө аваагүй, Г.Я гэдэг хүнтэй уулзаагүй. Энэ асуудлаар 2013 онд Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байх явцад гэрчүүдээс авсан мэдүүлэгт Г.Я нь Б.А-той хамтран зоогийн газар, рестораны үйл ажиллагаа явуулахаар Монголоос БНСУлс руу Б.А-ынээж Б.Э-ээр дамжуулан мөнгө авахуулсан бөгөөд БНСУлсдаа тухайн зоогийн газрыг нээн ажиллуулсан байдаг. Улмаар тус хэргийг хянан шалгаж байх явцад буюу 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газрын прокурорын тогтоолоор Б.Энь 10,000,000 воныг Г.Яд өгөөгүй гэх үйлдэл нь гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжгүй гэсэн дүгнэлт гарч хэргийг хэрэгсэхгүй болгосон. Нэхэмжлэгч талын гаргаж байгаа тайлбараар үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх үндэслэлээр шаардлагаа гаргаж байна гэж ойлгож байна. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.3-т “Үүрэг гүйцэтгүүлэхээр бус харин тодорхой үйлдэл хийлгэх буюу үйлдэл хийхгүй байхаар хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн тохиолдолд нөгөө этгээдийн үйлдэл буюу эс үйлдэхүй хөрөнгө шилжүүлсэн этгээдийн хүсэл зоригт нийцэхгүй бол шилжүүлсэн зүйлээ буцаан шаардаж болно.” гэж заасан. Өөрөөр хэлбэл Д.М-ийн хүсэл зоригийг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.3-д зааснаар авч үзвэл түүний 10,000,000 төгрөг аваад ирээ гэдэг хүсэл зоригийнх нь дагуу хийгээгүй үйлдэл гэж үзвэл шаардах боломжтой болно. Гэтэл хавтаст хэрэгт авагдсан баримт болон эрүүгийн хэрэгт авагдсан мэдүүлгүүдээр Б.Энь Д.М-ийн өгсөн 10,000,000 воныг БНСУлсад аваачиж өгсөн гэдэг нь харагддаг. Мөн нэхэмжлэгч Д.Мнь анх 2013 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр цагдаад өргөдөл гаргахдаа ... миний хүү Г.Я нь БНСУлсад Б.Агэдэг охинтой танилцаж, дотно болсон. Цаашдаа гэрлэх бодолтой байна. Хамтдаа Солонгос улсад зоогийн газрын үйл ажиллагаа явуулах хэрэгтэй байгаа тул барьцаа мөнгө 10,000,000 вон хэрэгтэй байна гэдэг асуудлыг ярьсан тул 10,000,000 воныг Э гэдэг хүнээр дамжуулж өгсөн гэдэг. Ажиллагааны явцад тухайн мэдүүлгүүд Б.Агэдэг хүнийг танихгүй гэх мэтээр өөрчлөгдөж байсан. Мөн Г.Я тухайн мөнгийг аваагүй гэдгийг түүний гэрчийн мэдүүлгээр тогтоох боломжгүй. Учир нь Г.Я нь шүүх хуралдаанд өгсөн гэрчийн мэдүүлэг дээрээ би Б.Алтантогосыг ажлын шугамаар танина, бусад байдлаар танихгүй гэдэг ч хэрэгт авагдсан баримт болон бусад мэдүүлгүүдээр хамт амьдарч байсан гэдэг нь тогтоогддог. Хариуцагчийн Б.Э2012 оны 07 дугаар сарын 30-ны өдөр БНСУлс руу ниссэн. Солонгос улсад очсоны маргааш Д.М-ийн өгсөн 10,000,000 воныг Г.Яд аваачиж өгсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.” гэв.

 

3. Нэхэмжлэгч тал дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд:  Д.М-ийн иргэний үнэмлэхний хуулбар, Баянзүрх дүүргийн ... дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт, Хаан банкны 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн валютын ханшийн мэдээлэл, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн ... дугаартай шийдвэр, Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн 2020 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн .. дугаартай албан бичиг, 2013 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн Б.Э-ийн тайлбар, 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн Д.М-ийн хохирогчоор байцаагдсан тэмдэглэл, 2013 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн Б.Б-ын тайлбар, 2013 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн Б.Э-ийн сэжигтнээр байцаагдсан тэмдэглэл, 2013 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн Д.М-ийн тайлбар, Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн ...дугаартай албан бичиг, Д.М-ийн Хаан банк дахь ... дугаартай дансны хуулга, Нийтийн тээврийн газрын зорчих тасалбар, К ХХК-ийн орчуулгын зарлагын баримт, нотариатчийн мөнгөний тасалбар, “Н” ХХК-ийн орчуулгын бэлэн мөнгөний орлогын баримт, Дүүргийн 1 дүгээр прокурорын газрын 2014 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн ... дугаартай хариу мэдэгдэх хуудас, Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газрын 2016 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн хариу мэдэгдэх хуудас, Баянзүрх дүүргийн Прокурорын газрын 2016 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн ... дугаартай хилийн хориг тавих тухай албан бичиг, Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газрын 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн ... дугаартай эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоол, Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газрын 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн ...дугаартай гомдлыг хүлээн авахаас татгалзах тухай тогтоол, 2015 оны 05 дугаар сарын 04-ний өдийн Эрүүгийн хэрэгт эрх зүйн туслалцаа хүссэн хүсэлт, орчуулгын хамт, 2014 оны 07 дугаар сарын 28-ны өдөр БНСУ-ын Гадаадын иргэн харьяатын албанд гаргасан хохирогчийн өмгөөлөгч Г.Б-ын гаргасан хүсэлт, орчуулгын хамт, Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн ... дугаартай шийдвэр, Б.Б-ын Голомт банк дахь ... дугаартай дансны хуулга,  Кванжү Жигү Чүгсан Н салбарын энгийн хадгаламжийн гүйлгээний хүснэгт, орчуулгын хамт, Ки гэх хүний тодорхойлолт, орчуулгын хамт.

 

4. Хариуцагч тал дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газрын 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн ... дугаартай прокурорын тогтоол, фото зураг,

 

5. Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр дараах баримтуудыг цуглуулсан. Үүнд: Г.Яг гэрчээр дуудаж мэдүүлэг авсан, /хх168-170/, Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газрын 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн ... дугаартай албан бичиг /хавсралтаар: "Голомт банк" ХХК-ийн дансны хуулга, Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газрын 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн ... дугаартай эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоол, 2013 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн Б.Э-ийн тайлбар, 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн Д.М-ийн хохирогчоор байцаагдсан тэмдэглэл, 2013 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн Б.Б-ын тайлбар, 2013 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн Б.Э-ийн сэжигтнээр байцаагдсан тэмдэглэл, 2013 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн Д.М-ийн тайлбар,2014 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн Б.Б-ыг сэжигтнээр байцаасан тэмдэглэлүүдийн хуулбар/.

 

6.Шүүх хариуцагчийн хүсэлтээр дараах баримтуудыг цуглуулсан. Үүнд: Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газрын 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн ... дугаартай албан бичиг /хавсралтаар: 2013 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн ...дугаартай эрүүгийн хэрэг үүсгэх тогтоол, 2014 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн Сэжигтнээр тооцох тогтоол, 2014 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн Б.Б-ыг сэжигтнээр байцаасан тэмдэглэл, Монгол банкны 2013 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн валютын ханш, Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газрын 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн ....дугаартай эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоол/, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын 2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн ...дугаартай албан бичиг /хавсралтаар: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Д.М-ийн гаргасан эрэн сурвалжлуулах тухай хүсэлт/, Б.А-ыг гэрчээр дуудаж мэдүүлэг  авсан /хх2 49-50 дугаар тал/.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч Д.Мхариуцагч Б.Б, Б.Энарт холбогдуулан 38.055.033 төрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

1. 2012 оны 8 дугаар сард нэхэмжлэгч Д.Мнь Бүгд Найрамдах Солонгос Улсад түр оршин сууж буй өөрийн хүү Г.Яд 10.000.000 вон хүргүүлэхээр хариуцагч Б.Э-тэй харилцан тохиролцож, түүнд мөнгийг хүлээлгэн өгсөн болох нь нэхэмжлэгчийн: “ ... хүү Г.Яд мөнгөний хэрэг гарсан гэж ярьж байсан. Тэгээд 2012 оны 8 дугаар сард Б.Эгэж хүн яриад охин А өөртэй чинь холбогдоод мөнгө аваад ир гэсэн учир 10.000.000 воныг  аваачиж өгсөн...” гэх тайлбар, хариуцагчийн: “ ... 2012 оны 8-р сард Ядмаатай ярихад та манай ээж Д.М-аас өгсөн мөнгийг аваад ирээч, би энэ талаар ээжид хэлсэн байгаа гэсэн. Ингээд намайг явахаас өмнө Д.Мнад руу залгаж мөнгө авч явах тухай ярилцсан...” гэх тайлбараар тус тус тогтоогдож байна.

            Нэхэмжлэгч Д.Мболон хариуцагч Б.Энарын дээрх тайлбараас үзвэл тэдгээрийн хоорондын “мөнгө хүргэх” тохиролцоо нь эрх зүйн үр дагавар үүсгэх хүсэл зориггүй ердийн туслалцаа гэж үзэх боломжгүй байна. Харин Иргэний хуулийн 399 дүгээр зүйлийн 399.1-д заасан даалгаврын гэрээний шинжийг агуулж байна гэж үзлээ.

            2. Хариуцагч Б.Б-ын тухайд, тэрээр нэхэмжлэгч Д.М-аатай харилцан тохиролцоогүй, түүний өмнө үүрэг хүлээгээгүй байна. Энэ нь нэхэмжлэгч Д.М-ийн: “... Б.Эгэдэг хүн утсаар холбогдож ярьсан. Тэр хүү Б.Б-ын хамт явж байсан... ” гэх тайлбараар тогтоогдож байна. Хэрэгт авагдсан өөр бусад баримтаар Б.Б Д.М-ийн өмнө үүрэг хүлээсэн болох нь тогтоогдоогүй. Хариуцагч Б.Б нь мөнгө хүлээж авах үед хариуцагч Б.Э-тэй хамт явж байсан, хожим 500.000 төгрөг, эд зүйл нэхэмжлэгчид өгсөн нь тэдний хооронд үүрэг үүссэн болохыг нотлох үндэслэл болохгүй юм.

3. Иргэний хуулийн 399 дүгээр зүйлийн 399.1-д заасан даалгаврын гэрээгээр даалгавар гүйцэтгэгч нь даалгавар өгөгчийн нэрийн өмнөөс, түүний зардлаар тодорхой үйлдэл хийх, хууль буюу гэрээнд заагаагүй бол даалгавар өгөгч нь хөлс төлөх үүргийг тус тус хүлээдэг байна.

Даалгавар өгөгч Д.Мнь 10.000.000 воныг даалгавар гүйцэтгэгч Б.Э-д хүлээлгэн өгсөн болох нь Б.Энэбишийн өөрийн тайлбараар тогтоогдсон. Энэ тохиолдолд даалгавар гүйцэтгэгч Б.Эдаалгаврыг зохих ёсоор гүйцэтгэсэн болохоо нотлох үүрэгтэй.

Талууд эрх бүхий этгээдээс эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаа явуулсан баримтууд болох Б.Б, Д.М, Б.Энараас тайлбар авсан тэмдэглэл, мөн Б.Э, Б.Б нарыг сэжигтнээр байцаасан тэмдэглэл, Д.Мянганмааг хохирогчоор байцаасан тэмдэглэл, Баянзүрх дүүргийн Прокурорын газрын 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн ... дугаартай “Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” тогтоол зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгснийг шүүх талуудын хүсэлтээр нотлох баримтын шаардлага хангуулсан. 

Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаа нь тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 6-20 дугаар зүйлд заасан тусгай зарчмын үндсэн дээр явагддаг бол иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа нь диспозитив буюу талуудын зарчим дээр явагддаг. Иймд эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны явцад хийгдсэн ажиллагаа, түүнийг бэхжүүлж авсан тэмдэглэлүүд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т заасан нотлох баримтад тооцогддоггүй. Энэ үндэслэлээр дээрх баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд зааснаар үнэлэх боломжгүй байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчдын хүсэлтээр Г.Я, Б.А нарыг шүүхэд гэрчээр дуудаж мэдүүлэг авсан. Эдгээр гэрчүүд нь харилцан эсрэг буюу зөрүүтэй мэдүүлэг өгсөн ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.6-д зааснаар гэрчүүдийг нүүрэлдүүлэн мэдүүлэг авах шаардлагагүй гэж үзсэн. Учир нь, гэрч Г.Я нь нэхэмжлэгч Д.М-ийн төрсөн хүү, гэрч Б.Ань хариуцагч Б.Э-ийн төрсөн охин байхаас гадна эдгээр гэрчүүд хоёул даалгаврын гэрээний зүйл болох 10.000.000 вонд ашиг сонирхол бүхий этгээдүүд байна.

Иймд гэрч Б.А, Г.Я нарын мэдүүлгийг үнэн зөв, эргэлзээгүй гэж үзэх боломжгүй юм. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар эргэлзээтэй баримтыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох боломжгүй байдаг.

Шүүх Д.М-ийн нэхэмжлэлд 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр иргэний хэрэг үүсгэсэн ба хариуцагч Б.Э-д нэхэмжлэлийн хувийг 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдөр гардуулан өгсөн байна. Хариуцагч Б.Энь мөн хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т зааснаар нэхэмжлэлийн хувийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй юм.

Хариуцагч Б.Энь татгалзсан тайлбараа ирүүлсэн боловч түүнийг нотлох өөр бусад баримтыг өнгөрсөн хугацаанд шүүхэд гаргаж өгөөгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар хариуцагч Б.Энь өөрийн татгалзлаа нотлох үүргээ биелүүлээгүй. Өөрөөр хэлбэл, даалгавар гүйцэтгэгч Б.Энь гэрээгээр хүлээсэн үүрэг болох 10.000.000 воныг Г.Яд хүлээлгэж өгсөн болохоо өөр бусад баримтаар нотлоогүй.

4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд 3.800.000 төгрөгтэй тэнцэх бараа, бэлэн мөнгө хүлээн авсан болохоо хүлээн зөвшөөрсөн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6-д зааснаар уг мөнгийг нэхэмжлэгчид төлөх мөнгөнөөс хасаж тооцох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Д.Мхэргийг хэлэлцэх шүүх хуралдаанд биечлэн оролцоогүй ба өөрийн эзгүйд, өмгөөлөгчийг оролцуулан шийдвэрлүүлэх хүсэлтийг бичгээр гаргасан. Мөн нэхэмжлэгчийн өмгөөлөгч нэхэмжлэгчийг бүрэн төлөөлж оролцож байгаа болохоо илэрхийлсэн болно.

5. Нэхэмжлэгч Д.Мболон хариуцагч Б.Энарын хооронд байгуулагдсан 10.000.000 воныг Г.Яд хүлээлгэн өгөх даалгаврын гэрээ гуравдагч этгээдэд ашигтай гэрээ байна. Иймд нэхэмжлэгч Д.Мболон Г.Ягийн хэн аль нь гэрээний үүргийг Иргэний хуулийн 203 дугаар зүйлийн 203.1-д зааснаар хариуцагч Б.Э-ээс шаардах эрхтэй.

6. Нэхэмжлэгч Д.Мнь олох ёстой байсан орлогыг арилжааны банкны хадгаламжийн хүүгийн хэмжээгээр тооцож 10.350.000 төгрөгийг, зээлийн хүүгийн төлбөрт 3.322.233 төгрөгийг, мөн орчуулга, тээвэр, нотариатын зардалд 382.800  төгрөгийг тус тус хариуцагчаас гаргуулах шаардлага гаргасан нь Иргэний хуулийн 227 дугаар зүйлийг 227.1 дэх хэсгийг үндэслэж,  мөн хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т заасан олох ёстой байсан хохирлыг шаардсан агуулгатай байна.

Хариуцагч Б.Энь Г.Яд 10.000.000 төгрөг хүргэж өгсний хариуд Д.М-аас хөлс авахаар гэрээний талууд харилцан тохиролцоогүй байна. Ийнхүү талууд даалгаврын гэрээг хариу төлбөргүй байгуулсан нь бүрэн бус хоёр талт гэрээний төрөлд хамаарна.

Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д заасан хохирлыг шаардахын тулд талуудын хооронд бүрэн буюу харилцан хамааралтай хариу үүрэг бүхий хоёр талын гэрээ байгуулагдсан байхыг шаарддаг. Харин нэг тал үүрэг хүлээсэн, нөгөө тал уг үүрэгтэй харилцан хамаарал бүхий хариу үүрэг хүлээгээгүй бол хуулийн энэ зохицуулалтыг үндэслэж шаардлага гаргах боломжгүй.

7. Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д зааснаар

хохирол шаардах ерөнхий зохицуулалтыг үндэслэн шаардлага гаргаж болно. Гэвч үүрэг гүйцэтгүүлэгч Д.Мтөлбөр төлөх хариу үүрэг хүлээгээгүй дээрх  нөхцөлд мөн л олох байсан орлогыг нэхэмжлэх боломжгүй. Учир нь олох байсан орлого буюу ашиг нь Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д заасан хохирол биш.

            Нэхэмжлэгч Д.Мнь зээлийн хүүд төлсөн 3.322.233 төгрөгийг өөрт учирсан хохирол гэж үзсэн. Нэхэмжлэгч Д.Мнь өөрийн хүү Г.Яд мөнгө хэрэгтэй болсон тул мөнгө хүргүүлэх болсон талаар тайлбарлажээ. Энэ тохиолдолд мөнгө Г.Яд хүрсэн ч /Б.Эүүргээ гүйцэтгэсэн ч/ нэхэмжлэгч Д.Мнь хүүгийн төлбөр төлөх учир хүүгийн төлбөрийг Б.Э-ийн буруугаас учирсан хохирол буюу Б.Э-ийн үүрэгтэй шалтгаант холбоотой гэж үзэх боломжгүй.

Нотариатын зардал, эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны явцад орчуулга хийлгэсэн зардлыг мөн зайлшгүй зардалд тооцох боломжгүй байна. Учир нь, эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааг эрх бүхий байгууллагаас, хуульд заасан үндэслэл журмын дагуу явуулдаг ба холбогдох зардлыг төр хариуцах талаар тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 99 дүгээр зүйлийн 99.2-т заажээ.

Аливаа этгээд өдөр тутам тээврийн хэрэгслээр зорчих хэрэгцээ гардаг. Нийтийн тээврийн автобусаар үйлчлүүлсэн тасалбарыг зөвхөн Б.Энэбиш, Б.Б нартай холбоотой асуудлыг шийдвэрлүүлэх үед худалдаж авсан гэж үзэхэд эргэлзээтэй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар эргэлзээтэй баримтыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох боломжгүй байдаг.

Иймд нэхэмжлэгч нь үүргийн зөрчилтэй холбогдуулж өөрт учирсан хохиролд нийт 14.055.033 төгрөгийг хариуцагчаас шаардах эрх зүйн үндэслэлгүй байна.

8.  Иргэний хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар хуульд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүйгээр зааснаас бусад тохиолдолд өөр этгээдээс ямар нэг үйлдэл хийх буюу хийхгүй байхыг шаардах эрх хөөн хэлэлцэх хугацаатай байдаг. Мөн хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д зааснаар гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байхаар зохицуулжээ.

Нэхэмжлэгч Д.Мнь 2013 онд цагдаагийн байгууллагад хандсанаар эрх бүхий этгээдээс хариуцагч Б.Э, Б.Б нарт холбогдуулан эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаа явуулж, 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 2536 дугаартай прокурорын тогтоолоор хэргийг хэрэгсэхгүй болгожээ. Мөн Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн ... дугаар шийдвэрээр хариуцагч Б.Э-ийг эрэн сурвалжлуулсан, 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн албан бичгээр хариуцагч Б.Э-ийн хаягийг тогтоосон болохыг мэдэгдсэн, дахин Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 101/ШШ2020/00... дугаартай шийдвэрээр хариуцагч Б.Б-ыг эрэн сурвалжлуулж хаягийг тогтоосон байна.

Дээрх нөхцөл байдлаас үзвэл, нэхэмжлэгч Д.М-ийн хөөн хэлэлцэх хугацааг өнгөрүүлж 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдөр шүүхэд хандсан нь хүндэтгэн үзэх шалтгаантай гэж үзэхээр байна. Иймд Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.4-т зааснаар хөөн хэлэлцэх хугацааг сэргээх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

9. Нэхэмжлэгч Д.Мнь 2012 оны 08 дугаар сард хариуцагч Б.Э-д 10.000.000 воныг хүлээлгэж өгсөн болох нь тогтоогдсон. Тэрээр 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдөр шүүхэд хандаж нэхэмжлэл гаргасан тул мөнгөн төлбөрийн үүрэг гүйцэтгэх хугацааг мөн өдөр гэж үзнэ. 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Монгол банкнаас зарласан Бүгд Найрамдах Солонгос Улсын мөнгөн тэмдэгт болох воны Монгол төгрөгтэй харьцах ханш 2.35 төгрөг байсан тул энэ ханшаар тооцож хариуцагчаас төлбөрийг гаргуулах нь зүйтэй.

Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1-д заасан мөнгөний ханш нь нэг улсын мөнгөн тэмдэгт бусад улсын мөнгөн тэмдэгттэй харьцах ханш биш, харин тухайн мөнгөн тэмдэгтийн худалдан авах чадварыг илэрхийлсэн ханшийн зохицуулалт болно.

Дээр дурдсан үндэслэлүүдээр талууд хоорондоо хэлэлцэн тохиролцсон даалгаврын гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасан үндэслэл тогтоогдоогүй, мөн хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулах шаардлага гаргаагүй тул хариуцагч Б.Э-ээс 19.700.000 төгрөг /23.500.000 төгрөг-3.800.000 төгрөг/-ийг гаргуулан нэхэмжлэгч Д.М-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 18.355.033 төгрөгийн шаардлага болон хариуцагч Б.Бд холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар шүүхийн зардал болон тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэл хангагдсан хэмжээгээр талуудад хариуцуулдаг тул нэхэмжлэгч Д.М-аас тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 506.250 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Э-ээс 256.450 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.М-д олгохоор шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 400 дугаар зүйлийн 400.3, 227 дугаар зүйлийн 227.1, 219 дүгээр зүйлийн 219.1-д заасныг тус тус баримтлан Б.Э-ээс 19.700.000 төгрөгийг гаргуулан Д.М-аад олгож, нэхэмжлэлээс 18.355.033 төгрөгийн шаардлага болон хариуцагч Б.Бд холбогдох шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 506.250 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Э-ээс 256.450 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.М-д олгосугай.

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд хандаж гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.ХИШИГБААТАР