Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 10 сарын 31 өдөр

Дугаар 142/ШШ2019/01254

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Үүрийнтуяа даргалан тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,*******,******* нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* холбогдох нөхөн төлбөр 18 997 524 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтаншагай нар оролцов

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:  би 2007 оны 04 сарын 20-ны өдрөөс 2009 оны 05 сарын 15-ны хооронд Дотоодын цэргийн 816-р ангид дэд ахлагч цолтойгоор харуулчнаар ажиллаж ирсэн. Миний ажиллаж байсан Дотоодын цэргийн 816-р анги "Эрдэнэт үйлдвэр" ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулан харуулчнаар ажиллуулж "Эрдэнэт үйлдвэр" ХХК цалин олгодог байсан учир Хөдөлмөрийн тухай Монгол Улсын хуулийн 97-р зүйлийн 97.1-д заасан "...ажил олгогч нь цалин олгож байгаа "Эрдэнэт үйлдвэр" ХХК болох юм. Улмаар би 2008 оны 11 сарын 28-ны өдөр ажлын байран дээрээ буюу "Эрдэнэт үйлдвэр" ХХК-ийн УМ-2 дээр харуулд гарч байгаад орой 19 цагийн үед ухаан алдаж унаад биеийн байдал дээрдэхгүй байсаар 2009 оны 03 сарын 17-ны өдөр хөдөлмөрийн чадвараа 70% алдсан болохоо тогтоолгосон. Тэр өдрөөс хойш 2019 оны 01 сарын 22-ны өдөр хөдөлмөрийн чадвараа 75%-иар алдсан болохоо тогтоолголоо. Миний биеийн байдал өдрөөс өдөрт муудаж байгаа бөгөөд 10 жилийн хугацаанд сайжирвал сайжрах байлаа. Би тухайн үедээ 14 хоног ухаангүй байж байгаад 2010 оны 3-р сараас эхлээд хөл дээрээ босдог болсон учир үйлдвэрлэлийн осол болохыг тогтоолгохоор хөөцөлдөж чадаагүй бөгөөд хожим хөөцөлдөхөд хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэсэн хариуг өгсөн юм. Ингээд би ИХШХШТХ-ийн 135-р зүйлийн 135.2.5-д зааснаар тухайн үеийн үйл явдлыг "Үйлдвэрлэлийн осол" мөн болохыг тогтоолгохоор******* дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандсанаар шүүх 2018 оны 11 сарын 28-ны өдрийн 142/ШШ2018/01159 дугаартай шийдвэрээр тухайн үеийн байдлыг "Үйлдвэрлэлийн осол гэж тогтоосон. Хөдөлмөрийн тухай хуулийн 97-р зүйлийн 97.1.1-д Үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа ...алдсан ажилтанд ...51-70% хүртэл алдсан ажилтанд 9 сарын цалингийн дундажтай тэнцэх хэмжээний нөхөн төлбөрийг нэг буюу түүнээс дээш удаа авах учиртай юм байна. Би өөрийн ажлаа хийж чадахгүй хөдөлмөрийн чадвараа 75%-иар алдсан учир тухайн үед миний хийж байсан ажлыг надтай адилхан цолтой хүн өнөөдөр 1.055.418 төгрөгийн цалин авч байна. Дээрх хуульд зааснаар би /1.055.418* сар=18 сар=18.997.524 төгрөг/ гаргуулан авах учиртай юм. Иймд "Эрдэнэт үйлдвэр" ХХК-аас 18 сарын цалинтай тэнцэх хэмжээний нөхөн төлбөрт 18 997 524 төгрөг гаргуулан надад олгуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: Иргэн ийн нэхэмжлэлтэй Эрдэнэт үйлдвэр ХХК-иас нөхөн төлбөр гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай танилцаад, шаардлагыг бүхэлд нь эс эөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна.Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-т 'ажил олгогч гэж хөдөлмөрийн гэрээний үндсэи дээр ажилтан авч ажиллуулж байгаа этгээдийг, 3.1.2-т ажилтан гэж ажил олгогчтой хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байгаа иргэнийг тус тус ойлгоно гэж заасан байна. Нэхэмжлэгч нь 2007 оны 04 сарын 20-ноос 2009 оны 05 сарын 15-ныг хүртэлх хугацаанд Дотоодын цэргийн 816-р салбарт дэд ахлагч цолтойгоор харуулчнаар ажиллаж байсан байх ба 2002 онд батлагдсан Төрийн албаны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д " Төрийн тусгай албан тушаалд Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуульд заасан журмын дагуу үндэсний болон хүн амын аюулгүй байдлыг тах, хууль дээдлэх үндсэн зарчмыг сахиулах, нийгмийн хэв журмыг хамгаалахтай юлбогдсои төрийн тусгай чиг үүргийг хэрэгжүүлэх дараах албан тушаал хамаарна гуж заасан бөгөөд 8.1.6-д зэвсэгт хүчин, хилийн ба дотоодын цэрэг, тагнуул... зэрэг байна гэжээ. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь Төрийн албаны тухай хуулийн 8 гаар зүйлийн 8.1-д заасан төрийн чиг үүргийг хэрэгжүүлэгч төрийн тусгай албан бөгөөд Цагдаагийн Ерөнхий газрын Дотоодын цэргийн штабын даргын тушаалаар ажилд томилогдож, мөн тушаалаар чөлөөлөгддөг албан тушаалтан юм.

Эрдэнэт үйлдвэр ХХК нь нэхэмжлэгч той хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилд авч ажиллуулж байгаагүй, ажилд томилсон тушаал, шийдвэр байхгүй бөгөөд түүний ажил олгогч байгууллага биш болно. Монгол Улсын Засгийн газрын 2004 оны 135 дугаар тогтоолоор баталсан Цагдаагийн дотоодын цэргийн хамгаалалтад байх онц чухал объектын жагсаалтыг дотоодын цэргийн төсөвт хамгаалалтад байх объектууд, Дотоодын цэргийн гэрээт хамгаалалтад байх объектууд, Цагдаагийн гэрээт хамгаалалтад байх объектууд, цагдаагийн төсөвт хамгаалалтад байх объетууд гэж 4 ангилсан бөгөөд Монгол Улсын Засгийн газрын дээрх тогтоолоор баталсан "Цагдаа, дотоодын хамгаалалтад байх онц объектын жагсаалт-ын 2 дугаар зүйлд Дотоодын цэргийн гэрээт хамгаалалтад объектуудыг заасан ба 2.2-т Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэр, дахь, дэлбэрэх бодисын үйлдвэр, тэсэрч дэлбэрэх бодисын агуулах нь Дотоодын цэргийн гэрээт лалтад байна гэж заасны дагуу Цагдаагийн Ерөнхий газрын Дотоодын цэргийн Эрдэнэт үйлдвэр ХХК нь 2007 оны 01 сарын 15-ны өдөр Харуул хамгаалалт-тоот гэрээг байгуулан, харуул хамгаалатын үйл ажиллагааг явуулж байсан.******* дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 28-ны өдрийн 142/ШШ2018/01159 дугаар шийвэрийн тогтоох хэсгийн 1-т хүсэлт гаргагч нь 2009 оны 11 дүгээр сарын 28-ны орой 19 цагийн үед цэргийн 816-р салбарт харуулчнаар ажиллах буюу Уулын баяжуулах үйлдвэрийн УМ-2 харуулын байранд ажил үүргээ гүйцэтгэж байхдаа тархинд харвалт өгч ухаан алдаж унаж, үйлдвэрийн осол гарсан болохыг тогтоосугай гэжээ.

Монгол Улсын Засгийн газрын 2009 оны 14 дүгээр тогтоолоор үйлдвэрийн хордлогыг судлан бүртгэх дүрэм-ийг шинэчлэн баталсан бөгөөд дүрмийн түйлийн 2.1-д Ажил олгогчоос үйлвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан орон тооны бус байнгын комиссыг ажил олгогчийн болон ажилтны төлөөлөл 3-аэс доошгүй гишүүний бүрэлдэхүүнтэйгээр ажил олгогчийн шийдвэрээр комиссын даргыг томилно, 2.6-д үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг актад комиссын дарга, гишүүд гарын үсэг зурж баталгаажуулна, 2.7-д үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг тогтоосон актыг хөдөлмөрийн, хурц хордлого илыг хөдөлмөрийн эрүүл мэндийн хяналтын улсын байцаагч тус тус хянан батална гэж заажээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1-д Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогод өртсөн, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөр өвчилсөн ажилтан болон эдгээр шалтгаанаар нас барсан ажилтны ар гэрт учирсан хохирлыг нөхөх зорилгоор үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалд даатгуулсан эсэхийг үл харгалзан ажил олгогч нь дор дурдсан хэмжээний нөхөн төлбөр олгоно гэж заасан бөгөөд 97.1.1-д .51-70 хувь алдсан ажилтанд 9 сар, 71 хувиас дээш алдсан ажилтанд 18 сарын цалингийн дундажтай тэнцэх хэмжээний нөхөн төлбөрийг нэг ба түүнээс лээш удаа олгох хуулийн зохицуулалттай.

Гэтэл ажил олгогч буюу Цагдаагийн ерөнхий газрын Дотоодын цэргийн штаб нь үйлдвэрийн осол гарсаныг тогтоосон тухай акт үйлдсэн эсэх, дүрмийн 5 дугаар зүйлд заасан чиг үүргээ хэрэгжүүлсэн эсэх асуудлууд нь тодорхой бус байхад Эрдэнэт үйлдвэр ХХК-ийг хариуцагчаар татан нөхөн төлбөр гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.1-д ... ажилтанд 18 сарын цалингийн дундажтай тэнцэх хэмжээний нөхөн төлбөр олгоно гэж заасан ба цалингийн дундаж гэдэгт нэхэмжлэгч ийн Дотоодын цэргийн 816-р салбарт харуулчнаар ажиллаж байсан 18 сарын цалингийн дундажтай тэнцэх цалинг ойлгох бөгөөд одоо буюу 2019 онд дэд ахлагч цолтой ажиллаж байгаа харуулчны цалингаар нөхөн төлбөр тооцож гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь мөн л хууль зүйн үндэслэлгүй байна. Иймд ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

                                        ҮНДЭСЛЭХ нь: 

 

Нэхэмжлэгч нь ******* холбогдуулан үйлдвэрлэлийн осолоос шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвар алдсаны нөхөн төлбөрт 18 997 524 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хариуцагч байгууллагын төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч мэтгэлцэж байгаа.

нь Дотоодын цэргийн даргын 2007 оны 04 сарын 23-ны өдрийн 19 дугаартай Бүрэлдэхүүнд оруулж, цол олгож, ажилд томилох тухай тушаалаар 2007 оны 04 сарын 20-ны өдрөөс Дотоодын цэргийн 816 дугаар тусгай салбарт дэд ахлагч цолтойгоор харуулчнаар томилогдон ажиллаж байгаад 2009 оны 05 дугаар сарын 15-ны өдөр хөдөлмөрийн чадвар алдалтын хувь тогтоолгосон үндэслэлээр ажлаас чөлөөлөгдсөн болох нь Дотоодын цэргийн даргын 2007 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 19, 2009 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 67 дугаар тушаал, 2009 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 07 дугаартай Цагдаагийн Ерөнхий газрын Дотоодын цэргийн штабын даргын 2009 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 07 дугаар Зөвлөлийн хурлын тэмдэглэл, Цагдаагийн Ерөнхий газрын Төв архивын 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 93-05/1462 тоот лавлагаа, нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдож байна.

ийг Дотоодын цэргийн 816 дугаар тусгай салбарт ажиллаж байх үед Дотоодын цэргийн 816 дугаар тусгай салбар Эрдэнэт үйлдвэр ХХК-тай 2007 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөс 2009 оны 12 дугаар сарын 31 хүртэл 3 жилийн хугацаатай Харуул хамгаалалтын гэрээ байгуулсан байх ба гэрээний 2.1-д зааснаар Дотоодын цэргийн 816 дугаар тусгай салбар нь Үйлдвэрийн дарины үйлдвэр, тэсэрч дэлбэрэх бодисын агуулах, усан сан, өргөх байгууламжууд, хаягдлын аж ахуй, эргэлтийн станц, цэвэрлэх байгууламж, шүүн хатаах цех, дулааны станц, изотопын объект, ацетлин, кислородны үйлдвэр болон үйлдвэрийн гадна талаар баригдсан хамгаалалтын хашааны дагуу Дотоодын цэргийн дарга /Цагдаагийн ерөнхий газрын дарга /-ын тушаалаар хамгаалалтанд хүлээн авсан обьектуудын гадуур хамгаалалтыг хоног тутам хариуцан хамгаалж обьектуудын аюулгүй байдал хэвийн үйл ажиллагааг ханган ажиллах үүрэг хүлээжээ.

Дээрхи гэрээний дагуу Дотоодын цэргийн 816 дугаар тусгай салбарын харуулчин 2008 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн УМ-2 харуулын байранд харуулын үүрэг гүйцэтгэж байхдаа тархинд нь цус харвалт өгч, хөдөлмөрийн чадвараа 75 хувь алдсан, шүүх дээрхи ослыг үйлдвэрлэлийн осол гэж дүгнэж шийдвэрлэсэн нь нэхэмжлэгчийн төлөөлөгчийн тайлбар, 0268555, 0268622 тоот хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акт, 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 1159 дүгээр******* дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр, 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 103 дугаар магадлал зэрэг хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.

Иймд нэхэмжлэгч үйлдвэрлэлийн осолоос шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвар 75 хувь алдсаны нөхөн төлбөрийг 18 сараар тооцож шаардсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.1.-д нийцэж байна гэж үзлээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ...Эрдэнэт үйлдвэр ХХК нь нэхэмжлэгч той хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилд авч ажиллуулж байгаагүй, ажилд томилсон тушаал, шийдвэр байхгүй бөгөөд түүний ажил олгогч байгууллага биш учраас түүнд нөхөн төлбөр төлөх үүрэггүй гэж мэтгэлцэж байгаа.

Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1.-д хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажилтан авч ажиллуулж байгаа этгээдийг ажил олгогч гэнэ гэж заасан.

Хэдийгээр Эрдэнэт үйлдвэр ХХК той хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй боловч 2007 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн Харуул хамгаалалтын гэрээний дагуу Дотоодын цэргийн 816 дугаар тусгай салбарын харуулчидаар Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн обьектуудыг бүхэлд нь хамгаалуулж ажиллуулах, Эрдэнэт үйлдвэр ХХК гэрээний 3 дугаар зүйлийн 3.3-д зааснаар Монгол улсын Төрийн албаны тухай хууль, Цагдаа, Дотоодын цэргийн тухай хуульд заасан төрийн алба хаагчаас үүргээ биелүүлэх баталгаатай холбогдсон бусад хөнгөлөлт, тэтгэмж, тусламжийг ЦЕГ, Дотоодын цэргийн штабын тушаал шийдвэрийг үндэслэн олгох, үйлдвэрийн ажиллагсдын нийгмийн асуудлыг шийдэх талаар дэс дараатай авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, шагнал, урамшуулалд үйлдвэрт ажиллагсадын нэгэн адил хамруулах, 3.9 а-д нөхөн төлбөр, тусламж, шагнал, урамшил, тэтгэвэр 1 удаагийн тэтгэмж өгөх үүрэг хүлээсэн байна.

Ийнхүү Харуул хамгаалалтын гэрээгээр Эрдэнэт үйлдвэр ХХК нь төрийн албан хаагчийн баталгааг хангаж Монгол улсын Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлд заасан төрийн албан хаагчийн цалин хөлс, нөхөх төлбөр, тусламж, шагнал, урамшил, тэтгэмж өгөх заалтыг бүрэн хариуцахаар үүрэг хүлээсэн, хүлээсэн үүргийнхээ дагуу Дотоодын цэргийн 816 дугаар тусгай салбарын харуулчдад цалин хөлсийг олгож байсан нь нэхэмжлэгчийн тайлбар, Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн төрөлжсөн архиваас Орхон аймгийн нийгмийн даатгалын хэлтэст хүргүүлсэн цалингийн тодорхойлолтоор тогтоогдож байна.

Иймд Эрдэнэт үйлдвэр ХХК буюу  нөхөн төлбөрийг гаргуулах үндэстэй гэж үзлээ. Эрдэнэт үйлдвэр ХХК нь Эрдэнэт үйлдвэр ТӨҮГазар болсон нь нийтэд илэрхий үйл баримт юм.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэсэгчлэн хангаж 5 400 828 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ид олгож нэхэмжлэлийн шаардлагаас 13 596 696 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Үндэслэл нь нэхэмжлэгч одоо Эрдэнэт үйлдвэр ТӨҮГазарт гэрээгээр ажиллаж байгаа харуулчны нэг сарын цалин 1 055 418 төгрөгөөр тооцож нэхэмжлэлийн шаардлага гаргасан нь үндэслэлгүй бөгөөд түүний өөрийнх нь авч байсан цалингийн дундажийг тухайлбал осолд орохоос өмнөх 3 сарын буюу 2018 оны 09, 10, 11 сард авсан цалингаас тооцоход / 283 688+332 763+283 688=900 139₮, 900 139:3 сар=300 046 ₮ 1 сарын дундаж цалин, 300 046 ₮х18 сар=5 400 828 ₮/ 5 400 828 төгрөг болж байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3.-д зааснаар нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлснийг дурьдаж, хариуцагч  нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн 5 400 828 төгрөгийн хэмжээнд тохирох улсын тэмдэгтийн хураамж 101 363 төгрөг гаргуулан төрийн санд оруулахаар заав.

Монгол Улсын Иргэний хэргийг шүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.1.-д заасныг баримтлан  5 400 828 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 13 596 696 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3.-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлснийг дурьдаж, хариуцагч  улсын тэмдэгтийн хураамж 101 363 төгрөг гаргуулан төрийн санд оруулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119.3-д заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

4.Шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-д зааснаар гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.ҮҮРИЙНТУЯА