Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 142/ШШ2019/01262

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Р.Үүрийнтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: *******,*******,******* дахь банкны эрх хүлээн авагчийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******,

Хариуцагч: О*******

Хариуцагч: ******* нарт холбогдох

Зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийн гэрээний үүрэг нийт 285 234 094 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч *******, *******, нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Гэрэлмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч  дахь банкны эрх хүлээн авагч 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа:  нь 2018 оны 10-р сарын 05-ны өдөр "*******-иас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 299,600,176.23 төгрөг нэхэмжилж тус шүүхэд нэхэмжлэл гаргасан билээ. Анхан шатны шүүх хурал 2019.01.18-ны өдөр болж 142/ШШ2019/00105 тоот шүүхийн шийдвэр гарсан. Нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар бууруулж байна.

Бидний хооронд 2013 оны 09-р сарын 27-ны өдөр байгуулсан Үндсэн хороо-86 тоот зээлийн гэрээний дагуу тооцоход тус компанийн зээлийн өр төлбөр 2018 оны 10-р сарын 05-ны өдрийн байдлаар үндсэн зээл 265.224.310.45 төгрөг, зээлийн хүү 18,801,009.10 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1.208.774.92 төгрөг. нийт 285.234,094.47 төгрөг болж байна.

Анхан шатны шүүхэд нэхэмжилсэн 299,600,176.23 төгрөгийн 14,366,081.76 төгрөгийн зээлийн хүүгээс татгалзаж 285,234,094.47 төгрөгийг "*******-иас нэхэмжилж байна. Зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж дараах барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү. Үүнд:

1. Орхон аймаг БӨ сум Уурхайчин баг Үйлчилгээний төвийн 2 давхарт байрлах Орхон-3 худалдааны гөв. ГД000025383, УБД2101002041, 400 мкв талбай бүхий объект

2. Орхон аймаг БӨ сум Баянцагаан баг. Хуучин тээврийн товчоонд байрлах ГД0391514, Нэгж талбарын дугаар 18433432597945, 2000 мкв талбайтай, 10 жилийн хугацаатай эзэмших эрхтэй газар гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн зүгээс 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр нэхэмжлэл гаргаж хугацаанаас өмнө зээлийн гэрээг цуцалсан байдаг. Нэхэмжлэлийн шаардлага нь хамгийн сүүлд 285 234 094 төгрөг 47 мөнгө, барьцаа хөрөнгөөс хангуулахаар гаргасан байна. Үүний хүрээнд 1-рт зээлийн гэрээ маань 2013 оны 09 дүгээр сарын 27-ноос 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр хүртэл хугацаагаар 86 тоот гэрээ байгуулагдсан. 2014 оны 02 дугаар сарын 06-ны өдөр зээлийн гэрээний хүүг бууруулж албан ёсны гэрээг 2 тал хүлээн зөвшөөрч байгуулсан байдаг. Үндсэн зээлийн хугацаа 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр хүртэл 0.58 хувь байхаар албан ёсоор тохиролцож байгуулсан. Хавтаст хэргийн 86 дугаар хуудсанд тус гэрээ байгаа. Мөн хүүгийн тооцоолол 87 дугаар хуудсанд байгаа. Нэхэмжлэгч гэрээний нөхцөлийг 6 сараар амаар өөрчилдөг гэсэн нь үндэслэлгүй. Ямар ч гэрээг бичгээр байгуулж байж хүчинтэй бөгөөд нааш цааш нь болгодог гэж ярьж байгаа нь үндэслэлгүй юм. Энэ зээлийн гэрээний хүүг 2014 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн нэмэлт өөрчлөлт оруулсан гэрээний хүү болох 0.58 хувиар бодох ёстой. Нэхэмжилж байгаа шаардлагаас үндсэн зээлийн 265 224 310 төгрөгийг хүлээн зөвшөөрч байгаа. Өөрчлөлт орсон гэрээний дагуу бодвол манайхаас 137 230 331 төгрөгийг графикийн дагуу төлсөн байгаа. Энэ нь төлөх ёстой хүүгээ төлөөд дууссан гэсэн үг. 2-рт зээлийн гэрээ 2018 оны 10 дугаар сарын 06-ны өдрөөс гэрээ цуцлагдсан тул түүнээс хойш шаардах үр дагавар давхар дуусгавар болж байдаг. Тийм учраас барьцаа хөрөнгөөр нэхэмжлэлийн шаардлагыг хангуулья гэж байгаа нь үндэслэлгүй болж байна гэсэн тайлбар өгч байна. Барьцаа хөрөнгөөс шаардаж байгаа нь үндэслэлгүй болно. Нэхээд байгаа нэмэгдүүлсэн хүүний 2018 оноос хойшхи хүүг хүлээн зөвшөөрөхгүй. Үндэслэл шаардлага ерөөсөө тодорхойгүй байна. ын хувьд хариуцагч биш гэж үзэж байгаа. Зээлийн гэрээ болон барьцааны гэрээнээс харахад зөвхөн гарын үсэг зуруулсан байдаг. 1-рт нь тухайн зээлийн гэрээний хамтран зээлдэгчийн үүргийг хүлээсэн гэж байгаагүй. Гэрээний нийтлэг хэсэгт *******, түүний захирал ******* нь ны салбартай байгуулсан байдаг. Гэрээний хамгийн сүүлийн хуудсанд компаний хувьцаа эзэмшигчээр гарын үсэг зуруулаад *******ы гэр бүлийн хүн гэдгээр аар гарын үсэг зуруулсан байдаг. Энэ байж болшгүй асуудал. Үнэхээр гуайд зээлийн гэрээний хариуцлага хүлээлгэх байсан юм бол тухайн гэрээг байгуулахад хамт байлцуулаад тэр хүнд эрх үүргийг тайлбарлаад танилцуулаад гарын үсэг зуруулах байсан. Шууд тулгаж зуруулчихаад энэ хүнээс шаардах боломжгүй. Угаасаа гэрээний дагуу зээлийн мөнгө *******-ны дансанд шилжиж орсон байдаг. ын дансанд шилжиж орсон зүйл байхгүй үүнээс 1 төгрөгийг ч авч хэрэглээгүй. Зөвхөн гарын үсэг зурснаараа хариуцна гэж байгаа нь Иргэний 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасан гэрээний чөлөөт байдлыг зөрчсөн байгаа учраас хариуцагч биш гэж үзэж байгаа тул д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн тайлбар гаргаж байна. Барьцааны гэрээний тодорхой зарим хэсэг нь хүчин төгөлдөр бус хийгдсэн. Эхний гэрээ албан ёсоор нотариатаар батлуулж, талууд гарын үсэг зурж улсын бүртгэлд бүртгэгдсэн байгаа. Холбогдох баримтыг хавтаст хэрэгт хавсаргасан байгаа. Үндсэн нэхэмжлэлийн шаардлагын хувьд үндсэн төлбөрийн хүлээн зөвшөөрнө. Хүүг төлсөн байгаа гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Хариуцагч Элбосртейд ХХК, түүнийг төлөөлж гүйцэтгэх захирал ******* нь 2013.09.27-ны өдөр Үндсэн хороо 86 дугаартай зээлийн гэрээ болон №86 тоот Барьцааны гэрээг ны Орхон салбартай байгуулсан байх ба гэрээний дагуух 490 000 000 төгрөгийг жилийн 8%, сарын 0.67%-ийн хүүтэй 2021.09.27-ны өдөр хүртэл 96 сарын хугацаатай *******-ний хэрэгжүүлж буй Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх 2 үе шаттай Жайка төслийн санхүүжилтэд зориулж олгожээ. Зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор Орхон аймаг БӨ сум Уурхайчин баг Үйлчилгээний төвийн 2 давхарт байрлах Орхон-3 худалдааны төв ГД000025383, УБД2101002041 дугаар бүхий 400 мкв талбайтай обьектыг барьцаалж тус өдөр барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх хуулийн шаардлагыг хангуулсан байдаг. Гэтэл ны Орхон салбар нь төвөөс ирсэн шийдвэр гэх үндэслэлээр нэгэнт хүчин төгөлдөр болсон 2013.09.27-ны өдрийн №86 дугаартай барьцааны гэрээний барьцаалуулагч нарын гарын үсэг зурсан байдлыг ашиглаж, барьцаалуулагчийн зөвшөөрөлгүй, түүний хүсэл зоригийн эсрэг үйлдэл хийж тус гэрээний эхний нүүрэнд буюу 2.1 дэх хэсгийн барьцаа хөрөнгийн жагсаалтад барьцаа2 гэх өөрчлөлтыг нэг талын санаачлагаар, оруулж *******ы эзэмшлийн Орхон аймаг БӨ сум Баянцагаан баг, Хуучин тээврийн товчоонд байрлах ГД0391514, нэгж талбарийн 18433432597945 дугаартай 2000мкв талбай бүхий газрын эзэмших эрхийг 10 000 000 төгрөгөөр үнэлэн барьцаалж бүртгэлийн тамга даруулсан байдаг. Учир нь банкны зүгээс Барьцаалагч нарт 2013.09.27-ны өдөр байгуулсан барьцааны гэрээг хүчингүй болгож, дахин шинээр байгуулах болон гэрээнд өөрчлөлт оруулах тухай мэдэгдээгүй бөгөөд *******, , нар ямар нэгэн байдлаар дахин барьцааны гэрээ өөрчилж байгуулж гарын үсэг зурах үйлдэл хийгээгүй байдаг. ******* шүүхэд хэргийн материал танилцахдаа ХХ-8 хуудсанд нотлох баримтаар авагдсан барьцааны гэрээтэй анх удаа танилцаж өөрчлөлт орсон болохыг мэдэж барьцааны гэрээ өөрчилсөн байна гэх тайлбарыг өгч, өөрийн байгуулсан хүчин төгөлдөр гэрээний хувийг хэрэгт өгсөн нь ХХ-100-р хуудсанд авагдсан байна. Харин нэхэмжлэгч нь энэхүү хууль зөрчсөн 2013.09.27-ны өдрийн №86 тоот Барьцааны гэрээг үндэслэл болгож 2013.09.27-ны өдөр Үндсэн хороо 86 дугаартай зээлийн гэрээний үүргийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай шаардлага гарсан нь хариуцагч нарын эрх ашиг сонирхолд илтэд харшлах тул тэдний хүсэл зоригоос гадуурх энэхүү үйлдлийг хүчингүй тооцуулах хүсэлтэй байна. Иймээс ИХ-ийн 56-р зүйлийн 56.1.1 дэх хэсэгт заасны дагуу ХХ-8-р хуудсанд байх 2013.09.27-ны өдрийн №86 тоот Барьцааны гэрээний 2.1 дэх хэсгийг Барьцаа2 гэх Орхон аймаг БӨ сум Баянцагаан баг, Хуучин тээврийн товчоонд байрлах ГД0391514, нэгж талбарийн18433432597945 дугаартай 2000мкв талбай бүхий газрын эзэмших эрхийг 10 000 000 төгрөгөөр үнэлэн хууль зөрчиж барьцаалсан хэсгийг хүчингүйд тооцож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа ....Эдийн засагч барьцааны гэрээ хийхдээ барьцаа хөрөнгөө дутуу тусгасан байсан. Гэрээгээ батлуулахаар Төв банк руу явуулахад барьцааны гэрээг буруу хийсэн байна, энэ гэрээгээ засаж ирүүл гэсний дагуу барьцааны гэрээгээ өөрчилсөн энэ тухайгаа зээлдэгчдээ мэдэгдсэн. Хариуцагч Газрын харилцаа хот байгуулалтын албанд хүсэлт өгөөд тэднийхээс 2013 оны 10 дугаар сарын 07-нд газрыг барьцаалахыг зөвшөөрсөн албан тоот ирсэн учраас энэ тоотыг үндэслэн газрыг барьцааны гэрээнд тусгасан.Энэ газар нь эзэмших эрхтэй газар учраас Улсын бүртгэлээс биш Газрын албанаас зохих зөвшөөрлийг авсан байгаа учраас сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

дахь банкны эрх хүлээн авагч нь *******, *******, нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэг нийт 285 234 094 төгрөг гаргуулах, зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Хариуцагч *******, *******, нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлээс үндсэн зээл 265 224 310 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, хүү, нэмэгдүүлсэн хүү гэж нийт 20 009 783 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байгаа.

Хариуцагч *******, *******, нар нь 2013 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр № Үндсэн хороо-86 тоот зээлийн гэрээ, № Үндсэн хороо-86 тоот барьцааны гэрээ байгуулан ны Орхон салбараас Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх хоёр үе шаттай Жайка төслийн 490 000 000 /дөрвөн зуун ерэн сая/ төгрөгийн зээлийг 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэл буюу 8 жилийн хугацаатай, сарын 0,67 хувийн хүүтэй зээлж, зээл, хүүг хуваарийн дагуу төлөхөөр, зээлийн барьцаанд Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин баг Үйлчилгээний төвийн 2 давхарын Орхон-3 худалдааны төвд байрлах худалдаа үйлчилгээний зориулалттай гэрчилгээний дугаар 000025383, улсын бүртгэлийн Y-2101002041 дугаар бүхий 400 мкв талбай бүхий үл хөдлөх хөрөнгө, Орхон аймаг Баян-Өндөр сум Баянцагаан баг хуучин тээврийн товчоонд байрлах үйлдвэрлэлийн зориулалттай 0391514 тоот гэрчилгээний дугаартай, нэгж талбарын 18433432597645 дугаар бүхий 2000 мкв талбайтай 10 жилийн хугацаатай эзэмших эрхтэй газар зэргийг барьцаалжээ.

Зохигчийн хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж зааснаар Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох гэрээний харилцаа үүсчээ. Нэхэмжлэгч нь зээлдэгчид мөнгөн хөрөнгийг шилжүүлэх үүргээ биелүүлсэн тул Иргэний хуулийн 451.1., 452.1., 453.1.-д зааснаар болон гэрээний дагуу хариуцагчаас үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй.

Зээлийн гэрээ болон барьцааны гэрээнүүд нь хуульд заасан шаардлагад нийцсэн хүчин төгөлдөр гэрээнүүд байна.

Хариуцагч ******* болон *******, нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч: ...Зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж байна гэж ойлгож байна. Ашигласан хугацааныхаа хүүг төлөх ёстой. Гэтэл гэрээ хугацаанаасаа өмнө цуцлагдаж байгаа учир хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх ёсгүй. Хүү бол гэрээний хугацаанд тэнцүү хэмжээгээр төлөгдөх ёстой. Хүү илүү төлсөн. Тиймээс 20 009 783 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй, хүүгийн хэмжээ багассан байгаа. Барьцааны гэрээний хувьд: объектын хувьд гэрээ хийгдсэн, Баярсайхан гарын үсэг зурсан. Харин компанийн тамга дарагдаагүй учир гэрээнд тавигдах шаардлага байх ёстой. Ийм учир үүргийн гүйцэтгэлийг хангах боломжгүй... гэсэн тайлбар гаргасан.

Зээл болон барьцааны гэрээг талууд хүсэл сонирхолоо илэрхийлэн хийсэн гэж үзэх бөгөөд, зээлийн гэрээний хавсралтыг талууд мөн тохиролцсон. Энд зээл хүүний төлбөрийг буцаан төлөх хуваарийг гэрээний талууд тохирохдоо эхний нэг жилийн хугацаанд үндсэн зээлээс төлөлт хийгүйгээр, зөвхөн хүүг төлөхөөр, зээлийн 13 дахь сараас эхлэн үндсэн зээлээс төлөхөөр гэрээ байгуулагдсан байна.

Тиймээс гэрээний хугацаанд хүү тэнцүү хэмжээгээр төлөгдөх ёстой, хүү илүү төлсөн гэсэн тайлбар үндэслэлгүй бөгөөд талууд гэрээндээ хүүг хэзээнээс эхлэн, ямар хуваарийн дагуу төлөх, төлөөгүй тохиолдолд нэмэгдүүлсэн хүү тооцох талаар өөрсдөө тохиролцсон гэж үзнэ.

Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.1-д зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно..., мөн хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэжээ.

Зээлийн гэрээний 3.16-д Зээлдэгч нь гэрээнд заасан ерөнхий хугацаанд /хавсралт 1/ заасан эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээл, зээлийн хүүг төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй нөхцөлд зээл төлөгдөх ерөнхий хугацаа болон хэсэгчилсэн хугацааны эцсийн өдрийн дараах өдрөөс төлбөр дутуу гүйцэтгэсэн зээлийн үлдэгдлээс үндсэн хүүгийн 20 хувиар нэмэгдүүлсэн хүү тооцож, зээл төлөгдөж дуустал үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүүг тус тус тооцож авна гэж заасан байна. Иймд нэхэмжлэгч нэмэгдүүлсэн хүү шаардах эрхтэй.

Харин 2014 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн үндсэн хороо -86 зээлийн нөхцөл өөрчлөх гэрээний 2.3-д 2014 оны 02 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн зээлийн хүүг сарын 0,67% байсныг 0,58 % болгон бууруулж гэрээг баталгаажуулсан байх тул үндсэн зээлийн үлдэгдэл 265 224 310 төгрөгнөөс шүүхэд нэхэмжлэл гаргасан 2018 оны 10 дугаар сарын 05 хүртэл хугацааны хүүг 0,58% тооцоход нийт 270 хоногийн хүү 13 884 709 төгрөг болж байна.

Дээрхи дутуу гүйцэтгэсэн зээлийн үлдэгдлээс буюу үндсэн хүү 13 884 709 төгрөгийн 20 хувиар нэмэгдүүлсэн хүү тооцоход нэхэмжлэгчийн нэхэмжилсэн хэмжээнээс хэтэрч байх тул нэхэмжлэгчийн тооцсон нэмэгдүүлсэн хүү 1 208 774 төгрөгийг нэмж, нийт 280 317 793 төгрөгийг хариуцагч нараас гаргуулах үндэстэй гэж үзлээ.

Зээлийн гэрээний наймдугаар зүйлд гэрээ дуусгавар болох үндэслэлүүдийг заасан бөгөөд, 8.3-т Дараах нөхцөлд банк зээлийн гэрээг өөрийн санаачилгаар дуусгавар болгож, үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү болон бусад төлбөр, хураамж, хохиролыг шаардана, 8.3.1-д зээлдэгч гэрээний үүргээ зөрчсөн, эс биелүүлсэн, 8.3.2-т зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөөгүй бол, 8.3.3-т Зээлдэгч энэхүү гэрээнд заасан зээл, зээлийн хүү болон бусад төлбөрийг хугацаанд нь гүйцэтгээгүй /энэ нь 60 хоног үргэлжилсэн бол/ зээлийн гэрээг цуцлахаар заажээ.Иймд зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Сөрөг нэхэмжлэл болон барьцааны гэрээний хувьд: Барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1-д Барьцааны гэрээг бичгээр байгуулна, 156.2-т үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээг, улсын бүртгэлд бүртгүүлэх бөгөөд гэрээнд талуудын нэр, оршин суугаа /оршин байгаа/ газар, барьцаагаар хангагдах шаардлага, түүний хэмжээ, үнийг заана гэж заасан байх ба, энэ шаардлагыг хангасан, мөн нотариатаар гэрчлэгджээ.

Хариуцагч ******* нь өөрөө гэрээнд гарын үсгээ зурсан гэдгээ хүлээн зөвшөөрч тайлбараа шүүхэд ирүүлсэн, харин хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гэрээнд компаний тамга дарагдаагүй тул үүргийн гүйцэтгэлийг хангуулах боломжгүй гэсэн тайлбар гаргасан. Хэргийн 100 дугаар хуудсанд авагдсан барьцааны гэрээг хариуцагч ******* нотлох баримтаар өгсөн бөгөөд, энэ гэрээг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: ...анх барьцааны /100 дугаар хуудсанд авагдсан/ гэрээг байгуулаад дээшээ банк руу шалгуулахад газрыг нь барьцаалах хэрэгтэй гэсэн. Ингээд бид тэр өдөртөө барьцааны гэрээгээ засаад дахин гэрээ хийсэн юм. Харин өмнө нь байгуулсан байсан /100 дугаар хуудасны/ барьцааны гэрээг *******аас аваагүй гэсэн тайлбар гаргасныг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч эсэргүүцэж маргаагүй.

Хариуцагч *******-ийн захирал ******* Орхон аймгийн Газрын Харилцаа, Барилга Хот Байгуулалтын газарт хандан Орхон аймаг Баян-Өндөр сум Баянцагаан баг, Хуучин тээврийн товчоонд байрлах ГД0391514, нэгж талбарын 18433432597645 дугаартай 2000мкв талбай бүхий газрын эзэмших эрхийг наас авах зээлийн барьцаанд тавих зөвшөөрөл хүссэний дагуу Орхон аймгийн Газрын Харилцаа, Барилга Хот Байгуулалтын газраас ...*******-ийн хүсэлтийг судлаж үзээд Газрын Харилцаа, Геодези, Зураг Згйн назрын даргын 2009 оны 83 дугаар тушаалын 7.9 дүгээр заалтын дагуу 18433432597645 тоот нэгж талбар бүхий 0391514 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг танай банкны зээлийн барьцаанд 2013 оны 10 дугаар сарын 07-ны өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдөр хүртэл 8 жилийн хугацаатай барьцаалахыг зөвшөөрөв гэсэн албан тоотыг инд хүргүүлж байжээ.

Ийнхүү *******-ийн захирал ******* эзэмших эрхтэй газрыг барьцаанд тавих зөвшөөрлийг зохих газраас нь авсан, барьцааны гэрээг хуульд нийцүүлсэн байгуулсан байх тул 2013 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 86 дугаар барьцааны гэрээний барьцаа 2 буюу Орхон аймаг Баян-Өндөр сум Баянцагаан баг, Хуучин тээврийн товчоонд байрлах ГД0391514, нэгж талбарын 18433432597645 дугаартай 2000мкв талбай бүхий газрын эзэмших эрхийг гэсэн хэсгийг хүчингүйд тооцох үндэслэлгүй гэж үзэж сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй.

Дээрх үндэслэлээр 2013 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр № Үндсэн хороо-86 тоот зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, *******, хамтран зээлдэгч *******, нараас үндсэн зээл 265 224 310.80 төгрөг, зээлийн хүү 13 884 709 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1 208 774 төгрөг, нийт 280 317 793 төгрөгийг гаргуулан дахь банкны эрх хүлээн авагчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 4 916 301 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч нар нь үүргээ сайн дураараа гүйцэтгээгүй тохиолдолд зээлийн барьцаа болох Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин баг Үйлчилгээний төвийн 2 давхарын Орхон-3 худалдааны төвд байрлах худалдаа үйлчилгээний зориулалттай гэрчилгээний дугаар 000025383, улсын бүртгэлийн Y-2101002041 дугаар бүхий 400 мкв талбай бүхий үл хөдлөх хөрөнгө, Орхон аймаг Баян-Өндөр сум Баянцагаан баг хуучин тээврийн товчоонд байрлах үйлдвэрлэлийн зориулалттай 0391514 тоот гэрчилгээний дугаартай, нэгж талбарын 18433432597645 дугаар бүхий 2000 мкв талбайтай 10 жилийн хугацаатай эзэмших эрхтэй газрыг Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасны дагуу албадан дуудлага худалдаанд оруулахаар шийдвэрлэв.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 726 151 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч *******, *******,  нараас улсын тэмдэгтийн хураамж 1 726 151 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор заалаа.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1., 451 дүгээр зүйлийн 451.1., 452 дугаар зүйлийн 452.1., 453 дугаар зүйлийн 453.1.-д заасныг тус тус баримтлан 2013 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр № Үндсэн хороо-86 тоот зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, хариуцагч *******, *******,  нараас үндсэн зээл 265 224 310.80 төгрөг, зээлийн хүү 13 884 709 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1 208 774 төгрөг, нийт 280 317 793 төгрөг гаргуулан нэхэмжлэгч  дахь банкны эрх хүлээн авагчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 4 916 301 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1.-д заасан шаардах эрхийн үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

3. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасныг баримтлан хариуцагч нар зээлийн төлбөрийг төлөх үүргээ эс биелүүлбэл зээлийн барьцаа хөрөнгө болох Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин баг Үйлчилгээний төвийн 2 давхарын Орхон-3 худалдааны төвд байрлах худалдаа үйлчилгээний зориулалттай гэрчилгээний дугаар 000025383, улсын бүртгэлийн Y-2101002041 дугаар бүхий 400 мкв талбай бүхий үл хөдлөх хөрөнгө, Орхон аймаг Баян-Өндөр сум Баянцагаан баг хуучин тээврийн товчоонд байрлах үйлдвэрлэлийн зориулалттай 0391514 тоот гэрчилгээний дугаартай, нэгж талбарын 18433432597645 дугаар бүхий 2000 мкв талбайтай 10 жилийн хугацаатай эзэмших эрхтэй газрыг албадан дуудлага худалдаанд оруулсан үнээс үүргийн гүйцэтгэлийг хангасугай.

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 1 726 151 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч *******, *******,  нараас улсын тэмдэгтийн хураамжаар 1 726 151 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ны Орхон салбарт олгож, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн улсын тэмдэгтийн хураамж 175 000 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

5. Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.ҮҮРИЙНТУЯА