Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 11 сарын 06 өдөр

Дугаар 142/ШШ2019/01273

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

******* дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Үүрийнтуяа даргалж хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,*******,*******,*******,*******-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч:*******,*******,, холбогдох

"-ийн Гүйцэтгэх захирлын 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн В/154, 2018 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн Б/223 дугаар тушаалуудыг хүчингүй болгож, Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын барилга засварын цехийн Төлөвлөлт шинжилгээний албаны хөдөлмөрийн эдийн засагчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийлгэхийг Эрдэнэт үйлдвэр ТӨҮГазарт даалгах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтрийг гаргуулах тухай нэхэмжлэлийг хянан хэлэлцэв.хөд

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Түмэнбаяр, нэхэмжлэгчийн өмгөөлөгч , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , , өмгөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Мөнх-Од нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн өөрчилсөн болон нэмэгдүүлсэн шаардлагадаа: Миний бие Г. нь тус шүүхэд хуучнаар ХХК-ийн охин компани болох -д холбогдуулан Гүйцэтгэх захирлын 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Б/154 дугаартай тушаал хүчингүй болгуулах, ажилд эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасан, Хариуцагч -ийн гүйцэтгэх захирал нь Б/154 дугаартай тушаалын 1 дэх заалтаараа ажилд авсан тушаалыг хүчингүй болгож, 2 дахь заалтаараа миний ажлыг хүлээн авч, миний гүйцэтгэж байсан ажлыг Очир төвд ажиллаж байсан гэх Сайнзаяа гэдэг*******д хүлээлгэн өгөхөөр шийдвэрлэсэн. Ийнхүү миний 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдөр ажлаа хүлээлгэн өгч акт үйлдсэн. Гэтэл -ийн Гүйцэтгэх захирлын 2018 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн Б/223 дугаартай тушаалаар хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон гэх тушаалыг хариуцагч ТӨҮГ-ийн өмгөөлөгч 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр нотлох баримт гаргахдаа нотариатаар гэрчлүүлсэн байдлаар шүүхэд өгсөн байна. Миний бие ажил олгогч болон одоо түүний эрх залгамжлан хэрэг хянан шийдвэрлэх ажилагаанд оролцож буй Төрийн өмчит үйлдвэрийн газраас дээрх тушаалыг хүлээн аваагүй бөгөөд харин -ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байсан гэх нь тус тушаалын хуулбарыг тамга тэмдэггүй, гарын үсгийг нь хуурамчаар үйлдэж өгсөн байдаг. Тус тушаал нь нотлох баримтын шаардлага хангаагүйн дээр, Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3-т заасны дагуу надад ирүүлээгүй, мэдэгдээгүй, уг үүргээ ажил олгогч хэрэгжүүлээгүй, миний ажлыг 2019 оны 07 дугаар сарын 02-ны хүлээж авсан тул миний бие маргах боломжгүй байсан болно. Харин 2019 оны 10 дугаар сарын 16-нд шүүх хуралдаанаас өмнө хариуцагчийн өмгөөлөгч дээрх тушаалын хуулбарыг нотариатаар гэрчлүүлсэн байдлаар шүүхэд өгсөн байна. Уг тушаал нь хэдийгээр 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдөр миний ажлыг хүлээлцүүлсэн атлаа үүнээс хойш буюу 2018 оны 08 дугаар сарын 21-ний өдөр гарсан мэт байх боловч, хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгож байгаа мэтээр заасан нь эрх ашгийг минь хөндөж байгаа тул хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргахаас аргагүй болж байна.

Нэхэмжлэлийн өөрчилж буй шаардлага: Мөн хариуцагч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ТӨҮГ-т нэгтгэн "Барилга засварын цех" нэртэйгээр хөдөлмөрийн эдийн засагчийн орон тоотойгоор шилжүүлсэн байх ба үүнтэй холбогдуулан нэхэмжлэлийн өмнө гаргасан шаардлага болох "-д холбогдуулан гаргасан Гуйцэтгэх захирлын 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн В/154 дугаартай тушаал хучингуй болгуулах, хөдөлмөрийн эдийн засагчийн ажилд эргүүлэн тогтоолгох, ажилгуй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдрөөс ажил хүлээлгэж өгсөн өдөр болох 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн хоорондох ажил үүрэг гүйцэтгэж байх үеийн нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөөлүүлж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг даалгах. ажилгуй байсан хугацааны бүхийл нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг даалгах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтрийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа "-ийн Гүйцэтгэх захирлын 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Б/154 дугаартай тушаалыг хүчингүй болгож. Эрдэнэт уйлдвэр төрийн өмчит үйлдвэрийн газрын барилга засварын цехийн Төлөвлөлт шинжилгээний албаны хөдөлмөрийн эдийн засагчийн ажилд эргүүлэн тогтоож. ажилгуй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг ТӨҮГ-аас гаргуулж, 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдрөөс 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн хоорондох хугацааны нийгмийн даатгалын шимтгэл төлсөн бичилт хийх, ажилгүй байсан хугацааны ниймгийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж. эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтрийг ТӨҮГ-аас гаргуулах болгон өөрчилж байна.

Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага: Миний бие 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдөр ажлаа хүлээлгэж өгөөд актыг үйлдэж баталгаажуулсан гэтэл хариуцагч байгууллага болох  ажлаас халж явуулсан атлаа дахин 2018 оны 08 дугаар сарын 21-ний өдөр халсан мэтээр тушаал гаргажээ. Энэ нь бодит байдалд нийцэхгүй байх тул шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа РСЦ ХХК-ийн Гүйцэтгэх захирлын 2018 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн Б/223 гэх дугаартай хөдөлмөрийн гэрээ дуусгавар болгох тухай" гэсэн тушаалыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна.

Нэхэмжлэлийн зарим шаардлагаас татгалзах тухай: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Энхсаруулын 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага /хх-86/-аас 2018 оны 05 дугаар сарын 25-аас 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдрийг хүртлэх хугацааны нийгмийн болон эрүүл мэндийг даатгалын шимтгэлийг анх төлөөгүй байсан одоо нь төлсөн байх тул энэхүү шаардлагаасаа татгалзаж байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: -ний ерөнхий инженерийн ажилд томилох тухай тушаалаар иргэн тай байгуулсан 41 дугаартай гэрээний дагуу 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдрөөс хөдөлмөрийн эдийн засагчаар туршилтын 3 сарын хугацаагаар түр томилсон байдаг. Энэхүү гэрээний 1.7 дахь хэсэгт энэхүү гэрээ нь Ахлах эдийн засагч жирэмсний болон хүүхэд асрах чөлөөнөөс ирэх хүртэл ажиллах гийн орлон гүйцэтгэх хугацаанд нь хөдөлмөрийн эдийн засагчийн албан тушаалд түр ажиллах болно гэж гэрээг байгуулсан байдаг. 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн Б/154 дугаар тушаалаар хүчингүй болгосон байдаг. нь компаний тухай хуулиар зохицуулагдаж байсан. Компаний тухай хуулийн 84.1-д зааснаар тушаалыг хүчингүй болгосон байдаг. Хөдөлмөрийн гэрээг 3 сарын хугацаатай байгуулсан бөгөөд 8 дугаар сарын 21-ний өдөр хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсон байдаг. Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3 дахь хэсэгт зааснаар хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусч цаашид сунгагдахгүй болсон бол хөдөлмрийн гэрээг дуусгавар болгохоор зохицуулсан байдаг. -ийн санхүү эдийн засгийн хэлтсийн ахлах эдийн засагч Уянгын ажилдаа эргэн орох хугацааны хооронд нь ахлах эдийн засагчаар ажилласан. цаашид өөрийн үндсэн албан тушаал болох Хөдөлмөрийн эдийн засагчаар ажиллах хүсэлтэй байгаа тул хөдөлмөрийн эдийн засагчаар ажиллуулж өгнө үү гэсэн хүсэлт гаргасан тул 2018 оны 11 дүгээр сарын 30-ны 377 тушаалаар үндсэн ажилд нь эгүүлэн томилсон байдаг. ТӨҮГ-ын 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн орон тоог батлах тухай тушаалын хавсралт 2-31 баталсан бөгөөд хөдөлмөрийн эдийн засагчийн орон тоо 1 байна гэж баталсан байдаг. гийн орох гээд байгаа албан тушаалын орон тоо 1 байгаа. нь одоо үндсэн ажлаа хийгээд явж байгаа. түр ажлын байранд ажиллаж байсан. Хөдөлмөрийн гэрээний хугацаа нь дуусгавар болсон. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт бичгийн баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч  нь хариуцагч "-ийн Гүйцэтгэх захирлын 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн В/154, 2018 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн Б/223 дугаар тушаалуудыг хүчингүй болгож, Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын барилга засварын цехийн Төлөвлөлт шинжилгээний албаны хөдөлмөрийн эдийн засагчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийлгэхийг Эрдэнэт үйлдвэр ТӨҮГазарт даалгах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтрийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч анх "-нд холбогдуулан нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад " татан буугдаж Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын бүтцийн нэгж болгон өөрчлөн байгуулсан байх тул нэхэмжлэгчийн хүсэлтээр Эрдэнэт үйлдвэр ТӨҮГг эрх залгамжлагчаар сольсон болно.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч мэтгэлцэж байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т ажил олгогчийн санаачилгаар ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай ажилтны гомдолыг шүүхээр хянан шийдвэрлэнэ гэж заасан байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй, мөн хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан хугацааны дотор шүүхэд гомдол гаргасан байна.

Нэхэмжлэгч нь 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдөр -нд хөдөлмөрийн эдийн засагчийн албан тушаалд томилогдон ажиллаж байгаад -ийн гүйцэтгэх захирлын 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Б/154 дугаар тушаалаар ажлын байранд тавигдах шаардлага хангагдаагүй үндэслэлээр ажлаас чөлөөлөгдсөн байна.

г ажлаас чөлөөлсөн үндэслэлийг ажлын байранд тавигдах шаардлага хангаагүй гэж үзсэн боловч ямар шаардлагыг хэрхэн яаж хангаагүй талаар дурьдаагүй.

Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т зааснаар ажилтан мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон гэж үзэхийн тулд ажилтны энэ байдлын талаар салбарын буюу тухайн байгууллагын мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комисс, аттестатчиллын комисс болон эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын албан ёсны дүгнэлт, шийдвэр гарсан байх ёстой.

Түүнчлэн зохигчдын хооронд хөдөлмөрийн гэрээний харилцаа үүссэний үндсэн дээр нэхэмжлэгч дээрх ажил албан тушаалыг эрхлэж байсан атал Хөдөлмөрийн хуулийн холбогдох зүйл заалтыг баримтлахгүйгээр түүнийг ажилд авах тухай өмнөх тушаалыг хүчингүй болсонд тооцсоноор түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлагдсан, ажлаас халсан гэж үзсэн нь буруу байна.

Нэхэмжлэгчийг анх -ны гүйцэтгэх захирлын 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн Б/127 дугаартай тушаалаар тус компаны Санхүү, эдийн засгийн хэлтэст хөдөлмөрийн эдийн засагчийн албан тушаалд туршилтын 3 сарын хугацаагаар түр томилсон боловч дээрх хугацаа дуусгавар болоогүй, түүнийг цаашид үргэлжлүүлэн ажиллуулах эсэх асуудлыг шийдвэрлээгүй байхад өмнөх захирлын тушаалыг хүчингүй болгосон нь үндэслэлгүй болжээ.

Мөн ажилтан тай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 1.7-д энэхүү гэрээг ахлах, эдийн засагч С. жирэмсний болон хүүхэд асрах чөлөөнөөс ажилдаа эргэн орох хүртэл түүний үүрэгт ажлыг хөдөлмөрийн эдийн засагч Х. дэвшин түр орлон гүйцэтгэх хугацаанд ажилтан нь хөдөлмөрийн эдийн засагчийн албан тушаалд түр ажиллахаар байгуулав гэжээ.

Дээрх байдлаас дүгнэхэд, ажилтан нь С. жирэмсний болон хүүхэд асрах чөлөөнөөс ажилдаа эргэн орох хүртэл хугацаанд түр орлон ажиллах хүний ажлыг орлон ажиллахаар хөдөлмөрийн гэрээ байгуулсан, жирэмсний болон хүүхэд асрах чөлөөний амралттай ажилтан нь ажилдаа эргэн ороогүй байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж "-ийн Гүйцэтгэх захирлын 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн В/154, 2018 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн Б/223 дугаар тушаалуудыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийг Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын барилга засварын цехийн Төлөвлөлт шинжилгээний албаны хөдөлмөрийн эдийн засагчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговорт 19 746 820 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдрөөс 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн хоорондох хугацааны нийгмийн даатгалын шимтгэл төлсөн бичилт хийх, ажилгүй байсан хугацааны ниймгийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг Эрдэнэт үйлдвэр ТӨҮГазарт даалгаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч нь хөдөлмөрийн гэрээнд зааснаар сард 1 202 726 төгрөгний цалинтай байсан байх бөгөөд сарын ажлын дундаж 21.5 хоногт хуваахад өдөрт 55 940 төгрөг болж байгаа бөгөөд түүний 2018 оны 07 сарын 02-ны өдрөөс хойш ажилгүй байсан нийт 353 хоногоор үржүүлж нийт 19 746 820 төгрөг гаргуулах нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгчийн нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэр гаргуулах шаардлагыг хариуцагч биелүүлсэн тул нэхэмжэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл нь гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл тул улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдаж хариуцагчаас нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн хэмжээнд тохирох улсын тэмдэгтийн хураамж 256 684 төгрөг гаргуулан төрийн санд оруулахаар шийдвэрлэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2.-д заасныг баримтлан "-ийн Гүйцэтгэх захирлын 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн В/154, 2018 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн Б/223 дугаар тушаалуудыг хүчингүй болгож, нэхэмжлэгч г Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын барилга засварын цехийн Төлөвлөлт шинжилгээний албаны хөдөлмөрийн эдийн засагчийн ажилд эгүүлэн тогтоосугай.

2.Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1. дэх хэсэгт зааснаар ТӨҮГ-с ажилгүй байсан хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 19 746 820 төгрөг гаргуулан нэхэмжлэгч д олгож, олговроос зохих суутгалыг хийж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгасугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-д заасныг баримтлан нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэр гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

4.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5.-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, хариуцагчаас 256 684 төгрөг гаргуулан төрийн санд оруулсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119.3-д заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдаж, шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-д зааснаар гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.ҮҮРИЙНТУЯА