Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 12 сарын 17 өдөр

Дугаар 169

 

 

 

 

 

2019 оны 12 сарын 17 өдөр

Дугаар 207/МА2019/00169

 

 

 

*******гийн нэхэмжлэлтэй,

хариуцагч Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-т

холбогдох иргэний хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч Б.Оюунцэцэг даргалж, Ерөнхий шүүгч Б.Баттөр, шүүгч С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 06ы өдрийн 142/ШШ2019/01273 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: *******гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-т холбогдох,

******* ХХК-ийн Гүйцэтгэх захирлын 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн В/154, 2018 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн Б/223 дугаар тушаалуудыг хүчингүй болгож, Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын барилга засварын цехийн Төлөвлөлт шинжилгээний албаны хөдөлмөрийн эдийн засагчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийлгэхийг Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-т даалгах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтрийг гаргуулах тухай иргэний хэргийг,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Пүрэв-Отгон, М.Нямсүрэн, хариуцагчийн өмгөөлөгч Р.Нямцэрэн нарын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Түмэнбаяр, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Ганзориг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Пүрэв-Отгон, хариуцагчийн өмгөөлөгч Р.Нямцэрэн, нарийн бичгийн дарга Д.Одончимэг нар оролцов.

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие Г.Болортуяа нь тус шүүхэд хуучнаар Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн охин компани болох ******* ХХК-д холбогдуулан Гүйцэтгэх захирлын 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Б/154 дугаартай тушаал хүчингүй болгуулах, ажилд эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасан, Хариуцагч ******* ХХК-ийн гүйцэтгэх захирал нь Б/154 дугаартай тушаалын 1 дэх заалтаараа ажилд авсан тушаалыг хүчингүй болгож, 2 дахь заалтаараа миний ажлыг хүлээн авч, миний гүйцэтгэж байсан ажлыг Очир төвд ажиллаж байсан гэх н.Сайнзаяа гэдэг эмэгтэйд хүлээлгэн өгөхөөр шийдвэрлэсэн. Ийнхүү миний 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдөр ажлаа хүлээлгэн өгч акт үйлдсэн. Гэтэл ******* ХХК-ийн Гүйцэтгэх захирлын 2018 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн Б/223 дугаартай тушаалаар хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон гэх тушаалыг хариуцагч Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ийн өмгөөлөгч 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр нотлох баримт гаргахдаа нотариатаар гэрчлүүлсэн байдлаар шүүхэд өгсөн байна. Миний бие ажил олгогч ******* ХХК болон одоо түүний эрх залгамжлан хэрэг хянан шийдвэрлэх ажилагаанд оролцож буй Эрдэнэт үйлдвэр Төрийн өмчит үйлдвэрийн газраас дээрх тушаалыг хүлээн аваагүй бөгөөд харин ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байсан гэх Г.Гантөгс нь тус тушаалын хуулбарыг тамга тэмдэггүй, гарын үсгийг нь хуурамчаар үйлдэж өгсөн байдаг. Уг тушаал нь хэдийгээр 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдөр миний ажлыг хүлээлцүүлсэн атлаа үүнээс хойш буюу 2018 оны 08 дугаар сарын 21-ний өдөр гарсан мэт байх боловч, хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгож байгаа мэтээр заасан нь эрх ашгийг минь хөндөж байгаа тул хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргахаас аргагүй болж байна.

Мөн хариуцагч ******* ХХК нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-т нэгтгэн Барилга засварын цех нэртэйгээр хөдөлмөрийн эдийн засагчийн орон тоотойгоор шилжүүлсэн байх ба үүнтэй холбогдуулан нэхэмжлэлийн өмнө гаргасан шаардлага болох "******* ХХК-д холбогдуулан гаргасан Гүйцэтгэх захирлын 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн В/154 дугаартай тушаал хүчингуй болгуулах, хөдөлмөрийн эдийн засагчийн ажилд эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдрөөс ажил хүлээлгэж өгсөн өдөр болох 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн хоорондох ажил үүрэг гүйцэтгэж байх үеийн нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөөлүүлж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг даалгах. ажилгуй байсан хугацааны бүхийл нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг даалгах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтрийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа "******* ХХК-ийн Гүйцэтгэх захирлын 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Б/154 дугаартай тушаалыг хүчингүй болгож, Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын барилга засварын цехийн Төлөвлөлт шинжилгээний албаны хөдөлмөрийн эдийн засагчийн ажилд эргүүлэн тогтоож. ажилгуй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-аас гаргуулж, 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдрөөс 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн хоорондох хугацааны нийгмийн даатгалын шимтгэл төлсөн бичилт хийх, ажилгүй байсан хугацааны ниймгийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж. эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтрийг Эрдэнэт үйлдвэрТӨҮГ-аас гаргуулах болгон өөрчилж байна.

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа:

Миний бие 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдөр ажлаа хүлээлгэж өгөөд актыг үйлдэж баталгаажуулсан гэтэл хариуцагч байгууллага болох ******* ХХК ажлаас халж явуулсан атлаа дахин 2018 оны 08 дугаар сарын 21-ний өдөр халсан мэтээр тушаал гаргажээ. Энэ нь бодит байдалд нийцэхгүй байх тул шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа ******* ХХК-ийн Гүйцэтгэх захирлын 2018 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн Б/223 гэх дугаартай хөдөлмөрийн гэрээ дуусгавар болгох тухай гэсэн тушаалыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна.

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагадаа:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Энхсаруулын 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага /хх-86/-аас 2018 оны 05 дугаар сарын 25-аас 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдрийг хүртлэх хугацааны нийгмийн болон эрүүл мэндийг даатгалын шимтгэлийг анх төлөөгүй байсан одоо ******* ХХК нь төлсөн байх тул энэхүү шаардлагаасаа татгалзаж байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Пүрэв-Отгон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: ******* ХХК-ний ерөнхий инженерийн ажилд томилох тухай тушаалаар иргэн *******тай байгуулсан 41 дугаартай гэрээний дагуу 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдрөөс хөдөлмөрийн эдийн засагчаар туршилтын 3 сарын хугацаагаар түр томилсон байдаг. Энэхүү гэрээний 1.7 дахь хэсэгт энэхүү гэрээ нь Ахлах эдийн засагч Уянгыг жирэмсний болон хүүхэд асрах чөлөөнөөс ирэх хүртэл ажиллах Бадмаанямбуугийн орлон гүйцэтгэх хугацаанд ******* нь хөдөлмөрийн эдийн засагчийн албан тушаалд түр ажиллах болно гэж гэрээг байгуулсан байдаг. 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн Б/154 дугаар тушаалаар хүчингүй болгосон байдаг. ******* ХХК нь компаний тухай хуулиар зохицуулагдаж байсан. Компаний тухай хуулийн 84.1-д зааснаар тушаалыг хүчингүй болгосон байдаг. Хөдөлмөрийн гэрээг 3 сарын хугацаатай байгуулсан бөгөөд 8 дугаар сарын 21-ний өдөр хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсон байдаг. Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3 дахь хэсэгт зааснаар хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусч цаашид сунгагдахгүй болсон бол хөдөлмрийн гэрээг дуусгавар болгохоор зохицуулсан байдаг. ******* ХХК-ийн санхүү эдийн засгийн хэлтсийн ахлах эдийн засагч Уянгын ажилдаа эргэн орох хугацааны хооронд Бадмаанямбуу нь ахлах эдийн засагчаар ажилласан. Бадмаанямбуу цаашид өөрийн үндсэн албан тушаал болох Хөдөлмөрийн эдийн засагчаар ажиллах хүсэлтэй байгаа тул хөдөлмөрийн эдийн засагчаар ажиллуулж өгнө үү гэсэн хүсэлт гаргасан тул 2018 оны 11 дүгээр сарын 30-ны 377 тушаалаар үндсэн ажилд нь эгүүлэн томилсон байдаг. Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн орон тоог батлах тухай тушаалын хавсралт 2-31 баталсан бөгөөд хөдөлмөрийн эдийн засагчийн орон тоо 1 байна гэж баталсан байдаг. *******гийн орох гээд байгаа албан тушаалын орон тоо 1 байгаа. Бадмаанямбуу нь одоо үндсэн ажлаа хийгээд явж байгаа. Болортуяа түр ажлын байранд ажиллаж байсан. Хөдөлмөрийн гэрээний хугацаа нь дуусгавар болсон. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 142/ШШ2019/01273 дугаар шийдвэрээр:

Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2.-д заасныг баримтлан "******* ХХК-ийн Гүйцэтгэх захирлын 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн В/154, 2018 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн Б/223 дугаар тушаалуудыг хүчингүй болгож, нэхэмжлэгч *******г Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын барилга засварын цехийн Төлөвлөлт шинжилгээний албаны хөдөлмөрийн эдийн засагчийн ажилд эгүүлэн тогтоож, Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1. дэх хэсэгт зааснаар Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-с ажилгүй байсан хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 19.746.820 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож, олговроос зохих суутгалыг хийж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-д заасныг баримтлан нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэр гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5.-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, хариуцагчаас 256.684 төгрөг гаргуулан төрийн санд оруулж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Пүрэв-Отгон, М.Нямсүрэн, хариуцагчийн өмгөөлөгч Р.Нямцэрэн нар давж заалдсан гомдолдоо:

*******гийн нэхэмжлэлтэй Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-т холбогдох ******* ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2018 оны Б/154, Б/223 тоот тушаалуудыг хүчингүй болгуулж, Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Барилга засварын цехийн Төлөвлөлт, шинжилгээний албаны Хөдөлмөрийн эдийн засагчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах шаардлага бүхий иргэний хэргийг шийдвэрлэсэн Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын Об-ны 142/ШШ2019/01273 тоот шийдвэрийг эс зөвшөөрч энэ давж заалдах гомдлыг дараах үндэслэлүүдээр гаргаж байна. Шүүх маргааныг шийдвэрлэхдээ Хөдөлмөрийн хугацаатай гэрээний зохицуулалтыг дутуу анхаарч, ажлын байр нь хадгалагдаж байгаа бусад ажилтан Х.Бадмаанямбуу. С.Уянга нарын Үндсэн хуулийн 19 дугээр зуйлд заасан эрхийг зөрчсөн. *******д хуулийн өмнө давуу эрх олгосон, Хөдлөлмөрийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн шийдвэр гаргасан гэж үзэж байна. Үндэслэл нь:

Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн охин компани ******* ХХК анх *******тай 2018 оны 05 сарын 25-нд ахлах эдийн засагч С.Уянга Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4-т заасан ажлын байр нь хадгалагдах чөлөөтэй байгаа тул Ажлын байрны тодорхойлолтод зааснаар Хөдөлмөрийн эдийн засагч Х.Бадмаанямбууг ахлах эдийн засагчийн ажил үүрэг гүйцэтгүүлж, улмаар С.Уянгыг ажилдаа орох хүртэл Хөдөлмөрийн эдийн засагчийн түр суларсан ажлын байранд Хөдөлмөрийн тухай хуулийн 21, 23.2.3, 23.1, 23.2 дахь заалтыг үндэслэн Хөдөлмөрийн эдийн засагчаар түршилтын хугацаагаар Хөдөлмөрийн гэрээ байгуулжээ. Энэ явцад буюу *******гийн туршилтын хугацаанд ******* ХХК компанийн ажлын байрны мэргэжлийн ур чадварт тавигдах шаардлагыг Гүйцэтгэх захирлын 2019 оны 06 дугаар сарын 26-ны А/230 дугаар тушаалаар баталсан байна. Энэ тушаалын дагуу нийт ажилтнуудын ажлын байрны мэргэжлийн шаардлагыг хянаж үзэхэд ******* нь.

- Ажилд орохдоо цалин хөлсний эдийн засагчийн ажлын байрны шаардлагаа хангана гэж хүсэлтээ гаргасан /хэргийн 51дэх тал/.

-Тэрээр МУИС Орхон салбар төгссөн, нягтлан бодогч мэргэжилтэй хүн байна.

- Хөдөлмөрийн эдийн засагчийн ажилд тухайлсан хөдөлмөрийн эдийн засагч мэргэжилтэй, мэргэжлээрээ 5-аас доошгүй жил ажилласан бакалавр, түүнээс дээш зэрэгтэй мэргэжилтэн байхаар Ажлын байрны тодорхойлолтод /хэргийн 38, 41 дэх талд үзнэ үү/ заажээ.

- Дээр дурдсан А/230 дугаар тушаалд заасан шалгуурт мөн л Хөдөлмөрийн эдийн засагч /хэргийн 44№45 дахь тал/ байхаар журамлажээ.

Компанийн гүйцэтгэх захирлын А/230 тоот тушаал, түүний хавсралт, мөн Хөдөлмөрийн эдийн засагчийн ажлын байрны тодорхойлолт хууль зөрчсөн, хууль бус гэж тооцогдсон зүйл байхгүй байна. Дээр дурдсан баримтуудаас үзвэл "*******" ХХК нь *******тай Хөдөлмөрийн тухай хуулийн 23*.1-д заасан Ажилтныг ажилд авахдаа мэргэжил, ур чадвар, ажлын дадлага туршлага тухайн ажлыг гүйцэтгэхэд тохирох эсэхийг шалгах зорилгоор туршилтын хугацаа тогтоож болно" гэсний дагуу туршилтын 3 сарын хугацаатай гэрээг ажлын байр нь хадгалагдаж байгаа ажилтны ажлын байран дээр байгуулсан байна. Туршилтын хугацаанд дээр дурдсан нөхцөл, хуулийн зохицуулалтын дагуу шалгаад ажлын байрны шаардлагад мэргэжлийн хувьд тохирохгүй гэж үзсэн явдалд ажил олгогч хууль зөрчсөн явдал огт байхгүй. "*******" ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2018 оны 07 сарын 02-ны Б/154 тоот тушаал нь Ажлын байрны шалгуурт тэнцэхгүй тул Ажил гүйцэтгүүлэхийг зогсоосон тушаал бөгөөд *******тай байгуулсан 3 сарын хугацаатай Хөдөлмөрийн гэрээг Хөдөлмөрийн тухай хуулийн 37.1.3-д заасан үндэслэлээр дуусгавар болгосон 2018 оны 08 дугаар сарын 21-ний Б/223 дугаар тушаал Хөдөлмөрийн тухай хууль зөрчөөгүй байна. Харин Хөдөлмөрийн хугацаатай гэрээний хугацаа дуусахаас өмнө ажил гүйцэтгүүлэхийг зогсоосон тул *******д 2018 оны 08 дугаар сарын 26 хүртэл цалин хөлсөөр хохирсон гэж үзэж шаардлага гаргах шаардах эрх л байж болох юм. Нэгэнт Хөдөлмөрийн тухай хуулийн 23.1-д заасан үндэслэлээр туршилтын гэрээ байгуулсан, туршилтын хугацаанд мэргэжлийн хувьд тухайн ажлын байранд тохирохгүй болох нь тодорхой болсон *******д холбогдуулан Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2.-т заасан үндэслэлээр түвшин тогтоох, атгестатчиллын комисс зэрэг хөндлөнгийн шинжтэй мэргэжлийн этгээдийн дүгнэлт гаргуулах шаардлага огт байхгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 23.1 болон 40 дүгээр зүйлийн 40.1.2.-д заасан зохицуулалт утга агуулгын хувьд огт өөр зохицуулалт болно. Нэг нь туршилтын хугацаанд шалгах, нөгөө нь ажлаа гүйцэтгэж байгаа хугацаагүй гэрээтэй ажилтан цаашид уг ажилд тэнцэхгүй болсон тохиолдолд захиргааны санаачлагаар хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай асуудал болно.

Шүүхийн 01273 тоот шийдвэрийн хамгийн аюултай бөгөөд ноцтой алдаа нь Ажил олгогчийн бүрэн эрхэд халдаж, Хуулийн этгээдийн бүтэц, зохион байгуулалтыг хэрэгжүүлэгч мэтээр шийдвэр гаргаж, ажлын байр нь хадгалагдаж байгаа хуульд заасан журмын дагуу жирэмсний ба амаржсаны болон хүүхэд асрах чөлөөгөө эдэлж байгаа бусад ажилтны хөдөлмөрлөх эрхийг ноцтойгоор зөрчиж, ажлын байрыг нь шүүхээс өөр хүнд шилжүүлж байгаа явдал юм.

Хөдөлмөрийн эдийн засагчийн ажлын байр 2017,2018, 2019 онд "*******" ХХК-д байсан бөгөөд одоо "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ийн Барилга засварын цехийн бүтэц орон тоонд ч байсаар байгаа ажлын байр юм. Энэ ажлын байранд Х.Бадмаанямбуу ажиллаж байсан/*******тай туршилтын гэрээ байгуулах үед ахлах эдийн засагчаар ажиллаад буцаад ажлын байран дээрээ ирсэн/ ба одоо жирэмсний болон амаржсаны амралт, хүүхэд асрах чөлөөгөө авч түүнийг чөлөөтэй байх хугацаанд Л.Ариунтуяатай Хөдөлмөрийн эдийн засагчийн ажлын байран дээр түр гэрээ байгуулжээ. Хөдөлмөрийн тухай хуулийн 106.2-т зааснаар Х.Бадмаанямбуу хэдийд ч ажилдаа орох хүсэлтээ гаргаж болох бөгөөд түүний Хөдөллдөрлөх эрхийг Үндсэн хууль, хөдөлмөрийн тухай хуульд зааснаар хангах уу, шүүхийн шийдвэрээр хасна гэвэл тийм хууль зүйн үндэслэлээ шүүх шийдвэртээ заавал зааж өгөх ёстой.

Шүүх маргааныг шийдвэрлэх, шүүх эрх мэдэл нь нотлох баримтыг үнэлж цэгнэх, түүнд хууль зүйн дүгнэлт өгөх, хууль хэрэглэх хариуцлагатай ажил баймаар атал энэ 01273 тоот шийдвэр шиг хязгааргүй эрх мэдэл мэт, нэг хүний эрхийг хамгаалж байна гээд нөгөөгийн эрхийг эвдэх учиргүй. Энэ шүүхийн шийдвэр хэрэгжвэл ажилтан Х.Бадмаанямбуу Үндсэн хуулийн Арван зургаа дугаар зүйлд заасан "...ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох" эрх, Арван долоо дугаар зүйлд заасан "...хөдөлмөрлөх" үүрэг, Арван ес дүгээр зүйлд заасан"эрх, эрх чөлөөг хангах баталгааг бүрдүүлэх..., Хүн эрх, эрх чөлөөгөө эдлэхдээ бусад хүний эрх, эрх чөлөөг хохироож болохгүй" гэсэн заалтуудыг зөрчихөд хүрнэ. Хүний эрхийг зөрчихгүй байх үүргийг ажил олгогч ч гэсэн хүлээнэ.

Иймд Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 06-ны 01273 тоот шийдвэрт өөрчлөлт оруулж Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-т зааснаар *******гийн ажилд буцаан тогтоолгох, тушаал хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаарлдлагыг хэрэгсэхгүй болгож, харин дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах шаардлагын зарим хэсэг буюу 2018 оны 07 сарын 02-оос 2018 оны 08 сарын 25 хүртэл хоногийн 54.669,36 төгрөгөөр /1.202.726,22/ тооцон нийт 63 хоногоос амралтьгн 19 хоногийг хасч 44 хоногт/44х 54.669,36/ ноогдох 2.405.451,84 төгрөг гаргуулах хэсгийг хангаж өөрчлөлт оруулна уу гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн В/154, 2018 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн Б/223 дугаар тушаалуудыг хүчингүй болгуулах, Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ийн барилга засварын цехийн төлөвлөлт үйлчилгээний албаны хөдөлмөрийн эдийн засагчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-т даалгах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтрийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч байгууллага нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй маргажээ.

Нэхэмжлэгч ******* нь 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн ******* ХХК-ийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчийн Б/127 дугаар тушаалаар санхүү эдийн засгийн хэлтэст хөдөлмөрийн эдийн засагчийн албан тушаалд туршилтын 3 сарын хугацаагаар түр томилогдон ажилласан, ******* ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Б/154 дугаар тушаалаар тус компанийн санхүү эдийн засгийн хэлтсийн ахлах эдийн засагч С.Уянгын жирэмсний амралттай байх хугацаанд түүний оронд 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдрөөс түр томилогдон ажилласан ажлын байранд тавигдах шаардлага хангаагүй хүнийг томилсон гэсэн үндэслэлээр *******г хөдөлмөрийн эдийн засагчаар томилсон гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчийн 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн Б/127 дугаар тушаалыг хүчингүй болгосон. Энэ үеэс ажил үүргийг гүйцэтгүүлээгүй *******тай 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулсан, ******* ХХК-ийн захирлын 2018 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн Б/223 дугаар тушаалаар *******г Компанийн тухай хуулийн 84 дүгээр зүйл, Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3.-т заасныг үндэслэн *******тай байгуулсан хөдөлмөрийн гэрээнд заасан туршилтын хугацаа дууссан цаашид сунгагдахгүй болсон үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон зэрэг нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогджээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийг анх ******* ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн Б/127 дугаартай тушаалаар тус компаний санхүү эдийн засгийн хэлтсийн хөдөлмөрийн эдийн засагчийн албан тушаалд 3 сарын хугацаагаар түр томилсон боловч дээрх хугацаа дуусгавар болоогүй, түүнийг цаашид үргэлжлүүлэн ажиллуулах эсэх асуудлыг шийдвэрлээгүй байхад өмнөх тушаалыг хүчингүй болгосон нь үндэслэлгүй, ******* нь С.Уянгын жирэмсний болон хүүхэд асрах чөлөөтэй хугацаанд томилогдсон, ажилтан ажилдаа эргэж ороогүй гэсэн дүгнэлтийг хийж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2. 231.1. дүгээр зүйл, 231 дугаар зүйлийн 231.2.-т заасантай нийцээгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч *******г анх ******* ХХК-ийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчийн 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн Б/127 дугаар тушаалаар Санхүү эдийн засгийн хэлтэст хөдөлмөрийн эдийн засагчийн албан тушаалд туршилтын 3 сарын хугацаагаар түр томилсон. /хх-2 дахь тал/ мөн компанийн гүйцэтгэх захирлын 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Б/154 дугаар тушаалаар ажлын байранд тавигдсан шаардлага хангаагүй хүнийг томилсон үндэслэлээр 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчийн Б/127 дугаар тушаалыг хүчингүй болгосон, 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдөр *******тай ******* ХХК-ийн хөдөлмөрийн эдийн засагчийн ажил албан тушаалд туршилтын 3 сарын хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулсан, ******* ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2018 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн Б/223 дугаар тушаалаар *******тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цаашид сунгагдахгүй болсон шалтгаанаар хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон зэрэг нотлох баримтуудаар нэхэмжлэгч *******гийн ******* ХХК-ийн санхүү эдийн засгийн хэлтсийн хөдөлмөрийн эдийн засагчийн албан тушаалд ажиллах хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсон болох нь тогтоогджээ.

Хэрэгт авагдсан /хх-38-42 дахь тал/ хөдөлмөрийн эдийн засагчийн ажлын байранд тавигдах шаардлага нь эдийн засагч мэргэжилтэй, мэргэжлээрээ 5-аас доошгүй жил ажилласан байхыг шаардсан байх тул ******* ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Б/154 дугаар тушаалыг буруутгах боломжгүй юм. Нөгөө талаар тухайн албан тушаалд нэхэмжлэгч *******г түр 3 сарын хугацаагаар туршилтын хугацаагаар /Хөдөлмөрийн тухай хуулийн 231 дугаар зүйлийн231.2. дугаар зүйлд заасан үндэслэлээр/ ажиллуулахаар томилж хөдөлмөрийн гэрээ байгуулсан байхад шүүх жирэмсний амралттай хүнийг эргэж ажилдаа ороогүй байгаа гэсэн дүгнэлт хийж ажил эгүүлэн тогтоож ажилгүй байсан хугацааны нөхөн олговорт 19.746.820 төгрөг гаргуулж шийдвэрлэсэн нь буруу байна. ******* ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2018 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн Б/223 тушаалаар *******гийн туршилтын хугацаа цаашид сунгагдахгүй үндэслэлээр хөдөлмөрийн эдийн засагчийн албан тушаалаас чөлөөлсөн нь үндэслэлтэй байх тул 3 сарын туршилтын хугацаа дуусгавар болсон хугацаа буюу 2018 оны 08 дугаар сарын 21-ний өдөр хүртэл хугацаагаар ажилгүй байсан хугацааны нөхөн олговрыг тооцож олгох, тушаал хүчингүй болгох ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох, шийдвэрийн 1 дэхь заалтыг хүчингүй болгож, шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

2018 оны 07 дугаар сард 18 хоног, 08 дугаар сард 15 хоног нийт 33 хоног гэж тооцож цалин хөлстэй тэнцэх олговор 1.846.044 төгрөг гаргуулахаар шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.3. дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 06ы өдрийн 142/ШШ2019/01273 дугаар шийдвэрийн 1 дугаар заалтыг хүчингүй болгож,

Шийдвэрийн 2 дугаар заалтыг ... Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1. дэх хэсэгт зааснаар Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-с ажилгүй байсан хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 19.746.820 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д олгосугай ... гэснийг ...Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1. дэх хэсэгт зааснаар Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-с ажилгүй байсан хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 1.846.044 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д олгосугай ... гэж,

Шийдвэрийн 3 дугаар заалтыг ... Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5.-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, хариуцагчаас 256.684 төгрөг гаргуулан төрийн санд оруулсугай ... гэснийг ... Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5.-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, хариуцагчаас 44.486 төгрөг гаргуулан төрийн санд оруулсугай ... гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Пүрэв-Отгон, М.Нямсүрэн, хариуцагчийн өмгөөлөгч Р.Нямцэрэн нарын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 256.685 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ОЮУНЦЭЦЭГ

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БАТТӨР

ШҮҮГЧ С.УРАНЧИМЭГ