Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 12 сарын 17 өдөр

Дугаар 142/ШШ2019/01532

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Үүрийнтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: 1*******,*******,*******,*******, Баянталын 14-17 тоотод оршин суух Боржигон овогт Зандангийн Чинзориг /регистрийн дугаар МЮ78072715/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* холбогдох,

Ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, жилийн үр дүнгийн урамшуулал 20 555 012 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, *******, , , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Халиунаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2013 оноос хойш хуулийн зөвлөхөөр ажиллаж байна. гүйцэтгэх захирлын 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн Б/93 дугаартай тушаалаар ажлаас үндэслэлгүйгээр чөлөөлсөн. Үүнийг эс зөвшөөрч миний бие шүүхэд ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэл гаргаж улмаар уг нэхэмжлэлийг шүүх хангаж шийдвэрлэсэн бөгөөд шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон. Ингээд миний бие ажилдаа ороод удаагүй байтал буюу 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн Б/44 дугаартай гүйцэтгэх захирлын тушаалаар ажлаас мөн л үндэслэлгүйгээр чөлөөлсөн. Энэхүү тушаалыг би эс зөвшөөрч Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд ажилд эгүүлэн тогтоолгож ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах нэхэмжлэл гаргасан. Дээрх нэхэмжлэлийг шүүх хүлээн авч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад 2018 оны 06 дугаар сарын 14-ны өдрийн 609 дугаартай шийдвэрээр ажилд эгүүлэн тогтоож ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалыг нөхөн төлүүлж дэвтэрт зохих бичилт хийхийг даалгахаар шийдвэрлэсэн. Тус шийдвэр нь хуулийн хүчин төгөлдөр болсон бөгөөд хариуцагч сайн дураараа биелүүлэхгүй байсан тул шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаа явагдаж намайг 2019 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн Б/199 дугаартай -ийн гүйцэтгэх захирлын Ажлаас чөлөөлж, томилох, ажилд эгүүлэн томилох тухай гэх тушаалаар ажилд эгүүлэн авсан. Миний бие анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн шийдвэр гарсан өдрөөс хойш 2019 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэлх хугацааны цалингаа одоо болтол авч чадаагүй явж байна. Ажил олгогчид удаа уг асуудлыг шийдвэрлэж өгөх талаар хүсэлт гаргасан боловч шийдвэрлэлгүй явсаар өдийг хүрсэн. Би 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдрөөс ажилд эгүүлэн авах хүртэл ажлын 300 хоног ажилгүй байсан бөгөөд Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн хүчин төгөлдөр шийдвэрээр 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдрөөс 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл ажлын 72 хонгийн цалин хөлс болох 4 127 931 төгрөг, нэг өдрийн 57 332 төгрөг болохыг тогтоосон. Энэхүү нэг өдрийн 57 332 төгрөгийг ажлгүй байсан 300 хоногоор тооцвол 17 199 600 төгрөг болж байна.

Иймд ажилгүй байсан хугцааны цалин 17 199 600 төгрөгийг гаргуулан надад олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж дэвтэрт зохих бичилт хийхийг даалгахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: Миний бие -ийн 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн Б/44 дугаартай тушаалаар ажлаас үндэслэлгүйгээр халагдсан. Ийнхүү ажлаас үндэслэлгүйгээр халагдсантай холбоотой асуудлыг анхан, давах, хяналтын шатны шүүхээр хэлэлцээд ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн. Үүнээс хойш шүүхийн шийдвэрийг хариуцагч нь сайн дураар биелүүлэхгүй байсан тул шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх ажиллагаа явагдаж улмаар хариуцагч 2019 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр намайг хуулийн зөвлөх гэрээний мэргэжилтний ажилд томилсон. Дээрх ажилгүй байсан 2018 оны 03 дугаар сараас 2019 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн хугацаанд буюу 2019 оны 01 дүгээр сард ажилтан бүрт олгодог жилийн үр дүнгийн шагналт цалинг авч чадаагүй. Үүний шалтгаан нь ажил олгогчийн буруутай шийдвэрээс болсон бөгөөд одоо уг жилийн үр дүнгийн шагналт цалинг гаргуулан авах хүсэлттэй байна.

нь жилийн үр дүнгийн шагналт цалинг бодож олгохдоо -ийн гүйцэтгэх захирлын 2014 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн А/2 дугаар тушаалаар батлагдсан ЭДЦС ТӨХК-ийн ажиллагсдын Үйлдвэрлэлийн болон санхүүгийн үйл ажиллагааны үр дүнгээр жилийн үр дүнгийн шагналт цалин олгох журам-ыг баримтлан олгодог.

Миний бие 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдрөөс 2019 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн хугацаанд ажиллаж байсан тохиолдолд дээрх шагналт цалинг авах боломжтой байсан. Жилийн үр дүнгийн шагналт цалинг тооцоолбол авч байсан үндсэн цалин 838 853 төгрөгийг 4 хүртэлх сараар тооцож 3 355 412 төгрөгийг авах байсан.

Иймд нэхэмжлэлийн үндсэн шаардлага болох 17 199 600 төгрөг гаргуулах шаардлагыг 3 355 412 төгрөгөөр ихэсгэж байна. Тодруулбал, нийт 20 555 012 төгрөгийг -иас гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч Эрдэнэт дулааны цахилгаан станц ТӨХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ийг Монгол Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 001/ХТ2019/00241 тоот тогтоолоор ажилд эгүүлэн тогтоосон ба Эрдэнэт Дулааны цахилгаан Станц ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2019 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн Б/199 тоот тушаалаар хуулийн зөвлөх, гэрээний мэргэжилтнээр ажилд эгүүлэн авсан. Дээд шүүхийн шийдвэр гарснаас хойш нь бидэнтэй огт уулзаагүй. Ингээд Дээд шүүхийн шийдвэрийг биелүүлж, эрүүл мэнд нийгмийн даатгалын шимтгэлийг төлөхөөр манай байгууллагын 2019 оны 07 дугаар сарын 08- ны өдрийн 3/486 тоотоор нийгмийн даатгалын байгууллагаас лавлагаа хүсэхэд 2019 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 890 тоотоор шимтгэл төлөлтийн байдлын талаарх мэдээлэл ирснийг судлан үзэхэд 2018 оны 04 дүгээр сараас 2018 оны 05 дугаар сар хүртэлх, 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 04 дүгээр сар дуустал Авилгатай тэмцэх газарт ажиллаж нийгмийн даатгалын шимтгэл төлсөн байсан. Энэ нь өөр ажил эрхэлж оайсныг нотолж байх тул ажилгүй байсан хугацааны цалин хөлс олгох боломжгүй.

нь ажиллаж байх хугацаандаа хөдөлмөрийн гэрээ байгуулдаггүй ба 2019 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн Б/199 тоот тушаалаар ажилдаа эгуүлэн тогтоосон тушаал гарсан боловч хувийн хэрэг бүрдүүлж дуусаагүй байгаа гэх шалтгаан хэлж Хөдөлмөрийн гэрээг өнөөдрийг хүртэл байгуулахгүй байна. Б/199 тоот тушаалын жинхлэх хүртэл гэсэн үгийг хүлээн зөвшөөрөхгүй, Улсын дээд шүүхийн тогтоолоор ажилдаа эгүүлэн орсон гэж ХМТ комисст гомдол өгсөн. Үүний дагуу ХМТ комисс 2019 оны 09 дүгээр сарын 30-нд хуралдаж жинхлэх хүртэл гэсэн үгийг хүчингүйд тооцосныг хуралд өөрийг нь байлцуулан шийдвэрийг танилцуулж, яаралтай хөдөлмөрийн гэрээ байгуулж ажиллахыг комиссоос үүрэгжүүлж, зөвлөсөн боловч тухайн үед ....за би ойлголоо. Хүлээн зөвшөөрч байна. Хөдөлмөрийн гэрээг байгуулна гэсэн боловч өнөөдрийг хүртэл хувийн хэргийн материалаа бүрдүүлж байж хөдөлмөрийн гэрээ байгуулна гээд өдийг хүрч, ямар ч ажил үүрэг авахгүй гээд өдөржингөө ажлын өрөөнд зүгээр сууж цагаа бүртгүүлэн цалин авсаар байна. нь өмнө 2016 оны 01 дүгээр сараас 10 хугаар сар хүртэл 112 удаа хоцорч, 37 удаа эрт гарч 28 цаг тасалсан учирсан ажпаас анх халж сайсан ба ажил олгогч тушаалаа буруу гаргасан гэх үндэслэлээр ажилдаа эгүүлэн тогтоогдсон. Чинзориг нь хуульчийн ёс зүй байхгүй, мэргэжлийн хувьд мэдсээр байж удаа дараа ийм үйлдэл гаргаж байгаа нь манай компанийн хэвийн, найдвартай ажиллах нөхцөлд сөргөөр нөлөөлж байна. Мөн давхар орлого олох зорилгоор ийм нэхэмжлэл гаргаж байгаа нь залилан гэж үзэж байна. Дараа нь мөн 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрөөс 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл 24 өдөр ажлаа тасалсан учир ажлаас халтал хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй учир сахилгын зөрчил хүлээлгэх үндэслэлгүй байна гээд ажилдаа эргүүлэн тогтоогдсон. Хөдөлмөрийн гэрээ байгуулдаггүй, эсвэл байгуулсан гэрээг өөрөө хянадаг учир ажил олгогчид өгөхгүй албан тушаалын давуу байдлаа ашиглан хөдөлмөрийн гэрээг алга болгох зэрэг арга хэрэглэдэг ба мөн ажилд тогтоосон шүүхийн шийдвэрийн дагуу ажилд эгүүлэн авах тушаал гаргахад мөн л хөдөлмөрийн гэрээ байгуулахгүй, ажил огт хийхгүй, зөвхөн ажпын цаг бүртгүүлэн өрөөнд сууж өнөөдрийг хүрч байна. Энэ бүх үйлдэлд ажил олгогч буруугүй байна.

2018 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн шүүхийн шийдвэрээр ажилд нь эгүүлэн тогтоохдоо манай байгууллагын гаргасан ажлаас чөлөөлсөн үндэслэлийг үгүйсгээгүй. Зөвхөн хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй гэсэн шалтгаанаар манай тушаал хүчингүй болсон. Иймд өмнөх ажлаас чөлөөлсөн чөлөөлсөн үндэслэлээр нь ажпаас чөлөөлөх нөхцөл хэвээр хадгалагдаж байгаа болно гэжээ.

Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагатай холбогдуулан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч ийн нэхэмжлэлтэй хариуцагч Эрдэнэт дулааны цахилгаан станц ТӨХК-д холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн тайлбар гаргасантай танилцаад дараах тайлбарыг гаргаж байна.

Нэхэмжлэлийн шаардлагын 1-рт Эрдэнэт Дулааны цахилгаан станцын гүйцэтгэх захирлын 2014 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн А/15 дугаар тушаалаар баталсан Эрдэнэт дулааны цахилгаан Станц ТӨХК-ийн ажиллагсдад үйлдвэрийн болон санхүүгийн үйл ажиллагааны үр дүнгээр жилийн үр дүнгийн шагналт цалин олгох журмын дагуу шагналт цалин авах боломжтой байсан гэж үзэж нэхэмжлэл гаргажээ. Уг шагналт цалин олгох боломжтой хугацаагаа 2018 оны 03 дугаар сараас 2019 оны 09 дүгээр сар хүртэлх хугацаанд ажиллаж байсан бол авах боломжтой гэж үндэслэлээ тодорхойлсон байна. 2019 оны 1 дүгээр сараас 12 дугаар сар хүртэлх шагналт цалинг олгох асуудал нь 2020 оны 01 дүгээр сард Компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцэгдэнэ.

Нэхэмжлэгч 2017 онд авах ёстой байсан шагналт цалинг уг журмын дагуу 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр тасалбар болгон шагналт цалин хөлсийг олгогдсон бөгөөд уг асуудлаар дахин маргах үндэслэлгүй байна.

2018 оны шагналт цалин хөлсийг уг журмын зохих эаалтуудыг хангасан тохиолдолд олгох бөгөөд уг журмын заалтын 1д Станцын захиргаа . Инженерийн албаны ажилтанд шагналт цалин тооцох үзүүлэлт 16 үзүүлэлтээр дүгнэж олгох бөгөөд нь 2018 оны 01 дүгээр сараас 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдөр хүртэл хугацаанд ажилласан байдал, цаг ашиглалт бүтээмж өгсөн үүрэг даалгаврын биелэлт хэрхэн гүйцэтгэсэн зэргийг дүгнүүлэн авах шагналг цалнн хөлс бөгөөд нэхэмжлэгч өнөөдрийг хүртэл дүгнүүлээгүй ба ажлын хамт олны тайлан хамгаалалтад түүний нэг ч ажил гүйцэтгэсэн байдал, бүтээмж, цаг ашиглалт дүгнэгдээгүй болно. Тухайн шагналт цалинг авах үндэслэл нь албан цех хамт олны тайлан хамгаалалтаар авсан дүнгээр тооцож олгогддог бөгөөд тэрээр 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрөөс хойш ажлын байраа орхин явахдаа ямар ч ажлыг хүлээлцээгүй, дүгнүүлээгүй байх тул шагналт цалинг олгох боломжгүй байна. Өөрөөр хэлбэл 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хүртэл ажлаа хийж байгаад өөрөө сайн дураар ажлын байраа орхин ажлаа хийгээгүй явсан байх ба уг нөхцөл байдалд нь захиргааны санаачлагаар ажлаас халсан боловч тушаалыг буруу гаргасан гэх үндэслэлээр ажилдаа эгүүлэн тогтоогдсон. Гэвч өөрийн санаачлагаар ажлын байраа орхин ажлаа огт дүгнүүлээгүй нь компанийн Төлөөлөн удирдах зөвлөлөөс тогтоосон шалгуурын дагуу олгогдох шагналт цалинг олгох асуудлыг шийдвэрлэх боломжгүй болгосон. Учир нь тухайн шагналт цалинг олгохын тулд Төлөөлөн удирдах зөвлөлөөс олгосон шалгуур үзүүлэлтийг хангасан байхыг шаардах бөгөөд ажиллаж байсан хугацаанд буюу 2018 оны 01 дүгээр сараас 2018 оны 01 дүгээр сараас 22-ны өдөр хүртэл ажиллахдаа Уг журмын 1-т заасан Станцын захиргаа, Инженерийн албаны шагналт цалин тооцох үзүүлэлт 16 үзүүлэлтийг хангаж ажиллаж байсан нь тогтоогдохгүй байх тул уг хугацаанд ажилласан ажлаа дээрх үзүүлэлтээр хангаж ажилласан эсэхээ дүгнүүлээгүй байх тул шагналт цалинг шийдвэрлэх боломжгүй байна. Мөн түүнд шагналт цалин олгох эсэхийг компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэргүйгээр шийдвэрлэх боломжгүй. Иймд дээрх ажилласан хутацаан дахь ажлаа энэхүү журамд заасан шалгуур үзүүлэлтээр дүгнүүлэх, шагналт цалинг бүрэн олгох боломжтой эсэхийг дүгнэх аттестачлал, удирдах байгууллагын мэргэжлийн шалгалтыг өгөх / жилд нэг удаа өгдөг/ ажлын цаг ашиглалтаа дүгнүүлж, шагналт цалинг авах эсэхээ шийдвэрлүүлэх боломжтой байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч хариуцагч -д холбогдуулан ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, жилийн үр дүнгийн урамшуулал 20 555 012 төгрөг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэл гаргажээ.

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 142/ШШ2019/00609 дугаартай шийдвэрээр нэхэмжлэгч ийг -ийн хуулийн зөвлөх, гэрээний мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн бөгөөд тухайн шүүхийн шийдвэрийн дагуу хариуцагч 2019 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн Б/199 дүгээр тушаалаар ийг уг ажилд нь эгүүлэн томилсон үйл баримт тогтоогдсон ба зохигчид энэ талаар маргаагүй.

Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2-т ажлаас үндэслэлгүйгээр халагдсан ажилтныг өмнө эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон ажил олгогч нь ажилтныг эгүүлэн авах үүрэгтэй гэж, 69 дүгээр зүйлийн 69.1-д энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан цалин хөлстэй тэнцэх олговор ...олгоно гэж тус тус зохицуулсан.

нь ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулахаар хариуцагчаас нэхэмжилсэн нь дээрх хуулийн заалттай нийцсэн гэж үзэхээр байна.

Нэхэмжлэгч нэг өдрийн дундаж цалин хөлсийг 57 332 төгрөг буюу ажилгүй байсан 300 хоногоор тооцвол 17 199 600 төгрөг болж байгаа гэснийг хариуцагч эс зөвшөөрч нэг өдрийн дундаж цалин хөлс 23 690, 18 549 төгрөг хэмээн өөр өөрөөр тайлбарлан маргасан.

2018 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 609 дүгээр шүүхийн шийдвэрээр ийн дундаж цалин хөлсийг 57 332 гэж тогтоосон.

Зохигчид ийн дундаж цалин хөлсний тухайд маргаантай байх ба шүүх нэхэмжлэгч ийн сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсийг тооцох боломжгүй байх тул / нэхэмжлэгч нийгмийн даатгалын дэвтрийг шүүхэд нотлох баримтаар ирүүлээгүй, 142/2018/00378/и индекстэй иргэний хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын дэвтэр нь баталгаажуулагдаагүй тул нотлох баримтаар үнэлэх боломжгүй / түүнийг ажилд томолсон 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн Б/173 дугаар тушаалд ийн үндсэн цалинг 838 853 төгрөгөөр тогтоосон байгааг үндэслэн, мөн нэхэмжлэгч үндсэн цалингаа 838 853 төгрөг гэж тодорхойлсон зэргээс нэхэмжлэгчийн 1 өдрийн цалинг 39 016 төгрөгөөр тогтоож / 838 853х21,5=39 016 / нийт ажилгүй байсан хугацааг 186 хоногоор тооцов.

Нэхэмжлэгч анхан шатны шүүхийн шийдвэр гарсан 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдрөөс ажил олгогчоос ажилд томилсон 2019 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэлх 300 хоногийн олговрыг гаргуулахаар шаардаж байгаа боловч тэрээр 2018 оны 04, 05, 11, 12, 2019 оны 1, 2, 3, 4 дүгээр саруудад ажил олгогч Авлигатай тэмцэх газраас 500 000 төгрөгний цалингийн нийгмийн даатгалын шимтгэлийг төлсөн үйл баримт нь 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 05/9619 тоот албан бичиг, Орхон аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн лавлагаагаар тогтоогджээ.

Иймд нэхэмжлэгчийг Авлигатай тэмцэх газарт ажиллаж, цалин хөлс авч байсан хугацаанд нь ажилгүй байсан хугацааны олговор олгохгүй, харин Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.-д заасныг баримтлан зөрүүтэй тэнцэх олговрыг олгох нь зүйтэй гэж үзэж, хариуцагчаас ийн ажилгүй хугацааны / 2018 оны 06 дугаар сарын 14-нөөс 07, 08, 09, 10 сар, 2019 оны 05, 06, 07, 08 сар, 09 / цалин хөлстэй тэнцэх олговорт 7 265 976 / 39 016₮х186 хоног/ төгрөг, Авлигатай тэмцэх газарт ажиллаж авсан цалин, хөлс 500 000 төгрөг, -нд ажиллаж авсан цалин, хөлс 838 853 төгрөгийн 8 сарын хугацааны зөрүү /838 853-500 000=338 853₮х8 сар/ 2 033 118 төгрөг, нийт 9 299 094 төгрөг гаргуулан нэхэмжлэгч т олгож шийдвэрлэв.

Нэхэмжлэлийн шаардлагаас жилийн үр дүнгийн шагналт цалин 3 355 412 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож болгож шийдвэрлэв.Үндэслэл нь нэхэмжлэгч -иас халагдсанаас хойш Авлигатай тэмцэх газарт ажиллаж байсан атлаа үндсэн цалин 838 853 төгрөгийг 4 сараар тооцож 3 355 412 төгрөг шаардсан нь үндэслэлгүй, нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлж чадаагүй байна.

Нэхэмжлэгч дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулахаар шаардлага гаргасан нь гомдлоор авч хэлэлцэх хэрэгт хамаарахгүй тул тэрээр улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхгүй гэж үзэж нэхэмжлэгчээс анхны гаргасан шаардлага болох 17 199 600 төгрөгт тохирох улсын тэмдэгтийн хураамж 243 948 төгрөгийг нөхөн гаргуулж төрийн санд оруулж, нэмэгдүүлсэн шаардлагад төлсөн 68 637 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 163 735 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор заав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, 117 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь :

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1., 69 дүгээр зүйлийн 69.1.-д заасныг баримтлан Эрдэнэтийн дулааны цахилгаан станц ТӨХК-аас ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 9 299 094 төгрөг гаргуулан нэхэмжлэгч т олгож, нийгмийн даатгалыг нөхөн төлүүлж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас 11 255 918 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., 58 дугаар зүйлийн 58.1.-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж 243 948 төгрөгийг нөхөн гаргуулж төрийн санд оруулж, нэмэгдүүлсэн шаардлагад төлсөн 68 637 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 163 735 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119.3-д заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

4.Шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-д зааснаар гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.ҮҮРИЙНТУЯА