Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 12 сарын 25 өдөр

Дугаар 142/ШШ2020/00013

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Үүрийнтуяа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: ******* нэхэмжлэлтэй

Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Согоот баг 6 хороолол 11 байр 34 тоотод байрлах  /регистрийн дугаар 4395131/,

Хариуцагч: *******,*******, Орхон аймаг Баян-Өндөр сум Согоот баг 6 хороолол 11 байр 34 тоотод оршин суух Торго овгийн Жамъяанмядагийн Гэрэлт-Од /регистрийн дугаар ФА76122570/,

Хариуцагч: *******,*******,*******,

Хариуцагч: *******,, нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 130 778 460,85 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагч , нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагч бөгөөд хариуцагч итгэмжлэгдсэн төлөөлөгч , түүний өмгөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Халиунаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Голомтбанк ХХК-ийн Орхон салбар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: нь 2018 оны 04-р сарын 25-ны өдөр Голомт банктай ЗГ4025104115 тоот Зээлийн гэрээ байгуулж 100,000,000 /Нэг зуун сая/ төгрөгийн Шуурхай зээлийг жилийн 30.0% /Гучин/ хувийн хүүтэй, 6 /Зургаан/ сарын хугацаатай авсан болно.

ЗГ4025104115 тоот Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах баталгаа болгож ЗБ4025104115 тоот Ипотекийн гэрээгээр Сундуй овогтой Энхболд /регистр: ФА65100716/, Эрдэнэчимэг овогтой Эрдэнэсувд /регистр:ФА86112406/ нарын өмчлөлийн Ү-2205027332 улсын бүртгэлийн дугаартай Нийслэлийн Баянгол дүүргийн 4-р хороо, Хатанбаатар магсаржав гудамж 19 байр, 76 тоот хаягт байршилтай 89.9 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг барьцаалсан.

II. Гэрээний үүргийн зөрчил

нь гадаад худалдааны чиглэлээр бизнес эрхэлдэг бөгөөд 2018 оны 03 дугаар сарын 27-нд Эрдэнэт үйлдвэр ХХК-тай байгуулсан түүхий резин-83 худалдах, худалдан авах 2018/10-21-96 тоот гэрээг санхүүжүүлэхэд зориулж Эргэлтийн хөрөнгийн /Шуурхай/ зээлийг авсан.Тус гэрээт ажлын төлбөрөө Эрдэнэт үйлдвэр ХХК-с авсан боловч, тодорхойгүй шалтгааны улмаас зээл төлөгдөхгүй байна. ЗГ4025104115 тоот зээлийн гэрээний 2.4-д заасны дагуу тохиролцсон зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж 2019 оны 03-р сарын 29, 2019 оны 05-р сарын 8-нд зээлийн хугацаа хэтэрсэн, зээлийн гэрээний хугацаа дууссан талаар анхааруулж зээлийн төлбөрийг төлөх тухай мэдэгдэл өгч, мөн утсаар байнга сануулсан боловч зээлээ төлөөгүй болно.

Барьцаалуулагчид нь ЗГ4025104115 тоот зээлийн гэрээний төлбөр төлөгдөхгүй байгааг удаа дараа сануулж байсан ба 2019 оны 5 дугаар сарын 10-ны өдөр зээлийн төлбөр төлөгдөхгүй тухай албан бичиг хүргүүлсэн.

Иймд ЗГ4025104115 дугаарт Зээлийн гэрээний үүрэг болох төлөх ёстой зээл, зээлийн хүүг гэрээнд заасан хугацаанд төлөхгүй байгаа тул барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нөхцөл үүсч ЗГ4025104115 тоот Зээлийн гэрээний 4.2-д заасны дагуу зээлийн гэрээг цуцлаж 4.3-д заасны дагуу Голомт банк уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.

Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-т Үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хуулъ буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд баръцааны зүйлийн унээс шаардлагаа хангуулах эрхтэй гэж, 158 дугаар зүйлийн 158.1-т Шаардах эрх үүссэн буюу үүргийн гүйцэтгэлийг хангах хугацаа өнгөрсөн тохиолдолд барьцааны зүшийг худалдах, бусад хэлбэрээр борлуулах замаар барьцаалагчийн шаардлагыг xангана,, гэж 174 дүгээр зүйлийн 174.1-т Ипотекийн шаардлагыг хангах хугацааг үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийг худалдахыг шаардах эрхтэй гэж тус тус заажээ. Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1, 158 дугаар зүйлийн 158.1, 174 дүгээр зүйлийн 174.1, Зээлийн болон Барьцааны гэрээнүүдэд заасныг үндэслэн дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд: ЗГ4025104115 тоот зээлийн гэрээний төлбөрт 130,778,460.85 /Нэг зуун гучин сая долоон зуун далан найман мянга дөрвөн зуун жаран төгрөг наян таван мөнгө/ төгрөгийг энэхүү нэхэмжлэлтэй холбогдуулан төлсөн улсын тэмдэгтийн хураамжийн төлбөр 811,842.3 /Найман зуун арван нэгэн мянга найман зуун дөчин хоёр төгрөг гурван мөнгө/ төгрөгийн хамтаар , -н хувьцаа эзэмшигч, захирал , хамтран бизнес эрхлэгч нараас гаргуулан Голомт банкинд олгож өгнө үү. ЗГ4025104115 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг ЗБ4025104115 тоот ипотекийн гэрээнд заасан барьцаа хөрөнгөөс хангуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч болон нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Голомт банк ХХК-ийн Орхон салбарын гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Банк -аас үндсэн зээлийн төлбөр 99 477 320,33 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Хүү гэж нэхсэн 20 084 283,77 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч үлдэх 6 084 283 төгрөг төлөхийг зөвшөөрөхгүй байгаа бөгөөд нэмэгдүүлсэн хүү 5 216 856,75 төгрөгөөс 2 216 856 төгрөг нийт 8 301 139 төгрөг төлөхийг зөвшөөрөхгүй. Мөн батлан даагч нараас төлбөр гаргуулахыг хүлээн зөвшөөрөхгүй. Иймд Голомт банк ХХК-ийн Орхон салбарын нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагаас 8 301 139 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч болон ын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ...нэхэмжлэлийн шаардлагаас үндсэн зээл 99 477 320 төгрөг, хүү 26 084 283 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 3 000 000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна.Банк торгуулийн төлбөр гэж нэхэмжилсэн байна.Энэ нь нэмэгдүүлсэн хүү байх, нэмэгдүүлсэн хүүгээс хуульд нийцсэн хэмжээгээр 3 000 000 төгрөгийг зөвшөөрье, харин 2 216 856 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.Энэ зээлийг авсан тул компаниас гаргуулахаар шийдвэрлэж өгнө үү гэв.

Хариуцагч хариуцагч бөгөөд хариуцагч итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: Иргэн би иргэн од 2014 оны 12 дугаар сарын 27-ны өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хүртэл увуулж цувуулаад 24 342 814 төгрөгийг зээлдүүлсэн. Мөн охин Эрдэнэсувд өөрийн 5 000 америк долларыг зээлдүүлсэн 2016 оны 06 дугаар сарын 09-ний өдөр. Ингээд 2018 оны 05 дугаар сард Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-тай түүхий резин нийлүүлэх гэрээ байгуулаад ирлээ. Банкнаас зээл авахад үл хөдлөх эд хөрөнгө хэрэгтэй байна гэсний дагуу би бид хоёр Голомт банкнаас 100 000 000 төгрөгийн зээлд Улаанбаатар хот Баянгол дүүрэгт байрлах 4 хорооны Орчлон 19 байрны 76 тоот 90 м.кв байраа барьцаанд тавьсан. Байраа барьцаанд тавихдаа наймааны ашгаас зээлдүүлсэн мөнгөнүүдээ бүрэн авах, барьцаанд тавьсан орон сууцыг зарж үрэгдүүлэхгүй байх зэрэг сайн, муу бүх зүйлийг ярьж тохирч байр орон сууцийг элдвийн болон зарж үрэгдүүлэх бэ дээ гэж амлалт өгч банкны барьцаанд тавьсан болно. Одоо энэ амлалт нь биелэгдэхгүй Голомт банкнаас авсан зээл нь төлөгдөхгүй болохоор банк арга буюу шүүхэд хандсан байна. Гэхдээ Голомт банкны бичсэн шиг бид хоёр банкны 100 000 000 төгрөгийг хамтарч бизнес хийж хувааж аваагүй ба 100 хувь энэ мөнгөө захиран өөрөө зарцуулсан. Бид хоёр тус тусынхаа компани дээрээ өөр өөрсдийн ажлаал хийдэг. 100 хувь энэ банкны зээлийг төлөх ёстой. Банкны зээл нь төлөгдөхгүй шүүхэд очсон үеэс эхлэн миний амьдралын хүнд үеүүд эхэлсэн. Танил дүүдээ итгэж байраа барьцаанд тавьсанаас болж гэр бүл, эхнэр хүүхдүүд, аав ээждээ гэнэт мулгуу, эргүүгээрээ дуудуулж, гэр бүлийн уур амьсгал гэнэт үгүй болж орон гэрээсээ хөөгдөөд явж байна. Энэ бүгдийг Ж.Гэрэл-Од дүүд бүгдийг хэлэхээр одоо төлнө гэсээр бүтэн нэг жил гаруй хугацаа өнгөрлөө. Энэхүү шүүхийн тайлбарт охин, С:Энхболд бид хоёрын бодол санаа хэлэх үг нэг болно гэжээ.

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Голомт банк ХХК-ийн Орхон салбар хариуцагч , ,,  нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 130 778 460,85 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 нь 100 000 000 төгрөгийн бизнесийн /эргэлтийн хөрөнгийн/ зээлийг жилийн 30 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатайгаар зээлж, 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Голомт банк ХХК-тай ЗГ4025104115 дугаартай зээлийн гэрээг байгуулжээ.

Уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар хариуцагч, нар 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Голомт банк ХХК-тай ипотекийн гэрээг байгуулсан байна.

Тодруулбал, хариуцагч , нар нь ЗБ4025104115 дугаартай ипотекийн гэрээгээр , нарын өмчлөлийн Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-2205027332 дугаартай Нийслэлийн Баянгол дүүргийн 4 хороо, Хатанбаатар магсаржав гудамжны 19 байрны 76 тоот 89,9 м.кв талбайтай, гурван өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг,

Хариуцагч нь БГ4025104115 дугаартай барьцааны гэрээгээр тус компани болон Эрдэнэт үйлдвэр ХХК хооронд байгуулсан №2018/10-21-96 тоот гэрээний дагуу олж авсан шаардах эрх, гэрээний орлого, төлбөрийн авлага болон тэдгээртэй холбоотой бусад эрхийн хамт тус тус барьцаалжээ.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид зээлдүүлэгч гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ., Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж заасны дагуу үүргийн гүйцэтгэлийг Голомт банк ХХК хариуцагчаас шаардах эрхтэй байна.

Хэрэгт авагдсан зээлийн гэрээгээр нэхэмжлэгч зээлийг зээлдэгч -нд олгосон байх ба нэхэмжлэгч зээлийн гэрээний үүргийг , захирал болон нараас шаардсан байна.

Харин үл хөдлөх хөрөнгийг барьцаалсан учраас түүнийг хариуцагчаар тодорхойлж нэхэмжлэлдээ дурдсан байна.

Зээлдэгч Голомт банк ХХК-иас нийт 100 000 000 төгрөгийн үндсэн зээлийг авсан байх ба үүнээс үндсэн зээл 99 477 320,33 төгрөг, зээлийн хүү 26 084 283,77 төгрөг, торгууль 5 216 856,75 төгрөг нийт 130 778 460,85 төгрөг төлөгдөөгүй нь тогтоогдож байгаа бөгөөд хариуцагч -ийн захирал  нь Голомт банк ХХК-иас 100 000 000 төгрөгийн бизнесийн зээлийг авсан, уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийг барьцаалсан гэдэгтэй маргаагүй, хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд ирүүлсэн.

Иймд Иргэний хуулийн 451, 453 дугаар зүйлд заасныг баримтлан , захирал оос зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 99 477 320 төгрөг, хүү 26 084 283 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 5 216 856 төгрөг, нийт 130 778 460 төгрөгийг нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Хариуцагч болон ын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд ...нэхэмжлэлийн шаардлагаас үндсэн зээл 99 477 320 төгрөг, хүү 26 084 283 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 3 000 000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна. Банк торгуулийн төлбөр гэж нэхэмжилсэн байна.Энэ нь нэмэгдүүлсэн хүү байх, нэмэгдүүлсэн хүүгээс хуульд нийцсэн хэмжээгээр 3 000 000 төгрөгийг зөвшөөрье, харин 2 216 856 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн тайлбар гаргасан боловч талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ нь хуульд нийцсэн, хүчин төгөлдөр гэрээ байх ба талуудын тохирсон хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээ хуульд харшлаагүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэстэй гэж үзлээ.

Харин шүүх хариуцагч , нарт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Учир нь нэхэмжлэгч 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн батлан даалтын гэрээг үндэслэн ыг хариуцагчаар татаж, түүнд холбогдуулан нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа боловч 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн БДГ4025104115-1 дугаартай батлан даалтын гэрээний 2.2.-д үүрэг гүйцэтгэгч нь зээлийн гэрээний дагуу зээл буцаан төлөх үүргээ биелүүлээгүй бол батлан даагч нь үүрэг гүйцэтгэгчтэй хамтран хариуцлага хүлээх бөгөөд үүрэг гүйцэтгэгч үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй, эсхүл үүргээ гүйцэтгэж чадахгүй нь илт тодорхой байвал үүрэг гүйцэтгүүлэгч үүрэг гүйцэтгэхийг батлан даагчаас шаардаж болно гэж заасан байна.

, захирал нь зээлийн гэрээний үүргээ гүйцэтгэж чадахгүй гэдэг нь тодорхойгүй, тогтоогдоогүй байх тул батлан даагч од зээл хариуцуулах боломжгүй, харин банкаас зээлийн гэрээний үүрэг шаардаагүй, түүнийг хариуцагчаар тодорхойлоогүй тул хариуцагч , нарт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно.

Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1.-д Үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй. 175 дугаар зүйлийн 175.1.-д Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана гэж тус тус заасан байна.

Талуудын хооронд байгуулагдсан барьцааны гэрээ нь хуульд заасан шаардлага хангасан, хүчин төгөлдөр гэрээ байх тул Голомт банк ХХК-ийн нэхэмжилсэн 130 778 460,85 төгрөгийг хариуцагч төлөөгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан дуудлага худалдаанд оруулж үнийн дүнгээс нэхэмжлэлийн шаардлагыг хангуулж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн БДГ4025104115 тоот барьцааны гэрээний дагуу ямар нэгэн шаардлага гаргаагүй болохыг дурьдав.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 811 842,3 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч , нараас 811 842,3 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Голомт банк ХХК-ны Орхон салбарт олгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1., 452 дугаар зүйлийн 452.1., 453 дугаар зүйлийн 453.1.-д заасныг баримтлан хариуцагч  /захирал /-с зээлийн гэрээний үүргийн төлбөр 130 778 460,85 төгрөгийг гаргуулж Голомт банк ХХК-ийн Орхон салбарт олгож, хариуцагч , нарт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Хариуцагч , нар нэхэмжлэгчид төлөх зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүргийн дүн 130 778 460,85 төгрөгийг сайн дураараа эс төлбөл Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1, 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар барьцааны зүйл болох Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-2205027332 дугаартай Нийслэлийн Баянгол дүүргийн 4 хороо, Хатанбаатар магсаржав гудамжны 19 байрны 76 тоот 89,9 м.кв талбайтай, гурван өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг эзэмших эрхийг албадан дуудлага худалдаанд оруулж үнийн дүнгээс нэхэмжлэлийн шаардлагыг хангасугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 811 842,3 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч  / захирал /-с 811 842,3 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2.-д заасныг баримтлан 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 6197 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээсүгэй.

5. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.6, Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д зааснаар үл хөдлөх хөрөнгийн албадан дуудлага худалдааг эрхлэн явуулахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-437 дугаар нээлттэй хорих ангид даалгасугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.ҮҮРИЙНТУЯА