Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 25

 

 

 

 

 

2020 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 207/МА2020/00025

 

 

******* ХХК-ийн Орхон салбарын

нэхэмжлэлтэй, хариуцагч Сэлэнгэ-Урал

ХХК, Ж.Гэрэлт-Од, С.Энхболд, Э.Эрдэнэсувд

нарт холбогдох иргэний хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч С.Уранчимэг даргалж, шүүгч Б.Баттөр, Б.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 142/ШШ2020/00013 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: ******* ХХК-ийн Орхон салбарын нэхэмжлэлтэй

Хариуцагч: *******, Ж.Гэрэлт-Од, С.Энхболд, Э.Эрдэнэсувд нарт холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 130.778.460.85 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нямаагийн гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Оргил, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нямаа, хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Энхболд, хариуцагчийн өмгөөлөгч Д.Оюун-Эрдэнэ, нарийн бичгийн дарга Э.Булгантамир нар оролцов.

Нэхэмжлэгч ******* ХХК-ийн Орхон салбар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

******* нь 2018 оны 04-р сарын 25-ны өдөр *******тай ЗГ4025104115 тоот Зээлийн гэрээ байгуулж 100,000,000 /Нэг зуун сая/ төгрөгийн Шуурхай зээлийг жилийн 30.0% /Гучин/ хувийн хүүтэй, 6 /Зургаан/ сарын хугацаатай авсан болно. ЗГ4025104115 тоот Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах баталгаа болгож ЗБ4025104115 тоот Ипотекийн гэрээгээр Сундуй овогтой Энхболд /регистр: ФА65100716/, Эрдэнэчимэг овогтой Эрдэнэсувд /регистр:ФА86112406/ нарын өмчлөлийн Ү-2205027332 улсын бүртгэлийн дугаартай Нийслэлийн Баянгол дүүргийн 4-р хороо, Хатанбаатар магсаржав гудамж 19 байр, 76 тоот хаягт байршилтай 89.9 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг барьцаалсан. ******* нь гадаад худалдааны чиглэлээр бизнес эрхэлдэг бөгөөд 2018 оны 03 дугаар сарын 27-нд Эрдэнэт үйлдвэр ХХК-тай байгуулсан түүхий резин-83 худалдах, худалдан авах 2018/10-21-96 тоот гэрээг санхүүжүүлэхэд зориулж Эргэлтийн хөрөнгийн /Шуурхай/ зээлийг авсан.Тус гэрээт ажлын төлбөрөө Эрдэнэт үйлдвэр ХХК-с авсан боловч, тодорхойгүй шалтгааны улмаас зээл төлөгдөхгүй байна. ЗГ4025104115 тоот зээлийн гэрээний 2.4-д заасны дагуу тохиролцсон зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж 2019 оны 03-р сарын 29, 2019 оны 05-р сарын 8-нд зээлийн хугацаа хэтэрсэн, зээлийн гэрээний хугацаа дууссан талаар анхааруулж зээлийн төлбөрийг төлөх тухай мэдэгдэл өгч, мөн утсаар байнга сануулсан боловч зээлээ төлөөгүй болно. Барьцаалуулагчид нь ЗГ4025104115 тоот зээлийн гэрээний төлбөр төлөгдөхгүй байгааг удаа дараа сануулж байсан ба 2019 оны 5 дугаар сарын 10-ны өдөр зээлийн төлбөр төлөгдөхгүй тухай албан бичиг хүргүүлсэн. Иймд ЗГ4025104115 дугаарт Зээлийн гэрээний үүрэг болох төлөх ёстой зээл, зээлийн хүүг гэрээнд заасан хугацаанд төлөхгүй байгаа тул барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нөхцөл үүсч ЗГ4025104115 тоот Зээлийн гэрээний 4.2-д заасны дагуу зээлийн гэрээг цуцлаж 4.3-д заасны дагуу ******* уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-т Үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хуулъ буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд баръцааны зүйлийн унээс шаардлагаа хангуулах эрхтэй гэж, 158 дугаар зүйлийн 158.1-т Шаардах эрх үүссэн буюу үүргийн гүйцэтгэлийг хангах хугацаа өнгөрсөн тохиолдолд барьцааны зүшийг худалдах, бусад хэлбэрээр борлуулах замаар барьцаалагчийн шаардлагыг xангана,, гэж 174 дүгээр зүйлийн 174.1-т Ипотекийн шаардлагыг хангах хугацааг үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийг худалдахыг шаардах эрхтэй гэж тус тус заажээ. Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1, 158 дугаар зүйлийн 158.1, 174 дүгээр зүйлийн 174.1, Зээлийн болон Барьцааны гэрээнүүдэд заасныг үндэслэн дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд: ЗГ4025104115 тоот зээлийн гэрээний төлбөрт 130,778,460.85 /Нэг зуун гучин сая долоон зуун далан найман мянга дөрвөн зуун жаран төгрөг наян таван мөнгө/ төгрөгийг энэхүү нэхэмжлэлтэй холбогдуулан төлсөн улсын тэмдэгтийн хураамжийн төлбөр 811,842.3 /Найман зуун арван нэгэн мянга найман зуун дөчин хоёр төгрөг гурван мөнгө/ төгрөгийн хамтаар *******, *******-н хувьцаа эзэмшигч, захирал Ж.Гэрэлт-Од, хамтран бизнес эрхлэгч С.Энхболд нараас гаргуулан *******инд олгож өгнө үү. ЗГ4025104115 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг ЗБ4025104115 тоот ипотекийн гэрээнд заасан барьцаа хөрөнгөөс хангуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч *******-ийн захирал Ж.Гэрэлт-Од шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Банк *******-аас үндсэн зээлийн төлбөр 99.477.320.33 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Хүү гэж нэхсэн 20.084.283.77 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч үлдэх 6.084.283 төгрөг төлөхийг зөвшөөрөхгүй байгаа бөгөөд нэмэгдүүлсэн хүү 5.216.856.75 төгрөгөөс 2.216.856 төгрөг, нийт 8.301.139 төгрөг төлөхийг зөвшөөрөхгүй. Мөн батлан даагч нараас төлбөр гаргуулахыг хүлээн зөвшөөрөхгүй. Иймд ******* ХХК-ийн Орхон салбарын нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагаас 8.301.139 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Энхболд шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Иргэн С.Энхболд би иргэн Ж.Гэрэлт-Одод 2014 оны 12 дугаар сарын 27-ны өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хүртэл увуулж цувуулаад 24.342.814 төгрөгийг зээлдүүлсэн. Мөн охин Эрдэнэсувд өөрийн 5.000 америк долларыг зээлдүүлсэн 2016 оны 06 дугаар сарын 09-ний өдөр. Ингээд Ж.Гэрэлт-Од 2018 оны 05 дугаар сард Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-тай түүхий резин нийлүүлэх гэрээ байгуулаад ирлээ. Банкнаас зээл авахад үл хөдлөх эд хөрөнгө хэрэгтэй байна гэсний дагуу С.Энхболд би Э.Эрдэнэсувд бид хоёр *******наас 100.000.000 төгрөгийн зээлд Улаанбаатар хот Баянгол дүүрэгт байрлах 4 хорооны Орчлон 19 байрны 76 тоот 90 м.кв байраа барьцаанд тавьсан. Байраа барьцаанд тавихдаа наймааны ашгаас зээлдүүлсэн мөнгөнүүдээ бүрэн авах, барьцаанд тавьсан орон сууцыг зарж үрэгдүүлэхгүй байх зэрэг сайн, муу бүх зүйлийг ярьж тохирч Ж.Гэрэлт-Од байр орон сууцийг элдвийн болон зарж үрэгдүүлэх бэ дээ гэж амлалт өгч банкны барьцаанд тавьсан болно. *******ны бичсэн шиг Ж.Гэрэлт-Од бид хоёр банкны 100 000 000 төгрөгийг хамтарч бизнес хийж хувааж аваагүй ба 100 хувь Ж.Гэрэлт-Од энэ мөнгөө захиран өөрөө зарцуулсан гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 142/ШШ2019/00013 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1., 452 дугаар зүйлийн 452.1., 453 дугаар зүйлийн 453.1.-д заасныг баримтлан хариуцагч ******* /захирал Ж.Гэрэлт-Од /-с зээлийн гэрээний үүргийн төлбөр 130.778.460.85 төгрөгийг гаргуулж ******* ХХК-ийн Орхон салбарт олгож, хариуцагч С.Энхболд, Э.Эрдэнэсувд нарт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч *******, Ж.Гэрэлт-Од нар нэхэмжлэгчид төлөх зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүргийн дүн 130.778.460.85 төгрөгийг сайн дураараа эс төлбөл Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1, 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар барьцааны зүйл болох Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-2205027332 дугаартай Нийслэлийн Баянгол дүүргийн 4 хороо, Хатанбаатар магсаржав гудамжны 19 байрны 76 тоот 89,9 м.кв талбайтай, гурван өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг эзэмших эрхийг албадан дуудлага худалдаанд оруулж үнийн дүнгээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 811.842,3 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч ******* / захирал Ж.Гэрэлт-Од /-с 811.842.3 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2.-д заасныг баримтлан 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 6197 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.6, Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д зааснаар үл хөдлөх хөрөнгийн албадан дуудлага худалдааг эрхлэн явуулахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-437 дугаар нээлттэй хорих ангид даалгаж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нямаа шүүхэд гаргасан давж заалдсан гомдолдоо:

Шүүх 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн хурлаараа *******ны Орхон салбарын нэхэмжлэлтэй *******-иас зээлийн төлбөрт 130.778.460.85 төгрөг гаргуулах тухай шаардлагатай хэргийг хянан хэлэлцээд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдлээ. Нэхэмжлэлийн шаардлагаас үндсэн зээл, зээлийн хүүг төлөхийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд нэмэгдүүлсэн хүүгээс 2.216.856 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм. Учир нь гэвэл Иргэний хуулийн 452-р зүйлийн 452.2-т: зааснаар нэмэгдүүлсэн хүүг үндсэн хүүгийн 20%-иас хэтрүүлж болохгүй гэсэн байхад 2.216.856 төгрөгийг хасаж тооцох учиртай байлаа. 100.000.000 төгрөгийн сарын хүү 2.500.000 төгрөг 6 сард бодоход 15.000.000 төгрөг болж байгаа юм. Хугацааны хүү 15.000.000 төгрөгийн 20% нь 3.000.000 төгрөг болж байгаа учир энэ төлбөрийг төлөх учиртай. Иймд Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 142/ШШ2020/00013 дугаар шийдвэрт нэхэмжлэлийн шаардлагаас 2.216.856 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг оруулж өгнө үү? гэжээ.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч ******* ХХК-ийн Орхон салбар нь хариуцагч *******, Ж.Гэрэлт-Од, С.Энхболд, Э.Эрдэнэсувд нарт холбогдуулан Зээлийн гэрээний үүрэгт 130.778.460.85 төгрөг гаргуулах, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, Хатанбаатар, Магсаржавын гудамж 19 дүгээр байр 76 тоот 89.9 м2 гурван өрөө орон сууцийг зээлийн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэл гаргасан ба хариуцагч Ж.Гэрэлт-Од ... зээлийн хүү 6.084.283 төгрөг, торгуулийн хүү 2.216.856 төгрөгийг тус тус төлөхгүй гэх тайлбар, хариуцагч С.Энхболд ... зээлийг хариуцагч Ж.Гэрэлт-Од авч өөрөө захиран зарцуулсан, бид хоёр хамтарч бизнес хийх гэж зээлийг хувааж аваагүй, Ж.Гэрэлт-Од өөрөө зээлийг хариуцан төлөх ёстой ... гэх тайлбар гаргаж, мэтгэлцсэн байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, хариуцагч С.Энхболд, Э.Эрдэнэсувд нарт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хариуцагч ******* 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 100.000.000 төгрөгийн Шуурхай зээлийг жилийн 30 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай авч зээлийн хугацаанд үндсэн зээл, зээлийн хүүгийн төлбөрт нийт 18.399.392 төгрөг төлж, үндсэн зээл 99.477.320.33 төгрөг төлөх зээлийн гэрээнд заасан үүргээ зөрчсөн байна.

Нэхэмжлэгч *******ны Орхон салбар нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ ...хариуцагч зээлийн төлбөрийг төлөхгүй 319 хоног хэтрүүлсэн тул хүүний төлбөр 26.084.283 төгрөг, торгуулийн төлбөр 5.213.856 төгрөг төлөхөөр байгаа... гэж тодорхойлсон байх ба зээлийн хүүгийн төлбөр, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг хэрхэн тооцсон талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Оргил нь шүүх хуралдааны шатанд Банкны хүү бодох аргачлал, хүү, шимтгэл, хураамжийн мэдээллийн ил тод байдлын журам-д заасны дагуу торгуулийн хүүг тооцсон гэж тайлбар, үндэслэлээ нотолж чадаагүй байна.

Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-д Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно гэж заасны дагуу талууд зээлийн гэрээнд нэмэгдүүлсэн хүүг тооцохоор заасан байх тул хариуцагчийн зөвшөөрсөн хэмжээгээр нэмэгдүүлсэн хүүг гаргуулах нь зүйтэй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нямаагийн ... нэмэгдүүлсэн хүүг хасаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү?... гэх давж заалдсан гомдлыг хүлээн авч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох торгуулийн хүү 2.216.856 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2. дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 142/ШШ2020/00013 дугаар шийдвэрийн 1 дэх заалтыг ... Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1., 452 дугаар зүйлийн 452.1., 453 дугаар зүйлийн 453.1.-д заасныг баримтлан хариуцагч ******* /захирал Ж.Гэрэлт-Од /-с зээлийн гэрээний үүргийн төлбөр 130.778.460.85 төгрөгийг гаргуулж ******* ХХК-ийн Орхон салбарт олгож, хариуцагч С.Энхболд, Э.Эрдэнэсувд нарт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож ... гэснийг ... Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1., 452 дугаар зүйлийн 452.1., 453 дугаар зүйлийн 453.1.-д заасныг баримтлан хариуцагч ******* /захирал Ж.Гэрэлт-Од /-с зээлийн гэрээний үүргийн төлбөр 128.561.604 төгрөгийг гаргуулж ******* ХХК-ийн Орхон салбарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2.216.856 төгрөг болон хариуцагч С.Энхболд, Э.Эрдэнэсувд нарт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Шийдвэрийн 3 дахь заалтыг ... Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 811.842,3 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч ******* / захирал Ж.Гэрэлт-Од /-с 811.842.3 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай ... гэснийг ... Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 811.842,3 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч ******* /захирал Ж.Гэрэлт-Од/-оос 800.758 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай ... гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нямаагийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 50.420 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.УРАНЧИМЭГ

ШҮҮГЧИД Б.БАТТӨР

Б.ОЮУНЦЭЦЭГ