Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 10 сарын 20 өдөр

Дугаар 142/ШШ2020/01234

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Үүрийнтуяа даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: *******,*******,*******, Орхон аймаг,*******,*******-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******,*******,*******,,*******,-д холбогдох Орхон аймаг,*******, Хүрэнбулаг баг 11-р хороолол 80-р байр 13 тоот 2 өрөө /42.5 м.кв/,,*******, Хүрэнбулаг сум 11-р хороолол, 80-р байр 11 тоот 1 өрөө /32м.кв/ орон сууцнуудын өмчлөгчөөр тогтоолгож, хариуцагчаас дээрхи орон сууцнуудын бичиг баримтыг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч , нэхэмжлэгчийн өмгөөлөгч , бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ариунсайхан нар оролцов.

  ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие нь 2017.10.25-ны өдөр иргэн Орон сууц захиалан бариулах тухай" гэрээ хийж******* Хүрэнбулаг багийн Г хэсэгт байрлах 40-н айлын орон сууцны барилгаас 11 тоот 32мкв 1 өрөө мөн 2018.07.09-ны өдөр Орон сууц захиалан бариулах гэрээ байгуулж 13 тоот 42,5мкв 2 өрөө байруудыг худалдаж авахаар болсон. 2018.10.01-ний өдөр гэхэд дээрх байрнуудын үлдэгдэл төлбөр мөнгийг 100% бүрэн төлж барагдуулж байрнууддаа нүүж орж өдийг хүртэл буюу 1 жил 7 сар амьдарч байна. Уг хугацаанд барилга гүйцэтгэгч болох О.Хишигжаргал нь:

1.Гэрээний үүргийн дагуу өмчлөх эрхийг нотлох холбогдох бичиг баримтыг захиалагч талд шилжүүлээгүй.

2.Захиалагч талтай зөвлөлдөн асуухгүйгээр 40-н айлын орон сууцны барилгаа Төрийн банкны барьцаанд тавьсан.

3.Төрийн банкнаас байрныхаа гэрчилгээ авах эрхүүдийг чөлөөлж авч байсан ч миний худалдан авсан 11 номер, 13 номерын байрыг одоо болтол чөлөөлж аваагүй банкны барьцаанд хэвээр үлдээсэн.

4.Бусдад зарагдаагүй орон сууцуудыг бартерын байр зарагдсан байр гэж хэлэн банкнаас чөлөөлөн авч зарсан.

Гүйцэтгэгч тал болох иргэн О.Хишигжаргалын уг үйлдлүүд нь захиалагч талд эрсдэлтэй байдал үүсгэж байна гэж үзэж байна.

Иймд гүйцэтгэгч тал болох иргэн Оюунцэрэн овогтой Хишигжаргалаар******* Хүрэнбулаг баг 11-р хороолол 80-р байр 13 тоот 2 өрөө /42,5мкв/,******* Хүрэнбулаг баг 11-р хороолол 80-р байр 11 тоот 1 өрөө /32мкв/ орон сууцнуудын өмчлөх эрхийг нотлох холбогдох бичиг баримтыг захиалагч тал болох иргэн надад гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: ...Нэхэмжлэгч миний бие иргэн холбогдуулан Орхон аймаг******* Хүрэнбулаг баг 11-р хороолол 80-р байр 13 тоот 2 өрөө /42,5мкв/,******* Хүрэнбулаг баг 11-р хороолол 80-р байр 11 тоот 1 өрөө /32мкв/ орон сууцнуудын өмчлөх эрхийг нотлох холбогдох бичиг баримтыг захиалагч тал болох иргэн надад гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан билээ.

Одоо нэхэмжлэлийн шаардлага дээрээ нэмж******* Хүрэнбулаг баг 11-р хороолол 80-р байр 13 тоот 2 өрөө /42,5мкв/,******* Хүрэнбулаг баг 11-р хороолол 80-р байр 11 тоот 1 өрөө /32мкв/ орон сууцнуудын өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлэн гаргаж байна. Учир нь нэхэмжлэгч миний бие хариуцагчтай байгуулсан гэрээний дагуу үүргээ бүрэн биелүүлж, орон сууцнуудын үнийг бүрэн төлсөн тул өмчлөгчөөр тогтоолгох үндэслэлтэй байна.

Үндсэн нэхэмжлэл болон нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэн******* Хүрэнбулаг баг 11-р хороолол 80-р байр 13 тоот 2 өрөө /42,5мкв/,******* Хүрэнбулаг баг 11-р хороолол 80-р байр 11 тоот 1 өрөө /32мкв/ орон сууцнуудын өмчлөгчөөр намайг тогтоож, эдгээр орон сууцнуудын өмчлөх эрхийн бичиг баримтыг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ганзориг шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...Тус шүүхэд хянагдаж буй нэхэмжлэлтэй холбогдох иргэний хэрэгт хариуцагчийн олгосон итгэмжлэлийн дагуу түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа ба тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад дурдсан орон сууцыг биет байдлаар нь түүнд хүлээлгэн өгсөн. Одоо өөрөө тус орон сууцандаа амьдарч байгаа болно. Өмчлөх эрхийн бичиг баримтын хувьд одоогоор гаргаж өгөх боломжгүй гэж нэхэмжлэгчид хэлсэн байх ба нэхэмжлэгчийн хувьд гаргаж буй нэхэмжлэлийн шаардлага нь шууд биелүүлэх боломжгүй шаардлага байна. Иймээс уг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Төрийн банк ХХК шүүхэд гаргасан тайлбартаа: О.Хишигжаргал, В.Баттулга нар нь 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдөр зээлийн гэрээ байгуулж 800 000 000 төгрөгийн зээлийг 36 сарын хугацаатай, жилийн 26,4 хувийн хүүтэйт 40 айлын орон сууц барьж ашиглалтанд оруулах зориулалтаар зээл авсан.Одоогийн байдлаар зээлдэгч нар нь зээлээ төлж дуусаагүй хугацаа хэтэрсэн тул зээлийг бүрэн төлж дууссан тохиолдолд барьцаа хөрөнгүүдийг бүрэн чөлөөлөх боломжтой. Эсвэл иргэн нэхэмжлэлийн дагуу Ү-21010221524, Ү-21010221531 улсын бүртгэлийн дугааруудтай орон сууцуудыг 127 806 000 төгрөгийг зээл, зээлийн хүүд төлсөн тохиолдолд барьцаа хөрөнгөөс чөлөөлөх боломжтой гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч  нь хариуцагч холбогдуулан Орхон аймаг,*******, Хүрэнбулаг баг 11-р хороолол 80-р байр 13 тоот 2 өрөө /42.5 м.кв/,,*******, Хүрэнбулаг сум 11-р хороолол, 80-р байр 11 тоот 1 өрөө /32м.кв/ орон сууцнуудын өмчлөгчөөр тогтоолгож, хариуцагчаас дээрхи орон сууцнуудын бичиг баримтыг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Нэхэмжлэгч , хариуцагч О.Хишигжаргал нарын хооронд 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдөр орон сууц захиалан бариулах тухай гэрээ, мөн 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдөр 17 дугаартай орон сууц захиалан бариулах тухай гэрээ тус тус байгуулагдсан байна.

2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн орон сууц захиалан бариулах тухай гэрээгээр гүйцэтгэгч О.Хишигжаргал нь Орхон аймаг,*******, Хүрэнбулаг сум 11-р хороолол, 80-р байр 11 тоот 32м.кв талбай 1 өрөө орон сууцыг 2018 оны 1 дүгээр улиралд барьж ашиглалтанд оруулан захиалагч д хүлээлгэн өгөх, захиалагч орон сууцны үнэ 48 000 000 төгрөгийг төлөхөөр,

2018 оны 07 дугаар сарын 09-ний өдөр 17 дугаартай орон сууц захиалан бариулах тухай гэрээгээр гүйцэтгэгч О.Хишигжаргал нь Орхон аймаг,******* Хүрэнбулаг баг 11-р хороолол 80-р байр 13 тоот 42,5мкв талбайтай 2 өрөө орон сууцыг 2018 оны 3 дугаар улиралд барьж ашиглалтанд оруулан захиалагч д хүлээлгэн өгөх, захиалагч орон сууцны үнэ 50 000 000 төгрөгийг төлөхөөр тус тус тохиролцсон байна.

Зохигчдын хооронд орон сууц худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-д зааснаар худалдах, худалдан авах гэрээ нь бусдын өмчлөлд хөрөнгө шилжүүлэх гэрээний үүрэгт хамаарах тул О.Хишигжаргал нь д 2 орон сууцыг шилжүүлэх, өмчлөх эрхийг шилжүүлэх үүрэгтэй.

Нэхэмжлэгч  гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж,*******, Хүрэнбулаг сум 11-р хороолол, 80-р байр 11 тоот 32м.кв талбай 1 өрөө орон сууцы үнэ 48 000 000 төгрөгийг 2017 оны 10 дугаар сарын 25-нд 4 000 000 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 07-нд 12 000 000 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 22-нд 8 000 000 төгрөг, 2018 оны 06 дугаар сарын 11-нд 24 000 000 төгрөгийг тус тус төлж,

Орхон аймаг,******* Хүрэнбулаг баг 11-р хороолол 80-р байр 13 тоот 42,5мкв талбайтай 2 өрөө орон сууцы үнэ 50 000 000 төгрөгийг 2018 оны 07 дугаар сарын 09-нд 30 000 000 төгрөг, 2018 оны 10 дугаар сарын 01-нд 10 000 000 төгрөг, 2018 оны 10 дугаар сарын 21-нд 10 000 000 төгрөгийг тус тус төлж дуусгасан болох нь нэхэмжлэгчийн тайлбар, ХХБанкны орлогын ордеруудаар тогтоогдож байна.

Хариуцагч нь дээрхи 2 орон сууцыг бодитойгоор д шилжүүлсэн боловч өмчлөх эрхийг шилжүүлээгүй, уг орон сууцнуудыг барьцаалж Төрийн банк ХХК-иас 800 000 000 төгрөгийн зээлийг авсан болох нь 12/18/-18 тоот зээлийн гэрээ, 12/18-19 тоот барьцааны гэрээгээр нотлогдож байгаа.

Нэхэмжлэгчийн хүсэлтээр Төрийн банк ХХК-ийг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан ба гуравдагч этгээдийн зүгээс ...одоогийн байдлаар зээлдэгч нар нь зээлээ төлж дуусаагүй хугацаа хэтэрсэн тул зээлийг бүрэн төлж дууссан тохиолдолд барьцаа хөрөнгүүдийг бүрэн чөлөөлөх боломжтой. Эсвэл иргэн нэхэмжлэлийн дагуу Ү-21010221524, Ү-21010221531 улсын бүртгэлийн дугааруудтай орон сууцуудыг 127 806 000 төгрөгийг зээл, зээлийн хүүд төлсөн тохиолдолд барьцаа хөрөнгөөс чөлөөлөх боломжтой гэсэн тайлбар гаргасан.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ...хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагад дурьдсан 2 орон сууцны өмчлөгч мөн эсэх талаар маргадаггүй боловч улсын бүртгэлийн бичиг баримттай холбоотой нэхэмжлэлийн шаардлагатай маргаж байгаа гэсэн тайлбар гаргасан.

Худалдагч О.Хишигжаргал нь худалдах, худалдан авах гэрээний дагуу орон сууцны үнийг шилжүүлэн авсан учраас биет байдлыг доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагч өмчлөлд шилжүүлэх үүрэгтэй.

Иймд нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэн, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140 400 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн шүүх хуралдаанд хариуцагч өмгөөлөгч авах хүсэлт гаргасан тул эрхийг нь хангаж хүсэлтийнх нь дагуу хуралдаан хойшлуулсан, 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн хурлын товыг 2020 оны 10 дугаар сарын 16-нд утсаар мэдэгдсэн, мөн 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдөр шүүгчийн туслахтай ирж уулзах үед нь мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3.-д заасныг баримтлан хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авсан шүүгчийн захирамжийг энэ хэрэгт давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд хэвээр байхыг дурьдав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1.   Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1., 243 дугаар зүйлийн 243.1.-д заасныг баримтлан нэхэмжлэгч ,*******, Хүрэнбулаг сум 11-р хороолол, 80-р байр 11 тоот 32м.кв талбай 1 өрөө орон сууц,,******* Хүрэнбулаг баг 11-р хороолол 80-р байр 13 тоот 42,5мкв талбайтай 2 өрөө орон сууцыг тус тус өмчлөх эрхтэй болохыг тогтоож, дээрхи орон сууцнуудын өмчлөх эрхийн гэрчилгээг өмчлөлд шилжүүлэхийг хариуцагч даалгасугай.

2.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2.-д зааснаар 2020 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 4100 дугаар шүүгчийн захирамжийг энэ хэрэгт давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд хэвээр байлгасугай.

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1.-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140 400 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 140 400 гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

4.   Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.ҮҮРИЙНТУЯА