Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 07 сарын 22 өдөр

Дугаар 142/ШШ2019/00914

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Ариунцэцэг даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Б.А

Хариуцагч:ОАШШГГ

Албадан дуудлага худалдаа явуулах ажиллагааг 6 сарын хугацаагаар хойшлуулах тухай иргэний хэргийг 2019 оны 06 дугаар сарын 19ий өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.А , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Г , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.О нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.А шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний өмч болох Орхон аймгийн Баян-Өндөр сумын Х баг 4-р хороолол 1 -р байр 21 тоот Ү-*** улсын бүртгэлийн дугаартай 4 өрөө орон сууцыг Улаанбаатар хотын МЭ ББСБ-ийн 55.4 сая төгрөгний зээлийн барьцаанд өр төлбөр барагдуулахаар Орхон аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн албадан дуудлага худалдаа явуулах мэдэгдэлийг шийдвэр гүйцэтгэгч Ч.Г утсаар холбогдож өгсөн. Гэвч би дараахь үндэслэлээр дуудлага худалдаа явуулахыг үл зөвшөөрч, дуудлага худалдаа явуулах ажиллагааг 6 сарын хугацаагаар хойшлуулж өгнө үү гэсэн хүсэлт гаргаж байна.

Үүнд: Анх Орхон аймгийн Баян-Өндөр сумын Х баг 4-р хороолол 1 -р байр 21 тоот 4 өрөө орон сууцыг бид 115 сая төгрөгөөр үнэлснийг мөн Улаанбаатар хотын МЭ ББСБ-ын үнэлгээтэй тохирч байгаа гэж ШШГА-ны шийдвэр гүйцэтгэгч Ч.Г надад хэлж зөвшөөрсөн боловч одоо дуудлага худалдаанд 115 сая төгрөгний 80 хувь буюу 80.5 сая төгрөгөөр дуудах гэж байгааг үл зөвшөөрч байгаа тул мэргэжлийн шинжээчээр үнэлүүлж өгнө үү.

Орхон аймгийн Баян-Өндөр сумын Х баг 4-р хороолол 1 -р байр 21 тоот 4 өрөө орон сууцыг өмчлөгч Б.А миний бие, хамтран эзэмшигч нь миний охин 1991 онд төрсөн Намжилсүрэнгийн Санчирмаа юм. Тэрээр одоо АНУ-ын Өмнөд Миссипигийн Их сургуульд суралцаж байгаа, түүний эрх ашиг хөндөгдөнө. Мөн холбогдож санал авах боломжгүй хугацаанд дуудлага худалдаа явуулах болоод байна. Орхон аймгийн Баян-Өндөр сумын Х баг 4-р хороолол 1 -р байр 21 тоот 4 өрөө орон сууцыг хэт багаар үнэлж албадан дуудлага худалдаа явуулах ажиллагааг хийх нь миний болон надтай хамт амьдардаг том охин 21 настай Н.Бямба-Эрдэнэ, 22 настай Н.Санчирмаа, 11 настай Н.Нинжбадгар нарын эрх ашиг хөндөгдөж 55.4 сая төгрөгийн өрөнд дор хаяж 115 сая төгрөгний үнэтэй 4 өрөө орон сууцаа өгөх болоод байна. Ийм Иргэний хуулийн 11 6.2.1, 11 6.2.3-д зааснаар албадан дуудлага худалдаа явуулах ажиллагааг 6 /зургаан/ сарын хугацаагаар хойшлуулж өгнө үү. Миний бие газар тариалан эрхэлдэг бөгөөд ургац хураан аваад төлбөр тооцоогоо барагдуулах боломжтой гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Г  шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2011 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 1108 дугаар шийдвэрээр Б.А аас 55 21 0 140 төгрөг гаргуулж МЭ ББСБ-д олгохоор шийдвэрлэсэн. Төлбөр төлөгч Б.А нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад буюу 2018 оны 11 дүгээр сарын 12-нд тус газарт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1-т заасны дагуу барьцаалбартай үл хөдлөх эд хөрөнгийг өөрөө бие даан худалдан борлуулах сарын хугацааг олгох хүсэлт гаргасан ба уг хүсэлтийг хүлээн авч хүсэлтийн дагуу шийдвэрлэж өгсөн. Төлбөр төлөгч Б.А нь уг хугацаанд төлбөрийг барагдуулаагүй болно. Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.3-т заасны дагуу дур мэдэн, эсхүл хууль бусаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг зогсоох, түдгэлзүүлэхийг хориглосон байх тул төлбөр төлөгч Б.А ын гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Манайхаас 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 1509 дугаартай мэдэгдлийг шуудангаар хүргүүлж өөрт нь танилцуулсан байдаг. Иргэний хуулийн 11 1.1-т Дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож үнэ тогтооно гэж заасан. Талууд 115 сая төгрөг дээр тохиролцсон. Манайх 115 сая төгрөгийн 1 0 хувиар тооцож 80 500 000 төгрөгөөр анхны дуудлага худалдаа явуулсан. Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1-т заасны дагуу мэдэгдлийг хүлээн авснаас хойш өөрийн хөрөнгийг бие даан худалдан борлуулах тухай санал ирүүлж болно гэж заасан. Гэтэл ямар нэгэн үнийн санал ирүүлээгүй. 2018 оны 11 дүгээр сарын 12-нд тус газарт хүсэлт гаргасан байдаг. Миний бие Ү-*** улсын бүртгэлийн дугаартай 4 өрөө орон сууцыг дуудлага худалдаагаар худалдан борлуулах мэдэгдлийг 2018 оны 11 дүгээр сарын 01 -ны өдрийн 15 цаг орчим хүлээн авсан. Тус эд хөрөнгийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1-т заасны дагуу өөрийн биеэр худалдан борлуулах хүсэлтэй байгаа тул 1 сарын хугацаа олгож өгнө үү гэсэн хүсэлт гаргасны дагуу манай байгууллага хүсэлтийг хангаж дуудлага худалдааг 1 сараар хойшлуулж өгсөн. Манай байгууллагаас хугацаа олгосон. Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн тухай хуулийн 61 дугаар зүйлд заасны дагуу нэхэмжлэгч буюу төлбөр авагч нь хүсэлт гаргасан тохиолдолд хүсэлтийг хүлээн авч төлбөр төлөгчид 6 сарын хугацаа олгох боломжтой. Энэ заалт нь төлбөр төлөгчид хамаарахгүй. Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.3-т заасны дагуу дур мэдэн, эсхүл хууль бусаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг зогсоох, түдгэлзүүлэхийг хориглосон тул төлбөр төлөгч Б.А ын гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүх зохигчдын тайлбар болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.А нь Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-431 дугаар нээлттэй хорих ангид холбогдуулан албадан дуудлага худалдаа явуулах ажиллагааг 6 сарын хугацаагаар хойшлуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Г нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч мэтгэлцэж байна.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2011 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 142/ШШ2011 /01108 дугаар шийдвэрээр хариуцагч Б.А аас 54 838 000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжинд 432 140 төгрөг нийт 55 21 0 140 төгрөг гаргуулж нэхэмжлэгч МЭ  ББСБ-д олгохоор шийдвэрлэж, шийдвэр хүчин төгөлдөр болсон байна.

Дээрхи төлбөрийг гаргуулахаар нэхэмжлэгч МЭ  ББСБ нь шүүхэд хүсэлт гаргасны дагуу тус шүүхийн шүүгчийн 2011 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 142/ШЗ2011 /*** 1 дугаартай шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамж гарч 1064 дугаартай шүүхийн гүйцэтгэх хуудсыг олгожээ.

МЭ  ББСБ нь 2011 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүсэлт гаргаснаар мөн өдөр 3 дугаартай Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол гарч, энэ өдрөөс эхлэн гүйцэтгэхийг 52 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч Ч.Г д зөвшөөрсөн байна.

Шийдвэр гүйцэтгэгч Ч.Г 2011 оны 12 дугаар сарын 26-ны өдөр шүүхийн шийдвэр биелүүлэх тухай мэдэгдэлийг төлбөр төлөгч Б.А д мэдэгдсэн бөгөөд эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг 2018 оны 02 дугаар сарын 15-ны өдөр үйлдсэн, 2018 оны 03 дугаар сарын 19-ний өдөр эд хөрөнгө хураах тухай тогтоол гардуулж, 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдөр шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдлийг тус тус хүргүүлсэн, Б.А Орхон аймгийн Баян-Өндөр сумын Х баг 4-р хороолол, 1 -р байр, 21 тоот Ү-*** улсын бүртгэлийн дугаартай, 4 өрөө орон сууцаа 115 000 000 төгрөгөөр, МЭ  ББСБ нь 110 000 000 төгрөгөөр үнэлсэн саналыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-431 дугаар нээлттэй хорих ангид ирүүлсэн болох нь хэрэгт нотлох баримтаар судалсан Б.А д холбогдох 3 дугаартай шийдвэр гүйцэтгэлийн хувийн хэргийн материалаар нотлогдож байна.

Шүүхийн шийдвэр гарч, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хийгдэж байсан эсэх талаар болон албадан дуудлага худалдаа явуулах мэдэгдлийг хүлээн авсан эсэх талаар зохигчид маргаагүй, Б.А нарын хамтран өмчлөлийн Орхон аймгийн Баян-Өндөр сумын Х баг 4-р хороолол, 1 -р байр, 21 тоот Ү-*** улсын бүртгэлийн дугаартай, 4 өрөө орон сууцыг албадан дуудлага худалдаагаар 80 500 000 төгрөгөөр худалдахаар болсон тул хамтран өмчлөгчийн эрх, ашиг сонирхол хөндөгдөнө гэж шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна.

Нэхэмжлэгч Б.А нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн байгууллага надад холбогдуулан 200 гаран сая төгрөгийн өр барагдуулахаар ажиллагаа хийгдэж байгаа. Би газар тариалан эрхэлдэг. Санхүүгийн хувьд хүнд байдалд байгаа. Хамтран зээлдэгчээр охин маань орсон. Охин маань гадаадад байгаа. Компаний нэр дээр газар тариалан эрхэлдэг газрууд байгаа. Тэр газар дээр тариалалт хийгээд зарим нэг аж ахуйн нэгжүүд надад туслахаар болсон. Тариалалт хийгээд ургац хураачихвал өрөө төлж барагдуулна. Тиймээс дуудлага худалдаа явуулахыг үл зөвшөөрч, дуудлага худалдаа явуулах ажиллагааг 6 сарын хугацаагаар хойшлуулж өгнө үү... гэж нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч түүний үндэслэлийг нотлосон нотлох баримтыг шүүхэд бүрдүүлэн гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй гэж үзнэ.

Тодруулбал: хэрэгт Эрх ХХК-ний улсын бүртгэлийн болон газар эзэмших эрхийн гэрчилгээний хуулбарыг ирүүлсэн байх боловч Булган аймгийн Бугат болон Орхон сумын нутаг дэвсгэрт байрлах өөрийн эзэмшлийн талбай дээр тариа болон төмс, хүнсний ногоо тариалсан эсэх, орон сууцаа худалдан борлуулах оролдлого хийж байсан эсэх, хамтран өмчлөгч охин Н.Санчирмаагаас санал авсан эсэх нь тодорхойгүй, өмчлөгчийн хувийн болон эдийн засгийн харилцаа холбоо нотлогдохгүй байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газраас Б.А тай холбоотой бусад гүйцэтгэлийн хувийн хэргийн материалыг гаргуулах нь энэ хэрэгт ач холбогдолгүй бөгөөд өөр бусад гүйцэтгэлийн ажиллагаа хийгдэж байгаа эсэх, 200 000 000 гаруй төгрөгийн төлбөр төлөгдөх эсэх талаар хариуцагчийн төлөөлөгч Ч.Г маргаагүй. Төлбөр төлөгч, төлбөр авагч нар үл хөдлөх эд хөрөнгийн үнийн дүнд маргаагүй бөгөөд төлбөр төлөгч Б.А ын шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газарт ирүүлсэн үнэлгээг үндэслэн 115 000 000 төгрөгийн 1 0 хувь болох 80 500 000 төгрөгөөр тооцож дуудлага худалдааны үнийг тогтоосон байх тул шинжээчээр үнэлгээ хийлгүүлэх шаардлагагүй гэж дүгнэсэн болно.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.-д шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх үндэслэл нь хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр, хуульд заасан тохиолдолд бусад байгууллага, албан тушаалтны шүүхээр баталгаажуулсан шийдвэр байна гэж заасан бөгөөд шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй. Нөгөөтэйгүүр нэхэмжлэгч Б.А нь 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр албадан дуудлага худалдаа явуулах ажиллагааг 6 сарын хугацаагаар хойшлуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 6 сарын хугацаа болсон болохыг дурдах нь зүйтэй.

Иймд нэхэмжлэгч Б.А ын Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-431 дугаар нээлттэй хорих ангид холбогдуулан гаргасан дуудлага худалдаа явуулах ажиллагааг 6 сарын хугацаагаар хойшлуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Б.А өмгөөлөгч С.Оюунцэцэгээс татгалзсан болохыг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрдэнэболд, М.Гансоёл нарт шүүх хуралдааны тов хүрсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр /ээлжийн амралттай байгаа нь хүндэтгэх шалтгаан биш гэж үзсэн болно/ шүүх хуралдаанд ирээгүй тул хариуцагчийн төлөөлөгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1 0 200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээхээр заалаа.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 11 6 дугаар зүйлийн 11 6.2., 11 6.3.-т заасныг баримтлан хариуцагч Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-431 дугаар нээлттэй хорих ангид холбогдуулан гаргасан албадан дуудлага худалдаа явуулах ажиллагааг 6 сарын хугацаагаар хойшлуулах тухай нэхэмжлэгч Б.А ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Төлбөр төлөгч Б.А д холбогдох 3 дугаартай шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн хувийн хэргийг хүргүүлэхийг шүүгчийн туслах Ө.Энхбаатарт даалгасугай.

3. Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дугаар зүйлийн 51 .1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 1 дугаар зүйлийн 1 .1.2.-т заасныг баримтлан нэхэмжлэгч Б.А ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1 0 200 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 120 дугаар зүйлийн 120.2.,-д зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг, зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.1 -д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 1 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигчид шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.АРИУНЦЭЦЭГ