Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Маанийн Мөнхтөр |
Хэргийн индекс | 102/2022/00087/И |
Дугаар | 102/ШШ2022/00725 |
Огноо | 2022-03-02 |
Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 03 сарын 02 өдөр
Дугаар 102/ШШ2022/00725
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нэхэмжлэгч: ... дүүрэг, ... хороо, ... гудамж, ... байранд байрлах, ... ХХК /РД: .../-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ... дүүрэг, ... хороо, ... гудамж, ... байранд байрлах, ... газарт холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Л,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.А нар оролцов.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.1. Нэхэмжлэгч ... ХХК-ийн ... оны ... дугаар сарын ...-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлд: Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар үүргийн гүйцэтгэлд хураагдсан Д-У аймаг, ... сум, ... баг, ... хороолол, ... байр, ... тоот хаягт байрлах, 39 м/к талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 122,446,118 төгрөгөөр, Д-У аймаг, ... сум, ... баг, ... хороолол, ... байр, ... тоот хаягт байрлах 56 м/к талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 90,223,455 төгрөгөөр, Д-У аймаг, ... сум, ... баг, ... хороолол, ... байр, ... тоотод байрлах 12 м/к талбай бүхий орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 19,333,598 төгрөгөөр үнэлсэн болно. Нэхэмжлэгчийн зүгээс энэ үнэлгээг дараахь үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байгаа болно. Үүнд, хөрөнгийн өртгийн хандлагаар тооцоолол хийхдээ Капиталжуулах зардлын өнөөгийн үнэ цэнийг огт тооцоогүй, нэгжийн норматив үнэлгээг хэт багаар буюу үл хөдлөх эд хөрөнгийн 1 м/к-ийн үнийг 3,267,287 төгрөгөөр тооцсон байна. Нэгжийн нотматив үнэлгээг хэрхэн тогтоосон нь тодорхойгүй, мөн тухайн байршилд байрлах ижил төстэй үл хөдлөх эд хөрөнгөтэй харьцуулалт хийгээгүй байна. Манай зүгээс 39 м/к талбай бүхий орон сууцны өнөөгийн үнэ цэнийг 127,570,096 төгрөгөөр, 56 м/к талбай бүхий орон сууцны үнэ цэнийг 183,177,568 төгрөгөөр, 12 м/к талбай бүхий орон сууцны үнэлгээг 39,252,336 төгрөгөөр тус тус үнэлж байна. Иймд дээрх 3 үл хөдлөх эд хөрөнгийг нийт 232,003,171 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
1.2. Нэхэмжлэгч ... ХХК-ийн ... оны ... дугаар сарын ...-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлд: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар үүргийн гүйцэтгэлд хураагдсан ... аймаг, ... сум, ... баг, ... байр, ... тоот орон сууцны шинжээчийн тогтоосон үнэ 127,424,207 төгрөгийн үнэлгээг дараахь үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй. Үүнд, хөрөнгийн өртгийн хандлагаар тооцоолол хийхдээ Капиталжуулах зардлын өнөөгийн үнэ цэнийг огт тооцоогүй, нэгжийн норматив үнэлгээг хэт багаар буюу үл хөдлөх эд хөрөнгийн 1 м/к-ийн үнийг 3,267,287 төгрөгөөр тооцсон байна. Нэгжийн нотматив үнэлгээг хэрхэн тогтоосон нь тодорхойгүй, мөн тухайн байршилд байрлах ижил төстэй үл хөдлөх эд хөрөнгөтэй харьцуулалт хийгээгүй байна. Манай зүгээс дээрх орон сууцны үнэлгээг 210,000,000 төгрөгөөр үнэлж байна. Иймд дээрх үл хөдлөх эд хөрөнгийг 127,424,207 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
1.3. Нэхэмжлэгч ... ХХК-ийн ... оны ... сарын ...-ний өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлд: Нэхэмжлэгч нь ... оны ... сарын ...-ний өдөр ... банк ХХК-иас 454,000,000 төгрөгийн зээл авсан. Уг зээлийн төлж барагдуулаагүйн улмаас ... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр гарч, ... дүүргийн ... хороо, ... гудамж, ... байр, ... давхарт байрлах 180 м/к талбай бүхий үйлчилгээний зориулал бүхий үл хөдлөх эд хөрөнгийг 558,474,065 төгрөгөөр шинжээч үнэлсэн. Нэхэмжлэгчийн зүгээс дараахь үндэслэлээр дээрх үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй. Үүнд, хөрөнгийн өртгийн хандлагаар тооцоолол хийхдээ Капиталжуулах зардлын өнөөгийн үнэ цэнийг огт тооцоогүй, нэгжийн норматив үнэлгээг хэт багаар буюу үл хөдлөх эд хөрөнгийн 1 м/к-ийн үнийг 3,102,633 төгрөгөөр тооцсон байна. Нэгжийн нотматив үнэлгээг хэрхэн тогтоосон нь тодорхойгүй, мөн тухайн байршилд байрлах ижил төстэй үл хөдлөх эд хөрөнгөтэй харьцуулалт хийгээгүй байна. Манай зүгээс дээрх үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг шинжээчийн тогтоосон үнэлгээ болох 558,474,065 төгрөг дээр 161,525,935 төгрөгийг нэмж гаргах ёстой гэж үзэж байгаа. Иймд дээрх үл хөдлөх эд хөрөнгийг 558,474,065 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
2. Хариуцагч ... газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Л-ийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: Нэхэмжлэлийн шаардлагыг дараахь үндэслэлүүдээр бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Үүнд, ... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ... оны ... дугаар сарын ...-ны өдрийн .../.../... дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ... оны ... дугаар сарын ...-ний өдрийн ... дүгээр магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны ... оны ... дугаар сарын ...-ны өдрийн .../.../... дугаар тогтоолоор Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452.1, 453.1-д заасныг баримтлан хариуцагч ... ХХК, У.З нараас зээлийн гэрээний үүрэгт нийт 479,101,633 төгрөгийг гаргуулж Хас банк ХХК-д олгох, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасныг баримтлан хариуцагч У.З..., ... ХХК-ийн өмчлөлийн ... дүүргийн ... дүгээр хороо, ... гудамж, ... байр, ... давхарт байрлах 180 м/к талбай бүхий үйлчилгээний зориулалт бүхий үл хөдлөх эд хөрөнгө, ... аймаг, ... сум, ... баг, ... байр, ... тоот хаягт байрлах 38 м/к талбай бүхий 3 өрөө орон сууц, Д-У аймаг, ... сум, ... баг, ... хороолол, ... байр, ... тоот хаягт байрлах, 39 м/к талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Д-У аймаг, ... сум, ... баг, ... хороолол, ... байр, ... тоот хаягт байрлах 56 м/к талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Д-У аймаг, ... сум, ... баг, ... хороолол, ... байр, ... тоотод байрлах 12 м/к талбай бүхий 1 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх журмаар албадан дуудлага худалдаагаар худалдаж, үнээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн.
Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас тус шүүхийн шийдвэр, магадлал, тогтоол, гүйцэтгэх хуудсыг үндэслэн ... оны ... сарын ...-ны өдөр ... дүгээр тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж, төлбөр төлөгч У.З өмчлөлийн ... дүүргийн ... хороо, ... гудамж, ... байр, ... давхарт байрлах 180 м/к талбай бүхий үйлчилгээний зориулалт бүхий үл хөдлөх эд хөрөнгийг ... оны ... дугаар сарын ...-ны өдрийн .../... дугаар тогтоолоор, ... аймаг,... сум, ... баг, ... байр, ... тоот хаягт байрлах 38 м/к талбай бүхий 3 өрөө орон сууцыг ... оны ... дугаар сарын ...-ний өдрийн .../... тогтоолоор, төлбөр төлөгч ... ХХК-ийн өмчлөлийн Д-У аймаг, ... сум, ... баг, ... хороолол, ... байр, ... тоот хаягт байрлах, 39 м/к талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Д-У аймаг, ... сум, ... баг, ... хороолол, ... байр, ... тоот хаягт байрлах 56 м/к талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Д-У аймаг, ... сум, ... баг, ... хороолол, ... байр, ... тоотод байрлах 12 м/к талбай бүхий 1 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдийг ... оны ... дугаар сарын ...-ний өдрийн .../..., .../..., .../... дугаар тогтоолуудаар тус тус битүүмжилж, мөн ... оны ... дугаар сарын ...-ны өдрийн .../..., .../..., .../..., .../..., .../... тогтоолуудаар хураасан. Төлбөр авагч, төлбөр төлөгч барьцаа хөрөнгийн үнэлгээний талаар тохиролцоогүй тул шинжээч томилж үнэлгээ хийлгэхэд Д-У аймаг, ... сум, ... баг, ... хороолол, ... байр, ... тоот хаягт байрлах, 39 м/к талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 122,446,118 төгрөгөөр, Д-У аймаг, ... сум, ... баг, ... хороолол, ... байр, ... тоот хаягт байрлах 56 м/к талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 90,223,455 төгрөгөөр, Д-У аймаг, ... сум, ... баг, ... хороолол, ... байр, ... тоотод байрлах 12 м/к талбай бүхий орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 19,333,598 төгрөгөөр, ... дүүргийн ... хороо, ... гудамж, ... байр, ... давхарт байрлах 180 м/к талбай бүхий үйлчилгээний зориулал бүхий үл хөдлөх эд хөрөнгийг 558,474,065 төгрөгөөр, ... аймаг, ... сум, ... баг, ... байр, ... тоот орон сууцыг 127,424,207 төгрөгөөр тус тус үнэлсэн. Үнэлгээг тус тус хуульд заасан хугацаанд төлбөр төлөгч нарт мэдэгдсэн, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
3. Нэхэмжлэгчээс тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ дараахь нотлох баримтуудыг шаардлага ханган хавсаргажээ. Үүнд, ... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ... оны ... дугаар сарын ...-ны өдрийн .../.../... дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ... оны ... дугаар сарын ...-ний өдрийн ... дүгээр магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны ... оны ... дугаар сарын ...-ны өдрийн .../.../... дугаар тогтоол, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ... оны ... дугаар сарын ...-ны өдрийн .../... Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол, мөн ... оны ... дугаар сарын ...-ны өдрийн ...-.../... дугаар мэдэгдэл.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нь хариу тайлбартаа дараахь нотлох баримтуудыг шаардлага хангуулан хавсаргажээ. Үүнд, ... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ... оны .../.../... тоот гүйцэтгэх хуудас, шүүгчийн ... оны ... дугаар сарын ...-ны өдрийн .../.../... дүгээр захирамж, ... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ... оны ... дугаар сарын ...-ны өдрийн .../.../... дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ... оны ... дугаар сарын ...-ний өдрийн ... дүгээр магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны ... оны ... дугаар сарын ...-ны өдрийн .../.../... дугаар тогтоол, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх ... оны ... дугаар сарын ...-ны өдрийн ... дүгээр тогтоол, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийг түдгэлзүүлэх тухай ... оны .../..., .../... дугаар тогтоол, Хөрөнгийн эрх түдгэлзүүлэх тухай ... оны .../... дугаар тогтоол, Эрх түдгэлзүүлэх тухай ... оны ...-.../... дүгээр мэдэгдэл, ... оны .../..., .../... дугаар шийдвэр гүйцэтгэгчийн даалгавар, ... оны .../..., .../..., .../... дугаар эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, ... оны .../..., .../..., .../..., .../..., .../..., .../..., .../..., .../..., .../... дугаар эд хөрөнгө хураах тогтоол, шинжээч томилох тухай ... оны .../..., .../... тогтоол, шинжээчид эрх, үүрэг, хариуцлага танилцуулсан ... оны ... дугаар сарын ...-ны өдрийн тэмдэглэл, Хөрөнгийн үнэлгээний тайлан хүлээлцсэн ... оны ... дүгээр сарын ...-ны өдрийн акт, ахлах шийдвэр гүйцэтгэгчийн ... оны .../... дугаар тогтоол, ... оны .../..., .../..., .../..., .../... дугаар Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол, тэмдэглэл, төлбөр төлөгч, түүний эд хөрөнгийг эрэн сурвалжлах тухай ... оны .../... дугаар тогтоол, Шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл, зарлан дуудах мэдэгдэл, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа, төлбөр төлөгч ... ХХК-ийн дүрэм, ..., ..., ..., ..., ... дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ... оны ...-.../..., ...-.../... дугаар албан бичиг, ... банк ХХК-ийн ... оны .../..., ...-..., .../..., .../... дүгээр албан бичиг, Д-У аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтсийн ... оны ... дугаар албан бичиг, ... аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн ... оны ... дугаар албан бичиг, Д-У аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ... оны .../..., .../... дугаар албан бичиг, ... аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ... оны .../..., .../... тоот албан бичиг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын ... оны .../..., .../..., .../..., ...-.../..., ...-.../..., ...-.../..., ...-.../..., ...-.../..., ...-.../..., ...-.../..., ...-.../..., ...-.../..., ...-.../..., ...-.../..., ...-.../..., ...-.../..., ...-.../..., ...-.../..., ...-.../..., ...-.../..., ...-.../..., ...-.../..., ...-.../..., ...-.../..., ...-.../... дугаар албан бичиг, шинжээч ... ХХК-ийн ... оны ...-.../..., ... ХХК-ийн ... оны .../..., .../... дугаар хөрөнгийн үнэлгээний тайланг тус тус шүүхэд гаргаж өгсөн болно.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч ... ХХК нь хариуцагч ... газарт холбогдуулан ... ХХК-ийн ... оны ... дүгээр сарын ...-ний өдрийн ...-.../... тоот, ... ХХК-ийн ... оны ... сарын ... өдрийн, ... оны ... дугаар сарын ...-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний тайлангаар тогтоосон үнэлгээнүүдийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг шаардлагыг гаргасан.
2. Нэхэмжлэгч дараахь үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд, хөрөнгийн өртгийн хандлагаар тооцоолол хийхдээ Капиталжуулах зардлын өнөөгийн үнэ цэнийг огт тооцоогүй, нэгжийн норматив үнэлгээг хэт багаар үнэлсэн. Нэгжийн нотматив үнэлгээг хэрхэн тогтоосон нь тодорхойгүй, мөн тухайн байршилд байрлах ижил төстэй үл хөдлөх эд хөрөнгөтэй харьцуулалт хийгээгүй байна гэжээ.
3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гээд дараахь үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: барьцаа хөрөнгийн үнэлгээний талаар төлбөр авагч, төлөгч нар харилцан тохиролцоогүй тул хөндлөнгийн шинжээчээр үнэлгээг хийлгэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан гэжээ.
4. Нэхэмжлэгч ... ХХК-ийн ... оны ... дугаар сарын ...-ны өдөр хариуцагч ... газарт холбогдуулан гаргасан үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгт тус шүүхийн шүүгчийн ... оны ... дугаар сарын ...-ны өдрийн .../.../... дугаар захирамжаар нэхэмжлэгч ... ХХК-ийн ... оны ... дугаар сарын ...-ны өдөр хариуцагч ... газарт холбогдуулан гаргасан үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг, мөн шүүгчийн ... оны ... дугаар сарын ...-ны өдрийн .../.../... дүгээр захирамжаар нэхэмжлэгч ... ХХК-ийн ... оны ... дүгээр сарын ...-ний өдөр хариуцагч ... газарт холбогдуулан гаргасан үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг нэгтгэсэн болно.
5. Шүүх дараахь үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэлээ.
6. Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн ... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ... оны ... дугаар сарын ...-ны өдрийн .../.../... дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ... оны ... дугаар сарын ...-ний өдрийн ... дүгээр магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны ... оны ... дугаар сарын ...-ны өдрийн .../.../... дугаар тогтоолоор Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452.1, 453.1-д заасныг баримтлан хариуцагч ... ХХК, У.З... нараас зээлийн гэрээний үүрэгт нийт 479,101,633 төгрөгийг гаргуулж ... банк ХХК-д олгох, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасныг баримтлан хариуцагч У.З..., ... ХХК-ийн өмчлөлийн ... дүүргийн ... хороо, ... гудамж, ... байр, ... давхарт байрлах 180 м/к талбай бүхий үйлчилгээний зориулалт бүхий үл хөдлөх эд хөрөнгө, ... аймаг,... сум, ... баг, ... байр, ... тоот хаягт байрлах 38 м/к талбай бүхий 3 өрөө орон сууц, Д-У аймаг, ... сум, ... баг, ... хороолол, ... байр, ... тоот хаягт байрлах, 39 м/к талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Д-У аймаг, ... сум, ... баг, ... хороолол, ... байр, ... тоот хаягт байрлах 56 м/к талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Д-У аймаг, ... сум, ... баг, ... хороолол, ... байр, 00 тоотод байрлах 12 м/к талбай бүхий 1 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх журмаар албадан дуудлага худалдаагаар худалдаж, үнээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэжээ. Мөн шүүхийн ... оны ... дугаар сарын ...-ны өдрийн .../.../... дугаар гүйцэтгэх хуудсыг үндэслэн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ... оны ... дугаар сарын ...-ны өдөр ... дүгээр тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад буюу ... оны .../..., .../..., .../... дугаар Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, ... оны .../..., .../..., .../..., .../..., .../..., .../..., .../..., .../..., .../... дугаар Эд хөрөнгө хураах тогтоолуудаар төлбөр төлөгчийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийг битүүмжилж, хураасан.
Шинжээч ... ХХК нь ... оны ... дугаар сарын ...-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний тайлангаар төлбөр төлөгч ... ХХК-ийн өмчлөлийн Д-У аймаг, ... сум, ... баг, ... хороолол, ... байр, ... тоот хаягт байрлах, 39 м/к талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 122,446,118 төгрөгөөр, Д-У аймаг, ... сум, ... баг, ... хороолол, ... байр, ... тоот хаягт байрлах 56 м/к талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 90,223,455 төгрөгөөр, Д-У аймаг, ... сум, ... баг, ... хороолол, ... байр, ... тоотод байрлах 12 м/к талбай бүхий 1 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 19,333,598 төгрөгөөр, мөн ... оны ... дугаар сарын ...-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний тайлангаар төлбөр төлөгч У.З...гийн өмчлөлийн ... дүүргийн ... хороо, ... гудамж, ... байр, ... давхарт байрлах 180 м/к талбай бүхий үйлчилгээний зориулал бүхий үл хөдлөх эд хөрөнгийг 558,474,065 төгрөгөөр, шинжээч ... ХХК нь ... оны ... сарын ...-ний өдрийн .../... дугаар үнэлгээний тайлангаар төлбөр төлөгч У.З...гийн өмчлөлийн ... аймаг,... сум, ... баг, ... байр, ... тоот хаягт байрлах 38 м/к талбай бүхий 3 өрөө орон сууцыг 127,424,207 төгрөгөөр тус тус үнэлсэн үйл баримт тогтоогдож байна.
7. Хариуцагч ... газраас төлбөр төлөгч нарын үүргийн гүйцэтгэлд барьцаалсан эд хөрөнгүүдийн үнэлгээг тогтоолгох шийдвэр гүйцэтгэх ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д Шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгчийн битүүмжлэгдсэн, барьцаалагдсан, хураагдсан хөрөнгийг гүйцэтгэх баримт бичгийн шаардлагын гүйцэтгэлд суутгах бол тухайн хөрөнгийг битүүмжилсэн, барьцаалсан, хурааснаас хойш 1 сарын дотор түүний чанар, эрэлт, элэгдлийн байдал болон хөрөнгийн үнэлгээний талаар төлбөр төлөгчийн саналыг харгалзан орон нутгийн зах зээлийн тухайн үеийн ханшаар үнэлж, энэ тухай оролцогч талуудад мэдэгдэж, тэмдэглэл хөтөлнө., мөн 55 дугаар зүйлийн 55.3-т Шийдвэр гүйцэтгэгч хөрөнгийн үнэлгээг шинжээчээр тогтоолгосон бол шинжээчийн дүгнэлтийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор талуудад мэдэгдэж, дүгнэлтийг танилцуулж, санал хүсэлтийг авч, тэмдэглэл хөтөлнө. гэж заасан үндэслэл, журмын дагуу явуулсан байна. Нэхэмжлэгч ... ХХК нь нэхэмжлэлийн шаардлагын ... шинжээч нь барьцаа хөрөнгүүдийг зах зээлийн ханшаас хэт багаар үнэлсэн, ижил төстэй байршилд байрлах бусад үл хөдлөх эд хөрөнгөтэй харьцуулаагүй гэх үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар нотлох үүргээ биелүүлээгүй буюу хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар төлбөр төлөгч нарын үүргийн гүйцэтгэлд барьцаалсан дээрх 5 үл хөдлөх эд хөрөнгүүдийн үнэлгээг зах зээлийн ханшаас хэт багаар тогтоосон гэх үндэслэл тогтоогдохгүй байна.
9. Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1, 55.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч ... ХХК-ийн хариуцагч ... газарт холбогдуулан гаргасан үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д Шүүхээс эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдсон үйлчилгээ үзүүлсний төлөө зохигчоос төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгчээр төлүүлж нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаар төлүүлэн нэхэмжлэгчид буцаан олгоно. Улсын тэмдэгтийн хураамжийг энэ хуульд заасны дагуу төлнө. гэж зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 210,600 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1, 55.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч ... ХХК-ийн хариуцагч ... газарт холбогдуулан гаргасан үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 210,600 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХТӨР