Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 09 сарын 09 өдөр

Дугаар 102/ШШ2022/03032

 

 

 

 

 

2022 оны 09 сарын 09 өдөр

Дугаар 102/ШШ2022/03032

Улаанбаатар хот

 

                         *** УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                        

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр даргалж, тус шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: *** тоот хаягт оршин суух, *** овогтой *** ын*** /РД: *** /,

 

Нэхэмжлэгч: ***  тоот хаягт оршин суух, *** овогтой *** ын*** /РД:*** / нарын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: *** тоот хаягт оршин байх, *** ХХК /РД:*** /,

 

Хариуцагч: *** тоот хаягт оршин суух, *** овогтой ***ийн *** /РД: ***/ нарт холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөрт 72,230,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Ц,

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.О,

Хариуцагчийн өмгөөлөгч Н.О,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дүүриймаа.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч *** , *** нарын шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон нэхэмжлэгчийн нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Цын шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: *** , *** бид гэр бүлийн хүмүүс бөгөөд хариуцагч нартай 2018 оноос эхлэн сонгон шалгарсан тендерт ажил гүйцэтгэхэд нь зориулж зээл олгож, хамтран ажиллаж байсан. Тодруулбал хариуцагч нар 2018 оноос эхлэн ***ын тоног, төхөөрөмж нийлүүлэх гэрээ, Төмөр замын архивын нягтруулах шүүгээ нийлүүлэх гэрээ, *** ХК-д бичиг хэргийн тавилга, тоног төхөөрөмж нийлүүлэх гэрээ, Анагаахын шинжлэх ухааны их сургуулийн дотуур байрны давхар ор нийлүүлэх гэрээ, Эрдэнэт үйлдвэрийн лабораторийн тоног төхөөрөмж нийлүүлэх гэрээ, Дотоод хэргийн их сургуулийн номын сангийн тавилга нийлүүлэх зэрэг гэрээт ажлыг гүйцэтгэх санхүүжилтээ биднээс зээл авч ажлынхаа санхүүжилтийг шийдвэрлэж ирсэн. Ингэхдээ тухайн захиалагчтай байгуулсан гэрээг нь үндэслэн тендерт ажлыг гүйцэтгэхэд нь зориулж, шаардлагатай үе шат бүрт ажлынх нь санхүүжилтийг хийж байсан ба зээлсэн мөнгөний 10 хувьтай тэнцэх хэмжээний хүү төлөхөөр тохиролцдог байсан. 2020 оны 03 дугаар сарын үед Б.*** нь манай компани Дотоод хэргийн их сургуулийн тендер шалгаруулалтад оролцож тавилга нийлүүлэх гүйцэтгэгчээр сонгон шалгарсан, гэрээний нийт үнийн дүн 192 сая гаруй төгрөгийн үнийн дүнтэй бөгөөд үүнд шаардлагатай хөрөнгө оруулалтыг хийж хамтран ажиллах саналыг тавьж, өмнө нь хамтран ажиллаж байсны адил төслийн санхүүжилтэд зориулж зээл олгох, хариуцагч нар нь захиалагчаас санхүүжилтийг хүлээн авч, эхний ээлжинд зээлийн үндсэн төлбөрийг, хүүгийн хамт өгөхөөр харилцан тохиролцсон. Өмнө нь олон удаа ажилд хамтарч ажилласан, урьдын ажил хэргийн итгэлцэлдээ тулгуурлан энэ ажилд дээр бичгээр гэрээ байгуулалгүй уг ажилд зарцуулах санхүүжилтийг нь тухай бүр олгосон юм. Тодруулбал,

 

Хариуцагч нарын Хаан банк ХХК дахь*** тоот данс, Худалдаа, хөгжлийн банк ХХК дахь *** тоот дансанд 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдөр Худалдаа хөгжлийн банкны *** тоот дансанд тендерийн баталгаа гэх гүйлгээний утгаар 4,800,000 төгрөг, 2020 оны 06 дугаар сарын 09-ны өдөр ДСП хавтан буюу материалын зардал гэх утгаар 5,000,000 төгрөг, 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдөр бараа материалын зардал гэх гүйлгээний утгаар 50,000,000 төгрөг, 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдөр ажлын хөлс гэх гүйлгээний утгаар 6,000,000 төгрөг, 2020 оны 08 дугаар сарын 06-ны өдөр дуус тусгаарлах акустик хавтан гэх гүйлгээний утгаар 2,000,000 тегрөг, 2020 оны 09 дүгээр сарын 04-ны өдөр ханын тавиур солих гэх гүйлгээний утгаар 4,430,000 төгрөгийг, нийт 72,230,000 төгрөгийг шилжүүлсэн. Дээрх санхүүжилтийг олгох явцад Б.***аас ажлын явц, ажлаа хэзээ хүлээлгэн өгөх эсэх талаар тодруулахад зарим ажлыг захиалагч буюу Дотоод хэргийн их сургууль хүлээн авахгүй байгаа учраас санхүүжилт шийдвэрлэгдээгүй байна гэсээр 2020 оны 09 дүгээр сарыг хүргэсэн. *** ХХК нь Дотоод хэргийн их сургуультай байгуулсан гэрээний дагуу тавилгыг хүлээлгэн өгч, эхний санхүүжилтийг 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдөр 96,330,000 төгрөгөөр авчихсан хэрнээ надад ямар ч мөнгө өгөөгүй. *** ХХК нь үлдэгдэл санхүүжилт болох 76,513,807 төгрөгийг 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авсан байсан боловч тухайн үедээ надад ямар ч мөнгө аваагүй гэж хэлсээр л байсан. Иймд хариуцагч нараас дээрх 72,230,000 төгрөгийг тавь тавин хувиар хариуцуулан гаргуулж нэхэмжлэгч нарт олгож өгнө үү. Хуулийн дагуу хүү гаргуулах үндэслэл байхгүй учраас 7,223,000 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж байна гэв.

 

2. Хариуцагч Б.***, *** ХХК-иудын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Оийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт ... *** ХХК 2008 онд байгуулагдсан. Энэ хугацаанд тус компани нь хувь хүн болон хуулийн этгээдүүдтэй гэрээ байгуулан хамтран ажиллаж эхэлсэн. Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ 2020 оны 03 дугаар сараас эхлэн 72,230,000 төгрөгийг ***ы Хаан банк дахь*** , Худалдаа хөгжлийн банкны *** тоот хувийн дансанд 6 удаагийн гүйлгээгээр шилжүүлсэн гээд дансны хуулгыг нотлох баримтаар хавсаргаж өгсөн. Эдгээр нотлох баримтуудаас харахад нэхэмжлэгч нар нь *** ХХК-тай зээлийн гэрээ байгуулж данс руу нь зээл шилжүүлсэн байдал тогтоогдохгүй байна. Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.1-т эд хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулагдэхаар хуульд заасан бол гэрээний гол нөхцлийн талаар талууд тохиролцож тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр гэрээ байгуулсанд тооцно гэж заасан, мөн Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлж өгснөөр зээлийн гэрээ байгуулсанд тооцно гэх хуулийн шаардлага хангаагүй байх тул *** ХХК-ийг нэхэмжлэгч нараас мөнгө зээлсэн гэх боломжгүй юм. Нэхэмжлэгч нар нь *** ХХК-аас зээлийн гэрээний үүрэгт мөнгө төлүүлэхээр шаардах эрхгүй, мөн *** ХХК-тай зээлийн гэрээ байгуулаагүй байна. Нэхэмжлэгч нар нь 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 4,800,000 төгрөгийг тендерийн баталгааны зориулалтаар зээлдүүлсэн гэдэг нь үндэслэлгүй байна. Учир нь Дотоод хэргийн их сургуулийн тавилга нийлүүлэх тендер нь 2020 оны 02 дугаар сарын 14-нд нээлтээ хийсэн байх ба тендерийн баталгааг 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдөр 4,800,000 төгрөг шилжүүлсэн гэж тайлбарлаж байгаа нь цаг хугацааны хувьд ч зөрүүтэй байна. Мөн Төрийн болон орон нутгийн өмч хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуульд зааснаар тендерт оролцогч нь тендерийн нээлт болохоос өмнө тендэрийн баталгааг байршуулах үүрэгтэй. Түүнээс биш тендерийн нээлт хийснээс хойш баталгааг байршуулах хууль зүйн үндэслэл байхгүй. *** ХХК нь уг тендерийн баталгаа болох 4,589,000 төгрөгийг 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Хаан банкинд байршуулсан тул 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдөр нэхэмжлэгч нараас 4,800,000 төгрөгийг тендерийн баталгааны зориулалтаар авсан байх боломжгүй. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгөн буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь зээлж авсан эд хөрөнгөтэй ижил төрлийн тоо, чанар хэмжээтэй мөнгө, эд зүйлийг тохирсон хугацаанд буцааж өгөх үүргийг хүлээнэ гэсэн байх бөгөөд *** ХХК нь нэхэмжлэгч нараас мөнгө зээлсэн гэх үйл баримт тогтоогдохгүй байна. Иймд *** ХХК-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

Хариуцагч Б.***ы хувьд нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Нэхэмжлэгч нар нь *** болон *** ХХК-аас Дотоод хэргийн их сургуультай байгуулсан гэрээг хэрэгжүүлэх шаардлагатай гээд 72,230,000 төгрөгийг зээлсэн гээд нийт 6 удаагийн гүйлгээг дээрх байдлаар үндэслэлгүй тайлбарласан байна. Бидний зүгээс 72,230,000 төгрөгийг зээлэх талаар аман хэлэлцээрийг нэхэмжлэгч нартай байгуулаагүй бөгөөд нэхэмжлэгч нар нь Б.***тай 2018 оноос хойш байгуулсан зээлийн гэрээний тооцоо хийж өглөг авлагыг тооцсон үнийн дүн гэж ойлгож байна. *** улсын Үндсэн хуульд зааснаар иргэн бүр шүүхэд зөрчигдсөн эсхүл зөрчигдөж болзошгүй эрхээ сэргээлгэх, хамгаалуулах эрхтэй боловч шүүхэд гаргасан нэхэмжлэл нь үнэн зөв, нотлох баримт нь хуульд нийцсэн байх шаардлагатай. Гэтэл нэхэмжлэгч нар нь Б.*** руу шилжүүлсэн мөнгөндөө дур зоргоороо гүйлгээний утга бодож олоод зээлийн гэрээ байгуулагдсан мэтээр харагдуулж нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй юм. 2018 онд нэхэмжлэгч нар харилцах дансны гүйлгээгээр хариуцагч талд 122,170,000 төгрөгийг шилжүүлж, хариуцагч Б.*** хувийн болон компанийн данснаас 136,348,000 төгрөгийг эргүүлэн төлсөн буюу 14,170,000 төгрөгийн илүү төлөлттэй байна. 2019 онд нэхэмжлэгч нарын харилцах дансны гүйлгээгээр хариуцагч талд 115,148,000 төгрөг шилжүүлж, хариуцагч Б.*** нь хувийн болон компанийнхаа данснаас 145,004,000 төгрөгийг төлсөн бөгөөд 19,900,000 төгрөгний илүү төлөлттэй явж байна. Нэхэмжлэгч нарын харилцах дансны гүйлгээгээр хариуцагч талд 162,030,000 төгрөг шилжүүлж, хариуцагч Б.*** нь хувийн болон компанийн данснаас 140,370,000 төгрөгийг эргүүлж төлсөн бөгөөд 22,030,000 төгрөгийн дутуу төлөлттэй байгаа. Хариуцагч *** нь өнгөрсөн хугацаанд нэхэмжлэгч нарт 11,810,000 төгрөгийг илүү төлсөн байна. Өнгөрсөн хугацаанд зохигчдын хооронд нийт 10 удаагийн зээлийн гэрээ байгуулагдсан байдаг боловч зээлийн эцсийн өгөө авааг тооцож байгаагүй бөгөөд Б.***ы хувьд нэхэмжлэгч нарын шаардлагад дурдсан олон удаагийн хамтран ажилласан итгэлцэл дээр тулгуурлан нэхэмжлэгч нараас шаардсан мөнгийг өгч хэрэгтэй мөнгөө авч байсан. Мөн Б.*** 2015 онд гахайн аж ахуйн үйл ажиллагаа эрхэлж байсан бөгөөд нэхэмжлэгч нараас мөнгө зээлж бизнесээ амжилттай болгохыг зорьсон боловч 2019 оны сүүлээр эхэлсэн коронавирус цар тахлын улмаас гахайн аж ахуйн бизнес маань амжилтгүй болсон, бас эрүүл мэндийн ноцтой шалтгаанаар бизнес удирдан явуулахад хүндрэлтэй болсон цаг үед нэхэмжлэгч нар итгэл эвдэн Сүхбаатар дүүргийн цагдаагийн газарт залилсан мэтээр гомдол гаргаж шалгуулсан нь түүнд хүнд цохилт болсон. Нийт авч байсан мөнгийг гэрээ тус бүрээр нь дүгнэвэл 2018 оны 09 сарын 04-ний өдөр 60,000,000 төгрөгний зээлийн гэрээ байгуулагдсан боловч нэхэмжлэгч нар хариуцагчид 53,925,000 төгрөг шилжүүлсэн бөгөөд гэрээ байгуулахаас өмнөх цаг хугацаанд хамаарч байгаа юм. Гэрээнд зээлийн хүүг сарын 10 хувь гэж тогтоосон нь хэт өндөр байсан. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2-т зааснаар хүүг бууруулах хүсэлт гаргаж байна. Иймд нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нэхэмжлэлийн тодруулсан шаардлага болох 72,230,000 төгрөгийн 50 хувь буюу 36,115,000 төгрөгийн шаардлага нь *** ХХК-д хамааралтай байх бөгөөд гэрээ байгуулаагүй тул тус компанид холбогдох энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Харин хариуцагч Б.***д хамаарах 36,115,000 төгрөгийн шаардлага байх бөгөөд хариуцагчийн зөвшөөрсөн хэмжээгээр буюу 13,000,000 төгрөгийн хэмжээнд шийдэж өгнө үү. Хариуцагчийн зүгээс тус шүүхэд нэхэмжлэгч *** д холбогдуулан гаргасан илүү шилжүүлсэн 2,423,300 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байгаа болно гэв.

 

3. Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн *** дугаар тогтоол, Хаан банк ХХК дахь *** н *** тоот, *** н эзэмшлийн *** тоот дансны хуулга, Худалдаа, хөгжлийн банк ХХК дахь *** н эзэмшлийн *** тоот данс, *** н *** тоот дансны хуулга, 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн тавилга худалдан авах, худалдах гэрээ, *** , *** нарын иргэний үнэмлэхний хуулбарыг нотлох баримтын шаардлага хангуулан хавсарган ирүүлсэн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Худалдаа, хөгжлийн банк ХХК дахь *** н эзэмшлийн *** тоот дансны, Хаан банк ХХК дахь *** н эзэмшлийн *** тоот дансны хуулгыг, Сунгалт гэх Д.***ы гарын үсэг бүхий баримт, Хаан банк ХХК-ийн 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн *** тоот албан бичиг, *** г гэрчээр асуусан тэмдэглэл, фото зургийг нотлох баримтаар гаргаж өгсөн.

 

4. Хариуцагч нараас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2018 оны 09 дүгээр сарын 04-ний, 2018 оны 10 дугаар сарын 22-ны, 2018 оны 11 дүгээр сарын 08-ны, 2018 оны 12 дугаар сарын 02-ны, 2019 оны 03 дугаар сарын 07-ны, 2019 оны 05 дугаар сарын 04-ний, 2019 оны 10 дугаар сарын 09-ний, 2019 оны 12 дугаар сарын 05-ны, 2019 оны 12 дугаар сарын 11-ний, 2020 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн зээлийн гэрээ, Голомт банк ХХК дахь *** ХХК-ийн эзэмшлийн *** тоот дансны, Худалдаа, хөгжлийн банк ХХК дахь Б.***ы эзэмшлийн *** тоот дансны, *** ХХК-ийн эзэмшлийн *** тоот дансны, Хаан банк ХХК дахь *** ХХК-ийн эзэмшлийн *** тоот дансны, Б.***ы эзэмшлийн*** тоот дансны хуулгыг, үзлэг эмчилгээ:1, үзлэг эмчилгээ:2, үзлэг эмчилгээ:3, үзлэг эмчилгээ:4, үзлэг эмчилгээ:5, үзлэг эмчилгээ:6, үзлэг эмчилгээ:7, үзлэг эмчилгээ:8 гэх орчуулсан баримт, Дотоод хэргийн их сургуулийн 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн *** тоот албан бичиг, төлбөрийн хүсэлт гэх баримтуудыг нотлох баримтаар шүүхэд гаргаж өгсөн.

 

5. Хариуцагчийн өмгөөлөгч Н.Огийн хүсэлтийг хангаж, шүүгчийн 2022 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн *** дугаар захирамжаар *** банк, Санхүүгийн зохицуулах хорооноос зээлийн дундаж хүүгийн талаарх лавлагааг нотлох баримтаар цуглуулсан.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч *** , *** , нь хариуцагч *** ХХК, Б.*** нарт холбогдуулан үндсэн зээлийн төлбөрт 72,230,000 төгрөгийг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг, хариуцагч Б.*** нь нэхэмжлэгч *** , *** нарт холбогдуулан илүү төлсөн 2,423,300 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг шаардлагыг тус тус гаргасан.

 

2. Нэхэмжлэгч дараахь үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Хариуцагч нар 2018 оноос эхлэн Цагдаагийн Ерөнхий газрын сургалтын баазын тоног, төхөөрөмж нийлүүлэх гэрээ, Төмөр замын архивын нягтруулах шүүгээ нийлүүлэх гэрээ, Эрдэнэс таван толгой ХК-д бичиг хэргийн тавилга, тоног төхөөрөмж нийлүүлэх гэрээ, Анагаахын шинжлэх ухааны их сургуулийн дотуур байрны давхар ор нийлүүлэх гэрээ, Эрдэнэт үйлдвэрийн лабораторийн тоног төхөөрөмж нийлүүлэх гэрээ, Дотоод хэргийн их сургуулийн номын сангийн тавилга нийлүүлэх зэрэг гэрээт ажлыг гүйцэтгэх санхүүжилтээ биднээс зээл авч ажлынхаа санхүүжилтийг шийдвэрлэж ирсэн. Ингэхдээ тухайн захиалагчтай байгуулсан гэрээг нь үндэслэн тендерт ажлыг гүйцэтгэхэд нь зориулж, шаардлагатай үе шат бүрт ажлынх нь санхүүжилтийг хийж байсан ба зээлсэн мөнгөний 10 хувьтай тэнцэх хэмжээний хүү төлөхөөр тохиролцдог байсан. 2020 оны 03 дугаар сарын үед Б.*** нь манай компани Дотоод хэргийн их сургуулийн тендер шалгаруулалтад оролцож тавилга нийлүүлэх гүйцэтгэгчээр сонгон шалгарсан, гэрээний нийт үнийн дүн 192 сая гаруй төгрөгийн үнийн дүнтэй бөгөөд үүнд шаардлагатай хөрөнгө оруулалтыг хийж хамтран ажиллах саналыг тавьж, өмнө нь хамтран ажиллаж байсны адил төслийн санхүүжилтэд зориулж зээл олгох, хариуцагч нар нь захиалагчаас санхүүжилтийг хүлээн авч, эхний ээлжинд зээлийн үндсэн төлбөрийг, хүүгийн хамт өгөхөөр харилцан тохиролцсон. Хариуцагч нарын Хаан банк ХХК дахь*** тоот данс, Худалдаа, хөгжлийн банк ХХК дахь *** тоот дансанд 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдөр Худалдаа хөгжлийн банкны *** тоот дансанд тендерийн баталгаа гэх гүйлгээний утгаар 4,800,000 төгрөг, 2020 оны 06 дугаар сарын 09-ны өдөр ДСП хавтан буюу материалын зардал гэх утгаар 5,000,000 төгрөг, 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдөр бараа материалын зардал гэх гүйлгээний утгаар 50,000,000 төгрөг, 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдөр ажлын хөлс гэх гүйлгээний утгаар 6,000,000 төгрөг, 2020 оны 08 дугаар сарын 06-ны өдөр дуус тусгаарлах акустик хавтан гэх гүйлгээний утгаар 2,000,000 тегрөг, 2020 оны 09 дүгээр сарын 04-ны өдөр ханын тавиур солих гэх гүйлгээний утгаар 4,430,000 төгрөгийг, нийт 72,230,000 төгрөгийг шилжүүлсэн гэжээ.

 

3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрч үлдэх хэсгийг дараахь үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: *** ХХК 2008 онд байгуулагдсан. Нотлох баримтуудаас харахад нэхэмжлэгч нар нь *** ХХК-тай зээлийн гэрээ байгуулж данс руу нь зээлийн хөрөнгө шилжүүлсэн байдал тогтоогдохгүй байна. Нэхэмжлэгч нар нь *** ХХК-аас зээлийн гэрээний үүрэгт мөнгө төлүүлэхээр шаардах эрхгүй, мөн *** ХХК-тай зээлийн гэрээ байгуулаагүй байна. Нэхэмжлэгч нар нь 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 4,800,000 төгрөгийг тендерийн баталгааны зориулалтаар зээлдүүлсэн гэдэг нь үндэслэлгүй байна. Учир нь Дотоод хэргийн их сургуулийн тавилга нийлүүлэх тендер нь 2020 оны 02 дугаар сарын 14-нд нээлтээ хийсэн байх ба тендерийн баталгааг 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдөр 4,800,000 төгрөг шилжүүлсэн гэж тайлбарлаж байгаа нь цаг хугацааны хувьд ч зөрүүтэй байна. *** ХХК нь уг тендерийн баталгаа болох 4,589,000 төгрөгийг 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Хаан банкинд байршуулсан тул 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдөр нэхэмжлэгч нараас 4,800,000 төгрөгийг тендерийн баталгааны зориулалтаар авсан байх боломжгүй. Нэхэмжлэгч нар нь *** болон *** ХХК-аас Дотоод хэргийн их сургуультай байгуулсан гэрээг хэрэгжүүлэхэд шаардлагатай гээд 72,230,000 төгрөгийг зээлсэн гээд нийт 6 удаагийн гүйлгээг дээрх байдлаар үндэслэлгүй тайлбарласан байна. Бидний зүгээс 72,230,000 төгрөгийг зээлэх талаар аман хэлэлцээрийг нэхэмжлэгч нартай байгуулаагүй бөгөөд нэхэмжлэгч нар нь Б.***тай 2018 оноос хойш байгуулсан зээлийн гэрээний тооцоо хийж өглөг авлагыг тооцсон үнийн дүн гэж ойлгож байна. 2018 онд нэхэмжлэгч нар харилцах дансны гүйлгээгээр хариуцагч талд 122,170,000 төгрөгийг шилжүүлж, хариуцагч Б.*** хувийн болон компанийн данснаас 136,348,000 төгрөгийг эргүүлэн төлсөн буюу 14,170,000 төгрөгийн илүү төлөлттэй байна. 2019 онд нэхэмжлэгч нарын харилцах дансны гүйлгээгээр хариуцагч талд 115,148,000 төгрөг шилжүүлж, хариуцагч Б.*** нь хувийн болон компанийнхаа данснаас 145,004,000 төгрөгийг төлсөн бөгөөд 19,900,000 төгрөгний илүү төлөлттэй явж байна. Нэхэмжлэгч нарын харилцах дансны гүйлгээгээр хариуцагч талд 162,030,000 төгрөг шилжүүлж, хариуцагч Б.*** нь хувийн болон компанийн данснаас 140,370,000 төгрөгийг эргүүлж төлсөн бөгөөд 22,030,000 төгрөгийн дутуу төлөлттэй байгаа. Хариуцагч *** нь өнгөрсөн хугацаанд нэхэмжлэгч нарт 11,810,000 төгрөгийг илүү төлсөн байна. Мөн Б.*** 2015 онд гахайн аж ахуйн үйл ажиллагаа эрхэлж байсан бөгөөд нэхэмжлэгч нараас мөнгө зээлж бизнесээ амжилттай болгохыг зорьсон боловч 2019 оны сүүлээр эхэлсэн коронавирус цар тахлын улмаас гахайн аж ахуйн бизнес маань амжилтгүй болсон, бас эрүүл мэндийн ноцтой шалтгаанаар бизнес удирдан явуулахад хүндрэлтэй болсон цаг үед нэхэмжлэгч нар итгэл эвдэн Сүхбаатар дүүргийн цагдаагийн газарт залилсан мэтээр гомдол гаргаж шалгуулсан нь түүнд хүнд цохилт болсон. Нийт авч байсан мөнгийг гэрээ тус бүрээр нь дүгнэвэл 2018 оны 09 сарын 04-ний өдөр 60,000,000 төгрөгний зээлийн гэрээ байгуулагдсан боловч нэхэмжлэгч нар хариуцагчид 53,925,000 төгрөг шилжүүлсэн бөгөөд гэрээ байгуулахаас өмнөх цаг хугацаанд хамаарч байгаа юм. Гэрээнд зээлийн хүүг сарын 10 хувь гэж тогтоосон нь хэт өндөр байсан. Иймд нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нэхэмжлэлийн тодруулсан шаардлага болох 72,230,000 төгрөгийн 50 хувь буюу 36,115,000 төгрөгийн шаардлага нь *** ХХК-д хамааралтай байх бөгөөд гэрээ байгуулаагүй тул тус компанид холбогдох энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Харин хариуцагч Б.***д хамаарах 36,115,000 төгрөгийн шаардлага байх бөгөөд хариуцагчийн зөвшөөрсөн хэмжээгээр буюу 13,000,000 төгрөгийн хэмжээнд шийдэж өгнө үү гэжээ.

 

4. Нэхэмжлэгч нар зээлийн гэрээний үүрэгт 79,453,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зээлийн хүүнд 7,223,000 төгрөг гаргуулах хэсгээсээ татгалзаж, мөн дүнгээс нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан.

 

5. Шүүх дараахь үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

6. Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Хаан банк ХХК дахь *** н *** тоот дансны хуулгаар нэхэмжлэгч *** нь 2020 оны 03 дугаар сарын 24-ны өдөр хариуцагч Б.***ы эзэмшлийн*** тоот данс руу 4,800,000 төгрөгийг *** гэх гүйлгээний утгатайгаар, Хаан банк ХХК дахь *** н эзэмшлийн *** тоот дансны хуулгаар 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдөр хариуцагч Б.***ы эзэмшлийн*** тоот данс руу 50,000,000 төгрөгийг*** гээс зээлэв гэх гүйлгээний утгатайгаар, Хаан банк ХХК дахь *** н эзэмшлийн *** тоот дансны хуулгаар 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдөр хариуцагч Б.***ы эзэмшлийн*** тоот данс руу 6,000,000 төгрөгийг ***д гэх гүйлгээний утгатайгаар шилжүүлсэн нь тогтоогдож байх бөгөөд Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж зааснаар нэхэмжлэгч *** , *** , хариуцагч Б.*** нарын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ. гэж заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн, нэхэмжлэгч нар шаардах эрхтэй байна.

 

7. Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч *** нь 2020 оны 03 дугаар сарын 24-ны өдөр хариуцагч Б.***д 4,800,000 төгрөгийг, нэхэмжлэгч *** 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдөр хариуцагч Б.***д 50,000,000 төгрөгийг, 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдөр хариуцагч Б.***д 6,000,000 төгрөгийг, нийт 60,800,000 төгрөгийг тус тус зээлдүүлсэн, мөн хариуцагч Б.*** дээрх зээлийн гэрээний үүргээ гүйцэтгээгүй болох нь тус тус тогтоогдож байна. Гэвч нэхэмжлэгч нар нь 6 удаагийн зээлийн гэрээний үүрэгт хариуцагч нараас 72,230,000 төгрөг нэхэмжилсэн ба нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэлийн шаардлагыг шүүх тодруулахад хариуцагч нараас хувь тэнцүүлэн буюу 50/50 хувиар хариуцуулан нэхэмжилсэн байгаа гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулснаас үзэхэд хариуцагч Б.***д 36,115,000 төгрөг, хариуцагч *** ХХК-д 36,115,000 төгрөгийн шаардлага холбогдож байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд буюу хариуцагч Б.***аас зээлийн дээрх 3 удаагийн гэрээний үүрэгт 36,115,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *** , *** нарт олгохоор шийдвэрлэлээ.

 

8. Хариуцагч *** ХХК-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 36,1150,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэгч нар шаардсан бөгөөд хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нэхэмжлэгч *** , *** болон хариуцагч *** ХХК-иудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч *** ХХК-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 36,115,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

9. Харин нэхэмжлэлийн шаардлагын 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 5,000,000 төгрөгийг Худалдаа, хөгжлийн банк ХХК дахь ***гийн эзэмшлийн*** тоот дансанд, 2020 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 2,000,000 төгрөгийг Хаан банк ХХК дахь ***ийн эзэмшлийн *** тоот дансанд, 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 4,430,000 төгрөгийг Худалдаа, хөгжлийн банк ХХК дахь ***гийн эзэмшлийн *** тоот дансанд тус тус шилжүүлж Б.***, *** ХХК-иудад зээлдүүлсэн гэх шаардлагаа нэхэмжлэгч нар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар нотлох үүргээ биелүүлээгүй болно. Хариуцагч Б.***ы итгэмжлэгдсэн төлөөлөгчийн *** ХХК нь нэхэмжлэгч нараас мөнгө зээлж байгаагүй гэх тайлбар үндэслэлтэй, харин Бидний зүгээс 72,230,000 төгрөгийг зээлэх талаар аман хэлэлцээрийг нэхэмжлэгч нартай байгуулаагүй бөгөөд нэхэмжлэгч нар нь Б.***тай 2018 оноос хойш байгуулсан зээлийн гэрээний тооцоо хийж өглөг авлагыг тооцсон үнийн дүн гэж ойлгож байна гэх тайлбар нь үндэслэлгүй, Б.*** нь 2020 онд 3 удаагийн гүйлгээгээр нэхэмжлэгч нараас зээл авсан, зээлийн гэрээний харилцаа үүссэн нь тогтоогдсон болно.

 

10. Хариуцагч Б.*** нь нэхэмжлэгч *** , *** нарт холбогдуулан гаргасан илүү төлсөн 2,423,300 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг шаардлагаасаа татгалзсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасантай нийцэж байх тул хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

11. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д Шүүхээс эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдсон үйлчилгээ үзүүлсний төлөө зохигчоос төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгчээр төлүүлж нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаар төлүүлэн нэхэмжлэгчид буцаан олгоно. Улсын тэмдэгтийн хураамжийг энэ хуульд заасны дагуу төлнө. гэж зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 555,300 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.***аас улсын тэмдэгтийн хураамжид 338,525 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч нарт олгох нь зүйтэй. Мөн хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 53,730 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4-д заасныг баримтлан хариуцагч Б.***аас зээлийн гэрээний үүрэгт 36,115,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *** , *** нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хариуцагч *** ХХК-д холбогдуулан гаргасан 36,115,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар хариуцагч Б.*** нь нэхэмжлэгч *** , *** нарт холбогдуулан гаргасан илүү төлсөн 2,423,300 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 555,300 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.***аас улсын тэмдэгтийн хураамжид 338,525 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч нарт олгосугай.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 53,730 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХТӨР