Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 184/ШШ2022/00943

 

 

 

 

 

 

        2022 оны өдөр

     03 сар      23  р                            184/ШШ2022/00943

 

                                       МОН*******ОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Батсүх даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: “*******” ********************* /РД: /. *******аяг: ******* дүүрэг,  дугаар хороо, Усны гудамж, өөрийн байр  

*******ариуцагч: ******* овогт *******.С /РД: *******/. *******аяг: ******* дүүрэг,…. дүгээр хороо, Москва хороолол, ..... байр, ... тоот 

*******ариуцагч: “*******” ********************* /РД: 6...../. *******аяг: ******* дүүрэг, .. дугаар хороо, Эмээлт 18400, ..... тоот

Зээлийн гэрээний үүрэгт 186,064,142 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.*******, *******, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга *******.Золжаргал нар оролцов.

ТОДОР*******ОЙЛО******* нь:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: *******ариуцагч *******.С нь *******апитрон банк *********************-тай 2019 оны 02 сарын 28-ны өдөр тоот зээлийн гэрээ болон үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээ, 3018-2019/05 тоот зээлийн батлан даалтын гэрээнүүдийг тус тус байгуулан 135 000 000 төгрөгийн зээлийг 24 сарын хугацаатай жилийн 20.4 хувийн хүүтэйгээр зээлж авсан. *******.С нь *******алч *********************-ийн цор ганц хувьцаа эзэмшигч ба зээлийн эргэн төлөлтөө нэмэгдүүлэх зээл авч “*******” *********************-ийн өмчлөлийн Ү-220 дугаарт бүртгэгдсэн ******* дүүргийн .. хороо, Эмээлт гудамжны ..... тоот хаягт орших 910 м.кв талбайтай үйлдвэрлэлийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, ******* *********************-ийн эзэмшлийн нэгж талбарын дугаартай дээр дурдсан хаягт байрлах 4668 м.кв талбайтай газрыг тус тус зээлийн гэрээний барьцаанд тавьж, улсын бүртгэлд бүртгүүлсэн болно. Зээлдэгч нь үндсэн зээл 10 353 194.07 төгрөг, хүү 18 949 225.46 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2 062 467.29 төгрөг төлсөн боловч 2019 оны 07 сарын 28-ны өдрөөс гэрээний үүргээ зөрчсөн, 2020 оны 12 сарын 28-ны өдөр нэмэгдүүлсэн хүүд 950 төгрөг төлснөөс хойш өнөөдрийг хүртэл нэг ч төгрөг төлөөгүй байна. *******ариуцагч зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийг сайн анзаараагүй байна, 2019 оны 03, 04 дүгээр сард үндсэн зээл төлөх үүрэг хүлээгээгүй, хүү төлөхөөр тохиролцож, хүүг графикийн дагуу төлөөд явж байсан. Мөн *******.С-тэй удаа дараа уулзахад үйл ажиллагаа нь явагдаж байсан, хятадуудаар барилга бариулаад үйлдвэрийн барилгын рамыг буруу зангидсанаас дотор нь кран явах боломжгүй болж үйл ажиллагаа нь саатсан гэж тайлбарладаг.

 

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452.2, 453.1-т зааснаар үндсэн зээл 124 646 806 төгрөг, хүү 45 542 314 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4 338 397 төгрөг, нийт 174 527 517 төгрөгийг хариуцагчаас гаргуулах, хариуцагч нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг албадан хангуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

 

*******эрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа үндсэн зээлийн хүү 9,613,854 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,922,771 төгрөг, нийт 11,536,625 төгрөгөөр ихэсгэж, хамтран хариуцагчаар “*******” *********************-ийг татсан.

 

Иймд хариуцагч *******.С-с 186,064,142 /төгрөг гаргуулж, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг хариуцагч “*******” *********************-тай байгуулсан барьцааны гэрээний дагуу өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-2201056125 дугаарт бүртгэлтэй, ******* дүүргийн 32 дугаар хороо, Эмээлт, гудамж, 129/1 тоот хаягт байршилтай үйлдвэрлэлийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, эзэмших эрх бүхий, нэгж талбарын дугаартай, аж ахуйн зориулалтаар олгосон 4,668 м.кв талбайтай газраар хөрөнгөөр хангуулж өгнө үү.

 

*******ариуцагч *******.С-н итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: *******ариуцагч нь “*******” *********************-тай 2019 оны 02 сарын 28-ны өдөр зээлийн гэрээ, үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээ, зээлийн батлан даалтын гэрээнүүдийг тус тус байгуулан 135 000 000 төгрөгийн зээл авахад “*******” *********************-аас үйлдвэрлэж байгаа ******* зуухыг худалдах-худалдан авах гэрээний дагуу худалдан авагч талд банкнаас лизингээр зээл олгохоор тохиролцож лизингийн хүүгээс хариуцагч *******.С зээлийн хүүгээ төлөхөөр тохиролцсон байдаг. “*******” *********************-аас тохиролцооны дагуу удаа дараа *******алч зуухыг худалдан авах аж ахуй нэгж байгууллагад лизингийн зээл олгох хүсэлтийг банканд гаргасан байдаг. Мөн “М” ********************* нь үйлдвэрийн цахилгаан тасалснаас болж “*******” ********************* нь 2020 оны 01 сарын 29-ний өдрөөс хойш 2021 оны 09 сар хүртэл зуух үйлдвэрлээгүй, орлогогүй болсноос гадна *******овид-19 цар тахалтай холбоотойгоор хүнд байдалд байна. Иймд үндсэн зээл 135 000 000 төгрөгөөс 10 353 194 төгрөг төлсөн, 124 646 086 төгрөг хүлээн зөвшөөрч, үлдэх 49 880 914 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. *******.С-н зээлийн гэрээний үүргийг зөрчсөн талаар нотлох баримтуудыг гаргаж өгье гэж бодсон боловч надад байсангүй. 2019 оны 03 сарын 28, 2019 оны 08 сарын 28, 2019 оны 09 сарын 28, 2019 оны 10 сарын 24, 2019 оны 10 сарын 28-ны өдрөөс 2021 оны 09 сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд буй болсон хүүгийн төлбөр нь *******.С-н үүргээ зөрчсөнөөс болж үүсээгүй тул дээрх хугацаанд үүссэн төлбөрийг *******.С хариуцахгүй, үлдэх 49 880 914 төгрөгийг батлан даагч “*******” ********************* нь хариуцах ёстой гэж үзэж байна. Иргэний хуулийн 457, 458.1 дүгээр зүйлд зааснаар батлан даалтын гэрээний үүргийг биелүүлээгүй тул “*******” ********************* нь батлан даалтын гэрээний хариуцлагыг хүлээх ёстой.

 

Зээлийн үлдэгдэл, тооцогдсон хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээний тухайд маргах зүйлгүй ч цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан зээлийн хугацаа хэтрүүлсэн тул зээлийн хүүгээс 30,000,000 төгрөгийг хасаж шийдвэрлэж өгнө үү.

 

*******ариуцагч “*******” *********************-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “*******” *********************-ийн захирал *******.С нь “*******” *********************-тай 2019 оны 2 дугаар сарын 28-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 135,000,000 төгрөгийг 24 сарын хугацаатай, жилийн 20.4 хувийн хүүтэйгээр зээлж авсан. Нэхэмжлэгч “*******” *********************-тай хариуцагч “*******” ********************* 2019 оны 2 дугаар сарын 28-ны өдөр дугаартай зээлийн батлан даалтын гэрээ, тус дугаартай барьцааны гэрээ байгуулж, үл хөдлөх эд хөрөнгүүдийг барьцаалж, зээлийн гэрээний үүргийг хангуулахаар тохиролцож, улсын бүртгэлд бүртгүүлсэн. *******.С авсан зээлээ “*******” *********************-ийн эргэлтийн хөрөнгөд оруулсан ба үндсэн зээл, зээлийн хүүг “*******” *********************-ийн үйл ажиллагааны орлогоор төлөх байсан ч ковид-19 цар тахлын нөхцөл байдлаас болж улсын хэмжээнд гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэн хөдөлгөөнийг хязгаарласан болон үйлдвэрийн цахилгаан тасалсан зэрэг байдлаас шалтгаалж зээлийг төлж чадаагүй. *******ариуцагч *******.С шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхгүй тохиолдолд “*******” *********************-ийн 2019 оны 2 дугаар сарын 28-ны өдөр нэхэмжлэгчтэй байгуулсан тоот үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээний барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг албадан хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна.

 

ҮНДЭСЛЭ******* нь:

 

“*******апитрон банк”  *********************  хариуцагч *******.С-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 186,064,142 төгрөг гаргуулах, хариуцагч  “*******” *********************-д  холбогдуулан  зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хариуцагч *******.С сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаанд авагдсан үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах  нэхэмжлэл гаргаж байна.  /хэргийн 1, 81/

 

Зээлийн болон барьцааны гэрээ байгуулсан, гэрээний хүчин төгөлдөр эсэх, гэрээгээр мөнгийг шилжүүлэн авсан, зээлийг эргүүлэн төлсөн хэмжээний тухайд хариуцагч тал маргахгүй, харин цар тахлын нөхцөл байдалтай холбогдуулан хүүгийн төлбөрийг  багасгах боломжтой гэж тайлбарласан.

 

*******апитрон банк ********************* /зээлдүүлэгч/, *******.С /зээлдэгч/ нар нь 2019 оны 02 сарын 28-ны өдөр № дугаар зээлийн гэрээ байгуулж зээлдүүлэгч нь 135 000 000 төгрөгийг 24 сарын хугацаатай, жилийн 20.4 хувийн хүүтэйгээр зээлүүлэх, зээлдэгч нь 135,000,000 төгрөгийг гэрээнд заасан хугацаанд хүүгийн хамт буцаан төлөхөөр харилцан тохиролцжээ. /хэргийн 6-9/

 

Энэхүү зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар хариуцагч *******.С 100 хувь эзэмшдэг, гүйцэтгэх захирлаар нь ажилладаг “*******” *********************-тай 2019 оны 02 сарын 28-ны өдөр № дугаар зээлийн батлан даалтын гэрээ, үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээ байгуулж,  “*******” *********************-ийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-220 дугаартай ******* дүүргийн 32 дугаар хороо, Эмээлт гудамж, 129/1 тоот хаягт байрлах 910 м.кв талбайтай, үйлдвэрлэлийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, “*******” *********************-ийн эзэмшлийн нэгж талбарын дугаартай, ******* дүүргийн 32 дугаар хороо, Эмээлт 18400 гудамж, 129/1 тоот хаягт байрлах 4,668 м.кв талбайтай газрыг барьцаалж, гэрээг улсын бүртгэлд бүртгүүлжээ. /хэргийн 10-16 /

 

Талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан  банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа үүссэн, зээлдүүлэгч мөнгийг шилжүүлэн өгөх үүргээ биелүүлсэн, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргээ биелүүлээгүй байна.

 

*******ариуцагч “*******” ********************* нь нэхэмжлэгчтэй хариуцагч *******.С-н байгуулсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаалагдсан өөрийн өмчлөл, эзэмшлийн зүйлээр хангуулах шаардлагын тухайд маргахгүй, хүлээн зөвшөөрсөн болно.

 

Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсгүүдэд ипотекийн шаардлагыг хангах хугацааг үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийг худалдахыг шаардах эрхтэй, ийнхүү шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдахаар заасан байх тул нэхэмжлэлийн хариуцагч “*******” *********************-д холбогдох хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч банк хариуцагч “*******” *********************-тай байгуулсан зээлийн батлан даалтын гэрээний дагуу батлан даагчтай холбогдуулан шаардлага гаргаагүй тул шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шийдвэрлэх нь зүйтэй.

 

Нэхэмжлэгч нь хариуцагч *******.С-с үндсэн зээлийн төлбөр 124,646,314 төгрөг, үндсэн хүү 55,156,143 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 6,261,168 төгрөг, нийт 186,063,625 төгрөг гаргуулахаар шаардсан.

 

Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хууль //1995 оны/-ийн 24 дүгээр зүйлийн 3 дахь хэсгүүдэд зээлдэгч  зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр зохицуулсан байна.

 

*******эдийгээр талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээгээр зээлдэгч хугацаандаа үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд  зээлийн хүүгийн 20 хувьтай тэнцэх нэмэгдүүлсэн хүү төлөхөөр заасан байх боловч дэлхий нийтийг хамарсан *******овид-19 цар тахлын нөхцөл байдалтай холбогдуулан хариуцагчийн зээлийг хугацаанд төлөх нөхцөл, бололцоо, орлого буурсан, мөн зээлдүүлэгч хэтрүүлсэн хугацааны хүүг тооцон нэхэмжилсэн  зэргийг харгалзан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн хүү тооцсон хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зохимжтой гэж дүгнэв.

 

Иймд хариуцагч *******.С-с үндсэн зээл, хүү 179,802,974 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “*******” *********************-д олгож,  нэмэгдүүлсэн хүү  6,261,168 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд хариуцагч “*******” *********************-ийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-220 дугаартай ******* дүүргийн  дугаар хороо, Эмээлт гудамж, 129/1 тоот хаягт байрлах 910 м.кв талбайтай, үйлдвэрлэлийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, ******* *********************-ийн эзэмшлийн нэгж талбарын дугаартай, ******* дүүргийн 32 дугаар хороо, Эмээлт 18400 гудамж, 129/1 тоот хаягт байрлах 4 668 м.кв талбайтай газрыг албадан худалдаж, худалдан борлуулсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэл хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТО*******ТОО******* нь:

 

1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******.С-с 179,802,974 /нэг зуун далан есөн сая найман зуун хоёр мянга есөн зуун далан дөрөв/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч “*******” *********************-д олгож,  нэхэмжлэлээс  6,261,168 /зургаан сая хоёр зуун жаран нэгэн мянга нэг зуун жаран найм/ төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан  хариуцагч *******.С нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд хариуцагч “*******” *********************-ийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-220 дугаартай ******* дүүргийн дугаар хороо, Эмээлт гудамж, 129/1 тоот хаягт байрлах 910 м.кв талбайтай, үйлдвэрлэлийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, *******алч *********************-ийн эзэмшлийн нэгж талбарын дугаартай, ******* дүүргийн дугаар хороо, Эмээлт 18400 гудамж, 129/1 тоот хаягт байрлах 4 668 м.кв талбайтай газрыг албадан  худалдаж, худалдан борлуулсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэл хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт  зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,300,324 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******.С-с 1,056,964  төгрөг, хариуцагч “*******” *********************-иас 70,200 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч “*******” *********************-д олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар шүүхийн шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй. 

 

 

                       ДАР*******АЛА*******Ч ШҮҮ*******Ч                                        Т.БАТСҮ*******