Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 02 сарын 24 өдөр

Дугаар 102/ШШ2022/00650

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Ч дүүрэг 1 дүгээр хороо,  өөрийн байр байрлах, ТБ ХХК /РД:....../-ийн нэхэмжлэлтэй,

  Хариуцагч: Б дүүрэг, .... дүгээр хороо, .... дугаар байр, .... тоотод байрлах, МК ББСБ ХХК /РД: :::::/-д холбогдох,

  Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд: С дүүрэг, .... дугаар хороо, .... дугаар хороолол, ....., Их тойруу .... тоотод байрлах, Ж ХХК / РД:....../,

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага: 1,273,594,831.59 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах,

Гуравдагч этгээдийн бие даасан шаардлага: 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн ..... дугаар Барьцааны гэрээ-г хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ж,

Төрийг төлөөлж прокурор Б.И,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б, өмгөөлөгч Б.Б,

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.О, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Н,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Б нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч ТБ ХХК нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлжээ. Үүнд: Зээлдэгч МББСБ ХХК /РД:....., УБД:...../ нь ТБ ХХК-тай 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдөр .... дугаартай зээлийн гэрээ байгуулж, 1,000,000,000 төгрөгийг сарын 2.20 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээл авсан. Зээлдэгч М ББСБ ХХК нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчиж, зээлдүүлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчиж, компанийн хэвийн үйл ажиллагаанд саад учруулсаар байна. Иймд МКББСБ ХХК /РД:........, УБД:............./-аас зээлийн 215 дугаартай зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 1,000,000,000 төгрөг, 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдрөөс 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр хүртэлх үндсэн зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүү /сарын 2.20 хувь, жилийн 26.40 хувийн/ 100,147,756 төгрөг, нийт 1,100,147,756 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү. Мөн барьцааны ..... дугаартай гэрээний дагуу ТБ ХХК-ийн барьцаанд байгаа Ж /РД:......./-ийн өмчлөлийн С дүүргийн 3 дугаар хороо 5 дугаар хороолол , ..... тоот нийт 2790 м.кв талбайтай барилгын .... м.кв талбайтай зүүн талын хэсгийн үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө ....., мөн хаягт байрлах 379 м.кв талбайтай газар .......йцэтгэлийг хангуулахаар шүүхийн шийдвэрт тусгуулах хүсэлтэй байгаа тул хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч ТБ ХХК нь нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлжээ: Нэхэмжлэгч Зээлдэгч МКББСБ ХХК /РД:........, УБД:............./ нь ТБ ХХК-тай 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдөр .... дугаартай зээлийн гэрээ байгуулж, 1,000,000,000 төгрөгийг сарын 2.20 хувийн хүүтэй 24 сарын хугацаатай зээл авсан. Зээлдэгч МКББСБ ХХК нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчиж, зээлдүүлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчиж, компанийн хэвийн үйл ажиллагаанд саад учруулсаар байна. Иймд МКББСБ ХХК-иас зээлийн .... дугаартай зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 1,000,000,000 төгрөг, 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдрөөс 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр хүртэлх үндсэн зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүү 228,955,980 төгрөг, нийт үлдэгдэл 1,228,955,980 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа тул хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

2.Нэхэмжлэгч ТБ ХХК-иас бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Ж ХХК-ийн шаардлагад гаргасан тайлбартаа: Зээлдэгч МКББСБ ХХК /РД:........, УБД:............./ нь ТБ ХХК-тай 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдөр 215 дугаартай зээлийн гэрээ байгуулж, 1,000,000,000 төгрөгийг сарын 2.20 хувийн хүүтэй 24 сарын хугацаатай зээл авсан. Зээлдэгч МКББСБ ХХК /РД:........, УБД:............./ нь зээл авахдаа Ж ХХК /РД:......./-ийн өмчлөлийн С дүүргийн ... дугаар хороо ... дугаар хороолол , .... тоот нийт 2790 м.кв талбайтай барилгын 1395 м.кв талбайтай зүүн талын хэсгийн үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө ....., мөн хаягт байрлах 379 м.кв талбайтай газар .....-ыг барьцаалж, 215/01 дугаартай барьцааны гэрээ байгуулсан. Уг барьцааны гэрээнд зээлдэгч МКББСБ ХХК-ийг төлөөлж гүйцэтгэх захирал М., Ж ХХК-ийг төлөөлж гүйцэтгэх захирал М.А нар гэрээг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж баталгаажуулсан. Барьцааны гэрээ байгуулахад Ж ХХК-ийн 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн ... дугаартай хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын шийдвэрээр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо 5 дугаар хороолол ..... тоот нийт 2790 м.кв талбайтай барилгын 1395 м.кв талбайтай зүүн талын хэсгийн үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө ....., мөн хаягт байрлах 379 м.кв талбайтай газар .....-ыг МКББСБ ХХК-ийн зээлийн барьцаанд тавих эрхийг М овогтой А /РД:....../-д олгосон хувьцаа эзэмшигчдийн зөвшөөрлийг үндэслэн барьцааны гэрээг хуульд заасны дагуу хийгдсэн хүчин төгөлдөр гэрээ болно. Иймд Ж ХХК-ийн бие даасан шаардлага гаргасан 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн ..... тоот барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3.Хариуцагч МКББСБ ХХК хариу тайлбартаа: МКББСБ ХХК /РД:......../ нь ТБ ХХК-ийн Чингэлтэй дүүрэг дэх төв салбар /РД:...../-тай 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдөр байгуулсан .... тоот зээлийн гэрээний дагуу 1,000,000,000 төгрөгийн зээлийг жилийн 26.40 хувийн хүүтэй, эргэн төлөлт нь сар бүр зээлийн хүү төлөх, үндсэн зээлийг хугацааны эцэст буюу 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдөр төлөх нөхцөлтэй авсан. Дээрх зээлийн хүүгээ 2018 оны 07 дугаар сараас хойш төлөөгүй байгаа хэдий ч манай байгууллагыг хариуцсан ТБ ХХК-ийн ажилтнуудтай уулзаж зээлээ төлж барагдуулах талаар ярилцаж, гэрээ хэлцэл хийх талаар санал солилцон ажиллаж байна. Бид зээлийн хүүгээ 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс өмнө төлж, үүнээс хойш аливаа зөрчилгүйгээр хугацаандаа зээлээ төлж барагдуулна гэжээ.

 

4.Хариуцагч МКББСБ ХХК-иас бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн шаардлагад гаргасан хариу тайлбартаа: Барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах хууль зөрчсөн Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг зөрчиж байгаа гэсэн зүйл нь хууль бус гэрээ хийсэн гэж үзэхгүй. Гуравдагч этгээд бие даасан шаардлага нэмэгдүүлж байна гэсэн боловч бие даасан шаардлагыг нэмэгдүүлээгүй байна. Шаардлагаа тодруулсан байна. 2016 оны 06 дугаар сарын 09-нд зээлийн барьцаанд шийдвэрийг гаргасан 20 хоногийн дараа шилжүүлсэн байдаг. Үүнээс хойш 1 жил 2 жил хугацаа өнгөрсөн боловч ямар нэгэн зүйл ярьж байгаагүй. ТБ ХХК хувьцаа эзэмшигчдээсээ хугацаандаа хяналт тавиад явах боломжтой байсан юм болов уу хууль ёсны баримт байхгүй болохгүй байна. Сүүлд хувьцаа эзэмшигчийн хооронд үүссэн шийдвэр гарсан байна. Тэгэхээр ТБ ХХК зээл олгоё гэх үүднээс түүнээс хойш үүсэж байгаа харилцаа нь хэрэгт хамааралгүй байх тул бие даасан шаардлагыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.

 

5.Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Ж ХХК хариу тайлбартаа: МКББСБ ХХК нь 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдөр ТБ ХХК-тай 215 тоот зээлийн гэрээ байгуулж, 1,000,000 төгрөгийг сарын 2.2 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлж, зээлийн гэрээний хавсралтад заасан хуваарийн дагуу эргэн төлөхөөр харилцан тохиролцож гэрээ байгуулжээ. Мөн уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор Ж ХХК-ийн захирал М.А нь компанийн өмчлөлийн эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн ..... дугаарт бүртгэлтэй Улаанбаатар хотын С дүүрэг, .... дугаар хороо, ... дугаар хороолол,..... тоот хаягт байрлах 1395 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай барилгыг, мөн Улаанбаатар хотын С дүүрэг, 3 дугаар хороонд байршилтай .... м.кв талбайтай газрыг тус тус 1,000,000,000 төгрөгийн үүргийн гүйцэтгэлд барьцаалж 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдөр ...... тоот барьцааны гэрээ байгуулсан байна. Зээлдэгч нь гэрээнд заасан хуваарьт хугацаандаа зээлийг эргэн төлөөгүй байх тул зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 1,179,049,126 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн байх ба барьцааны 215/01 тоот гэрээний дагуу ТБ ХХК-ийн барьцаанд байгаа Ж ХХК-ийн өмчлөлийн эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн ....... дугаарт бүртгэлтэй Улаанбаатар хотын Сүхбаатар дүүрэг, 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, 41/1 тоот хаягт байрлах 1395 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай барилгыг, мөн Улаанбаатар хотын Сүхбаатар дүүрэг, 3 дугаар хороонд байршилтай 379 м.кв талбайтай газраар үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд барьцаалсан дээрх үл хөдлөх эд хөрөнгүүд нь Ж ХХК-ийн хууль ёсны өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгүүд юм. Ж ХХК нь гурван хувьцаа эзэмшигчтэй хуулийн этгээд бөгөөд 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс хойш тус компанийн 100 хувийн хувьцааны 5 хувийг М.А, 49 хувийг Б.С, 46 хувийг Б.Ц нар тус тус хууль ёсны дагуу өмчлөх болсон бөгөөд харин 5 хувийн хувьцаа эзэмшигч болох М.А нь 2016 оноос хойш гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаад 2019 оны 01 дүгээр сард албан тушаалаасаа чөлөөлөгдсөн болно. Компанийн тухай хуулийн 87 дугаар зүйлийн 87.1.1 дэх хэсэгт ...хэлцэл хийхийн өмнөх сүүлийн балансын активын нийт дүнгийн 25 хувиас дээш зах зээлийн үнэтэй эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг худалдах, худалдан авах, захиран зарцуулах болон барьцаалуулахтай холбогдсон хэлцлийг их хэмжээний хохиролд тооцно гэж заасны дагуу Ж ХХК-ийн үл хөдлөх эд хөрөнгүүдийг 1,000,000,000 төгрөгийн үүргийн гүйцэтгэлд барьцаалуулсан хэлцэл нь их хэмжээний хэлцэлд тооцогдоно. Мөн хуулийн 88 дугаар зүйлийн 88.1 дэх хэсэгт их хэмжээний хэлцэл хийх шийдвэрийг төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол хувьцаа эзэмшигчдийн хурал/ санал нэгтэйгээр гаргана гэж заасны дагуу дээрх үл хөдлөх эд хөрөнгийг бусдад барьцаалуулах тухай хэлцэл хийх бол нийт хувьцаа эзэмшигчид санал нэгтэйгээр шийдвэр гаргасан байх ёстой байсан. Гэтэл Ж ХХК-ийн 5 хувийн хувьцаа эзэмшигч, тухайн үед гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан М.Адилбишийн хувьцаа эзэмшигчдийн санал нэгтэй гаргасан шийдвэргүйгээр бие даан шийдвэрлэж, дур мэдэн ТБтай 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдөр байгуулсан 215/01 тоот барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8 дахь хэсэгт заасны дагуу зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэх хуулийн үндэслэлтэй байх тул уг гэрээний дагуу үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхгүй юм. Иймд нэхэмжлэгчийн гаргасан үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Түүнчлэн Ж ХХК нь МКББСБ болон ТБ нарын хооронд 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 215 тоот зээлийн гэрээний дагуу хариуцагчид олгогдсон зээлийн мөнгөн хөрөнгөөс нэг ч төгрөгийг өөртөө авч ашиглаагүй. Зээлдэгч нь 100 хувь өөрийн үйл ажиллагаандаа зарцуулсан байдаг. Иймд дээрх зээлийн гэрээний үүргийг зээлдэгч буюу МКББСБ ХХК биелүүлэх ёстой байтал уг зээлийн эргэн төлөлтийг Ж ХХК-ийн хөрөнгөөр хангуулахаар шаардаж байгаа нь мөн үндэслэлгүй байна. Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан зээлийн гэрээний үүргийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай барьцааны 215/01 тоот гэрээний дагуу ТБны барьцаанд байгаа Ж ХХК-ийн өмчлөлийн эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн ..... дугаарт бүртгэлтэй Улаанбаатар хотын С дүүрэг, 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, .... тоот хаягт байрлах, 1395 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай барилгыг, мөн Улаанбаатар хотын С дүүрэг, 3 дугаар хороонд байршилтай ..... м.кв талбайтай газраар үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

6.Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Ж ХХК-иас нэхэмжлэгч ТБ ХХК, хариуцагч МКББСБ ХХК-д холбогдуулан гаргасан бие даасан шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлжээ. Үүнд: Ж ХХК нь гурван хувьцаа эзэмшигчтэй хуулийн этгээд бөгөөд 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс хойш тус компанийн 100 хувийн хувьцааны 5 хувийг М.А, 49 хувийг Б.С 46 хувийг Б.Ц нар тус тус хууль ёсны дагуу өмчлөх болсон билээ. Харин 5 хувийн хувьцаа эзэмшигч болох М.А нь 2016 оноос хойш гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаад 2019 оны 01 дүгээр сард албан тушаалаасаа чөлөөлөгдсөн болно. Ж ХХК нь үл хөдлөх эд хөрөнгийн  дугаарт бүртгэлтэй, Улаанбаатар хотын С дүүрэг, 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, 41/1 тоот хаягт байрлах 1395 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай барилгыг, мөн Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороонд байршилтай 379 м.кв талбайтай газрыг тус тус хууль ёсны дагуу эзэмшиж, өмчилдөг. Гэтэл тус компанийн хувьцаа эзэмшигч бөгөөд гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан М.А нь хувьцаа эзэмшигч Б.С, Б.Ц нарт мэдэгдэлгүйгээр, тэдний зөвшөөрөл, хамтран гаргасан шийдвэргүйгээр дур мэдэн 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдөр ТБтай .... тоот барьцааны гэрээ байгуулж дээрх үл хөдлөх эд хөрөнгийг 1,000,000,000 төгрөгийн үүргийн гүйцэтгэлд барьцаалуулсан байна. Компанийн тухай хуулийн 87 дугаар зүйлийн 87.1.1 дэх хэсэгт ...хэлцэл хийхийн өмнөх сүүлийн балансын активын нийт дүнгийн 25 хувиас дээш зах зээлийн үнэтэй эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг худалдах, худалдан авах, захиран зарцуулах болон барьцаалуулахтай холбогдсон хэлцэлийг их хэмжээний хэлцэлд тооцно, мөн хуулийн 88 дугаар зүйлийн 88.1 дэх хэсэгт их хэмжээний хэлцэл хийх шийдвэрийг төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол хувьцаа эзэмшигчдийн хурал/ санал нэгтэйгээр гаргана хэмээн тус тус заасны дагуу дээрх үл хөдлөх эд хөрөнгийг бусдад барьцаалуулах тухай хэлцэл хийх бол нийт хувьцаа эзэмшигчид санал нэгтэйгээр шийдвэр гаргасан байх ёстой. Гэтэл Ж ХХК-ийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан М.Адилбиш нь хувьцаа эзэмшигч Б.Сонинчимэг, Б.Цэцэгээ нарт мэдэгдэлгүй, тэдний зөвшөөрөл, хамтран гаргасан шийдвэргүйгээр Компанийн тухай хуулийг зөрчиж ТБ болон МКББСБ нарын хооронд 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдөр байгуулагдсан 215 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар ТБтай 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдөр .... тоот барьцааны гэрээ байгуулсан нь зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл гэж үзэх үндэслэлтэй байна. Иргэний хуулийн 56 дугаар зүлйийн 56.1.8 дахь хэсэгт ...хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл хүчин төгөлдөр бус байна гэж заасны дагуу Компанийн тухай хуулийн 87.1.1, 88.1 дэх хэсэгт заасныг зөрчиж Ж ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан М.А ТБ ХХК-тай байгуулсан барьцааны гэрээ нь хүчин төгөлдөр бус хэлцэл байна. Б.С, Б.Ц нар нь 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдөр албан ёсоор Ж ХХК-ийн хууль ёсны хувьцаа эзэмшигч болсон байхад эдгээр хувьцаа эзэмшигч нарын зөвшөөрлийг авалгүй, хамтран хэлэлцэн шийдвэрлэлгүй, уг гэрээг байгуулсан нь хувьцаа эзэмшигч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг илтэд зөрчсөн үйлдэл мөн. Иймд ТБ ХХК болон Ж ХХК нарын хооронд 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдөр байгуулсан .... тоот барьцааны гэрээг Компанийн тухай хуулийн 87.1.1, 88.1, Иргэний хуулийн 56.1.8 дахь хэсэгт заасны дагуу зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож өгнө үү гэжээ.

 

7. Төрийг төлөөлж прокурор Б.И хариу тайлбартаа: ТБ ХХК нь төрийн өмчит бөгөөд төрийн өмчит хувьцаат компани уг зээлийг эргэн төлөөгүй байна. Нэхэмжлэгч талаас прокурор оролцуулах хүсэлт гаргасан байдаг. Өмч, өмч хөрөнгөтэй компани энэ дээр ямар нэгэн маргаан байхгүй, хүсэлтээр Улсын дээд шүүхээр орсон. Хоёр талын зээлийн гэрээ нь хүчин төгөлдөр гэрээ байсан. Ж ХХК гаргаж, эдхөрөнгийг М ХХК гаргасан байдаг. Барьцааны гэрээ хүчин төгөлдөр байна. Ж ХХК-ийн эзэмшилийн газар, байр хүчин төгөлдөр байх тул гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Гуравдагч этгээдийн барьцаа хөрөнгийг үүргийн гүйцэтгэлд хууль бус ямар нэгэн шаардлага гаргаж байгаа учраас үнэлэх боломжгүй. Зээлийн гэрээ хууль зөрчсөн асуудал байхгүй байна. Барьцаа хөрөнгийг үүргийн гүйцэтгэлээр хангуулах хууль зүйн үндэслэлтэй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

 

8.Шүүхэд нотлох баримтаар

Нэг дүгээр хавтаст хэрэгт: ТБ ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн .... тоот зээлийн гэрээ, 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн .... тоот барьцааны гэрээ, МКББСБ ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, ТБ ХХК-ийн 2018 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн ... тоот албан бичиг, ТБ ХХК-ийн мемориалын баримт, МКББСБ ХХК-ийн ТБин дахь деспозит дансны харилцагчийн, зээлийн дансны хуулга, ТБны хүү тооцооллын хүснэгт, Ж ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа, Ж ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрэм, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа, 2017 оны 02 дугаар улирлын тайлан, Ж ХХК-иас МКББСБ ХХК-д 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдөр олгосон итгэмжлэл, Ж ХХК-ийн 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн .... тоот хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын шийдвэр, ТБны 2018 оны 05 дугаар сарын 09-ний өдөр 04, 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн ...., 2018 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн ....тоот албан бичиг, уулзалтын тэмдэглэл, Улсын бүртгэлийн Ерөнхий газрын 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдөр шүүхэд ирүүлсэн лавлагаа, хавсралт, Зээлдэгчийн анкет иргэн, хуулийн этгээдийн, МКББСБ ХХК-ийн 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 02, 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 21 тоот албан бичиг, Зээлийн ерөнхий хорооны 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн ...., 27-ны өдрийн 63/05 дугаар шийдвэр, уулзалтын тэмдэглэл, Зээлийн эрсдэлийн дүгнэлт, хууль зүйн .... дугаар дүгнэлт, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 203 тоот албан бичиг, хавсралт баримт, Улсын бүртгэлийн Ерөнхий газрын 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн ..... тоот албан бичиг, хавсралт баримтаар Ж ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн хувийн хэрэг,

Хоёр дугаар хавтаст хэрэгт: Улсын бүртгэлийн Ерөнхий газрын 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн .... тоот албан бичиг, хавсралт баримтаар Ж ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн хувийн хэрэг, Ж ХХ-ийн 2017 оны 02 дугаар улирлын тайлан,

Гурав дугаар хавтаст хэрэгт: МКББСБ ХХК-ийн зээл төлөлтийн хүснэгт, шүүхээс 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдөр зээлийн хулийн хэрэгт хийсэн үзлэгийн тэмдэглэл, хавсралт,

Дөрөв дүгээр хавтаст хэрэгт: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатын шүүхийн 2019 оны 09 дүгэр сарын 10-ны өдрийн .... дугаар шийдвэр, НА ХХК-ийн аудитын тайлан, МКББСБ ХХК-ийн ТБин дахь зээлийн дансны харилцагчийн хуулга, ТБны Зээлийн үйл ажиллагааны журам, ТБны зарлагын мэдүүлгийн баримт, Хаан банкны орлогын мэдүүлэг, Монгол улсын Дээд шүүхийн Тамгын газрын 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 5/4508 тоот албан бичиг, хавсралт, Санхүүгийн зохицуулах хорооны 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн ..... тоот албан бичиг, хавсралт МКББСБ ХХК-ийн санхүүгийн тайлан,

Тав дугаар хавтаст хэрэгт: Санхүүгийн зохицуулах хорооны 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн .... тоот албан бичиг, хавсралтын үргэлжлэл,

Гургаа дугаар хавтаст хэрэгт: Санхүүгийн зохицуулах хорооны 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн .... тоот албан бичиг, хавсралт МКББСБ ХХК-ийн санхүүгийн тайлан үргэлжлэл, Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн ..... тоот албан бичиг, Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамын газрын 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн ..... дугаар алба бичиг, МКББСБ ХХК-ийн 2017 оны 4 дүгээр улирлын санхүүгийн тайлан, Санхүүгийн зохицуулах хорооны 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 9/4401 тоот албан бичиг, МКББСБ ХХК-ийн 2017 оны 2, 3, 4 дүгээр улирлын санхүүгийн тайлан,

Долоо дугаар хавтаст хэрэгт: Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Газар зохион байгуулалтын албаны 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн .... тоот албан бичиг, Үйлчилгээний бүртгэлийн хуудас, Ж ХХК-ын 2017 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн Нийслэлийн Газрын албанд хүргүүлсэн Барьцаа хөрөнгө бүртгүүлэх хүсэлт, Ж ХХК-д олгосон тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, сунгалт, Газрын төлбөрийн тооцоо хийсэн акт, ТБны 2017 оны 07 дугаар сарын 24-ны өдрийн .... тоот албан бичиг, Улаанбаатар хотны банкны мөнгөн гүйлгээний баримт, , 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн ..... тоот зээлийн гэрээ, 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн ..... тоот барьцааны гэрээ, МКББСБ ХХК-ийн 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын шийдвэр, Ж ХХК-ийн 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын шийдвэр, Ж ХХК-ийн дүгэм, хуулийн этгээдийн гэрчилгээ, МКББСБ ХХК-ийн хуулийн этгээдийн гэрчилгээ, Ж ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээ, Иргэний М.Б, М.А нарын иргэний үнэмлэхийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар нотлох баримтаар авагдсан байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Шүүх нэхэмжлэгч ТБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Ж ХХК-ийн бие даасан шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэл тогтоогдож байна гэж үзэв.

 

2.Нэхэмжлэгч ТБ ХХК нь хариуцагч МКББСБ ХХК-д холбогдуулан 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдөр байгуулагдсан 215 тоот зээлийн гэрээний дагуу зээл 1,000,000,000 төгрөг, 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдрөөс 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл хугацааны зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү 273,594,831.58 төгрөг нийт 1,273,594,831.59 төгрөг гаргуулах, Барьцааны гэрээний дагуу барьцааны зүйл болох Ж ХХК-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн .... дугаарт бүртгэлтэй, С, .... дугаар хороо, .... дугаар хороолол, .... тоот 2790 м.кв талбайн зүүн талын хэсгийн 1395м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, С дүүрэг, .... дугаар хороонд байршилтай, .....9м.кв талбайтай, нэгж талбарын ........ дугаартай, ..... дугаар гэрчилгээтэй, эзэмших эрхийн газраас үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардсан байна.

 

3.Хариуцагч МКББСБ ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаас зээл 1,000,000,000 төгрөг, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү 95,147,756 төгрөг нийт 1,095,147,756 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах хэсгийг зөвшөөрч, үлдэх хэсгийг эс зөвшөөрч, үндэслэлээ ...Нэхэмжлэгч ТБ ХХК нь 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр шүүхэд хандаж зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалсан. Иймд 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдрөөс хойш хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү шаардах эрхгүй ... гэж маргасан байна.

 

4.Гуравдагч этгээд Ж ХХК нь барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангах тухай шаардлага үндэслэлгүй гэж үзэж, ...барьцааны гэрээний шаардлагыг хариуцах этгээд нь хариуцагч МКББСБ ХХК биш, ...зээлийн гэрээ нь хууль болон банкны журамд нийцэхгүй хүчин төгөлдөр бус, хүчин төгөлдөр бус хэлцлийн дагуу хийгдсэн барьцааны гэрээ хүчин төгөлдөр бус, түүнчлэн барьцааны гэрээг зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийгдсэн тул мөн хүчин төгөлдөр бус гэж 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн барьцааны гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8, 56.1.10-т заасны дагуу хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгохоор бие даасан шаардлага гарган маргасан.

 

5.МКББСБ ХХК нь ТБ ХХК-тай 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдөр 215 тоот Зээлийн гэрээ-г бичгээр байгуулж, зээлийн гэрээгээр 1,000,000,0000 төгрөгийг 24 сарын хугацаатай, сарын 2,20 хувийн хүүтэй, зээлийн хүүг 365 хоногоор тооцох, зээлийг хугацаандаа төлөөгүй бол хүүгийн 20 хувьтай тэнцэх нэмэгдүүлсэн хүү төлөхөөр тохирчээ.

 

6.Зээлийн хувийн хэрэгт авагдсан баримтаар зээлдүүлэгч нь зээлдэгчийн бусдад төлөх өр төлбөр, орлого, санхүүгийн тайлан болон барьцааны эд хөрөнгийн талаар үнэлгээ, судалгаа хийж, эрх бүхий этгээд зээл олгох шийдвэрээр гарган гэрээ байгуулсан байна. Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.9 дэх хэсэгт хуулийн этгээд үйл ажиллагааныхаа үндсэн зорилгыг зөрчиж хийсэн хэлцэл гэж үзэх үндэслэлгүй.

 

7.Нэхэмжлэгч, хариуцагч нар харилцан тохиролцож, хүсэл зоригийнхоо дагуу хэлцэл хийсэн талаар маргаагүй. Түүнчлэн хэлцэл хууль зөрчсөн үндэслэл тогтоогдохгүй байх тул Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа талуудын хооронд үүссэн, хэлцэл хүчин төгөлдөр байна гэж дүгнэв.

 

8.Хэрэгт нотлох баримтаар авагдсан нэхэмжлэгчийн мэдэгдэл, хариуцагчтай хийсэн уулзалтын тэмдэглэл, хариуцагчийн албан бичиг зэрэг баримтаар хариуцагч зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчсөн нь тогтоогдож байна. Нэхэмжлэгч, хариуцагч нар нь зээлийн гэрээний дагуу төлсөн хүүгийн хэмжээ, зээлийн төлбөр төлсөн хугацааны талаар маргаагүй.

 

9.Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ гэж заасан. Зээлдэгчийг үүргээ хугацаанд нь, зохих ёсоор гүйцэтгээгүй үндэслэлээр нэхэмжлэгч Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар гэрээг хугацаанаас өмнө цуцлах эрхтэй.

 

10.Гэрээний үүргийн зөрчилтэй холбоотойгоор нэг талын санаачилгаар гэрээг хугацааны өмнө цуцалж байгаа тохиолдолд үүрэг гүйцэтгэгч гэрээ цуцлах хүртэл хугацааны гүйцэтгээгүй үүргээ гүйцэтгэх бөгөөд гэрээ цуцлагдаж дуусгавар болсноос хойш үүрэг үүсээгүй.

 

11.Нэхэмжлэгч 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр гэрээг хугацаанаас өмнө цуцалж, шүүхэд нэхэмжлэл гаргасан байх тул хариуцагчийн 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр гэрээ цуцлагдсан гэх тайлбар үндэслэлтэй байна. Иймээс мөн өдөр хүртэл хугацааны зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг зээлийн хамт Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэг, гэрээгээр тохирсон хувь хэмжээгээр төлөх үүрэгтэй.

 

12.Нэхэмжлэгч зээлийн гэрээ цуцалж, гэрээний дагуу 1,100,147,756 төгрөг гаргуулахаар шаардсанаас хойш хариуцагч 5,000,000 төгрөгийг төлсөн нь нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлага гаргах үеийн тооцоолол, хариуцагчийн тайлбар зэргээр нотлогдож байна.

 

13.Иймд хариуцагч МКББСБ ХХК-иас 1,095,147,756 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ТБ ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 178,447,085.59 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгов.

 

14.Нэхэмжлэгч ТБ ХХК нь хариуцагч МКББСБ ХХК-д холбогдуулан үүргийн гүйцэтгэлийг гуравдагч этгээд Ж ХХК-ийн өмчлөлийн барьцааны хөрөнгөөс хангуулахаар шаардсан. Хариуцагч барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг зөвшөөрч маргаагүй.

 

15.Гэвч гуравдагч этгээд Ж ХХК нь барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангахыг эс зөвшөөрч, 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн барьцааны гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8, 56.1.10-т заасны дагуу хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох бие даасан шаардлага гаргасан байна.

 

16.2017 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн .... тоот барьцааны гэрээнд ТБ ХХК-ийг төлөөлж Төв салбарын захирал Ч.А зээлийн ажилтан А.Б, МКББСБ ХХК-ийг төлөөлж захирал М.Ө, Ж ХХК-ийг төлөөлж захирал М.А нар гарын үсэг зурж, талууд хуулийн этгээдийн тамга тэмдэг дарж баталгаажуулсан байна.

 

17.Хэдийгээр гэрээнд 3 тал гарын үсэг зурсан байх боловч гэрээний тодорхойлох хэсэгт буюу гэрээг нэг талаас ТБ ХХК, төлөөлж Төв салбарын захирал Ч.А, нөгөө талаас Ж ХХК, төлөөлж захирал М.А нар гэрээний нөхцөлийн талаар тохиролцсон байна. Харин МКББСБ ХХК гэрээгээр эрх, үүрэг хүлээгээгүй. Иймд 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн .... тоот барьцааны гэрээ ТБ ХХК болон Ж ХХК-ийн хооронд байгуулагдсан байна гэж үзэв.

 

18.Ж ХХК-ийн 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын шийдвэрээр тус компанийн өмчлөлийн С дүүргийн ... дугаар хорооны ... дугаар хороолол,  тоот хаягт байршилтай эрхийн улсын бүртгэлийн ..... дугаарт бүртгэлтэй, үйлчилгээний зориулалттай, .... м.кв талбайтай барилгын .... м.кв талбай бүхий зүүн талын үл хөдлөх эд хөрөнгийг, Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороонд байршилтай нэгж талбарын .....дугаартай, ..... дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээтэй газрыг тус тус МКББСБ ХХК-ийн ТБнаас авч буй 1 тэрбум төгрөгийн зээлийн барьцаанд тавихыг зөвшөөрч, барьцааны гэрээнд гарын үсэг зурах эрхийг гүйцэтгэх захирал М.А олгохоор шийдвэрлэж уг шийдвэрт 5 хувийн хувьцаа эзэмшигч М.А, 49 хувийн хувьцаа эзэмшигч О.Э, 46 хувийн хувьцаа эзэмшигч Ц.Янарын гарын үсэг, компанийн тамга тэмдгээр баталгаажуулсан байна.

 

19.Гэвч Ж ХХК-ийн 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын шийдвэрийг Ч дүүргийн Иргэний хэргийн анхан шатын шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн ...... дугаар шийдвэрээр хүчин төгөлдөр бус болохыг тогтоожээ. /4хх-ийн 36-38/

 

20.Компанийн тухай хуулийн 88 дугаар зүйлийн 88.1-т Их хэмжээний хэлцэл хийх шийдвэрийг төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол хувьцаа эзэмшигчдийн хурал/ санал нэгтэйгээр гаргана гэж заасан. Мөн хуулийн 87.1-т Их хэмжээний хэлцэлд дараах хэлцлийг тооцно, 87.1.1-т хэлцэл хийхийн өмнөх сүүлийн балансын активын нийт дүнгийн 25 хувиас дээш зах зээлийн үнэтэй эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг худалдах, худалдан авах, захиран зарцуулах болон барьцаалахтай холбогдсон хэлцэл, эсхүл хоорондоо шууд холбоотой хэд хэдэн хэлцэл /компанийн өдөр тутмын үндсэн үйл ажиллагаатай холбогдсон хэлцэл үүнд хамаарахгүй/ гэж заасан.

 

21.Ж ХХ-ийн 2017 оны 02 дугаар улирлын тайланд ...нийт хөрөнгийн дүн 2,068,631.2 мянган төгрөг,Ж ХХК-ийн санхүүд Н ХХК-иас 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр дуусгавар болгосон тайланд ...нийт хөрөнгийн дүн 2,080,240,317.13 төгрөг, барьцааны гэрээнд барьцаа хөрөнгийг 1,580,247,096 төгрөгөөр үнэлсэн байна. /1хх-ийн 114-115, 4хх-ийн 39-67/

 

22.Дээрх хуулийн зохицуулал, хэрэгт авагдсан нотлох баримтаас дүгнэвэл барьцааны гэрээний тал бус этгээдээс гэрээний үүргийг хангуулахаар шаардсан нэхэмжлэгчийн шаардлага үндэслэлгүй. Мөн Ж ХХК-тай байгуулсан барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан ...хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл буюу хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэх үндэслэлтэй байна.

 

23.Иймд хариуцагч МКББСБ ХХК-д холбогдох барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч ТБ ХХК, хариуцагч МКББСБ ХХК-д холбогдох 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдөр байгуулагдсан .... тоот барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоов.

 

24.Шүүх нэхэмжлэгч ТБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Ж ХХК-ийн бие даасан шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлд заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 7,227,940 төгрөг, гуравдагч этгээдээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 5,200,000 төгрөгөөс 5,157,950 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 5,633,688 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид, нэхэмжлэгч, хариуцагч нараас тус тус 2,578,975 төгрөг, гуравдагч этгээдээс илүү төлсөн 42,050 төгрөгийг улсын орлогоос гаргуулан гуравдагч этгээдэд олгохоор хуваарилав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныд дагуу хариуцагч МКББСБ ХХК-иас 1,095,147,756 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ТБ ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 178,447,085 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагч МКББСБ ХХК-д холбогдох барьцаа хөрөнгө болох Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороонд байршилтай нэгж талбарын ..... дугаарт бүртгэлтэй, .... дугаар гэрчилгээтэй 379м.кв талбай бүхий эзэмшил газар, мөн хаягт байршилтай эрхийн улсын бүртгэлийн .... дугаарт бүртгэлтэй, .... дугаар гэрчилгээтэй 2790м.кв талбайтай барилгын 1395м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг дуудлага худалдаагаар худалдсан үнээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэгч ТБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

3.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч ТБ ХХК, хариуцагч МКББСБ ХХК-д холбогдох, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Ж ХХК-ийн шаардлагаар 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 215/01 тоот Барьцааны гэрээ-г хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 44 дүгээр зүйлийн 44.1.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч ТБ ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 7,227,940 төгрөг, гуравдагч этгээд Ж ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 5,200,000 төгрөгөөс 5,157,950 төгрөгийг тус тус улсын орлогод үлдээж, хариуцагч МКББСБ ХХК-иас 5,633,688 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид, нэхэмжлэгч, хариуцагч нараас тус тус 2,578,975 төгрөг, улсын төсвөөс 42,050 төгрөгийг гаргуулан гуравдагч этгээдэд олгосугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.  

 


 

                                         

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Б.АЗБАЯР