Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Нэрэндашийн Дуламсүрэн |
Хэргийн индекс | 128/2019/1124/З |
Дугаар | 128/ШШ2020/0144 |
Огноо | 2020-02-20 |
Маргааны төрөл | Ашигт малтмал, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 02 сарын 20 өдөр
Дугаар 128/ШШ2020/0144
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нэхэмжлэгч: “Б” ХХК
Хариуцагч: Ашигт матмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга
Нэхэмжлэлийн шаардлага: “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 521 тоот шийдвэрийн “Б” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын XV-016010 дугаартай тусгай зөвшөөрлийг цуцалсан хэсэг”-ийг хүчингүй болгох, “Б” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын XV-016010 дугаартай тусгай зөвшөөрлийн эрхийг сэргээхийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад даалгах”
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Х, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.О нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Б” ХХК-иас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Б" ХХК-д Өмнөговь аймгийн Ноён сумын нутгийн “Баян” нэртэй газарт орших 40574.53 гектар талбайд ашигт малтмал хайх зориулалтаар ашигт малтмалын хайгуулын ХV-016010 тоот тусгай зөвшөөрлийг 3 жилийн хугацаагаар олгогдсоноос хойш өнөөдрийг хүртэл хайгуулын үйл ажиллагааг явуулж байна.
Гэтэл Ашигт малтмал, газрын тосны газрын кадастрын хэлтсийн дарга нь ээлжит жилийн төлбөрөө төлөөгүй гэх шалтгаан"-аар 2019 оны 10 сарын 22-ны өдрийн 521 дугаартай шийдвэрээр “Б" ХХК-ийн хайгуулын тусгай зөвшөөрлийг цуцалсан тухай “мэдэгдэл" ирүүлсэн даруй “Б" ХХК-ийн захирал Х.Гантулга нь 2019 оны 10 сарын 29-ны өдөр Ашигт малтмал, газрын тосны газрын дарга Х.Хэрлэнд хандаж “Тусгай зөвшөөрөл сэргээх тухай” хүсэлт гаргасан боловч тэрээр 2019 оны 11 сарын 13-ны өдрийн 1/7538 дугаартай албан бичгээр “... танай компаниас 01/17 тоот бичгээр ирүүлсэн хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх боломжгүй болохыг үүгээр мэдэгдье" гэсэн хариуг ирүүлсэн юм.
"Б" ХХК нь ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл авснаас “Ашигт малтмалын тухай хууль”-д заасан эрх, үүргээ зохих ёсоор биелүүлж, хайгуулын ажлын төлөвлөгөө, байгаль орчны төлөвлөгөөг батлуулан, жил жилийн тайлан холбогдох мэдээ, мэдээллийг хугацаанд нь гаргаж ирсэн болон тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлж, хууль тогтоомжийн зөрчилгүй ажиллаж байгаад ашигт малтмалын хайгуулын ХV-016010 тоот тусгай зөвшөөрлийн 3 дахь жилийн буюу 2020 оны төлбөрийг төлөх цаг үед “хүндэтгэн үзэх” онцгой нөхцөл байдал үүссэн талаар танилцуулсан боловч уг шалтгааныг судлан үзэж, тогтоолгүйгээр Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2 34.6, 34.7, 56 дугаар зүйлийн 56.1 2-т заасныг баримтлан “хэт нэг талыг барьж тайлбар хийн Ашигт малтмал, газрын тосны газрын кадастрын хэлтсийн даргын гаргасан шийдвэрт гомдолтой байна.
Иймд “Б” ХХК-д олгогдсон ашигт малтмалын хайгуулын X\/-016010 дугаартай тусгай зөвшөөрлийг цуцалсан Ашигт малтмал, газрын тосны газрын кадастрын хэлтсийн даргын 2019 оны 10 сарын 22-ны өдрийн 521 дугаартай шийдвэр (захиргааны акт) нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсгийн 4.2.5-д “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх”, мөн зүйлийн 4.2.6-т “бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах”, мөн зүйлийн 4.2.8-д “хууль ёсны итгэлийг хамгаалах” гэснийг тус тус зөрчсөн гэж үзэж байна.
Ашигт малтмал, газрын тосны газрын кадастрын хэлтсийн даргын 2019 оны 10 сарын 22-ны өдрийн 521 дугаартай шийдвэр (захиргааны акт) нь “Б” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын Х\/-016010 дугаартай тусгай зөвшөөрлийг эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хохироосон хууль бус захиргааны акт болох нъ дараах үндэслэлтэй байгаа болно. Үүнд:
1. Ашигт малтмал, газрын тосны газрын кадастрын хэлтэс нь Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл бүрдсэн тухай “мэдэгдэл”-ийг зохих журмаар “Б” ХХК-д өгөөгүй байна.
“Ашигт малтмалын тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухайд Улсын Дээд шүүхийн 2010 оны 4 сарын 26-ний өдрийн 09 дугаартай тогтоолын 6-д ‘мэдэгдэнэ” гэдэгт төрийн захиргааны байгууллагын эрх бүхий албан тушаалтны шийдвэр эсхүл түүнийг утгыг агуулсан албан бичгийг ... тусгай зөвшеерел эзэмшигч этгээдэд гардуулах буюу хүргүүлж, түүнийгээ баримтжуулсан байхыг ойлгоно” гэжээ.
“Б” ХХК нь Захиргааны ерөнхий хуулийн 13 дугаар зүйлийн 13.1, 15 дугаар зүйлийн 15.1-д захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд оролцогч бөгөөд оролцогчийн бүрэн эрхийг эдлэх, нотлох баримт цуглуулах, сонсох ажиллагаа явуулахад оролцох эрхтэй боловч эдгээр эрх нь хангагдаагүй байна. Ашигт малтмал,|газрын тосны газрын 2019 оны 11 сарын 13-ны өдрийн 1/7538 дугаартай албан бичигт “Тус байгууллагын кадастрын хэлтсийн тусгай зөвшөөрлийн төлбөр, үйлчилгээний хөлс хариуцсан мэргэжилтэн нь Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т заасныг үндэслэн “Б” ХХК-ний эзэмшиж байсан ашигт малтмалын хайгуулын XV-016010 дугаартай тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл бүрдсэн тухай 2019 оны 11 дүгээр сарын 19-ны өдрийн 7/6477 тоот мэдэгдлийг танай компанийн Кадастрын системд бүртгэлтэй Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо 38-79 тоот хаягаар хүргүүлжээ” гэсэн тайлбар хийж албан бичиг нь бодит байдалтай нийцэхгүй байгаа болно.
“Б” ХХК-д Ашигт малтмал, газрын тосны газраас “кадастрын хэлтсийн тусгай зөвшөөрлийн төлбөр, үйлчилгээний хөлс хариуцсан мэргэжилтэн ... тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл бүрдсэн тухай” 2019 оны 11 дүгээр сарын 19-ны өдрийн 7/6477 тоот бичиг ирүүлээгүй, Кадастрын хэлтэст “Б” ХХК-ийн 89111134 гэсэн гар утасны дугаар бүртгэлтэй бөгөөд түүгээр кадастрын хэлтсээс хэн ч лавлах, мэдэгдэх ажиллагаа хийгдээгүй болно. Кадастрын хэлтсээс “Б” ХХК-д шуудангаар “Мэдэгдэл”-үүд илгээхдээ хүлээн авагчийн хаяг, утасны мэдээлэл зөрүүтэй, утасны дугаарыг тавиагүй, ялангуяа “цуцлах үндэслэл бүрдсэн гэж үзэн илгээсэн мэдэгдэл” нь буцаж Кадастрын хэлтэст ирсний дараа Кадастрын системд бүртгэлтэй утасны дугаараар мэдэгдээгүй, мэдэгдэх боломж 10 хоногийн турш байсаар байхад арга хэмжээ аваагүй байна. “Б” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын ажил нь Монгол Улсын хилийн бүс нутаг дэвсгэрт хийгддэг онцлогтой болно. 2019 онд геологич Өмнөговь аймгийн Ноён сумын нутаг дахь талбайд “Хайгуулын ажлын төлөвлөгөө”-г Ашигт малтмал, газрын тосын газрын Геологи хайгуулын хэлтэс, МХЕГ-ын БОГУУХГ-аар тус тус батлуулан Хилийн алба, хилийн төлөөлөгчийн газраас 2019 оны 09 сарын 18, мөн 10 сарын 18-нд “Хилийн зурвас, бүсэд нэвтрэх зөвшөөрөл” авч 5 мэргэжилтний бүрэлдэхүүнтэйгээр 14-20 хоногийн хугацаагаар ажилласан ба “Б” ХХК-ийн геологич И.Гүррагчаа "... хайгуулын ажлын үед байгаль орчныг хамгаалах нөхөн сэргээлт хийх төлөвлөгөө”-г Ноён сумын засаг даргаар батлуулан, Өмнөговь аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын мэргэжилтнээр хянуулж ажилласан байна.
“Б” ХХК нь 2018 онд “Хайгуулын ажлын төлөвлөгөө”, "...хайгуулын ажлын үед байгаль орчныг хамгаалах нөхөн сэргээлт хийх төлөвлөгөө” тус бүрийн дагуу хайгуулын ажлыг гүйцэтгэж ажлын тайлан”-гаа
МХЕГ-ын БОГУУХГ-ын ахлах байцаагчаар хянуулан Ашигт малтмалыг газрын Геологийн албанд ямар нэг зөрчил дутагдалгүй хүлээлгэн өгсөн байна. “Б” ХХК нь ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл авснаас хойш хайгуулын ажлын зардалд нийт 103,5 сая төгрөг зарцуулснаа санхүүгийн тайланд тусгасан байна “Б” ХХК нь ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үүргийг бүрэн биелүүлж ирсэн бөгөөд мэдээ, тайлан, төлөвлөгөөг цаг тухайд нь өгч, Ашигт малтмал, газрын тосны газартай байнга холбоотой ажиллаж ирсэн байна.
2. Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т заасны дагуу “Б” ХХК 2020 оны тусгай зөвшөөрлийн төлбөрийг 2019 оны 9 сарын 11-ний өдөр төлөх ёстой байсан бөгөөд мөн хуулийн 34 дүгээр
зүйлийн 34.7-д зааснаар 30 хоногийн дараа 2019 оны 10 сарын11-ний өдрийг өнгөрмөгц, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т "...тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл тогтоогдсоноос хойш ажлын 10 өдөрт багтаан тусгай зөвшөөрөл эзэмшигчид энэ тухай мэдэгдэл өгөх” нөхцөл бүрдэх байсныг зөрчсөн байна.
Энэ байдал нь “Б” ХХК-ийн тусгай зөвшөөрлийг цуцалсан шийдвэр гаргасантай холбогдуулан Ашигт малтмал, газрын тосны газрын даргад “Хүсэлт” гаргах үед Кадастрын хэлтсийн дарга Д.Дашзэвгийн гарын үсэгтэй “Мэдэгдэл хүргүүлэх тухай” 2019 оны 09 сарын 19-ны 7/6477 дугаартай албан бичгээс тодорхой болсон юм.
Ашигт малтмал, газрын тосны газрын кадастрын хэлтэс нь Ашигт малтмалын тухай хуулийн зүйл, заалтыг өөртөө ашигтайгаар тайлбарлан хэрэглэж, гаргаж байгаа “шийдвэр”-ээрээ өөртөө ашигтай “давуу байдал”-ыг бий болгон хуулийн этгээдийн эрх, хууль ёсны эрх ашгийг зөрчиж, эрхийг хязгаарласан гэж үзэж байна.
3. Ашигт малтмал, газрын тосны газрын кадастрын хэлтсийн тогтоосон хугацаанд “тусгай зөвшөөрлийн ээлжит төлбөрийг төлөх” шийдвэрийг хэрэгжүүлэх явцдаа “Б” ХХК-ийн 100 хувийн хувьцааг дангаар өмчлөгч, компанийн гүйцэтгэх удирдлагыг хэрэгжүүлэгч, гүйцэтгэх захирал Х.Гантулга нь 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр гэмт халдлагад өртөж нүүр болон тархиндаа хүнд гэмтэл авч тодорхой хугацаагаар хэвтрийн дэглэм барих, үргэлжлүүлэн гадаадад мэс хагалбар хийлгэх зэргээр удаан хугацаанд эмчлүүлэн, компанийн үйл ажиллагааг удирдан, зохион байгуулах чадваргүй нөхцөл байдалд орж, “тусгай зөвшөөрлийн төлбөрийг хугацаанд нь төлөх боломжгүй” болсон нь “Б” ХХК-ийн хувьд “хүндэтгэн үзэх бодит шалтгаан”-уудын нэг гэж үзэж байна.
Гэмт халдлагад өртсөний дараа Х.Гантулгын эрүүл мэндийн байдал сайжрахгүй байсан тул Тайланд Улсын “Bumrungrad” эмнэлэгт эмчилгээнд орж улмаар “хагалгаа” хийлгэсэн байна. Х.Гантулгад хүч хэрэглэж хүнд гэмтээсэн асуудлаар Баянзүрх дүүргийн Цагдаагийн газрын 2 дүгээр хэлтэст хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, гэм буруутай этгээдийг яллагдагчаар татаж, цагдан хорьж мөрдөн шалгаж байна.
“Б” ХХК-ийн гүйцэтгэх захирал Х.Гантулга нь эрүүл мэндийн улмаас “төлбөр төлөх боломжгүй байсныг “хүндэтгэн үзэх шалтгаан” гэж үзэж болохыг Монгол Улсын Татварын ерөнхий хуулийн (одоо хүчин төгөлдөр мөрдөж байгаа) 4 дүгээр зүйлийн 4.1.8.а-д “өвчтэй”, 4.1.8.6-д “эмчилгээ хийлгэж байгаа” гэсэн эрх зүйн тодорхойлолт харуулж байна.
Иймд “дээрх нөхцөл байдал”-д “Б” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын Х\/-016010 дугаартай тусгай зөвшөөрлийг цуцалсан Ашигт малтмал, газрын тосны газрын кадастрын хэлтсийн даргын 2019 оны 10 сарын 22-ний өдрийн 521 тоот шийдвэрийн (захиргааны акт) “Б" ХХК-д холбогдох хэсэг нь Ашигт малтмалын хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2, мөн зүйлийн 34.7, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т заасан хугацааг зөрчиж нэхэмжлэгчийн эрхийг хязгаарласан, Захиргааны ерөнхий хуулийн 13 дугаар зүйлийн 13.1, 15 дугаар зүйлийн 15.1-д заасныг тус тус зөрчсөн, “Б” ХХК-д тохиолдсон үндэслэл бүхий давагдашгүй хүчний шинжтэй “хүндэтгэн үзэх шалтгаан”-ыг харгалзаж үзээгүй байх тул уг шийдвэрийн “Б” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, “Б” ХХК-ний хайгуулын тусгай зөвшөөрлийг сэргээхийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгаж өгнө үү.” гэжээ.
Хариуцагчаас шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Өмнөговь аймгийн Ноён сумын нутаг Баян нэртэй 40574.53 гектар бүхий талбайд ашигт малтмалын хайгуулын ХВ-016010 тоот тусгай зөвшөөрлийг анх Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 547 дугаар шийдвэрээр “Гайхамшигт ундраа” ХХК-д 3-н жилийн хугацаатайгаар олгосон байна. Тус компани нь 2019 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 01/09 тоот албан бичгээр Кадастрын хэлтэст хүсэлт гарган хайгуулын хайгуулын ХВ-016010 тоот тусгай зөвшөөрлийг эзэмшигч “Гайхамшигт ундраа” ХХК нь / оноосон нэрээ өөрчлөн "Баян хилсс ресорзис” ХХК болсон тул холбогдох бүртгэлийг шинэчилж өгөх хүсэлтийг гаргасан байна. Төрийн захиргааны байгууллага хүсэлтийг хүлээн авч холбогдох баримтыг нягтлан хянан үзэж маягт К-04 бөглүүлэн Кадастрын хэлтсийн мэдээллийн санд өөрчлөлтийг бүртгэсэн.
Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ “...Баян хилсс ресорзис” ХХК нь ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл авснаас хойш Ашигт малтмалын тухай хуульд заасан эрх үүргээ зохих ёсоор биелүүлж, хайгуулын ажлын төлөвлөгөө, байгаль орчны төлөвлөгөөг батлуулан, жил жилийн тайлан холбогдох мэдээ, мэдээллийг хугацаанд нь гаргаж ирсэн болон тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлж, хууль тогтоомжийн дагуу зөрчилгүй ажиллаж байгаад ашигт малтмалын хайгуулын ХВ-016010 тоот тусгай зөвшөөрлийн 3 дахь жилийн буюу 2020 оны төлбөрийг төлөх цаг үед хүндэтгэн үзэх онцгой нөхцөл байдал үүссэн талаар танилцуулсан боловч уг шалтгааныг судлан үзэж тогтоолгүйгээр Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2, 34.6, 34.7, 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасныг баримтлан хэт нэг талыг барьж тайлбар хийсэн тул Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын гаргасан шийдвэрт гомдолтой байна гэжээ.
Ашигт малтмалын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу байгуулагдан үйл ажиллагаа явуулж байгаа, Монгол Улсад татвар төлөгч хуулийн этгээдэд олгохоор хуульчилсан Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-д “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс эхлэн тооцож жил бүр урьдчилан төлнө”, 34.6-д “Энэ хуулийн 34.2-т заасан хугацаанд төлбөрийг төлөөгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд тухайн жилд төлөх төлбөрийн үнийн дүнгийн 0.3 хувиар тооцон алданги ногдуулна”, 34.7-д "Энэ хуулийн 34.6-д заасан хугацаа хэтэрсэн хоног 30 хүртэл байх бөгөөд энэ хугацаанаас хэтэрвэл мөн хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцална” гэж заасны дагуу тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дээрх заалтын дагуу тусгай зөвшөөрлийн төлбөрөө төлөх үүрэгтэй бөгөөд хэрэв төлөөгүй бол мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 -2-д “тусгай зөвшөөрөл эзэмшигч тусгай зөвшөөрлийн төлбөрийг энэ хуулийн 34.7-д заасан хугацаанд нь бүрэн төлөөгүй” гэж заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцлахаар заасан байна.
Кадастрын хэлтсийн тусгай зөвшөөрлийн төлбөр, үйлчилгээний хөлс хариуцсан мэргэжилтэн нь Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т заасныг үндэслэн “Б” ХХК-ийн эзэмшиж байсан ашигт малтмалын хайгуулын ХВ-016010 дугаартай тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл бүрдсэн тухай мэдэгдлийг 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 7/6477 тоотоор нэхэмжлэгч компанийн кадастрын хэлтсийн мэдээллийн санд бүртгэлтэй Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо 38-79 тоот хаягаар хүргүүлсэн байна.
Нэхэмжлэгч компани нь Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-д “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс эхлэн тооцож жил бүр урьдчилан төлнө” заасан хугацаанд хайгуулын ХV-016010 тоот тусгай зөвшөөрлийн талбайнхаа ээлжит жилийн төлбөрийг 2019 оны 09 дүгээр сарын 11-ний дотор төлөх үүргээ биелүүлээгүй байна. Түүнчлэн нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ... Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 521 тоот шийдвэр нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсгийн 4.2.5-д зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх, мөн зүйлийн 4.2.6-д бусдын эрх хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог хангах, мөн зүйлийн 4.2.8-д хууль ёсны итгэлийг хамгаалах гэснийг, “Захиргааны ерөнхий хуулийн 13 дугаар зүйлийн 13.1, 15 дугаар зүйлийн 1.5.1-д захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд оролцогч бөгөөд оролцогчийн бүрэн эрхийг эдлэх, нотлох баримт цуглуулах, сонсох ажиллагаа явуулахад оролцох эрхтэй боловч эдгээр эрх нь хангагдаагүй гэсэн байна.
Дахин дурдахад Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-д заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцлах нөхцөл бүрдсэн тул холбогдох нотлох баримтыг ирүүлэх тухай мэдэгдлийг Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” 7/6477 тоот албан бичгээр хүргүүлсэн бөгөөд нэхэмжлэгч нь тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг алдангийн хамт төлөөгүй байсан тул Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь заалтыг үндэслэн ашигт малтмалын хайгуулын ХВ-016010 тоот тусгай зөвшөөрлийг Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 521 дүгээр шийдвэрээр цуцалж улмаар тусгай зөвшөөрлийг цуцалсан тухай мэдэгдлийг 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 7/7067 тоотоор хүргүүлсэн нь хууль зүйн үндэслэл бүхий захиргааны акт болно.
Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-п заасны дагуу нэхэмжлэгч “Б” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Б” ХХК-иас, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдуулан “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 521 тоот шийдвэрийн “Б” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын XV-016010 дугаартай тусгай зөвшөөрлийг цуцалсан хэсэг”-ийг хүчингүй болгох, “Б” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын XV-016010 дугаартай тусгай зөвшөөрлийн эрхийг сэргээхийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад даалгах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан байна.
Шүүх дараах үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн XV-016010 тоот гэрчилгээнээс үзэхэд “Б” ХХК-д 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийг дуустал хугацаагаар Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон байна.
Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын “Тусгай зөвшөөрөл цуцлах тухай” 521 дүгээр шийдвэрээр “Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр сарын 34.7 дахь хэсэгт заасан хугацаанд тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг алдангийн хамт төлөөгүй” гэх үндэслэлээр “Б” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг цуцалсан байна.
Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс эхлэн тооцож жил бүр урьдчилан төлнө.” 34.6-д “Энэ хуулийн 34.2-т заасан хугацаанд төлбөрийг төлөөгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд тухайн жилд төлөх төлбөрийн үнийн дүнгийн 0.3 хувиар тооцон алданги ногдуулна.” 34.7-д “Энэ хуулийн 34.6-д заасан хугацаа хэтэрсэн хоног 30 хүртэл байх бөгөөд энэ хугацаанаас хэтэрвэл мөн хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцална” гэж тус тус хуульчилсан байна.
Дээрх хуулийн зохицуулалтууд болон Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн XV-016010 тоот гэрчилгээнээс үзэхэд “Б” ХХК нь 2020 оны тусгай зөвшөөрлийн төлбөрийг алдангийн хамт 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн дотор төлөх боломжтой байсан байна.
2008 оны Татварын ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.8.“хүндэтгэн үзэх шалтгаан” гэж:
4.1.8.а.өвчтэй;
4.1.8.б.эмчилгээ хийлгэж байгаа;
4.1.8.г.томилолтоор гадаад, дотоодод ажилласан; гэж тус тус хуульчилсан байна.
Гэтэл дээрх тусгай зөвшөөрлийн төлбөрийг алдангийн хамт төлөх хуулийн боломжит хугацаанд “Б” ХХК-ийн гүйцэтгэх захирал бөгөөд хувьцаа эзэмшигч нь хүндэтгэн үзэх шалтгаантай байсан болох нь буюу биедээ гэмтэл авсан болох нь Баянзүрх дүүргийн прокурорын газраас ирүүлсэн 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай тогтоол, 2019 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн “Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, 2019 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн дүгнэлт, Бумрунград Олон улсын эмнэлгийн Хассуурь овогтой Гантулгын өвчтөний түүх, шинжилгээний баримтууд” гэх мэт болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд хэргийн оролцогчдын тайлбараар нотлогдож байна.
Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т “Төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл тогтоогдсоноос хойш ажлын 10 өдөрт багтаан тусгай зөвшөөрөл эзэмшигчид энэ тухай мэдэгдэл өгөх бөгөөд түүнд тусгай зөвшөөрлийг цуцлах болсон үндэслэлийг тодорхой заана.” гэж заасан байна.
Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд нэхэмжлэгчийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр тогтоогдсон байна.
Ийнхүү тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл тогтоогдсон буюу бүрдсэн тухай мэдэгдлийг хариуцагч буюу төрийн захиргааны байгууллага “Б” ХХК-д мэдэгдэх үүргээ зохих ёсоор биелүүлсэн гэж үзэхээргүй байна.
Монгол Улсын Дээд шүүхийн 2010 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн “Ашигт малтмалын тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай” 09 дүгээр тогтоолын 6-д “Хуулийн 19 дүгээр зүйлийн 19.6, 26 дугаар зүйлийн 26.3, 28 дугаар зүйлийн 28.2, 30 дугаар зүйлийн 30.2, 39 дүгээр зүйлийн 39.5, 51 дүгээр зүйлийн 51.7, 51.8, 56 дугаар зүйлийн 56.2, 56.4, 62 дугаар зүйлийн 62.6-д заасан “мэдэгдэнэ” гэдэгт төрийн захиргааны байгууллагын эрх бүхий албан тушаалтны шийдвэр эсхүл түүнийг утгыг агуулсан албан бичгийг өргөдөл гаргагчид болон тусгай зөвшөөрөл эзэмшигч этгээдэд гардуулах буюу хүргүүлж, түүнийгээ баримтжуулсан байхыг ойлгоно” гэж заасан байна.
Хариуцагчийн шүүхэд гаргаж өгсөн хуулийн этгээдийн тодорхойлолт буюу К-04 маягт, үйл ажиллагааны дотоод хяналтын хуудас болон тусгай зөвшөөрлийн дэлгэрэнгүй мэдээллээс үзэхэд Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст нэхэмжлэгчийн 89111134, 88133131 дугаарын утаснууд мөн бүртгэлтэй байсан байна.
Иймд Кадастрын хэлтэст манай 89111134 дугаарын утас бүртгэлтэй бөгөөд уг дугаараар Кадастрын хэлтсээс хэн ч лавлах, мэдэгдэх ажиллагааг хийгээгүй гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлтэй байна.
Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн 2019 оны 09 дүгээр сарын 19-ны өдрийн №7/6477 тоот шуудангийн дугтуйнаас болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаас үзэхэд хариуцагч нь 2019 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” №7/6477 тоот албан бичгийг нэхэмжлэгчид мэдэгдсэн буюу хүргүүлсэн, гардуулсан нь нотлогдохгүй байх бөгөөд тус 2019 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” №7/6477 тоот албан бичгийг нэхэмжлэгчид мэдэгдэх ажиллагааг хуульд заасан үндэслэл, журмын дагуу хийгээгүй байна гэж шүүх үзлээ.
Мөн Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.5-д “Захиргааны актын хаяглагдсан этгээд өөрийн албан ёсны хаягтаа байхгүй, хаягийн өөрчлөлтийг захиргааны байгууллагад мэдэгдээгүй, эсхүл зориуд санаатайгаар хүлээн авахаас зайлсхийсэн тохиолдолд хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлснээс хойш ажлын 10 өдөр өнгөрсний дараах өдрийг уг актыг албан ёсоор мэдэгдсэнд тооцно.” гэж заасан ба хариуцагч нь 2019 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” №7/6477 тоот албан бичгийг нэхэмжлэгчид уг хуулийн зохицуулалтын дагуу мэдэгдэх ёстой ба уг үүргээ хариуцагч биелүүлээгүй байна.
Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4, 106.3.12-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.6, 34.7, 56 дугаар зүйлийн 56.2, 2008 оны Татварын ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.8, 4.1.8.а, 4.1.8.б, Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.5-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Б” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн “Тусгай зөвшөөрөл цуцлах тухай” 521 дүгээр шийдвэрийн “Б” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, тус компанийн XV-016010 дугаар бүхий ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг сэргээн бүртгэхийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад даалгасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу нэхэмжлэгч “Б” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/-төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.Б