Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 08 сарын 23 өдөр

Дугаар 128/ШШ2022/0614

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Батзориг даргалж, шүүгч Н.Дуламсүрэн, Д.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “М******* Ү******* И* С*******” НҮТББ,

Хариуцагч: Оюуны өмчийн газрын дарга,

Гуравдагч этгээд: М***** У**** И* С******,

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Э******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.М***********, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.У********, Б.Д*********, Л.Г*******, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Л**********, Д.Х*****, гуравдагч этгээдийн өмгөөлөгч З.С********, Н.Н***********, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.С******* нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэлийн шаардлага:

  • Оюуны өмчийн газрын даргын 2015 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 116 дугаар тушаалын “М******* Ү******* И* С*******” НҮТББ-д холбогдох хэсэг болон уг тушаалаар олгосон 14261, 14262 дугаартай барааны тэмдгийн гэрчилгээ, барааны тэмдгийн бүртгэлүүдийг тус тус илт хууль бус болохыг тогтоолгох,
  • мөн даргын 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн ***дүгээр тушаалын “М******* Ү******* И* С*******” НҮТББ-д холбогдох хэсэг болон уг тушаалаар олгосон ***улсын бүртгэлийн дугаартай “МNU” барааны тэмдгийн гэрчилгээ, барааны тэмдгийн бүртгэл, *** улсын бүртгэлийн дугаартай “M*******” барааны тэмдгийн гэрчилгээ, барааны тэмдгийн бүртгэлүүдийг тус тус хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлагууд бүхий нэхэмжлэл гаргасан байна.

Нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “...“М******* Ү******* И* С*******” НҮТББ, нь 2001 оноос “М******* Ү******* Д**** С*******” гэсэн нэрээр үйл ажиллагаагаа явуулж байгаад Боловсролын тухай хуульд заасны дагуу их сургуульд тавигдах шаардлагуудыг хангаж, Монгол Улсын Боловсрол, Соёл, шинжлэх ухааны сайдын 2012 оны 08 дугаар сарын 06-ны өрийн А/754 дугаар тушаалаар М болж өөрчлөгдсөн.

Хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгүүлэхдээ Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.8 дах хэсэгт “хуулийн этгээдийн нэр өөр хуулийн этгээдийн нэртэй давхардсан эсэхийг холбогдох бүртгэх байгууллага цахим хэлбэрээр шалгаж баталгаажуулна” гэсэн журмын дагуу Монголын Үндэсний Дээд Сургуулийн нэрийг өөр бусад хуулийн этгээдийн нэртэй давхцаж байгаа эсэхийг шалгасны үндсэн дээр “М******* Ү******* И* С*******” НҮТББ” нэрийг олгосон.

Гэтэл Оюуны өмчийн газрын даргын 2014 оны 13 дугаар тушаалаар 11716 дугаартай Барааны тэмдгийн гэрчилгээг олгож, уг гэрчилгээгээр “MUIS” гэсэн барааны тэмдгийг, 2015 оны 116 дугаар тушаалаар 14261 дугаартай Барааны тэмдгийн гэрчилгээний дагуу “M*******” гэх барааны тэмдгийг, 2015 оны 116 дугаар тушаалаар 14262 дугаартай Барааны тэмдгийн гэрчилгээний дагуу “MNU” гэх барааны тэмдгийг М-д тус тус олгож, тухайн барааны тэмдгийг эзэмших онцгой эрхтэй болохыг зөвшөөрсөн байна. Энэхүү барааны тэмдэгтүүдийг М******* Ү******* И* С*******” НҮТББ-д олгосныг эс зөвшөөрч энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна.

М***** У**** И* С****** нь 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Оюуны өмчийн газарт хандан “М******* Ү******* И* С*******” НҮТББ нь М***** У**** И* С******-ийн эзэмшлийн барааны тэмдгүүдийг хууль бусаар ашиглаж байна” гэх гомдлыг гаргасан байх ба уг гомдлын дагуу Оюуны өмчийн газраас зөрчлийн хэрэг бүртгэлийн хэрэг нээж, Монголын Үндэсний Их сургуулийн төлөөлөгчийг дуудан зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан. Энэхүү ажиллагаанд оролцох явцдаа буюу 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Оюуны өмчийн газраас “Mogolian National University, Narional University of Mongolia, MUIS, MNU, NUM” гэсэн барааны тэмдгүүдийг “М******* Ү******* И* С*******” НҮТББ-д олгосныг харсан.

“М******* Ү******* И* С*******” НҮТББ, нь  Монгол Улсын хуулийн этгээдийн хувьд гадаад, дотоодын иргэн, хуулийн этгээдийн, төрийн байгууллагатай харилцах шаардлага гарах нь гарцаагүй бөгөөд ийнхүү бусад этгээдтэй харилцахдаа Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль болон Боловсрол, Соёл, Шинжлэх ухааны сайдын тушаалын дагуу авсан хуулийн этгээдийн нэрийг Монгол хэлээр болон бусад хэлээр, тэр дундаа дэлхий нийтийн хэл болсон англи хэлээр орчуулан хэрэглэх нь цөөнгүй.

Энэ асуудлаар манай байгууллага Монгол хэлний тухай хуулийн дагуу байгуулагдсан Монгол Улсын Төрийн хэлний зөвлөлд хандаж байсан ба 2 байгууллагын нэрийн ялгаа болон орчуулгын ялгааг тайлбарлан дүгнэлт гаргаж байсан.

Мөн эдгээр барааны тэмдэг нь энгийнээр бичигдсэн буюу манай байгууллагын нэрийн орчуулга, товчлолоос ямар ч ялгарах шинж чанар байхгүй, Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-т заасан “ялгарах шинж чанар агуулаагүй энгийн үсэг” байхад Оюуны өмчийн газраас барааны тэмдгээр бүртгэсэн байна. Дээрхи зөрчил нь МҮИС-ийн нэрээ чөлөөтэй ашиглах эрхийг ноцтой зөрчиж байна.

Өөрөөр хэлбэл дээрх хууль зүйн зохицуулалтуудыг зөрчин “М******* Ү******* И* С*******” НҮТББ-ийн англи орчуулга, түүний товчлол, крилл үсгийн товчлолыг англи үсэгт хөрвүүлэн барааны тэмдгүүдийг “М******* Ү******* И* С*******” НҮТББ-д олгосноор уг байгууллага тухайн орчуулга, товчлол, галиглал зэргийг өөрийн өмч мэтээр эндүүрч, “М******* Ү******* И* С*******” НҮТББ өөрийн нэрийг орчуулж хэрэглэж огт болохгүй, үгийн орчуулга, товчлолыг бусад хувь хүн, хуулийн этгээд ашиглах эрхгүй хэмээн төрийн эрх бүхий байгууллагад гомдол гаргаж байгаа нь манай байгууллага тусгай зөвшөөрөлтэй үйл ажиллагаагаа хэвийн явуулахад саад учруулж, гадаад дотоодын байгууллагатай хэвийн харилах хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байна.”  гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Улсын буюу Үндэсний гэх орчуулга явж байгаа. М***** У**** И* С****** “MNU” гэдэг нэрийг ашиглах ёстой гээд байгаа боловч одоог хүртэл ашигладаггүй. Харин “Mongolian national university” гэдэг нэрийг ашигласаар байгаа. Зөвхөн “MNU” гэдэг нэрийг Мд өгөхгүй гэсэн ашиг сонирхлын үүднээс явж байгаа болохоос биш яг М***** У**** И* С******-ийн ашиг сонирхол хөндөгдсөн, хохирсон зүйл байхгүй. Үндэсний Их сургууль гэдэг нэрийг анхнаасаа өгсөн гэдэг нь буруу гэж маргадаг. Гэтэл энэ шүүхийн хүчин төгөлдөр шийдвэртэй. Дээр нь М***** У**** И* С****** нь өмнө нь Монгол Улсын Үндэсний Их сургууль гэх нэртэй байсан учраас бид Үндэсний гэдэг нэрийг авах гээд байгаа боловч 1992 онд М***** У**** И* С****** гэдэг нэрээ өөрсдөө авсан байгаа.

Оюуны өмчийн газрын дарга тушаал гаргахдаа хууль зүйн үндэслэлийг дурдаагүй байдаг. Шинжээчийн дүгнэлт болон түүврийг үндэслээд тушаал гаргалаа гэсэн боловч яг үнэндээ Оюуны өмчийн газраас шүүхэд ирүүлсэн 1-3 хавтаст нотлох баримтаас харвал анх н.У******** гэх байцаагч М***** У**** И* С******-ийн гаргасан хүсэлтийг хүлээж аваагүй. Үүнийг маргаан таслах комиссоор давж заалдаад шүүхэд хандаад маргаан таслах шийдвэрийг үндэслээд Оюуны өмчийн газар гаргасан тушаал гаргасан байдаг.

 Гэтэл Оюуны өмчийн газрын дарга гаргасан тушаалдаа маргаан таслах комиссын акт, дүгнэлтийг үндэслэсэн гэдгээ оруулж өгөөгүй. Зөвхөн түүвэр шүүлтийг үндэслэн гэсэн боловч шүүлт нь өөрөө хүчингүй хэвээрээ байна. Маргаан таслах комиссын шийдвэрийг үндэслээд шүүлтийг хүчинтэй болсон талаар нэг ч баримт хавтаст хэрэгт байдаггүй.

“М******* Ү******* И* С*******” НҮТББ “MNU” гэдэг нэрийг авах гээд 2012, 2013 онд хүсэлт өгсөн. Оюуны өмчийн газар хүлээж аваагүй байж “М******* Ү******* И* С*******” НҮТББ-д өгсөн. Шүүж, хайж байсан гэдэг нь маргаан таслах комиссын тогтоолоос харагддаг. Ийм байж энэ нь Улсын гэдэг утгаар орчуулагдаж байна гээд ямар ч шинжлэх ухааны үндэслэлгүй зөвхөн маргаан таслах комиссын оюуны бодлоор бүртгэх ёстой юм байна гэж үзсэн. Нэхэмжлэлийн үндэслэл нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6 дахь заалтад “иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” гэх үндэслэлийг гаргаж байгаа учраас мөн хуулийн 47.4 дэх хэсэгт зааснаар ашиг сонирхол зөрчигдсөн этгээд хэдий ч гэсэн шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй учраас илт хууль бус болохыг тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан. Илт хууль бус болохыг тогтоолгохгүй бол Монголын Үндэсний их сургуулийг ашиг сонирхол хөндөгдсөөр байх болно. 2012 оноос эхлээд “М******* Ү******* И* С*******” НҮТББ “Mongolian national university” гэх нэршлийг ашиглаж байсан  гэх баримтыг хавтаст хэрэгт өгсөн. Байшингийнхаа дээвэр дээр хүртэл “Mongolian national university” гэж олон жил болсон бичвэртэй. Тэрийг нь төгсөлтийн оюутнуудынх нь монтажнаас зураг аваад хуулбарлаж өгсөн баримт байгаа. Мөн гадаад улсад “MNU” гэх нэршлийг ашиглаж байсан баримтуудыг шүүхэд нотлох баримтаар өгсөн. “MNU” гэдэг нэр болон түүний задарсан “Mongolian national university” нэрийг ашиглах эрхийг М-д олгосон Оюуны өмчийн газарт холбогдуулж гомдлын шаардлага гаргасан. Барааны тэмдэг газар зүйн заалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2.5 дахь заалтад “бараа, үйлчилгээний чанар, гарал үүсэл болон бусад шинж чанарын хувьд хэрэглэгчийг төөрөгдөлд оруулж болзошгүй” бүртгэхгүй. Мөн хуулийн 5.2.8 дахь заалтад “бараа, үйлчилгээний төрлөөс үл хамаарч нийтэд түгээмэл болсон барааны тэмдэгтэй ижил, эсхүл төсөөтэйгээс хэрэглэгчийг төөрөгдөлд оруулах, шударга бус давуу эрх эдлэх, ашиг олох, хохирол учруулах, нэр хүндийг гутаахаар” зорилготой байвал бүртгэхгүй гэх заалт байсаар байтал Оюуны өмчийн газар эдгээрийг үл тоогоод зөвхөн нэг талыг бариад “М******* Ү******* И* С*******” НҮТББ-д олгосон нь хууль бус.

Нэхэмжлэлийн 2 дахь шаардлагын хувьд үндэслэл нь 2020 онд гаргасан. Тэгэхээр анх гаргасан тушаал нь 10 жилийн хугацаатай буюу 2022 онд дуусах ёстой байтал шүүхээр маргаан яваад ирэхээр М***** У**** И* С****** 2 жилийн өмнө хүсэлтээ гаргаад “MNU” болон  “Mongolian national university” гэх нэршлийг давуу байдал бий болгоод буюу нэмж эрх авсан. Одоо манай нэр баталгаатай болсон гээд байж байдаг.

Эхний маргаан шийдвэрлэгдээгүй байхад дараагийнхыг нь хүч нэмүүлж өгсөн. Оюуны өмчийн хуулиар 6 сарын өмнө эсвэл 1 жилийн өмнө өгдөг. Хүндэтгэх үзэх шалтгаан гарвал 6 сарын дараа хугацаа дуусахаас өмнө өгөх ёстой гэсэн заалт байдаг.

М***** У**** И* С******-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ хэрэгт авагдсан. 2006 оны гэрчилгээ байх бөгөөд 2020 оны 9 сараас Б.О******* гэдэг хүнийг түр захирлаар томилсон байдаг. Гэтэл түр захирал Б.О******* гэдэг хүний гарын үсгээр биш. Эрдэм шинжилгээ хамтын ажиллагаа хариуцсан дэд захирал Л гэдэг хүний итгэмжлэлээр Монгол Улсын Их сургуулийг төлөөлөх итгэмжлэгдсэн төлөөлөгчид итгэмжлэл олгоод Оюуны өмчийн газраар энэ асуудлыг бүртгүүлсэн байдаг. Энэ итгэмжлэл мөн адил хууль бус. Хууль ёсны дагуу итгэмжлэл гаргаагүй байхад Оюуны өмчийн газар үүнийг шалгалгүйгээр Их сургууль гэдгээр нь бүртгээд явсан нь илүү давуу байдал бий болгоод байгаа нь маргаантай. Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж оролцож байна.” гэжээ.

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...“М***** У**** И* С******” нь 2012 оны 12 дугаар сарын 25-ны өдөр MUIS, M*******, MNU гэсэн үгэн тэмдгүүдийг бараа үйлчилгээний 9, 14, 18, 20, 21, 22, 24, 25, 27, 35, 41, 42 дугаар ангиллуудад эрхийн хамгаалалт хийлгэхээр мэдүүлсэн бөгөөд Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 8 дугаар зүйлд заасны дагуу Монгол Улсад бүртгэлтэй барааны тэмдгийн хайлтын санд хайлт хийхэд бүртгэгдсэн, мэдүүлсэн ижил болон төсөөтэй барааны тэмдэг бүртгэгдээгүй байсан тул шинжээчийн шийдвэр гарч мэдүүлгийг 2012 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн анхдагч огноотойгоор мэдүүлгийн улсын бүртгэлийн 11716, 14261, 14262-т тус тус бүртгэж барааны гэрчилгээ олгогдсон.

Харин ““М******* Ү******* И* С*******” НҮТББ” нь 2013 оны 12 дугаар сарын 13, 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдрүүдэд MNU, 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдөр MONGOLlAN NATlONAL UNlVERSlTY гэсэн үг бүхий барааны тэмдэгтийг бараа, үйлчилгээний 16, 41, 42 дугаар ангиллуудад эрхийн хамгаалалт хийлгэхээр мэдүүлсэн ба дээрх хуулийн заалтын дагуу хайлт, шүүлт хийж Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 5.2.7-ын дагуу өмнө бүртгэгдсэн барааны тэмдэгтэй төсөөтэй байна гэж үзэн бүртгэхээс татгалзсан болно. Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт “Хэрэв хоёр буюу түүнээс дээш этгээд ижил барааны тэмдгийг ижил бараа, үйлчилгээнд ашиглаж байгаа бол хамгийн анх мэдүүлэг гаргасан этгээдийн барааны тэмдэг эзэмших эрх хамгаалагдана” гэж заасны дагуу “М***** У**** И* С******”-ийн 11716, 14261, 14262 дугаартай барааны тэмдгийн гэрчилгээ олгогдсон болно.

 Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3 дахь хэсэгт “Барааны тэмдгийн бүртгэл нь анхдагч огнооноос эхлэн 10 жилийн хугацаанд хүчинтэй байх бөгөөд барааны тэмдэг эзэмшигчийн хүсэлтийг үндэслэн бүртгэлийн хүчинтэй байх хугацааг тухай бүр 10 жилээр сунгаж болно" гэж заасны дагуу “М***** У**** И* С******”-ийн 40-0022635, 40-0022636, 40-0022637 дугаартай барааны тэмдгийн гэрчилгээ олгогдсон тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх хуулийн үндэслэлгүй байна.” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэлийн шаардлагад дурдагдаад байгаа “MNU” гэсэн үгийн тэмдэг болон  “Mongolian national university” гэсэн үгэн тэмдгүүдийг илт хууль бус байхад бүртгэсэн байна гэж нэхэмжлэлийн шаардлагад дурдагдаад байгаа. Илт хууль бусын хувьд Барааны тэмдэг газар зүйн заалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1 дэх заалтад заасан шалгуурыг илт зөрчсөн гэж үзээд илт хууль бус гэж үзээд байгаа. Барааны тэмдэг газар зүйн заалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1 дэх заалтад “үсэг, тоо, геометрийн энгийн дүрс, нийтээр хэрэглэдэг тэмдэглэгээ, нэр томьёо дангаараа байвал” гэсэн байгаа. Тэгэхээр дан үсгийн хувьд яригдана гэсэн үг. М***** У**** И* С******-ийн “MNU” гэдэг нь 3 үсгийн бүрдэлтэй. Энийгээ тодруулаад барааны тэмдгийг бүртгэх, хайлт шүүлт хийх гээд Оюуны өмчийн газрын даргын баталсан журам байдаг. Тухайн журамд тодорхой заасан байдаг. Нэгээс дээш үсэг буюу ямар нэгэн график гоёл чимэглэл ороогүй байвал энийг бүртгэхээс татгалзана гэж тодорхойлж заасан байгаа. Гэтэл 3 үгэн тэмдгээс бүрдсэн байгаа. Үгэн тэмдэг гэсэн болохоос үсгэн тэмдэг гээгүй. Энэ заалтыг хууль бус гэж үзэж байгаа бол Оюуны өмчийн газар 1962 оноос хойш 14.500 гаруй үгэн тэмдэг бүртгэсэн байдаг. Үүний 300 гаруй зөвхөн 3 үсэг байгаа. Энэ барааны тэмдгүүдийн эрх хүчингүй болж энэ хүмүүсийн эрх зөрчигдөж байна гэсэн үг. Барааны тэмдэг газар зүйн заалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1 дэх заалтад “үсэг, тоо, геометрийн энгийн дүрс, нийтээр хэрэглэдэг тэмдэглэгээ, нэр томьёо дангаараа байвал” гэсэн байгаа. Энийг гүүглэ болон бусад мэргэжлийн славарыг харахад MNU” гэсэн ямар нэгэн олон нийтээр хэрэглэгддэг үг хэллэг биш.

Шинжлэх ухаанд хэрэглэгддэг, эсвэл салбартаа хэрэглэгддэг үг хэллэг биш. Зүгээр л нэг хийсвэр ямар нэгэн утга агуулаагүй “MNU” гэсэн 3 үсгийн нийлбэр байгаа. “Mongolian national university” гэх үг нь Барааны тэмдэг газар зүйн заалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1 дэх заалтад хамаарахгүй. Яагаад гэвэл 3 үг, монгол хэл дээр биш “Mongolian national university” гэсэн үг байгаа. “University” гэдэг үгийг тухайн салбартаа ашиглаж байгаа үг хэллэг гэж үзэх боломж байгаа боловч ялгагдах шинж чанартай болгоод урдаа “Mongolian national” гэсэн 2 үг авсан байгаа. Барааны тэмдгийг тодорхойлолтод ялгагдах шинж тэмдэг агуулаагүй бол үүнийг бүртгэхгүй гэсэн байгаа. Барааны тэмдгийн бүртгэлийг хүчингүй болгуулах гэх нэхэмжлэлийн шаардлага байсан. Энэ дээр 2020 онд бүртгэгдсэн улсын бүртгэлийн 22628, 22629 бүртгэлд бүртгэгдсэн “MNU” болон “Mongolian national university” гэдгийг хүчингүй болгуулах хүсэлт гаргасан байгаа. Үүнийг Барааны тэмдэг газар зүйн заалтын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.2 дахь заалтад заасны дагуу Оюуны өмчийн газрын маргаан шийдвэрлэх комисст шийдвэрлүүлэхээр нэхэмжлэгч тал гаргах ёстой. Маргаан шийдвэрлэх комиссын шийдвэр гарсны дараа шүүхэд гомдол гаргах эрх нээгддэг. Анхан шатны шүүх ажиллагаа явагдаагүй учраас шүүхэд нэхэмжлэл гаргах үндэслэлгүй гэж үзэж байгаа.

Маргаантай байх хугацаанд хугацааг сунгаж дахин гэрчилгээ олгосон байна гэх зүйл яригдсан байна. Сүүлд 22628, 22630 хугацаа сунгаж шинээр гэрчилгээ олгож шинээр бүртгэсэн асуудал огт биш. Хугацаа сунгах асуудал тусдаа яригддаг. Барааны тэмдгийн бүртгэлийн хүчинтэй хугацааг анхдагч оноос хойш 10 жил байдаг. Барааны тэмдэг газар зүйн заалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт заасны дагуу эзэмшигчийн хүсэлтээр бүртгэлийн хугацааг сунгадаг. Бүртгэлийн хүчинтэй хугацааг сунгах тухай хүсэлтийг тухайн бүртгэл хүчинтэй байх хугацааны сүүлийн 1 жилийн дотор буюу эсвэл бүртгэлийн хүчинтэй байх хугацаа дууссанаас хойш хөнгөлөлтийн хугацаа болох 6 сарын дотор Оюуны өмчийн газар гаргаж холбогдох үйлчилгээний хөлс төлсний үнсдэн дээр Оюуны өмчийн газар бүртгэлийг сунгадаг. Яригдаад байгаа барааны тэмдгийн хувьд шинээр мэдүүлэг гаргаад шинээр бүртгүүлсэн буюу өөр өмнөх бүртгэлээс өөр ангиллаар буюу 192838 гэх өөр ангиллуудаар бүртгэсэн байгаа. Энэ нь шинээр мэдүүлэг гаргаад Барааны тэмдгийн газар зүйн заалтын тухай хуулийн 8 дугаар зүйлд заасны дагуу шинээр хайлт, шүүлтийн үйл ажиллагаа яваад шинээр тушаал гаргаж бүртгэсэн байгаа. Өмнө нь бүртгэсэн зүйлийн хугацааг сунгаад дахиад шинээр дугаар олгож бүртгэсэн зүйл байхгүй.” гэжээ.

Гуравдагч этгээд шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Барааны тэмдэгт тавих шаардлага гэх тайлбарын тухайд: М***** У**** И* С****** (МУИС) нь 1942 онд үүсгэн байгуулагдаж, Боловсролын сайдын 1992 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 476 дугаар тушаалаар Үндэсний их сургууль статустай болж, 2006 онд хуулийн этгээдийн бүртгэлд “М***** У**** И* С******” нэрээр улсын бүртгэлийн 9070001027, регистрийн 9****** дугаарт бүртгэгдэж дээд боловсрол олгох, бакалавр, магистр, докторын зэрэгтэй мэргэжилтэн бэлтгэх чиглэлээр үндсэн үйл ажиллагаа явуулж байна.

Манай сургууль нь “М***** У**** И* С******” гэсэн үгийн англи, монгол хэлээр, мөн англи, монгол үгийн товчилсон хувилбар оролцуулаад нийт 17 төрлийн үгэн болон дүрсэн барааны тэмдгийн хууль ёсны өмчлөгчөөр Оюуны өмчийн улсын бүртгэлд бүртгүүлж хамгаалуулсан.

Гэтэл “М******* Ү******* И* С*******” НҮТББ нь манай сургуулийн эзэмшлийн улсын бүртгэлийн ***дугаартай “MUIS”, улсын бүртгэлийн *** дугаартай “MNU” болон улсын бүртгэлийн *** дугаартай “M*******” үгэн барааны тэмдгүүд нь барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-т заасан “ялгарах шинж чанар агуулаагүй энгийн үсэг” байхад Оюуны өмчийн газраас барааны тэмдгээр бүртгэсэн нь буруу, МҮИС-ийн нэрээ чөлөөтэй ашиглах эрхийг ноцтой зөрчиж байна гэж нэхэмжлэлийн шаардлагын агуулгыг тодорхойлжээ.

Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-т “үсэг, тоо, геометрийн энгийн дүрс, нийтээр хэрэглэдэг тэмдэглэгээ, нэр томъёо дангаараа байвал” ялгагдах шинж чанар агуулаагүй гэж барааны тэмдэгт тооцохгүй байхаар зохицуулсан. М***** У**** И* С******-ийн эзэмшлийн дээрх үгэн барааны тэмдгүүд нь “М***** У**** И* С******” гэсэн үгний англи хэл дээрх хувилбарын нэг болох “M*******”, түүний товчлол “MNU” болон М***** У**** И* С******-ийн худалдааны нэр болох МУИС гэж олонд танигдсан нэрийн товчлолын галигласан хувилбар нь “MUIS” юм. Иймд бид өөрийн сургуулийн хуулийн этгээдийн оноосон нэрийн орчуулга болон товчлол үгийг барааны тэмдгээр бүртгүүлсэн болно.

Эдгээр барааны тэмдэг нь Монгол улс дахь сургалтын болон шинжлэх ухааны салбарт адил төрлийн үйл ажиллагаа явуулдаг бусад байгууллагаас өөрийн ажил үйлчилгээг ялгах, Монгол Улсын Их Сургуулийг илэрхийлэх, тодотгох зорилготой бөгөөд 1942 оноос эхлэн энэ нэрээр сургалтын үйл ажиллагаа явуулж олонд танигдсан тэмдэг болно. Иймээс бусдаас ялгарах шинж чанаргүй энгийн үсэг гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй байна.

Бид дараах үндэслэлээр дээр дурдсан гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Тодруулбал, 1. Улсын бүртгэлийн ***дугаартай “MUIS” барааны тэмдгийг 2014 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр, улсын бүртгэлийн *** дугаартай “MNU” барааны тэмдгийг 2015 оны 06 дугаар сарын 25-ны өдөр, харин улсын бүртгэлийн *** дугаартай “M*******” үгэн барааны тэмдгийг 2015 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр тус тус Оюуны Өмчийн Газраас эрхлэн гаргадаг хэвлэл болон вэб хуудас, цахим мэдээллийн санд албан ёсоор нийтэлж, холбогдох хууль журмын дагуу дээрх барааны тэмдгүүдийг М***** У**** И* С******-ийн нэр дээр өмчлөлтэйгөөр бүртгэсэн байдаг.

2.          Гэтэл нэхэмжлэгч нь MNU болон M******* тэмдгийг бүртгүүлэх мэдүүлгийг 2013, 2017 онуудад тус тус Оюуны Өмчийн Газарт гаргасан бөгөөд тухай бүр эдгээр тэмдгүүдийг бүртгэж авахаас татгалзсан шинжээчийн шийдвэрийг гардан авч байсан болохыг нотлох баримтаас харж болно. Тиймээс уг барааны тэмдгүүд нь М***** У**** И* С******-ийн нэр дээр бүртгэлтэй болохыг 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр мэдсэн гэж гомдол гаргасан нь үндэслэлгүй байна.

3.          Барааны тэмдэг газар зүйн заалтын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 7 дох хэсэгт “хэрэв хоёр буюу түүнээс дээш этгээд ижил барааны тэмдгийг ижил бараа, үйлчилгээнд ашиглаж байгаа бол хамгийн анх мэдүүлэг гаргасан этгээдийн барааны тэмдэг эзэмших эрх хамгаалагдана” гэж заасны дагуу анхдагч огнооны дарааллаар манай сургуулийн эрх хуулийн дагуу хамгаалагдсан болно.

4.          Үүнээс гадна нэхэмжлэгч нь дээрх барааны тэмдгийг хүчингүй болгуулах тухай хүсэлтийг хуульд заасан хугацаанд эрх бүхий байгууллагад хандаж гаргаагүй байна. Өөрөөр хэлбэл, барааны тэмдгийн бүртгэлийг олон нийтэд мэдээллэсэн буюу албан ёсны тогтмол хэвлэл, вэб хуудас цахим мэдээллийн санд нийтлэгдсэнээс хойш 1 жилийн дотор Маргаан шийдвэрлэх комисст хандаж бүртгэгдсэн барааны тэмдгийг хүчингүй болгуулах тухай хүсэлтийг гаргах эрхийг Барааны тэмдэг газар зүйн заалтын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.3 дах хэсэгт хуульчилсан боловч нэхэмжлэгч дурдсан хугацаанд гомдол гаргах эрхээ эдлээгүй байна. Манай сургуулийн өмчлөлийн дээрх барааны тэмдгүүдийн бүртгэлийг Оюуны Өмчийн Газраас улсын бүртгэлд бүртгэж, 2014, 2015 онд олон нийтэд мэдээллэснээс хойш даруй 5-6 жилийн хугацаа өнгөрсөн болно.” гэжээ.  

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Энэ маргаан өөрөө барааны тэмдгийн болон бүртгэлтэй холбоотой маргаан байгаа. Нэхэмжлэгч нь 1998 онд Ч коллеж гэх нэртэй байгуулагдсан. 1998 онд байгуулагдаад Боловсрол соёл, шинжлэн ухааны сайдын 2002 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 34 гэх тушаалаар Ч коллежийн нэрээ өөрчлөөд Монголын Үндэсний коллеж гэх ийм нэртэй болоод бүртгэгдээд явсан асуудал байдаг. Боловсрол соёл, шинжлэн ухааны сайдын  2004 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 238 гэх тушаалаар Монголын Үндэсний коллеж гэдэг нь дээд сургууль гэх сургуулийн ангилалд бүртгэгдсэн зүйл байдаг. Үүнээс хойш Монголын Үндэсний дээд сургууль нэрээр үйл ажиллагаагаа  явуулж байгаад сайдын 2012 оны 8 дугаар сарын 6-ны А454 гэх тушаалаар Монголын Үндэсний дээд сургуулийг 2012 оны 08  дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн их сургуулийн ангилалд хамааруулсугай гэж шийдвэрлээд их сургуулийн ангилалд хамааруулсан ийм өөрчлөлтүүд орсон байдаг. 2012 оны 8 дугаар сарын 6-ны А/454 гэх тушаалаар Монголын Үндэсний дээд сургуулийн захиралд нь ангилал өөрчлөгдсөнтэй холбоотойгоор сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийг шинэчлэн бүртгүүлэхийг даалгасан байдаг. Үүнээс хойш шинэчлэн бүртгүүлсэн эсэх талаар баримт байдаггүй. Ингээд энэ сайдын тушаалаар Монголын Үндэсний сургуулийн их сургуулийн ангилалд хамааруулснаас биш. Оноосон нэрийг нь шууд М гэж нэрлэх талаар шийдвэрлээгүй байдаг. Ингээд Монголын Үндэсний дээд сургуулийг их сургуулийн ангилалд хамааруулснаас хойш 2012 оны 12 дугаар сарын 23-ны өдрөөс хойш “М******* Ү******* И* С*******” НҮТББ-г байгуулсан ийм нөхцөл байдал байгаа. Өөрөөр хэлбэл 2012 онд Их сургуулийн ангилалд хамааруулсан. Үүнээс нэг жил гаруй хугацааны дараа 2013 оны 12 дугаар сард одоо энэ маргаад байгаа “М******* Ү******* И* С*******” НҮТББ байгуулагдсан ийм нөхцөл байдал байгаа. М Их сургуулийн ангилалд орсноосоо хойш 2013 онд “М******* Ү******* И* С*******” НҮТББ-г хувь хүн байгуулаад 2015 онд “М******* Ү******* И* С*******” ХХК нь “М******* Ү******* И* С*******” НҮТББ нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллага болгоод өөрчлөн байгуулагдсан үйл ажиллагаа явагдсан гэж харагдаж байна.

 Нэхэмжлэгчийн үүсгэн байгуулагдсантай холбоотой баримтаас юу харагдаж байна вэ гэвэл М***** У**** И* С****** барааны тэмдгийг 2012 оны 12 дугаар сарын 20-ны өдөр мэдүүлгээ гаргаад анхдагч огноо нь энэ огноогоороо бүртгэлтэй байгаа. Үүнээс хойш бүртгэгдсэн байгууллагын эрх хууль ёсны ашиг сонирхлыг үүнээс өмнө мэдүүлэг гаргаад тэрнээс ч өмнө ашиглаад явж байсан гуравдагч этгээдэд олгосон барааны тэмдгийн гэрчилгээ болон барааны тэмдгийн бүртгэл эрх хууль ёсны ашиг сонирхлыг хөндөх ямар ч хууль зүйн үндэслэл байхгүй.

  “MNU” болон  “Mongolian national university” орчуулагдаж байгаа учраас үүнтэй холбоотойгоор нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байна гэж тайлбарлаж байгаа боловч яг ингэж тайлбарлах хууль зүйн боломж байхгүй. Яагаад гэвэл гуравдагч этгээд бүр өмнө нь ашиглаж, мэдүүлгээ өмнө гаргаж байсан ийм үйл баримтууд хэрэгт авагдсан баримтаар харагдаж байгаа.

Хоёр барааны тэмдгийн гэрчилгээнд 4 нэхэмжлэлийн шаардлага байна гэж харагдаж байна. Эхнийх нь 2015 оны тушаалтай холбоотой илт хууль бус болгохыг тогтоолгох гэх нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа. Илт хууль бус болохыг тогтоолгох гэх нэхэмжлэлийн шаардлагаа Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд хамааруулж тайлбарлаж байна. Гэхдээ энэ нь 2015 оны захиргааны акттай холбоотой учраас өмнөх хууль хэрэглэгдэх нөхцөл байдал байгааг анхаарч үзэх шаардлагатай байх. Илт хууль бус гэж ямар үндэслэлийг хэлж байгаа юм бэ гэхээр үүнийг тодорхой тайлбарладаггүй. Илт хууль бус байгаад нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн асуудал байхгүй. 2015 оны маргаан шийдвэрлэх комиссын шийдвэртэй ямар нэгэн байдлаар маргаагүй. Нийтэд илэрхий биш байсан учраас маргаагүй гэдэг зүйл ярьж байна. Үүнтэй маргах нөхцөл байдал өнөөдрийг хүртэл хугацаанд байсан. “М******* Ү******* И* С*******” НҮТББ барааны тэмдгээ нэхэмжлэл гаргахаасаа өмнө мэдэж байсан ийм үйл баримт байгаа. Ийм учраас нэхэмжлэгчийн шаардлагын хүрээнд илт хууль бус болохыг тогтоолгох, хүчингүй болгуулахаар гаргаж байгаа нэхэмжлэлийн шаардлага ойлгомжгүй, тодорхойгүй, хангагдах боломжгүй гэж үзэж байгаа. М***** У**** И* С******-ийн эрх зүйн байдлын талаар зайлшгүй ярих шаардлагатай.

М***** У**** И* С****** 1942 онд байгуулагдсан 80 гаруй жилийн түүхтэй. Монгол Улсын Засгийн газраас 1992 оны 05 дугаар сарын 06-ны өдөр их сургуулийн статусыг баталсан тогтоолыг гаргасан. Боловсролын сайдын 1992 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 476 гэх тушаалаар Монгол улсад шинжлэх ухаан боловсролыг хөгжүүлэхэд гүйцэтгэсэн үүрэг, сургалт эрдэм шинжилгээний хүрсэн түвшнийг нь харгалзан үзэж М-д Үндэсний их сургуулийн статусыг олгосон. Ингээд Монгол Улсын Үндэсний их сургууль гэж нэрлэсүгэй гэх ийм шийдвэрийг төрийн эрх бүхий байгууллагаас гаргаж байсан. Энэ нэрээр үйл ажиллагаагаа явуулсан байсан гэдгийг нотлохын тулд саяны баримтуудаа өгч байгаа.

Барааны тэмдэг нь ямар нэгэн байдлаар бусдын эрх хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн зүйл байхгүй гэж үзээд барааны тэмдгийг бүртгэж шийдвэрлэсэн. Сүүлд байгуулагдсан хуулийн этгээдийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг өмнө олон жилийн хугацаанд үйл ажиллагаагаа явуулаад ирсэн ийм хуулийн этгээд зөрчих, энэ байгууллагын авсан барааны тэмдгийг бүртгэл эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөх, зөрчих нөхцөл байдал байхгүй байна. Ийм учраас нэхэмжлэлийн шаардлага бүхэлдээ үндэслэлгүй гэж үзэж байна.” гэжээ.  

 ҮНДЭСЛЭЛ:

Нэхэмжлэгч “М******* Ү******* И* С*******” НҮТББ нь

  1. “Оюуны өмчийн газрын даргын 2015 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 116 дугаар тушаалын “М******* Ү******* И* С*******” НҮТББ-д холбогдох хэсэг болон уг тушаалаар олгосон 14261, 14262 дугаартай барааны тэмдгийн гэрчилгээ, барааны тэмдгийн бүртгэлүүдийг тус тус илт хууль бус болохыг тогтоолгох,
  2. Оюуны өмчийн газрын даргын 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн ***дүгээр тушаалын “М******* Ү******* И* С*******” НҮТББ-д холбогдох хэсэг болон уг тушаалаар олгосон ***улсын бүртгэлийн дугаартай “МNU” барааны тэмдгийн гэрчилгээ, барааны тэмдгийн бүртгэл, *** улсын бүртгэлийн дугаартай “M*******” барааны тэмдгийн гэрчилгээ, барааны тэмдгийн бүртгэлүүдийг тус тус хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан байна.

 Шүүх дараах үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэг. ““М******* Ү******* И* С*******” НҮТББ нь “Оюуны өмчийн газрын даргын 2015 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 116 дугаар тушаалын “М******* Ү******* И* С*******” НҮТББ-д холбогдох хэсэг болон уг тушаалаар олгосон 14261, 14262 дугаартай барааны тэмдгийн гэрчилгээ, барааны тэмдгийн бүртгэлүүдийг тус тус илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагуудын тухайд:

1.1. Гуравдагч этгээд М***** У**** И* С****** нь анх 2012 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Оюуны өмчийн газарт хандан “MNU” болон “M*******” гэсэн үгэн тэмдэгтүүдэд эрхийн хамгаалалт хийлгэхээр 12278, 12279 дугаартай мэдүүлгүүд[1] /Барааны тэмдэг, газар зүйн заалт бүртгүүлэх тухай өргөдөл/-ийг гаргаж байсан байна.

1.2. Оюуны өмчийн газрын даргын 2015 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн “Барааны тэмдэг бүртгэж, гэрчилгээ олгохыг зөвшөөрөх тухай” 116 дугаар тушаалын хавсралтын 125, 126  дахь заалтуудаар Монголын Улсын  Их сургуульд барааны тэмдгийн улсын бүртгэлийн 14261, 14262 дугаар олгож, уг улсын бүртгэлийн дугааруудын дагуу “М******* Ү******* И* С*******” НҮТББ-д №14261 /M*******/, №14262 /MNU/ дугаартай барааны тэмдгийн гэрчилгээг тус тус олгосон байна.

1.3. Харин нэхэмжлэгч “М******* Ү******* И* С*******” НҮТББ нь 2013 оны 12 дугаар сарын 13-ний өдөр болон 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдрүүдэд Оюуны өмчийн газарт хандан  “MNU” тэмдэгтэд эрхийн хамгаалалт хийлгэхээр 14005[2], 40-2017-0019713 тоот мэдүүлгүүд[3], 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Оюуны өмчийн газарт хандан  “MNU M*******” тэмдэгтүүдэд эрхийн хамгаалалт хийлгэхээр 17206 тоот мэдүүлэг[4],  2017 оны 03 дугаар сарын 29-ний өдөр “M*******” тэмдэгтэд эрхийн хамгаалалт хийлгэхээр  40-2017-0019715 тоот мэдүүлгийг тус тус гаргасан байна.

Нэхэмжлэгчийн дээрх мэдүүлгүүдийг Барааны тэмдэгт газар зүйн заалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т “Дараахь барааны тэмдгийг бүртгэхгүй:”,  5.2.7-д “Монгол Улсад бүртгэгдсэн, эсхүл бүртгүүлэхээр мэдүүлсэн төсөөтэй бараа, үйлчилгээнд хэрэглэх барааны тэмдэгтэй ижил, төсөөтэйгөөс хэрэглэгчийг төөрөгдөлд оруулж болзошгүй” гэж заасны дагуу хариуцагч тухай бүр татгалзаж шийдвэрлэж байсан байна.

1.4. Барааны тэмдэгт газар зүйн заалтын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.7-д “Хэрэв хоёр буюу түүнээс дээш этгээд ижил барааны тэмдгийг ижил бараа, үйлчилгээнд ашиглаж байгаа бол хамгийн анх мэдүүлэг гаргасан этгээдийн барааны тэмдэг эзэмших эрх хамгаалагдана.” гэж заасан ба үүнээс үзэхэд, цаг хугацааны хувьд анх мэдүүлэг /анхдагч огноо/ гаргасан этгээдийн барааны тэмдэг эзэмших эрх хамгаалагдахаар байна.

1.5. Дээрх тайлбарласан үйл баримтуудаас үзэхэд, гуравдагч этгээд нь “MNU”, “M*******” тэмдэгтүүдийг эзэмшихээр цаг хугацааны хувьд эхэнд мэдүүлэг гаргасан болох нь тогтоогдож байна.

1.6. Барааны тэмдэгт газар зүйн заалтын тухай хуулийн  3 дугаар зүйлийн 3.1.15-д "анхдагч огноо" гэж энэ хуулийн 7.2, 11.2, 23.2-т заасан он, сар, өдрийг;,  7 дугаар зүйлийн 7.2-т “Төрийн захиргааны байгууллага барааны тэмдгийн мэдүүлгийн бүрдэл хангагдсан гэж үзвэл мэдүүлгийг хүлээн авсан өдрөөр анхдагч огноог тогтоож, энэ тухай мэдүүлэг гаргагчид мэдэгдэнэ.” гэж заасан байна.

1.7. Хэрэгт цугларсан барааны тэмдгийн гэрчилгээ болон бусад баримтуудаас үзэхэд, гуравдагч этгээдийн анхдагч огноо 2012 оны 12 дугаар сарын 25-ны өдөр байна.

1.8. Иймд цаг хугацааны хувьд эхэнд буюу анхдагч огнооны дарааллын хувьд гуравдагч этгээд эхэнд нь хүсэлт гаргасан тул гуравдагч этгээдийн барааны тэмдэг эзэмших эрх хамгаалагдана гэсэн агуулгаар тайлбарлаж байгаа хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар хууль зүйн үндэслэлтэй байна.

1.9. Хэрэгт цугласан нотлох баримтуудаас үзэхэд гуравдагч этгээд нь анх 2012 оны 12 дугаар сарын 25-ны өдөр “MNU”, “M*******” барааны тэмдгүүдийг эзэмшихээр мэдүүлэг гаргасан болох нь тогтоогдож байх бөгөөд энэ үед  Барааны тэмдэгт газар зүйн заалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-т заасан барааны тэмдэгт тооцохгүй үндэслэлүүд болон 5.2-т заасан барааны тэмдгийг бүртгэхгүй байх үндэслэлүүд байхгүй байсан байна.

1.10. Мөн нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ “гуравдагч этгээдэд олгосон барааны тэмдэг нь энгийнээр бичигдсэн буюу манай байгууллагын нэрийн орчуулга, товчлолоос ямар ч ялгарах шинж чанар байхгүй, Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-т заасан “ялгарах шинж чанар агуулаагүй энгийн үсэг” байхад Оюуны өмчийн газраас барааны тэмдгээр бүртгэсэн нь хуульд нийцэхгүй” гэсэн агуулгаар тайлбарлаж байгааг шүүх хүлээн авах үндэслэлгүй.

1.11. Учир нь Барааны тэмдэг газар зүйн заалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Ялгагдах шинж чанар агуулаагүй дараахь зүйлийг барааны тэмдэгт тооцохгүй:”, 5.1.1 дэх заалтад “үсэг, тоо, геометрийн энгийн дүрс, нийтээр хэрэглэдэг тэмдэглэгээ, нэр томьёо дангаараа байвал” гэж заасан ба хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд “тус хуулийн  5.1.1 дэх заалтад “үсэг, тоо дангаараа байвал” гэсэн байгаа, Тэгэхээр дан буюу ганц үгийн, ганц үсгийн хувьд яригдана гэсэн үг, “MNU” гэдэг нь 3 үсгийн бүрдэлтэй, “Mongolia National University” 3 үгтэй тул барааны тэмдэгт тооцохгүй байх үндэслэл байхгүй” гэсэн агуулгаар тайлбарлаж байна.

1.12. Дээрх үндэслэлүүдээр “Оюуны өмчийн газрын даргын 2015 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 116 дугаар тушаалын М-д холбогдох хэсэг болон уг тушаалаар олгосон 14261, 14262 дугаартай барааны тэмдгийн гэрчилгээ, барааны тэмдгийн бүртгэлүүдийг тус тус илт хууль бус болохыг тогтоолгох”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Хоёр. Оюуны өмчийн газрын даргын 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн ***дүгээр тушаалын “М******* Ү******* И* С*******” НҮТББ-д холбогдох хэсэг болон уг тушаалаар олгосон ***улсын бүртгэлийн дугаартай “МNU” барааны тэмдгийн гэрчилгээ, барааны тэмдгийн бүртгэл, *** улсын бүртгэлийн дугаартай “M*******” барааны тэмдгийн гэрчилгээ, барааны тэмдгийн бүртгэлүүдийг тус тус хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийн шаардлагын тухайд:  

2.1 Оюуны өмчийн газрын даргын 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн “Барааны тэмдгийг улсын бүртгэлд бүртгэж, гэрчилгээ олгох тухай” ***дүгээр тушаалын хавсралтын 12 дугаар хуудасны 2 дугаар мөрөнд “MNU”,  9 дүгээр мөрөнд “M*******” барааны тэмдэгтүүдийг бүртгэж, ***, *** улсын бүртгэлийн дугаартай гэрчилгээнүүдийг “М******* Ү******* И* С*******” НҮТББ-д тус тус олгосон байна.

2.2 Шүүх “Оюуны өмчийн газрын даргын 2015 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 116 дугаар тушаалын “М******* Ү******* И* С*******” НҮТББ-д холбогдох хэсэг болон уг тушаалаар олгосон 14261, 14262 дугаартай барааны тэмдгийн гэрчилгээ, барааны тэмдгийн бүртгэлүүдийг тус тус илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул Оюуны өмчийн газрын даргын 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн ***дүгээр тушаалын “М******* Ү******* И* С*******” НҮТББ-д холбогдох хэсэг болон уг тушаалаар олгосон ***улсын бүртгэлийн дугаартай “МNU” барааны тэмдгийн гэрчилгээ, барааны тэмдгийн бүртгэл, *** улсын бүртгэлийн дугаартай “M*******” барааны тэмдгийн гэрчилгээ, барааны тэмдгийн бүртгэлүүдийг тус тус хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагуудыг мөн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Учир нь нэхэмжлэлийн 1 ба 2 дахь шаардлагууд нь хоорондоо уялдаа холбоотой шаардлагууд ба Оюуны өмчийн газрын даргын 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн “Барааны тэмдгийг улсын бүртгэлд бүртгэж, гэрчилгээ олгох тухай” ***дүгээр тушаалаар гуравдагч этгээдэд урьд олгосон “MNU”, “M*******” барааны тэмдгүүдийг ангилал өөрчлөн дахин олгосон байна.

2.3 Иймд 2 дахь нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн үндэслэлүүд 1 дэх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн үндэслэлтэй адил юм.

2.4 Харин энд тэмдэглэхэд, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн  ...  асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэж заасан ба  нэхэмжлэгч нь зөвхөн “MNU” болон “M*******” барааны тэмдгүүдэд холбогдуулан нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлон маргаж байх тул хуулийн этгээдийн нэрийн асуудал энэ маргаанд хамааралгүй, нэхэмжлэгч, гуравдагч этгээдийн хуулийн этгээдийн нэртэй холбогдуулан маргаж байгаа бусад үндэслэлүүдэд шүүхээс дүгнэлт өгөх шаардлагагүй.

2.5 Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Иргэдийн төлөөлөгчийн тухайд:

Иргэдийн төлөөлөгч Т.О-д шүүх хуралдааны товыг шүүхээс мэдэгдсэн боловч иргэдийн төлөөлөгч нь шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бөгөөд хэргийн оролцогчид нь иргэдийн төлөөлөгчийг оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг үргэлжлүүлэхэд татгалзах зүйлгүй гэж тайлбарласан тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.7-д “Иргэдийн төлөөлөгч энэ хуулийн 71.1-д заасны дагуу мэдэгдсээр байхад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол хэргийн оролцогчийн зөвшөөрлөөр түүний эзгүйд шүүх хуралдаан явуулж болно. ...” гэж заасны дагуу тус хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

 

 

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.  Барааны тэмдэгт газар зүйн заалтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.15, 6 дугаар зүйлийн 6.7, 7 дугаар зүйлийн 7.2-т тус тус баримтлан “Оюуны өмчийн газрын даргын 2015 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 116 дугаар тушаалын М-д холбогдох хэсэг болон уг тушаалаар олгосон 14261, 14262 дугаартай барааны тэмдгийн гэрчилгээ, барааны тэмдгийн бүртгэлүүдийг тус тус илт хууль бус болохыг тогтоолгох, Оюуны өмчийн газрын даргын 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн ***дүгээр тушаалын “М******* Ү******* И* С*******” НҮТББ-д холбогдох хэсэг болон уг тушаалаар олгосон ***улсын бүртгэлийн дугаартай “МNU” барааны тэмдгийн гэрчилгээ, барааны тэмдгийн бүртгэл, *** улсын бүртгэлийн дугаартай “M*******” барааны тэмдгийн гэрчилгээ, барааны тэмдгийн бүртгэлүүдийг тус тус хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлагууд бүхий нэхэмжлэгч “М” НҮТББ-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч ““М******* Ү******* И* С******** НҮТББ-ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/- төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        М.БАТЗОРИГ

                                        ШҮҮГЧ                        Н.ДУЛАМСҮРЭН

                                        ШҮҮГЧ                        Д.ЭРДЭНЭЧИМЭГ