Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 102/ШШ2022/01439

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: ............................... тоотод оршин суух, Ч ургийн овогтой Л.Э /РД:..................../-ын нэхэмжлэлтэй

  Хариуцагч: ................................ тоотод оршин суух, Э ургийн овогтой Ц.Б/РД:.............../-т холбогдох,

Гуравдагч этгээд: .......................тоотод оршин суух, Х ургийн овогтой Д.Б/РД:................../,

 

  Нэхэмжлэлийн шаардлага: ...................................... тоот хаягт байршилтай, ............................. нэгж талбарын дугаартай, 700 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, мөн хаягт байрлах улсын эрхийн бүртгэлийн .............................. дугаарт бүртгэлтэй, 129 м.кв талбай бүхий хувийн сууц, гаражийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.С,

Хариуцагч Ц.Б,

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Д.Б, өмгөөлөгч Б.О,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.У нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Л.Э нь хариуцагч Ц.Бт холбогдуулан ...................................... тоот хаягт байршилтай, ............................. нэгж талбарын дугаартай, 700 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, мөн хаягт байрлах улсын эрхийн бүртгэлийн .............................. дугаарт бүртгэлтэй, 129 м.кв талбай бүхий хувийн сууц, гаражийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох шаардлага гаргасан байна.

 

2.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагын талаар гаргасан тайлбартаа: ...................................... тоот хаягт байрлах газар, хашаа, гараж, амины хувийн сууцыг миний төлөөлүүлэгч Л.Э нь ................. дүүргийн 20.... оны захирамжаар тухайн газрыг эзэмшиж, өмчлөх эрх авсан. Үүнээс хойш хуульд заасны дагуу өмчлөх эрхээ хэн нэгэнд шилжүүлээгүй. 2020 онд гуравдагч этгээд Д.Бөөс өмчлөх эрх нь бусдад шилжсэнийг мэдсэн. Би цагдаагийн байгууллага шүүх гээд шат дараалалтай хандсаар байгаа. ................. дүүргийн цагдаагийн хэлтсээс тухайн хийгдсэн гээд байгаа Л.Эын гарын үсэг зураагүй ..... оны .... дүгээр сарын 09, ..... оны .... дүгээр сарын .....-ны өдрийн гэрээ дээрх гарын үсэг нь Л.Эын гарын үсэгтэй таарахгүй байна гэсэн шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дүгнэлтээр тогтоогдсон байдаг. Мөн талийгаач яралтай зээл авах хэрэг гарсан, гэрээ дээр гарын үсэг зураад өгөөч гэж гуйсны дагуу тухайн үед үр дагаврын сайн ойлголгүй гарын үсэг зурсан гэж н.Ганболор өмнөх шүүх хурал дээр ирж гэрчээр мэдүүлэг өгсөн. Нэхэмжлэгч эд хөрөнгөө алдсан байгаа тул тухайн эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоож өгнө үү. Хүчин төгөлдөр бус гэрээг гуравдагч этгээд үндэслээд өмчлөх эрхийг талийгаачид зээлсэн 23,000,000 төгрөгийнхөө өр төлбөрт шилжүүлээд авсан. Тухайн байрны өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэжээ.

 

3.Хариуцагч Ц.Бнэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Би хэн нь хэнтэй гэрээ ямар журмаар яаж хийгдсэнийг мэдэхгүй. Ээж С.Г 20..... онд нас барсан. Өр авлагыг өгч аваад эд хөрөнгөө шилжүүлэх хэрэгтэй байна гэж шүүхийн шийдвэрээс над руу ярьсан. Ээж дээр чинь хөрөнгө байна, өр авлагатай хүн байна гэж ярьсан. Би удаа дараа өв авахаас татгалзсан. Татгалзах хүсэлтээ .... сарын дотор гаргах эрхтэй. Татгалзах хугацаа дууссан тул, заавал өвөө ав гэсэн. Хууль ёсны дагуу өвөө аваад Д.Бгэдэг хүнд шилжүүлж өгсөн. Тухайн үеийн гэрээний тухай би юу ч мэдэхгүй. Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

 

4.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Д.Бшүүхэд гаргасан тайлбартаа: Уг нэхэмжлэлийн шаардлагыг миний бие хүлээн зөвшөөрөхгүй байна. .....оны .... дугаар сарын ...-ны өдрийн .................... шүүхийн шийдвэрээр уг эд хөрөнгийн өмчлөгч гэж тогтоогдсон. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

5.Хэрэгт нэхэмжлэгчээс: 2014 оны .... дүгээр сарын .....-ны өдрийн орон сууц худалдах, худалдан авах гэрээ /хх-ийн 5/, Газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-ийн 6/, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 7/, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн .....оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 1.... дугаар магадлал /хх-ийн 8-11/, фэйсбүүк чатаар харилцсан зурвас /хх-ийн 12/, ................. дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн .....оны 05 дугаар сарын 27-ны өдрийн ......................... дугаар захирамж /хх-ийн 13/, ................. дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн .................дугаар шийдвэр /хх-ийн 64-66/, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харъяа Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын .....оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 4-.......... тоот /хх-ийн 67/, 2014 оны .... дүгээр сарын 09-ний өдрийн худалдах, худалдан авах гэрээний хуулбар /хх-ийн 147/, үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 148/, өвлөх эрхийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 150,151/, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 152/, өвлөх эрхийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 153, 154/, газар өмчлөх эрхийн эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 155/, хүсэлт /хх-ийн 156/, өв залгамжлах гэрчилгээ авах тухай хүсэлт /хх-ийн 157/, С.Г-ийн иргэний үнэмлэхний хуулбар /хх-ийн 158/,

 

Хариуцагчаас: 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн Д.Бийн гаргасан хүсэлт /хх-ийн 22/, 2020 оны .... дүгээр сарын 27-ны өдрийн Ц.Бийн гаргасан хүсэлт /хх-ийн 29/, үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн .../,

 

Гуравдагч этгээдээс: Төрийн мэдээллийн сангаас гарах лавлагаа, тодорхойлолтын нэгдсэн маягт /хх-ийн 86-89/, ................. дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн .....оны 10 дугаар сарын 05-ны өдрийн ................... дугаар захирамж /хх-ийн 95,96/, газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 97/, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 98/,

 

Шүүхээс: ................. дүүрэг дэх улсын бүртгэлийн хэлтэсийн .....оны 08 дугаар сарын 13-ны өдрийн ..... тоот /хх-ийн 56/, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-ийн 57,58/, ................. дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн .....оны .... дугаар сарын ...-ны өдрийн .................... дугаар шийдвэр /хх-ийн 59-62/, ..............................ын .....оны 09 дүгээр сарын .....-ны өдрийн 673 тоот /хх-ийн 70,71/, гэрч Ш.Гийн мэдүүлэг /хх-ийн 76,77/, Монголын ..... .......  2022 оны .... дүгээр сарын 11-ний өдрийн .....тоот /хх-ийн 160/, хавсралт /хх-ийн 161-183/ баримтуудыг нотлох баримтаар бүрдүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

  1.Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж үзэв.

 

2.Нэхэмжлэгч Л.Э нь хариуцагч Ц.Бт холбогдуулан ...................................... тоот хаягт байршилтай, ............................. нэгж талбарын дугаартай, 700 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, мөн хаягт байрлах улсын эрхийн бүртгэлийн .............................. дугаарт бүртгэлтэй, 129 м.кв талбай бүхий хувийн сууц, гаражийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох шаардлага гаргасан байна.

 

3.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...Нэхэмжлэгч Л.Э нь С.Г тай 2014 оны .... дүгээр сарын 09-ний өдөр худалдах, худалдан авах гэрээ, 2014 оны .... дүгээр сарын .....-ны өдрийн орон сууц худалдах, худалдан авах гэрээг огт байгуулаагүй, оролцоогүй тул эдгээр хэлцэл хүчин төгөлдөр бус. Хүчин төгөлдөр бус гэрээний дагуу С.Г өмчлөгч болж, улмаар С.Г нас барсны дараа охин Ц.Баянбилгэт өвлөгдсөн. Д.Бөөс С.Гантулгын зээлсэн 23,000,000 төгрөгийн төлбөртөө тооцож уг хөрөнгийг шилжүүлж авсан. Л.Э нь маргаан бүхий хөрөнгийн хууль ёсны өмчлөгч юм гэж,

Хариуцагч нэхэмжлэлийг татгалзаж буй үндэслэлээ ...700 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, мөн хаягт байрлах улсын эрхийн бүртгэлийн .............................. дугаарт бүртгэлтэй, 129 м.кв талбай бүхий хувийн сууц, гаражийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг өвлөж авсан. Өв хүлээн авахаас татгалзаагүй учир заавал авах ёстой гэж шаардсан тул өв хүлээн авсан. Уг хөрөнгийг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн дагуу зээлийн төлбөрт шилжүүлсэн. Надад мэдэх өөр зүйл байхгүй гэж тайлбарлажээ.

 

4.Хэрэгт нотлох баримтаар авагдсан Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа, ................. дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн .....оны .... дугаар сарын ...-ны өдрийн .................... дугаар шийдвэр, ..............................ын 2022 оны .... дүгээр сарын 11-ний өдрийн ..... тоот албан бичиг, хавсралтаар ирүүлсэн 2020 оны .... дүгээр сарын 21-ний өдрийн ..., ... дугаартай Ц.Бт олгосон Өвлөх эрхийн гэрчилгээ, ................. дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн .....оны .... дугаар сарын ...-ны өдрийн .................... дугаар шийдвэрийн үндэслэх хэсэгт Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх хууль болон гэрээнд заасан үндэслэлээр үүсдэг бөгөөд талуудын хооронд  Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-д зааснаар гэрээ байгуулагдаагүй харин Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан журмын дагуу явуулсан ажиллагаагаар нэхэмжлэгч нь маргаж буй үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоогдсон болох нь хэрэгт авагдсан ............... газраас ирүүлсэн 2020 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн ...... тоот албан бичгээр тогтоогдож байна. Уг албан бичигт дурдсанаар ................... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн ..... дугаартай шийдвэрээр С.Г ас 23,475,000 төгрөг гаргуулж, Д.Бөд олгохоор шийдвэрлэсэн байна. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас дээрх шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаа явагдаж, төлбөр төлөгч С.Г  нь төлбөрөө мөнгөн төлбөрөөр төлөөгүй, улмаар ажиллагааны явцад 20..... оны 12 дугаар сарын 18-ны өдөр нас барж, түүний төрсөн охин С.Бт 2020 оны .... дүгээр сарын .....-ны өдөр өв хүлээн авсан гэсэн үндэслэлээр ......-нд хүсэлт гарган төлбөрт хураагдсан эд хөрөнгийг төлбөрийн үнийн дүнд тооцон төлбөр авагчийн нэр дээр шилжүүлж төлбөрийг барагдуулж байгаа тухай хүсэлтийг үндэслэн ................. дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст газар, хувийн сууцны өмчлөх эрхийг төлбөр авагч Д.Бийн нэр дээр шилжүүлэн өмчлөгчөөр бүртгүүлэн, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон байна гэж дүгнэсэн байдал, зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар маргаан бүхий газар болон орон сууц, гаражийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө Л.Эаас ... оны .... дүгээр сарын 10, 21-ны өдөр худалдах-худалдан авах гэрээний дагуу С.Г-н өмчлөлд, 2020 оны 05 дугаар сарын ....-ний өдөр өв залгамжлалаар Ц.Бийн өмчлөлд, 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдөр шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар Д.Бийн өмчлөлд шилжсэн үйл баримт тогтоогдож байна. Мөн үл хөдлөх хөрөнгийн хаягт өөрчлөлт орж .... тоот болж, газрын нэгж талбарын дугаар .... болсон байна.

 

5.Шүүхэд гэрч Ш.Г ...С.Гын хүсэлтээр Л.Э гэж хүний оронд 2014 оны .... дүгээр сарын ....., 2014 оны .... дүгээр сарын 09-ний өдрийн гэрээнд гарын үсэг зурсан, ...Миний иргэний үнэмлэхийг нотариатч шалгаагүй. Л.Э гэж хүний царайг хараагүй. Танихгүй хүний өмнөөс гарын үсэг зурсан үнэн гэх мэдүүлэг өгсөн байна. /хх-ийн 76-77/

6.Үүнээс үзвэл үл хөдлөх эд хөрөнгийг худалдах-худалдан авах хэлцэл Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8-д заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэл хийгдсэн гэж үзэх үндэслэлтэй.

7.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэл хийсэн бол талууд уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэг хүлээнэ. Хуулийн энэ зохицуулалтын дагуу хариуцагч хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн байх, шилжүүлсэн хөрөнгийг буцаах боломжтой байх шаардлага тавигдана.

 

8.Гэвч Хариуцагч нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56 дугаар зүйлд заасан хүчин төгөлдөр бус хэлцэл хийгээгүй, хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсан, хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

9.Иргэний хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-т Эд хөрөнгө шилжүүлж байгаа этгээд нь өмчлөгч биш болохыг өмчлөх эрх олж авч байгаа этгээд мэдээгүй бөгөөд мэдэх боломжгүй байсан бол түүнийг өмчлөх эрхийг шударгаар олж авсан гэж тооцно. Харин эрхээ шилжүүлж байгаа этгээд өмчлөгч биш болохыг тухайн үед мэдэж байсан буюу мэдэх ёстой буюу мэдэх боломжтой байсан бол өмчлөх эрхийг шударгаар олж авсан гэж үзэхгүй гэж заасан.

 

10.Маргаан бүхий хөрөнгө өмчлөх эрхийг хариуцагч, улмаар бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Иргэний хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу шударгаар олж авсан байна.

 

11.Түүнчлэн нэхэмжлэгч нь бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдэд хөрөнгө шилжсэн байхад хариуцагчаас хүчин төгөлдөр бус байх хэлцлийн дагуу хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгохоор шаардсан нь үндэслэлгүй байна.

 

12.Нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага, түүний тайлбараас үзвэл хариуцагчаас өвлүүлэгчийн үүргийг шаардсан шаардлага гаргаагүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

13.Иймд хариуцагч Ц.Б холбогдох ...................................... тоот хаягт байршилтай, ............................. нэгж талбарын дугаартай, 700 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, мөн хаягт байрлах улсын эрхийн бүртгэлийн .............................. дугаарт бүртгэлтэй, 129 м.кв талбай бүхий хувийн сууц, гаражийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэгч Л.Эын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

 

 

14.нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэсэн тул нэхэмжлэгч Л.Эаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 492 дугаар зүйлийн 492.1-д заасан үндэслэлгүй байх тул хариуцагч Ц.Б холбогдох ...................................... тоот хаягт байршилтай, ............................. нэгж талбарын дугаартай, 700 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, мөн хаягт байрлах улсын эрхийн бүртгэлийн .............................. дугаарт бүртгэлтэй, 129 м.кв талбай бүхий хувийн сууц, гаражийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэгч Л.Эын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч Л.Эаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.  

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Б.АЗБАЯР