| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамдингийн Батцэцэг |
| Хэргийн индекс | 101/2015/09471/И |
| Дугаар | 101/ШШ2022/01765 |
| Огноо | 2022-04-18 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 04 сарын 18 өдөр
Дугаар 101/ШШ2022/01765
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батцэцэг даргалж, шүүгч Т.Ганчимэг, Д.Янжиндулам нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Д нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б
Хариуцагч: Д нарт холбогдох,
Гэм хор учруулсны хохиролд 12,258,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д түүний өмгөөлөгч С хариуцагч Б, түүний өмгөөлөгч Э, хариуцагч Д-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С, иргэдийн төлөөлөгч Б.Оюунмөнх, нарийн бичгийн дарга Б.Үүрийнцолмон нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн Д шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ....Миний бие Д нь ................. тоотод амьдран суудаг. 2015 оны 05 сарын 21-ний өдрийн 16 цагийн үед гал гарсан, тухайн үед би гэртээ байсан. Гал гарсны улмаас манай гэр бүхэлдээ шатсан. Хэрэг болох өдөр гэрч Бө гал гарч байна гэж намайг дуудсан. Би сандарч гарч ирээд Бө-ттай хамтийн гэрт засвар хийж байсан гурван залууг дуудахад тэр гурван залуу хаалгыг нь онгойлгоход гал тургин гарсан. Анх дотор талаасаа утаа уугиад харагдаж байсан, дээд талынх нь нүхээр гал харагдаж байсан. Тэгээд хаалгыг онгойлгоход гал тургиж гараад нойл, манай хашаа гээд маш хурдан шатсан. Түүнчлэн нэхэмжлэл өгснөөс хойш ч Б өөрийн болгоомжгүй үйлдлээс болж гал гарсан гэдгийг зөвшөөрөхгүй, гал гарсан утсыг өөр айлын кабел утас байсан, түүнийг тогтоолгоно гэж олон удаа хүсэлт гаргасан, түүний хүсэлт болгоныг шүүх хүлээн авч шинжээч томилж, холбогдох арга хэмжээг авч байсан.Б өнөөдрийг хүртэл хугацаанд иргэн Д-ийн утаснаас болсон гэж Д-д бурууг өгч явж байгаа. Иймд би хэргийн үнэн зөвийг олохын тулд иргэн Д-г хамтран хариуцагчаар татах хүсэлт гаргаж, хамтран хариуцагчаар татсан. Б шинжээч томилуулж дүгнэлт гаргуулахад Д-ын утас байх магадлалтай гэж сүүлийн дүгнэлт дээр гарсан ч гэсэн энэ нь Д-ын утас юм гэж баталсан дүгнэлт гараагүй.ийн Д-ын утас гэж хэлээд байгаа утас нь хашааны гадуур явдаг утас юм шиг байсан, би тэр утсыг нь харж байгаагүй учраас сайн мэдэхгүй байна.******* хурал бүр дээр мэдүүлгээ өөрчилж байгаа гэж бодож байгаа. Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн шинжээч Ч.Наранбаатарын 2015 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 389/2122 тоот шинжээчийн дүгнэлтээр гал гарах болсон шалтгаан нь цахилгаан дамжуулагчид хэт ачааллын эсэргүүцэл үүсэж улмаар дамжуулах утаснуудын болон төхөөрөмжүүдийг тооцоолж тохируулсан ачааллаас хэтрүүлж ачааллах үед халалт бий болсноос тоног төхөөрөмж халж гал гарсан гэдгийг тогтоосон.ийн гараашаас гал гарсан гэдгийг гэрчүүд мэдүүлдэг, энэ нь бас лабораторийн шинжилгээгээр тогтоогддог. Гэрчээр асуугдсан Бө мэдүүлэхдээ гражаас утаа гарахыг хараад хүн дуудахад эдний гэрээс 5 залуу гарч ирээд гараашийн хаалгыг онгойлгож гал асахаар нь Д-ийнд орж хэлсэн гэж мэдүүлсэн байдаг. Түүнээс гадна Гамшгийн туршилт, шинжилгээний төвийн дүгнэлтээр гал түймэр гараашийн дотор талд гарч улмаар дөлгүй шаталт буюу хүчилтөрөгч хангалтгүй орчинд асаж байгаад гараашийн хаалга нээгдэхэд хүчилтөрөгч хангалттай хэмжээгээр орж шаталт эрчимтэй явагдсан болохыг дүгнэсэн. Эдгээр байдлуудаас үзэхэдийн гараашид анх гал гарсан, гараашийн хаалгыг онгойлгосноос болоод гал эрчимтэй явагдсан болох нь тогтоогдсон гэж үзэж байна. Гэтэл Б эднийхээс 4 айлын цаана байдаг Д-ын кабел утаснаас болж гал гарсан гээд байгааг зөвшөөрөхгүй.Д өдөр нь гэртээ байхгүй байсан, орой ирэхэд цахилгаан тасарсан байсан, өөрийнх нь кабел утас шатсан байсан гэдгийг мэдүүлсэн болохоос өөрийн эзэмшлийн кабел утаснаас болоод гал гарсан гэж хэлээгүй. Манайх цахилгаанаа урд талын гудамжнаас авдаг,ээс цахилгаан авдаггүй. Б өөрөө гараашдаа тоног төхөөрөмж ажиллуулдаг гэж тайлбарлаж байгаагаас үзэхэд цахилгааны утсанд хэт ачаалал өгснөөс гал гарсан гэж үзэх үндэслэлтэй. Шатсан амбаар нь орой болохоор дотор нь гэрэл асаалттай байдаг байсан, тэгэхээр дотор нь юм ажиллуулдаг байсан гэж бодож байгаа. Бүх шатны шинжээчийн дүгнэлтэд*******ын утас байна эсхүл өөр хэн нэгний утас байна гэж тогтоосон зүйл байхгүй. Миний бодлоор гал гарсан амбаар ньийн эзэмшлийн өөрийнх нь амбаар, тэгэхээр өөрийнхөө амбаарын аюулгүй байдлыг******* хариуцах ёстой гэж үзэж байгаа. Гал гарахгүй байх аюулгүй байдлыг хангаагүйн улмаас гал гарч бусдад хохирол учруулсан байна гэж үзэж байгаа. Би өөрийн эд хөрөнгөндөө үнэлгээ хийлгэхэд хэцүү байсан. Хүний гэрт юу байдаг тэдгээрийг үнэлнэ гээд үнэлгээний байгууллагаар үнэлгээ хийлгэсэн, тэгэхэд 12,258,000 төгрөгийн үнэлгээ хийсэн байсан боловч элэгдэл хорогдлыг хасаад 10,032,860 төгрөгөөр үнэлгээ гаргасан. Миний зүгээсд гомдолтой байгаа, өнөөдрийг хүртэл олон жилийн хугацаанд намайг гүтгэж доромжилж ирсэн. Иймд миний нэхэмжлэлийн шаардлагыг хангаж хохирлыг барагдуулж өгнө үү... гэв.
Хариуцагч Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ....2015 оны 05 сарын 21-ний өдөр 16 цагийн орчимд би гадуур ажил хөөцөлдөөд явж байсан. Тухайн үед би Бөмбөгөрийн ойролцоо явж байсан. Тэгээд 16 цаг 02 минутад миний утас дуугараад авахад манай гэрт ажил хийж байсан туслах Нямхүү залгаад яаралтай ир, гараашид гал гараад байна, чиний машиныг холдуулах хэрэгтэй байна, чиний машин хөдлөхгүй байна гэхэд нь хөдлөхгүй байх нь аргагүй, бусад машинаас арай өөрөөр хөдөлдөг машин байгаа юм, миний орны гудсан доор түлхүүр нь байгаа аваад холдуул гэж хэлчихээд гарч гүйгээд такси бариад, таксины жолоочид манай гэрт гал гараад байна яаралтай яваарай гэж хэлээд хурдан яваад очсон.Яг хэдэн цаг хэдэн минутад ирснээ санахгүй байна. Ирэхэд гал команд ирчихсэн, дүрэлзсэн галыг унтраасан, нурмыг нь ухаад далд байгаа галыг нь унтраагаад явж байсан. Тэгээд харахад миний амбаар, гарааш, жорлон, хашаа, гарааш амбаар дотор байсан эд зүйлүүд бүгд шатсан байсан. Иргэн Д-ийн гэр бүхэлдээ шатсан байсан. Мөн урьд айлын жорлон, хашаа зэрэг рүү бага зэрэг гал орж шатсан байдалтай байсан. Ирээд өөрийнхөө туслахуудтай уулзаад гал хаанаас гарав гэхэд жорлон гарааш хоёрын дунд хавиас гал гарсан гэж хэлсэн. Яагаад тэндээс гал гардаг юм бэ, та нар нойлд орж тамхи татсан уу гэж асуусан тэгэхэд үгүй, үдийн цайгаа 12 цагийн үед уусан түүнээс хойш бид нойл орлоогүй, тамхиа байшингийнхаа үүдэнд татаж байсан гэж хэлсэн. Тухайн үед би ойлгохдоо манайхаас гал алдаад айлын гэрийг шатаачихлаа гэж бодож байсан учраас Д-ийн нөхөр Жаргалбаттай уулзаад аймаар юм болжээ, машинаа гаргаж авсан нь сайн болж, би танай хохирлыг барагдуулж таарах байх, танайх хэдэн төгрөг байвал болох вэ гэж асуухад 2,000,000 төгрөг өгчих, манайх гэрээ 700,000-800,000 төгрөгт авах байх, доторх зүйлсийг нь 1,000,000 төгрөгөөр авчих байх гэж хэлсэн. Тэгээд би за ойлголоо гээд байж байтал гал командын хүмүүс нурам, цог зэргийг унтраагаад явахын өмнө хэн гэдэг хүн байсныг санахгүй байна хошууч цолтой байсан байх нэг хүн энэ байшингийн эзэн хаана байна гээд асуухаар нь яваад очиход бид тэдэн цаг тэдэн минутад дуудлага аваад ирж ажиллаад галыг унтраасан, одоо дахин гал гарахгүй, гал хаанаас гарсан гэдгийг шинжээчийн дүгнэлтээр тодорхой болгоно, урьдчилсан байдлаар хэлэхэд тэр кабелаас болж гал гарсан байх магадлалтай байна гэж кабелыг зааж өгөөд, би тэр кабелаас дээж авсан, яг тодорхой хариу шинжээчийн дүгнэлтээр гарна гэж хэлээд явсан. Манайх .... тоот манай баруун талд 128 тоот, түүний цаана ....тоот байгаа. Тэр кабелыг нь дагуулаад яваад харахад 128 тоот буюу манай баруун талын айлынх биш байсан, тэр айлаас нэвт цаашаа 129 тоотын айлын хашаа руу орж байгааг нь харсан. Түүнийг хараад буцаж ирээд Жаргалтуяатай дахин уулзаад галын байцаагч надтай уулзаад явлаа, гал түймрийг тэр кабелаас болсон байх магадлалтай байна гэж хэлж байна. Эцсийн байдлаар шинжээчийн дүгнэлтээр гарах юм байна, тэгэхээр би танайд төлбөр төлөхөөр байвал галын шинжээчийн дүгнэлт гартал хүлээе гэхэд за тэг тэг гээд орхисон. Энэ хугацаанд галд өртсөн дөрвөн айлын дунд талын заагласан хашаагүй болсон. Дөрвөн айл, нэг том цэлийсэн талбай болсон. Ялангуяа Д манай хоёрын гэр дундаа 3 метр орчим хашаа үлдсэн, 20 гаруй метр хашаа нь бүхэлдээ шатсан, цахилгааны шит байдаг айлын хашаа бүхэлдээ шатсан, шит байдаг айлын зүүн тал болон Дөлгөөнтуяагийн цаад талын хашааны гол хэсэг шатчихсан байдалтай байсан. Засвараа ч хийгээгүй, хамгийн эхлээд шатсан зүйлийнхээ хогийг цэвэрлэсэн. Үүнийг би 6-7 хүн авч ирээд 3 хоногийн хугацаанд цэвэрлэсэн. 3 хоногийн хугацаанд цэвэрлэхэд галын эх үүсвэр болсон кабелын нэг талын үзүүр хашаан дээр тохоотой үлдсэн, нөгөө талынх нь үзүүр галын нурам доороос гарч ирсэн. Тэр зураг 2-р хавтаст хэргийн 127 дугаар талд байгаа. Энэ кабелын нэг үзүүр гарч ирсэн, нөгөө үзүүр нь хашаа дээр тохоотой байсан. Энэ кабелыг хариуцагчаар ирсэн байгаа С гуай өөрөө залгаж байсан. Гал гарсан өдрөөс хойш хогоо цэвэрлээд тэр кабелын нөгөө үзүүрийг гаргаж ирэх хүртэл Сайнбилэг гуайн гэр тоггүй байсан. Сайнбилэг гуай би энэ кабелыг залгасан нь үнэн гэдгээ хэлсэн нь 2019 оны 03 сарын 04-ний өдөр манай хашаанд орж ирээд надтай ярилцсан бичлэг дээр байгаа. Тэр бичлэг нь сиди дээр байгаа бөгөөд ярьсан зүйл нь үнэн болох нь сидид үзлэг хийсэн тэмдэглэлээр бичигдсэн байгаа. 2019 оны 03 сарын 20-ны өдөр болсон шүүх хурал дээр 129 тоотын эзэн Сайнбилэг гуайн эхнэр Д гэрчээр мэдүүлэг өгсөн байгаа. Гэрчийн мэдүүлэг өгөхдөө гал гардаг өдөр буюу 2015 оны 05 сарын 21-ний өдөр манайх эзэнгүй байсан, өглөөнөөс эхлээд хүн байгаагүй гэдгийг мэдүүлсэн. Сүүлд дахин нэг сидиг хэрэгт өгсөн. Тэнд Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн хяналт шалгалтын албаны дарга байсан байх албан тушаалыг нь санахгүй байна Магалжав гэдэг хүн ирсэн. Мөнгөнцэцэгийг хуурамч дүгнэлт гаргасны дараа удирдах дээд шатны байгууллагад нь гомдол гаргаад түүний дагуу Магалжав гэдэг хүн ирээд шалгах явцад хийсэн бичлэг байдаг. Түүн дээр Д, С нар байж байгаад С гуай өөрөө манай кабел эндээ залгаатай байдаг юм гээд кабелаа барьж байгаад зураг даруулж байсан. Энэ хэрэг Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хоёр удаа шийдэгдээд хоёуланд миний буруугаас гэж гарч байсан. Түүн дээр гал гарсан газрын эзэн нь хэн бэ гэдгийг шийдээгүй байхад шийдэгдсэн учир шийдвэрүүд нь буруу гарч байсан. Энэ хэрэг Давж заалдах шатны шүүхэд 2 удаа, Хяналтын шатны шүүхэд 1 удаа хэлэлцэгдээд*******ийн зөв байсан байна, тэр кабелын эзнийг тогтоогоогүй байж хэргийг шийдсэн нь хууль бус байна гээд буцаагдсан. Кабелын эзэн хэн бэ гэдэг талаар ямар баримт байгаа талаар яръя. 2016 онд Онцгой байдлын газрын харьяа Гамшиг судлалын үндэсний төвөөс шинжээчийн дүгнэлт гаргасан. Энэ шинжээчийн дүгнэлтийг гаргахын өмнө 2016 оны хавар Баян-Эрдэнэ гэдэг залуу намайг дуудахад нь би очоод манай гарааш ийм байдалтай байсан, амбаар ийм байсан, тог цахилгаан ийм байсан, галын үеэр болон галын дараа манай тог тасраагүй, тэгэхээр манай оруулгын кабел огт шатаагүй гэдэг зүйлийг хэлсэн. Баян-Эрдэнэ надаас гарааш, амбаар чинь ямар байрлалтай байсан юм гээд зуруулж авсан. Би өөрөө Монгол Улсын мэргэшсэн инженер, цахилгааны инженер хүн. Тийм учраас түүнийг мэргэжлийн түвшинд хэмжээ дамжаа масштабаар нь зураад Баян-Эрдэнэд өгсөн. Түүнээс хойш Гамшиг судлалын үндэсний төвийн дүгнэлт ирэхгүй алга болчихсон. 2016 оны намар шүүхээс шинжээчийн дүгнэлтийн хариугаа явуулна уу гэсэн бичиг явуулсны дараа Баян-Эрдэнэ намайг дахин дуудсан. Би үүнийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн мөрдөгч Оргилд ч хэлсэн, баримтад нь ч хавсаргагдсан байгаа. Тэгээд Баян-Эрдэнэ та дахиад мэдүүлэг өгөх хэрэгтэй байна гэж хэлсэн би өмнө ирж мэдүүлэг өгсөн шүү дээ тэр мэдүүлэг яасан юм бэ гэхэд тэр чинь алга болчихсон гэж хэлсэн. Тэр үед би Монголын шүүх, цагдаа хууль хүчний байгууллагуудад итгэдэг байсан. Тэгээд алга болчихсон юм байна гээд дахин мэдүүлэг өгөхөд та товчхон ярихад болно гэхээр нь товчхон ярьсан, өмнө нь зурж өгсөн шигээ зураад өгөх үү гэхэд шаардлагагүй гээд зуруулаагүй. Тэгтэл дараа нь тэр хүн энэ галын эзнийг тогтоох боломжгүй байна гэсэн дүгнэлт гаргасан. Тэр хүн газар дээр нэг ч удаа очиж үзлэг хийгээгүй. 2015-2019 онуудад галын эх үүсвэр болсон, галын шинжээчийн дүгнэлт дээр заагдсан зураг тэр байрандаа байж л байсан. Баян-Эрдэнэ газар дээр нэг ч удаа очиж үзээгүй. Дүгнэлт дээрээ Бөхбатын өгсөн гэрчийн мэдүүлгийг ишлэл болгож татсан байдаг. Үүн дээр авлигалын хэрэг орсон гэж үзэж байгаа. Хавтаст хэргээс харж байхад Цолмонгэрэл шүүгч авлигачин шүүгч байсан гэдэг нь харагдаж байгаа. 2016 оны 09 сарын 28-ны өдөр Бө-ыг өөрөө дуудаж гэрчийн мэдүүлэг авсан байдаг. Хэн ч тэр хүнийг гэрчээр асууж өгөөч гэсэн хүсэлт гаргаагүй, Бө-с гэрчийн мэдүүлэг авах гэж байна гэж надад мэдэгдээгүй. Тэгтэл Бөхбат нь би өмнөх гэрчийн мэдүүлэг дээрээ бүх зүйлээ ярьсан байгаа, нэмж хэлэхэдийн гэрт нь ажиллаж байсан залуус байнга архидан согтуурч байсан, тухайн үед согтуу байсан,*******ийн гараашид гарч байсан гал нь гадагшаа гал гараагүй зөвхөн утаа уугьж байхад нь хаалгыг нь онгойлгоход гал пур хийгээд ассан гэсэн мэдүүлэг өгсөн байдаг. Энэ хүн өмнө нь 2015 оны 12 сарын 14-ний өдөр мэдүүлэг өгсөн, үүн дээрээ ч ингэж ярьсан байдаг.*******ийнд ажиллаж байсан 5 залуу дандаа архи ууж согтуурдаг байсан, мөн гал нь гадагшаа гараагүй дотроо уугьж байхад хаалгыг онгойлгоход гадагшаа пур хийгээд ассан гэсэн мэдүүлэг өгсөн байдаг. Энэ хоёр хоёул хуурамч мэдүүлэг, одоо Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтэст Тэмүүлэн гэдэг байцаагч дээр шалгагдаж байгаа. Мөн Баянзүрх дүүргийн прокурор дээр очсон байгаа юм байна лээ, хэн гэдэг прокурор дээр очсон гэдгийг нь мэдээгүй. Түүнийг үндэслэл болгож Баян-Эрдэнэ шинжээчийн дүгнэлтийг гаргаж явуулсан байдаг. Энэ шинжээчийн дүгнэлттэй холбоотойгоор Авлигатай тэмцэх газарт хуурамч шинжээчийн дүгнэлт гаргасан байна гэдэг гомдол гаргахад харьяаллын дагуу Сүхбаатар дүүрэг рүү шилжүүлээд Сүхбаатар дүүргийн цагдаагийн газрын Оргил гэдэг мөрдөн байцаагч дээр эрүүгийн хэрэг үүсгэгдсэн шийдэгдэж байгаа гэдэг нь хавтаст хэрэгт авагдсан материалаар нотлогдож байгаа. Энэ хэрэг дуусаагүй байгаа. Энэ хэрэгтэй холбоотойгоор бас нэг дүгнэлт байдаг, нэхэмжлэгч тал үүнийгээ ярих маш дуртай. Тэр нь Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн харьяа Баянзүрх дүүргийн Хэрэглэгчдэд үйлчлэх төв-д шинжээчийн дүгнэлт гаргуулахаар захирамж явуулсан байдаг. Түүний дагуу шүүхийн шинжээчийн дүгнэлт ирүүлсэн байдаг. Уг нь шүүхийн шинжээчийн дүгнэлт биш юм байна лээ, гэхдээ ингээд яръя. Шинжээчийн дүгнэлт гурван удаа ирүүлсэн, гурвуулан дээр нь энэ кабелын эзнийг тогтоох боломжгүй байна гэсэн дүгнэлт ирүүлсэн байдаг. Энэ хүн нь ашиг сонирхлын зөрчилтэй хүн байсан. Яагаад гэхээр 2018 онд шүүхийн шинжилгээ хийх гээд ирэхдээ хариуцагч Д-тай хамт ирсэн. Тухайн үед Д хэргийн оролцогч биш, хамааралгүй байсан тул шинжээч томилсон талаар мэдэх боломжгүй байсан, гэтэл шинжээч томилсон гэдгийг мэдээд ажил дээрээс нь шинжээчтэй хамт нэг машинд суугаад ирсэн. Баянзүрх дүүргийн Хэрэглэгчдэд үйлчлэх төвийн шинжээч Мөнгөнцэцэгийг ирэхэд нь одоо газар ухах хүн хэрэгтэй болно, шинжээч ирэхээс өмнө газрыг ухаж болохгүй харуулж байгаад ухах хэрэгтэй гээд 3 хүн бэлдчихсэн, багажтай байж байгаад тэд нараар ухуулаад кабелыг гаргаж ирж харсан. Д гуайн кабел залгаастай байгаагүй, өөрөө байсан. Д гуайн кабелын тоо зургийг нь бүгдийг аваад явсан. Энэ нь хэрэгт авагдсан сиди дотор байгаа. Үзлэг хийлгэсэн, яриа нь ч хэрэгт авагдсан байгаа. Тэгээд харлаа гэж явчхаад дүгнэлтээ ирүүлэхгүй алга болчихсон, шүүхээс дахин хариугаа ирүүлнэ үү гээд албан бичиг явуултал энэ кабелын эзнийг тогтоох боломжгүй байна гэсэн 3 удаагийн албан бичиг явуулсан байдаг. Онцгой байдлын газрын харьяа Гамшиг судлалын үндэсний төвийн 1 дүгнэлт, Баянзүрх дүүргийн Хэрэглэгчдэд үйлчлэх төвийн 3 удаагийн албан бичиг, нийт 2 байгууллагын 4 удаагийн дүгнэлтээр энэ кабелын эзнийг хэн болохыг тогтоох боломжгүй байна гэж дүгнэгдсэн. Баярмаа шүүгч 2019.03.04-ний өдөр хэргийн газар дээр өөрөө очиж үзлэг хийсэн. 2019.03.04-ний өдөр очиход нь Мөнгөнцэцэг байцаагчийг очих үед нь газар ухаад гаргаж ирсэн байсныгаа бүгдийг нь харуулсан. Баярмаа шүүгч манай гэрт орж үзээд, кабелыг нь дагаж явж үзээд, тоолуурыг нь үзээд маш сайн үзсэн. Хөндлөнгийн гэрч гээд хоёр охин дагуулж ирсэн байсан, хуулийнхаа дагуу хийх шиг болсон. 2019.03.04-ний өдөр очиж үзлэг хийчхээд үзлэг хийсэн баримтаа хавтаст хэрэгт хийхгүй байсан. Би 2019.03.10-ны өдрөөс хойш өдөр болгон одоо ч ажиллаж байгаа Буянжаргал гэж туслах дээр нь ирээд үзлэг хийсэн тэмдэглэл чинь хаана байна, би танилцъя гэхэд харуулахгүй байж байгаад 2019.03.20-ны өдөр шүүх хуралдаанд ирэхэд өглөө нь хэрэгт хийчихсэн байсан. Авлигачин шүүгч, үүнийг бичээрэй, гомдол гаргах бол гаргана биз. 2019.03.20-ны өглөө хавтаст хэрэгт оруулахдаа энэ шатсан кабел*******ийнх юм байна гэж ойлгогдохоор зүйл бичээд оруулчихсан байсан. 2 дугаар хавтаст хэрэгт Баярмаа шүүгчийн үзлэг хийсэн тэмдэглэл байгаа. Бүх хуудасны доор нь штрикдэж байгаад засаж бичсэн. Буянжаргалаа чи өөрөө очиж үзсэн шүү дээ, өөр айлын кабел байхад яагаад ингээд биччихсэн юм бэ гэж хэлж байж засуулж байсан. Сүүлд нь нэг бичгийг засаж өгөхгүй болохоор нь Буянжаргалд би өөрөө гараараа хүсэлт гаргаж байсан, тэр нь хэрэгт байгаа. 2019.03.20-ны өдөр шүүх хуралдаан хийхдээийн буруу гэж шийдвэр гарсан, үүнийг Давж заалдах болон Хяналтын шатны шүүх дээр очоод унасан. Дээд шатны шүүхээс буцаж ирээд Батцэцэг шүүгч дээр хуваарилагдсан. 2019.03.20-ны өдөр болсон шүүх хуралдаан хууль бус болсон. Би 2019.03.20-ны хуралдаанаас өмнө Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК, Мэргэжлийн хяналтын газар, Эрчим хүчний яам гээд гурван газарт гомдол гаргасан байсан. Тэгээд 2019.03.20-ны өдөр хуралдаанд ороод энэ кабелын эзнийг тогтоогоогүй байхад шүүх хуралдааныг хийх боломжгүй, хоёрт Баянзүрх дүүргийн хэрэглэгчдэд үйлчлэх төвөөс ирсэн бичиг худлаа, би үүнийг шалгуулахаар гурван газарт гомдол өгсөн байгаа, эдгээр гомдлуудын хариуг иртэл хурлыг хойшлуулж өгөөч гэж хэлсэн гэтэл үүнийг харгалзалгүйгээр шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн. Тэр ч байтугай миний гаргасан хүсэлтийг хурлын тэмдэглэлд оруулаагүй байсан. Үүнийг нотлох гээд Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн шүүхэд хурлын бичлэг үзье гээд хүсэлт гаргахад надад үзүүлдэггүй байсан. Сүүлд нь тэр бичлэгээ устгаад алга болгочихсон байна лээ. Яагаад гэвэлийн ярьсан үнэн болох гээд, Баярмаагийн авилгачин шүүгч гэдэг нь нотлогдох гээд байсан учраас шүүхийн хэн нэг нь устгасан байна лээ. Үүнийг мөрдөн шалгах тусгай субъектийн хэлтэс шалгаад бичлэг байхгүй байна, устгасан байна гэсэн дүгнэлт гаргасан байгаа. Тэгээд 2019.03.20-ны өдөр миний буруу гэж шийдэгдээд хийгээгүй хэрэгтээ унасан. Би 2019.03.24-ний үеэр байх Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт энд ийм асуудал гараад байгаа энэ кабелын эзнийг тогтоож өгөөч гэсэн хүсэлт гаргасан. Хүсэлтийн дагуу Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас Энхжаргал гэдэг шинжээч томилогдоод дүгнэлт гаргасан. Тэр дүгнэлт дээр тэдэн тоот тоолуурын хэрэглэгчтэй,*******ынх мөн гэж дүгнэлт гарсан, энэ баримт 3 дугаар хавтаст хэрэгт байгаа. Батцэцэг шүүгч дээр хуваарилагдан ирснээс хойш хамгийн эхний хүсэлт галын шинжээчийн дүгнэлт дээр тусгагдсан байгаа кабелын эзнийг тогтоолгож өгөөч гэдэг хүсэлт байсан. Энэ хүсэлт явсаар байгаад 2021 онд Нийслэлийн мэргэжлийн хяналтаас Наранбаатар гэдэг шинжээч газар дээр нь очиж үзэж танилцаад гаргасан дүгнэлт дээр нь очиж үзлэг хийсэн тэмдэглэлээс харахад энэхүү кабел нь*******ынх болох нь тогтоогдож байна гэж дүгнэлт гаргасан. Яагаад энэ хүн ийм дүгнэлт гаргасан гэхээр 2021 онд очиход нь*******ынх нөгөө кабелаа сольчихсон байсан. 2019 оны 03 сарын 20-ны өдөр Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын шинжээч Энхжаргал очиж дүгнэлт хийхэд кабелаа солиогүй, галын байцаагчийн зураг дээр сум заагаад тэмдэглэгдсэн нь тэр хэвээрээ байж байсан. Наранбаатар шинжээчийг дүгнэлт хийхэд тэр кабелаа сольчихсон байсан гэхдээ Наранбааатар шинжээч хавтаст хэргийн материалыг үзээд дүгнэлтээ гаргасан байсан. Энэ үед би Энхжаргал шинжээчийн дүгнэлтийг хавтаст хэрэгт өгөөгүй байсан. Яагаад гэхээр энэ хүмүүс ямар их танилтай, ямар олон газраар боломжгүй гэсэн дүгнэлт гаргуулдаг юм бэ, Мэргэжлийн хяналтын газраар дахин тийм дүгнэлт гаргуулах эсэхийг нь харъя гэж бодоод зориуд өгөөгүй байсан. Наранбаатар нь шударга шинжээч байсан, энэ кабел Д-ын кабел мөн байна гэсэн дүгнэлт гаргасан. 2022.03.07-ны өдөр өмнө нь 2 удаа гэрчийн мэдүүлэг өгч байсан Бөхбат дахин гэрчийн мэдүүлэг өгсөн. Гэрчийн мэдүүлэг өгөхдөө урьд нь өгсөн хуурамч мэдүүлгүүдээ мартсан, яг өөрийн нүдээр хараад тархинд нь хадгалагдсан зүйлүүдээ ярьж байна лээ. Өмнө нь гадна талд нь гал гараагүй, гараашийн дотроос утаа гарч байхад нь хаалгыг онгойлгоход гал гадагшаа гарсан гэж мэдүүлэг өгч байсан бол одоо гадна талд нь гал гарч байсан, өмнө нь би тэгж яриагүй гэж хэлсэн. Өмнө нь манайд ажиллаж байсан залуучуудыг согтуу байсан гэж ярьсан байна гэхэд би тэгж яриагүй гэж хариулж байсан. Энэ хүн манай өмгөөлөгчийн та галын шинжээч мөн үү гэсэн асуултад би галын шинжээч биш гэж өөрөө хариулсан. Хавтас хэрэгт авагдсан баримт, бүх нотолгоог харахад тухайн өдөр гал гарсан, галын эх үүсвэр нь цахилгааны кабелаас болж гарсан, тэр кабел ньийнх биш иргэн Д-ынх байсан гэдэг нь олон зүйлээр нотлогдож байна. Мөн тухайн үед иргэн*******ынх гэртээ хүнгүй байсан, ямар цахилгаан хэрэгслээ залгаад орхисон гэдэгт хяналт тавих боломжгүй байсан гэдэг нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байгаа. Энэ кабелаас болж гарсан галын улмаас хохирсон хохирогч нь би байтал өнөөдөр гэмтэй хүнээс хохирлоо нэхэмжилж чадахгүйгээр энэ шуналтай авгайгийн хариуцагч болоод явж байна. Энэ олон жилийн хугацаанд хариуцагчаар татагдаад явж байна. Энэ хугацаанд эрүүл мэнд, мөнгө санхүүгээр хохироод явж байна. Одоо эхнээсээ үс цайгаад халзан болж байна, энэ хүнээс болж мэдрэлийн ядаргаанд ороод эмнэлэгт хэвтэж эмчлүүлэх шаардлагатай болж байна. Энэ хүнээс болоод гарах ёсгүй байсан маш олон зардлуудыг гаргаж байна. Өмгөөлөгч хөлсөлж авч байна, нотлох баримтыг канондах, нотариатаар гэрчлүүлэх гэх мэт их зардал гарч байна. Энэ хавтаст хэрэгт байгаа бүх нотлох баримт миний хүсэлтээр гарсан, миний хүсэлтээр хийгдсэн ажиллагаа байдаг. Нэхэмжлэгчийн өөрийнх нь хүсэлт гаргасан зүйл нь өөрийн хөрөнгөө үнэлүүлэх л хүсэлт байсан, өөрөөр энэ хүний зүгээс гаргасан санаачлага байгаагүй. Яагаад гэвэл бусдыг гүтгэж байгаа учраас өөрөө гаргаад өгөх баримт байхгүй. Одоо хүртэл Онцгой байдлын газрын харьяа Гамшиг судлалын үндэсний төвийн шинжээчид эрүүгийн хэрэг үүссэн явж байна. Тэр ажиллагаа ч миний гомдлоор явж байгаа, энэ бүхэнд би маш их эдийн засгаар хохирч байна. Тухайн үед миний рэйнж ровер /range rover/ маркийн машин гарааш дотроо багтахгүй байсан учраас гадаа нь тавьсан байсан. Гэртээ засвар хийж байгаа учир бүх тавилгаа гараашидаа оруулаад хураачихсан, мөн засвар хийж байсан учраас замаск, цемент зэргийг гарааш болон амбаартаа оруулаад хураачихсан, би өөрөө барилгын ажил хийдэг учраас цахилгаан багаж төхөөрөмжүүд амбаар болон гараашид байж байдаг байсан. Ерөнхийдөө энэ галын улмаас би маш их хэмжээгээр хохирсон. Миний бүх багаж шатаад би дахин ажил хийх багажаа шинээр худалдаж авч байсан. Тэнд миний ажил хийдэг цахилгааны кабел хуйлаастай хэвээр байдаг байсан, би тэр бүгдийг шинээр худалдаж авсан. Байшиндаа засвар хийж байсан материалуудыг бүгдийг нь шинээр авсан. Сайнбилэг гуай жагсаалд өгөх гээд байсан, юу байсныг нь харсангүй, бодвол миний шатсан зүйлсийн жагсаалт байх. Тэр нь 1 дүгээр хавтаст хэргийн 177 дугаар талд байгаа. Ийм учраас би энэ хэрэгт хамааралгүй, энэ хэргийн хариуцагч биш хохирогч учраас энэ хэргийн хариуцагчаас намайг хасаж хариуцагч буруутай этгээдээс миний хохирлыг барагдуулж өгнө үү гэсэн хүсэлт байна... гэв.
Хариуцагч Д-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч С шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэлээд хэдэн жилийн өмнө манайхаас 2 хашааны цаадах айл шатсан. Яг тэр үед манайх эзгүй байсан. Тэр үед Б гэж залуу тэр үед байшингаа засаж хүмүүс ажиллуулж байсан. Тэдний хашаанд 220 вольтоор ажилладаг хөрөө рам байдаг нэг модон амбаар байсан. Түүнээс нь анх гал гарсан гэж хохирогч нь хэлсэн. Тэр хөрөө рамаа ажиллуулах гэж гэрээсээ дамартай уртасгагч гаргаж ажиллуулж байдгийг санаж байна. Манай гэрлийн утас хашаан дээгүүр явдаг байсан. Эрчим хүчнээс олон айлын тоолуурыг нэг хашаанд хийж самбар цоожтой болгосон. Эрчим хүчнийхэн цаанаас нь цахилгааны утас гаргаж, айл бүрийн тоолуурыг холбосон. Манайх хүрээгүйн улмаас нэмж утас залгаж гэртээ тог оруулсан. Тэр түймэрээр хашаан дээгүүр явсан манай утас уг хашааны галд шатсан учраас хамт шатсан. Манай шатсан утас нэг ч залгаа байхгүй. Эрчим хүчний цаанаас залгаж өгсөн утас шатсан. Ямар ч хүнд ойлгомжтой санагдах энэ гал түймрийн хэргийг өөрөөсөө зайлуулж бусад хүмүүс рүү гүтгээд байгаа байдлыг ул суурьтай шалгаж үнэн зөвөөр шийдэж өгөхийг эрхэм шүүгч нараас хүсэж байна. Хавтаст хэрэгт Д-аас гал гарсан гэсэн зүйл байхгүй. Гэрч нь гарааш дотроос гадагш дээвэр тал руугаа гал гарч байсан гэж мэдүүлдэг. Наранбаатар гэх шинжээч цахилгаан дамжуулах шугамын утсанд хэт ачаалал эсэргүүцэл үүссэний улмаас гал гарсан, 5-127 тоот гараашид өндөр хүчин чадалтай тоног төхөөрөмж ашигласнаас болж цахилгааны хэт ачаалал үүсэж гал түймэр гарсан, салхины зүг зүүн тийшээ байсан учир зүүн талд байсан айлуудын эд хогшилд гал авалцсан гэх мэдүүлэг, мөн гэрч Отгонбатын үе, үе цахилгаан дрилл ажиллуулдаг байсан гэх мэдүүлэг, Гамшиг судлалын төвийн шинжээчийн дүгнэлтээр гал түймэр гараашийн дотор талд гарч улмаар дөлгүй шаталт буюу хүчил төрөгч хангалтгүй орчинд асаж байгаад гараашийн хаалга нээгдэх үед хүчилтөрөгч хангалттай хэмжээгээр орж шаталт эрчимтэй явагдсан гэх дүгнэлт, Геологийн төв лабораторийн шинжилгээний дүгнэлтэд цахилгааны утаснуудад үүссэн бөмбөлгүүд нь цахилгааны гэмтлээс үүдэн гал түймэр гарсан байна гэх зэрэг дүгнэлт, мэдүүлгүүд нь иргэн*******ынхаас гал гарсан гэхтэй огт холбоогүй гэж үзэж байна гэв.
Иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Гал түймрийн эх үүсвэр болох цахилгаан утасны аюулгүй байдлыг хангаж чадаагүй хариуцагч Д-с хохирлыг гаргуулах зүйтэй гэв.
Нэхэмжлэгч талаас шүүхэд гаргасан нотлох баримт: Цагдаагийн ерөнхий газрын мэдээлэл шуурхай удирдлагын төвийн шинжээч ахмад Ч.Наранбаатарын 2015.05.29-ний өдрийн 389/2122 дугаартай шинжээчийн дүгнэлт 1 хуудас, Баянзүрх дүүргийн прокурорын газрын 2015.08.14-ний өдрийн 1468 дугаартай эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах тухай прокурорын тогтоол 1 хуудас, 2015.05.21-ний өдрийн хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл 4 хуудас, эд зүйлийн үнэлгээ 4 хуудас, Д-гаас Баянзүрх дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэст гаргасан өргөдөл 1 хуудас, Д-ийн Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны засаг даргын тодорхойлолт 1 хуудас, хүү Ж.Баасанжав, Ж.Анхбаяр нарын гэрчилгээний хуулбар 21 хуудас, Д-ийн Х.Сэргэлэнбаттай байгуулсан хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ 1 хуудас,
Хариуцагч талаас шүүхэд гаргасан нотлох баримт: Цэнхэр дөхөм ХХК-ийн Барилга, хот байгуулалтын яам тусгай зөвшөөрлийн хуулбар 1 хуудас, Цэнхэртөхөм ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар 1 хуудас, Цэнхэрдөхөм ХХК-ийн ................. тоот айлуудын гадна цахилгаан нэртэй баримт 3 хуудас, шалгалт хийсэн тухай 2019.04.23-ны өдрийн тэмдэглэл нэртэй баримтын хуулбар 1 хуудас, Нийслэлийн засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Мэргэжлийн хяналтын газраасд хүргүүлсэн 2019.04.29-ний өдрийн 02-03/1614 дугаартай хариу 1 хуудас, ........... тоот ........ хэрэглэгчийн кодтой иргэн Д-ын гэрийн цахилгаан кабел шугамын ашиглалтын байдал нэртэй баримт 2 хуудас, Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-иасд хүргүүлсэн 2019.04.05-ны өдрийн 6/762 дугаартай гомдлын хариу 1 хуудас, фото зураг 1 хуудас, ............... байгуулсан хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ 1 хуудас, Цагдаагийн ерөнхий газрын мэдээлэл шуурхай удирдлагын төвийн шинжээч ахмад Ч.Наранбаатарын 2015.05.29-ний өдрийн 389/2122 дугаартай шинжээчийн дүгнэлт 1 хуудас, гэрэл зургийн хуулбар гэх баримт 6 хуудас, ................байгуулсан хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, фото зураг 15 хуудас,
Хариуцагч Д шүүхэд гаргасан нотлох баримт: Д-аас С-т олгосон итгэмжлэл 1 хуудас,
Шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримт: Шинжээч Х.Наранбаатарын дүгнэлт 1 хуудас, шинжээчийн хөлсний нэхэмжлэх 1 хуудас, үзлэгийн тэмдэглэл 2 хуудас, гэрч ............. нарын мэдүүлэг 5 хуудас, Баянзүрх дүүргийн прокурорын газрын 2022.04.07-ны өдрийн 1/2372 дугаартай албан бичиг 1 хуудас, 2022.01.04-ны өдрийн хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай 0220600205 дугаартай мөрдөгчийн тогтоолын хуулбар 2 хуудас, Баянзүрх дүүргийн прокурорын газрын 2022.03.15-ны өдрийн хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай 470 дугаартай прокурорын тогтоолын хуулбар 3 хуудас, Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн 2022.04.15-ны өдрийн 26ж 2/3220 дугаартай албан тоот 1 хуудас, Сүхбаатар дүүргийн прокурорын газрын 2022.04.04-ний өдрийн хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай 220900775 дугаартай прокурорын тогтоолын хуулбар 1 хуудас, Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн 2022.04.18-ны өдрийн 26ж 2-4/1885 дугаартай албан тоот 1 хуудас, гэрч Бө мэдүүлэг 2 хуудас, гэрч Г.Отгонбатын мэдүүлэг 1 хуудас, гэрч Б.Ба-ийн мэдүүлэг 1 хуудас, Геологийн төв лаборатори ТӨҮГ-ийн төлбөрийн нэхэмжлэх 1 хуудас, Хөрөнгийн үнэлгээ, төслийн лэндс ХХК-ийн хугацаа сунгуулах тухай албан тоот 1 хуудас, Геологийн төв лабораторийн шинжилгээний дүгнэлт 7 хуудас, гэрч Ш.Бө-ын мэдүүлэг 1 хуудас, Гамшиг судлалын хүрээлэнгийн захирлын 2016.03.04-ний өдрийн 9/09 дугаартай Д.Баян-Эрдэнэ нарыг шинжээчээр томилох тухай тушаал 1 хуудас, Гамшиг судлалын хүрээлэн гамшгийн туршилт шинжилгээний төвийн шинжээчийн дүгнэлт 2 хуудас, Хөрөнгийн үнэлгээ, төслийн лэндс ХХК-ийн 2017.01.02-ны өдрийн шинжилгээний тухай албан тоот 1 хуудас, Хөрөнгийн үнэлгээний төвийн 2017.04.10-ны өдрийн хөрөнгийн үнэлгээ 4 хуудас, тус шүүхийн шүүгчийн 2017.06.22-ны өдрийн 11302 дугаартай хүсэлт шийдвэрлэж, нотлох баримт гаргуулах тухай захирамжийн дагуу гаргуулсан Баянзүрх дүүргийн прокурорын газрын 2015.08.14-ний өдрийн 1468 тоот Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан тогтоолтой материалд авагдсан баримтууд 26 хуудас, Баянзүрх дүүргийн 05-р хороо, Монел 7 гудамж, АТП-2591 дэд станцын 32-р шитэнд 2019.03.04-ний өдөр хийсэн үзлэгийн тэмдэглэл 21 хуудас, Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн Баянзүрх дүүргийн хэрэглэгчдэд үйлчлэх төвийн техник үйлчилгээний инженер Мөнгөнцэцэгийн хэргийн газарт үзлэг хийх үед бичсэн видео бичлэг бүхий сидинд хийсэн үзлэгийн тэмдэглэл 3 хуудас,
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч нараас нэхэмжлэлийн шаардлага 12,258,000 төгрөгийг тэнцүү хуваан гаргуулахаар шийдвэрлэв.
Нэхэмжлэгч .............. хариуцагч ............-д холбогдуулан гэм хорын хохиролд 12,258,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хамтран хариуцагчаар Д-ыг татаж, нэхэмжлэгч тал шүүх хуралдаанд хариуцагч ............. нараас ...........төгрөгийг гаргуулна, хариуцагч нараас тус тус хэдэн төгрөг гаргуулахыг шүүх шийдвэрлэж өгнө үү гэв.
Хариуцагч Б хариуцагч Д-ын цахилгааны утас манай хашаан дээгүүр явдаг, үүнээс болж гал гарсан гэх үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй маргаж байна.
Хариуцагч .......... хариуцагч ......... байшингийн дээврээ засаж, тоног төхөөрөмж, хөрөө арам ажиллуулдаг байсан, өөрийнх нь утаснаас болж гал гарсан гэх үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй маргаж байна.
..................... тоот хашаанд байрлах гараашаас 2015 оны 05 сарын 21-ний өдөр 16 цагийн орчимд гал гарч, хариуцагч .............. улсын дугаартай автомашин, .................тоот хаягт байрлах хашаанд байсан иргэн ................ханатай иж бүрэн гэр, гэрийн доторх эд зүйлсийн хамт шатсан болох нь зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл зэргээр тогтоогдож байх ба талууд энэ талаар маргаагүй.
................хашаанд байрлах гараашаас 2015 оны 05 сарын 21-ний өдөр 16 цагийн орчимд гарсан галын дуудлагатай холбоотой гомдлыг Баянзүрх дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэс шалгаж, прокурор ....бусдын эд хөрөнгийг санаатайгаар галдан шатаасан, нийтэд аюултай бусад аргаар үйлдсэн..... болох нь тогтоогдоогүй, эрүүгийн хэрэг үүсгэх үндэслэлгүй гэж үзэн эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзаж шийдвэрлэсэн болох нь Баянзүрх дүүргийн прокурорын газрын прокурорын 2015 оны 08 сарын 14-ний өдрийн 1468 тоот тогтоолоор тогтоогдож байна.
Баянзүрх дүүргийн прокурорын газрын прокурорын 2015 оны 08 сарын 14-ний өдрийн 1468 тоот тогтоолд хохирогч гомдол гаргасан болох нь баримтаар тогтоогдохгүй байх ба гал гарсан үйлдэлд хэн нэгэн этгээдийн гэм бурууг тогтоогоогүй байна. /1хх-ийн 177/
Хэргийн газар хийсэн үзлэгийн тэмдэглэл, Геологийн төв лабораторийн дүгнэлт, Гамшгийн туршилт шинжилгээний төвийн дүгнэлт, зохигчийн тайлбар зэргээс үзэхэд гал түймэр гарсан шалтгаан нь цахилгаан дамжуулагчид, хэт ачааллын эсэргүүцэл үүсэж улмаар дамжуулах утаснуудыг болон тоног төхөөрөмжүүдийг тооцоолж тохируулсан ачааллаас хэтрүүлж ачаалах үед тэнд хор уршиг үүсэж болохуйц халалт бий болсноос төхөөрөмж халж гал түймэр гарсан гэж үзэхээр байна.
Хангагч байгууллагын буюу эрчим хүчний байгууллагын ямар нэгэн эх үүсвэрээс болж, эсхүл стандартын шаардлагад нийцээгүй эрчим хүчээр хангаснаас гал гарсан талаарх баримт хэрэгт авагдаагүй, энэ талаар талууд маргаагүй.
Хариуцагчийн модон гараашаас гал гарсан болохыг гэрч нар гэрчлэн мэдүүлсэн ба гэрч нар ямар шалтгааны улмаас гал гарсныг гэрчлээгүй, өөрөө шатах бодисын нөлөөнөөс болж гал гарсан талаарх баримт хэрэгт авагдаагүй.
Хариуцагч ......... ... гэрч ........... эхлээд эхнэр гал гарч байгааг харсан, дараа нь хүүхэд гал гарч байгааг харсан... гэж худал ярьдаг гэх тайлбар нь энэ хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой биш, гэрч .......... ...гал ........... гараашаас гарч байсныг болон гэрт нь байсан хүмүүс гарч ирж гараашийн хаалгыг нээхэд гал хүчтэй дүрэлзэн ассан, ............г гэрээс нь дуудан гаргасан, гадаа байсан машиныг холдуулсан... зэргийг гэрчилсэн, энэ мэдүүлэг нь хэргийн үйл баримттай нийцэж байна.
Онцгой байдлын ерөнхий газрын харьяа Гамшиг судлалын хүрээлэн, Геологийн төв лабораторийн шинжээчийн дүгнэлтээс гал цахилгааны гэмтлээс шалтгаалж гарсан гэж үзэх үндэслэлтэй. /1хх-ийн 102-103/
2010-2011 оны үед төсөл хэрэгжиж Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн Баянзүрх хэрэглэгчдэд үйлчлэх төвөөс шит 32-ыг ......... тоотод байрлуулж, .... тоот Б, .... тоот С, Д болон бусад 4 айл цахилгааны утсаа өөрсдийн хашаа уруу авсан болох нь зохигчийн тайлбараар тогтоогдож байх ба хариуцагч нар энэ талаар маргаагүй.
.............. айл цахилгаанаа авдаг, Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, ................ тоот Д, С нарын цахилгааны утас газар доогуур явж .................нарын цахилгааны утасийн модон гараашийн доороос дээш гаран ............ хашаан дотуур дамнан ил явсаар .......тоотод байрлах гэр рүү нь очиж байсан болох нь зохигчийн тайлбараар тогтоогдож байна.
Хариуцагч нарын ....2011 оны үеэс гал гарах 2015 оны 5 сарын 21-ний өдөр хүртэл 129 тоот Д, С нарын эзэмшлийн цахилгааны утас ньийн хашааны дай модыг дамжиж, улмаар 128 тоот айлын хашааны дээгүүр дамжиж 129 тоотод очдог байсан... гэх тайлбар хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, шинжээч Х.Наранбаатарын дүгнэлт зэргээр тогтоогдож байх ба талууд энэ талаар маргаагүй.
Хариуцагчийн шүүх хуралдаанд гаргасан ... хашаа, гараашийн завсар зай байхгүй, гараашийн нэг талыг хашаа оролцуулж барьсан... гэх тайлбараас үзэхэд, 129 тоот Д, С нарын цахилгааны утас нь модон гараашийн нэг тал болох хашааны ханыг дагаж, дай модоор дамжин 129 тоот айл уруу очсон гэж үзэх үндэслэлтэй. /2хх-7799, 3хх-57/
Хариуцагч Б ...би цахилгааны инженер мэргэжилтэй, цахилгааны талаар сайн мэднэ... гэж тайлбарлаж байх боловч 2011 оны үеэс хойш 2015 оны 5 дугаар сарын 21-ний өдрийг хүртэлх хугацаанд С Д нарыг өөрийн эзэмшлийн хашаан дээгүүр, гарааш дотуур ил явж байгаа цахилгааны утсыг газар доогуур явуулах талаар С Д нараас шаардсан, хангагч байгууллагад хандан шалгалт хийлгэх талаар шаардаж байсан болох нь баримтаар тогтоогдохгүй байх тул түүнийг бусдын цахилгааны утсыг модон гараашийн ханаар дамжуулж, хашаагаар, илээр 4-5 жил дамжуулж байрлуулсан буруутай гэж үзэх үндэслэлтэй.
Гэрч ............ нар ...засвар хийж байсан, үе үе цахилгаан дрилл ажиллуулж байсан ...талаар гэрчлэн мэдүүлсэн боловч цахилгаан тоног төхөөрөмж ажиллуулаагүй гэдгийг хариуцагч Б нотлоогүй.
Хариуцагчийн цахилгааны утас гараашийн доогуур явж байсан нөхцөл байдал, тэрээр гарааш дотор цахилгааны утсыг оруулж, эрчим хүч ашиглаж байсан талаар шүүх хуралдаанд тайлбарласан зэргээс дүгнэвэл, хариуцагчийн гарааш дотор цахилгаан эрчим хүч хэрэглэж байсан нь гал гарсантай шалтгаант холбоотой байна гэж дүгнэв.
Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.8-д өөрийн эзэмшлийн шугам сүлжээ, тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн, аюулгүй байдал, засвар үйлчилгээ, баталгаажуулалтыг бүрэн хариуцах үүрэгтэй гэж заажээ.
............... нар өөрийн цахилгааны утсыг 2011 оны үеэс хойш 2015 оны 5 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл хугацаанд газар доогуур явуулаагүй, уг утасны зарим хэсгийгийн модон гараашийн ханыг дагаж, дай модоор дамжиж, илээр явуулсан байгааг шалгаж, зохих журмын дагуу газар доогуур явуулаагүй, ил явж байгаа цахилгааны утасны бүрэн бүтэн, аюулгүй байдал, засвар үйлчилгээг хариуцах үүргээ биелүүлээгүй буруутай болох нь зохигчийн тайлбар, хэргийн үйл баримтаар тогтоогдож байх тул хариуцагч Д-ыг эрчим хүчний тухай хуульд заасан үүргээ биелүүлээгүй буруутай, уг үйлдэл нь гал гарсантай шалтгаант холбоотой байна гэж дүгнэв.
Хариуцагчийн ... Д, С нарын эзэмшлийн цахилгааны утас манай хашаан дээгүүр явсан, уг цахилгааны утаснаас гал гарсан... гэх, хариуцагч С-ийн ..Б хөрөө арам ажиллуулдаг байсан, засвар хийхэд ажиллуулсан тоног төхөөрөмж зэргээс өөрийнх нь цахилгааны утаснаас шалтгаалж гал гарсан... гэх тайлбарууд хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй, тэдгээр нь өөрийн татгалзлаа баримтаар нотлоогүй.
Хариуцагч .........-ын 2019 оны 3 сарын 27-ны өдрийн гаргасан гомдлын дагуу 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас ................ тоот айлуудын 220В-ын цахилгаан дамжуулах кабел шугамын ашиглалтын байдалд шалгалт хийж, ...АТП-2991 агаарын дэд өртөөнөөс тэжээгддэг 32 дугаартай тоолуурын хайрцаг байрлах айлын хашаанд ........... тоот айлуудын цахилгаан дамжуулах кабел шугамын трассын дагуу ухаж, кабелуудыг ил гаргахад ......... тоот айлуудын кабел шугамыг газраар далд сунгасан, залгаасгүй, тус 2 айлын кабелийн трасстай давхцан 10 орчим метр залгаастай, ..........тоот айлын хашаан дээгүүр ил сунгасан кабел шугамыг илрүүлсэн, дээрх кабелийн эзэмшигчийг таслалт, залгалт хийж шалгахад ........ хэрэглэгчийн кодтой 129 тоот Н.Дайрийжавынх болохыг тогтоосон... болох нь Мэргэжлийн хяналтын газраасд хүргүүлсэн 2019.04.29-ний өдрийн 02-03/1614 дугаартай албан бичиг, ............ тоот............ хэрэглэгчийн кодтой иргэн Д-ын гэрийн цахилгаан кабел шугамын ашиглалтын байдлын фото зураг, шалгалт хийсэн тухай тэмдэглэл зэргээр тогтоогдож байна. /3хх-76-79/
......... тоотын Д, С нар өөрийн цахилгааны утсыг 2011 оны үеэс хойш гал гарах 2015 оны 5 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл хугацаанд газар доогуур явуулаагүй, 2019 оны 4 сарын 23-ны өдрийн байдлаар илээр, залгаастай байсан болох нь Мэргэжлийн хяналтын газраасд хүргүүлсэн 2019.04.29-ний өдрийн 02-03/1614 дугаартай албан бичиг, Баянзүрх дүүргийн 5-р хороо, Монелийн 7-129 тоот 5032651 хэрэглэгчийн кодтой иргэн Н.Дайрийжавын гэрийн цахилгаан кабел шугамын ашиглалтын байдлын фото зураг, шалгалт хийсэн тухай тэмдэглэл зэргээр тогтоогдож байна.
Мэргэжлийн хяналтын газрын 2019.04.29-ний өдрийн 02-03/1614 дугаартай албан бичиг, .............. тоот .......... хэрэглэгчийн кодтой иргэн Н.Дайрийжавын гэрийн цахилгаан кабел шугамын ашиглалтын байдлын фото зураг, шалгалт хийсэн тухай тэмдэглэл зэргээр гал Д-ын цахилгааны утаснаас дангаар шалтгаалж гарсан гэж үзэх үндэслэлгүй.
Шүүх шинжээч томилж, ...худал дүгнэлт гаргах тохиолдолд хуульд заасан хариуцлага хүлээлгэх...талаар сануулсан байна.
Геологийн төв лабораторийн 2016/0103 дүгнэлтэд:
1. 2015 оны 05 дугаар сарын 21-ний өдөр ................ тоотод гал гарсан гэх хэргийн газраас хурааж авсан бөмбөлөг үүссэн цахилгааны утаснуудад рентген бүтцийн чанарын шинжилгээ/XRD/ хийхэд:
-1 дугаартай цахилгааны утсанд цэвэр зэс /Cu/, цайр /Zn/, цайрын исэл /ZnO/
-2 дугаартай цахилгааны утсанд цэвэр зэс /Cu/, цайр /Zn/, цайрын исэл /ZnO/
2. Рентген бүтцийн чанарын шинжилгээ /XRD/-ний үр дүнгээс харахад хүчилтөрөгч илэрсэн учир тухайн 2 дээжид химийн шинжилгээ давхар хийлгэж, хүчилтөрөгчийн хэмжээг тодорхойлуулахад:
-1 дугаартай дээжид 0.96 %,
-2 дугаартай дээжид 0.97% гэжээ. /хх-ийн 83-89/
Гамшиг Судлалын Хүрээлэнгийн Гамшгийн туршилт, шинжилгээний төвийн 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 9/201 тоот шинжээчийн дүгнэлтэд:
- Хавтаст хэргийн 46 дугаар хуудас иргэн Бө-аас авсан байцаалтад: Тэгээд анх гал гарахыг манай эхнэр муу ус асгахаар гарахдаа иргэнийн гараашид гал гарч байгааг харсан, мөн хуудсандийн гэрт засвар хийж байсан залуучууд гараашийн хаалга онгойлгоход л гал дүрэлзэж ассан гэх тайлбараас харахад гал түймэр гараашийн дотор талд гарч улмаар дөлгүй шаталт буюу хүчилтөрөгч хангалтгүй орчинд асаж байгаад гараашийн хаалга нээгдэхэд хүчилтөрөгч хангалттай хэмжээгээр орж шаталт эрчимтэй явагдсан гэж үзэхээр байна.
-Хавтас хэргийн 89 дүгээр хуудас ХФ2016/0852 захиалгын дугаартай Геологийн төв лабораторийн шинжилгээний дүнд лаб 3851-д хүчилтөрөгчийн агууламж 0.96 хувь, лаб 3852-т хүчилтөрөгчийн агууламж 0.97 хувь байгаа нь тухайн цахилгааны утаснуудад үүссэн бөмбөлөгүүд нь цахилгааны гэмтлээс /богино холбоо, хэт ачаалал, шилжилтийн эсэргүүцэл г.м/ болж үүссэн байна. Өөрөөр хэлбэл цахилгааны гэмтлээс үүдэж гал түймэр гарсан байгаа нь лабораторийн шинжилгээний дүнгээр нотлогдож байна. Дээрх хүчилтөрөгчийн агууламж 0.39 хувиас бага тохиолдолд гал түймрийн улмаас цахилгаан дамжуулагчийн тусгаарлагч хайлж богино холбоо үүсгэж улмаар дамжуулагчид бөмбөлөг үүсгэнэ гэсэн байна. /1хх-ийн 102-103/
Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1-д: шинжилгээг тусгай мэдлэг, мэргэжлийн хүрээнд тал бүрээс нь бүрэн, бодитой хийх, 14.1.7-д: шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээд болон бусад этгээдээс хараат бус байж, гагцхүү хуульд захирагдах үүргийг шинжээч хүлээхээр хуульчилж, мөн хуулийн 17 дугаар зүйлийн 17.4-т: шинжээч өөрийн гаргасан дүгнэлтийн үнэн зөвийг хариуцна гэж заажээ.
Хуулийн дээрх заалтаар шинжилгээний дүгнэлт бодит бус, үндэслэлтэй эсэхийг шинжээч өөрөө хариуцах зохицуулалттай бөгөөд иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчийн хүсэлтээр шүүх шинжээч томилсон нь хуульд нийцэж байна.
Хариуцагчийн .... цахилгааны утаснаас гал.... гарсан гэх тайлбар, Гамшиг Судлалын Хүрээлэнгийн Гамшгийн туршилт, шинжилгээний төвийн 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 9/201 тоот шинжээчийн дүгнэлтийг зориуд худал гаргасан талаар Сүхбаатар дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст шалгуулж байгаа үйлдэлтэй нийцэхгүй байна.
Өөрөөр хэлбэл, хариуцагч Б цахилгааны утаснаас болж гал гарсан гэж тайлбарласан атлаа Гамшиг Судлалын Хүрээлэнгийн Гамшгийн туршилт, шинжилгээний төвийн 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 9/201 тоот шинжээчийн дүгнэлтийг ямар үндэслэлээр худал гарсан гэж үзэж байгаа нь тодорхойгүй.
Хариуцагчийн гаргасан гомдолд Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн газар хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж байгаа болох нь прокурорын тогтоолоор тогтоогдож байх боловч шинжээчийг шалгах, улмаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх эсэх асуудал нь энэ хэрэгт хамааралгүй гэж үзэж, хэргийг түдгэлзүүлэхгүйгээр шийдвэрлэсэн болно.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөнд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл/эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй,
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.3-т Гэм хор учруулахад хэд хэдэн этгээд оролцсон бол тэдгээр нь уг гэм хорыг хамтран хариуцах бөгөөд энэ тохиолдолд шууд гэм хор учруулсан этгээд төдийгүй, түүнийг уруу татсан, дэмжин тусалсан, түүнчлэн гэм хор учруулсны үр дүнг санаатай ашигласан этгээд нэгэн адил хариуцлага хүлээнэ.,
510 дугаар зүйлийн 510.1-д Бусдын эд хөрөнгөнд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө гэж тус тус заажээ.
Хариуцагчийн модон гарааш дотор Д болон Б нарын цахилгааны утас байсан, өөр өөрсдийн цахилгааны утаснаас С, Д нарын гэр бүл,ийн гэр бүл эрчим хүч хэрэглэж байсан нь тогтоогдсон, гал гарсан шалтгааныг цахилгааны утаснаас үүссэн гэж шинжээчийн дүгнэлт гарсан, хариуцагчийн гараашаас гал гарсны улмаас Д-гийн гэр шатсан болох нь тогтоогдож байна гэж үзэх үндэслэлтэй.
Нэхэмжлэгч Д-гийн 5 ханатай иж бүрэн гэр шатсаны улмаас өөрт учирсан хохирлоо шаардаж байгаатай хариуцагч нар маргаагүй.
Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн газрын хоёрдугаар хэлтэс галын дуудлагын талаар ирүүлсэн гомдлыг шалгах явцад нэхэмжлэгч Д-ийн иж бүрэн 5 ханатай гэр, эд зүйлийг 12,258,000 төгрөгөөр, иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн хүсэлтээр гэр, эд зүйлсийг Хөрөнгийн үнэлгээний төв ХХК 10,032,500 төгрөгөөр үнэлсэн болох нь эд зүйлийн үнэлгээний баримт, хөрөнгийн үнэлгээний тайлан зэргээр тогтоогдож байх ба хариуцагч нар үнэлгээг өндөр гэж маргаж, дахин шинжээч томилуулах хүсэлт гаргаагүй тул нэхэмжлэгчийн эд зүйлийн үнэлгээний баримтыг үндэслэж нэхэмжилсэн 12,258,000 төгрөгөөр хохирлыг тооцох нь зүйтэй. /1хх-ийн 11, 168, 114-117/
Иймд хариуцагч Б, Д нарын болгоомжгүй үйлдлийн улмаас нэхэмжлэгч Д-гийн эд хөрөнгөнд хохирол учирсан, уг хохирлыг хариуцагч нар хамтран хариуцах үндэслэлтэй гэж дүгнэн, нэхэмжлэлийн шаардлага 12,258,000 төгрөгийг хувь тэнцүүлэн, хариуцагчээс 6,129,000 төгрөг, хариуцагч Д-аас 6,129,000 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Д-д олгохоор шийдвэрлэв.
Хариуцагч Б 3-р хавтаст хэргийн 172-176-р талд шүүгчийн туслахтай хийсэн ярианы бичлэг гэх баримтыг өгсөн байх ба уг баримтыг хуульд заасан аргаар бүрдүүлсэн гэж үзэх үндэслэлгүй тул нотлох баримтаар үнэлээгүй болно.
Иргэдийн төлөөлөгч цахилгааны утас Д-ынх бол хариуцагчийн тайлбар зөв гэж дүгнэсэн боловч шүүх Б, Д нарын болгоомжгүй үйлдлийн улмаас нэхэмжлэгчид хохирол учирсан, хохирлыг хамтран хариуцах үндэслэлтэй гэж дүгнэж, дээрх байдлаар хэргийг шийдвэрлэсэн болно.
Нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжид 212,000 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээн, 12,258,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 211,078 төгрөгийг хариуцагч нараас тэнцүү хуваан хариуцагч тус бүрээс гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Шүүх хуралдаанд хариуцагч Б хоцорч ирсэн, иргэдийн төлөөлөгч шинээр сонгогдсонтой холбоотой эрх, үүрэг, хэрэг танилцуулах ажиллагааг хийсэн, өмгөөлөгч Э,ийг ирж байгаа тул түр хүлээх санал гаргасныг нэхэмжлэгч тал эсэргүүцээгүй зэргийг шүүх бүрэлдэхүүн харгалзан, хуралдаан цагаасаа хоцорч эхэлсэн болохыг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116,118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагчээс 6,129,000 /зургаан сая нэг зуун хорин есөн мянга/ төгрөг, хариуцагч Д-аас 6,129,000 /зургаан сая нэг зуун хорин есөн мянга/ төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ..........д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Д-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 212,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч *******ээс 105,539 төгрөг, хариуцагч Д-аас 105,539 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Д-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Д.БАТЦЭЦЭГ
ШҮҮГЧ Т.ГАНЧИМЭГ